Kопуудыг шокруулсан өдрийн маргаашаас хөшигний ард том ажил эхэлж бна. Дараагийн дасгалжуулагчдын багийг хайж эхэлхээс гадна шинэ спортын захиралыг яаралтай олж томилж ТАА, Салах, VVD нарын гэрээг сунгах ажил хүлээгдэж бгаа.
Жеррард Астон Виллад фэйлдсэн, Сауди Арабд төвхнөсөн байдал нь болон туслах дасгалжуулагч Пеп өөрийн хүсэлтээр өөр газраас өөрийн менежерийн кареераа эхлүүлэх болсон учир энэ хоёрыг хасаад үлдсэн сонголтууд хэн байж болох тал дээр TheAthletic.com жинтэй нийтлэл оруулжээ.
1. Xabi
Тоглогч ахуйдаа топ клубуудэд тархи нь бсан тэрээр Rafa Benitez, Jose Mourinho, Carlo Ancelotti, Pep Guardialo зэрэг багш нараас эрдмийг нь сурсан билээ.
2022 оны 8 сард Leverkusen-д ирээд эхний жил амаргүй бсан ч одоо тактик, арга барил нь зүгширч энэ улирал 18 тойргийн дараа Bundeslig-ийг тэргүүлж бна. Тэд 3-4-2-1 системээр, бөмбөг эзэмшилт сайтай, уран, эрч хүчтэй тоглолт гаргадаг. Xabi ялагч, тэмцэгч сэтгэлзүйг багтаа суулгаж чадсан нь Клоппын Ливэрпүүлд хийсэн зүйлийг санагдуулам.
Xabi эхэлж ирээд сүүлд явдаг төрлийн махруу хүн бөгөөд зарим үед хэдэн цагаар зөвхөн тактикийн шинжилгээ гашилгиж суудаг. Клубын хүрээний олон зүйлд давхар оролцдоггүй зөвхөн хөлбөмбөг дээрээ анхаардаг.
2. Roberto De Zerbi
Брайтонд ирсэн цагаас хойш өөрийн арга барилаараа ПЛ-т шинэ уур амьсгал оруулсан. Бөмбөг сайн эзэмшиж тоглолтыг ардаас эхлүүлж довтолгоо хийхийг зорьдог. Тоглолтын дундуур систем, тактикаа олон дахин өөрчилж багтаа давуу тал олж авдаг.
Пеп Гуардиало түүнийг Английн хөлбөмбөгийг өөрчилсөн гэж магтаж бсан. Илүү их нөөц, сайн тоглогчид дээр ирвэл юу хийж чадах нь сонирхол татаж бна.
3. Michel
За нөгөө Реал, Барсаг өмнөө сөхрүүлээд одоо Ла Лигийг тэргүүлж яваа Girona-ийг дасгалжуулагч.
2.5 жилийн өмнө ирээд бас л доороос эхэлсэн ч одоо багаа босгоод гоё явж бгаа. Бөмбөг эзэмшилт, зоригтой тоглолтыг уриагаа болгосон. Айл эрчтэй пресс хийгээд ороод ирвэл “гудамжны хөлбөмбөг” тоглохыг буюу өөрийн юмаа гаргахыг тоглогчиддоо зөвшөөрдөг.
Зүүн хамгаалагчийг төвийн хамгаалагч, жигүүрийн довтлогчийг box to box #8 болгох зэргээр сольж хольж шинэлэг зүйлсийг хийж өөрийн тактикаа хэрэгжүүлдэг. Guardialo шиг талбайн хажуугаас ихээхэн орилдог, хэтэрхий орсон, донтолттой характертай
Залуу дасгалжуулагч шууд Ливэрпүүлд ирэх нь хурцдах магадлалтай.
4. Simone Inzaghi
Инзагигийн улирлага дор Интер Милан 21/22 улиралаас хойш Ав.Лигт финал, 2 удаа Италын цом, 3 удаа Супер цом авсан.
Inzaghi өмнөх Лациодоо ч ялгаагүй тэр үргэлж 3-5-2 системээр тоглодог. Энэ систем Интерд бүр ч сайхан хэрэгжиж бгаа. Serie -д Goal turnover үзүүлэлтээр нэгт, direct attack үзүүлэлтээр 2-т яваа.
Энэ систем нь манай Роббо болон ТАА сайхан тохирох магадлалтай. Урд 2 довтлогчоор Darwin, Salah гээд.
