Оюун ухааны спорт - ШАТАР

Буудлага, бодибилдинг, усан спорт, уулын спорт...

Moderator: Их спортын модууд

Re: Оюун ухааны спорт - ШАТАР

Postby Mike Bibby » Wed Jul 04, 2012 10:29 am

Ийм сайхан түүхэн үйл явдлыг яагаад энд тавьдаггүй байнаа. Монгол хүүхэд наана чинь Азийн аварга болчихоод байна шүү дээ. Би анх уншаадл ямар мундаг юм бэ гэж бодож байтал, Төгстөмөр хүү маань бүр 3 төрөлд нь аварга авч үнэмлэхүй ялалт байгуулсан байна шүү дээ.

Чи Монгол улсын ирээдүй, үнэхээр чамаар бахархахын аргагүй юмдаа. Цаашдын спортын талбарт нь амжилт хүсье! :gold :gold :gold
User avatar
Mike Bibby
Челси фен
Челси фен
 
Posts: 1733
Joined: Wed May 24, 2006 3:49 pm
Location: Мэргэжил: Эмч, Амжилт: ФС Сэкиваки, Байршил: Хайртынхаа хажууд

Re: Оюун ухааны спорт - ШАТАР

Postby Mike Bibby » Wed Jul 04, 2012 10:53 am

Монгол шатарчид 59 дүгээр байрт явна

Дэлхийн улс орнуудын шатарчдын ур чадвар, чансааг шинэчлэн гаргахад Монголын шатарчид 88 орныг ардаа орхиж 59 дүгээр байрт шалгарсан байна.

Энэхүү жагсаалтын дагуу Монгол Улсын шатарчдыг ОУМ Б.Гүндаваа тэргүүлж байгаа юм. Харин дэлхийн 147 улсын шатарчдыг ОХУ-ын шатарчид 2748 гэсэн онооны чансаатайгаар магнайлан Украин улс 2697 оноогоор удаалсан бол Монгол 2407 үзүүлэлтээр 59 дүгээрт бичигджээ.

Дэлхийн шилдэг 10
Шатарчдын нэрс улс чансаа


1 М.Карлсен Норвеги 2837
2 Л.Аронян Армен 2816
3 В.Крамник ОХУ 2799
4 Т.Ражабов Азербайжан 2788
5 В.Ананд Энэтхэг 2780
6 С.Карякин ОХУ 2779
7 Х.Накамура АНУ 2779
8 Ф.Карауна Итали 2775
9 А.Морозевич ОХУ 2770
10 В.Иванчук Украин 2769

Монголын шилдэг 10
Шатарчдын нэрс цол чансаа


1 Б.Гүндаваа ОУМ 2519
2 Ц.Батчулуун ОУИМ 2501
3 Б.Мөнгөнтуул ОУИМ 2447
4 Д.Шаравдорж ОУИМ 2446
5 Н.Баттулга ОУМ 2410
6 Г.Мөнхгал ФМ 2394
7 М.Гүнбаяр ФМ 2358
8 Б.Хатанбаатар ОУИМ 2354
9 О.Ганболд ОУМ 2319
10 Т.Батчимэг ОУИМ 2311
User avatar
Mike Bibby
Челси фен
Челси фен
 
Posts: 1733
Joined: Wed May 24, 2006 3:49 pm
Location: Мэргэжил: Эмч, Амжилт: ФС Сэкиваки, Байршил: Хайртынхаа хажууд

Re: Оюун ухааны спорт - ШАТАР

Postby MR.Batka » Wed Jul 04, 2012 11:30 am

Mike Bibby wrote:Ийм сайхан түүхэн үйл явдлыг яагаад энд тавьдаггүй байнаа. Монгол хүүхэд наана чинь Азийн аварга болчихоод байна шүү дээ. Би анх уншаадл ямар мундаг юм бэ гэж бодож байтал, Төгстөмөр хүү маань бүр 3 төрөлд нь аварга авч үнэмлэхүй ялалт байгуулсан байна шүү дээ.

Чи Монгол улсын ирээдүй, үнэхээр чамаар бахархахын аргагүй юмдаа. Цаашдын спортын талбарт нь амжилт хүсье! :gold :gold :gold

мундаг мундаг :-D
look at me
MR.Batka
 
Posts: 765
Joined: Sun Dec 18, 2011 11:59 pm
Location: Theatre of Dreams

Re: Оюун ухааны спорт - ШАТАР

Postby MR.Batka » Wed Jul 04, 2012 11:32 am

http://www.chesscube.com
энэ миний болон найзуудын маань тоглодог сайт тун дажгүй сайт шүү
look at me
MR.Batka
 
