GlamoRouZ wrote:Ямар нэгэн маазралтгүйгээр CS-ийн тэмцээнийхээ бүртгэлийг хийгээд багуудаа бүрдүүлцгээе залуучуудаа!
Тэр бэлтгэл, зохион байгуулагдаагүй тэмцээн 2 дээр хүрч ирээд өөрсдийгөө суга, миа би орохгүй гэж байгаа хүмүүс дахиад нэг бодоод үзээрэй. Амь биш заяа биш бөөнөөрөө цуглаад л хэдэн цаг буудалцаад, ана мана үзээд өнгөрөнө. Их л бодож нэг нэгнийгээ харааж ерөөж түлээ үхэр (censored, beep, etc.) гэж л дуудна биз. Тийм учраас БАТАЛГААТАЙ, ТОДОРХОЙ, ЦАГАА ГАРГААД, ЗОРИОД ИРЭХ хүмүүс л бүртгүүлээрэй.
1. Тэмцээн болох өдөр
10 сарын 18-ны өглөө 9 цагт зохион байгуулагдана. Тэмцээн дунджаар 6 цаг орчим үргэжлэнэ. Хагас өдөр болох учир амралтын өдрүүдээр ажил төрлөө зохицуулаад нэг өдөрлүүгээ шахах шаардлага гарна гэсэн үг. Тэгэхээр гишүүн тус бүрийн боломжит өдөр гэхээсээ илүүтэй нэг өдрийг зоогоод, олонхи тэр өдрөө бүгд ажлаа зохицуулаад ирсэн нь зөв гэж үзлээ.
2. Тэмцээн болох газар
Angel Game Center - Hero.lio
3. Хураамж (Бүдүүлгээр бооцоо)
Баг тус бүр 5 хүний бүрэлдэхүүнтэй ба хүний 10,000x5 = 50,000 төгрөгийн бооцоог босгох нь байна.
Бооцоог 10 сарын 15-ны өдрөөс өмнө багийг төлөөлж буй хүмүүс хурааж аван нэг дансанд байршуулна.
4. Баг бүрдүүлэлт
Нийт 6 баг тус бүр 5 хүний бүрэлдэхүүнтэй байхаар 30 хүн цугларах шаардлагатай болж байна.
Ливерпүүл, Челси г.м багууд хүний тоо хангалттай мөн баттай бүрдэнэ, бүрдүүлнэ гэж ам гарч байгаа учир энэ сэдэв дээр баг бүрдүүлэлтийн талаар хэлэлцэцгээе.
Ливерпүүл - Бадруул
Челси - fond
Calcio - Gankhuu
Дээр бичсэн 3 багийн төлөөлөгч хүмүүс багаа бүрэн бүрдүүлэх өндөр боломжтой хүмүүс байна.
Реал - Ганби ???
Маню - Becks
Арсенал эсвэл Барса - ???
Харин энэ 3 багт хүн бүрдэх боломж бага байгаа учир өөр багийн хүмүүс бүртгүүлээд, нэгдээд нэрээ өөрчлөөд орж болж байна. Тус багуудыг төлөөлөөд зохион байгуулалтад оролцох хүмүүс саналаараа орж болно шүү!
5. Багаа төлөөлж буй гишүүд
Багаа төлөөлж буй хүмүүс өөр өөрсдийн сэдэв дотроо ороод гишүүдээ идэвхжүүлээд бүртгээд аваарай, утас шөрмөсийг нь олж аваад, жагсааж бичээд ян тан ярих хэрэгтэй, мөн бооцооны мөнгийг оролцох хүмүүсээс түрүүлж авах учир мөнгөө өгсөн юм чинь ирж л таараа гэдэг зарчим баримтлах нь хамгийн зөв шийдэл болж байна.
6. Ямар нэгэн байдлаар мөнгөө өгсөн мөртлөө ирж амжихгүй, хүндэтгэх шалтгаантайгаар ирэх боломжгүй болвол сэлгээний хүн хэрэгтэй болно. Тэгэхээр бүртгэл дунд дахиад 6 хүн илүү бүртгэгдвэл хооронд 3vs3 хийгээд л сууж байя. Над мэтээс эхлээд худлаа үнэн буудвал бууддаг хүмүүс нь тэгээл сэлгээнд байж болох л юм.
7. Үүнээс цааших зохион байгуулалтыг fond, Бадруул, Gankhuu, Hero.lio гэх түлээ биш залуучуудад хариуцууллаа.
Амжилт хүсье залуусаа!