Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Теннис, воллейбол, гандбол, гольф, зуйван бємбєгтэй спорт г.м

Moderator: Их спортын модууд

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby ARBAR » Thu May 23, 2013 9:46 am

Ролан Гарросын өмнө /превью/ блийчэррэпорт-с

2013 он:

Эхний Их дуулгын тэмцээн: 1 сард Жокович Муррэйг 5 үе тоглон хожиж 3 дараалсан АО тайтлаа авсан. Топ 4-н авч байгаа 12 дахь дараалсан тайтл, финалд Топ 4-н 2 нь үлдэн тоглосон 10 дахь дараалсан финал байлаа.
No. 1: Жокович өнгөрсөн оны 11 сараас хойш чансааны тэргүүнд эргэн бичигдэх болсон. Хэн ч үүнд дөхөж очсонгүй.
Надалын эргэн ирэлт: Надал 7 сар бэртэлтэй байж байгаад 2 сард эргэн ирснээсээ хойш 8 тэмцээнд оролцож 6-д нь түрүүлээд байна
Чансаа: Хамгийн сүүлийн тэмцээн Италиан Опэнд Надал түрүүлснээр чансааны 4-т орж ирсэн.
Фэдэрэр: Тэр 2013 он гарсаар 6 тэмцээнд оролцсон ч 1-д нь ч түрүүлсэнгүй. Энэ хугацаанд чансаагаар эхний 5-д ороогүй хүнд хожигдож Топ 10-д багтаж байгаа ганц л хүнийг /Цонга/ хожжээ.
Муррэйн бэртэл: Италиан Опэнд нурууны бэртлээс болж 2-р тойргоос хасагдсан Муррэй Ролан Гаррост оролцож чадахгүй боллоо.
Бэрдых болон Фэррэр: 2013 он гарсаар Фэррэр нилээн удаан хугацаанд чансаагаар 4-т бичигдсэн. 11 тэмцээнд оролцож эхний 10-т байгаа тамирчдаас нэгийг нь ч хожиж чадаагүй гэсэн үзүүлэлттэй байна. Бэрдыхын хувьд чансааны 6-д бичигдэж байгаа бөгөөд Фэдэрэр, Муррэй, Жокович гэсэн топуудыг хожоод байгаа.

Ролан Гаррос:

Рэкорд: Надалын хувьд 8 дахь түрүүгээ авч рэкорд тогтоохыг зорьж байгаа. Хэрвээ түрүүлж чадвал Их дуулгын 4 тэмцээний рэкорд болох юм. Одоогоор Опэн эрад Фэдэрэр, Сампрас, Надал 3 тус бүр 7 түрүүтэй рэкордыг хуваан эзэмшиж байгаа. Опэн эрагаас өмнө гэвэл Bill Tilden, William Larned, Richard Sears нар Амэрикийн нээлттэй тэмцээний 7 түрүүг эзэмшдэг юм байна.
Фэдэрэр: Фэдэрэрийн 17 Их дуулгын түрүү тэннисний түүхэн дэх цор ганц рэкорд. Хэдийн нас 32 хүрсэн ч дахин түрүүлэх боломж түүнд бий. Францын нээлттэй тэмцээний хувьд 2009 онд ганц удаа түрүүлж байсан..
Ноёрхол: Сүүлийн 12 Их дуулгын тэмцээний түрүүг Топ 4 авчээ. Үүнийг хэн нэгэн зогсоох чадах болов уу?
Муррэйгийн эзгүйд: Муррэй Ролан Гаррост оролцохгүй болсноор Фэррэр 4-т бичигдэж оролцоно. Хэрвээ Жокович Надал 2 нэг хагаст орвол энэ нь Фэдэрэрийн финал хүрэх боломжийг нэмэгдүүлж байна.
Их дуулгын цом: 1969 онд Род Лавэр Их дуулгын тэмцээнд бүгдэд нь түрүүлснээс хойш нэг ч тоглогч 4-үүлэнд нь түрүүлж чадаагүй байна. Энэ жилийн хувьд АО-д түрүүлээд буй Жоковичид боломж байгаа. Тэр Ролан Гаррост 1 ч удаа түрүүлж үзээгүй юм.
Франц тэннисчдийн хувьд: Янник Ноа 1983 онд түрүүлснээс хойш 1 ч Франц түрүүлээгүй байгаа. Цонга, Саймон, Гаскүэт гээд Францын итгэлд найдварууд шороон дээр төдийлөн сайн тоглохгүй байна

Андэррэйтэд плэйерс:

Станислас Вавринка: 4 сараас хойш оролцсон шороон талбай дээрх тэмцээнд Муррэй, Фэррэр, Цонга, Бэрдых нарыг хожоод буй түүний хувьд сүүлийн 2 Ролан Гаррост 3-р тойргоос хасагдаж байсан.
Эрнэстс Гулбис: Италиан Опэний 3-р тойргийн тоглолтонд Надалд хожигдсон ч г 1 үед нь хожиж чадсан түүний хувьд 2008 онд Ролан Гаррост шөвгийн 8-д шалгарч байжээ.
Янович: 22 настай түүний хувьд Италиан Опэнд Цонга, Гаскүэт нарыг хожин шөвгийн 8-д шалгарсан.
Григор Димитров: Мөн л 22 настай Болгар залуу Италиан Опэнд Жоковичийг хожиж шуугиан тарьсан.

Өрсөлдөөн:

Рафаэл Надал: Сүүлийн 8 Ролан Гарросын 7-д нь, энэ жил оролцсон 8 тэмцээнийхээ 6-д нь түрүүлээд буй.
Новак Жокович: Дэлхийн чансаагаараа тэргүүлэгч маань өнгөрсөн сард Монтэ-Карлогийн финалд Надалыг хожсон ч сүүлд оролцсон 2 тэмцээндээ эхний тойргуудад хожигдсон.
Рожэр Фэдэрэр: Фэдэрэр энэ жил анх удаагаа финалд шалгарсан нь Италиан Опэн байлаа.
Дэвид Фэррэр: Өнгөрсөн жилийн Ролан Гаррост хагас шигшээд шалгарсан түүний хувьд оролцсон 3 шороон талбай дээрх тэмцээндээ маш сайн амжилт үзүүлээд байгаа.
Томаш Бэрдых: Сүүлийн оролцсон 2 тэмцээндээ чансааны 1, 2-т бичигдэж буй Жокович, Муррэй 2-г хожсон
Last edited by ARBAR on Thu May 23, 2013 2:55 pm, edited 1 time in total.
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby ARBAR » Thu May 23, 2013 10:55 am

2013 онд:

The first major: АО-д Викториа Азаранка Ли Наг хожин түрүүлснээс хойш баруун шагай болон зүүн хөлний бэртлээс болж тэр бүр тэмцээнд оролцоогүй бөгөөд 3 тэмцээнд л оролцжээ.
No. 1: 2 сарын дундуур Сэрэна Уйллиамс дахин чансаагаараа тэргүүлэх болсон. 24 тоглолт дараалан хожигдоогүй байгаа түүний хувьд 4 тэмцээнд дараалан түрүүлээд байна.
Nemesis: Австралийн нээлттэй тэмцээнээс хойш Мариа Шарапова цорын ганц хүнд л хожигдоод байгаа нь Сэрэна Уйллиамс бөлгөө. 2013 он гарсаар 3 удаа хожигджээ.
Aging process: Топ 30 дотор 1 ч өсвөр насны тоглогч байхгүй байна. Харин Топ 50-д 19 настай Лаура Робсон ганцаараа байна. Топ 15 тамирчин бүгд 23-с дээш настай үүний 4 нь 30-с дээш настай ажээ.
Influential presence: Ли На Тайм сэтгүүлээс зарласан 100 most influential people in the world for 2013-н нэгээр шалгарсан цорын ганц эмэгтэй тэннисчин.
No. 2 American: АО-д Сэрэнаг хожин хагас шигшээд шалгарсан Слоан Стэфэнс Амэрикийн бас нэгэн итгэл найдвар болоод байна. 17-д эрэмбэлэгдэж буй түүний хувьд үүнээс хойш Топ 50 тамирчдаас дахин хожиж чадаагүй яваа аж.