Posts: 765
Joined: Sun Dec 18, 2011 11:59 pm
Location: Theatre of Dreams

Re: Оюун ухааны спорт - ШАТАР

Postby Mike Bibby » Wed Jul 04, 2012 12:15 pm

Сайтдаа урьсанд баярлалаа. Би тийм мундаг шатарчин биш болохоор санаа зовж л байна шүү. Орсон баахан хожигдоод байвал баларлаа шүү :D
User avatar
Mike Bibby
Челси фен
Челси фен
 
Posts: 1733
Joined: Wed May 24, 2006 3:49 pm
Location: Мэргэжил: Эмч, Амжилт: ФС Сэкиваки, Байршил: Хайртынхаа хажууд

Re: Оюун ухааны спорт - ШАТАР

Postby Mike Bibby » Sun Jul 08, 2012 11:08 am

Е.Төгстөмөр: Надад хожигдсон хүүхэд уйлаад л байсан.

Монгол хүний оюун ухааныг тив дэлхийд гайхуулсан зургаан настай шатарчидтай ярилцлаа. Азийн аварга шалгаруулах тэмцээний гурван төрөлд алтан медаль хүртэж, цомын эзэн болсон Е.Төгстөмөр нийслэлийн 62 дугаар цэцэрлэгт сурдаг.

Бяцхан шатарчин хоёр настайдаа шатар тоглож сурчээ. Тэрбээр гурван настайдаа дэлхийн бүх орны төрийн далбааг өнгөөр нь нэрлэдэг байсан аж. Харин Тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд ирсэн Г.Энхчимэг охин нийслэлийн 52 дугаар цэцэрлэгт сурдаг. Ирэх 10 дугаар сард зургаан нас хүрэх бяцхан шатарчин маань гурван настайгаасаа шатар тоглож эхэлжээ.

Хоёр бяцхан шатарчин ирэх намар сургуульд орох боловч аль хэдийнэ бичиж, тоо бодож сурсан байна. Тэд «Урамтай шатар» клубт явдаг бөгөөд Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохын тулд Украин улсын гавьяат дасгалжуулагч Лионед Роговойтой хоёр cap бэлтгэл хийсэн байна.

- Олон улсын анхны тэмцээндээ оролцоод, медаль хүртсэнд баяр хүргэе?
- Е.Төгстөмөр: Тэмцээний туршид би ганцхан удаа тэнцсэн. Бусад өрөгт бүгдэд нь хожсон. Эмээ маань намайг Туршлагатай шатарчин шиг сайн тоглолоо» гэсэн.

Г.Энхчимэг: Энэтхэг хүүхдэд гурав дараалж хожигдоод, нэг хүрэл, хоёр мөнгөн медаль авсан. Одоо би Дэл­хийн аваргын тэмцээнд орно. Тэр тэмцээнд заавал хожно.

-Олон улсын тэмцээнээс медаль авах гоё байна уу?
Е.Төгстөмөр: Монголын далбааг бариад, цомоо хүр­тэж байхдаа «Шатар тоглох ямар гоё юм бэ» гэж бодсон. Шагнал авсны дараа их олон хүн тойроод, зарим нь зураг аваад л байсан. Их гоё. Гэртээ ирсний дараа аав «Миний хүү сайн байна» гээд намайг их олон үнссэн. Харин өвөө маань духан дээр үнсээд, уйлаад байсан. Аав надад баяр хүргээд, гар утас авч өгсөн.

Г.Энхчимэг: Иран, Ирак, Шри-Ланкийн хүмүүс ирээд бид хоёрын зургийг аваад байсан. Бас янз бүрийн хүмүүс бид хоёрыг «Харъя, харъя» гээд байсан. «Чингис хаан» нисэх буудал дээр буугаад, гэрийнхэнтэйгээ явж байсан чинь танихгүй хүмүүс ирээд, баяр хүргээд, мөнгө өгөхөд нь их гайхсан. Ээжийг таньдаг хүмүүс юм болов уу гэж бодсон. Ах маань Солонгосоос ирэхдээ надад Iphone, дугуй хоёр авч ирж өгнө гэсэн.

Г.Энхчимэг: Хар, шар царайтай олон хүүхэд байсан. 19 орны хүүхэд ирсэн гэсэн. Бид хоёр орос хэл мэддэг. Гэхдээ тэмцээний үеэр бусад хүүхэдтэй оросоор яриагүй. Шатар тоглож байгаа юм шиг ойлголцоод л байсан.

-Сүүлийн өрөгт хаанахын хүүхэдтэй тоглосон бэ?
Е.Төгстөмөр: Би Шри-Ланкийн хүүхэдтэй тоглоод, зургаа нүүгээд хожчихсон. Бас Макао хүүхэдтэй тоглоод, найм нүүгээд хожчихсон чинь тэр уйлчихсан. Уйлахаа болихгүй болохоор нь би түүнд Монголын далбаатай тэмдэг өгсөн юм. Тэгсэн чинь уйлахаа больчихсон.

