by Kro » Mon Jun 11, 2018 2:54 am
ХБНГУ-ын шигшээ баг буюу Die Mannschaft
Багийн дасгалжуулагч: Иохим Лөөв
Албан ёсоор 2006 оноос ахлах дасгалжуулагчаар ажиллаж байгаа боловч үндсэндээ 2004 оноос шигшээ багийн гол хүнээр ажиллаж байгаа. Энэ утгаараа ОХУ-д очсон 32 багаас хамгийн удаан хугацаанд шигшээ багтайгаа ажиллаж буй дасгалжуулагч гэхэд болно. Лөөвийн удирдлаган доор оролцсон бүх тэмцээндээ Германы шигшээ хамгийн багадаа шөвгийн 4т үлдэж байсан нь түүний гавьяа гэхээс өөр юу гэхэв. Түүний гол арга барил довтолгоо суурилсан хөлбөмбөг бөгөөд Германы шигшээ түүний удирдлаган доор оролцсон бүх ДАШТ-нд хамгийн их гоол оруулсан баг болж буй нь үүний илэрхийлэл билээ.
Багийн гол тоглогч: Тони Кроос
Германы шигшээ багийн онцлог нь багийн тоглолт бөгөөд энэ үүднээс шигшээ багийн онцлох тоглогчийг нэрлэхэд хүндрэлтэй байсан гэхэд болно. Гэхдээ түүний шигшээ болон клубтээ үзүүлж буй тогтвортой тоглолтоор нь багийн гол тоглогчоор нэрлэхэд буруудахгүй гэж бодож байна. Энэ жил 28 настай түүний хувьд карьерийнхаа нь хамгийн оргил үед байгаа. Лөөвийн хувьд ч гэсэн тэр бол хамгийн чухал тоглогч нь гэхэд болно.
Багийн бүрэлдэхүүн:
Хаалгач: Manuel Neuer, Marc-André ter Stegen, Kevin Trapp.
Хамгаалагч: Jerome Boateng, Matthias Ginter, Mats Hummels, Antonio Rüdiger, Jonas Hector, Marvin Plattenhardt, Niklas Süle, Joshua Kimmich
Хагас хамгаалагч: Julian Brandt, Julian Draxler, Leon Goretzka, Ilkay Gündogan, Sami Khedira, Toni Kroos, Mesut Özil, Sebastian Rudy
Довтлогч: Marco Reus, Thomas Müller, Mario Gomez, Timo Werner
Урьдын адил багийн цөм Германы үнэмлэхүй аварга Байерны тоглогчидоос бүрдэж буй. Мөн уламжлал ёсоор дийлэнх тоглогчид нь дотоодын буюу Бундес лигийн тоглогчид байгаа. Гэхдээ Испани, Англи, Итали, Францын лигийн төлөөлөл мөн бий.
Дэлхийн аваргын амжилт: 1954, 1974, 1990, 2014 онуудад түрүүлсэн. Аваргын цомыг хамгаалагчийн хувиар оролцож буй. Түрүүлсэн тооноос бусад бараг л бүх гол үзүүлэлтээр тэргүүлж байгаа гэхэд болно.
Хэрхэн эрхээ авсан: Урьдчилсан шатны 10 тоглолтоо бүгдийг нь хожсон. Нийтдээ 43 гоол оруулж 4 гоол хаалгандаа алдсан.
Орост ирсэн зорилго: 5 дахь түрүү. Энэ хэсэгт тайлбар хийх нь илүүц бизээ.
Таамаглал: Хэсгээс нэгээр гарна. Угаасаа хоёроор гарах эрх тэдэнд байхгүй. Энэ хэсгээс хоёроор гарсан нь шөвгийн 16-д энэ тэмцээнд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай гэгдэж буй Бразилийн шигшээтэй таарах учраас тэр.
Мексикийн шигшээ баг буюу Эль Тричүүд /утгачилбал 3 өнгөтнүүд: ногоон, улаан, цагаан/
Багийн дасгалжуулагч: Хуан Карлос Осорио
Энэхүү Колумб эр 2015 оноос хойш Мексикийн шигшээ багийг удирдаж буй бөгөөд өмнө нь Хойд болон Өмнөд Америк тивийн клубуудыг дасгалжуулж байснаас өөр гавьтай амжилт үзүүлж байгаагүй. Мөн бидний сайн мэдэх Манчестэр Сити клубын туслах дасгалжуулагчаар 2001-2005 онуудад ажиллаж байж. Түүнийг шигшээгийн дасгалжуулагч болохоос өмнө Мексикийн ХБХолбоо 9 жилд 12 дасгалжуулагч солиод байж. Мань эр ирээд энэ тогторгүй байдлыг намжаасан байна. Өөрийн хувьд ч гэсэн хамгийн сайн амжилтаа энд ирээд үзүүлж байгаан байна. Мөн тэрээр тус улсын түүхэн дэхь анхны Колумб мэргэжилтэн болсон гэж байна.
