За ингээд..... Манай багын ганц амьд домог болсон дасгалжуулагч Ларри Брауныхаа талаар ганц нэг юм бичий даа......
Тэр бол 1940 оны 9 сарын 14ны намрын дунд сард Америкийн Нэгдсэн Улсын Нью Ёорк мужын алдарт Брүүклин дүүрэгт анх эхээс мэндэлжээ... Бүтэн нэр нь Лаврэйнс Хэрвэй Ларри Браун... Америкын үндэсний сагсан бөмбөгийн лигийн ахлах дасгалжуулагч, одоогоор Шарлотт Бобкетс багыг ахлаж буй.....
Ларри Браун шилдэг дасгалжуулагчаас гадна, тэр өөрөө ч шилдэг холбогчдын нэг байлаа.... НБАгын өмнөх буюу АБА гэж нэртэй холбоо байхад тэрбээр тоглогчын гараагаа эхэлж байсан юм...... Тэрбээр 1964 оны Олимпд 23хан настайдаа оролцож багынхаа хамтаар Олимпын алтан медал зүүж байжээ... 1963 оны АБАгын драфтын 7 дугаар тойрогт, одоогын Вашингтон Визардс багын өвөг эцэг болох Балтимор Буллец багт сонгогдож байв.... 5 фүүт 11 инч буюу ердөө 175 см өндөртөй тэрбээр талбайд 11 дугаартай, холбогчын байрлалд гардаг байв...
Тэрбээр АБАд таван жил болохдоо таван өөр багт тоглогч байжээ... 1968 онд Нью Орленсийн багт тоглож байхдаа АБАгын аваргаар шалгарч, мөн үнэ цэнэтэй тоглогчоор тодорч байв.... Мөн гурваг удаа АБАгын бүх ододын тоглолтонд нэрлэгдэж, 73,75 ба 76 онуудад АБАгын шилдэг дасгалжуулагчын шагнал хүртсэн байдаг....
Харин НБАд дасгалжуулагчын гараагаа 1976 оноос эхэлж Денверийн Шижир Алтнууд багыг дасгалжуулж байв... Ердөө л эхний улиралдаа түүний удирдсан Денверчүүд 50 ялалт авч Баруун бүсдээ хоёрт орсон ч хагас шигшээд ялагдал хүлээжээ... Денверт тэр 3 жил болсон ч эхний улирал шигээ онцгойрч чадсангүй, жил бүр амжилт нь муудсаар сүүлийнхээ жилд ПОын ч бараа харсангүй....
Ичиж үхэхээ дөхсөн Ларри Браун НБАгээс завсарлага авч НСАА буюу Оуютаны лигт дасгалжуулагч хийв.... Тэрбээр 79-81 оны хооронд UCLA г удирдаж нэг удаа финалд хүргэсэн ч аваргалж чадсангүй... Үүнийхээ дараа Нью Жэрсид эргэн ирж эхний улиралдаа 44 ялалт авч ПОд эхний тойрогт хусуулсан бол дараачын улиралд 76 тоглолтоос 47 ялалт авсан ч халагджээ.....
Үүний дараа 83-88 он хүртэл НСААд Канзас багыг дасгалжуулсан юм.... Тэр энд чамгүй амжилт олжээ.... НСААд түрүүлж финал дөрөвт ялалт байгуулна гэдэг НБАд түрүүлэхээс ч хэцүү ажил бөгөөд ихэнх Америкийн иргэд жинхэнэ сагсан бөмбөг энд болдог гэж үздэг билээ.....
Гол тоглогч Дэнни Маннингийн хамтаар тэрбээр 88 онд НСААгын аварга цол хүртэж, нийт 135-44 амжилт үзүүлжээ.....Дэнни Маннинг нь 88 оны драфтын нэгээр сонгогдож хожимоо 93-94 оны бүх ододын тоглолтонд нэрлэгдэж байжээ.....
Их амжилтынхаа дараа Ларри Браун НБАд буцаж ирлээ.... Түүний дараагын сонголт бол Сан Антони Спурс баг байв.... Энд тэрбээр гурван жил хагас болсон... Түүний удирдлага дор эхний улиралаа өнгөрөөсөн Сан Антонио 88-89 онд ердөө 21хэн ялалт авчээ....
