МСБХ, Сэнгүр брэндтэй хамтран явуулсан Сэнгүр-2010, сагсан бөмбөгийн дээд лигийн тэмцээнд төрөлх сургуулийн минь баг амжилттай сайхан оролцож, хүрэл медалийн эзэд болжээ... Нийт тамирчид болон дасгалжуулагч Л.Эрдэнэпүрэвт халуун баяр хүргэе... Та бүхэн үүнээс ч илүүг хийж чаднаа гэдэгт бүрэн итгэлтэй байна... Итгэл найдвараа гээлгүй, баг, хамт олоноо хадгалан үлдэж, энэхүү тэмцээний оргилд нь гарч, цаашлаад Монгол Улсын Шигшээ багийн цөм нь болж, тив, дэлхийд улсынхаа нэрийг өндөрт өргөх сайн тамирчид болоорой гэж ерөөе... Ялангуяа би Жавхаа би чиний фен шүү дээ
... Монголын сагсан бөмбөгийн холбооны шүүлтийн асуудал одоо ч бүрхэг хэвээр л байгаад байгаа нь бүхэл бүтэн багийн бүтэн жилийн хөдөлмөрийг үнэ цэнэгүй болгож байна... Тоглолтын тоймыг нь уншиж байхад, техникийн алдаагаар торгоод л, тэрэндээ үндэслээд дараагийн 1-3 тоглолтонд оролцуулахгүй байх гэсэн их сонин шийдвэр гаргадаг болж... Мэдээж зарим үед тоглогчид алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй байх, санаатай алдаа хийх үе гардаг... Үүнийг тоглогчдийнхоо тархинд ойлгуулах гэж байгаа л ядмаг арга нь юм шиг байгааан.... Үүний ч гайгаар финалын тоглолтонд таарсан 2 сайхан багийн 5 дахь тоглолт явагдсангүй... Тэгээд талбайд гарч ирээгүй гэх шалтгаанаар нөгөө багт нь хожил өгч байх жишээтэй... За тэр ч яахав, нэгэнд л гарч ирээгүй учраас ялалт өгөхөөс ч биш яахав... Гэхдээ тэд талбай дээрээ яагаад гарч ирээгүй шалтгаан нь ганцхан Шараваа гэдэг хүн торгуулсанаас болоод багийнхаа нэг гишүүнийг тоглолтонд оролцуулах гэсэн оролдлогоос болсон төдийгөөр харах нь зүйд нийцэхгүй л дээ... Энэ дээр МСБХ өөрөө их том алдаа хийж байгаа юм л даа... Ядаж л ордонд мөнгөө төлөөд, цагаа гаргаад ирсэн үзэгчдээ хүндэлсэнгүй... Спортын аливаа тэмцээн уралдаанд үзэгч хамгийн чухал... Тэр тусмаа Монголд маань энэ бүхэн ус агаар шиг хэрэгтэй байдаг... Энэ явдал бол их биш юмаа гэхэд ямар нэгэн байдлаар дэмжигчдээ үргээж л байгаа явдал юм...Монгол хүүхэд залуус минь хамгийн ихээр тоглож, кайп авдаг спорт бол сагсан бөмбөг шүү дээ... Хөлбөмбөг шиг зардал их шаардаад ч байдаггүй... Уг нь хөгжиж болмоор л спорт.. Бид өнгөрсөн жил Зүүн Азийн наадамд очоод Хятадын шигшээтэй хийсэн эхний үеийг хичнээн сайхан хийлээ... Тэрэн шиг 4 үе тоглоод, хожил авах нөөц бололцоо манайд бүрэн бий.... Манайханд хөрөнгө мөнгө гэхээсээ илүү том тэмцээний сэтгэл зүй дутаад байгаа юм л даа... Нэгэнт л манай сагсчид гадаад руу байнга тэмцээнд яваад байж чаддаггүй учраас дотооддоо болж байгаа тэмцээнээ сайхан зохион байгуулаад, тоглогчдоо туршлага олгох хэрэгтэй... Жишээлбэл сая нэг тоглолтыг автоматаар хожил өгөөгүй бол магадгүй багуудын хожлын харьцаа 3-3 болж болно... Тэр үед 7 дахь тоглолт гараад, тэр 7 дахь тоглолтонд тамирчид маань хоорондоо сайхан үзэг л дээ... Бид зөндөө л сонсч байсан, НБА-гийн финалын тоглолтын 7 дахь цувралд гарч байгаа сагсчин бараг амьсгалж ч чаддаггүй гэж... Тэр хүнд тоглолтонд хэн сэтгэл зүйтэйгээ тэмцэж чадаж байгаа нь ялна... Цаашдаа улам илүү өндөр түвшний тоглогч болж чадна гэж... Мэдээж манайх шиг лигийг НБА-тэй жиших нь юу юм... Гэхдээ л тэд 7 дахь тоглолтонд орж үзсэн бол ямар байх байсан бол....