Өнгөрсөн 5 сард Европа Лийгий финалын өмнө Сид Лоуйин бичсэн нийтлэлийг сая л олж уншлаа. Сэвиллийн Мончигийн тухай; Гоё бичсэн байна, сонирхолтой мэдээллүүдтэй. Хальт орчуулав.
Сэвиллийн амжилтын нууц аа? Танилц, Мончи. Трансфер шидтэн.
Рамон Родригэз Вэрдэхо урдаа байгаа тоглогчдын нэрсийн жагсаалтыг харж сууна, баруун гарт нь байгаа таммхинаас утаа баагиж, урдаа Кола тавьсан байна. Хаалгач Андрэс Палоп; Арын дөрөвт Даниэл Алвэс, Фэдэрико Фазио, Мартин Касэрэс болон Адриано; Хагас дээр Иван Ракитич, Жулио Баптиста, Сэйдоу Кэйта, Кристиан Поулсэн; Урд шугаманд Луйс Фабиано, Карлос Бакка хоёр байна. Энэ бүх тоглочдыг 25 гаруйхан сая еврогоор тэр худалдаж авсан юм. Мөн бүгдийг нь бас зарсан юм. 170 орчим саяар. Эд нараас гадна бас Сэрхио Рамос, Албэрто Морэно, Хэсүс Навас, Лүйс Албэрто, Хосэ Антонио Рэеэс гэсэн тоглогчид байна. Энэ тоглогчдыг бол худалдаж аваагүй, харин зарсан, 100-аад саяар.
Түүний оффист нь түүний Марадонатай авхуулсан нэг зураг байна. 1992 онд Марадонаг Сэвиллд байхад сайн найзууд болсон гэнэ. Гэхдээ тэр энэ багийн хамгийн чухал биш тоглогчдын нэг байсан гэнэ: "23 настай замены хаалгач". Харин одоо бол тэр Сэвиллийн хамгийн чухал хүн болоод байна. Энэ өглөө тэр зарим нэг жижиг сажиг ажил амжуулах хэрэгтэй гэнэ - тоглогчдын Базел явуулах ачааны учрыг олох. Энэ бол Мончи гэгч Сэвиллийн спортин директор бөгөөд энэ бүх амжилтыг авчирсан гол хүн нь юм.
Мончиг 2000 онд энэ албанд ирхэд, Сэвилльа баг санхүүгийн кризист орчихоод байсан ба, дөнгөж доод лигрүү уначихаад байсан юм. 16 жилийн дараа тэд Ливерпүүлтэй Европа Лийгийн финалд тоглох гэж байна. Энэ тэмцээнд 3-дах дараалсан аврага болхын төлөө, өнгөрсөн 10 жилд 5-дах түрүүгээ авхын төлөө. Дөрвөн хоногын дараа тэд Барсатай Копа дэл Рэйн финалд тоглоно. 10 жилд 14 финалд шалгарангаа, хажуугаар гол тоглогчдоо зарж ашиг олдог моделоо хадгалсаар. Баптистагаас 24 сая еврогийн ашиг олсон бол Ракитич дээр 17.5 саяын ашигтай байх жишээний. Мончиг ирхээс өмнө тэд түүхэндээ 4 тайтл хожиж байсан ба, өнгөрсөн 52 жилд нэгийг ч аваагүй байсан юм. Тиймээс ч Мончигийн хувьд хамгийн сэтгэл хангалуун байлгаж байгаа нь амжилт юм. Тэр өөрийн шилдэг 11-тээ жишээ нь Фрэди Канутэг сонгоно гэнэ. Тэдэнд санхүүгийн хувьд трансфераас ямар ч ашиг авчраагүй боловч, 5 финалд гоолдсон тоглогч.
"Хэн ч "Ямар гайхалтай санхүүгийн үзүүлэлт вэ!" гэсэн самбар, далбаа стадионд авчирдаггүй." гэж Мончи хэлж байна. Түүний хийсэн бүх трансферуудаас топ 3-т Канутэ орно гэнэ. Нөгөө хоёр нь Луйс Фабиано Дани Алвэс хоёр. Алвэс жишээ нь хэний ч мэддэггүй 19 настай хүү 200,000 -аар ирээд, 5 тайтл хожоод 36 саяар Барсаруу явсан юм. Сайн тоглочдоо зарах болгондоо тэд хожсоор байсан. Алвэс Европа Лийгт 2006, 2007 онд түрүүлээд дараа нь явсан. 2014 оны хожилын дараа Ракитич явсан. 2015 оны финалын дараа Бакка Миланруу явсан.
