"БОЛОВСРОЛ" суваг, "SCORE" спортын алба (NBA LIVE)

NBA, FIBA, WNBA, NCAA гэх мэт..

Moderator: Сагсан бөмбөг модууд

Re: "БОЛОВСРОЛ" суваг, "SCORE" спортын алба (NBA LIVE)

Postby Брон » Fri Jun 15, 2012 3:33 pm

Энэ 3аас шидээд байгаа 35 дугаартай өндөр туранхай чинь хэн билээ??? гэж шаассс :-o
LeBron James - 4 times NBA champion...
User avatar
Брон
The Kop
The Kop
 
Posts: 1686
Joined: Wed Oct 21, 2009 4:06 pm
Location: Wherever

Re: "БОЛОВСРОЛ" суваг, "SCORE" спортын алба (NBA LIVE)

Postby UULAA » Sat Aug 11, 2012 5:16 am

Идэрээгийн анализ: Дуайтын солилцооноос аль баг хожиж, аль нь алдав?
Image
Сүүлийн арван сар гаруй хугацааны турш яригдаж байсан солилцоо болоход ууг нь гайхаад байх зүйлгүй. Харин ч арай гэж нэг юм боллоо гээд санаа амармаар. Гэвч Дуайт Лейкэрст ирэх нь албан ёсоор болсонд NBA сонирхдог хэн ч гайхсан хэвээр л байна. Лейкэрсийн фэнүүд баярласандаа итгэж чадахгүй, Майамигийн фэнүүд айсандаа итгэж чадахг
үй, бусад багийн фэнүүд юу бодохоо ч мэдэхгүй байгаа биз. Тэгэхээр 4 баг оролцсон энэ том солилцооноос хэн нь онож, алдаваа?

ХОЖСОН: Лейкэрс

Мэдээж тэд хүссэн солилцоогоо хийсэн нь мэдээж. Харин Пао Гасолыг алдалгүй ганц Байнумыг алдсан нь бүр ч илүү давуу талтай байлаа. ИХ ТАВ-ын бүрдэл мэдээж Лейкэрсийг NBA-гийн хамгийн хүчирхэг баг болгож байна: 5 байрлалаас 4-т нь шилдэг тоглогчид байна, SF дээр сайн хамгаалагч байна. Коби, Дуайт хоёрын хэрхэн хамтран тоглож чадахыг Стив Нэшийн холбон тоглолт шийдэх бөгөөд Пао Гасол өөрт олдох сул довтолгоонуудаа хийгээд байхад л хангалттай. Хамгийн том асуулт бол "Майк Браун олон оддыг дасгалжуулж, нэг баг шиг тоглуулж чадах уу" юм. Шак, Коби, Малоун, Пэйтон нарын Их Дөрвөл Пистонсд аваргын цувралд хожигдож байсныг санах хэрэгтэй.

АЛДСАН: Мэжик

Мэжик Ховардыг хоосон алдалгүй, энэ солилцоог хийсэн нь мэдээж. Гэхдээ тэд Байнум, Пао эсвэл Брүүк Лопезийг ч авч чадсангүй. Оронд нь Аррон Аффлало, Ал Харрингтон, Никола Вусевич, рүүки Моу Харклэсс, 3 драфтын эрх авсан явдал бол тэдний хувьд гаргаж болох муу шийдвэр байлаа. Мөн тэд явуулахыг хүсч байсан Хэдо Турколуг ч жийж чадсангүй. Мэжикийн ирээдүйн тоглогч нь хэн бэ? Хариултыг нь олох гэж багагүй эргэлзэж байгаа биз?

ХОЖСОН: Наггэтс болон Игуодала

Гэрээний мөнгөн дүнгийн хувьд Игуодала Аффлалогоос хэд дахин үнэтэй, гэхдээ ур чадварын хувьд тэр хэд дахин илүү. Дэнвэр Кармелогийн эрин үеэс маш хурдан салж, Тай Лосон, Кэннэт Фарид, ЖаВэйл МакГий, Уилсон Чандлэр, Данило Галлинари гэсэн ирээдүйтэй залуучуудаар дүүрч байгаа нь энэ баг зөв чиглэлдээ орсныг илтгэх байх. Сиксэрст Аллэн Айвэрсоны орон зайг нөхөх хүндхэн үүрэгтэй байсан Игуодала Дэнвэрт нэмэгдэж ирснээр NBA-гийн шилдэг роль тоглогч болох боломжтой юм. Түүнд оноо авч, багийг тэргүүлэх шаардлага үгүй, харин Тай Лосоныг дагаад гүйж байхад л Игги хүссэн довтолгоогоо хийж, дураараа тоглох болно.

