МУ-ын арслан Батжаргалын Ганбат

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: МУ-ын арслан Батжаргалын Ганбат

Postby MANDAKHT » Tue Jul 26, 2011 8:35 pm

буруу газарт очиж барилдаад түрүүлсэн л гэхийм байна лээ шд. Уг нь аймар амьтан лдаа. Хөл нь муудаж байгаа бололтой...
MANDAKHT
 
Posts: 145
Joined: Tue Feb 24, 2009 11:55 am

Re: МУ-ын арслан Батжаргалын Ганбат

Postby Takanohana_Nowitzki » Wed Jul 27, 2011 1:19 pm

Turnaldo wrote:2006 оны сумка аваргатай хийсэн барилдаан нь яаая тэгхэд давсан бол бас л аан хэхэх

Тэгэхэд Сумъяа амлахгүй тунаачихгүй, нэгэн үеийн сайхан бөхөө. Дараагийн даваагаа харсан байж болохын. Дараа даваанд Ба аваргатай таараад давбал үзүүр түрүүнд гараад ирнэ, тэр үед сэтгэл зүй нтр нь яаагаа ч билээ, энэ дээр л авъя гэсэн байж болох, тэрнээс Рагчаа, Азжаргал 2-с бэргэх юу бх вээ дээ. Эсвэл Ба аварга гуйсан бх, Рагчаа Азаа 2-ыг бол би аргалчихна гэж.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: МУ-ын арслан Батжаргалын Ганбат

Postby El Payaso » Wed Jul 27, 2011 1:53 pm

Сумьяа тэрнээс өмнө хэд хэдэн барилдаанд дандаа давсан байсан л даа... Ганбатыг... Рагчаатай бол тэгэж их олон барилдаагүй байсан байх... тэгээд л сурсанаараа гэж бодоо биз...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: МУ-ын арслан Батжаргалын Ганбат

Postby Цоомоо » Wed Jul 27, 2011 3:47 pm

Азжаргалыг бол үзэхгүй л хаяна.
Сурсны хувьд бол үнэн, давдаг л байсан.

Жоохон аатай л ам гэхийн байна лээ. Ааг омгоо харуулсан гэх үү дээ.
Ганболд заан нтр л Сүхбат 7-д унацан болохоор Ба аварга, Өсөхөө, Сумъяа гээд ам авчихна. Ганбат тунана, тунаад хэнийг нь ч хаяна, Гарьд болчлоо, баяр хүргэе нтр гээд яваад байсан.
Сумъяа харчаад шазуур нь хөдлөөд авчих шиг боллоо маягийн юм ярьж байсан.

Тэрнээс дараагийн давааг хараад үзүүр түрүүнд гараад ирэх байх нтр гэсэн бодол юу байхав.
Өөрөө Өсөхөөгөө яая гэж байсан хүн.
Ганбат давсан бол Бат-Эрдэнэ аварга ч амлахгүй л байсан байх.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: МУ-ын арслан Батжаргалын Ганбат

Postby Bulga » Mon Aug 22, 2011 1:32 am

Монгол Улсын арслан Батжаргалын Ганбат ухаалаг, хэрсүү, ноён нуруутай чанар, дайчин барилдаанаар бусад бөхчүүдээс ялгардаг нэгэн. Улсын наадамд түрүүлсэн түүнийг хамт олон нь дэд хурандаа цол, дөрвөн өрөө байр, нэг сая төгрөг, дайчин алдар 1 зэргийн медиалаар шагнаж байсан цаг саяхан. Шагнал, баяр бахдлаар дүүрэн явсан ард түмний бөх маань “Увс хурд-2011” баруун бүсийн хурдан морины уралдаан, Увс аймаг байгуулагдсаны 86 жилийн ойн баяр наадамд зодоглож түрүүг авсны дараагаар нутагтаа хэсэг амарчээ. Харамсалтай нь арслан маань 8-р сарын 4-5-нд шилжих шөнө хамгаас нандигнадаг хөөрөг, бичиг баримтаа түрийвчийн хамт гээгдүүлжээ. Тэрээр түрийвчин дэх нэг сая төгрөг болон бичиг баримтандаа төдийлөн санаа зовохгүй байгаа гэнэ. Харин хамгийн багадаа 20-25 сая төгрөгөөр үнэлэгдэх түүний хөөргийг нутгийнхан нь сэтгэл гарган хайлцаж байгаа. Хөөргийг нь олж өгсөн хүнд газар дээр нь таван сая төгрөг тоолоод өгнө гэж амласан байна.
Алдагдсан хөөргийг нутгийнхан нь олж өгөхөөр хайлцаж байгаа ч зарим нэг нь хөөргийг санаатайгаар хулгайлсан гэж бодож байгаа. Хэрэв хулгайлсан бол гаргаж өгөх нь юу л бол. Хулгайлсан хүн нь харин сэтгэлээрээ гаргаад өгөөсэй билээ . Яасан бөх зүрхтэй хулгайч болоод улсын цолтой бөхийн хөөргийг хулгайлдаг байнаа хэмээн нутгийн улсууд өөр хоорондоо ярилцаж байсан. Энэ ярианаас үзвэл хөөргийг хэн нэгэн арсланг "бөөрөлхөн" хулгайлсан болж таарч байгаа юм.
Real Madrid FC the best
User avatar
Bulga
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1097
Joined: Wed Apr 06, 2011 5:55 pm

Re: МУ-ын арслан Батжаргалын Ганбат

Postby Tsagaan-Uvgun » Fri Nov 04, 2011 5:40 pm

Nyamba wrote:Ганбат арслан сайн бөх. энэ жил ч бас боломжоо алдсан ч нутгийн нь дүү түрүүлж аварга болсон. Гэхдээ өнгөрсөн наадмуудыг эргэн дурсахад төрийн наадмын дэвжээ арсланд маань жаахан халгаатай юм шиг надад санагддаг юм. Уг нь аль хэдийн аварга цол хүртчих хэмжээний бөх. одоо боломжууд нь улам багасаар л байна. доороос сайн сайн залуучууд олноор гарч ирж байна даа.

Манаь хүн цээж хачиг биш ш дээ
Tsagaan-Uvgun
 
Posts: 27
Joined: Thu Apr 21, 2011 12:42 pm

Re: МУ-ын арслан Батжаргалын Ганбат

Postby Ricky2910 » Wed Jan 04, 2012 9:59 am

Миний л хувьд жижиг Сүхбат аваргын дараа харж хүндэлж явдаг бөх Ганбат арслан. Аргагүй л бөх хүний шинжийг бүрдүүлсэн сайхан арслан даа. Хааяа сумо үзэж байхад озеки Кайо гээд бас нэг тийм бүдүүн баргийн гар байдаг байсан даа... Тэрэн шиг л хээгүй бөх дөө.
Аварга болоорой гэж ерөөе!
Impossible is nothing
User avatar
Ricky2910
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 354
Joined: Fri Aug 05, 2011 11:18 am
Location: @ Anfield Road

Re: МУ-ын арслан Батжаргалын Ганбат

Postby Boldoo_bb » Sun Jan 22, 2012 2:23 pm

Хайнга гишгэдлийн алдаа гаргадаг юм уу яадын зарим үед хайнга унаад байдаг /Ганбаатарт,../ тэрнээс дахиад ядаж нэг түрүү байсан даа
Boldoo_bb
 
Posts: 208
Joined: Tue Jun 14, 2011 5:53 pm

Re: МУ-ын арслан Батжаргалын Ганбат

Postby ЦАГААН » Thu Sep 27, 2012 11:30 pm

...................ХАЛГИЛСАН ИХ БЯР, ХАРАМСАМ ХУВЬ ТАВИЛАН.............

1-р БҮЛЭГ. МӨРӨӨДЛИЙГ НЬ БИЕЛҮҮЛЭЭСЭЙ.

Шүүдрийн усыг гялтгануулан алтан үүр хаяарахад өнөөдөр уралдах соёолон морьд нарны урдаас эвшээн зогсоно. Хамгийн иртэй уралдааныг шимтэхээр уяачид болон наадамчид сэтгэл гэгэлзэнгүй суухуйяа Монголын тал нутагт 2012 оны 7-р сарын 12-ны өдөр болсон ажгуу. Урд өдөр уралдсан азарга их насны морьдын хуучийг наадамчид ам булаалдан ярьж "Ажнай шарга" ч аргагүй ховорхон төрдөг тэнгэрийн хүлэг юмдаа гэж хуучлах зуур бүтэн жил энэ л өдрийг хүлээн бэлтгэсэн бөхчүүд наадмын шийдвэрлэх даваануудад гарахаар төв цэнгэлдэхийн зүгт хандана. Эдгээр бөхчүүд дунд олны хайр хүндэтгэл, бишрэлийг хүлээсэн ширвээ сахалтай, спортын насанд хижээлдсэн эр ирэх нь наадамчин олонд бас нэгэн баяр нэмнэ. Залуугийн цог жавхаа нь жаахан буурч жин нэмж гүзээлсэн ч арслан маань түмний хайрыг татсан сайхан хүн хэвээрэй ... Өөрийг нь олон олон жил дэмжсэн нүсэр олон дэмжигчдийнхээ итгэлийг өвөртлөөд наадмын талбайд түмний харааг булаан хүрэлцэн ирэх энэ хүчтэнг Батжаргалын Ганбат гэх. Цагтаа цалгиж, цаг хэвийсэн ч дэмжигчдийнхээ итгэлт бөх хэвээр буйг өргөн олон наадамчид, өнгөрсөн цаг хугацаа гэрчлэх бизээ.

Урд өдрийн оройны 2-ын давааны төгсгөлд уламжлал ёсоор аймгийн арслангуудын ширүүхэн тулаанууд өрнөж Увс аймгийнх нь хурц арслан О.Гантулга Бүрэнтөгсөд өвдөг шороодсонг ... бодон алхана. Нутгийн 2 сайхан залуу хоорондоо таардаг нь "тоогүй еэ" гэх бодол төрөх ч араас нь яг өөрийн Баруунтурууных нь аймгийн арслан Н.Ганзориг унаж сэтгэл гонсойлгосон, мөн нөгөө цэргийн арслан Б.Ганзориг нь ч наадмыг орхисонг эргэцүүлнэ. Аргагүй шүү дээ арслан маань нутгийнхаа сайхан залуучуудын "том ах" нь болоод нэлээн олон наадмын нүүр үзэж байгаа хүн, ийм л зүйлс бодогдохоос өөр яахав.

Дөрвийн даваа гэж наадмын бас нэг "но"-той шалгуур бий. Дээр нэг цагт Санжаадамбатай ч 4 дээр нүүр тулж байсан удаатай. Энэ удаад бас л эвгүй учраа болох "Увс Нуур" дэвжээний аймгийн арслан Н.Батсуурьтайгаа оноолтоор таарчээ. Улсын цолонд хүрчих юмсан гэж зүтгэж яваа идэрхэн сайхан залуутай бараг л эцсийн удаа наадмын дэвжээнээ зодоглож буй идэр биш арслан маань өрөн зогсоно. Өөрийнх нь түшилцэн босгосон 6 зааны гэгдэх АЛДАРТ үеийн хамгийн том амжилт гаргасан хүчтэн болох даян аварга Г.Өсөхбаяр үлэмж биет а.з Сугаржаргалтай барьц булаацалдан явах зуур өмнөх жилийн түрүү өөрийн нутгийн дүү хүчтэн, том цолтон бор Мөнхбат аварга нутгийн залуу арслан Бүрэнтөгстэй тулгуухан барьц булаацалдана. Амьсгаа хурдасч сэтгэл хөдлөсөн энэ агшинд 2 жил дараалан түрүүлээд байгаа Баруунтурууныхны амжилтыг зогсоох гэж зүтгэх мэт а.а Бүрэнтөгс залуу аваргыг сугадаж дайраад ард нь гараад аваад явчив. Түүнийг Ганбат арслангийн эхлүүлсэн Увсынхны түрүүг үргэлжлүүлэх хүчтэн юмаа гэж хэн мэдэх билээ. Үүний дараахан Өсөхөө аварга барьц шодуулаад тахимаа өгснөөр олон жилийн турш үзэгдээгүй аваргагүй 5-ын даваанд бид тулан ирэв. Залуу аймгийн арслантай хүч тулсан Ганбат арслан дийлэлгүй байсаар 2 бөх мөн л барьц шодох болоход шооны нүх Ганбат арсланг 5-ын давааны барууны магнайд босох эрхийг хаах мэт эсрэг талаар буусан ч арслангаас хүнд үед гардаг унаган мэдрэмж, залуугийн тэсрэлт гарч сүвээний барьцаа алдах мөчид нь дагуулж давхар ачаад дараагийн даваанд До.Ганхуяг арслангийн ард 2-рт босохоор боллоо.

