by tuka.tulga84 » Sun Jun 10, 2018 5:42 pm
Balotelli: Италийн шигшээд дуудагдахгүй байх нь хэцүү байсан
Super Mario 2014 оны ДАШТ хойш анх удаагаа шигшээ багтаа дуудагдаж одоогоор хоёр нөхөрсөг тоглолтод оролцож нэг гоал оруулаад байна. Нидерландын эсрэг хийх нөхөрсөг тоглолтод гараанд гарч тоглох магадлал өндөр байна.
"Би шигшээ багтаа дуудагдаагүй дээ уурласан.
Болоод өнгөрсөн зүйлийн талаар ярих нь утгагүй. Учир нь бид шинээр эхэлсэн бас урагшаа өөрсдийн ирээдүйдээ анхаарч байна. Би шигшээ багтаа дуудагдаагүй талаар бүүр цаашлаад бүүр нэр маань гараагүйд харамсаж байсан. Одоо үүний талаар бодохын сайн зүйл гэж байхгүй ээ.
Antonio Conte намайг 2016 оны Европын аваргаар дуудаагүй нь зөв болсон. Яагаад гэвэл би бие бялдрын хувьд сайн биш байсан. Дасгалжуулагч Giampiero Ventura намайг яагаад шигшээ багтаа дуудаагүй талаар хэлсэн. Гэхдээ би түүний шалтгааны сайн ойлгоогүй. Гэхдээ би түүний сонголтыг хүндэлж байна.
Тэр намайг яагаад шигшээ багтаа дуудаагүй талаарх надад барагцаа байна. Би үүнийг өөртөө үлдээх болно.
Зарим хөгжөөн дэмжигчид түүнийг Италийн шигшээ багтаа дахин тоглох шаардаж, хүсэж байсан бол эсрэгээрээ Саудын араб vs Италийн шигшээ багуудын тоглолтод түүнийг Итали хүн биш гэсэн баннер өлгөсөн байсан юм. Энэ талаар?
Надад дургүй хүмүүсийн талаар ярих нь хэцүү. Миний ойр дотны хүмүүсийн хайрыг би үргэлж мэддэг. Би хүн бүр чамайг бүрэн ойлгож чадахгүй. Би үргэлж надад тусалсан хүмүүст анхаарал хандуулдаг бөгөөд тэдэнд талархлаа илэрхийлэхийг хүсч байна.
Баннер бол төвөгтэй асуудлуудын нэг хэсэг бөгөөд бага байхаасаа ийм асуудалтай нүүр тулж байсан. Би үүнийг жинхэнэ расизм эсвэл атаархал эсэхийг мэдэхгүй байна. Энэ нь миний сэтгэлийг өвтгөдөг. Франц, Англид байсан шиг байна. Сошиал медиа дээр миний хэлж байсан шиг үүний эсрэг сэрэг цаг нь болсон.
Өнгөрөгч тавдах өдөр болсон Франц vs Итали тоглолтод Balotelli багийн ахлагчаар гарах дөхсөн боловч Leonardo Bonucci түүнээс илүү олон тоглолт хийснээрээ ахлагчийн туузтай гарсан. Үүний талаар?
Багийн ахлагч болох нь ялгаа, том өөрчлөлт гаргаж чадна гэж бодохгүй байна. Учир нь би шигшээ багтаа гоал оруулж байна. Би багийн ахлагчийн туузгүй ч гэсэн үлгэр дуурайлал үзүүлж чадна. Би үүнийг Итали улсад Африкаас цагаачлагчид болон тэдний хүүхдүүдэд хүчтэй мэссэжи болж чадна гэж бодож байна.
Миний хийж буй үйлдэл багийнханд маань эерэгээр хүрэхийн хүсэж байна. Би багийнхантайгаа сайтар дасан зохицож байна. Бид бол сайн баг, нэгдмэл баг.
Итали довтлогч Nice багтай байгуулсан гэрээн дуусаад чөлөөт агент болсон билээ. Саяхнаас тэрээр Францын өөр нэг баг болох Olympique Marseille багтай нэр холбогдоод байгаа юм. Сурвалжлагч түүнээс яагаад италийн Сери А лиги руу буцаж болохгүй талаар асуухад?
“Учир нь миний агент Mino Raiola маш их мөнгө нэхсэн ” хэмээн хариулжээ.
Би өмнө нь хэлж байсан. Ballon d’Or-г хүртэх нь миний мөрөөдөл. Би хэзээ ч мөрөөдөлдөө бууж өгөхгүй.
Ингэж мөрөөдөх нь намайг шаналгадаггүй.