by Yes Man » Wed May 06, 2009 1:44 pm
Хоёр дахь тоглолт Колородо муж улсын Денвер хотод, Пэпси цэнтэрт хангалттай сайхан болж өнгөрлөө.... Гурван үеийн турш хавьгүй илүү байсан Денвер шийдвэрлэх үед бүүр илүү илүү тоглож 12 онооны зөрүүтэй буулгаж авч цувралын харьцааг 2-0 болгожээ.....
Өмнөхөө бодвол Даллас хамаагүй сайн тоглож, өнгөрсөн онооны зөрүүгээ хоёр болгож бууруулсан нь маш том ололт байлаа......
Одоо Денвер Далласын талбай дээр ганц хожил зулгааж ирэхэд л цуврал биднийх болох болно.....
Тоглолтын хувьд Айверсон, Иванс, Кэмби мэтийн тохирохгүй удаан хөгшин тоглогчдыг явуулж оронд нь Биллапс, Эндэрсэн ирсэнээр Денверийн тоглолт илүү хурдан, үр дүнтэй, бас сайн хамгаалалттай болж байна.... Давуу тал нь тоглолтын хурд илүүгээрээ байна.... Харин Даллас илүү шидэлтэндээ найдаж тоглоно, тэдний хувьд манай хамгаалалт ямар ч боломж олгосонгүй...
Жош Ховард гэмтээд гарчих шиг болсон, түүний хувьд зуун хувь фит болоогүй багаа аврах бус алахаас өөр юм хийхгүйм даа.....