Аваргууд унаж байхад нутгийн дүүтэйгээ хүч үзэж байсан арсланд "зүтгээд үзье" гэсэн бодол төрсөн ч юм билүү ... юутай ч 5-ын даваанд До.Ганхуяг арсланг унах л юм бол наадмыг манлайлан барилдах эрхтэй байсан Ганбат арслан маань залуу начин Санчирыг авч барилдав. Энд тэнд начингууд төрж түрүүлэх хамгийн их боломжтой байсан у.з Санжаадамба ч унах зуур наадмын сэтгэл догдлуулсан мөч ар араасаа хөвөрнө ... Арслан маань дархан давхар барьцаа аваад даамай сайхан дайрсан ч аргагүй л залуу насны хурд жавхаа нэгэнт халин оджээ ... дагуулж муухан мушгиулаад хөл хүрэлгүй унаж орхив. Нүдэнд нулимас дүүрээд ирэх тэр агшинд энэ сайхан бөхийг, бас нэг том шүтээнээ наадмын дэвжээнээ дахин харахгүй мэт таагүй сэтгэгдэл төрөв.

Тэртээ 15 жил гаруйн өмнө өндөр чансаатай бөхчүүдийн даваа үнэлэх барилдаан гэж үнэхээр сайхан тойргийн барилдаан болдог байлаа. Ганбат гэж Увс аймагтаа түрүүлээд ирсэн 20 орчим настай залуухан эр тэр барилдаанаар л шуугиуланхан барилдаж гарч ирсэн. Ёстой таарсан бүхнээ хавирч, хавирсан бүхнээ давж байх зуур түүний хавираанд хэдхэн сарын дотор агуу Б.Бат-Эрдэнэ аваргаас эхлүүлээд Ц.Цэрэнпунцаг, А.Сүхбат ... нарын зэрэг бүхий л сайн бөх нэг биш удаа өртөж байв. Сод тодорч сад тавин гарч ирсэн түүнийг дараагийн Бат-Эрдэнэ аваргаа гэж үзэх хүн ч олон байсан, Сүхбаттайгаа нийлээд "2 Батын" үеийг байгуулнаа ч гэх нь олон л байсан байх. Ямартай ч түүнийг 2006 он хүртэл түрүүлээсэй гэж хүсч байгаад Сүхбат аваргыг зодог тайлсны дараа "заавал түрүүлэх ёстой" хэмээн боддог болсон над шиг хүн л лав олон бий гэдэгт итгэлтэй байна. Өнөө жилийн наадмаас аварга болж чадалгүй буухад нь энэ сайхан хүчтэн ингээд аваргагүй үлдлээ гэж үү гэдэг бодол даан ч харамсам санагдсан ... Ах нь болж төрснөөрөө Ганбат арслан зааж зөвлөөд дүү нь болж төрснөөрөө Бүрэнтөгс нь аварга цолыг нь авч мөрөөдлийг нь биелүүлэх ерөөлтэй ч юм билүү ... ямар ч байсан би түүнийг сэтгэлдээ АВАРГА бөхөө гэж хүндэлж амьдардаг, магадгүй та толгой дохих буйзаа...

2-р БҮЛЭГ. МӨН Ч УДААН ХҮЛЭЭСЭН ДЭЭ...

Монгол нутагт дуугаа хадаан төрсөн нуган хүү таныг бөх болоорой гэж бүх хүн ерөөдөг нь жам. Тэр их ерөөлийг тээн Монголын тал нутагт олон арван бөх өсөн өндийж тив дэлхийд ч эх орныхоо нэрийг мандуулдаг. Ардын хувьсгалын түүхэнд багцаагаар хэдэн саяар тоологдох бөх Монголын тал нутагт зодоглож хэзээ нэг цагт төрийн наадмын түрүүг хүртнээ гэж гэгээнээр мөрөөдөж байсан нь тодорхой. Гэвч дээлтэй бүхэн барилдаад начин болдоггүй Монгол наадмын дэмжээнээ ардын хувьсгалын жилүүдэд 40 гаруйхан бөх төрийн наадмыг манлайлсан байгаа юм. Тэр хэт цөөхөн алдарт хүчтэнгүүдийн цуваанд Батжаргалын Ганбат гэдэг нэр тодоос тод хөврөнө.

2010 он. Урд 2 жил төрийн наадмын түрүүний төлөө зүтгээд бүтэж өгөөгүй манлайгийн манлай заан Ганбатад итгэх хүмүүс тун цөөрсөн байсан цаг. Наадмын дэвжээнээ 5-ын даваа эхлэхэд начны босгонд тулж ирсэн залууг амлаж хаях тун дургүй заан маань улсын алдартай, бяртай хүчит начин Д.Лхагвадоржийг амласан байв. Лхагвадорж бол тэр жилээ хамгийн сайн бэлтгэлтэй байж, урд даваанд түрүүлэх хамгийн өндөр боломжтой байсан цагаан сарын түрүү бөх ц.а Санжаадамбыг шороодуулчихсан байсан үе нь... Сэтгэл түгшин суух зуур Лхагваа начин лавхан хонгодоод зааныг гэдийлгээд зүтгэв ... яг л энэ хүнд агшинд Ганбат гэж ямархуу авъяасатай, ямархуу зангарагтай нэгэн бэ гэдгийг баталсан хариу үйлдэл үзүүлж дагуулж давхар ачаад гайхалтай давлаа ... Бүдүүн бараг, хөшүүн болсон түүнээс ийм мэх харсан бид үнэхээр нэг залуу насыг нь зурасхан хараад өнгөрсөн гэлтэй ... Ёстой суудлаасаа босон харайж чаралтал хийсэн дээ, хөдөлгөөн болхи болж нас хэвийсэн түүнээс идэр залуугийн гайхамшиг нь дахин гарах юм гэж яахан санах ... нөгөө талаар энэ чинь "нэг юм хэлээд байгаа бусуу" гэсэн сануулга болов.

6-гийн даваанд шинэ начин болсон өөрийн нутгийн гаралтай залуу Сэлэнгийн өндөр Ч.Баянмөнхөөр гар амар даваад 7-гийн даваанд 3 бөхөөс ам авах хүндхэн сорилтод тулгарч ирэв. Улсын хүчит заан Рагчаа бол түрүү үзүүрт хүрэх боломжтой сайхан бөх, жижиг Өсөхбаяр заан гэж урд жил нь заан цолонд хүрчихсэн ид ирэндээрээ яваа цацаа цалгиа ихтэй хэнийг ч хаях чадвартай залуу заан, яг төрсөн нутгийн дүү шинэ харцага С.Мөнхбат нараас сонголт хийх болов. Ер нь өдий эрэмбэний бөх ийм үед ам авахдаа тун тооцоотой авдгийг бид мэднэ. 2006 оны 5-ын даваанд тухайн үед аймгийн заан цолтой байсан Мөнхбатыг авч хаяж байсан удаатай. Гэвч энэ удаад бол тийм том 2 бөхөөс нутгийн дүү хавьгүй амар санагдах мөч ... нутгийн дүү зоригтой сайхан барилдаад өөрийг нь давбал духан дээр нь үнсээд явуулна л биз. Цол нэмсэн нутгийн дүү ахдаа найр тавихыг хэн байг гэхэв, хүчээ үзэн цуцатлаа барилдлаа гэхэд нөгөө 2 хүчит заанаас хавьгүй наагуур ам бол шинэ харцага байх мэт. Гэвч Ганбат харин арай өөрийг сэтгэж байж. Шийдвэрлэх том даваанд урд даваанд өөрийн ах Баасандоржоор давж ирсэн М.Өсөхбаяр зааныг амлан барилдаж цолонд хүрээд хөөрлөө дарж амжаагүй нутгийн дүүгээ олон жил том цолны төлөө зүтгэж яваа Рагчаатай тунаган үлдээж билээ. Их л сонин ам, сайхан ч ам гэхүү ... Өсөхөө заантай удтал хүч үзэн барьц шодоод Өсөхөө зааны талаар буусан ч заан олигтой барилдаан үзүүлж чадсангүй, дараа удаа манлай заан маань толгой дээрээ гаргаж ирээд чангахан хаяж байсан нь одоо ч тод санагдаж байна.

Ямар ч байсан 7-гийн давааг 4 дэхь удаагаа даваад гараад ирэв. Өмнөх 3 удаад бүгдэд нь 8-ын даваанд бүдэрч билээ. Шинэхэн заан болсон үедээ Их аварга Бат-Эрдэнэд, том цолны төлөө тэмүүлж явсан ид сайхан үедээ 2006 онд аварга болох хувьтай байсан Сумъяабазарт, 2008 онд од нь гийсэн гарди Ганбаатарт тус бүр тахим буулгаж байсан хар дурсамжтай. Энэ удаад наадмын дэвжээнээ анх удаа залуу арслан Мөнхбаатартай 8-ын даваанд тунан барилдав. Өсөхөө аварга нутгийн хүчит бөх заанаа баталсан Рагчаагаар давж байгаа нь дархан аварга болох дайралтаа хүчтэйгээр хийж буйн илрэл. Мөнхбаатар арслан идэвхитэй сайхан барилдсан ч арсланг давуулах оролдлого хийхэд нь харин дагаж сэжиж мушигаж ард нь гараад Ганбат заан давсан. Иймэрхүү зүйлийг бол өөрийг нь өөртэй нь барилдуулчихлаа л гэдэг дээ… 7-гийн даваанд Өсөхбаяр заантай хамгийн сүүлд үлдэж барилдахаас нь эхлээд л цэнгэлдэх даяар “Ганбат Ганбат…” гэсэн уухай түүнийг үзүүр түрүүний барилдаанаа дуусган дуусгатал нүргэлсэн… Энэ бол наадамчин олны хүсэл мөрөөдөл байлаа ... Энэ сайхан бөхийн эрэмбэ чансааг илтгэсэн зүйл билээ. Анх удаа 8 давж гарди цолонд хүрээд тугаа үнсээд чин сэтгэлээсээ инээмсэглэн эргэх түүний дүр гайхамшигтай сайхан зураглал болон насан туршид минь дурсагдах бизээ.

6-зааны гэгдэх алдарт үеийн төлөөлөл олон олон удаагийн наадмын үзүүр түрүүг булаацалдсан байдаг. Тэдгээрийн 8 түрүү, 7 үзүүрийг энэ 2 бөх 9 түрүү 8 үзүүр болгон өргөжүүлэхээр шалгаран үлдэв. 4 түрүүлчихээд дархан аварга болох түмэн хүслэнд дунд яваа өмнө жилийн түрүү бөх Өсөхбаяр аварга, анх удаа үзүүрт шалгаран үлдэж буй Ганбат нарын тулааныг шимтэн наадмын талбай нам гүм ... Буруу харсан хойно нь араас нь аварга хөлд тохиж 2 бөх хөгжилтэйгээр инээлдсэн ч түрүүлэх чин хүсэл дунд тэмцэл өрнөсөөр Ганбатын мордож дайрах мэхэнд аварга тэсэлгүй унаж Монгол наадмын дэвжээ дахин нэг шинэ арслан, шинэ түрүү бөхийг өлгийдөн авав. Энэ л мөчийг мөн ч удаан хүлээсэн дээ...

Нартай бороо орсны дараа тэнгэр давхар солонго татсан мэт баясгалантай дурсамжит наадмын торгон агшин, хэзээ ч үл мартагдах мөч ... "Намайг сайн бөх болгоно хэмээн авчирсан өвгөн багшийн маань хүсэл биелэсэнд баярлаж байнаа" гээд баярын нулимстай өгүүлэн зогсох энэ агуу бөхийн адармаатай замнал... Хархираа Түргэний уулс шигээ халгилсан их бяр, Харамсам ... дэндүү харамсам хувь тавилан ... олон олон удаагийн дутуу дуусгасан гунигт наадам ... энэ бүхний талыг нь ч болтугай шүүрдсэн төрийн наадмын түрүүг авсан наадам төгсөв. Ганбат шиг бие цогцостой, Ганбат шиг ур чадвартай бөх Монгол нутагт хэр олон төрдөг юм бол? бид хэдийг харсансан билээ ...

3-р БҮЛЭГ. Их Бага наадмуудад давхар түрүүлсэн хүчтэн.

2009 оны 2-р сарын 25. "Харшлалт" хэмээх шороон Үхэр жилийн сар шинийн барилдаан ...
Ганбат арслан заан цолтойдоо мөн л Өсөхөө аваргатай үзүүрт үлдэн барилдаж гуд татаад духаар нь дэвжээ мөргүүлээд түрүүлж билээ. Элдэв найраагүй шударга сайхан болдог, нөгөө талаар шинэ оны өнгөө үздэгээрээ цагаан сарын барилдаан хэзээнээс алдартай. Ганбат арслан энэ удаа түрүүлэхдээ 3 дээр а.а Бямбааг (Сэлэнгэ), 4-дээр а.а Батмөнхийг (Төв аймаг, одоо начин) давж 5 дээр нэг үеийн анд улсын заан Батзоригийгоо амлан даваад 6 дээр шинэ заан Соронзонболдтой тунан барилдаж мордож давсан, шөвгийн 4-д улсын начин түрүү жилийн үзүүр бөх Ду.Батбаяр начин Ганбат арслангийн эсрэг сайхан барилдсан ч унаж байлаа, ийнхүү үзүүрт 3 түрүүлээд байгаа Өсөхбаяр аваргатай тулан давснаар цагаан сард анх удаа түрүүлсэн юм. Улсын наадам болон цагаан сард давхар түрүүлсэн бөх энэ 50 шахуу жилийн хугацаанд 12-хон байдаг юм билээ. Эдгээр хүчтэнгүүдийн Ганбатаас бусад нь бүгд аварга цолтон байгаа нь түүнийг ямархуу бөх бэ? гэдгийг нь тодруулж байгаа байх. Мөн яг энэ 2009 оны байдлаар заан цолтойдоо цагаан сард түрүүлсэн бөх заавал улсад түрүүлдэг бөгөөд аварга болдог гэсэн аварга статистик байсан юм шүү. Одоо ч үргэлжилсээр л байна...

