За наадмын талаар баттай хэдэн зүйлс бичихэд:
Цэнгэлдэхийн хажуугийн улаан байранд буйр сэлгэснээс хойш тасралтгүй увсын бөхчүүд түрүүлдгиймдаа.Би ч тэхээр бас буянтай газар ирээд бууцсын шиг байна.
![marzan :ногоон:](./images/smilies/icon_mrgreen.gif)
Энэ ч яахав наргиа.
Бүрэнтөгсийн хувьд бол яах аргагүй 88 оны луу жилтэй. Тэр бол үнэн.
За би гэдэг хүн тэгээд хоолойныхоо чадлыг мэдэхгүй орилж дуу дуулсаар байгаад хоолой гэж хошного болдгийн байна.Наадам дуусаад бүрээг дагаж их хуралдай орлоо. Хөл гишгэх зайгүй дүүрэн хүн.
Мөнхбат аварга орж ирээд Бүрэнтөгсийг тэвэрч уйлаад сүйд боллоо. Хөөрхий 4н даваанд уначаад бүрээ 5 дээр унах эсвэл нэг начин болоод зогссон бол гарцаагүй шанаа өгөх байсан биз.Гэвч Мөнхбатын аз нь шовойж бүрээ түрүүллээ.Тэхээр баярлахгүй байх бас аргагүй.
Чи ингэх цаг болсон чиний зөвөө гээд тэврээд л уйлаад байна лээ Мөнхбат. Уначаад их л харалж байсан бололтой. Увсынхан оноолтонд яаж ч хэцүү таарч хэдэн ч хүн таслуулав даа гэхдээ ард түмнээ хүндэтгээд бүгд шударга барилдсаан хөөрхийс.
Сүүлд сонсохнээ Мөнхбат мордоход нь дагуулж мушгиад доороо хийчих дөхсөн ш дээ тэгээд газар тулаад босч ирэхдээ биеэ хураагаад нэг их сонин болоод хөдөлж чадахгүй араасаа тэврүүлцэн. Яг тэр мушгихад нь мөр нь мултрах гээд байгаа юм шиг сонин болоод хөдөлж чадалгүй тэврүүлцэн гэж сонсогдсон.Тэхээр түрүүлэх хүнийг бурхан яаж ийгээд л цаанаасаа замыг нь засдаг бололтой.Бүрэнтөгс их хуралдайд түрүү бөхийн боорцог тараагаад түүнээс нь хүртэв.Аваргатай бол шударга үзсэн байна лээ.