Дараа жил нь драфтаас Давид Робинсоныг авчээ...
Энэ үед түүний гол хөзөр нь төвийн тоглогч хожимоо ихэр цамхаг болсон "Адмирал" Давид Робинсон байв.... Түүний их амжилтуудын талаар ганцхан жишээ дурдахад л хангалттай..... Тэр 1992, 1996 онуудад болсон Барселон болон Атлантагын Олимпд Америкийн нэгдсэн улсын шигшээд ид үе гэж болох Мөрөөдлийн багт багтаж Олимпын аварга болсоноос гадна, 1986 онд болсон ДАШТ дээрээс алт авч байжээ... Мөн Давид Робинсон хожимоо НБАгын 50 шилдэг тоглогчдын тоонд багтаж, 1995 онд улиралын үнэ цэнэтэй тоглогчоор тодорч, 1999, 2003 онуудад НБАгын цомыг гардаж авч байсан билээ....
Робинсон дээр багаа тулгуурласан Сан Антонио илт сайжирч 56 ялалт авчээ.... Давид Робинсон 24 оноо, 12 самбар, 4 блок шот эхний улиралаа дунджилж шилдэг шинэ тоглогчын шагнал хүртлээ.... Баруун бүсээс ялалтынхаа тоогоор гуравт орсон ч Ларри Браун шилдэг дасгалжуулагчын шагналыг авч чадсангүй.. Түүний өмнө энэ удаад Лос Анжлес Лэйкерсийг удирдаж 63 ялалт авхуулсан Пэт Райли зогсжээ....
ПОд эхний шатанд харьж яваа супер од Алекс Энглиш тэргүүтэй Денверийн Шижир Алтнуудыг юм болгосонгүй, 3-0 оор буулгаж авчээ... Гэсэн ч хагас шигшээд тэр үед баруун бүсийнхээ аваргаар тодорсон Портландад 7 тоглолтоор их ширүүн өрсөлдөж ялагджээ...
90-91 оны улиралд Ларри Браун, Давид Робинсон тэргүүтэй Сан Антониочууд 55 ялалт авчээ... Ялалтынхаа тоогоор баруун бүсдээ 3т зогсож ПОд орсон ч эхний даваанд л Дон Нелсон дасгалжуулагчтай Крис Мулли, Тим Хардвай зэрэг олон шилдэг тоглогчидтой Алтан Мужын Дайчдад 3-1ээр хожигджээ...
Ингэсэнээр 91-92 оны улиралтай золгож, Ларри Браун тал улирал ажилаад ажилаа хүлээлгэж өгчээ.... Тэрбээр 21 ялалт 17 ялагдлаар Сан Антониог орхисон юм.... Харин түүний дараагын баг нь нэг улиралд хоёр дасгалжуулагчаа халаад байсан Лос Анжлес Клипперс байлаа... Энэ баг өмнөх улиралд нь 31 ялж, Ларриг ажилаа авахад л аль хэдийн ялагдал нь ялалтаасаа илүү гарсан байв.. Клипперст түүний коллежийн багт тоглож байсан Дэнни Маннинг болон Рон Харпер нар тоглож байв..... Ларри энд хүрч ирээд 23 ялж 12 ялагдаж ПОд багаа оруулж чадав.... 7оор арайхийж гарч ирсэн Клипперс баруун бүсийнхээ дэд тэргүүн агуу Жон Стоктон ба Карл Мелоун нарын хослол бүхий Юта Жаззтай энэ тэнцүү үзэлцэж 3-2оор ялагджээ.... Дараа жил нь Клипперс тийм ч сайн байж чадсангүй..... 41-41 гэсэн дундаж амжилт үзүүлж, мөн л ПОд 7оор шалгарч Хакеем Олажуван тэргүүтэй Хиюстоны Пуужингуудад 3-2 оор хожигдсоноор Калифорниа мужд өнгөрүүлсэн түүний кареер өндөрлөсөн юм.... Сонирхолтой нь түүнийг явсаны дараа Клипперс 27 ялалт авч байв....