Түүнийг цагаан сард түрүүлчээд зогсож байхад нь надад 2-зүйл бодогдож билээ. 1-рт Яасан ч удаан хүлээв дээ ингэж түрүүлэхийг нь харах гэж ... аль эрт 1998 онд аймгийн арслан цолтой 22 нас ч хүрээгүй байхдаа үзүүрлэж байхад нь мөн ч олон удаа цагаан сард түрүүлнэ дээ гэж бөх сонирхогчид бодож байсан байх. Мэдээж шүү дээ, 2 Эрдэний үеийн шувтаргад улсын арслан Мөнх-Эрдэнийг аймгийн арслан Ганбат даваад үзүүрт үлдэж цагийг эзэлсэн их аварга Бат-Эрдэнэд суугаа дэгээ хийгээд хараа бараа унаж байсан тэр сайхан залууг олон удаа цагаан сард түрүү үзүүр булаацалдана, олон удаа түрүүлнэ гэж бодохоос өөр аргагүй, гэтэл одоо л дөнгөж анх удаа түрүүлж байна гэжүү? үнэхээр л харамсам хувь тавилан байгаа биздээ ... Тэр 1998 оны цагаан сард Өсөхөө аваргыг ид залуу улсын заан цолтойд нь сэнсэртэл гар ачиж байсныг нь санаж байна. Үнэхээр нэг бүх талаараа илүү мэт байж билээ ... гэтэл 11 жилийн дараа л Өсөхөө аваргыг даван түрүүлж байж юм ...

2-рт өмнөх зуны буюу 2008 оны санаанаас гарамгүй харамсалтай наадам. Сууж ч чадахгүй ямар нэг юм тайлбарлаад асрын өмнө холхиж байсан түүний царайг мартаж амжаагүй, хэзээ ч мартахгүй ч байх. 2008 оны наадамд өсөх идэр начин болсон у.н Ц.Сумъяабэйс, шинэ харцага болсон у.х Т.Амартүвшин нараар 6 7 давж заанаа 2 батласан байх үедээ у.х Н.Ганбаатар, у.н До.Ганхуяг, а.а Б.Соронзонболд нараас ам авах болж билээ. 8-ын даваанд ам авна гэдэг дээд зэргийн хүндэтгэл, олдоход хэцүү боломж байдаг юм шүү... 2 залуугаас л аль нэгийг нь авъя олон жил хамт бэлтгэл хийсэн До начингаа авахгүй л гэж бодож байгаад Сумъяабазар аваргыг сүүлийн удаа зодоглоход нь шодож даваад заан цолонд хүрээд байсан Ганбаатар харцагыг амлан барилдсан юм. Бүхий л талаараа давчих боломж илүү мэт байсан ч сэнжигнээс зайлж гуд татах мэхэнд ёстой сэнсэртэл унасан даа, маш том хий таарсан байх. Ганбат арслангийн гол дутагдал бол жижигхэн юманд санаандгүй унадаг ... энэ байдлаасаа болж мөн ч олон удаа дэмжигчдээ гонсойлгосон доо.

Уг нь Соронзонболдыг ч авчихдаг юм билүү гэсэн бодол байсан юм гэсэн. Тэгсэн бол яг өнөөдрийн цагаан сард давсан шигээ амархан мордоод давчих ч байсан юм билүү. Тухайн цаг үедээ гол бөхчүүдэд тооцогдож байсан Өсөхбаяр аварга Сумъяабазар аварга нар 7 дээр унаснаар Ганбатад ёстой ганган боломж үүссэн юм шүү ... 2008 оны шөвгийн 4-д үлдсэн бөхчүүдийг харахад хамгийн их боломжтой нь маргаангүй Ганбат байсан. Даанч өөрийнхөө буруугаас болоод түрүүлж чадаагүй, гарди ч болж чадаагүй. 3 дахь удаагаа 7 давсан бөх л болсон, яг өнөөдрийн байдлаар бол 3 удаа 7 давсан заан байхгүй л байна.

1998 онд цагаан сард үзүүрлэсэн амжилт нь тухай цаг үедээ анх удаа аймгийн цолтой бөх цагаан сард үзүүрлэлээ гэсэн сүрлэг дээд амжилт болж байлаа. Өмнө нь аймгийн цолтой Нэмэхбаяр шөвгийн 4-д үлдэж байсан түүхтэй. Харин дараахан нь буюу 2000 онд у.х Ц.Магалжав аймгийн арслан байхдаа мөн үзүүрлэж Ганбатын амжилтыг давтсан. 2010 оны цагаан сард цэргийн хурц арслан Санжаадамба До.Ганхуяг арслан Өсөхбаяр аварга нараар цувуулан хаяж түрүүлээд Ганбатын амжилтыг ахиулсан. Ингэж түрүүлэхдээ шөвгийн 8-д Ганбатыг даваад л амжсан. Санжаадамбын амжилтыг Мөнгөнбаатар 2011 онд давтаж мөн л түрүүлсэн гээд бодохоор Ганбат арслан маань аймгийн цолтой бөхчүүд цагаан сард сайн барилдаж түрүүлж үзүүрлэж чадна гэдгийг анх харуулсан булган сүүлтэн болж таарлаа.

Ганбат арслангийн хувьд цагаан сард 2001 онд 5-ын даваанд улсын аварга Д.Сумъяабазартай (тухайн үед заан) тунан барилдаж унасан бол 2002 онд у.з Одгэрэлээр 5 даваад сүүлийн 8 бөхөөс аварга А.Сүхбатад амлагдан мордоод дутуудаад мушгиулаад унаж байлаа, 2004 онд у.х Баяржавхлангаар 5 давж мөн шөвгийн 8-д үлдээд Өсөхбаяр аваргад амлуулан давуулж гуядуулаад унасан байна. 2005 болон 2007 онуудад тус бүр 6 даван шөвгийн дөрөвт үлдээд бүгдэд нь уламжлал ёсоороо Г.Өсөхбаяр аваргад тахим буулгаж байв. 2009 онд түрүүлсэн бол 2010 онд у.н Санчираар 5 давж шөвгийн 8-д үлдээд ц.а Санжаадамбатай тунан барилдаж унасан. Сүүлийн 2 цагаан сард 4-ийн даваанд а.а Цэрэнтогтох, а.а Пүрэвсайхан (одоо у.н) нарт өвдөг шороодоод байгаа. Цагаан сард нийт 1 түрүүлж 1 үзүүрлэж, 2 удаа их шөвөгт, 3 удаа дунд шөвөгт шалгарч байсан байна. Тэрээр цагаан сарын дэвжээнээ даян аварга Өсөхбаяртай хамгийн олон удаа буюу 5 тулахдаа 2 давсан юм. Гэмтэл бэртлийн улмаас нэлээн хэдэн цагаан сард барилдаагүй арслан маань сүүлийн жилүүдэд улсын наадам, цагаан сар, бүх цэргийн наадам, шинэ үндсэн хуулийн баяр гэсэн тоотой хэдхэн барилдаанд л чанартайхан шиг барилддаг болоод байсан бол өнгөрч буй 2012 онд цагаан сар болон улсын наадам 2-д л зодголсон нь энэ сайхан бөх Монголын бөхийн дэвжээнээ ховордож байгаагийн дохио болов уу...


4-р бүлэг. ЗҮТГЭСЭЭР Л ...

2009 оны наадмаар Ганбат зааныг түрүүлнэ, улмаар арслан болно гэж хамгийн их итгэж байлаа. Учир нь урд жил нь улсад 7 давж шөвгөрсний дээр 2009 оны цагаан сард түрүүлчихсэн байсан үе нь... Сумъяабазар аварга барилдахаа байж, Гантогтох гардийн хамгийн сүүлийн наадам. у.н Д.Батболд энэ наадмаар у.х Ө.Даваабаатар, у.з Б.Соронзонболд нарын зэрэг өмнөх жилийн шинэ цолтнуудыг цувуулж улсын харцага болсон бол у.н М.Өсөхбаяр шинээр начин болсон а.а Энхбат, у.г Ганбаатар нараар заан болж, 6 дээр тунасан 2 аймгийн арслангийн тулаанд Бат-Орших Содномдоржийг давж Монгол улсын харцага болсон наадам. Ганбат зааны хувьд үнэхээр өнгөлөг бөгөөд өөрөө түрүүлэх хүсэл тэмүүлэл дүүрэн байлаа.

5-ын даваа эхэлж бороо шивэрсээр ... 4-ын даваанд ирээдүйн шилдэг хүчтэн а.а Сангисүрэнтэй оноолтоор барилдаж давсан Ганбатын хувьд түрүү жил 6-дээр давсан у.н Сумъяабэйсийг амлав. Би андуураагүй бол бүүр дээр үед Сумъяабэйсийг улсын наадамд 5 дээр мөн нэг удаа авсан санагдана. Түрүү жил давчихсан нь л эвгүй санагдахгүй бол бусдаар дажгүй л ам санагдана. Бороо нэлээн ширүүсч энд тэнд шинэ начингууд төрж бужигнуулж байх зуур мөн л давхар мордоод хөөж яваад мордоо нь мултарч Ганбат уначив. Түрүүлнэ байх гэж маш их итгэж байсныг ч хэлэх үү ... ёстой харамсмаар барилдаан болсон доо. Наадмын дараа сэргээшийн асуудал сөхөгдөж Ганбатыг тус даваанд давсанд тооцоод шөвгийн тоог нь нэмэгдүүлж, чимэг олгосон байдаг юм. Хойтон жилийн наадам хол байна даа хол байна ... бараг дахиж болохгүй юм шиг л хол санагдана...

Харамсал дагуулсан наадам олон ч 2010 онд ёстой олон түмний олон жилийн хүслийг биелүүлсэн шиг биелүүлж хүчтэй сайхан барилдаан үзүүлсээр арслан хэмээх өөрийн заавал хүрэх учиртай цолондоо хүрээд байсных дараах 2011 оны 4 том ой давхацсан Ардын хувьсгалын 90 жилийн сүрт их ойд тулж ирэв. 50 60 жилийн ойгоор Х.Баянмөнх аварга түрүүлж, 70 80 жилийн ойгоор Баянмөнх аваргын шавь нар болох О.Балжинням, А.Сүхбат нар түрүүлсэн гайхалтай статистик энэ их ойг дагалддаг. Энэ уламжлалаар бол түрүүлэх бөх бол ямар ч маргаангүй Ганбат арслан маань байх мэт... Хэрэв та наадмын маргааш Увсын Баруунтуруунаас бөх түрүүлсэн гэнээ гэдэг сураг сонсвол тэр үед "өө Ганбат л түрүүлсэн юм байна" гэж шууд бодох байсан биз. Гэвч тэр түрүү бөх Ганбат биш Мөнхбат байсан билээ. Өмнө жил 7-гийн даваанд амлалгүйгээр үлдээж нутгийн залуу хүчтэндээ итгэл зориг нэмж байсан бол энэ удаа идэр хүчтэн нь Ганбат ахынхаа хүслийг гүйцээж төрийн наадамд түрүүлэн аварга гэх том цолонд хүрсэн билээ.

Ганбат арслангийн маань хувьд бас л нэг харамсал дагуулсан наадам. Сайн барилдъя гэж үнэхээр хичээж байгаа нь түүний ам авч байсан байдлуудаас харагдана. 4-дээр оноолтоор а.х О.Гантулгатай (одоо а.х.а) оноолтоор таарч даваад 5-дээр Завханы а.а Д.Батжаргалыг амлаж давсан юм. 6-гийн даваанд шинээр начин болсон нутгийн бөх С.Батсуурийг давж 7-гийн даваанд ам авах болов. Мэдээж хангалттай олон бөхөөс сонсолт хийсэн. Нас болон биенд түшигтэй нь бодож сонгосон болов уу, арал бяр ихтэй Баяржавхлан зааныг амлаад гарди цолонд хүрэх замыг нь засаад өгчихсөн. Бие биенээ түшилцэж зогсч байгаад сулхаан дотуур хагалж цохитол арслан маань өвдөглөж орхисон. Ёстой юу ч гэхэв дээ ... Энэ наадмын талбай дээр түүнээс хүчтэй нь хэдсэн билээ, түүнээс зангарагатай нь хэнсэн билээ ... ?