Багийн гол тоглогч: Хавьер Эрнандез буюу Чичарито
Мань эрийг МанЮ-д тоглож байснаар нь манайхан сайн мэдэх байх. Бас болоогүй Реал Мадридын цагаан өмсгөлтэй тоглоод амжсан гэж байгаа. Сүүлд Бундес лигт Леверкузены бүрэлдэхүүнд муугүй амжилттай тоглож байгаад өнгөрсөн улирлаас эргээд ПЛ-тээ очсон болно. Ерөнхийдөө харьж яваа тоглогч гэхэд болно. Түүний гол чадвар бол гайхалтай гоолын мэдрэмж бөгөөд 16 дотор хамгийн аюултай тоглогчдын нэг билээ.
Энэ хэсэгт нэг тоглогчийг давхар онцлох нь зүйтэй боловуу. Тэр бол Рафаэл Маркюүйз. Мань хүний хувьд 5 дахь ДАШТ нь бөгөөд ингэснээрээ 5 ДАШТ-нд оролцсон түүхэн дэхь 4 дэхь тоглогч болж байгаан байна.
Багийн бүрэлдэхүүн:
Хаалгач: Jesus Corona, Alfredo Talavera, Guillermo Ochoa
Хамгаалагч: Edson Alvarez, Hugo Ayala, Jesus Gallardo, Miguel Layun, Hector Moreno, Diego Reyes, Carlos Salcedo
Хагас хамгаалагч: Jesus M. Corona, Marco Fabian, Giovani Dos Santos, Jhonatan Dos Santos, Andres Guardado, Rafael Marquez
Довтлогч: Javier Aquino, Javier Hernandez, Raul Jimenez, Hirving Lozano, Oribe Peralta, Carlos Vela
Ерөнхийдөө бүрэлдэхүүний ихэнх нь дотоодын лигээс дуудагдсан. Гэхдээ Испани, Герман, Португали, Англи, Америкийн лигээс тэнцүү тооны тоглогчид дуудагдсан болно.
Дэлхийн аваргын амжилт: Энэ тэдний 16 дахь ДАШТ бөгөөд 1970 болон 1986 онуудад шөвгийн 8-д үлдэж байсан нь хамгийн том амжилт нь. Тэд 1994 оноос хойш тасралтгүй ДАШТ-нд оролцож буй 6 улсын нэг бөгөөд сүүлийн 6 ДАШТ дараалж хэсгээсээ гарсан нь зөвхөн Герман, Бразил гэсэн акулуудын үзүүлсэн амжилт гэж байна шүү.
Хэрхэн эрхээ авсан: Тэд бол дошны овгорууд гэхэд болно. Ер нь бол CONCACAF гэгдэх Хойд болон Төв Америк, Карибын тэнгисийн орнуудын сулхан хэсэгт ФИФА яагаад ийм олон буюу 3,5 эрх олгодогийг би ойлгодоггүйм.
Орост ирсэн зорилго: Мэдээж уламжлалаа дагаж хэсгээсээ гарах цаашлаад түүхэн амжилтаа ахиулах л гэх байх.
Таамаглал: Хэсгийн хоёрдугаар байрны төлөө ширүүн тэмцэл үзүүлнэ. Гэвч нээлтийн тоглолтоо Германы эсрэг хийнэ. Хэдийгээр тэд ДАШТ-ий эхний тоглолтондоо ялагдаж үзээгүй гэдэг боловч энэ удаад Герман машинуудтай эхний тоглолтоо хийхнээ. Харин эсрэгээрээ Германы шигшээ эхний тоглолтоо хамгийн сайн хийдэг нь тэдний уламжлал гэхэд болно. Магадгүй хэсгийн сүүлийн тоглолт болох Шведтэй хийх тоглолт энэ хэсгээс хэн хоёроор гарахыг шийдэх байх.
Шведийн шигшээ баг буюу Цэнхэр Шарууд
Багийн дасгалжуулагч: Ианне Андерссон
Бас л даруухан замналтай дасгалжуулагч байна. 2016 оноос шигшээ багийн жолоог атгасан байна. Ямартай ч багаа шигшээ 32-т үлдээж чадсан нь түүний хувьд том амжилт шүү.
Багийн гол тоглогч: Andreas Granqvist
Үнэндээ эдний бүрэлдэхүүнээс хэнийг онцлохоо мэдэхгүйм. Энэ нөхрийг миний олсон нэг сайт онцолсон болохоор л орууллаа. Ямартай ч Ибраг багтаагаагүй бөгөөд хэрэв тэр байсан бол гарцаагүй багийн гол тоглогч гэгдэх байлаа.