Түүний дараагын нүүдэл нь Зүүн бүсийн дундаж багуудын нэг Индиана байлаа..... Индианад түүнийг холын зайн шидэлтээрээ алдартай мэргэн буудагч Рижжи Миллер хүлээж авсан юм.... Рижжи Миллер бол аваргын бөгж авч үзээгүй л болохоос 90ээд оны үед гялалзагч одуудын нэг байлаа.... Ларри Браун удирдсан анхны жилээ Рижжи Миллер улиралд 19.9 оноо дунджилж, 47-35 ялалтаар ПОд таваар шалгарч эхний даваанд үлэмж биет Шакын баг болох Орландог 3-0 оор бут ниргэж, дараачын даваанд Зүүн бүсээ тэргүүлсэн Атланта Хаукс багыг 4-2 оор хожиж улмаар 19 жил хүлээсэн Зүүн бүсийн финалд тэр жилийн дэд аварга, Пэт Рэйли дасгалжуулагчтай Патрик Евинг, Жон Старкс нараар ахлуулсан Нью Ёорк Никстэй 7 тоглолт гаргаж ялагджээ... 94-95 онд Ларри Браун ба Рижжи Миллер тэргүүтэй Индианачууд улиралд 52 ялалт авч зүүн бүсдээ 2т жагсжээ.... Эхний даваанд Атлантаг 3-0, хагас шигшээд Нью Ёорк Никсээс өмнөх жилийнхээ хариуг авч 4-3 аар ялж хоёр жил дараалж зүүн бүсийн финалд шалгарав..... Гэсэн ч залуу Шак тэргүүтэй Орландод 7 тоглолтоор ялагдаж гэртээ харьсан юм....
95-96 онд Индиана улиралд өмнөх жилийнхээ амжилтаа давтаж 52 ялалт авч, Рижжи Миллер 21 оноо дунджилж багаа тэргүүлж байв.... Энэ жил алдарт Чикагогын Бухнууд баг 72-10 гэж хэзээ ч эвдэгдэхээргүй мөнхийн гэх амжилт тогтоож, залуу Шакын Орландо 60 ялалтаар удаалж, гурваар Индиана 52 ялалтаар зогсож байсан юм.... Гэлээ ч энэ жилийн ПОд өмнөх амжилтаа ахиулах байтугай давтаж ч амжсангүй... Сүүлийн хоёр улиралд мөрөөдлийг нь үгүй хийсэн Атланта Хаукс хор шартай үзсээр заналт дайснаа 3-2 оор буулгаж авчээ...
96-97 онд Ларри Браун тэргүүтэй Индиана, Рижжи Миллер урьдын адил 21 оноо дунджилж, багт нэг их өөрчилт гараагүй ч ердөө 39 ялалт авч ПОоос мултарсан юм......
Цагаан толгойт өвгөний дараагын баг нь Филаделфиа 76чууд байлаа..... Энэ баг бол ПОын бараа харалгүй олон жил болсон, сүүлийн хэдэн жил лигийн хамгийн муу амжилттай явсан, 96 оны драфтын нэгээр Аллен Айверсоныг авчирсан ч төдийлөн өөдлөхгүй байсан баг юм....
Өөдлөхөө байсан багт өөрчлөлтийг авчирхаар өвгөн багш ирэв.... 97-98 онд Айверсон тэргүүтэй залуухан 76чууд өвгөн багш Ларри Брауны дор анхны улиралаа өнгөрөөсөн боловч дөнгөж 31 ялж ПОын тоглолтонд оролцох байтугай зүүнийнхээ доороос 2т оржээ.... Гэвч энэ амжилт нь 76чуудын хувьд сүүлийн таван жилд хамгийн их ялалт авсан улирал болов...... 98-99 онд үндэсний сагсан бөмбөгийн лигт ажил хаялт зарлагдсанаас улиралын тоглолт дундаасаа эхэлж 76чууд 28 ялалт, 22 ялагдалтай улиралыг дуусгав..... Ингэсэнээр залуу Айверсоны хүсэл биелж, 7 жил хүлээсэн ПОын барааг харцгаав.... Айверсон улиралд 26.8 оноо дунджилж онооны лидер болсон юм..... ПОд 6аар шалгарсан 76чууд эхний даваанд Шак явж Анферний Хардвай үлдсэн Орландочуудыг 3-1ээр ялав...... Харин дараа нь Ларри Бирд коуч хийж, Рижжи Миллерээр ахлуулсан Индианад 4-0 оор арчуулаад өнгөрөв....