Аварга төрүүлсэн Увсчууд аймгтаа баруун бүсийн даншгийг наадмын дараахан хийж шинэхэн аваргатай үзүүрт үлдсэн Ганбат арслан бусдыг жишгийг бодон шинэ аваргадаа, шинэ цолтондоо унаж өгсөнгүй ээ. Үнэн хүчийг үзэн барилдсаанр давж түрүүлэн "би нэг ийм л бөх шүү дээ" гэж хэлэх шиг болсон. Тэртээ 10 жилийн өмнө А.Сүхбат аварга болчихооод Увсын ойд очин зодоглож аваргын тэмдгээ гээн түрүүлж байхад Ганбат түрүү булаацалдсан түүхтэй. Нутгийнх нь ойд гадны хүн түрүүлж болж байна уу үгүй юу гэсэн яриа гарсан байх л даа бодвол. Х.Баянмөнх аварга "Улсын наадамд түрүүлж болсон юм, Увсын наадамд түрүүлж болох байлгүй дээ" гэж А.Сүхбат аваргад хэлсэн гэдэг. Ямар ч нутагт шударга сайхан барилдааныг л үзэгчид дээдэлнэ шүү дээ. Ямар үнэхээр бөх муутай газар сайн бөхчүүд очоод хүч түрэн түрүүлж байгаа биш, олон сайхан шилдэг бөхчүүд барилдаад хэн сайн нь түрүүлэх нь зүй ёсны хэрэг бусуу ...

Орой болж нар хүйшлэх үест наадмын төгсгөл хэсэгт шалгаран үлдсэн хүчтэнгүүд сүртэй сайхан харагдана. Хэдэн өдөр баярлан цэнгэж дэлхийд ганцхан Монгол наадмаа үзэн баяссан бид хэд бас л сүртэй сүртэй ... Айраг ууж зориг нэмсэн, дэмждэг бөхчүүд давж итгэл нэмсэн ... 12-ны орой ч үнэхээр сайхан шүү дээ. Монгол хүн болж төрснөөрөө маш их бахархадаг өдөр ... Ганбат маань арслангийн төлөө зүтгэсээр л байсан ... би ч дэмжсээр л ... эцэст нь үр дүнд хүрсэн. Нэг түрүүлсэн нь ч чамлалттай санагдсан, түрүүлсэн өдрөөс нь аваргын төлөө зүтгүүлсээр л байна. Цаг хэвийж, намар болж уулын оройд хяруу унаж дээ...

5-р БҮЛЭГ. САЙХНЫ ХАЖУУГААР ҮНЭН ГЭЖ БАС БИЙ.

Өнгө өнгийн нарны халхавчаар гоёсон наадамчид сайхан ... Өнгөрсөн жилийн турш хөлс хүч хөдөлмөрөө зарцуулж, сэтгэл санаа бүхнээ зөвхөн энэ л өдөрт бэлдсэн бөхчүүд бүүр ч сайхан. Тийм их хөдөлмөр гаргасандаа ч тэрүү дахин олдоход хэцүү боломж дээр гарч ирсэн залуучууд найраа гэдэг гажиг зүйлд шуналтах ... тэр ёс бусыг ганцхан 5-ын давааны хэцүү үед л маш бага хэмжээгээр ойлгодог, бусад үед үзэн ядна. Тэр маш бага гэдэг а.а А.Алтанхуяг шиг бөх одоо дахиад 4 дэхь удаагаа 4 давбал бид нар шиг олон жил бөх үзсэн, олон жил тэр бөхийн сайхан барилдахыг нь харсан хойрхойтнууд юу гэж бодвол зохилтой вэ?... харин сэтгэгдэл төрөхөөргүй хэмжээний хүмүүс найрч байгааг бол буруушаах хэрэгтэй.

Ганбат арслан маань бидний туулсан нийгмийн нэг манлайлагч төлөөлөгч шүү дээ. 90-ээд он гарсаар улс орны бүхий л зүйл хүндэрч бөхийн авъяасаар сод гэж тооцогддог 6-н зааны үеийнхэн ч дэлхийн олимпиос медаль авч чадаагүй нь улс нийгмийн байдал, нөхцөл бололцоо, хангамжтай шууд холбоотой. Харин 90-ээд оны 2-р хагаст ямар ч барилдаан дүүрэн үзэгчтэй болдог байсан нь нөгөө л 6-н гайхалтай бас холбоотой. Магадгүй нийгэм бухимдалтай хүнд үед сайн сайханд хүрэх гэрэл гэгээ, итгэл найдвар нь тэр хэдэн сайхан бөхчүүд маань болж байсан ч юм билүү ... ямартай ч дэмждэг дэмждэг хэдээ хувааж аваад л бөхөө амттайхан үздэг байсан. Манай талын хүнд унаагүй л бол өрсөлдөгч нар маань унахад ч хайран байлаа шүү дээ, манай хэдтэй үзэж байж л тэр наадам сайхан амттай болдог жамтай байж. Мөн нэмээд эртнээс өвлөгдөж ирсэн нутаг нугын бөхөө дэмждэг хүмүүний төрөлх араншин дээр зах зээлийг нийгмээс үүссэн мөнгөөр даваа худалддаг зэрэг асуудал ч энэ л үед дэлгэрч, ёстой хүчээ авсан. Их л олон сайхан бөхчүүд найраанд оролцсон доо, Ганбат арслангийн цэл залуухан амжилт гаргах жилүүд нь ч энэ гажиг дундуур дайраад л гарсан байдаг.

2003 оны наадамд. Ганбат арслангийн 4-ийн даваанд а.а Цанлигтай (одоо улсын начин) барилдсан барилдаан бас л их харамсалтай. Харамсалтай ч гэж дээ ... Хүнд унавал "өө ингэх ч гэж дээ" гэж бодоод өнгөрнө. Барилдаж чадахгүй, барилдаанаа дуусгаж чадахгүй, бүүр унаж ч чадалгүй наадмаа дуусгах үнэхээр харамсалтай. Бас л нөгөө айхтар бэртэл гэмтлээс болсон хэрэг, Цанлигтай хэсэг үзээд гараа бариад л дэвжээнээс буусан. 27-хон настай идэр хүчтэн маань шүү дээ. Хойтон жил 28 настай байх 2004 оны наадамд 5-ын даваанд олон жил начинд зүтгэж байгаа с.з Ш.Уламбаярт уначихсан, чухам юу болсныг уншигч та мэднэ ... Түрүүлж үзүүрлэхэд үнэхээр л хэцүү санагдаж байсан юм болов уу даа ... бэртэл гэмтэл, өвчин зовлон гэж бөх хүний, сайн бөхийн хамгийн том "дайсан". Халгилсан их бяртай аваргын дайтай бөхийн харамсам хувь тавилан ингэж хөвөрсөн ... өнөөдөр бол тэр харамсам он жилүүдтэй харьцуулахад бүх зүйл байх ёстой байрлуугаа бага ч гэсэн хөдөлсөн мэт... Тэр үед нь ч их харамсалтай санагдаж байсан, одоо ч хэвээрэй ... 6 юмуу 7 давчих бүрэн боломжтой 27 28 настай үеийн наадмууд л даа... Яг одоогийн у.ав С.Мөнхбат, у.г Бат-Эрдэнэ, у.з Санжаадамба, у.х Содномдорж ... нарын л нас шүү ... тэр үедээ эрэмбэ чансаагаар эднээс дутахааргүй л үнэлэгдэж байсан үе нь...

Бүүр дээрэх 2001 оны 10 даваатай наадам ч бас таагүйгээр дууссан. Нутгийн ах нараараа дэмжүүлж заан болсны адилаар нутгийн анд О.Одгэрэлийг заан болгох үйл ажиллагаанд гар бие оролцсон. 80 жилийн ойгоор заан болсон 4 бөхөөс 3 нь болох бөхдүүд 6-гийн даваанд О.Одгэрэл Ганбатыг, И.Доржсамбуу төрсөн дүү Ёндонсамбууг, Ч.Батзориг у.г П.Сүхбатыг давсан юм, энэ даваанд хэн ч амлаагүй тул 6 шинээр начин болсон аймгийн цолтой залуучууд (Баяржавхлан бүүр залуу бөх байсан санагдана) тунаж үлдсэн гэдгийг сануулъя. 7-гийн даваа ч эдгээр бөхчүүдийн хувьд яаж өрнөснийг бид санаж байгаа.
Үүнээс бүүр сүүлд 2005 оны наадмын 6-гийн даваанд дөнгөж начин болсон а.а. Д.Баасандорж (одоогийн заан), а.а Д.Батболд (одоогийн харцага) нар болон Д.Рагчаа, Х.Мөнхбаатар нарын зэрэг тухайн үеийн начингууд одоогийн гарди арслангуудыг залуухан байцгаахад нь үлдээгээд у.х Ц.Мягмарсүрэнг авч заан болох замыг нь засч өгсөн. Амархан л давчихаар хүмүүс үлдээгээд өөрөө унасан байдаг ... Бид хайрлаж хүндэлж болно, гэхдээ үнэн юм үнэнээрээ үлдэх хэрэгтэй. Насаараа үнэн барилдсан бөх та хайгаад үзэхгүй юу даа ...!! 2007 оны наадам ч эдгээрээс ялгаатай болсонгүй. 5-ын даваанд А.Цацабширийг начин болгож өгөв. Дахин дурсахад ч нурууруу хүйт даасан үр дүнгүй он жилүүд... Тасдаад хаячихмаар санагддаг, боломж бололцоондоо тултал үзсэн бол дахиад хэдэн шөвөг нэмэх байсандаа гэж бодогдох хар дурсамжууд ... Нэгэнт цолоо ахиулчихаар бэлтгэл сургуулилт хангагдаагүй, биеийн байдал нь муу, бэртэл гэмтэл нь бүрэн эдгэрээгүй байсан байх ...

Бэртэл гэмтэл нь эдгэрч, сэтгэл санаа нь цэгцрээд нэг л өдөр түрүүлэхийн төлөө өрсөлдөж эхэлнэ гэж найдсаар л байсан маань буруудаагүй. Энэ бүх хүнд бэрхийг бүгдийг нь туулаад 22 23 насандаа ид сайхан барилдаж, хүсч мөрөөдөж тэмүүлж явсан цагруугаа 10 орчим жилийн дараа буцаж очиж чадсан гэхээр энэ агуу бөхөөр би бахархадаг юм. Тийм сайхан түрүүлж үзүүрлэх хэмжээнд барилдаж байгаад 5-ын даваанд унаж өгдөг болтлоо уруудсан хүн дахин хуучин хэвэндээ олон жилийн дараа очин барилдсан гээд та төсөөлөөд үз л дээ. Бидний нүдэн дээр л хөвөрсөн амьд түүх шүү дээ... Хайран гэж хэлэгдэх энэ л он жилүүдийг нь, хайлан уйлуулсаар амжилт гаргаж байсан тэр л он жилүүдтэй нь аваргын дайтай хүчитнээ хүндэлж амьдарсаар л ... Нэг хүний түүх гэхэд итгэмгүй эдрээтэй өгсөж уруудсан замнал шүү...

Арслан маань "Алдар" спорт хорооны нэр дээрээс олон жил босч барилдсан болоод тэр байх Бүх Цэргийн баярт зориулсан 3-саырн 18-ны уламжлалт баярт байнга барилдана, сүүлийн жилүүдэд хүртэл жилдээ цөөн хэд барилдахдаа бүх цэргийн баяртаа зодголсоор байлаа. Бүүр байнга амжилттай барилддаг. Дурдвал:

2002 онд у.з Ц.Мягмарсүрэн, дая.ав А.Сүхбат нараар давж түрүүлсэн.
2004 онд у.н Д.Пүрэвсүрэн, у.г Б.Гантогтох нараар давж түрүүлсэн.
2005 онд у.з Д.Бумбаяр, дая.ав Г.Өсөхбаяр нараар давж түрүүлсэн.
2007 онд у.з М.Өсөхбаяр, у.ар До.Ганхуяг нараар давж түрүүлсэн.
2008 онд у.г Д.Рагчаа, у.г И.Доржсамбуу нараар давж түрүүлсэн.
2010 онд дая.ав И.Доржсамбуу, у.з Д.Баасандорж нараар давж түрүүлсэн.

2011 онд у.х П.Пүрэвжавыг давж, у.х Т.Өсөх-Ирээдүйд унаж үзүүрлэсэн.

2001 онд дая.ав А.Сүхбат унаж шөвгөрсөн.
2003 онд у.н Жамянпүрэвд унаж шөвгөрсөн

нийт 6 түрүүлсэн нь энэ барилдаанд хамгийн олон түрүүлсэн бөх болгож буй бөгөөд нэмээд 1 үзүүрлэж, 2 удаа шөвгийн 4-д үлдсэн байна. Бүх аваргуудаас давсан амжилт гаргачихсан гэдэг энэ үзүүлэлт нь аваргын энтэй бөх гэдгийг нь тод харуулж байгаа бишүү...