Ролан Гаррос:

The age record: Хэрвээ Сэрэна түрүүлвэл 31 нас 9 сартай Опэн эрагийн хамгийн хөгшиндөө Францад түрүүлсэн тохиолдол болох юм байна. Крис Эвэрт 1986 онд 31 нас 5 сартайдаа Францад түрүүлж байж. Опэн эрагаас өмнө Zsuzsa Kormoczy 1958 онд 33 настайдаа Францад түрүүлж байсан байна. Их дуулгын хувьд Мартина Навратилова 1990 онд 33 настайдаа Уймбэлдонд түрүүлсэн рэкорд байдаг ажээ.
The slam: Азаранкад энэ жил Их дуулгад бүгдэд нь түрүүлэх боломж байгаа. Хамгийн сүүлд Штэффи Граф 1988 онд Их дуулгын тэмцээнд бүгдэд нь түрүүлж байжээ. 2002 оноос хойш 1 жилд 2-с дээш Их дуулгын тэмцээнд түрүүлсэн бүсгүй байхгүй байгаа юм байна. Жоковичийн нэгэн адил Азаранка ч мөн Ролан гарросын шороон дээр цом өргөж үзээгүй байгаа.
Repeat performance: Мариа Шарапова өнгөрсөн жил түрүүлэхдээ Топ 5-д байгаа 1 ч тоглогчтой тоглолгүй түрүүлжээ кк. 2004 оноос хойш Сэрэнагийн эсрэг 12-0 гсн үзүүлэлттэй байгаа Шарапова түүний ноёрхлыг зогсоон түрүүлж чадах уу?
Last chance?: Ли На 2011 онд Ролан Гаррост түрүүлсэн, 31 настай түүний хувьд Их дуулгад түрүүлэх цорын ганц боломж байж магадгүй юм.
Young upstart: Слоан Стэфэнс 1 сард АО-н хагас шигшээд шалагарах үедээ 19 настай байсан. Францад дахин шинэ залуу тоглогч гарч ирэх болов уу? Магадгүй Лаура Робсон байж болох юм.
French hopes: Мэри Пирс 2000 онд түрүүлснээс хойш 1 Франц эмэгтэй түрүүлээгүй байгаа. 2011 онд Ролан Гарросын хагас шигшээд шалгарч байсан Марион Бартолигийн хувьд боломж байгаа ч тэр он гарсаар Топ 30 доторх тоглогчийг хожиж чадаагүй байгаа аж.

Андэррэйтэд плэйерс:

Laura Robson: Сүүлд оролцсон 2 тэмцээндээ Вэнус Уйллиамс, Радванска хоёрыг хожоод байгаа
Simona Halep: Румыны 21 настай охин сая Италиан Опэнд Кузнецова, Радванска, Винчи, Янкович нарыг хожин хагас шигшээд шалгарч шуугиан тарьлаа.
Sloane Stephens: Австралид хагас шигшээд шалгарч шуугиан тарьж байсан тэрбээр оролцсон 7 тэмцээнийхээ 4-т нь эхний тойрогтоо хожигджээ. Өнгөрсөн жилийн Ролан Гаррост 3-р тойрог хүртэл явсан байна.
Ana Ivanovic: Италиан Опэний эхний тойрогт хожигдсон тэр Мадридад хагас шигшээ, Штутгартад шөвгийн 8 шалгарсан. 2008 оны Францын аварга хэрхэн тоглохоо мэдэж байгаа.
Carla Suarez Navarro: Сүүлийн 1 сарын хугацаанд топ 11-д багтсан Саманта Стосур, Возняцки, Пэтрова нарыг хожжээ.