99-00 он бол 76чуудын хувьд багагүй итгэл найдвар тээсэн жил байв... Тэд өнгөрсөн жил тасалдаад байсан ПОд орж, эхний даваанд ялалт авсан, гэлээ ч энэ бол дундуур тоглолттой болсон улирал.... Харин бүтэн улиралын турш 82 тоглолтоос энэ жил 49 ялалт авсан Ларри Брауны хүүхдүүд ПОд 4оор гарч ирж таваар шалгарсан Шарлотт Хорнец багтай өрсөлдөв.... Энэхүү Шарлотт Хорнец багт та бүхний сайн мэдэх мэргэн бууч Эдди Жонес болон 76чуудад Айверсоны хамтрагч, Ларри Брауны шавь байсан Дэррик Коулмэн нар голлох тоглогч нь байж, Паул Силас ахлах дасгалжуулагчаар ажиллаж байв..... Улиралд энэ баг 49 ялалт авсан юм..... Харин ПОд Айверсон тэргүүтэй 76чууд 3-1ээр ойролцоо өрсөлдөгчөө буулгаж авч, 2 дахь жилээ дараалж хагас шигшээд шалгарав..... Өнөөх л Рижжи Миллер, Ларри Бирд тэргүүтэй Индианад дахиад л хожигдлоо... Авууштай нь өмнөх улиралаа бодвол 4-2оор ялагдсан юм..... Айверсон 28.4 оноо дунджилж, бүх америкын хоёрдугаар багт нэрлэгдэв......
2000-2001 он бол НБЭд Аллен Айверсон хамгийн тодоор гялалзаж, 76чууд том цохилт хийсэн, Ларри Брауны анхны гэсэн он жилүүд байлаа....... Энэ улиралд 76чууд 56 ялалт авсанаар Ларри Браун анх удаагаа оны шилдэг дасгалжуулагчын шагналын эзэн болов..... 76чуудын шагнал бөөндөлт үүгээр дууссангүй, жижиг биетэй, аймшиггүй хурдтай, оноог голчилдог гол тоглогч Аллен Айверсон нь 31.1 оноо дунджилж онооны лидерээр 2 дахь удаагаа нэрлэгдээд зогссонгүй, 2.5 бөмбөг булаалтаар лигийг тэргүүлж, Вашингтонд болсон Бүх Ододын тоглолтонд МВП болж, тэр ч байтугай улиралын үнэ цэнэтэй тоглогчоор шалгарав..... Самбараас бөмбөг авалтын дундажыг 76чуудад улиралын дундуур ирсэн Дэкэмбэ Мотомбо 13.5 аар тэргүүлж, тал улирал 76д зүтгэсэн төвийн тоглогч Тео Ратлифф 3.7 блок шотоор мөн л лигийг тэргүүлсэн юм..... Шагналын хур үүгээр дуусаагүй, Дэкэмбэ Мотомбо шилдэг хамгаалан тоглогч болж, Аарон МкКэй шилдэг нөөц тоглогчоор шалгарсан юм....
Ларри Браун ба 76чууд зүгээр ч нэг шагнал бөөндсөнгүй, Зүүн бүсийг улиралд тэргүүлсэн төдийгүй ПОын эхний даваанд 2 жил өөрсдийг нь мулталсан өнөөх Рижжи Миллерийн Индианаг 3-1 ээр хожиж урамшив..... Дараа нь Винс Картер тэргүүтэй Торонтог 4-3 аар ялж 15 жилийн дараа Зүүн бүсийн финалд шалгарч үлдэв..... Улмаар Зүүн бүсийн финалд Рэй Аллен, Глен Робинсон, Сэм Касселл тэргүүтэй Милвайкее Баксыг 4-3 аар ялж Ларри Браун өөрийн дасгалжуулагчын түүхэндээ анх удаагаа НБАгын финалд шалгарч үлджээ..... Энэ нь 76чуудын хувьд 17 жилийн дараа болж буй баяр юм..... Гэсэн ч финалд алдарт Шак, Кобигын хослол болох Лос Анжлес Лэйкерст 4-1ээр хожигдсон билээ.... Энэ нэг хожил нь Лэйкерсийн хувьд ПОд амссан анхны хожигдол байсанаараа онцлог юм......