АЛДСАН: Сиксэрс

Ууг нь энэ солилцооноос Сиксэрс хожсон баг шиг харагдаж байгаа боловч үгүй юм. Мэдээж тэд Куами Брауныг сэлгээнд суулгаж, NBA-гийн хоёр дахь шилдэг төвийн тоглогч Байнумыг гараанд гаргахаар болсон нь сайн хэрэг. Гэхдээ энэ баг шинэ улиралд шууд амжилт гаргахад бэлэн биш байгаа ба гэрээ нь дуусангууд ирэх жил Байнум чөлөөт агент болж өөр хот руу явах нь бараг ойлгомжтой биз. Жрү Холидэй, Эван Төрнэр, Спэнсэр Хос, Жэйсон Ричардсон, Ник Ян, Доррэлл Райт нар дээр Байнумыг нэмэхэд Сиксэрс дундуур эсвэл хойгуур Плейоффт шалгарч чадах хэдий ч энэ нь нэг жилийн л амжилт байх юм. Бас нэг AI-г алдахыг фэнүүд нь хүсээгүй л байх.

ХОЖСОН: NBA-гийн фэнүүд

Дуйатын драмагаас ийнхүү салсандаа NBA-гийн фэнүүд бид баяртай байх нь мэдээж. Гэхдээ бүр ч илүүтэйгээр NBA-гийн шинэ улирлыг тэсэн ядан хүлээж байгаа хүмүүсийн тоо энэ солилцооноос болж эрс нэмэгдэж байгаа нь лавтай. "NBA утгагүй боллоо" гэж хэлж байгаа хүмүүс ч цаанаа Лейкэрсийн тоглолтыг үзэхийг сэтгэл догдлуулан хүлээж байгаа биз. Тиймээ, NBA-гийн багуудын тэнцвэр алдагдсаар байгаа ч Дуайт Лейкэрст ирсэн явдлыг буруутгах нь өрөөсгөл. Ямартай ч NBA-гийн 2012-13 улирал үзэх зүйл ихтэй, ярих сэдэв арвинтай л боллоо.

АЛДСАН: ЛеБрон

Түүний цаг нь ирж, NBA-гийн аваргыг ар араас нь цуглуулж, Майкл Жордан, Коби Брайнт нартай харьцуулагдах үедээ орлоодоо гэж бодтол Дуайт Лейкэрст очиж, түүний өмнө бас нэгэн саадыг нээлээ. ЛеБрон өөрийн гаргасан "шийдвэр"-ийн хариуг ийнхүү амсаж байх шиг байна. Лав л Кобигийн гэрээ дуустал буюу дараагийн 2 жил Лейкэрс цаасан дээр Майами Хитээс илүү байна. Сагсан бөмбөгийн талбай дээр харин яахыг бид 2013 оны 6-р сард Финалын цувралд харах байлгүй. Энэ хоёр багийн аль нэг нь **н** алдаа гаргахгүй л бол Хит vs Лейкэрс аваргын цувралыг бид 10 сарын дараа харах болно.

LET THE GAMES BEGIN!!!
boom
UULAA
Юм юмны фэн
 
Posts: 2259
Joined: Mon Jul 18, 2011 2:30 pm
Location: Mongolia

Re: "БОЛОВСРОЛ" суваг, "SCORE" спортын алба (NBA LIVE)

Postby Брон » Tue Sep 18, 2012 8:25 am

Нэг ийм мэдээ байна. Гайхалтай!!!