Дараачийн асуулт бол 2016 оны финалын дараа хэн явах вэ? (Кэвин Гамэйро, Кричовиак хоёр магадлал өндөртэй байна). Бас хэн ирэх вэ? Мончи аль хэдийн тэдний байрыг сэлгэх хүмүүсийг бэлдчихсэн байгаа гэнэ. "Одоо аль хэдийн дасчихсан. Алваро Нэгрэдог явхад яана даа гэж байсан Бакка ирсэн. Баккаг явангуут Гамэйро ирээд л, өөрийгөө харуулчихлаа" гэж Мончи тайлбарлана.
Мончи цааш нь тайлбарлана: "16 агент өөр өөр лийгийг хариуцаж ажилдаг. Улирлын эхний 5 сар бид маш их тоглолт үздэг. Гэхдээ тодорхой зорилгогүйгээр. Бид зүгээр л маш их мэдээлэл, дата цуглуулж байгаа юм. Сар болгон бүх лийгүүдийн шилдэг 11-ийг жагсаана. Тэгээд 12 сард бид олон төрлүүдэд олон дахин шалгарч гарсан тоглогчдыг нарийн судалж эхлэнэ. Өөрийн талбай дээр, айлын талбай дээр, олон улсын тавцанд энэ тэр гээд олон талаас нь харж, хамгийн тодорхой ойлголттой болхыг хичээнэ."
Мончи тэгээд утсаа гаргаж ирээд, анхааралтайгаар зургийг нь жижигсгэж, нэрсүүд нь сайн харагдуулахгүй болгож байгаад "Тэгээд бид ийм юм бүрдүүлж байгаа юм." гэж өнгөөр кодлогдсон тоглогчдын байршил болгоноор жагсаасан нэрсийн жагсаалт харууллаа. Ойролцоогоор 250 таргэт болсон тоглогчид, бүх л байршилд. "Жишээ нь мэнежер ингэж хэлнэ, "Надад нэг тоглолтонд 11 км гүйж, дээд хурдаараа 800м гүйдэг, хоёр хөлөөрөө тэгш сайн ЛБ хэрэгтэй байна." Тэгвэл энэ жагсаалтанд энэнтэй нь таарах тоглогч 10 байх жишээний."
Дараа нь тоглогчидтой хийх хэлэлцээр гарч ирнэ. "Зах зээлээ сайн мэдхээс гадна, өөр сонголтуудтай байж, реалистик байх хэрэгтэй. Канутэ гэхэд л эхний сонголт байгаагүй. Бид Фрэдийн араас явж байсан. Бидэнд Кэйта биш Кэвин Принс Боатэнг авах сонирхол байсан. Хэрвээ нэг тоглогч жишээ нь, "Намайг Челси сонирхож байгаа" гэвэл, би түүнд тэгвэл надтай яагаад яриад байгаа юм бэ гэж хэлнэ. Харин Свонзи ч юм уу Спөрс сонирхож байна гэвэл, суугаад ярилцацгаая гэж хэлнэ. Би Сэвилл хот, клубээрээ тоглогчдыг татхыг боддог. Сэвилл бол амласнаа өгдөг, чухал клуб. Энгийн юм шиг мөртлөө, үнэндээ бол тийм биш."
Гэхдээ мэдээж баталгаа бол байхгүй гэнэ. "Ирээд сар болсны дараа Коноплянко балконоос үсрэхээс наагуур болчихсон байсан. Би тоглогчдыг аль болох урьдчилан танихыг боддог, гэхдээ байнга сюрпризүүд байдаг. Жишээ нь 19 настай Кричовиак. Анх бодохдоо энэ Польш хүү юу л хийж чадав гэж.. Тэгсэн яасан, тэр хамгийн Сэвилл тоглогчдын нэг болж таарсан. Арунэ Конэ, манай хамгийн үнэтэй худалдаж авсан тоглогч, 41 тоглолтонд 2 гоол хийсэн. Арай сул баг Лэвантэд очоод 17 гоол хийчих жишээтэй."