01-02 онд Айверсон 31.4 оноо дунджилж лигийг дахин оноогоор тэргүүлж бүх америкын хоёрдугаар багт нэрлэгдсэн боловч 76чуудын багын амжилт өмнөхөө яаавч гүйцэхгүй байв.... Энэ жил тэд 43 ялалт авч Зүүн бүсийнхээ зургаад орсон боловч гуравт нэрлэгдсэн Пол Пирс ба Энтони Уолкер нарын хослол бүхий Бостон Селтикстэй 5 тоглолтонд гурав хожигдоно гэртээ буцсан юм...... Энэхүү уруудах болсонд шалтгаан бий, тэр нь юу гэвэл гэмтэл бэртэл.... Гол тоглогч Айверсон 22 тоглолт өнжсөн бол хамгаалагч Эрик Снов 21 тоглолт, шилдэг нөөц Аарон МкКэй 34 тоглолт гэх мэтээр нөлөөлж эхэлсэн юм....
02-03 он бол Ларри Браун ба Аллен Айверсон хоёрын хамтралын эцсийн жил байлаа, энэ онд Дэкэмбэ Мотомбо багаасаа явж, Кет Ван Хорн ирсэн юм.... Тэд өмнөхөөсөө арай дөнгүүр оролцож, улиралд 48 ялалт авч, бүсдээ 4т орж ПОын эхний шатанд Нью Орленс Хорнец багтай таарчээ..... Тэр үед Нью Орленс тун хүчтэй баг байлаа, холбогч Барон Давис, довтлогч Жамаал Машбурн, хамгаалагч Давид Уэйсли, довтлогч П.Ж.Браун, төвийн тоглогч Жамаал Маглойре нар бол тухайн цаг үедээ тун сайн тоглож байв..... Айверсон улиралын 82 тоглолтонд бүгдэд нь тоглож, 27 оноо дунджилж, 2.7 бөмбөг булаалтаар хоёр дахь удаагаа лигийг тэргүүлсэн юм... Мөн бүх америкын хоёрдугаар багт дахин оров.... Энэ улиралаас эхэлж НБЭ дүрмэндээ өөрчлөлт оруулж эхний шатанд таарсан баг урьд нь хэн түрүүлж гурав хожсон нь шалгардаг байсан бол одооноос хэн түрүүлж дөрөв хожсон нь шалгардаг одоогын жишиг тогтжээ.... Айверсонтой 76чууд Нью Орленсыг 4-2 оор буулгаж авсан ч зүүн бүсийг тэргүүлэгч Детройт Пистонсд 4-2оор хожигдсон билээ.... Ингээд Ларри Браун багаа орхив..... Түүний талаар алдарт Аллен Айверсон хэлэхдээ тэр бол энэ дэлхийн хамгийн шилдэг дасгалжуулагч гэж хэлжээ......
2004 - Их оргилын замд...... НБАд тоглодог, ямар нэгэн багтай холбоотой, эсвэл үзэх дуртай үзэгчидийн хувьд өөрийн гэж өмчилдөг баг нь аваргын бөгж, алдар цом мөрөөдөх нь зүйн хэрэг билээ.... Үргэлж амжилт муутай багыг өөд нь татаж, эхнээс нь эцсээ хүртэл тэмцэж ирсэн Ларри Браун хамгийн олон жил ажилсан 76чууддаасаа гараад өмнөх жил нь өөрсдийг нь мулталсан, алдарт Детройт Пистонс багт, Рик Карсли ын оронд хүрч ирэв.... Түүний олон жил ажилсан туршлага энэ багт хэрэгтэй байлаа.... Тэд хэн байв???..... Хожимоо Детройтын алдарт тавт гэж нэрлэгдсэн Чонси Биллапс, Ричард Хамилтон, Рашеед, Биг Бэн болон Таушин Принц тавтаар толгойлуулсан Детройтийн муу залуус.... Тэдэнд дасгалжуулчын хүч хэрэгтэй байв.... Сүүлийн хэдэн жилд тун сайн тоглосон, гэлээ ч мөрөөдөлдөө хүрч чадахгүй байв.... Үүнийг нь гүйцэлдүүлэхээр Ларри Браун иржээ....
