Саррибалын үе эхэллээ.
Манайхан Аллегригийн арга барил дууссан, арай шинэлэг, Европд илүү амжилттай тоглоё гээд Сарриг дасгалжуулагчаар авчирлаа. Манайхан бол довтолгооны хөлбөмбөг тоглуулдаг дасгалжуулагчийн сонголт цөөн байсан тул л Сарриг авчирлаа. Нөхөр өнгөрсөн жил Челсид анхныхаа цомыг Европа лиг авч эхлүүлсэн. Европа лиг авахад жаахан азтай ч юм уу сүрхий өрсөлдөгчид таарахгүй, шигшээд Арсеналтай л тоглосон.
Нөхрийг одоо сайн амжилт л гаргаасай гэж хүсье дээ.
Сарригийн багт дараах нөхдүүд байна. Туслах Мартучиелло нь жижиг багуудыг удирдаж байсан нөхөр юм.
Assistant: Giovanni Martusciello
2nd Assistant: Marco Ianni
Fitness Head: Andrea Pertusio
Fitness Coach: Davide Ranzato & Davide Losi
GK Coach: Claudio Filippi & Massimo Nenci
Analyst: Riccardo Scirea
Scout: Gianni Picchioni
Манайхан Милан лабын үүсгэн байгуулагч Даниэлэ Тоначчиниг багтаа элсүүлсэн байна. Нөхөр Миланд 20 жил ажиллаад өнгөрсөн улирлын сүүлд Миланыг орхисон байна. Гэмтэл гэртэлд ч анхаарахгүй бол ч хэцүүхэн асуудлуудын нэг болчихоод байсан.
Шинэ улирал эхлэхтэй холбоотойгоор дээрх наймаануудыг хийжээ.
Рамсей, Рабиот, Буффон нар үнэгүй ирсэн. Буффон 2-р хаалгачаар тоглоод, дараа нь клубын удирдлагад шилжих болтой юм. Өнгөрсөн улиралд сул байсан төвийн хагас дээр 2 сайн тоглогчийг үнэгүй авсан нь ёстой сайн үйлдэл боллоо.
Ромерог 30 саяаар аваад буцаад Женоад зээлээр 1 жил явуулсан. Өнгөрсөн улиралд өөрийгөө сайн харуулж, манай сонирхлыг төрүүлж, авахад нөлөөлсөн.
Сассоулогоос Демирал гээд нөхрийг авсан бөгөөд сая зуны тоглолтуудад сайн тоглогчоо харуулаад үлдэхээр болсон. Кьеллини гэмтэлтэй, Руганигийн байр суурь хэцүү болж магадгүй л боллоо.
Де Лигтийг Аяксаас 75 сая евро дээр 10,5 саяын агентийн төлбөртэй авчээ. Үнэтэй авсан ч Аякст нөхрийн төлбөрийг 5 жилд хувааж өгөх болохоор жилд ирэх санхүүгийн нөлөөлөл багасаад явчих юм байна. Нөхрийн хувьд сайн хамгаалагч гэдгээ өнгөрсөн улирал харуулж, манайтай 5 жилийн, жилийн 7,5+4,5 гэсэн нөхцөлтэй гэрээ хийжээ.
Наймаануудын үндсэн төрхийг харахад өнгөрсөн улиралд сул байсан хамгаалалт болон хагас хамгаалалтуудаа сайжруулсан байна.
Манайхан 2018-2019 оны улиралд дараах тоглогчдыг зарж, 115 сая еврогийн орлого олсон байна.
€26.6m = Spinazzola
€22m = Caldara
€19.9m = Audero
€14.7m = Mandragora
€12.9m = Sturaro
€10.5m = Orsolini
€8.4m = Alberto Cerri
Энэ улиралд баахан тоглогчид ирээд Хедира, Матиуди, Перин, Игуайн, Кансело, Мандзукич, Дибала нарыг явуулахаар сонирхогчидтой уулзаж байгаа болтой.