Дэлхийн аваргын шинэ одод
Кристиан Павон /Аргентин, Бока Хуниорс/, 22 настай
Барса нөхрийг бараг дарцан юм шиг бн. Месси Үнэн гэвэл би маш сайн шинэ хамтрагчтай болно, энд байгаа зарим тоглогч тийм биш гэжээ. Эхэндээ 10 номер дээр тоглодог байсан тэр одоо баруун жигүүрээр тоглодог болсон гэнэ. Дамжуулалт сайтай, маш хурдан тэр шигшээдээ Ди Мариаг ч сэлгээнд суулгаж мэдэх бололтой. Дасгалжуулагч нь боломж өгөөд тэр ашиглаж чадвал Мессигийн дарамт овоо багасах байх даа.
Пионэ Систо /Дани, Сэльта Виго/, 23 настай
Суданаас цагаачлан очсон тэр хүүхэд байхдаа долоо хоногт 12 цаг бэлтгэл хийхийн оронд 7 өдөр дараалан өглөөнөөс орой болтол ганцаараа бэлтгэл хийдэг байжээ. Үүнийг нь үнэлсэн багийн удирдлага томчуудын багт оруулж. 2016 онд 6 сая доллараар Испани явсан түүний хар зах дээрх ханш одоо 20 сая болсон. Тэр бол жинхэнэ ажлын мал. Яг л Кантэ шиг. Гэхдээ Кантэгаас ялгаатай нь Роббен шиг баруунаас төв рүү татаж гоолддог.
Хирвинг Лоцано /Мексик, Эйндховен/, 22 настай
Энэ жил Холландад 29 тоглохдоо 17 гоол хийж 8 дамжуулалт өгөн багаа аварга болгосон түүний араас одоо МанЮтд, Челси, Дортмунд, Атлетико зэрэг томчууд хөөцөлдөөд эхэлсэн. Тоглолтын арга барил Месситэй төстэй тэрээр араншингийн хувьд Суарэз шиг нэгэн. 2 улаан карт авсан нь ч үүнийг гэрчилнэ. Тэр энэ жил өөрийгөө харуулж чадвал Эйндховен түүний ард түүх болон үлдэх болно.
Измайла Сарр /Сенегал, Штад Рэнн/, 20 настай
Францын баг сүүлийн 11 жилийн дотор анх удаа Европын тавцанд анх удаа хөл тавьж байгаа нь түүний л хүч. Лигийн баруун аруудыг сөхрүүлчихдэг түүний тоглолт нь домогт Терри Анриг санагдуулам. Бас шинэ Дэмбэлэ гэсэн нэр ч аваад байгаа. Нэймарын дараа түүн дээр лигийн тоглогчид хамгийн алдаа гаргажээ. Сенегал хэрэв хэсгээсээ гарч чадвал түүний жинхэнэ чадвар харагдах болно гэж мэргэжилтэнгүүд үзэж бна. Учир нь тэд хэсгээ давахын тулд сүүлийн жилүүдийн хамгаалах арга барилаа илүү чухалчлах гэнэ.
Родриго Бэнтанкур /Уругвай, Ювентус/, 20 настай
Өнгөрсөн жил олон багууд түүний араас ангуучилсан ч Ювэнтус 10 саяар дарж чадсан. Тэр ирэнгүүт 27 тоглолт гараанд гарчихаад байгаа. Түүний тоглолтыг унших чадвар онцгой, 2-ын тулаанд маш дайчин. Энэ жил Уругвай их хол явах багаар нэрлэгдэж байгаа. Шигшээдээ ч гараанд бат зоогддог түүний хэр тоглохоос багийн аялал хаа хүрэх нь тодорно. Тэр сайн байж чадвал урдаа тэд асуудалгүй ээ.