03-04 оны улиралын тоглолтонд хэн нь хэнээсээ ч гэдэггүй Детройт Пистонс ядах юмгүй 54 ялалт авчээ.... Бүсдээ гуравт бичигдэж 6 аар гарч ирсэн Милвэйкее Бакс багтай ПОын эхний даваанд таарчээ..... Майкл Редд, Кет Ван Хорн тэргүүтэй Эр бугнуудыг 4-1ээр гэрт нь хариулж дөнгөв......
Харин хагас шигшээд зүүнийхээ луухаруудын нэг Нью Жэрситэй таарав.... Жэйсон Кидд Кэнион Мартин тэргүүтэнгүүд өмнөх хоёр улиралд аваргын төлөө шалгарч үлдсэн мундагчууд байлаа.... Тэдэн дээр аварга болохыг мөрөөдөгч Аланзо Морнинг, залуу довтлогч Ричард Жэффэрсон гээд л шилдэгүүд байлаа даа..... Ядаж байхад өнгөрсөн жилийн зүүний финалд тус хоёр баг таараад Нью Жэрси нь хожиж байсан түүхтэй..... Өнгөрсөн жилийнхээ хожигдолын өршөөг авах гэсэн хүн төрөлхтөний бичигдээгүй хууль аар Пистонсын муу залуус тэмцэж, харин энэ удаад тэд ялж чадав....
Ингэсэнээр тэд хоёр дахь жилээ дараалж Зүүн бүсийн финалын төлөө тоглох гэж буй нь энэ юм....... Зүүн бүсийн финалд Ларри Брауны хуучин баг хүлээж байлаа тэднийг.... Энэ бол Рижжи Миллер тэргүүтэй Индиана.... Рик Карсли багыг дасгалжуулж 61 ялалт авч зүүнийг тэргүүлсэн төдийгүй одоо Зүүн бүсийн финалд гарч ирээд буй нь энэ аж... Индианагын энэ удаагын бүрэлдхүүнд Жэйрмани Онил, Рон Артест, Олл Харрингтон, Рижжи Миллер, Жамаал Тинсли зэрэг шилдэг тоглогчид байсан юм.... Гэвч аварга болох ерөөлтөй Ларригийн Детройт 4-2 оор бүсийнхэ хамгийн гол өрсөлдөгчөө хожив.... Уг нь Рик Карсли Детройтийг хоёр жил удирдаж багыг Зүүн бүсийн финалд хүргэж байсан хүн, тэр ажилаа өгөөд л Ларри залгасан, тоглогчдыг гарынхаа арван хуруу шиг л мэддэг.. Гэвч энэ удаад Ларри Брауны хур их туршлага тус болж тэд 13 жилийн өмнө НБАгын аварга авч байсан Детройтийн Муу Залуусыг дахин санагдуулам финалд хүрчээ.. 13 жилийн дараа Детройт финалд шалгарч байгаа бол өвөө Ларри Брауны анхны финал юм.... Энэ нь түүний чадвар муу байсантай холбоотой бус харин тэр үргэлж муу багыг сонгож сайжируулж, өөрөөр хэлвэл өөрийн гэрээ эхнээс нь барьж босгож гоёдог байсантай холбоотой юм..... Тэр үргэлж Фил Жексон шиг тогтвортой нэг багт дасгалжуулагч хийж, сайхан зассан, төгс гарааны бүрэлдхүүнтэй багыг удирдаж байсан бол өнөөдөр хэд хэдэн удаа аваргын бөгжтөй болох байсаан гэдэгт би огтхон ч эргэлздэггүй....
За энэ ч яахав....