Түүнийг бусад барилдаануудад ямархуу амжилттай барилдаж байваа гэдгийг нь бөхийн үнэнч шимтэн сонирхогч Галбадрахын Ууганбаатар найзынхаа тэмдэглэлээс шөвгийн 4-өөс дээших амжитлыг нь дурдвал:

1. Шинэ Үндсэн хууль батласны 7 жилийн ойн барилдаан – МБӨ 1999 01/13 248 дая.ав А.Сүхбатад унаж шөвгөрсөн.
2. Иргэний хамгаалалтын байгууллагын 35 жилийн ойн барилдаан – МБӨ 1999 03/01 192 у.г Ц.Цэрэнпунцагиийг давж түрүүлсэн.
3. Монголын үндэсний олимпийн чуулганд зориулсан барилдаан – МБӨ 1999 03/27 128 дая.ав А.Сүхбатад унаж шөвгөрсөн.
4. МРТХЭГ-ын нэрэмжит Аваргуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан – МБӨ 1999 03/28 128 у.ар Д.Мөнх-Эрдэнэд унаж шөвгөрсөн.
...... 1999 оны сүүлээр хүнд гэмтсэн тул 2000 онд цөөн барилдсан байгаа....
5. Шинэ Үндсэн хууль батласны 9 жилийн ойн барилдаан. 2001 1/13 128 бөх. дая.ав А.Сүхбатыг давж түрүүлсэн.
6. Өндөр чансаатай бөхчүүдийн хандивын барилдаан 2001 2/11 160 шөвгийн 3-д шалгаран үлдсэн.
7. Цахилгаан холбооны салбарын 80 жилийн ойн барилдаан 2001 6/30 128 дая.ав А.Сүхбатад унаж шөвгөрсөн.
8. Тамирчдын баярын барилдаан 20017/1 88 тамирчдын баярт у.ар Мөнх-Эрдэнийг давж түрүүлсэн.
9. Эрүүлийг хамгаалах салбарын 80 жилийн ойн барилдаан 2001 10/26 128 у.г М.Баяржавхланд унаж шөвгөрсөн.
10. Нийслэлийн 362 жилийн ойн барилдаан 2001 10/28 128 у.ар Д.Мөнх-Эрдэнийг давж түрүүлсэн.
11. Дархан аврага Д.Түвдэндоржийн нэрэмжит барилдаан 2001 12/9 128 шөвгөрсөн.
12. Шинэ Үндсэн хууль батласны 10 жилийн ойн барилдаан 2002 1/13 128 дая.ав А.Сүхбат, у.з Ч.Батзориг нарыг давж түрүүлсэн.
13. МАХН-ын 81 жилийн ойн барилдаан 2002 3/1 дая.ав А.Сүхбатд унаж шөвгөрсөн.
14. Багшийн сургуулийн 80 жилийн ойн барилдаан 2002 10/25 дая.ав А.Сүхбатад унаж шөвгөрсөн.
15. Улсын арслангуудын нэрэмжит барилдаан 2002 11/10 128 у.ав Д.Сумъяабазарт унаж шөвгөрсөн.
16. Хүнсчидийн өдөр,’’Улаанбаатар гурил’’ компаний нэрэмжит барилдаан 2002 12/7 шөвгөрсөн.
..... 2003 онд ганц л амжилт тэмдэглэгдсэн байна. Бэртэл гэмтэлтэй холбоотой байхаа....
17. Улс тунхагласны 79 жилийн ойн барилдаан 2003 11/26 дая.ав Г.Өсөхбаярт унаж шөвгөрсөн.
18. Зэвсэгт хүчний 83 жилийн ойн барилдаан 2004 3/13 128 у.г Б.Гантогтохыг давж түрүүлсэн.
19. Улсын арслангуудын нэрэмжит барилдаан 2004 5/15 128 у.з Ц.Мягмарсүрэн унаж шөвгөрсөн.
20. Архангай аймгийн Өлзийт сумын харъяат гурван арслангийн нэрэмжит барилдаан 2004 6/5 128 у.г И.Доржсамбууд унаж шөвгөрсөн.
21. ‘’Улаанбаатар’’ Төмөр замын 55 жилийн ойн барилдаан 2004 6/12 128 дая.ав А.Сүхбатад унаж үзүүрлэсэн.
22. Шинэ Үндсэн хууль батласны 13 жилийн ойн барилдаан 2005 1/13 дая.ав Г.Өсөхбаярт унаж шөвгөрсөн.
23. ИНЕГ, МИАТ компаний 80 жилийн ой, Аваргуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан 2005 5/29 у.г Доржсамбууд унаж шөвгөрсөн.
24. Увс аймгийн 80 жилийн ой, Увс их хурд-2005 даншиг,аймгийн наадмын барилдаан /Увс/20057/30 128 у.з Л.Бумябарыг давж түрүүлсэн.
25. Хан-Уул дүүргийн 40 жилийн ойн барилдаан 2005 10/13 у.ар До.Ганхуягийг давж түрүүлсэн.
26. Улс тунхагласны 81 жилийн ойн барилдаан 2005 11/26 128 у.г Гантогтохыг давж, дая.ав Г.Өсөхбаярт унан үзүүрлэсэн.
27. Монголын үндэсний бөхийн холбооны 15 жилийн ойн барилдаан 2005 12/4 256 у.г И.Доржсамбууг давж, дая.ав Г.Өсөхбаярт унан үзүүрлэсэн.
28. Шинэ Үндсэн хууль батласны 14 жилийн ойн барилдаан 2006 1/13 128 у.г И.Доржсамбууд унан үзүүрлэсэн.
29. Эх орончидын өдөр, МАХН-ын 85 жилийн ойн барилдаан 2006 2/28 128 шөвгөрсөн.
30. Төрийн өмчийн хорооны 15 жилийн ойн барилдаан 2006 6/28 128 дая.ав А.Сүхбатад унаж үзүүрлэсэн. (Сүхбат аваргын хамгийн сүүлийн түрүү)
31. Эрдэнэт хотын 30 жилийн ой, Орхон аймгийн наадмын бөхийн барилдаан / Эрдэнэт /2006 у.г И.Доржсамбууд унаж шөвгөрсөн.
32. Ардчилалын баярын өдөрт зориулсан барилдаан /ММҮБХ/ - СТО 2007 4/08 128 у.ар Азжаргалыг давж түрүүлсэн.
33. ‘’Хийморь’’ сонины 100 дахь дугаарын баяр, наадмын сорилго барилдаан – МБӨ 2007 06/30 128 у.г Д,Рагчаа, у.г Н.Ганбаатар нарыг давж түрүүлсэн.
34. Монголын Ногоон Намын 18 жилийн ойн барилдаан /ММҮБХ/ - Аса цирк 2008 03/09 256 у.ар До.Ганхуяг, у.з М.Өсөхбаяр нарыг давж түрүүлсэн.
35. ‘’Моннис’’ компаний 10 жилийн ойн барилдаан – МБӨ 2008 11/01 128 у.г Д.Рагчаад унасан шөвгөрсөн.
36. ‘’Шонхор’’ БТДС-ийн 20 жилийн ойн барилдаан / ММҮБХ / - Аса Цирк 2008 12/12 256 у.х Т.Өсөх-Ирээдүй, у.г Б.Гантогтох нараар давж түрүүлсэн.
37. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулсан барилдаан – МБӨ 2009 06/19 128 дая.ав Г.Өсөхбаярт унаж үзүүрлэсэн.

6-р БҮЛЭГ. ЭЛДҮҮР НЬ ХАНАСАН ЭР ХАР СУР.

Хуушуур, шинэ дээл, наадмын баярт өглөө ... Асар майхан, шон дүүрэн уягдсан морьд, хурдан морины жаалууд ... Удам дамжсан харваачид, сум зэв, сур хасаа... Зодог шуудаг ... гутлын баглаа, цолны төлөөх хүслэн... Монгол даяарын наадам ... Их Монгол улсаа байгуулсны 800 жилийн ой, ардын хувьсгалын 85 жилд зориулсан их наадам эхлэв. Урд жил нь хавчиг насандаа аман хүзүүдсэн болохоор алдарт "Гоё Халиун" морийг яаж түрүүлэх болоо гэж байтал их насны морьд будилж будилсан морин дунд Гоё Халиун аман хүзүүдэв. Төрийн том ойд төрийн хар хүний азарга түрүүллээ гэсээр Б.Жаргалсайхан гуай "Даатгал Хээр" азаргаа түрүүлгэсэн энэ том наадмын бөхийн барилдааны 2 дахь өдрийн орой 5-ын даваа өндөрлөв. Начин болно, зарим нь начнаар тогтохгүй том цолонд хүрнэ гэж байсан А.Бямбажав, Б.Соронзонболд, Ш.Жаргалсайхан, А.Сүмбээ, Р.Түвшинбаатар... нарын зэрэг олон сайхан залуучууд начны босгон дээрээс буцаж 1024 бөхтэй наадам гэхэд тун цөөн шинэ цолтон төрөв.

3 өдөр дамнан барилдсан бөхчүүдийн барилдаан сүүлийн өдөр шалгаран үлдсэн шилдэг 32 бөхийн хооронд өрнөв. Ганбат заан урд орой 5-ын даваанд нутгийн дүү аймгийн заан С.Мөнхбатыг (өмнөх даваанд у.з Хишигдоржийг давсан, одоогийн аварга) амлан давав. Ганбат заан аваагүй гэхэд л араас нь у.з Мягмарсүрэн, у.з Доржсамбуу (одоогийн гарди), у.з Мөнхбаатар (одоогийн арслан) нар амлан авахад бэлэн байсан байх. Энэ наадмаар л Ганбат маань ёстой зүтгэж барилдана, цолоо ахиулна гэсэн чин хүсэлтэй барилдав. 6-гийн даваанд шинээр начин болсон Говь-Алтайн Н.Баярмагнайгаар даваад 7-гийн даваанд өмнөх жил заан болоход нь 6 дээр унаж байсан у.з Ц.Мягмарсүрэнгээ аваад л давчихлаа. Энэ удаад амлаагүй үлдээсэн бөхчүүд гэвэл у.з И.Доржсамбуу, у.н Д.Азжаргал, у.з Х.Мөнхбаатар, у.х М.Баяржавхлан, у.х Д.Рагчаа у.н Ц.Магалжав гэсэн одоогийн том цолтнууд юм, тэр үедээ бол хамгийн чанга нь л Мягаа байлаа шүү дээ.

8-ын даваанд Д.Сумъяабазар аваргын авсан ам их сонин. Шинээр заан болчоод байсан у.х Д.Рагчаа, у.н Д.Азжаргал нарыг үлдээгээд хүчит заан Ганбатыг авав. Заан залуудаа ч шийдмэг сайхан барилддаг байсан, харин энэ удаад ойрд хараагүй гэмээр дайчин сайхан барилдааныг хэдхэн мөчийн дараа аварга болох ерөөлтэй байсан у.г Д.Сумъяабазарын эсрэг хийж унасан юм. Сүүлд бичлэг үзэж байхад сугадаж дайраад, мушгиад ... хэд хэд эвгүй байдалд хүрсэн байдаг юм. Харин эцэст барьц байрлал алдаж шуудагдуулж голлож түрүүлээд дагуулж нэг гуядаад нэлээн ойрхон туссан боловч түрүүлж тохойлдсон түүхтэй. Бас л гал халуун бөгөөд шийдвэрлэх барилдаан шүү дээ. 6-зааны дундах томоохон шийдвэрлэх барилдаануудын нэгэн тод жишээ.

Энэ гал гарсан барилдааны өмнө үүнээс том үйл явдал болсон нь 6 зааны үеийнхнээс хамгийн түрүүнд арслан, аварга, далай аварга, даян аварга хэмээх цолнуудад хүрсэн А.Сүхбат аварга зодог тайлсан явдал юм. Олон жил хамтдаа бэлтгэл хийж олон ч давсан олон ч унасан даа. Сүхбат аваргын мэдрэмжтэй хурц барилдаанаас суралцан, хашрах, халшрах, урам хугартал унах үетэй ч таарч байсан бол түүнийг хөнгөхөөн аваад шидчих тохиолдол ч Ганбатад байлаа. Ямартай ч Ганбат арслангийн их бяр тэнхээ, тэсрэмтгий барилдаанаас хүн бүхэн эмээж явсан үе бий, одоо ч хэрийн хүн түүний хүчээр түрэмгийлэн хаячихаарүй л байна. 2010 оны цагаан сард тухайн үедээ цэргийн хурц арслан байсан Санжаадамбад нэг айхтар унасныг нь санаж байна, тээр жил Адъяахүү начинд хөлөө алдаж толгой дээр нь гарч ирээд чангахан унасныг нь бас олон хүн санадаг байх. Ер нь л хэр баргийн бөхийн давдаггүй л даваа шүү дээ Ганбат арслан маань.

