Байт Харваа

Буудлага, бодибилдинг, усан спорт, уулын спорт...

Moderator: Их спортын модууд

Байт Харваа

Postby Yes Man » Mon Aug 13, 2012 5:13 am

Монголын Байт Харваа

Цагтаа манайх дэлхийн аваргатай болж байлаа... Бүр Пара Олимпын анхны аварга ч энэ төрлөөс хүртсэн... Угаасаа нум сум харвадаг эртний түүхтэй Монголчуудын хувьд байт харваа хөгжүүлж болмоор спорт санагддаг..... Энэ жилийн хувьд Б.Урантунгалаг маань Монголоос анх удаагаа Олимпын шөвгийн 8 -д үлдэх эрхийн тоглолт хийж үзлээ... Ирэх дөрвөн жилд сайн хөгжүүлвэл угаасаа суурь нь байгаа авьястай хүүхдүүдээс хэд, хэдийг нь сонгож аваад тогтмол энэ спортоор хичээлүүлвэл болохгүй юмгүй л санагдсан..... Монгол эх сурвалжын мэдээгээр бол Монголчууд анх 1969 оноос дэлхийн аваргад оролцож 1971 онд Дэмбэрэл хэмээх эмэгтэй анхны дэлхийн аварга цолыг хүртэж байсан түүхтэй юм байна....

Анх 1972 оны Олимпоос Монголчууд байт харваагаар өрсөлдөж эрэгтэйгээс Галсангын Бямбаа 2253 оноо авч нийт 55 тамирчинаас 43 -т орж байжээ..... Эмэгтэйгээс Найтжавын Дариймаа 2341 оноогоор 14 -т, Должингын Дэмбэрэл 2152 оноогоор нийт 40 тамирчингаас 36 -д орж байв.....

Дараагын 1976 оны Монрелийн Олимпоос манайх 4 тамирчин илгээсэнээс эмэгтэйд Найтжавын Дариймаа 2209 оноо авч 27 тамирчинаас 22 -т, Гомбосүрэнгийн Энхтайван 2156 оноогоор 24 -т орж, эрэгтэйчүүдээс Нямцэрэнгийн Бямбасүрэн 2256 оноо авч 28 -д, Цэрэндоржын Дагвадорж 2179 оноогоор 32 -т нийт 37 тамирчин оролцож байв.....

1980 оны Москва -гын Олимпод эрэгтэй, эмэгтэй мөн 4 хүн оролцсоноос эрэгтэй багаас Нямцэрэнгийн Бямбасүрэн 2361 харваж 19 -д, Цэрэндоржын Дагвадорж 2318 оноогоор нийт 38 тамирчинаас 23 -т орж байв.... Харин эмэгтэйчүүдээс Чагдарын Бямбасүрэн 2216 оноогоор 23 -т Цэдэндоржын Базарсүрэн 2112 оноогоор 29 -т орж байжээ.....

Харин 1988 оны Сөүл -ийн Олимпоос дүрэмд өөрчлөлт орж эхний хэдэд харвасан хүмүүс нь шөвөгт үлдэх эрхээ авах зарчимаар явж эхэлсэн бөгөөд Сөүл -д гурван эмэгтэй харваачид очсон бөгөөд Сувдын Туул 1231 оноогоор 24 -т орж эрхээ авсан бол Самбуугын Оюунцэцэг 1202 оноогоор 44 -т, Доржсэмбээгийн Эрдэнэчимэг 1193 оноогоор 46 -д оржээ...... Улмаар дараагын шатанд өрсөлдөх эрх авсан Сувдын Туул маань 290 оноо авч 24 -т оржээ....
Мөн энэ тэмцээнд Монголын эмэгтэй багийн харваа оролцож эхний шатандаа 3626 оноо авч 15 улсаас 12 -т орж дараагын шатанд орсон боловч хагас шигшээд 912 оноогоор хамгийн сүүлийн байрт бичигдсэн байна.....