Финалд Баруун бүсээс гарч ирсэн баг бүгдийг ялж тэд сүүлийн таван жилд дөрөвдахь удаагаа түрүүлнэ гэж яригдаж байлаа.... Тэд бол Яао Минг, Стив Францис тэргүүтэй Хиюстоныг 4-1ээр, Тим Данкан тэргүүтэй Сан Антониог 4-2, Кевин Гарнэтт Сэм Касселлаар толгойлуулсан Миннисатог 4-2 оор гэрт нь хариулсан бас болоогүй сүүлийн 4 жилд 3 түрүүлсэн, тэр тусмаа 00-01 онд 76чуудыг финалд хожиж байсан өнөөх л алдарт Шак Кобигын хамтрал болох Лос Анжлес Лэйкерс байв...... Тэдний гурав дараалсан түрүүнд Тим Данкан тэргүүтэй Сан Антонио өнгөрсөн жил завсар оруулж тэр уурандаа мань Нуурынхан аваргын бөгж мөрөөдсөн хөгшин одуудаар багаа чимж эргэн ирэхээр оролджээ.... Эд бол олон жил Ютад тоглосон супер од Карл Мелоун, мөн Гэри Пэйтон хоёр байв..... Тийм ч учираас үзэгчид, мэргэлжилтэнгүүд Лос Анжлесийг ямарч баг гарч ирсэн 4 дахь аваргын цомоо гэртээ залах болно гэж бодож, ярьж байлаа...
Харин бодит амьдрал дээр өөр хэрэг ажээ.... Бөөн бөөн сүр жавхаа болсон Холливүүдийн одод шиг Лэйкерсийн эсрэг дундаж тоглолттой, хэн нь хэнээсээ ч гэдэггүй, оцойж овойсон нэр сүлдгүй таван зүгээр л муу залуус тоглож байв.... Тэдний гайхамшигт хана хэрэм мэт хамгаалалт гайхагдаж байсан ч хүн бүхэн эсрэг багыг нь түрүүлнэ гэж байлаа.... Гэвч...
Детройтийн муу залуус энэ цувралд илт илүүрхэж 4-1ээр ялалт авлаа.... Амьдралд боломжгүй зүйл гэж байдаггүйг үлгэр жишээчээр харуулсан үйл явдал бол энэ.... Чонси Биллапс финалын МВП болж алдарт Лос Анжлес чухам энэ үеээс тарах болсон билээ..... Талбайд таван од биш, харин бие биенээ гүйцэд ойлгодог таван залуу тоглох хэрэгтэйг, тоглолтонд довтолгоо биш хамгаалалт их чухал болохыг хүн бүхэнд ойлгуулсан, шинэ уур амьсгалыг авчирсан финал болсон билээ.... Хожимоо Ларри Браун нэгэн сонинд Детройт бол миний мөрөөдлийн баг байсан гэж дурдсан билээ...
04-05 онд Ларри Браун Детройтод дахин нэг аваргын бөгж рүү дайралт хийхээр оролдов.... Улиралд тун гайхалтай тоглож 54 ялалт авсан, тэд зүүн бүсдээ хоёрт бичигдэв.... ПОд эхний даваанд хуучин баг болох 76чууд Аллен Айверсон ба Крис Уэббэрийн хослол бүхий багыг 4-1 ээр арчив... Түүний дараа мөн л шавь нь байсан Рижжи Миллер тэргүүтэй Индианаг 4-2 оор мулталсан юм.... Үүний дараа Рижжи Миллер 18 жил сагс тоглосон спортоосоо хөндийрсөн билээ.... Улмаар зүүний аваргын төлөө Шак - Уэйдийн хослол бүхий Миайми Хитийг 4-3аар ялж 2 дахь жилдээ дараалж финалд шалгарсан юм.....
Финалд Сан Антониотой аваргын бөгж булаацалдаж 4-3 аар хожигдсон юм......
Ингэсэнээр Детройтийн муу залуустай хамтарч ажилсан түүний хугацаа дуусаж дараа жилд нь Нью Ёорк Никсийг дасгалжуулжээ...... Энд тэр сайнаа үзсэнгүй.... 23хан ялалт авч өөрийн кареерийн хамгийн муу амжилтуудынхаа нэгийг өнгөрөөжээ.....
Улмаар 2 жил завсарлага авсан тэрбээр өнгөрсөн жилээс одооны багаа дасгалжуулж байгаа бөгөөд 35 ялалт авсан юм..... Энэ нь шинэ багынх нь хувьд рекорд юм....
Ларри Браун 2002 онд Үндэсний сагсан бөмбөгийн лигийн алдрын танхимд нэрээ мөнхөлсөн юм.....
Мөн тэрбээр НБАд 1045 ялалт авч 847 ялагдал хүлээж байв.....