by Цоомоо » Wed Nov 09, 2022 5:42 pm
"Месси Барсад буцаж ирэхгүй"
Месси явж шокруулаад жил гаруй болж байна. Янз бүрийн шуум гараад ирэх зун ПСЖ-ийн гэрээ нь дуусахаар буцаагаад авахаар бүх оролдлогыг нь хийнэ нтр гээд, Лапорта ч гол зорилго Месси гээд л, нээрээ ч буцаад ирэх юм болов уу гээд бас багахан найдвар, горьдлого байгаад л байлаа.
Ер нь бүх л талаараа багийнхаа түүхэн дэх хамгийн агуу, магадгүй олон хүний үздэгээр бүх үеийн хамгийн агуу тоглогчоо, тэр нь бүр Академиас орсныг нь бодсон ч тэр, ингээд явуулчихна гэж байх уу гэсэн бодол одоо ч хэвээрээ.
Гэхдээ 3 хоногийн өмнө гарсан мэдээнүүдийг хараад Барсад Месси ирэхгүй гэдэг дээр ер нь бат боллоо доо. Эсвэл Лапорта байгаа үед ч гэх юм уу.
Guillem Balague гээд журналист байдаг. Тэр сая нэг ном гаргаж байгаан байна, Мессигийн намтар. Энд Месси - Барсагийн төгсгөлийн талаар бичиж. Хэрэв энэ үнэн бол ???
2021 оны 6 сард Мессигийн Барсатай хийсэн гэрээ дууссан. Шинэ гэрээний асуудал аль өвлөөс л эрчтэй яридаж, хүн бүх сонирхож эхэлсэн нь мэдээж. Жилийн өмнө Месси “Би явъя, өөр багт очъё” гэж санал гаргаж байсан болохоор гэрээ нь дуусаад үнэгүй хүссэн багтаа очих боломж нь байлаа.
Номонд бичигдсэн зүйлс нь Месси, эсвэл гэр бүлийн бусад гишүүдээр нь баталгаажсан л гэнэ. Тухайлбал иймэрхүү зүйлс бичигдэж.
5 сарын турш Лапорта медиад Месситэй холбоотой харилцаа маш сайн гэж хэлж байсан, маш жижиг зүйлс дээр эцэслээд гэрээг зарлана гэж байсан.
Цалингийн тухай асуудал бол хамгийн эхний уулзалт дээр л тохиролцсон, гол асуудал биш байсан. Санал зөрөлдсөн юу ч байхгүй байж. Мессигийн гол хүсэл бол ерөөсөө л бүх цомын төлөө өрсөлдөхүйц чанартай баг бүрдүүлээч л гэсэн юм байна. Мессигийн аав Хорхе хүүгийнхээ агентийн хувиар хэлцэл хийж байсан бөгөөд Лапортатай юу ч болж байсан тохиролцоонд хүрнэ, хэлэлцээрийн уур амьсгалыг эерэг байлгах ёстой гэдэг дээр санал нийлсэн байна.
Барсагийн удирдлагууд клубын санхүүгийн байдлыг сайн мэдэж байсан, Мессиг авч үлдэх боломжтой эсэх, ямар цалин бонус өгвөл болох гэх мэт. 8 сарын 5-нд Мессигийн гэрээг зарлахын төлөө ажилласаар л байж. Бүр баярын диннерийн захиалга ч хийгдсэн байсан бол клубын медиа баг гэрээ баталгаажсаныг зарлах видео, шторкууд бэлдээд завгүй.
8 сарын 4-нд Хорхе Месси Барсагийн спорт харицсан дэд Рафа Юстетэй утсаар ярьжээ. Хорхе Америкт, Барселона руу бүх зүйл хэвийн явагдаж байгаа эсэхийг чеклэх, бас бүрэлдэхүүний өөрчлөлтүүдийн талаар мэдэхийн тулд нисэх гэж байв.
Хорхе Месси “Бүх зүйл ок биз дээ?” гэж асуухад гэнэт Рафа нэг л сонин, бүдэг байж. Хорхе нэгэнт тохиролцсон гэрээний нөхцөлийг өөрчлье гэх мэт илүү юм ерөөсөө асуугаагүй. Тэгээд Мессид ямар ч байсан нэг сэжигтэй өнгө тон гарлаа гэдгийг хэлж.