“Sport Box” телевиз, “Score” студийн зүгээс спорт сонирхогч, тэр дундаа NBA-ын фенүүдэд таатай мэдээ дуулгаж байна. “Монгол Масс Медиа” групп NBA Asia-тай гурван жилийн хугацаатай хамтран ажиллах шинэ гэрээ багйгуулсан ба гэрээний дагуу Монголын үзэгч, сагсан бөмбөг сонирхогч, NBA-ын хорхойтнууд дараах байдлаар NBA-ын тоглолт, эргэн тойрон дахь үйл явдлыг хүлээн авч, үзэх боломжтой болж байна. Үүнд:

-NBA-ын pre-season буюу улирлын өмнөх тоглолтууд
-Нээлтийн хоёр тоглолт. X.31-ний өглөө /Boston Celtics vs Miami Heat, Dallas Mavericks vs LA Lakers/
-SPORT BOX сувгаар ӨДӨР БҮР хамгийн багадаа нэг тоглолт
-EDU TV-гээр амралтын өдрүүдэд өглөө бүр нэг тоглолт
-“NBA Today”, “NBA Gametime” тойм хөтөлбөр өдөр бүр
-NBA Talk нэвтрүүлэг эргэн ирнэ
-NBA Classic Games цувралаар дэлгэцнээ гарна
-NBA Бүх оддын тоглолт /амралтын өдрүүдэд/
-NBA-ын плей-оффын эхний хоёр тойргийн тоглолтууд өдөр бүр
-NBA-ын ХОЁР БҮСИЙН ФИНАЛ хоёул бүрэн эхээр
-NBA-ын ФИНАЛЫН ЦУВРАЛ бүрэн эхээр
-Бүх тоглолтыг үдшийн оргил цагаар давтан үзүүлнэ.

http://sport.news.mn/content/120032.shtml
LeBron James - 4 times NBA champion...
User avatar
Брон
The Kop
The Kop
 
Posts: 1686
Joined: Wed Oct 21, 2009 4:06 pm
Location: Wherever

Re: "БОЛОВСРОЛ" суваг, "SCORE" спортын алба (NBA LIVE)

Postby o_baatar316 » Tue Sep 18, 2012 10:09 am

:eek: :eek:
User avatar
o_baatar316
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
 
Posts: 3550
Joined: Thu May 25, 2006 1:20 am

Re: "БОЛОВСРОЛ" суваг, "SCORE" спортын алба (NBA LIVE)

Postby xp » Fri Sep 21, 2012 7:42 pm

:eek:
Амжилт
Miami Heat
User avatar
xp
 
Posts: 470
Joined: Wed Dec 26, 2007 1:38 pm

Re: "БОЛОВСРОЛ" суваг, "SCORE" спортын алба (NBA LIVE)

Postby Бээгий » Fri Sep 21, 2012 9:11 pm

Намайг ч хичээл хийлгэхгүй юм байна л даа
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: "БОЛОВСРОЛ" суваг, "SCORE" спортын алба (NBA LIVE)

Postby RBK » Tue Sep 25, 2012 6:54 pm

Сургуулиа хая...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: "БОЛОВСРОЛ" суваг, "SCORE" спортын алба (NBA LIVE)

Postby Reebok » Sat Nov 03, 2012 10:14 am

Энэ залуу Кэвин Мартинийг К-Март гээл яриад байхийн... Хэхэ...
MAN ON STEEL...
User avatar
Reebok
I AM WHAT I AM
 
Posts: 6109
Joined: Wed Apr 30, 2008 10:26 am
Location: #34...

Re: "БОЛОВСРОЛ" суваг, "SCORE" спортын алба (NBA LIVE)

Postby ХАЛИУН » Mon Apr 07, 2014 4:46 pm

Идэрээ СПС-д хамаг юмаа алдаж байгаам байна даа
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Re: "БОЛОВСРОЛ" суваг, "SCORE" спортын алба (NBA LIVE)

Postby Takanohana_Nowitzki » Mon Apr 07, 2014 4:54 pm

Дууны найруулагч гэж ажилгүй нөхөр байхымаа эднийд. мэдээ, кино нтр юу ч сонсогдохгүй, чангалчихаар реклам нь гарахаар гэр дэлбэлчих гээд зовлонтойн.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: "БОЛОВСРОЛ" суваг, "SCORE" спортын алба (NBA LIVE)

Postby JC » Mon Apr 07, 2014 4:55 pm

ХАЛИУН wrote:Идэрээ СПС-д хамаг юмаа алдаж байгаам байна даа

SPS bas NBA erh avsiimuu
JC
 
Posts: 964
Joined: Wed Oct 13, 2010 1:39 am

Re: "БОЛОВСРОЛ" суваг, "SCORE" спортын алба (NBA LIVE)