Өрсөлдөөн:

Serena Williams: Чансаагаараа тэргүүлэгч 24 тоглолт дараалан хожиж, оролцсон 3 шороон талбайн тэмцээндээ түрүүлсэн. Харин түүний хувьд 2002 оноос хойш Ролан Гаррост түрүүлээгүй, 10 жил хагас шигшээд нь ч шалгараагүй, өнгөрсөн жил эхний тойрогт 111-т эрэмбэлэгдэж буй Разаннод хожигдсон юм.
Maria Sharapova: Өнгөрсөн жилийн аварга оролцсон 4 тэмцээндээ дараалан финалд шалгарсан амжилт үзүүлээд буй.
Li Na: Ли 2011 онд түрүүлсэн, 1 сард АО-н финалд шалгарсан ч сүүлийн үед амжилт муутай байна. Мадридад эхний, Италиан Опэнд 2-р тойрогт хожигдсон. Гэхдээ Их дуулгын арвин туршлага түүнд бий.
Victoria Azarenka: Италин Опэны финалд шалгарсан түүний хувьд Ролан Гаррост шөвгийн 8-с илүү амжилт үзүүлж үзээгүй гашуун түүхтэй.
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby hosko » Thu May 23, 2013 12:34 pm

ARBAR wrote:Ролан Гарросын өмнө /превью/


Фэдэрэр: Тэр 2013 он гарсаар 6 тэмцээнд оролцсон ч 1-д нь ч түрүүлсэнгүй. Энэ хугацаанд чансаагаар эхний 5-д ороогүй хүнд хожигдож Топ 10-д багтаж байгаа ганц л хүнийг /Цонга/ хожжээ.


Рожер ер нь л хэцүү болоод ирсэн байгаа л даа угаасаа...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby uundaa » Thu May 23, 2013 11:05 pm

hosko wrote:
ARBAR wrote:Ролан Гарросын өмнө /превью/


Фэдэрэр: Тэр 2013 он гарсаар 6 тэмцээнд оролцсон ч 1-д нь ч түрүүлсэнгүй. Энэ хугацаанд чансаагаар эхний 5-д ороогүй хүнд хожигдож Топ 10-д багтаж байгаа ганц л хүнийг /Цонга/ хожжээ.


Рожер ер нь л хэцүү болоод ирсэн байгаа л даа угаасаа...


Гэхдээ цаадах чинь бараг сар гаруй амарч байгаад орж ирсэн шүү. Формоо Уимблдоны үеэр яг олох байх гэж бодоод байгаа. Надальд бол юу ч болохгүй хусуулж байна лээ дээ.
uundaa
 
Posts: 454
Joined: Sat Sep 12, 2009 1:13 pm
Location: Улаанбаатар, Монгол

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby ARBAR » Fri May 24, 2013 11:56 am

10 оноос хойш бол ер нь иймэрхүү л яваа л даа ноднин л гэнэт хэд хэдэн тэмцээнд түрүүлчихсэн болохоос
10 онд АО-д түрүүлснээс хойш 1 ч тэмцээнд түрүүлээгүй явж байгаад намар нь Цинциннатид тэгээд АТР world tour finals-д түрүүлсэн.
11 онд бол бүр 1 ч Их дуулгад түрүүлээгүй явж явж Парист тэгээд бас АТР world tour finals-д түрүүлсэн.
За Фэдэрэр больжээ гэж байтал харин 12 онд 3 мастэрс 1000, Уймбэлдонд түрүүлчихсэн.

2008 онд бол ганц USO-д түрүүлээд 1 ч мастэрс 1000 тэмцээнд түрүүлээгүй байдаг

энэ жил Их дуулгад түрүүлэх боломж харагдахгүй байгаа ч ганц хоёр мастэрс цувралд түрүүлчих байлгүй дээ гэсэн найдвар байгаад л байгаа ккк

/Мастэрс 500 цувралыг оруулсангүй/
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby hosko » Fri May 24, 2013 12:05 pm

Харин тэр үед бензин нь дуусаад, хэсэг самчатик залгаж нэлээн явлаа л даа... Одоо нөгөөх нь бас дуусч байгаа байх...ккк
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby ARBAR » Fri May 24, 2013 12:10 pm

хэхэ дахиад 1 цэнэглэчиж болохгүй юу

за оноолт хурдан гараасай, Жокович, Надал 2 нэг хагаст таарчихвал гүй ээ мөн сайхан байна аа
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby hosko » Fri May 24, 2013 4:04 pm

Надал чансааны 5-аар орсон бол шөвгийн 8-д Нөүлтэй таарөх нь тодорхой гээд Роланд Гарросын оноолт гаргадаг гар тэгээд байсан ш дээ... Тэгээд саяхан 4-рүү чансаа нь ороод ирсэн чинь шөвгийн 4-т тэр 2-ийг таарах магадалтай гээд сайтуудаар байсан...

Одоо бол Муррэй жагсаалтаас гараад, Надал 3-аар орж байна л даа... Тэгэхээр ер нь шөвгийн 4-т Надал-Рожер гэж таарахуйц магадлал асар өндөр болсон байх...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby hosko » Sat May 25, 2013 1:31 am

Сугалаа Арбарын залбирч байснаар гарлаа... :ногоон:


Defending champion Rafael Nadal and World number one Novak Djokovic could meet in the 2013 French Open semi-finals...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby ARBAR » Mon May 27, 2013 10:03 am

харин тэглээ
наана нь юу ч болж мэднэ гэхдээ Фэдэрэр анхаарлаа төвлөрүүлээд, ухаалаг тоглоод финал хүрчихвэл болох нь тэр
тэгээд финалд Надал биш Жокович хүлээж байвал шаанс гарч ирлээ л гэсэн үг
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Maslo » Mon May 27, 2013 11:41 am

Мэргэжилтнүүдээс нэг юм сонирхоод асууж болох уу?

1. Хүмүүс их үзэх дуртай байдаг гэдэг утгаар нь Australian Open, French Open ,Wimbledon ,US Open энэ дөрвийг жагсаавал аль тэмцээн нь хамгийн их сонирхол татдаг вэ? Та хэд өөрсдийнхөө саналаар жагсааж өгөөч...

2. Энэ жил Australian Open ямар нэгэн сувгаар LIVE гарсан уу?
One United
User avatar
Maslo
United Forever
 
Posts: 2560
Joined: Sun Jun 04, 2006 2:56 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Зак » Mon May 27, 2013 11:45 am

Би мэргэжлийн биш. Гэхдээ минийхээр бол 1. Wimbledon, 2. Roland Garros, 3.Australian Open, 4. US Open.
Viva Barca
User avatar
Зак
 
Posts: 1704
Joined: Tue Sep 07, 2010 11:45 am

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Maslo » Mon May 27, 2013 11:51 am

Australian Open ихэнхдээ манай цагаар хэдээс тоглолтууд нь явагддаг вэ?
One United
User avatar
Maslo
United Forever
 
Posts: 2560
Joined: Sun Jun 04, 2006 2:56 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Адмирал » Mon May 27, 2013 11:53 am

Өдрийн цагаар л явагдаад байдаг шт... ССТВ5аар тоглолт нь гардаг..
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Maslo » Mon May 27, 2013 11:57 am

За баярлалаа
One United
User avatar
Maslo
United Forever
 
Posts: 2560
Joined: Sun Jun 04, 2006 2:56 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Зак » Mon May 27, 2013 12:00 pm

Өвөл 1-р сард эхлэдэг. Үзэхэд бол цаг сайхан таарна. Ганц 2 цагийн эрт ч байдаг байж магадгүй. Ф1, Теннис гэх мэтийн спортууд Австралийн гран пригээр нээгддэг. Цагийн бүс ойролцоо газарт болж байгаа тэмцээнийг үзэхээс яахав. Их дуулгын тэмцээнийг Россия2 ч гэсэн гаргаад байдаг шиг санагдаж байна.
Viva Barca
User avatar
Зак
 
Posts: 1704
Joined: Tue Sep 07, 2010 11:45 am

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby hosko » Mon May 27, 2013 4:35 pm

Масло ТВ-гээр гаргах гээд байгаа юмуу?

Ер нь бол хамгийн нэр хүндтэй нь мэдээж Уимблдон...


