Раул_аг ийг одоо багшаа л гэе даа ккк ...
Ер нь бол яг идэвхтэй үзэж эхэлсэн үе бол 02 оны дашт л даа... Монгол тв хөөрхөн гаргаад байсан санагдана... Урд нь Роналдо гэж аймаар лаг довтлогчийн тухай сураг сонсож байсан, бразил гэж зүгээр л ид шидтэй нөхдүүд лаг тоглодог гэдгийг мэддэг болохоор гоё тоглодогоор нь Бразилийг л дэмжээд л... Роналдо карлосоос онцгойрохын тулд сөөсөг тавьчихсан, баллаж тавьсан... Тэгээд л үнэн биширсэн дээ... Харин манай хоёр найз маань / нэг нь энэ раул доогуур зураас эйжи/ хөлбөмбөгт бүрмөсөн уруу татсан л даа.. Тэр хоёр л надад хөлбөмбөгөө үзэхийн тулд ямар нэг баг дэмжих шаардлагатайг ойлгуулсан даа... Би мэдээж тэгээд Роналдо Карлостойгоор нь Реалаа дэмжиж эхэлсэн... Раул эйжитэй хамт номын сан орно, хичээлийнхээ хажуугаар таван цагираг үргэлж эргүүлнэ... Бараг 96 оноос хойших бүх таван цагирагийг уншсан даа ккк ... Тэндээсээ хөлбөмбөг, сагс хоёрын л мэдээг бүгдийг нь түүж уншсан дөө бараг... Роналдогийн замнал, шагнал, гээд л тэгээд тухайн үеийн хөлбөмбөгийн мэдээллүүдийг бүгдийг нь мэдэж авсан... Таван цагираг ч уншууртай шүү хөлбөмбөг мэдээнүүд нь... Лигүүдийн тухай, тухайн жилүүдийн шилдэг, 98 оны даштын тухай, 2000 оны евро гээ л миний хөлбөмбөгийн тухай суурийг тавьж өгсөн... Таван цагирагийн хажуугаар тэгээд Раул эйжитэй хамт шөнө хөлбөмбөгийн тоглолт үзэхээр тэднийд өнждөг байлаа... Тэгсэн нөхөр 05 онд арав төгсөө л АНУ ниссэн дээ... бараг явсан жилээ байхаа мсжрээр надад анх спорт цонхыг хэлж байсан юм... ийшээ ороотхооч гоё форум байна гээд... 05 оны өвөл юм байна шд ... Анх тэгээд латинддаг л байлаа... Арг.ийг манай ривал гэдгийг ойлгохтойгоо болсон учир арг.ийн фэнүүдтэй шууд үзэлцсэн дээ ккк... Паяасотой арг дээрээс билүү юун дээрээс билээ маргаад 06 онд Аргентинийг ДА болохгүй гэж амиараа мөрийцсөн ч яахав гэж билээ хаха... Тэгээд ДА ч удахгүй болж Бразил ч, Аргентин ч мултарсан даа... Аварга авч чадаагүй ч Роналдогийнхоо рекордыг харсан учраас тэр дашт.д нэг их харамсаагүй ээ... Би чинь дашт.ын бүх цаг үеийн мэргэн буучийн алтан агшныг харсан гэрч шд... Түүнээс гадна цонхын таавар, болон фантазийн тэмцээнд нийлбэрээрээ түрүүлж аварга болсон доо... Шагналаа очиж авч чадаагүй гэжугаа хаха... Уг нь Нью Йорк Янксийн өмсгөл байсан... Одоо ч харамсдагийм... Арав ах муухай даа хаха... Тэгээд арав ахын тэр испани францад тайлбар хийяааа ккк ... Туршлага, залуу нас үзэх нь... Миний бодлоор бол туршлага л ялах байх даа гсн маань үнэхээр оносон шүү... Түүнээс биш би франц хожоосой нтэр ч юм уу илт балиашиглаагүй... Хоёр ахлагч нь хоёулаа л манай реалынх болохоор би альнийх нь ч талд ороогүй... Шигшээд бол испаниас илүү Браг дэмждэг... Бас Можулыг муухай загнаж байжээ ккк... Нээрээ форумынхаа хууччуулын бичлэгийг нэлээд үгүйлэх л юм... Юнивэрсийн майар хэнцэр бичлэг, Хөлбөмбөгчийн анализууд, аравын өөрийнх нь бичлэг, паяасогийн тойм, хосоогийн сагсны бичлэг, наскагийн инсайд нба алкагийн фантази тойм
... гээд л... Гэснээс Алка бол миний фантази багш, форумын гоё найз хэхэ... Надад асар их сэтгэгдэл төрүүлж билээ... Майар алиа гар... Ингээд бодсон Форум маань жоохон сулраад байгаа юм шиг санагдах л юм... Гэхдээ холдоно гэж юу байхав... Угаасаа элссэн цагаасаа хойш тэгээд цонхоос хол удаан байж үзээгүй ээ... Угаасаа холдох ч үгүй юм шиг байна... Муу раул эйжигээс болж байгаам... За тэгээд баахан замбармаагүй бичлэг үйлдчихлээ... Бүгдэд нь 5 жилийн мэнд...