by Ms.G » Tue May 12, 2009 5:10 pm
Би first love-тайгаа 9р ангидаа учирч байлаа... Манай ганц best найз охин монгол сургууль уруу шилжээд, тэгээд шинэ орсон ангид нь нэг аймар од,сагсчин хүү бий гээл ярьдаг... тэрний найз нь чирайлаг хүү манай тэр найз Хуланд сайн майн гээл... Нэг удаа хичээлээ тарцан ангийхаа охинтой гэрлүүгээ алхаж явсан чинь урдаас нэг өндөр шар толгойтой, цагаан курткатай хүүхэд учиргүй инээгээл алхаад зөрөв. Би ч Солиотоймуу хаашийн гэсэн чинь манай найз Наад чинь нөгөө Хулангийн ангийн Б штээ, би хамт зусланд нэг бүлэг байсан гэдийн.. Тэгээд нэг удаа тэдний сургууль дээр сагс, воллейболын тэмцээн болоол, би гэж сэгсийсэн сэвсгэр үстэйгээ мэдку угаагаад задгай тавьцан.. тэр заалан дундуур нь сэгсийгээл алхаад байсийм шиг байгаан... тэгсэнээ найз охиндоо Энэ одоо шал царай муутайм бээшт гэчижээ... Тэгсэнээ л сургууль дээр нь юм болонгуут яваад оччихно. Дараа нь өвөл нь ээж Москва явцан, өвөөтэйгээ 2лахнаа. Яджийхад утас тоолуур гэж байдаггүй, гар утас дөнгөж хэрэглэж эхэлцэн.. ээжийн утсаар гараа тасартал мсж-лэдэг... мсж нь үнэгүй... Яг тэр үеээр тэдний сургуулийн 10-ийхны урлагийн үзлэг болдийн.. Өмнө нь манай сургуулийн монгол охидууд тэдний 10хантай нийлдэг байсан, баахан таньдаг гарууд очиж үзнээ гээл. Тэгэхэд бид 2 анх нэр усаа хэлэлцээд танилцаж байсан.. Миний нэг таньдаг нөхөр ирээд нэг атаман нь чиний хаягийг тэнд асууж байна гэдийн, тэгээд орой нь хариад байжийсан чинь хаалга тогшоод очоод онгойлгосон чинь Гараад ир, танилций гээд орцоор нэг аймар юмнууд.. Ухаан алдах шахаад өвөөгөө нэг чанга дугаруулаад айсандаа хамаг гэрлээ унтрааж билээ... за тэр яаахав.. тэгээд манай хулан, тэрний найз Т 2 үерхээд, гадаа хавар болоод.. Хосууд зугаалахдаа бид 2-ыг дагуулж явдаг. Тэр 2 хөтлөлцөөл алхана, бид 2 ард нь юу ч дугарахгүй яваал байдаг. Манай хүн яджийхад далчгар хэрнээ ичимхий.. Намайг яг гуйж муйж байгаагүйдэг, нэг удаа УБ-руу тэмцээнд яваад ирэнгүүтээ уулзсийм. Нэг набор бариад ирцэн, Эрдэнэт чинь хажуудаа нэг уул шуу юмтай, тийшээ дулаан үед хүмүүс их гардаг.. Анх тэгээд тэр бичкэн хадан дээр суугаад нар жаргаж байхад үнсэлдэж билээ..
За тэгээл ер нь ловүерхэл эхэлсэн дээ. Зун нь хамт ГОК-ийн зуслан яваад,... Диско болохоор зугтаад шийдэн дээр тоглоод алга болчдог, би уурлаал хэхэ... Би одоо ерөөсөө санадаггүйм, тэгсэн манай бүлэгт байсан манай найз хэлжийсан. Б зуслан дээр хүв хүйтэн устай байхад чиний шортыг угаацан зогсжийсан, аймар инээдтэй гэжийсан...
Бид 2 гэхдээ удаагүй ээ, намар нь би тэдний анги руу санаандгүй явжийгаад найзыгаа дагаад шилжээд орцон. Тэгээд нээх удалгүй нэгэн шалтгаанаас болоод салж байсийм.. Гүүээ мөн их уйлж унжиж билээ.. Хэсэгтээ л анги дээрээ юм ярьдаггүй байсан, харж ч чаддаггүй.. Хонхны баяраар л сүрхий юм яриал, намайг Орос явлаа гээл харамссан шинжтэй байсан... Тэгэхэд хонхны баяраар зугаалуулку гээд тушаал гарчихсан. тэгсэн манай ангийн багш гэртээ 30-40 хүүхэд гаднаас нь түгжээд хонуулж байсан.. Харий гэхээр хонуул бөөнөөрөө үгүй бол бүгд тарцгаа гэсэн.. 2 өрөө байранд багтах шингэх зайгүй, багш өөрөө жижиг өрөөндөө тасраад унангуут том өрөөнд нь бүгд шпрот болжийсийн.. Би сэргэлэнтээд багшийн дүүгээс гудас гуйгаад орных нь хажууд ор засаад унтаад өгдийм байгааз дэ.. Тэгсэн нэг амьтан намайг дуудаад байдаг, сэрээд харсан манай хүн... хамт хэвтий тэхүү гээд, намайг тэврээд унтаж байсан даа... Гэмгүй сайхан үерхэж байж дэ... салсны дараа сагсны тэмцээн эдэр дээр очоод үзэхээр дандаа харц тулгардаг.. нөгөөх чинь гоол оруулчаал хардаг... тэгэхэд нь аймар баярлаад давхчихнаа.. намар нь Эрхүү явахаасаа өмнө хороололоор хэсч яваад тааржийсан.. bday-гаар нь уулзаж чадаагүй ч бэлгийг нь үлдээгээд явсан даа.. тэрнээс хойш Монголд ирээд найзын ёсоор уулздаг байсан.. Цаанаа л нэг өөр мэдрэмж төрдөг байсан.. Аан тийн, 2-3 жилийн өмнө билүү мсж бичжээсан чинь "Би чамд одоо ч гэсэн хайртай, би чамайг дандаа хайрлаж байсан. Хамт байж чадаагүй ч хайрлах болно. Чи миний бүхний анхных байсан, гэхдээ одоо хоёулаа хамт байгаад хуучин шигээ байж чадахгүй байх, Би үргэлж чиний найз хэвээрээ байна" гэж байсиймдаа... Орондоо уншаад уйлжийл байлаа... Одоо ч тэгээд өрхийн тэргүүн аав болсондоо. Хааяа яриад мэнд мэдэж байдийм... Би ч эхнэрээс санаа зовоод ярьдаггүй..
нээрээ л анхны хайр бүтээгүй дээ...