Энэ нь Мессиг Лапорта руу смс бичихэд хүргэсэн ба Лапорта “Асуудалгүй ээ, ямар ч асуудалгүй шүү” гээд яг л өмнөх шигээ өөдрөг хариуг өгч.
Гэвч үүнээс нэг их удалгүй Рафа Юсте Хорхе руу залгаад “Лапорта бүтсэнгүй гэж байна” гэжээ. “Бүтсэнгүй гэж юу билээ, юу бүтсэнгүй гэж?” Юсте: “Лапорта одоо болихоор шийдсэн”
Хорхе итгэхийг хүсээгүй ба шууд Лапортагаас өөрөөс нь тодруулж. Залгаад ярьтал ер нь бол шууд “Би хүсэж байгаагаа л хийнэ” “I’m going to do what I want.”
Хорхе нэмээд мөнгөтэй холбоотой юу, хэрэв мөнгөтэй холбоотой бол энэ асуудал биш, Месси талаас ямар ч шийдэл ярилцаж болно оо, бүтэхгүй байгаа бол бид юу хийвэл тустай вэ ч гэж .
Лапорта “Би энийг /энэ нь одоо тэр гэрээг сунгах ажил буюу сунгачаад лигт бүртгүүлэх, бусад тоглогч нараа бүртгүүлэх гэх мэт/ ингээд үргэлжлүүлэх хүсэлгүй байна. Ингээд дууссан. Клубыг эрсдэлд оруулахгүй” гэж шууд хэлжээ.
Хорхе утсаар ярих биш, уулзаж ярья гэж.
8 сарын 5-нд Хорхе Барселонад ирээд Лапортатай уулзсан. Лапорта үгээ давтсан. “Би клубыг живүүлмээргүй байна”. Бас тоонууд, боломжит трансферүүд, ирээдүйн талаар ярьж байсан. Барса Кун, Депай, Эмерсон, Эрик Гарсиа энэ хэдийг авч чадахгүй, байгаа тоглогчдынхоо цалинг буулгах шаардлагатай байсан.
Месси бол эхний жилээ 75 хувиар цалинг буулгах ч боломжтой гэж байв. Барса талаас зардал бууруулах гол зорилго тавьж байсан ба орлого нэмэх тал дээр нэг их ажиллаагүй. Тэд Мессигийн коммершл нөлөө, Мессигээр дамжиж орж ирэх орлогууд нь тэр цалин бонусийг хангалттай давахыг ойшоохгүй байсан ба Лапорта энэ дээр нэлээн хатуу байр суурьтай байж.
Мессигүй болонгуут муу нөлөө шууд мэдрэгдэж. Хамгийн том спонсор Ракутен болиод 3 том компани спонсор дийл хийж байгаад Месси явлаа гэнгүүт шууд больж, 26,000 гишүүн гишүүнээ эрхээ цуцалж гэх мэт.
Барселона дараа нь 2 худлаа мэдээлэл тараасан.
1. Хорхег аль өмнө нь ПСЖ-тэй тохиролцож байсан, энэ нь Барсаг буланд шахсан
2. Хорхе тохирсноосоо илүү их бонус, мөнгө нэхсэн нь Лапортагийн санааг өөрчилсөн
Месси өрсөлдөхүйц баг хүсдэг байсан нь үнэн. Зорилго нь бүх л цомын төлөө тоглох, түрүүлэх. Гэхдээ Хорхе тэр 2 топ тоглогч авахгүй бол үлдэхгүй гэж хатуу шаардлага тавиагүй. Гол нь Барсад үлдэх нь эхний зорилго. Энэ нь ч агентдаа буюу Мессигийн аавдаа өгсөн ганц даалгавар нь байсан.
Лапортагийн ойр дотны хүмүүсийн мэдэж байгаагаар Лапорта бол нэлээн импулсив хүн /барьцгүй гэх юм уу/, гэхдээ хүчирхэг, өөртөө итгэлтэй юм байх. Ер нь энэ зан байдал нь Мессигийн гэрээний асуудалд гол нөлөө үзүүлсэн.
Ерөнхийлөгчийн сонгуулиас жилийн өмнө Лапорта бүр өрсөлдөнө гэдэгтээ ч итгэлгүй, бэлтгэлгүй байсан байна. Тэгээд өрсөлдөхөөр шийдвэрээ гаргасны дараа нь ч тэдний багт олон эргэлзээ, асуудал, санхүүгийн нөөц боломж муу зэрэг сул талууд байсан. Лапорта сонгуульд ямар ч мөнгөгүй, мөнгөний эх үүсвэргүй байж ялсан нь сонгуулийн дараа хүмүүст тодорхой болсон.
“Тэр үед нь л наад асуудлыг чинь яръя” гэдэг нь Лапортагийн гол стратеги. Бусад нэр дэвшигч нар нь бүр эхний 100 хоногийн нарийвчилсан плантай сонгуульд өрсөлдөж байв.
Х.Тебас гээд Ла Лигийн босс CVC гэрээтэй хамт Мессиг үлдэж болохоор болгосон. Тебас 7 сарын 14-нд Лапортатай диннер идсэн ба яг дараа нь Хорхе Лапорта 2 Мессигийн шинэ гэрээг хийхээр болж тохиролцсон гэдэг.
Тебасийн хэлснээр Лапорта СVC -ийн гэрээнд үнэхээр баяртай байсан, үүгээр Мессигийн гэрээг хурдан хийх хөшүүрэг гэж харж байсан. Тебас гэхдээ Лапортад тэр Европын Супер лиг санаагаа хаях ёстойг хэлж байж.
Зарим Ла Лигийн төлөөлөл Мессиг явуулсан нь Барса, Реалын хамтын план ба үүгээрээ дотоодын лигээ хөсөр хаяж, Супер лиг рүү бусдыг шахаж байгаа хэлбэр гэж сэжиглэж байсан.
Х.Месси Лапортатай уулзсаны дараа Барсад үлдэж чадахгүй боллоо гэдгийг ойлгосон. Худлаа амлалт тохиролцоо хэлж өдий хүртэл явчихаад гээд ууртай байсан нь мэдээж.
Месси Ман.Ситигийн саналыг 2 удаа татгалзсан байж. Тэгэхээр Пэпийн баг бусад сонголтууд дээр ажиллаж, Грилишийг яг тэр 8 сарын 5-нд авснаа зарлаж байсан байна.
ПСЖ-ийн Леонардо Хорхе Месси рүү WhatsApp -аар Месси явж байгаа нь үнэн эсэх тухай асуусан ба уг нь бол Месси тал ПСЖ-д өмнө нь маш олон удаа татгалзаж байсан болохоор ПСЖ-тэй одоо тохироход хэцүү гэж үзэж байж.
Гэвч ПСЖ бэлэн байжээ. Мессигийн зүгээс Барселонад үлдэх боломжийг дахиад хайгаач гэсэн хэвээр.
Хорхед Леонардо-д “Та бүхэн хүсвэл ярилцаж болно” гэж мсж явуулсан ба цаанаас шууд залгасан. Ингээд шууд л яриа эхэлсэн.
Хорхе тэгээд Мессигийн гэрт очиж.
“Аав гэрт ирээд бүгдийг тайлбарласан, хэлсэн. Би маш их гонсойж, болж байгаа бүгдийг Антонела болон хүүхдүүддээ хэлэхээр өөрийгөө бэлдсэн”
Хорхе тэр үед эмээж, таагүй байсан гэсэн байна. Антонелад Месси хэлж, тэр мөч бол хэцүү, уур амьсгал авах юмгүй, уйлж байсан ба Хорхе “Тайван байцгаая, амьдрал үргэлжилж байна”
Месси Парист номын зохиогчид анхны ярилцлага өгөхдөө “Антонелад хэлээд бид уйлсан. Хүүхдүүддээ хэрхэн хэлэхээ бодох хэрэгтэй болсон. Хүүхдүүдэд маш хүндээр тусна, ялангуяа Тиагод бүр ч хэцүү гэдгийг мэдэж байсан. Өмнөх 12 сард хүүхдүүддээ эндээ үлдэнэ, хаашаа ч явахгүй гэдгээ хэлсэн байсан. ”
Леонардо Мессиг авчрах боломжийн талаар Поч /коач байсан/-д дуулгаж. Поч “Асуух юун” л гэж. Тэгээд аптэйдийг байнга өгөөд байсан байна.
Месси Почтой ярихыг хүссэн, ярихад Поч “Хүрээд ир ээ, заавал ир”
Бас энэ талаар мэдсэн Д.Симионе тэр үед багт нь байсан Л.Суаресаар Мессиг А.Мадридад ирэх боломжийн талаар л тандуулж. Хариулт нь найрсгаар “Үгүй”. Месси Барсагийн Ла лигийн ривалд очих бодолгүй.
Неймар харин Мессиг нэлээн тайвшруулсан. “Аав Леонардотой ярьж байгааг Неймар мэдсэн байсан. Тэгээд бид бас ярьж байсан. Ди Мариа, Паредес бас. Тэд хүрээд ир гээд ятгаж байсан”
Месси Неймарт 10 номерийг авахгүй ээ л гэж. Неймар 10 номерийг өмсчих ирээд, би яахав ээ нтр л гэж.
Барселона пресс.кон хийсэн. Уг нь Мессигийн тал хэвлэлийн хурлыг жаахан хойшлуулъя, үйл явдалд дасах хугацаа хэрэгтэй байна гээд хүсэлт гаргаж. Лапорта татгалзаад тэр дор нь хийлгэсийн байна.
Тэгээд юу хэлэхээ, яахаа бодох хугацаа бага. Месси эмошноо нуулгүй, бодитоор байхыг хүссэн, өдий багаасаа хамт байсан багтаа ямар хэцүү хаягдаж байгаагаа ч илэрхийлсэн.
Биеийн хэлэмжээс нь бүгдийг харж болохоор байв.
“Клубыг мэдэхгүй байна, би үлдэх талаар өөрөөс шалтгаалах бүх юмаа хийсэн. Бүх зүйлийг тохирсон байсан. Цалинг 50 хувь буулгахаар болсон. Цалин тэгсэн ч өндөр байгаа бол дахиад ярилцаж ч болно. Гэхдээ хэн ч энэ талаар дахиж сөхөөгүй. Гадуур яригдаж байгаа бүгд худал. Би, манай гэр бүл үлдэхийг л хүссээр байсан.
Өнөөдөр би баяртай гэж хэлэхээс өөр аргагүй боллоо. Миний бүх амьдрал энд өнгөрсөн. Би 13 настай хүүхэд ирээд одоо эхнэр, Каталан-Аргентин 3 хүүхэдтэйгээ явж байна. Буцаж ирнэ гэдэгтээ эргэлзэхгүй, учир нь энэ бидний гэр. Гэр бүлдээ энийг амалсан. Олон хожигдлыг үзсэн ч маргааш нь бэлтгэлдээ ирээд дараагийн тоглолтондоо бэлддэг. Дараагийн тоглолт гэж дахиад боломж байдаг. Гэвч энэ тохиолдолд дараагийн тоглолт шиг боломж алга” гээд дахин уйлж байлаа.
Леонардо Хорхе 2 эхний тохироонд хүрсний дараа Мессигийн хуульчид Парист очсон. Месси бол олон юм шаардахгүй, мөнгө төгрөг энээ тэрээ дээр удаад байх хэрэггүй, хурдан дийлийг дуусгая л гэж.
Ингээд удалгүй гэрээг зурсан.
За ингээд харсан ер нь бол Лапорта Месситэй гэрээ хийвэл клуб санхүүгийн хувьд шууд дампуурна, шинэ тоглогч авч чадахгүй л гэж үзсэн бололтой юм.
Юу болж байгааг, яавал зүгээр байх талаар Месси талтай ярилцаагүй. Ярилцсан бол, Мессиг явуулахгүй гэж Лапорта үзсэн л бол явахааргүй л байсан байжээ гэж ойлгохоор байна.
Месси тал бол ямар ч хүнд нөхцөл байсан болчихно, угаасаа Барса Мессиг больё гэхгүй дээр бат итгэж байсан. Клубын хувьд хэн билээ гэдгээ бодсон ч, за магадгүй удирдлагууд яахыг таашгүй ч жилийн өмнө явъя гэхэд явуулахгүй авч үлдэж байсныг нь бодсон ч ийм зүйл болно гэж төсөөлөөгүй нь лавтай.
Лапорта энэ багийн түүхэн дэх хамгийн агуу тоглогчийг муухайгаар хэлвэл хөөгөөд явуулжээ.
Энэ улиралд байгаа байдлыг харахад дахиад 2 жил асуудалгүй л байна даа. Зүгээр л Аргентиндаа нэг жил тоглотлоо ч юм уу Барсадаа тоглосоор, өөрөө за больё гээд хамгийн агуу үдэлт хийлгээд явах хүн шүү дээ уг нь.