by Чуугий » Mon Oct 04, 2010 9:31 am
Улирлын өмнөх таамаг: Филадельфи 76
Өнгөрсөн улирал: Тэд 27-55 амжилт үзүүлж олныг гайхшаруулсан. Тэд Нетс, Тимбервульвзаас муу байгаагүй л дээ. Гэхдээ тэд арай өөр зиндааны баг баймаар юм.
Ерөнхий дасгалжуулагч: Даг Коллинз.
Гол гарз: Самуэль Далемберт, Аллен Айверсон, Родней Карней түүнээс гадна Элтон Брэндийн сүр хүч…
Гол олз: Эван Төрнер, Спэнсер Хоос, Андрес Носиони… Гол ачаа Төрнерийн нуруун дээр ирэх болов уу…
Байж болох хамгийн сайн зураглал: Үнэхээр ахиц гарна. Тэд өнгөрсөн улиралд яаж муудсан талаарх харьцуулалтыг харъя. 100 удаа бөмбөг эзэмшихдээ 108,9 оноо авдаг байсан бол өнгөрсөн улиралд 106,1 болж буурсан, харин 100 удаа бөмбөг эзэмшихдээ 107,8 оноо алддаг байсан бол 110,3 оноо алддаг болсон. Энэ улиралд тэд энэ тоог дахиад эсрэгээр нь тавих боломжтой. Эван Төрнер өөрийн мэргэжлийн лигт тоглох эхний улиралдаа багтаа том тус хүргэж чадах ба тэр довтолгоо, хамгаалалтанд жигд тоглодог тоглогч билээ. Түүнчлэн Андре Игуодолатай нийлснээр шилдэг хамгаалалтын хослол болох ч боломжтой.
Игуодала илүү их боломжийг өөртөө гаргаж тоглох бол Жрю Холидэй өөрийн чадах юмаа энэ улиралд л гаргаж тоглоно. Довтолгоо бол Элтон Брэнд, Маррис Спейтс, Спэнсер Хоовс нарын өөрсдийн урсгалаар л явах болов уу. 76 тийм сайн тоглохгүй ч зөв гольдролоороо явж байгаа баг гэдгийг бусад нь харах биз.
Юу болох бол? Төрнер энэ зуны лигийн тоглолтонд тааруухан тоглосноо худлаа байсан юм шүү гэдгээ харуулах хэрэгтэй. Тэр НБА-д аль хэдийнэ бэлтгэгдсэн тоглогч, Сиксерсийн драфтын сонголт ч худлаа биш байсан гэдгийг харуулах шаардлагатай. Тэр өөрийн боломжоо ашиглаж сайн тоглосон ч 76 тийм ч сайн тоглохгүй л байх.
Жрю Холидэйгийн урд тун сайхан улирал хүлээж байна. Түүний эхний улирал тийм ч муу байгаагүй. Одоо тэр багийн гол холбогч болж эхний улиралтайгаа золгох гэж байна. Тодорхой эх сурвалжуудын мэдээлж буйгаар Жрю Холидэйд бусад багууд онцгой анхаарлаа хандуулах цаг нь нэгэнт болжээ.
Самуэль Далембертийн орыг залгахаар авчирсан Спенсер Ховсийг дурдахгүй байхын аргагүй. Самуэль өнгөрсөн улирал тийм сайн тоглоогүй ч Ховс түүний түвшинд тоглодог болто бас ч гэж зай байгаа байх. Ялангуяа самбарт. Ховс довтолгоонд бол их авьяастай тоглогч. Тэр самбараас авах чадвар болон самбар дор хамгаалах чадвараа сайжруулах аваас түүнд багийн гараанд найдвартай багтах боломж бүрэн байгаа.
76 юутай илүү адил байх вэ? Жрю Холидэй энэ улирал эрс сайжирч өөрийгөө бүрэн харуулах, Андре Игуодола өнгөрсөн улирлыг бодвол илүү сайжрах байх.
Энэ хоёр тоглогчийн ард олон зүйл оршиж буй. Үндсэндээ багийн хоёр багана гэсэн ч болохоор. Харин Төрнер өөрийгөө нээж, Ховс самбараас авч, Брэнд хуучны Брэнд байж, Спейтс бөмбөгөө дамжуулж, Носиони хангалттай түвшинд тоглож, Луи Уильямс олон олддог боломжоо чулуу болгоод байвал энэ багт боломж ч бий шүү. Даг Коллинз тоглогч бүр онооны төлөө тэмцэж, оноо алдахгүйн тулд хамгаалалтанд зүтгэдэг болговол сайхан л баг.
76 өнгөрсөн улирал тун муу байсан. Энэ улирал тэдэнд Эван Төрнер бий.
Таамаглал: 28 ялна. Тун сонирхолтой залуу бүрэлдэхүүн. Тэдний багийн лидер нь Андре Игуодала. Тэд дахиж гурван ийм түвшний тоглогчтой байж дээд түвшинд үзнэ. Багийн өсөн дэвжих үйл явц үргэлжилсээр.
sportnews.mn