Багийн бүрэлдэхүүн:
Хаалгач: Robin Olsen (FC Copenhagen/Denmark), Karl-Johan Johnsson (Guingamp/France), Kristoffer Nordfeldt (Swansea City/Wales)
Хамгаалагч: Mikael Lustig (Celtic/Scotland), Victor Nilsson-Lindelof (Manchester United/England), Andreas Granqvist (Krasnodar/Russia), Martin Olsson (Swansea City/Wales), Ludwig Augustinsson (Werder Bremen/Germany), Filip Helander (Bologna/Italy), Pontus Jansson (Leeds United/England), Emil Krafth (Bologna/Italy)
Хагас хамгаалагч: Emil Forsberg (RB Leipzig/Germany), Albin Ekdal (Hamburg/ Germany), Viktor Claesson (Krasnodar/Russia), Gustav Svensson (Seattle Sounders/USA), Sebastian Larsson (Hull City/England), Jimmy Durmaz (Toulouse/France), Oscar Hiljemark (Genoa/Italy), Marcus Rohden (Crotone/Italy)
Довтлогч: Marcus Berg (Al Ain/UAE), Ola Toivonen (Toulouse/France), John Guidetti (Celta Vigo/Spain), Isaac Kiese-Thelin (Waasland-Beveren/Belgium)
Ибраг багтаагаагүй гэхээс өөр онцлох зүйл алга даа. Уламжлалт бүрэлдэхүүн гэхэд болох байх.
Дэлхийн аваргын амжилт: 1958 онд 2-р байранд орж байсан.
Хэрхэн эрхээ авсан: 2006 оноос хойш 2 тэмцээн өнжсөний эцэст тэд плэй-оффын тоглолтонд Италийн шигшээг буулгаж авснаар Орос явах эрхээ авсан. Болоогүй хэсэгтээ улбар шаруудыг үлдээсэн гэж байгаа. Магадгүй хамгийн их хүчин чармайлт гаргаж эрхээ авсан улс гэхэд болох байх.
Таамаглал: Мексиктэй 2-р байрны төлөө өрсөлдөнө. Магадгүй урьдчилсан шатанд том тоглолт хийсэн нь тэдэнд хэсгийн тоглолтуудыг илүү хялбар болгож байж мэдэх.
Өмнөд Солонгосын шигшээ баг буюу Улаан чөтгөрүүд
Багийн дасгалжуулагч: Шин Тай Ёнг
2017 оноос шигшээ багийг дасгалжуулж байгаа. Өмнө нь шигшээ багтаа тоглож байсан. Дасгалжуулагчийн хувьд хамгийн том амжилт нь Азийн Аваргуудын Лигт түрүүлж байж.
Багийн гол тоглогч: Сон Хэйнг Мүүн
Тотын гол тоглогчдын нэг. Магадгүй өнөө цагийн Ази тивийн хамгийн том төлөөлөгч гэхэд болно.
Багийн бүрэлдэхүүн:
Хаалгач: Kim Seunggyu, Kim Jinhyeon, Cho Hyeonwoo
Хамгаалагч: Kim Younggwon, Jang Hyunsoo, Jeong Seunghyeon, Yun Yeongseon, Kwon Kyungwon, Oh Bansuk, Kim Jinsu, Kim Minwoo, Park Jooho, Hong Chul, Go Yohan, Lee Yong
Хагас хамгаалагч: Ki Sungyueng, Jeong Wooyoung, Kwon Changhoon, Ju Sejong, Koo Jacheol, Lee Jaesung, Lee Seungwoo, Moon Sunmin, Lee Chungyong
Довтлогч: Kim Shinwook, Son Heungmin, Hwang Heechan, Lee Keunho
Уламжлал ёсоор дийлэнх тоглогчид нь нутагтаа тоглодог. Англи, Итали, Герман, Австрийн лигээс нэжгээд төлөөлөгчтэй.
Дэлхийн аваргын амжилт: 2002 онд нутагтаа зохиогдсон тэмцээнд 4-р байранд орж байсан. Бөөн маапаантай зүйл болсныг сайн санаж байна.
Хэрхэн эрхээ авсан: Бас л тивдээ шилдэг багуудын нэг тул тогтмол ДАШТ-нд оролцдог гэхэд болно. Нийтдээ 10 удаа шигшээ тэмцээнд оролцож байснаас сүүлийн 9-д нь дараалж оролцож байгаан байна.
Таамаглал: Хэсэгтээ хомоол хамна л гэхээс. Яг үнэндээ энэ хэсгийн Германаас бусад багуудыг таамаглахад хэцүү юмаа. Тэгээд ч хэсгээс гараад Бразилийн аманд очих болохоор нэг их ач холбогдол өгсөнгүй ээ.
Last edited by
Kro on Mon Jun 11, 2018 11:11 am, edited 1 time in total.