5. Unai Emery
Бас л том CV тэй. Севиллагийн хамт 3 удаа ЕЛигт түрүүлсэн. Арсеналд фэйлдсэн гэдэг. Гэхдээ одоо Виллад ирээд бужигнуулж яваа
Түүнийг ажлын хэнээтэй гэдэг бөгөөд өөрт нь итгэдэг хүмүүсээр хүрээллээ бүрдүүлж эрх мэдлийг төвлөрүүлж чаддаг. Monch гэх спортын захиралтайгаа зузаан бөгөөд Ливэрпүүлд авчирна гэвэл энэ 2-г хосоор нь авчирах боломжтой.
Дасгалжуулалтын арга барил нэн сайн. Тоглогчдыг хувь талаас нь болон багаар сайжруулж чаддаг.
4-2-3-1, 4-4-2 системийг эрхэмлэдэг. Довтолгооны, уян налархай, хөдөлгөөнтэй хөлбөмбөгийг үзүүлдэг.
Бөмбөггүй үед 4-4-2 системээрээ high line буюу багаараа урагшаа пресс хийдэг. Энэ улирал 106 удаа айлыг отонд оруулсан нь Английн топ 5 лигт хамгийн өндөр тоо.
6. Thomas Frank
Асар бага төсвөөр Брентфордыг ПЛигт 2 удаа хүснэгтийн дундуур дуусгаж чадсан. Топ 6 аас хамгийн олон оноо авсан үзүүлэлтээр Брайтоны дараа 2-т орно. Ингэхдээ Ситиг 2 удаа, Челсиг 3 удаа, Манюг 4-0 оор хожсон.
Тактикийн олон талтай. Түрэмгий пресс хийдэг стилээрээ айлын бөгсөн дээр бүлээн жин тавьдаг. 4–3-3 систем нь манайд шууд эвлэсэн юм шиг таарна. Том багийн эсрэг бас 3-5-2 тоглодог нь ТАА д сайхан тохирох боломжтой.
Улиралын ихэнхид Ivan Toney-гүй, Bryan Mbeumo гоо бэртлээр алдаад бсан ч Ливэрпүүлд ирэх хэмжээний чадвартай гэдгээ харуулж л явах эрхэм юм.
7. Julian Nagelsmann
2017/2018 улиралын Ав.Лигийн урьдчилсан шатанд Hoffenheim-ийг удирдаж Анфилдад ирж 4-2 хожигдохдоо дөнгөж 30 настай бсан.
Leipzig-ийг Ав.Лигт хагас финалд хүргэсэн. Гоц ухаантан гэгддэг болсон түүнийг дараа улирал нь Байерн авсан.
Бас л есөн бусын шинэ юм сэтгэж өрсөлдөгчдаа тохируулж тактикийн өөрчилдөг. Заримдаа 3 заримдаа 4 хамгаалагчтай тоглодог. Микро менежмент, тоглогчдоо удирдах арга барил нь Байерн д асуудал үүсгэсэн гэж хэлж болно.
Түүний idol нь Пеп Гуардиало. Бөмбөг эзэмшиж араас довтолгоо эхлүүлдэг. Бөмбөг алдвал пресс шахаж хийнэ.
Одоо Евро 24 өөр Германы шигшээг хэрхэн удирдах нь түүнийг Ливэрпүүлд ирэхэд бэлэн эсэхийг нь харуулах бизээ.
8. Ange Postecoglou
Өмнө нь Селтик, одоо 8 сар л Тоттенхамыг удирдаж бгаа ч энэ жагсаалтад яригдах хэмжээний гэдгээ харуулж амжсан. Гол тоглогч Harry Kane ээ алдсан багийн тактик, сэтгэлзүйг богино хугацаанд бүрэн шинэчилж чадсан.
Австралид өссөн тэрээр багаасаа Ливэрпүүлийн фен бсан, аав нь Kenny Dalglish ийн улаан фен.
4-3-3 тоглдог, жигүүрийн хамгаалагчидаа төв рүү орж inverted role дээр тоглуулдаг нь Ливэрпүүлд тохирно.
Түүнийг сайшаах гол зүйл нь өчнөөн тоглогчид нь бэртсэн, бандуулсан үед ч тоглолтын стилдээ үнэнч бдаг. Челсигийн эсрэг 9 үүлээ үлдсэн ч үндсэн философороо тоглоод дуусч бсан.
Оргил Ганхуяг