Харин 1992 оны Барселона -гын Олимпоос дүрэм дахин өөрчлөгдөж одооны дүрэмтэй болсон бөгөөд энэ нь эхлээд байрлал тогтоох урьдчилсан харваа тогтоогоод тэндээс оноолтоор тамирчинтайгаа халз үзэлцдэг болсон юм... Энэ удаад Монголын баг ганц эмэгтэй тамирчин илгээсэн бөгөөд Жаргалын Отгон байрлал тогтооход 1270 онж 17 -д эрэмблэгдсэн бөгөөд эхний даваандаа Солонгосын тамирчин Чо Ёон Хеонг -д 111 - 109 өөр ялагдаж байлаа..... Чо Ёон Хеонг тэр Олимпод нутаг нэг тамирчинаа сөхрүүлж Олимпын аварга болсон түүхтэй.....

1996 оны Атланта -гын Олимпод Жаргалын Отгон дахин оролцож 630 оноогоор 44 -т эрэмблэгдэж Оросын Рита Галиновскаяа -д эхний харваанд 150-150 аар тэнцэж нэмэлт харваанд 10 - 6 аар ялагдаж байв....

2008 оноос онооны системд өөрчлөлт орсон байна.....

Үүнээс хойш Сидней, Афин, Бээжин хэмээх гурван том Олимпод тамирчинаа явуулж чадаагүй бол 2012 оны Лондонгын Олимпод эрэгтэй Жанцангын Гантөгс байрлал тогтоох уралдаанд 669 онож 19 -т бичигдсэн бөгөөд эхний шатандаа Энэтхэгийн тамирчин Рахул Банержее -д 6 -0 -оор ялагдсан байна.....Эмэгтэйд Бишиндээгийн Урантунгалаг 652 онож 18 -д бичигдэж улмаар эхний шатанд Афины Олимпын хүрэл медалт Английн харваач Алисон Уэйллимсоныг таван үед 7-3 оор илүүрхэж, улмаар Америкийн Женнифер Ничолс -ыг 5 үед мөн 6-4 -ээр илүүрхсэн байна.... Харамсалтай нь Солонгосын Лее Сун Жин -д 6 - 0 оор ялагдаж юм....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Байт Харваа

Postby Takanohana_Nowitzki » Tue Sep 04, 2012 5:46 pm

За Паралимпд үзэж байгаа Жавзмаа Хятадыг 6-0доод одоо мөнгөн медалийн төлөө үзэхээр болж дээ. ялвал алтын төлөө, ялагдвал хүрэлийн төлөө үзнэ.
Энэ Лондон2012 сэдэврүү орохгүй бхын?
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Байт Харваа

Postby Оргил » Tue Sep 04, 2012 5:47 pm

сая тоглоод ялагдчихлаа..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16998
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Байт Харваа

Postby Takanohana_Nowitzki » Tue Sep 04, 2012 5:51 pm

Оргил wrote:сая тоглоод ялагдчихлаа..

Өө хүүдий.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Байт Харваа

Postby Оргил » Tue Sep 04, 2012 6:35 pm

өө бүр сая хүрлийн төлөө тоглоод ялагдчихлаа гэжийншд.. шагналт 4 дүгээр байранд орлоо гэнээ.. уул нь тэр солонгосыг ялах боломжтой байх шиг байсан..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16998
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Байт Харваа

Postby meesh » Fri Apr 10, 2015 11:10 am

Уг нь уламжлалаа бодсон ч энэ спортоор илүү амжилт гаргамаар байгаа юм даа манайхан, Оросын шигшээгийн ихэнх Буриадууд байх юм байна лээ.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Байт Харваа

Postby Оргил » Sat Apr 11, 2015 10:11 am

Manai hamatnuudaas olimpoos medali avch bsan bas shigshee bag dasgaljuulj bsan nuhduud bdagshd kim davaayev iks davaayev geed ah du hoyor... Bi ug n hicheelleh gesen neg bol baitaraa yav esvel undeseeree yav geheer n undeseer jaal hicheelej ehelsen suuliin uyed haychaad bgaa.. ih yalgaatai sanagdsan shu..

Sent from my HTC Desire HD A9191 using Tapatalk 2
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16998
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Байт Харваа

Postby meesh » Sat Apr 11, 2015 11:26 am

:eek:

Мэдээж ялгаатай байх л даа гэхдээ л нум татаад сум тавих биз дээ ер нь :D
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm


Return to Бусад

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests