"Бид өмнө нь ганц ч тоглолт хийгээгүй байсан, хөвгүүд зүгээр л хамтдаа бэлтгэл хийдэг байлаа. Тэр ч битгий хэл бидэнд бүр хаалгач ч байгаагүй. Тиймээс бид Петр Шмейхэлийн хүү Касперийг(Одоо Ман Ситигийн нөөцний хаалгач) тоглуулсан. Тэр бидний мэдэж байсан хаалган дээр зогсож чадах цорын ганц хүү байсан. Эвэртоны хөвгүүд хамтдаа бараг жил шахуу тоглоцгоосон байсан юм. Тиймээс тэд тоглоод сурчихсан байсан. Тэд биднийг үнэхээр будаа болгосон шүү. Онооны харьцаанаас(12-2) гадна санаанд үлдсэн нэг зүйл байдаг юм. Бүгд л Руунийгийн хийсэн гайхалтай гоолын талаар ярьцгааж байсан. Тэр манай хаалганд цөөнгүй(ЗУРГАА) гоол хийсэн ч тэдний нэг нь үнэхээр гайхалтай гоол байсан. Ерөнхийдөө бол классик унаж татаж хийсэн гоол. Гэхдээ 8-9 орчим настай хүү ийм зүйл хийнэ гэдэг. Бид бүгд л тэр жаалын хэн болохыг сонирхоцгоож байсан санагдана. Тэр Эвэртоны улаан фэн байсан. Тэр үед бол Ливерпүүлээс Манчестр руу авчирна гэдэг бүтэхгүй зүйл байлаа. Бид энэ талаар судалж байсан ч түүний хувьд Эвэртон салшгүй хэсэг нь байсан"
Андер9-ийнхөн хоёр оронтой тооны зөрүүтэй хожигдсон тухай мэдээг Сэр Алекст дамжуулах үедээ МкГуйннесс багийг нь ганцаараа шахуу хожсон 9 настай авьяасын талаар дуулгажээ.
"Бид 10 гоолын зөрүүгээр хожигдчихлоо гэж хэлж байснаа санаж байна. Иймэрхүү зүйлийг шууд хэлэхийг хэн ч хүсэхгүй шүү дээ. Гэхдээ би түүнд гайхалтай тоглодог жаалыг харсан талаараа дуулгасан"
-Андер18ын дасгалжуулагч Пол МкГуйннесс
"Бид Андер13т Эвэртоны эсрэг тоглож байсан юм. Би, Адам Экэрсли тэгээд бас Марк Ховард. Марк одоо өөр багт байгаа л даа. Бид түүний эсрэг тоглосон. 1-1ээр тэнцэж байсан санагдана. Марк Уэйн хоёр хоорондоо хэрэлдээд хоёул талбайгаас хөөгдөж байсан юм. Ийм түвшний тоглолтын хувьд бол сонин л шийдвэр байсан. Иймэрхүү зүйл болоход ихэвчлэн дасгалжуулагчдад нь тэднийг сэлгээгээр суулгахыг сануулдаг юм. Гэвч тэр үед шүүгч шууд улаан карт өгсөн."
-Ресервийн хаалгач Том Хийтон
"Ерөнхийдөө бол бид тэдний хувьд дэндүү хүчирхэг баг байсан. Гэхдээ тэр бидний эсрэг ганцаараа тэмцсээр байсан юм. Уэйн манай хамгаалалтынханд үнэхээр их бэрхшээл учруулж байсан. 10-15 минут орчим өнгөрсний дараа тэр хамгаалагч нарыг чинь хүнд байдалд оруулсныг чи мэдэх болно. Түүний хурд үргэлж гай тарьж байсан. Тэр жинхэнэ ялагч байсан. Түүний тоглолт одоо зарим талаараа өөрчлөгдсөн. Гэхдээ тэр үед ч тэр үе үе хойш татан хамгаалалж такл хийж тоглодог байсан. Тэр үргэлж л хөлбөмбөгт хайртай байсан. Энэ бүх олны анхаарал, алдар нэр, мөнгөний хажуугаар би одоо ч түүнийг хөлбөмбөгт зүрх сэтгэлээ өгсөн нэгэн жаал гэж хардаг"
-Томми Мартин, Юнайтедийн Андер15ын дасгалжуулагч. Эвэртоны №9 Чөтгөрүүдийн арын шугамынхыг террористлэж байсан талаарх дурсамжаасаа...
"Алтринхамд Жим Райнтай хамт суугаад түүний тоглолтыг үзэж байснаа санадаг юм. Бид тэр тоглолтод 5-1ээр хожсон. Жим "Тэдний 9 дугаарыг хардаа" гэж хэлж байсан. Тэр зогсолтгүй бөмбөгний хойноос тэмцэн цохихыг оролдож байсан. Тэр тоглолтод тэр үнэхээр сайн байсан. Тэр үеээс л бид түүнийг нилээн анхааралтай ажиглах болсон."
-МкГуйннесс
Эвертоны Андер19-ийнхэн Болтоны эсрэг хийсэн тоглолт. Руунийгийн гайхамшиг. 15 нас хүрсэн тэрээр Болтоны хаалгачийн цөлсөн бөмбөгийг хүлээж аваад талбайн өөрийнхөө хагасаас хоёр дахь хүрэлтээрээ ирсэн зүг рүү нь буцаагаад л... Троттерсийн хаалгач бөмбөг толгой дээгүүр нь өнгөрөөд хаалганд орохыг харахаас өөр зүйл хийж чадсангүй.
"Нэг зүйл намайг гайхшруулж байсан нь Эвэртоны фэн ямар ч хүнтэй ярилцахад тэд од төрүүлж буйдаа бүрэн дүүрэн итгэлтэй байдаг байсан. Тэд Уэйны ур чадварт дэндүү ихээр итгэдэг байсан юм. Тэр онцгой авьяас байсан гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Маш олон хүн Уэйн Руунигийн тоглолтыг үзэх гэж ирдэг байсан. "
-Ватсон
Тэр Тоффиисийн нөөцийн багт од болон гялалзаж байсан. Тэр бас Андер18ынханаа 2002 оны ФА Залуучуудын Цомын финалд шалгарахад гол үүрэг гүйцэтгэсэн. 8 тоглолтод 8н гоол. Астон Виллад хоёр тоглолтын нийлбэр дүнгээр финалд ялагдсанаасаа хойш 5н сарын дараа, 17 насныхаа төрсөн өдрөөс 5 хоногийн өмнө Арсеналын хаалганд хийсэн итгэмээргүй гоолынхоо ачаар тэрээр Гуудисон Паркт баатар мэтээр үнэлэгдэх болсон юм.
Баг нь тааруухан тоглож Фулхэмтэй 1-1ээр тэнцэхийг харчаад хувцас солих өрөө рүү буцаж явахдаа Арсеналын хожигдлын талаарх мэдээг сонссон САФын сэтгэл санаа эерэгээр өөрчлөгджээ. Ялангуяа гоол хийсэн тоглогчийн нэрийг сонссоны дараа. Удаан хугацааны турш сонссон маш танил нэр байлаа.