Prize money (in U.S. dollars, for both men and women):

Australian Open: $2.4 million
Wimbledon: $1.8m million
U.S. Open: $1.8 million
French Open: $1.64 million

Media hits (based on a Factiva survey):

Wimbledon
U.S. Open
Australian Open
French Open

Television ratings:

French Open (tie)
U.S. Open (tie)
Wimbledon
Australian Open

The ranking went as follows:

Wimbledon
French Open
U.S. Open
Australian Open


Given these metrics, the final rankings, in terms of prestige, would look like this:

1. Wimbledon
2. U.S. Open
3. French Open
4. Australian Open



Аан харин манайд үзэж болох цагийн хувьд бол хамгийн боломжтой нь Австрали... Гэхдээ Уимблдон болон Роланд Гаррос 2 ч үзэхэд тийм хэцүү цагт тоглодоггүй... Харин ч эвтэйхэн дээ бараг...

За АНУ опэн бол хэцүү хэцүү... Яг ажиллах цагаар гардаг...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Maslo » Mon May 27, 2013 4:49 pm

Аан харин нэг тиймэрхүү юм болоод байна
One United
User avatar
Maslo
United Forever
 
Posts: 2560
Joined: Sun Jun 04, 2006 2:56 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby hosko » Mon May 27, 2013 4:58 pm

Сайхан мэдээ байна шүү... Заавал бүтээдэг юм шүү... кк
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby ARBAR » Mon May 27, 2013 6:32 pm

Хөөх ямар гоёын бэ
SBN телевиз саяхан USO-г билүү, АО-г билүү хальт гаргаад байсан санагдаад байх юм за бараг USO байх аа
сүүлийн үед спортын мэдээгээр тэннисний мэдээ их гардаг болсон байналээ даанч тээр хойно, дараагийн тэмцээн нь эхэлчихсэн дундаа орж байхад өмнөх болсон тэмцээнийх нь хагас шигшээгийн мэдээ ч явж байх шиг ккк

минийхээр Уймбэлдон, French open, AO, USO гэж бодож бна, ер нь л тийм байх дөө
CCTV, Россия2 гаргадаг ч шөвгийн 8-с хойшоо тэгээд бүх тоглолтыг бас гаргадаггүй юм аа

Монголд чинь нэх хөөрхөн Box open гэнэ үү тэмцээн болоод байгаан байналээшт
шилдэг 16 орж байгаа гэсэн, хагас бүтэн сайнд Sport box шууд дамжуулаад байналээ
эхний удаад гэхэд дутуу дулимаг юм их байсан ч сайхан санагдсан
гэхдээ үзэхэд бас л урамгүй байналээ шүү :RD соорий
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby hosko » Mon May 27, 2013 6:37 pm

Чэллэнж хийж харуулахгүй байна уу?

Би бас хөлбөмбөгийн талбай яг баригдаад дууссаны дараа тэнд очиж лиг энэ тэр нэлээн хардаг байлаа...

Тэгээд л найзуудтайгаа худлаа ярьж байхад гоол орчихно... Тэгээд дэлгэц байхгүйг нь мэдсээр байж л удаашруулалтыг нь хүлээнэ.. .кк
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby ARBAR » Mon May 27, 2013 7:36 pm

хоско Надалынхаа тоглолтыг үзэж байна уу
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby ARBAR » Mon May 27, 2013 7:58 pm

эхний сэтээ 6-4-р алдчихлаа гэхдээ эргээд ирэх байлгүй дээ тэ хоско
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby hosko » Mon May 27, 2013 9:04 pm

Гайгүй байлгүй гэж бодоод хараагүй байсан чинь баларч байгаа юм байна байна ш дээ... Сая нэг юм тай брийкээр 2 дах сетийг авлаа...

Энэ залуу нь сүүлийн үед шороон дээр муугүй байгаа гээд байсан үнэн болтой... Монфилс, Типсаревич нарыг хожоод байгаа юм гэсэн сүүлийн шороон дээр болсон тэмцээнүүд дээр...

За гэхдээ Нөүл бол бүр л чанга татсан байгаа даа... Эхний тойрогтоо бол тун чанга залуу одтой, тэгэээд 3 дээр нөгөө Шугаповагийн залуутай таарч мэдэх юм билээ...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby ARBAR » Mon May 27, 2013 11:20 pm

Nadal sain bailaa good job
Berdych Monfils 2 uzeltsej bnaa ehnii set 6-6 bolchihson
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

PreviousNext

Return to Бөмбөгтэй спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest