Мандзукич Бенатиагийн тоглодог Дохагийн Эл Духэйл клуб рүү үнэгүй явлаа. Мандзукичдаа амжилт хүсээд баяртай гэж хэлье дээ. Нөхрийн гэрээ энэ зун дуусч, Аллегри явах нь тодорхой болсон байхад цалинг нь нэмж гэрээг сунгасан мөртлөө зун нь явуулахаар болсон, тэгээд явуулна гээд үндсэн багт дуудахгүй цөлсөн, явуулах арга хэмжээ хийсэнгүй гээд нөхөрт арай л хатуу хандлаа. Нөхөр ч багт оруулсан хувь нэмэр их байсан. Ингээд нөхөр явснаар цэврээр 6 сая евро цалингын цэснээс суларлаа.
Манайх Коста гэмтээд талбайд гарахгүй байвал нэг довтлогч энэ тэр авах хэрэгцээтэй байж болзошгүй л харагдаад байна. Коста гэмтэхээр хувилбар байхгүй, Роналду, Игуайн, Дибала гурав л үлдээд байна.
Өвөл Жан, Пьяача, Перин нарыг явуулахаар ажиллаж байна.