Мончи гэхдээ энэ амжилтаа бусадтай хуваалцах дуртай. Азтай байсан гэнэ. Ракитичийн эргэлзээ нь эхний хэлэлцээр хийсэн өдрийн орой л алга болсон гэнэ. Ирээдүйн эхнэртэйгээ тэр орой учирсан болхоор. Бүтэлгүйтэл ч гэсэн зөндөө байсан ба, Мончи тэр болгонд хариуцлага хүлээнэ. Багийн мэнежерүүдаа "хохирогч" гэнэ. Яагаад гэвэл энэ бизнес моделоос нь болж жил болгон 10-аас дээш тоглогчид гарж, ордог учраас. Мөн зарим нэг алдсан тоглогчдоо бас санаж байна. Жишээ нь Луйс Суарэз. Түүнд бараг л "дурлачихсан" байсан юм байх. Сүүлийн үед улам л хэцүү болж байгаа гэнэ.
Мончи нийт 200 гаруй тоглогч худалдаж авсан. Харин нэг ч Британи тоглогч аваагүй байна. Бид тийм муу гэж үү? Мончи бол Үгүй гэнэ. "Тоглогчдыг маш олон талаас ятгах хэрэгтэй болдог - хөл бөмбөг, амьдрал, мөнгө. Английн клубуудтэй санхүүгийн хувьд өрсөлдөх маш хэцүү. Ялангуяа сүүлийн жилүүдэд бараг бүтэмжгүй болсон" гэнэ. "Гэхдээ бид Англиас тоглогчид худалдаж авсан. Иаго Аспас, Стивен Нзонзи жишээ нь. Зах зээлийн хувьд Англи сайн. Яагаад гэвэл Английн клубууд маш их тоглогч авдаг ба, зөвхөн 11 нь л талбай дээр тоглож чадах учраас. Маш их илүүдэл тоглогчид байдаг."
Баян Английн зах зээл бас чухал юм тэдний хувьд. Гари Мэдэл, Албэрто Морэно, Хосэ Антонио Рэес, Алваро Нэгрэдо нар Англируу явцгаасан. 65 сая паунд орчмоор. "Англи бол манай сайн түнш/үйлчлүүлэгч" гэж Мончи хэлэв. Баян мөртлөө **н** үү? Мончи энэнд бол үгүй гэнэ. Гэхдээ ялгаатай талуудыг нь сайн ойлгосон гэнэ, тэнд 6 сар байрлахдаа.
"Талбайн гадна тал дээрх олон зүйлсээрээ биднээс хамаагүй илүү байгаа. Хөл бөмбөгийн тал дээрээ ч гэсэн сайн ажил нэлээн хийж байгаа. Харин энэ хийгдэж байгаа сайн ажил ба энэнээсээ авч чадаж байгаа үр ашигийн хооронд нэлээн зөрүү байгаа" гэнэ. "Би олон Английн клубыг мэднэ. Маш мэргэжлийн түвшинд ажилж, хаа сайгүй скауттай. Гэхдээ энэ олж байгаа их мэдээллээ сайн ашигладаггүй. Яагаад? Яагаад гэвэл тэд баян болхоор. Баян болхоор эрсдэл хийх шаардлага байдаггүй. Тэдний хувьд бол, "Би Лансаас Кэйтаг олох шаардлага байхгүй. Сэвилл тэрнийг олно биз, бид харин Сэвиллээс авья." гэсэн маягийн хандлагатай байдаг."
Ингээд Кэйта эхлээд Сэвиллд ирнэ, дараа нь өөр багруу явна. Бүх хүмүүс баяртай үлдэнэ. Гэхдээ Мончигийн хувьд хөл бөмбөг нэгдүгээрт тавигдана. "Хожил бидэнд спортын амжилт авчирсан. Энэ нь цаашаагаа санхүүгийн хувьд сайн нөлөөтэй юм. Бид тоглогчдод амжилттай байх орчинг нь бэлдэж чадсан гэж бодож байна. Би хагас шигшээ тоглолтын дараа хувцас солих өрөөнд орсон. Адил Рами, Лилл, Валэнсиа, Миланд байсан тэр намайг тэвэрч аваад хэлж байна: "Энэ клубийн яг юу нь юм мэдэхгүй, гэхдээ би амьдралдаа нэг ч финалд тоглож үзээгүй, харин энд ирээд нэг жилийн дотор би одоо 3-т тоглох гэж байна.""
source:
https://www.theguardian.com/football/20 ... are_btn_tw