12 - Ауба премьер лигт дэбютээ хийснээс хойш түүнээс олон гоол (12) оруулсан ганц л тоглогч байгаа нь Салах (16).
3 - Ауба, Лаказетте нар хамт гараанд гарсан премьер лигийн сүүлийн 5 тоглолтын 3-т нь хоёулаа гоол оруулсан.
9 - Лаказетте премьер лигийн гараанд гарсан сүүлийн 9 тоглолтондоо 9 гоолд шууд оролцоод байна. 7 гоол, 2 ассист.
1996 – Арсенал хамгийн сүүлд Эвертонг талбайдаа Арсен Венгергүйгээр хожсон тоглолт 1996 оны 1 сард болж байсан. Тэр үед тэд Bruce Rioch-н удирдлага дор Эвертоныг 2:1-р хожиж байжээ.
180 - Челсигийн шинэ цэрэг Жоржино Уэст Хэмийн эсрэг 180 дамжуулалт гүйцэтгэсэн нь 2003/04 оноос хойш нэг тоглолтонд хамгийн олон дамжуулалт гүйцэтгэсэн тоглогч болгожээ.
4 - Марко Арнаутович Уэст Хэмийн энэ улирлын нийт оруулсан 5 гоолын 80%-д нь шууд оролцсон. 3 гоол, 1 ассист.
20 - Махрезын Ситигийн төлөө оруулсан анхны гоол 20 дамжуулалтын эцэст хаалганд оржээ. Энэ улирлын хамгийн олон дамжуулалтын эцэст орсон гоол.
4 - Эрик Ламела Спурсын төлөөх сүүлийн 4 лигийн тоглолтоо 4 гоол оруулсан нь өмнөх 58 тоглолтонд оруулсан нийт гоолтой тэнцэж байна.
13 - 2015/16 оны улирлаас хойш торгуулийн цохилтоор хамгийн олон гоолыг Кейн (13) оруулаад байна.
6 - Ман Ютд гэртээ хийсэн лигийн сүүлийн 7 тоглолтоос 6 оноо алджээ.
4 - Маддисон премьер лигийн гараанд гарсан сүүлийн 5 тоглолтын 4-т нь гоол оруулах юмуу гоолын дамжуулалт өгдөг. 3 гоол, 1 ассист.
28 - Жоао Моутино 2017 оны 11 сараас хойш 28 лигийн тоглолтонд оролцсоны эцэст лигт гоол орууллаа.
12 - Гудмундсссон Бөрнлигийн бүрэлдэхүүнд премьер лигт 12 гоолын дамжуулалт өгөөд байна. Бөрнлид түүнээс олон дамжуулалт өгсөн 7 тоглогч л байдаг.
41 - Салах Энфилдэд тоглосон нийт 31 тоглолтондоо 41 гоолд шууд оролцоод байна. (30 гоол, 11 ассист).
125 – Бөрнли Бурнмутын эсрэг оруулсан эхний 2 гоолын зөрүү хугацаа нь 125 секунд.
500 - Фред Ман Ютдын төлөө гоол оруулсан 500 дахь тоглогч.
1 - Wesley Hoedt бол 2013оны 12 сараас хойш Саутхэмптоны авто гоол оруулсан анхны тоглогч.
300 – Серхио Агуеро Манчестер Ситигийн төлөө бүх тэмцээнд 300 дахь тоглолтондоо оролцлоо. Аргентин залуу 204 гоол оруулж, 50 ассист өгчээ.