bayarbat wrote:Барса хойноо уул нь тааруу юм байна. Раш, Санчо 2 ашиглаж чадах нь уу үгүй юу? Дунд болон урд аа бол манайхаас хавь илүү байна өө. Манай хагасууд дамжуулалтаа олигтой хийж чадахгүй их л таслуулж байна.
Барсагийн шалчигнуур хэдээс Алба байгаан байна. Яадаргаатай юм болгон дээр л шүүгч дээр очиж гоншигнож байна.
Барсагийн Зүүн арын нэг бондгор хамгаалагч хөөрхий их хийтэй юмаа Санчо олигтой байсан бол 2 гоол хийж болхоор л байлаа. Эднийхээс авчихмаар Pedri Gavi гэсэн хоёр гоё хагасууд байна аа. Pedri гэмтээд сууснаас л болчив уу? 2 дугаар хагаст манайх төвдөө гайгүй болчихлоо. De Jong нээх тодорч харагдсангүй.
Манай тэр өндөр WW гэж нөхөр ямар хэрэгтэйг үнэндээ л ойлгохгүй, Агаарын тулаанд Gavi тай нь тулаад л бөмбөг алдаж байна лээ. Ямар ч ашигтай зүйл харсангүй бодвол тактикийн мэргэжилтэнгүүдэд ажигласан юм байгаа байх. Санчо нэг л сүр сүлдгүй юмаа саяхан эргэж ирээд гоол хийчихээр нь гайгүй болсон юм бодсон чинь энэ тоглолтонд лав хог байлаа.
Болж байгаа юм нь LB, LWB 2 той тоглож байгаа тактик дээр нь Рашфордын форм.
Шүүгч багагүй буруу шийдвэр гарлаа. Раш дээр хийдэг алдаа дээр айлд улаан өгч болхоор байлаа. Мөн Фрэдийн гарт бөмбөг хүрсэнийг ВАР -р харж Пеналт өгч болхоор байлаа.