2000 оны түүхт сайхан наадмыг санаж байгаа байх. Юугаар онцлог юм гэхээр өмнөх үеийн гол төлөөлөл 2 Эрдэнэ, шинэ үе байгуулж буй 6 зантай наймуулаа шөвгийн 8-д шалгаран үлдсэн билээ. Өмнө жилүүдэд хоорондоо тунаад байдаг байсан бол одоо 6-н хүчтэнгийн хүч бяр, байр суурь тэгширч өдий хүртэл өрсөлдөгчдөө цувуулсаар хоородоо тулдаг болов. 6-н заанаас хамгийн эхэнд эрэмбэтэйгээр Ц.Цэрэнпунцаг ам авахдаа өөрийн яг дараа ам авдаг Б.Гантогтохыг сонгож, Өсөхбаяр заанд ам авах боломж үлдээв. Тухайн үед залуухан байсан өндөр аварга шинэ заан Б.Ганбатыг авч нэг гараараа сугадаж дайраад араар нь мордоод тун хялбар давж билээ. Ганбат урд намар нь хамгийн хүнд бэртлээ аваад байсан үе нь. Тэр наадмын 5-ын даваанд заан байсан А.Сүхбат у.н Ч.Батзоригийг (одоогийн заан) 3 бөхөөс амалж (3 дахь жилээ дараалан 5 дээр давсан), отгон заан Ганбат у.н О.Одгэрэл нар тунав. Нэлээн удааширч эцсийн мөчид у.н О.Одгэрэл (одоогийн заан) давуулж гуядаад өөрөө дор нь орсон. Цаашлаад 6-гийн даваанд шинээр начин болсон а.а Одхүүтэй тунан барилдаж удтал хүч үзээд давснаар ийнхүү түүхэн шөвгийн 8-д үлдсэн түүхтэй. Энэ 8-ын тунаанд үлдсэн у.з А.Сүхбат у.з Д.Сумъяабазарыг ганган гар ачсанг та хэзээ ч мартахгүй бизээ...

2001 онд олон бөх дундаас Одгэрэлийг амлаж аваад унаж өгсөн байдгийг өмнө өгүүлсэн харин 2002 онд у.н М.Жамъянпүрэв гэж 6 заантай "зууралдаж" байсан гол өрсөлдөгч нарынхаа нэгтэй тунаад давж мөн шөвгийн 8-д үлдэхдээ 26 настай байв. 1997 онд аатай байхдаа 3 дээр амлуулж унаснаас хойших 5 наадамд дараалан шөвгөрөөд байгаа нь энэ. Одоогийн бөхчүүдээс 5 дараалж шөвгөрсөн бөх хайвал у.ар Х.Мөнхбаатар, у.г Н.Ганбаатар ... гээд л зогсоно, ерөөсөө 5 шөвгөрсөн бөх ч хэдсэн билээ?... Ийнхүү 6 даваад 7-гийн даваанд бөхчүүд ам авахад Ганбат заанд ам олдох ямар ч боломжгүй бөгөөд хамггийн хүнд тулаануудын нэгийг хийх шаардлага гардаг байв. Энэ удаад заан байсан Б.Гантогтох гарди Ганбатын улсын наадмын дэвжээн амлав, энэ 2 бөх эхний бөгөөд эцсийн удаа улсын наадмын дэвжээнээ ингэж нүүр тулсан. Тунаанд Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар нар 4 дэхь удаагаа үлдэв. Ганаа гарди 2 дахь хонгодолтоороо Ганбатыг хурдтай, хүчтэй, техниктэй дайраад аваад явчив. Ийнхүү 2000 он, 2002 он, 2006 онуудад өөрийн үеийн хүчтэнгүүд болох Г.Өсөхбаяр, Б.Ганогтох, Д.Сумъябазар нарын зэрэг одоогийн том цолтнуудад унаж ёстой л нэг наадмын дэвжээ ямар хатуу байдгийг мэдэрч, хүчтэй бяртай барилдахын сацуу бодох тунгаах, авхаалж самбаа гаргах хэрэгтэй байдаг юм шүү гэдгийг ойлготлоо унаж явсан үеүүд түүнд бий.

Унаж байж бөх болдог гэх өвгөдийн үг бий. Түрүүлэхийн тулд, Монгол наадмын манлай болох эрэмбэтэй хүчтэн болохын тулд өмнөх үеийн сайчуудад амлуулж тэднийг давах хэрэг гарна, өөрийн үеийн сайчуудтай тунаж тэднийг давах хэрэг гарна, наадамд түрүүлэх боломжтой олон сайхан хүчтэнгүүдтэй хэн нь ч давж болох тулаануудыг 6 7 8 9 -ийн даваанд өрнүүлж байж сая нэг түрүү бөх болох боломж олдоно. Давааны цаана даваа гэдэг шиг бэрхийн цаана бэрх ... Нөгөө талаараа Ганбат арслан бол нөгөө 5-аасаа 2-оос 6 нас дүү, 3-аас 5 жилийн дараа заан цолонд хүрсэн, идэрхэн хүчтэн тул сурч боловсорч гунаар татсанч тасардаггүй сур болтлоо ихээхэн замыг туулах хэрэг гарсан. Энэ бүхний эцэст л элдүүр нь гүйцсэн эр хар сур болсон гэлтэй ...

7-р БҮЛЭГ. ОТГОН БАГАНА

Бөх хүн улсын цолны босго алхана гэдэг хамгийн том баяруудынх нь нэг байх нь ойлгомжтой. Төрийн наадам гэдэг бас л босго өндөртэй дөө. Бид түрүүлнэ гэж найдаж хүлээж байсан Санжаадамба маань 4 давж чадалгүй ямар удлаа ... Олон сайхан залуучуудыг цолонд хүрэх гэж олон удаагийн оролдлого хийж байгааг бид харсан, харсаар л байна. 1997 онд Ганбат арслан маань аймгийн арслан цолтой улсад анх удаа зодоглоод бүтэлгүйтсэний хойтон жил нь ... Улсын наадам гэж бас л том шалгуур гэдгийг мэдэрсэн байсан залуу арсланг маань нутгийн ах нар болох у.н Жавзанжамъян, у.ар М.Мөнгөн нар 3 4 -ын давааг давуулж 5 дээр өөрийн багш дархан аварга Х.Баянмөнх нь авч улсын начин цолонд хүргэсэн байдаг.

6-гийн даваанд урд жил нь заан болсон байсан шинэхэн залуу заан А.Сүхбаттай тунан барилдаж сайхан барилдаан өрнүүлсэн. Энэ 2 хүчтэн улсын наадмын дэвжээнээ эхний бөгөөд эцсийн удаа ийнхүү нүүр тулахад арслан дархан хавираагаа хийгээд молиго үмхэн унаж байсан түүхтэй, ирээдүйн аваргаас тийм хэмжээний барилдааныг бид олон л харсан. Сэтгэлээс хамгийн гардаггүй нэг барилдаан нь Ганбат арслан 2000 оны эхэн үед нэгэн том барилдаанд А.Сүхбат аваргыг биеэсээ хөндий татаж гаргаж ирээд айхтар савж билээ. Тэсрэмтгий, даацтай хийцтэй, хүчтэй бол хүчтэй, иртэй бол иртэй сайхан л бөх байсныг бид нүдээр үзсэн азтангуудын хувьд үеийн үед дурсан санасаар л байх болно. 1998 он бол цагаан сард аймгийн цолтойдоо үзүүрлэсэн, улсын цолонд хүрсэн сайхан жил ...шинэ үеийн шинэ хүчтэн төрж байгаагаа хүчтэйгээр зарлаж байсан он жилүүд ...

Ганбат арслан маань дан үндэсний бөхөөр хичээллээд зогссонгүй. Жүдо бөхөөр олон улсын тэмцээнд оролцдог байлаа, сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн аваргын хүрэл медальтай, гэхдээ тэр тэмцээн д медаль авсан гэхээсээ илүү бэртэл авч харамсал дагуулсан. Нэг гараараа барилдаад даваа авч байхыг нь хараад бахархаж л байлаа. Монгол эр хүн тул хурдан моринд ч их дуртай юм билээ. Түүний морь өвлийн наадамд лав айрагдаад л байгаа харагддаг.

1999 он. Б.Гантогтох, Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар нар 3 жил дараалан 22 -хон насандаа улсын заан цолонд хүрсний дараа Ганбат 22-тойдоо начин болж 23 настай байх ардын хувьсгалын 78 жилийн ойд хүрэлцэн ирэв. 5-ын даваанд 3 бөхөөс ам авахдаа у.з А.Сүхбат нөгөө у.н Батзоригийгоо авч улсын начин цолтой байсан гарди Доржсамбуутай тунан барилдах барилдаан Ганбатыг угтав. Талбайн захын барилдаан багахан маргаан дагуулсан тул талбайн голоос Доржсамбуу ард нь гарсан байдалтай барилдаанаа эхлээд барьц алдаж Ганбат сугадаж тосгуулж хавираад давснаар начнаа баталсан. 6-гийн даваанд нутгийн ах у.з Ж.Ганболд даваа ахиулж өгөөд 7-гийн мөн нутгийн ахмад аварга Балжиннямаар давж ЗААН хэмээх том цолонд хүрэв. Заан болоод энгэрийн цол тэмдгээ авахдаа ихэд баярлан уйлж байсныг тод санаж байна, яагаад ер нь л заан болох нь тодорхой байж ингэж их баярлаж байгаа юм болдоо гэж би их гайхаж билээ.

Тэр 7-гийн даваа бас их асуудал дагуулсан л даа. Бат-Эрдэнэ аварга гар амар үзүүрт хүрээд Ц.Цэрэнпунцаг, Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар, Б.Ганбат нарыг тунаад үлдээж урд жилийнх шиг үйлийг нь үзэж байгаад шалгарч гарч ирсэнтэй нь үзүүр түрүү булаацалдах боломж байлаа. Гэтэл тэгсэнгүй, 3 өрсөлдөгчтэй цуг шөвгийн 4-д үлдэх сонголт хийсэн юм. Сүүийн жилүүдэд лав у.ав О.Балжинням, у.ар Д.Мөнх-Эрдэнэ гэсэн 2 бөхтэй л шөвгийн 4, үзүүр түрүүнд барилддаг байсан бол энэ удаа Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар, Б.Ганбат нартай үлдсэн нь наадам сонирхолтой болохнээ гэж бодогдуулсан ч бид хууртсан байжээ. 8-ын даваанд урд жилээс эхлээд Бат-Эрдэнэ аваргатай их сайн барилдаад байсан шинэ заан Ганбат огт хөдлөлгүй байсаар хутгуулаад унасан юм. Цэрэнпунцаг заан Ганбатыг амлах боломж өгсөнгүй гэж Бат-Эрдэнэ аваргад уурлаад 7-гийн даваанд хүчээ гаргаж чадалгүй Сумъяабазарт унасан гэх яриа ч байдаг. Бүүр аваргад агсам тавьсан тухай хүмүүс ам дамжин ярьдаг ...

Гэхдээ их л сонин. Тэгж их уурласан юм бол тус наадмаас 1 сарын дараа Баянхонгор аймагт болсон Ламын гэгээний даншигт цугтаа хүрэлцэн ирэхдээ Ганбатыг 97 оных шиг 3 дээр авдаггүй юмаа гэхэд ядаж шөвгийн 8-д үлдээд 3 бөхөөс ам авахдаа шинэ заан Ганбатыг амлачихмаар л юм даа. Тэр үед у.г Ц.Цэрэнпунцаг у.з Ц.Мягмарсүрэнг (тэр үед начин байсан) амлаад унаснаар тунааны барилдаанд Ганбат Гантогтохыг давж шөвгийн 4-д үлдсэн түүхтэй. Мөн үүнээс хэдхэн хоногийн дараа Ховд аймагт болсон даншигт заан Б.Гантогтох түрүүлэхэд энэ 2 хүчтэн шөвгийн 4-д мөн л барилдсан байдаг.

Их насны мянган морь уралдсан гэдгээрээ Монгол наадмын түүхнээ тодоор дурсагдах 1999 оны Ламаан гэгээний энэ их даншиг бөхийн хувьд ч тун том наадам болсон юм. у.ар Д.Мөнх-Эрдэнэ, у.г Ц.Цэрэнпунцаг нарыг л барилдахыг нүдээр харснаас өөр бөхчүүдийг хараагүй бяцхан бөх сонирхогч надад Монголын сор болсон бөхчүүдийг хажуугаас нь харж баясах, бахархах сайхан боломж олдсон нь тэр. Тус даншгийн сайн сайхныг одоо ч гэгээнээр дурсаж явдаг. 1000 мориноос Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уяач Дашцэрэнгийн Баатарын хүрэн морь түрүүлсэн бол бөхийн барилдаанд олон том бөх зодоглосноос шөвгийн 16-д улсын залуу заан Д.Сумъяабазар залуу заан Б.Ганбаттай тунан барилдаж хавируулаад нүүрээрээ айхтар унаж билээ. Шөвгийн 8-д у.г Б.Гантогтохыг (тухайн үед заан байсан) тунаж даваанд шөвгийн 4-д у.з Ц.Мягмарсүрэнтэй мөн л тунаж даваад үзүүрт Д.Мөнх-Эрдэнэ арсланг даван түрүүлсэн. Нэг сарын өмнө заан болсон Ганбатыг ёстой юу ч зогсоохгүй мэт харагдаж байв, улсын наадамд ч гэсэн ингээд л түрүүлээд байх юм байна ... энэ наадамд хүрэлцэн ирээгүй А.Сүхбат л тогтоож болох юм гэсэн бодол төрж билээ...

6 залуу хүчтэн бүгд заан цолонд хүрч, бөх сонирхогч олны дунд хэн нь эхэлж түрүүлэх болоо? хэн нь ямар цолонд хүрэх бол ... хэмээх таавар, мэтгэлцээн өрнөн, бөх үзэх гэдэг чинь хамгийн амттай зүйл болж нэг барилдаанаас нөгөө барилдааныг ёстой тэсэн ядан хүлээдэг байсан гайхамшигт үе шүү дээ. Энэ л сайхан үеийн түшилцэн босгосон отгон багана бол Батжаргалын Ганбат гэх эгэлгүй бяр тэнхээтэй, хэт өндөр биш ч гойд сайхан том биетэй, ирээдүйд АВАРГА болохоос өөр замгүй мэт сайхан залуу байлаа.

Тэрээр төрийнхөө баяр наадамд нэг бөхөд 2 удаа унаж үзээгүй бөгөөд түүний улсын наадамд барилдсан амжилтыг сийрүүлвэл:
1997 онд 2 давж у.г Ц.Цэрэнпунцагт унасан.
1998 онд 5 давж начин болоод дая.ав А.Сүхбатад унасан.
1999 онд 7 давж заан болоод дар.ав Б.Бат-Эрдэнэд унасан.
2000 онд 6 даваад дая.ав Г.Өсөхбаярт унасан.
2001 онд 5 даваад у.з О.Одгэрэлд унасан.
2002 онд 6 даваад у.г Б.Гантогтоход унасан.
2003 онд 3 даваад у.н Цанлигт унасан.
2004 онд 4 даваад у.н Ш.Уламбаярт унасан.
2005 онд 5 даваад у.з Ц.Мягмарсүрэнд унасан.
2006 онд 7 даваад у.ав Д.Сумъяабазарт унасан.
2007 онд 4 даваад у.х А.Цацабширд унасан.
2008 онд 7 даваад у.г Н.Ганбаатарт унасан.
2009 онд 4 даваад у.н Ц.Сумъяабэйсд унасан.
2010 онд 9 давж түрүүлээд АРСЛАН болсон.
2011 онд 6 даваад у.г М.Баяржавхланд унасан.
2012 онд 4 даваад у.х Т.Санчирт унасан.

Ийнхүү улсын наадамд 1 удаа түрүүлж, 3 удаа 7, 3 удаа 6, 4 удаа 5 давж нийт 11 шөвгөрсөн байна. Энэ цагт түүн шиг 11 шөвгөрчөөд байгаа бөх хэдсэн билээ? ... ирээдүйд 11 удаа шөвгөрөхөд бол маш хэцүү байх болно гэдэг нь ойлгомжтой болоод байгаа.

8-р БҮЛЭГ. ТОДОРСОН ... МӨНХӨРСӨН ...

Жил бүр л шинэ бөхчүүд тодрон гарч бөхийн хорхойтон биднийг баярлуулдаг. 1996/1997 оны бөхийн барилдааны улирал бидний хувьд маш содон байв. Өндөр чансаатай бөхчүүдийн даваа үнэлэх барилдаан гэх тойргийн том барилдаанд Батжаргалын Ганбат хэмээх урд зун нь 20 настайдаа Увс аймгийн наадамд түрүүлчихсэн залуу арслан хүч түрэн орж ирж биднийг баярлуулан, нэмээд алмайруулж байлаа. Элэг бүснээс баруун татаж хавирдаг дархан мэхтэй, заримдаа сугадаж ч хавирч байгаа харагддаг, шахаж татна, өөрийнхөө арал бяранд таарсан сайхан барилдаан үзүүлдэг залуу гэнэт тодрон гарч ирсэн юм. Ширвээ сахалтай, шанаан дээрээ шархны лент чагталж наасан гулзгар шар залуутай анх танилцаж, за энэ нөхөр чинь бүгдийг нь эвхээд тавихнээ гэж бодож байснаа сайн санаж байна. 90-ээд оны эхний хагаст Увсад болсон Х.Баянмөнх аваргын алдрыг тэмдэглэх нэгэн барилдаан дээр аваргын өөрийнх нь аманд 2-ын даваанд нэг гулзганасан шар хүү таарсныг аварга ирээдүйд сайн бөх болно хэмээн анх таньсан гэдэг. Тэр барилдаан нь эхлээд Х.Баянмөнх аваргын нэрэмжит болдог байж байгаад Балжинням аварга цолондоо хүрснээс хойш аваргуудын нэрэмжит барилдаан нэрийн доор болдог болоод сүүлдээ хөгжин хүрээгээ тэлээд тойргийн барилдаан болж аймгийн цол олгодог болсон юм байна. Увсын жил дараалан түрүүлээд байгаа сайчуудыг тодруулан гаргадаг эртнээс уламжлалтай сайхан тэмцээн юм билээ. 1976 оны 7-р сарын 10-нд төрсөн, баруун аймгуудыг гурилаар хангадаг байсан Увсын Баруунтурууны сангийн аж ахуйгаас гаралтай Ганбат гэх энэ залуу улсын том цолонд хүрэх замналаа ийнхүү эхэлсэн түүхтэй.

Аваргын таньсан аварга болохоор сайхан хүү бэлтгэл суруулилтаа сайн хийн хоромхон зуур бүх Монгол даяарыг шуугиулсан сайхан бөх болж олны итгэлийг өвөртөлсөн бага настай том бөх болсон юм. 1997 оны хавар өвөл бол заал танхимын барилдаанд тухайн үедээ сайн гэгдэж байсан бараг л бүх бөхийг давсан даа. Хазайхыг ч мэддэггүй байсан агуу Бат-Эрдэнэ аваргыг ч 2 удаа давсан, давах давахдаа хавирч давсан гэхээр ёстой шаггүй сайн бөх гэдгээ гараанаасаа л баталж байсан хэрэг. Тэр том цээжтэй том аваргыг сөхөж хавирана гэдэг хэрийн хүний чадахгүй ажил, аваргыг сайн байх үед нь А.Сүхбат тэргүүтэй бөхчүүд аргалж л хаяхын бодож байснаас Ганбат шиг шууд тулж очоод хавирчихсан хүн байхгүй шүү! Тэр үедээ бага цолтой байснаар нь у.н Ч.Батзоригтой (одоо заан) их олон тунасан даа. Батзориг нь зүүн хашиж хавирдаг дархан мэхтэй, энэ хоёр их гоё тэмцэлддэг байсан юм. Олон удаад нь Ганбат давсан ч яг шийдвэрлэх 97-оны цагаан сарын барилдаан дээр 3-ын тунаанд Батзориг давж байсан юм шүү. Энэ уналт наадамд ч үргэлжлэх юм гэж хэн санахав. Тухайн үед заан цолонд хүрээд удсан хэд хэд шөвгөрчихсөн, цагаан сард үзүүрлэсэн тун буйртай бөх нь бол үлэмж бадрах заан Ц.Цэрэнпунцаг байлаа. Гэтэл үлэмж бадрах зааныг маань ч нэг бус удаа хаяж шуугилсан даа. Одоогийн Ганбат биш шүү дээ, тухайн үед 21-хэн настай туранхай, гулзганасан өндөр шар залуу л байсан юм. Нэг удаад Пунцагааг бүүр маш олон мэх угсруулан хийгээд хамгийн сүүлд шахаж татаж өндөрт гаргаж ирээд хаяж байлаа, Пунцагаа хөл сайтайг ч хэлэх үү тэр олон угсраа мэхэнд тогтож байгаа нь тэмээ туйлж байх шиг л харагдсан, тийм том зааныг маань тэгж хаяж байгаа залуу бүүр бахдалтай...

Гэх мэт янз бүрийн л шалтгаан байсан байх. Ямартай ч начин болох ч яахав заан юусан билээ гэгдэж байсан 1997 оны наадам төрийн наадмын үнэн нүүр төрхийг харуулсан. Цагийг эзэлсэн Бат-Эрдэнэ аваргаас эхлээд бүгдийг л хаяад байгаа залууд тэгтлээ их итгэхээс ч өөр яахав. 12-ны өглөө 3-ын давааны ам сонсож суухад чихэндээ итгэсэн нь хэд бол? ... Үлэмж бадрах заан өнөөх гайхал аймгийн арслан Ганбатыг чинь хамгийн эхний ам авах боломжоороо авчихсан байна шүү. Энэ барилдаан одоог хүртэл амнаас ам дамжигдан "аатай" ам, бөхийн сануулга, улсын наадмын босго өндрийн тод жишээ болон дурсагддаг, үеийн үед дурсагдсаар ч байна байх. Гэхдээ би арай өөр байр суурьтай байдаг. Энэ бол Ц.Цэрэнпунцаг гардийн аатайг тодруулахаас гадна түүнээс илүүгээр а.а Ганбат гэж ямархуу хэмжээний бөх байсан юм бэ? гэдгийг л илүү тод харуулж байна гэж дүгнэдэг. Улсад тус бүр нэг нэг удаа 8, 6, 5 давж шөвгөрчөөд байсан үлэмж бадрах заан бол тухайн үедээ үнэхээр сайн бөх байсан, 2 Эрдэнэтэй хамгийн ойр үзэх боломжтой гэдгээ харуулж нэг Эрдэнийг нь даваад цагаан сард үзүүрлэчихсэн байсан эд ирэн дээрээ 27 нас орчимтой байсан цаг нь. Гэтэл эсрэг талд нь дөнгөж жилийн өмнө аймгийн арслан болсон 21 настай залуу зогсч байлаа. Уг нь бол заан давчихсанд гайхаад байх зүйл огт байхгүй мэт цол амжилтын, нас туршлагын зөрүү шүү дээ.

Гэтэл бид байнга л тэр сайхан барилдаан, тэр аатай амыг дурссаар л байдаг. Тэгэхээр Б.Ганбат бол 21-тэй аймгийн арслан байхдаа л наадамчин олны хувьд ямархуу үнэлгээтэй бөх байсныг л энэ түүх илүү тодруулж байгаа мэт санагддаг. Одоо наадмаар у.з Ч.Санжаадамба өмнө жил аймгийн арслан болсон нэг залууг амлаад авахад бол болдог юм болдгоороо л болж байна гэх байх, эсвэл 21 настай Содномдорж 2-ын даваанд а.з Бямбадоржид, 21 нас орчимтой Санжаадамба 4-ийн даваанд Бат-Эрдэнэ аваргад унаж л байлаа. Ганбатыг унасанд харамссан шиг наадамчин олон харамсаагүй, гайхаагүй. Ганбат гэж ийм л залуугаасаа тийм дээгүүр үнэлэгдсэн бөх явсан юм шүү. Томоо улсын заанд уначихсанг нь л бид тод санан дурсдаг хүчит бөх маань энэ удаа унасан ч дараа дараагийн жилүүдэд улсын начин, улсын заан болж бүүр төрийнхөө наадамд түрүүлэн улсын арслан болох баярт даваануудыг давсан.

Бөх шимтэн үздэг болсон 10 гарантайгаасаа л Ганбат гэх залуугийн сайн сайхан барилдаан, халгилсан их бярыг үзэж биширч явлаа. Харамсам ээдрээтэй хувь тавиланг нь ч мөн харлаа... Өгсөж уруудаж ... аварга болно гэж үнэлэгдэж, залуугаараа заан болсны дараа хүнд бэртэл авч өвчин зовлонд ороогдон гундуухан, дутуухан наадмын талбайг орхисон он жилүүд байхад бүхнийг даван туулаад дэмжигчдийнхээ их итгэлийн талыг нь ч гэсэн биелүүлсэн сайхан сайхан наадмууд, барилдаанууд, даваанууд, түрүүнүүдийг үзлээ. Наадамд уначихаар нь дахиад барилдахгүй байхдаа, ер нь хариад байх шиг байна гэж бодох ч хойтонгийн наадам дөхөөд ирэхээр гараад ирээсэй, үзээд алдахад юу нь болохгүй гэж ... бодогддог юм. Түрүүлж үзүүрлэхгүй ч дэмжигчдээ баярлуулаад үнэн хүчийг үзэн барилдаж залуучуудад овоо том шалгуур байгаасай ч гэж хүсэх юм. Ямартай ч 2008 оноос хойш хэнд ч найр тавьж өгч наадам бусниулаагүй нь одоо цагийн бөхчүүд үлгэр авмаар гэлтэй.

Өсөхбаяр аваргад хамгийн ойртхоор бие хаатай тул түүнд бусад шиг арал чацаар илүүрхүүлэлгүй тулж зогссон нь Ганбат билээ, Цэрэнпунцаг гардийн тэр айхтар 2 шууг хар багаасаа сөрөн зогсч түүнд бусад шиг ширвүүлчээгүй нь Ганбат билээ, Гантогтохын хашир хийгүй барилдаанд авталгүй хүч заан эсэргүүцдэг байсан нь Ганбат, Сумъяабазар аваргын хурц ширүүн дайралтанд няцралгүй тогтож урдаас нь дайрдаг эр бяр Ганбатад л байсан, Сүхбат аваргын уран арга ухаанд хэдэнтэй молгидуулсан ч түүнийг аваад шидчихдэг цөөхөн хэдийн нэг нь Ганбат байлаа. Ер нь тэгээд Өсөхөө аварга шиг арал бяр чацтай, лав барьцнаас давуулж гуяддаг давхар морддог... Гантогтох гарди шиг авьяаслаг хашир хийгүй нягт барилдаантай, хүнд үед хариу үйлдэл сайн хийдэг ... Сумъяабазар аварга шиг хурц дайчин, хонгоддог шахаж татдаг ... Цэрэнпунцаг гарди шиг түрэмгий бяртай нягт, сайхан дунгуйлдаж татдаг ... Сүхбат аварга шиг мэдрэмжтэй, бүх талын барилдаантай, ур ухаан тооцоотой, гар ачдаг ... Ганбат шиг хүч бяртай, дархан хавирдаг голлож дайрдаг ... энэ бүхэн нэг доор цогцолсон бөх байвал л бидний бах ханах гээд байх шиг байгаа юм. Тийм төгс бөхийг бид нэг хүчтэнгээс хараагүй ч төгс бүрдлийг энэ зургаагаасаа харсан бусуу ... Бид энэ хэдийнхээ тэмцлийг яг нүдээр үзсэн их азтай сонирхогчид, харин энэ зургаа маань тун азгүй. Хоёр хоёроороо, за бүүр гурав гурваараа цуван тохиосон бол бүгд аварга болох байсан биз. Даан ч цаг хугацааны хувьд тийм боломж олдсонгүй, 3 нь л аварга болж амжаад 3 нь аварга болох байсан хэмээн үнэгдээд л ...

Монгол нутагт Ганбат шиг хөвүүн олноороо төрөн, үеийн үеийн хүчтэнгүүд маань бөхийн бие галбир төгс, зан төрх сайтай, жудаг нүнжиг нэвт үнэртсэн хүчит арслан лугаа адил сайхан эр яваасай гэж ерөөх байна. Олон мянган жилийг туулан ирсэн үнэт их соёл Монгол бөхийн түүхийн нэгээхэн хэсэгт 6-зааны гэгдэх алдарт үеийн нэг багана болсон Батжаргалын Ганбат хэмээх одоо ч хүч бяр нь буураагүй цуут бөхийн тухай өөрийнхөө бодлоо уудлахад ийм байна.

Мөнх цаст уулсаасаа арал чацыг нь өвлөн төрсөн.
Мөрөн голын хүчтэй урсгалынхаа бяр тэнхээг нь дуурайсан.
Увс, Хяргасын нуурууд шигээ уужуу ухаан, уяхан сэтгэлтэй.
Улаан дээлт аварга багш нар шигээ наадмын дэвжээг донсолгосон.

Алдарт зургааг отголж барилдасан, отголж түрүүлсэн.
Айхтар нөгөө тавыгаа торгоох ганц хүч нь Ганбат байлаа.
Араасаа унаган нутгийн дүү нараа түрүүнд далалсан
Аваргын энтэй хүчтэн нь Ганбат байнаа.

Цагийг эзэлсэн их аваргыг шороодуулаад олны танил болж билээ
Цагаан сард үзүүрлээд түүхэн амжилт тогтоож байлаа
Цагаанчулуутын Цэрэнпунцагт амлуулаад түүхэнд хамт мөнхөрлөө
Цаашдаа өсч томроод улсдаа түрүүлэн АРСЛАН боллоо...



энэхүү дурсамжийг 2012 оны 9-р сард бичиж дуусав.
Спорт цонх форумын бөхийн сэдвийг ашигласан.
Галбадрахын Ууганбаатар анддаа баярлалаа, түүний тун сайхан тэмдэглэлийг энд ашигласан болно.
Мөн шавь Сэрчинмаа маань хянан шүүж өгсөнд талархаж байгаагаа илэрхийлье.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: МУ-ын арслан Батжаргалын Ганбат

Postby Takanohana_Nowitzki » Fri Sep 28, 2012 3:22 am

ХООХ! Цагаан оороо бичсийм уу? гайхалтай. ХАМАГ дурсамж сэдрээгээд, мартсан юм сануулаад мэддэггүй бсан зарим зуйлсийг мэдүүлээд оглоо.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: МУ-ын арслан Батжаргалын Ганбат

Postby J@x » Fri Sep 28, 2012 7:38 am

За тухтайхан шиг зав гаргаж байгаад уншина аа
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13301
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: МУ-ын арслан Батжаргалын Ганбат

Postby J@x » Fri Sep 28, 2012 9:10 am

Үнэхээр сайхан болжээ.
10 онд түрүүлсэн наадам сүүлийн хэдэн жил байгаагүй тийм сайхан наадам болсон доо. Хүн бүр сэтгэл хангалуун.

Аавын минь ганц дэмждэг бөх нь юм байгаан.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13301
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: МУ-ын арслан Батжаргалын Ганбат

Postby champion » Fri Sep 28, 2012 9:43 am

:eek: :eek: :eek: :eek:
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: МУ-ын арслан Батжаргалын Ганбат

Postby champion » Fri Sep 28, 2012 9:46 am

Їнэхээр гоё болж. 6 зааныхаа тухай сонсох бїрд л сайхан байдгийн. Ганаа гарьдынхаа талаар нэг юм бичнэ ээ тэгж байгаад. бас л их сайхан тїїхтэй хїн дээ...
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: МУ-ын арслан Батжаргалын Ганбат

Postby uuganaa_2491 » Fri Sep 28, 2012 10:43 am

Цагаанаа сайхан бичжээ. Үргэлжлүүлээд 6 заанаа бүгдийг нь бичдэг юм шүү.
uuganaa_2491
 
Posts: 317
Joined: Fri Nov 16, 2007 5:32 pm

Re: МУ-ын арслан Батжаргалын Ганбат

Postby ЦАГААН » Fri Sep 28, 2012 11:20 am

Takanohana_Nowitzki wrote:ХООХ! Цагаан оороо бичсийм уу? гайхалтай. ХАМАГ дурсамж сэдрээгээд, мартсан юм сануулаад мэддэггүй бсан зарим зуйлсийг мэдүүлээд оглоо.


юу яринам бэ хэххээ ... би чинь өмнө нь энэнээс 2 дахин уртыг бичсэн ш дээ Сүхбат аваргын тухай ...
Мөнх-Эрдэнэ арслангийн тухай бичсэнг хийморь сайт лав аваад тавьчихсан байсан, энийг харин олж аваад тавьчихаасай гэж бодож байна.

uuganaa_2491 wrote:Цагаанаа сайхан бичжээ. Үргэлжлүүлээд 6 заанаа бүгдийг нь бичдэг юм шүү.


хэхэх 3 жилд л нэгийг бичих юм шиг байна даа ... бусдыг нь бусад маань бичвэл бас л гоё байна байхдаа ...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: МУ-ын арслан Батжаргалын Ганбат

Postby ЦАГААН » Fri Sep 28, 2012 11:20 am

champion wrote:Їнэхээр гоё болж. 6 зааныхаа тухай сонсох бїрд л сайхан байдгийн. Ганаа гарьдынхаа талаар нэг юм бичнэ ээ тэгж байгаад. бас л их сайхан тїїхтэй хїн дээ...


хүлээгээл байгаа шүү ...

;)
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: МУ-ын арслан Батжаргалын Ганбат

Postby champion » Fri Sep 28, 2012 11:54 am

champion wrote:Їнэхээр гоё болж. 6 зааныхаа тухай сонсох бїрд л сайхан байдгийн. Ганаа гарьдынхаа талаар нэг юм бичнэ ээ тэгж байгаад. бас л их сайхан тїїхтэй хїн дээ...


ЦАГААН wrote:хүлээгээл байгаа шүү ...

;)

цаг яваад эхэлцэн її хэхэ. манай монголчуудын тоон хэмжїїр бас их хэцїї ш д. хєдєєгїїр явж байгаад газар асуухад єє энїїхэн ойрхон гээл тэр нь бїр 30 40 км байдаг. тэрэн шиг тэгж байгаад гэдэг чинь ядаж хагас жил шїї :D ....
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: МУ-ын арслан Батжаргалын Ганбат

Postby Чуугий » Fri Sep 28, 2012 11:56 am

86 жилээр л за ингээд түрүүлдэг юм байж дээ гэж бодож байтал Ганбаатарт уначихаж билээ.
Одоо ч өөр шаанс гарахгүй заанаараа л дуусах байж дээ гэж бодож байтал түрүүлж билээ.
Сайхан бөх шүү.
Цагаан ч сайхан бичиж.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: МУ-ын арслан Батжаргалын Ганбат

Postby champion » Fri Sep 28, 2012 2:49 pm

ЦАГААН wrote:Мөнх-Эрдэнэ арслангийн тухай бичсэнг хийморь сайт лав аваад тавьчихсан байсан, энийг харин олж аваад тавьчихаасай гэж бодож байна.

Аль хэдийнэ олоод тавьчиж...
http://totalnews.mn/content/e451ec72-ea ... 55a0c03e4d
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: МУ-ын арслан Батжаргалын Ганбат

Postby J@x » Fri Sep 28, 2012 2:54 pm

Ашгүй нэр устай нь тавьчиж.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13301
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: МУ-ын арслан Батжаргалын Ганбат

Postby RBK » Fri Sep 28, 2012 3:15 pm

Ном болгож хэвлүүлээч...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: МУ-ын арслан Батжаргалын Ганбат

Postby ЦАГААН » Fri Sep 28, 2012 6:11 pm

champion wrote:
ЦАГААН wrote:Мөнх-Эрдэнэ арслангийн тухай бичсэнг хийморь сайт лав аваад тавьчихсан байсан, энийг харин олж аваад тавьчихаасай гэж бодож байна.

Аль хэдийнэ олоод тавьчиж...
http://totalnews.mn/content/e451ec72-ea ... 55a0c03e4d


шуурхай юмаа ...

гэснээс манай Ралдий арслан юм боловуу ... өглөө нээрэн нэг газар тавина гээд байсан шүү...

RBK wrote:Ном болгож хэвлүүлээч...


өөрөө эвээн тэтгээд маркетинг нь хариуцах юм байгаа биздээ...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: МУ-ын арслан Батжаргалын Ганбат

Postby Оргил » Fri Sep 28, 2012 6:42 pm

Өсөхөө аварга шиг арал бяр чацтай, лав барьцнаас давуулж гуяддаг давхар морддог... Гантогтох гарди шиг авьяаслаг хашир хийгүй нягт барилдаантай, хүнд үед хариу үйлдэл сайн хийдэг ... Сумъяабазар аварга шиг хурц дайчин, хонгоддог шахаж татдаг ... Цэрэнпунцаг гарди шиг түрэмгий бяртай нягт, сайхан дунгуйлдаж татдаг ... Сүхбат аварга шиг мэдрэмжтэй, бүх талын барилдаантай, ур ухаан тооцоотой, гар ачдаг ... Ганбат шиг хүч бяртай, дархан хавирдаг голлож дайрдаг ... энэ бүхэн нэг доор цогцолсон бөх байвал л бидний бах ханах гээд байх шиг байгаа юм. Тийм төгс бөхийг бид нэг хүчтэнгээс хараагүй ч төгс бүрдлийг энэ зургаагаасаа харсан бусуу ... Бид энэ хэдийнхээ тэмцлийг яг нүдээр үзсэн их азтай сонирхогчид, харин энэ зургаа маань тун азгүй. Хоёр хоёроороо, за бүүр гурав гурваараа цуван тохиосон бол бүгд аварга болох байсан биз. Даан ч цаг хугацааны хувьд тийм боломж олдсонгүй, 3 нь л аварга болж амжаад 3 нь аварга болох байсан хэмээн үнэгдээд л ...


энэ хэсэг үнэхээр гоё.. энэ зургаагаас би Ганаа гарьдыг дэмждэг байсын.. мундаг бөхчүүддээ.. бүгдээрээ л үнэхээр солиоруулам.. үгээр илэрхийлэх гэсэн чаддаггүй ээ.. Ганаа гарьдыг Дэмждэг болсон маань нөгөө том сүхбатыг давдаг барилдаанаас үүдэлтэйдээ.. дараа мягмарсүрэнг нэлээн хэдэн жилийн дараа бараг ойролцоо мэхээр хаяхад нь үнэхээр бах ханаж байж билээ.. энэ зургаагаас хамгийн харамсалтай нь Ганаа гарьд маань юм шүү дээ..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16998
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: МУ-ын арслан Батжаргалын Ганбат

Postby Адмирал » Fri Sep 28, 2012 6:49 pm

Сайхан бичжээ... Авьяас байна...
Форумаараа нэг сайхан наадам үзэж бөх ярьж буу халахымсаан айн...
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests