Г.Баяраа wrote:дажгүй залуу шүү .... клуб уорлд капаар мөрөн дээрээ бөмбөгөө ойлгоод л алж байж билээ ...тэрнээс хиош мэддэг болсон
удку нэг юм бичнэдэ энэ нугасны тухай
Бразил орныг авьяас билгийн уурхай хэмээн нэрийдэхэд буруудах зүйл үгүй. Домогт Артур Фриденрайхаас эхлүүлээд Пеле, Гарринча, Ромарио, Бебето, Роналдо гээд л энэ орноос төрсөн хөлбөмбөгийн шидтэнүүдийг алийг тэр гэх вэ. Эдгээр супер оддын залгамж халаа ч ар араасаа төрөн гарсаар байна. Харин Миланы шинэ од Алешандре Патог онцгойлон авч үзэх нь зүйтэй болов уу. Ердөө хоёрхон жилийн өмнө Бразилийн өсвөрийн лигт хүчин зүтгэж байсан энэ залуу, гайхалтай ур чадварынхаа ачаар өдгөө дэлхийн супер одын хэмжээнд очоод байна. Ингээд Пато буюу Нугас хэмээх энэ залуугийн амжилтанд хүрсэн түүхийг сонирхоцгооё.
Бага нас
Алешандре Родригез да Силва буюу бидний нэрлэж заншсанаар Пато 1989 оны 9 сарын 2-нд Бразилийн баруун өмнөд хэсэгт байрладаг Пато бранко хотод мэндэлжээ. Орчуулвал ”цагаан нугас” хэмээх утгатай энэ хотоос Пато ирээдүйн супер од болох эхлэлээ тавьсан төдийгүй, амьдралынхоо олон сайхан мөчүүдийг үдсэн юм. Нэр нь ч гэсэн адилхан байгааг та анзаарсан байх. Розели (Патогийн ээж) хүүгээ хөлбөмбөгч болно гэдгийг бүр гэдсэнд байхаас нь л зөн совингоороо гадарлаж эхэлсэн хэмээн дурсжээ. ‘‘Хүү маань бүр жоохноосоо л элдэв юм өшиглөх хоббитой байсан. Дугуй хэлбэртэй юмыг шүүрээд л авах хэрнээ тоглоомон машин зэргийг ер тоодоггүй байсан гээд боддоо. Ялангуяа бөөрөнхий хэлбэртэй алим, жүрж, нимбэг бол Потагийн хөлний хажуугаар өнгөрнө гэж үгүй, өшиглөөд л гүйчихдэг байсан. Сүүлд хоёр нас хүрснийхээ дараа намайг ч бас их зовоосондоо. Үргэлж гадагшаа гарья, зугаалья гээд л шалчихна. Тэгээд гарахаараа чулуу, хуванцар сав гээд юу дайралдан болгоноо ийш тийш нь өшиглөөд л, айлын цонх шил хагалчихдаг байж билээ”
Гурван настайгаасаа Пато хуванцар сав өшиглөх бус жинхэнэ бөмбөгөөр хичээллэж эхэллээ. Хөлбөмбөгт төрөлхийн авьяастайг нь анзаарсан эцэг нь түүнийг футзалны секцэнд бүртгүүлсэнбөгөөд өөрөөсөө хэдэн насаар ахмад хүүхдүүдтэй Пато ана мана ”үзэлцдэг” байсан гэдэг. Ердөө хоёрхон жилийн дараа л хүүгийн нэр хүнд муж даяар тархаж, шинэ од мэндэллээ хэмээн энд тэндгүй ярилцах болжээ. Тавхан настай жаалын хувьд энэ нь хэтэрхий ахадсан зүйл мэт боловч тоглолтыг нь харсан хүн болгон уулга алддаг байсаар гэхээр бас ч гэж аргагүй юм. 1994 оны дэлхийн аварга хүүгийн маань хөлбөмбөгт дурлах сэтгэлийг улам дүрэлзүүлсэн хэмээн түүний эцэг Жералдо нь дурссан байдаг. ”Манай гэрийнхэн бүгдээрээ тэр ДАШТ-ийг хамтдаа үзсэн. Бебето, Ромарио гээд л гайхалтай баг байсандаа. Бид хүүгээ Алешандре Бебетиньо гээд л хөөргөдөг байж билээ. Нэг удаа би хүүдээ Бразилийн шигшээн том плакат авч өгөөд хэзээ нэгэн цагт чи эдэн шиг ингээд зогсож байх болно доо гэж хэлж байснаа ерөөсөө мартдаггүй юм”
Интернасьоналд2002 оны 12 сард Родригесийн гэр бүл банкан дахь бүх мөнгөө аваад Порте Алегре хот руу аялалаар явжээ. Энэхүү аялалын зорилго нь Патог, Интернасьоналын академын шалгалтанд оруулах байв. Нийт 60 гаран хүүхэд түүнтэй хамт өрсөлдсөн ч, ур чадвар, бөмбөгтэй харьцах байдлаараа Пато аргагүй л онцгойрч байсан ба долоо хоног үргэлжилсэн энэхүү аялалын эцэст хүү Интернасьоналын академд суралцах эрхээр шагнуулжээ. Мэдээж хэрэг Бразилийн хамгийн шилдэг багуудын нэгэнд суралцана гэдэг дахин олдошгүй боломж ч, 11-хэн настай хүүгээ өөр хот руу явуулна гэдэг Розелид амар байсангүй. Тэрбээр ‘‘Би хүүгээсээ чи тийшээ явахыг үнэхээр хүсэж байна уу гэж асуухад тэр битгий санаа зовдоо ээжээ, би ганцаараа байж чадна гэж билээ. Түүнийг порте алегре руу явсны дараа өдөр болсон залбирч, хүүд минь амжилтад хүрэх боломж олгоорой гэх бурханаас гуйдаг байсан. Магадгүй бурхан миний гуйлтыг сонссон байх’ хэмээжээ.
Интернасьоналын академд суралцах хугацаандаа Пато бүхний анхаарлыг татдаг байлаа. Хурдтай, ур чадвар өндөртэйн дээр гоол оруулах торгон мэдрэмж нь түүнийг дараачийн Ромарио, Пеле гэж нэрлүүлэхэд хүртэл хүргэсэн аж. Шинээр гарч ирж буй залуусыг иймэрхүү дэмий хоосон магтаал эвддэг талтай ч, Пато биеэ тоож их зан гаргасангүй бэлтгэл сургуулилтаа хийсээр, өөрийгөө улам хөгжүүлсээр байлаа. Нэгэн удаа түүнд 15 хүртэлх Бразилийн шигшээд тоглох урилга ирсэн ч Жералдо хүүгээ явуулахыг хүссэнгүй. Үүнийгээ ” Хэрвээ тэр шигшээд тоглоод эхэлвэл, гадаадын багийнхан бидний амар заяаг үзүүлэхээ болино. Пато одоохондоо балчир байна. Тиймээс цаг хугацаа хэрэгтэй” хэмээн тайлбарласан байдаг. 16 нас хүрээд хүү анхны мэргэжлийн гэрээгээ байгууллаа. Мэдээж Интернасьоналтай. Ийнхүү өсөх прогресоор явж байсан Патогийн карьер ясны өвчнөөс болж өндөрлөх дөхөж байсан удаатай. Мэргэжлийн тоглогчдын хувьд хамгийн аюул тарьдаг яс сийрэгжилтийн энэхүү өвчин нь Патог бага байхаас нь зовоож байсан бөгөөд аз болж Роберто Мусси хэмээх алтан гартай эмчийн ачаар хүү өвчнөөсөө салж чадсан юм. Хэрвээ өвчнийг тэр дор нь л эдгээгээгүй бол цаашид тахир дутуу ч болж магадгүй байсан гэхээр Патог хувьтай хүү гэхээс өөр яах вэ.
Мэргэжлийн карьер
2006 оны 11 сард Пато Интернасьоналын бүрэлдэхүүн дэх анхны тоглолтоо хийсэн. Түүний дебут нь клубын заналт өрсөлдөгч Палмейресийн эсрэг тохиосон бөгөөд талбайд гарсан эхний минутдаа л гоол оруулж, цэнгэлдэхэд цугларсан үзэгчдийн амыг ангайлгажээ. Ийнхүү ердөө ганцхан тоглолтоороо л Бразилыг шуугиулж чадсан Патогийн амжилт хөгшин европын чихэнд ч тун удалгүй хүрсэн юм. Дээрхи явдлаас ердөө сар гаруйхны дараа явагдсан клубын дэлхийн аваргаар Пато хэмээх нэрийг дэлхийн дахин мэдэх болжээ. Тэмцээний хагас шигшэд оруулсан гоол нь түүнийг ФИФА-гийн албан ёсны тоглолтонд гоолдсон хамгийн залуу тоглогч болгосон ба үүгээрээ тэр домогт Пелегийн амжилтыг эвджээ. Тэртээ 1958 оны дэлхийн аваргад Пеле 17 нас 239 хоногтойдоо гоолдож байсан бол Пато үүнийг нь 137 өдрөөр ахиулсан аж. Үүгээр ч зогсохгүй Пато шигшээ тоглолтонд өрсөлдсөн Барсагийн супер оддыг хүртэл ур чадвараараа гайхшруулсан гэдэг. Энэ бүхний дараа түүнийг яагаад ч барьж дийлэхгүй гэдгээ Интернасьоналын удирдлага мэдэж байлаа. Учир нь тэмцээн дөнгөж өндөрлөмөгц л европын топ багууд бразилийн шинэхэн авьяастны төлөө ихээхэн мөнгө амлах болсон юм. Энэхүү олон саналууд дундаас Пато, алдарт Миланыг сонгосон нь учиртай. Клубын нэр хүнд, гайхамшигт түүхээс гадна Кака, Дида зэрэг нутгийн ах нар нь тоглодог учир тэр энэ италийг зорихоор шийдсэн аж. 2007 оны 8 сард хоёр клуб тохиролцоонд хүрч 18-хан настай залуугийн төлөө Россонерри 20сая долларыг төлөхөөр тогтжээ. Өмнө нь Роналдиньо, Кака ч ийм өндөр үнэ хүрч
байгаагүй гэхээр Патод ямар их итгэл найдвар хүлээлгэж байсан нь харагдана. Андрей Шевченкогийн нуруун дээр гялалздаг байсан 7 дугаарыг өгсөн нь ч үүний илрэл. Миланы төлөөх анхны тоглолтоо Пато 2007 оны 9 сард Динамо Киевийн эсрэг хийж бүр гоол оруулаад амжсан. Харин албан ёсны анхны тоглолтоо 2008 оны 1 сард Наполигийн эсрэг хийжээ. Сан Сирод болсон тус тоглолтонд Милан 5 : 2-оор ялсан ба цэнгэлдэхэд цугларсан үзэгчид шинэхэн залуугийнхаа авьяасаар аргагүй л бахархсан гэдэг. Энэ мөчөөс хойш ердөө жил гариухан өнгөрөөд байгаа ч Пато ,Миланы сольшгүй тоглогчдын нэг болоод байгаа нь гайхахаар зүйл огт биш. ”Өдгөө 20 насыг шүргэж яваа энэ залуугийн өмнө цаашид хийж бүтээх, асар их цаг хугацаа байна, гагцхүү тэр өөрөө хичээх л хэрэгтэй” хэмээсэн Карло Анчелоттигийн үг ч нэгийг өгүүлж байгаа бизээ.
Шигшээ багт : Өнгөрсөн оны Бээжингийн олимп бол Патогийн шигшээ баг дахь анхны томоохон тэмцээнүүдийн нэг. Харин албан ёсны анхны тоглолтоо тэрбээр 3 сарын 28-нд Шведийн шигшээн эсрэг хийсэн ба Эмирэйтс цэнгэлдэхэд болсон уг тоглолтонд гоолдсоноор Пато бас л Пелегийн нэгэн амжилтыг эвдсэн юм. Шигшээ баг дахь байр сууриа нэгэнт олсон түүнийг ирэх жилийн ДАШТ-д шар өмсгөлтнүүдийн гол хүч байх болно хэмээн ихэнх мэргэжилтнүүд ярьж буй.
Хувийн амьдрал : Бразилийн жүжигчин Штефано Брито, Пато хоёрын хайр дурлалын түүх 2007 оноос эхтэй. Гоол оруулсныхаа дараа үзүүлдэг Патогийн celebration нь хайрт бүсгүйдээ зориулдагийг нь та бүхэн мэдэх байх. Хэсэг хугацаанд тусдаа амьдарсан хос хоёр тун удахгүй хуримаа хийхээр төлөвлөж буй.