За баяр хүргэе. Айхтар том эргэлт хийгээд улирлаа ганган дуусгалаа.
Модрич-Кроосын хослол ямар мундаг гэдгээ дахиад харууллаа. Хагас шигшээд бүрэн эзэгнэсэн бол энэ финалд энэ хоёрын маневр техник олон эвгүй үед аварсан шүү.
Тоглолтын өмнө сет пис болоод жигүүрийн шилжилтүүд тоглолтод шийдвэрлэх нөлөөтэй гэж байсан нь ёсоор боллоо. Рамос багтаа 10 бас 11дэх цомыг нь авчирлаа. Өмнөх финалд 93 дах минд гоол хийж нэмэлт цаг гаргасан бол энэ удаад 93 дах мин-д маш эвгүй довтолгоог тактикийн алдаагаар зогсоож мөн л нэмэлт цаг гаргасан шүү, ххэ.
Тоглолтын агуулгын хувьд сайхан биш ч дүүрэн драм, эмоцтой финал шиг финал боллоо. Тоглолтын эхэнд аль аль баг нь дундын шугамаа нөгөөдөө найр тавьж өгөөд л нилээн болгоомжтой ч юм шиг үзсэн. Довтлохдоо бөөндөө шуурч ороод, хамгаалахдаа бөөндөө ухарч гүн суугаад. Нилээн прагматик үзлээ. Үүний нөлөө ч нэмэлт цагт тод харагдсан. Маш олон тоглогч туйлдаад уналаа.
1-р үеийн төгсгөл рүү Атлети нилээн доминант шинжээ олоод ихэнх хэсэгт илүүрхсээр тоглолтыг дуусгасан. Харин Реал завсар зайгаар нь илүү аюултай боломжууд гаргасан.
Карраско ямар мундаг тоглогч гэдгээ дахиад л харууллаа. Өвөл манай эсрэг хүн дутуу байхдаа л айхтар зовоосон. Сая ч орж ирснээсээ хойш таарсан болгоноо л намнаад явлаа.
Атлетиг бүх хүчээрээ л дэмжсэн, ёстой болсонгүй дээ. Зиданы карьер ч их өнгөлөг эхэлж байна. Нэгдмэл шинжээ алдаад унтарчихсан багт ирээд бүгдийг нь нэг зүгт харуулж зүтгүүлээд гарсан боломжийг ашиглаад шууд СЛ туулаа.
Пен дээр эхлээд Лукасыг цохиулахад гайхсан шүү. Тийм чухал цохилтоо залуу хүүхдэд даатгаад гэсэн чинь асуудалгүй хуссан. Ер нь Облак бараг бүх цохилтоо зүгээр л хараад зогсчихлоо. Яг харж байгаад реакцлах гээд л болсонгүй.
ВВС-ийн хэн нэгийг нилээн эрт суулгахаар байсан, Зизу нилээн л харах шиг боллоо. Нэмэлт цагт Атлети сэтгэл зүйгээр давуу, тоглолтын хувьд илүү, нэмээд хоёр ч сэлгээ хийх нөөцтэй байсан болохоор хожих боломж илүү л санагдаж байсан ч өөрсдөө нэмэлт цагт тааруу тоглолоо. Ер нь техник гэхээсээ физикал талаараа голлож үздэг багийн сул тал л даа. Темпээ удаан барих хэцүү. Тийм ч учраас техникал тоглолттой багууд тоглолтын төгсгөлд илүү байдаг.
За дахиад л баяр хүргэе. СЛ-д үнэхээр дархаллаа.