Postby El Payaso » Mon Apr 07, 2014 5:08 pm

уг нь ингээд нэг нь бүгдийг нь авчихвал алсдаа аштай юм уу... нэг кабль тавиулаад л гүйцээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: "БОЛОВСРОЛ" суваг, "SCORE" спортын алба (NBA LIVE)

Postby Цоомоо » Mon Apr 07, 2014 5:14 pm

Гол нь аягүй баталгаагүй, өөрчлөгдөөд байхым л даа.
3 жилийн гэрээ хийлээ, 5 жилийн гээд ил тод зарлаад байвал.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: "БОЛОВСРОЛ" суваг, "SCORE" спортын алба (NBA LIVE)

Postby El Payaso » Mon Apr 07, 2014 5:17 pm

одоо тэгээд нэгэнт ийм олон эрх авч байгаа бол яваандаа тогтворжоод гайгүй болох байлгүй дээ... надад бол таалагдаж л байна... нэг кабель тавиулаад бүх юмаа үзээд явбал.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: "БОЛОВСРОЛ" суваг, "SCORE" спортын алба (NBA LIVE)

Postby Jo_amka » Mon Apr 07, 2014 6:09 pm

Идэр-Ууган аль дээр Спорт Боксоос гарсан. Одоо өөрөө ТВ нээхээр ажиллаж байгаа...
Jo_amka
Челси & Лэйкэрс фэн
 
Posts: 4198
Joined: Sun Nov 08, 2009 7:45 pm
Location: GB

Re: "БОЛОВСРОЛ" суваг, "SCORE" спортын алба (NBA LIVE)

Postby Reebok » Wed Apr 09, 2014 8:16 pm

Тэр бүдүүнийг хог дээр хаях хэрэгтэй...
MAN ON STEEL...
User avatar
Reebok
I AM WHAT I AM
 
Posts: 6109
Joined: Wed Apr 30, 2008 10:26 am
Location: #34...

Re: "БОЛОВСРОЛ" суваг, "SCORE" спортын алба (NBA LIVE)

Postby Bone » Fri Oct 16, 2015 12:56 pm

Ялалтыг хэлээд байна уу.
Ц.Ууганбаяр
User avatar
Bone
 
Posts: 38
Joined: Sun Dec 06, 2009 11:45 pm
Location: Mongolia

Re: "БОЛОВСРОЛ" суваг, "SCORE" спортын алба (NBA LIVE)

Postby Гүртэн » Sun Oct 18, 2015 7:20 pm

Нэгэн цагт НБА-р амьсгалдаг байсан Спорт боксоор хөлбөмбөг, талбайн теннисний мэдээлэл гардаг болж дээ. Бараг бүх орны хөлбөмбөгийн лигийн мэдээлэл гарч байна. Одоо Африкийн хэдэн жижиг улсууд, зүүн азийн улсуудын лигийн мэдээлэл гарах л дутуу байх шиг байна. Үзэх ч юмгүй хог болж дээ. Өдөрт 4 удаа мэдээ бэлтгэнэ гэж хуцаад байсан чинь өглөө бэлдсэн мэдээгээ л давтаад байгаа юм байна ш дээ. НБА-н мэдээлэл эндээс олигтой юм үзэхгүй юм байна. Ялалт Идрээ нарын сошиалыг дагаад байж байхаас даа.
УС байхгүй бол амьдрал байхгүй. Усаа хайрлая!
User avatar
Гүртэн
 
Posts: 2555
Joined: Thu Jun 02, 2011 9:48 am

Re: "БОЛОВСРОЛ" суваг, "SCORE" спортын алба (NBA LIVE)

Postby suldees » Sun Oct 18, 2015 9:14 pm

eurosport shig bolson bnalee shd . medeegee davtaadl shine medeegee hajuugaar ni nemeedl hiigeed yvdag shd
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7227
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: "БОЛОВСРОЛ" суваг, "SCORE" спортын алба (NBA LIVE)

Postby Saiza » Mon Oct 19, 2015 2:07 am

Яагаад НБА мэдээлэл гарахгүй бна вэ гэхээр бшт ээ.
Энэ СПСийн авсан эрх чинт онцгой эрх юм аа. Бусад ТВнүүд ямар ч дүрс бичлэг мэдээгээрээ гаргах эрхгүй зөвхөн текст хэлбэрээр л гаргана.
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Previous

Return to Сагсан бөмбөгийн ертөнцөөр, тамирчдын тухай

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest