turuue wrote:Ансу орж ирээд л яг Мэсси шиг гоолдлоо. Суаресаар хана тавьж байгаад л шороон булан руу өнхрүүлчихлээ.
Аваргуудын лигийн түүхэнд хамгийн залуугаараа гоолдсон тоглогч боллоо гэнэ.
Энэ улирал ч бараг тоглох болгондоо маш үр дүнтэй байна шүү. Мэссид хүртэл шууд л тоглолтоороо хүлээн зөвшөөрөгдчихсөн нь талбай дээр илт харагддаг. Мэсси ч Мунир, Сандро эдрийг улаан цайм аниад тоглочих гээд байдаг байсан. Харин энэ улирал Ансу талбай дээр байгаа үед Суарес, Гриззи нарыг хүртэл аниад Ансугаар тоглолт явуулах хандлагатай байгаа.
Тэгэж харагдсан шүү, бас нэг юм байгаа нь Мэссигийн ах нь Ансугийн агент гэсэн. Тэгэхээр Ансу сайн тогловол ахых нь орлого нэмэгдэнэ гэсэн үг, интерест бас байгаа биз ккк.