Г.Энхчимэг: Шри-Ланкийн Умаяа Таши бас надад хожигдчихоод уйлаад л байсан. Тэгэхээр нь би ээждээ «Би бол уйлахгүй ээ» гэж хэлсэн.

-Яагаад уйлаад байсан юм бол оо?

Е.Төгстөмөр: Нутагтаа ганц ч хожигдож үзээгүй гэсэн. Энэтхэгийн хүүхэд бас надад хожигдчихоод, шагналаа ирж аваагүй.

-Та хоёр хожигдохоороо уйлдаг уу?
-Жаахан байхдаа яг хожих гэж байгаад хожигдчихоороо уйлдаг байсан. Одоо бол «Дараа заавал хожно доо» гэж боддог.

-Танай гэрт шатар тоглодог хүн олон бий юу?
Е.Төгстөмөр: Ээж маань олон улсын мастер, эгч их мастер. Өвөөгийн талынхан бүгд шатар тоглодог.

Г.Энхчимэг: Аав маань шатар тоглодог. Гэхдээ шатарчин биш хувиараа бизнес эрхэлдэг. Ах, эгч хоёр бас тоглодог. Манай удамд Тогтох тайж гэж шатар сайн тоглодог хүн байсан гэсэн.

-Жаахан байхдаа шатар тоглож сурчээ. Хэн зааж өгсөн бэ?
Е.Төгстөмөр: Түвшээ өвөө маань зааж өгсөн. Тоглоом тоглож байгаа юм шиг санагддаг. Удаан тоглосон ч гэсэн ядардаггүй.

Г.Энхчимэг: Аав зааж өгсөн.

-Удаан тоглохоор уйддаг уу?
- Е.Төгстөмөр: Айл удаан бодоод байхаар жаахан уйддаг. Би бол нүүдлээ түргэн бодож олоод, хурдан нүүдэг.

- Том хүмүүстэй тоглож байсан уу. Хождог уу?
Е.Төгстөмөр: Багш нартайгаа тоглодог. Хааяа хождог. Багадаа ээжтэйгээ тоглодог байсан. Ерөөсөө хожиж байгаагүй. Өвөө, аав хоёрыгоо одоо хождог болсон. Өвөө хожигдохоороо юу ч дуугардаггүй. Аав өмнө нь намайг «Чи яагаад хурдан нүүгээд байгаа юм» гэдэг байсан. Надад, хожигдохоороо «Миний хүү сайн байна» гэдэг.

Г.Энхчимэг: Би бас аавыгаа хождог болсон. Аав хожигдохоороо «Ганцхан буцчихъя» гээд байдаг юм.

-Буцахыг зөвшөөрдөг үү?
-Үгүй. «Барьснаа л нүүгээрэй» гэдэг.

-Шатар тогломооргүй санагдсан үед чинь тоглуулах гээд байвал яадаг вэ?
Е.Төгстөмөр: Аав намайг бага байхад тогломооргүй байхад «Ганцхан л нүүе» гэдэг байсан. Тэгэхээр нь би ганцхан л нүүх юм байх гэж бодоод зөвшөөрчихдөг байсан юм. Одоо бол аав ажил ихтэй «болохоор надтай бараг тоглодоггүй. Хааяа намайг тоглоё гэхээр дуртай зөвшөөрдөг. Саяхан тэмцээнд явахын өмнө бас багштай тоглуулах гээд байсан. Би тэмцээнд тоглох тактикаа бодмоор байсан учир тоглоогүй.

Г.Энхчимэг: Би дургүй байгаа үедээ тоглодоггүй. Хүчээр тоглохоор хожигдчихоод байдаг юм.

- Шатраас өөр ямар нэгэн зүйл сонирхдог уу?
Е.Төгстөмөр: Би хип хоп сонирхдог. Гэхдээ би шатарчин л болно.

Г.Энхчимэг: Би бүжиглэх, дуулах дуртай. Бүр жаахан байхдаа Оросын алдартай дуучдыг дуурайж дуулдаг байсан. Намайг дуулж байхад эгчийн хийсэн бичлэг одоо манайд байдаг. Бас гурван настай байхдаа youtube.com руу ороод «Том, Жерри», «Ну погоди» гэж бичээд, киног нь олоод үзчихдэг байсан. Одоо компьютер дээр удаан суухаар аав «Боль» гээд байдаг юм.

-Амжилт хүсье. Дэлхийн аварга болоорой?
Е.Төгстөмөр: Намайг дэмжсэн «Энержи ресурс» компанийн ах, эгч нар болон багш нартаа «Баярлалаа» гэж хэлье.

Г.Энхчимэг: Намайг Баянзүрх дүүргийн Засаг дарга, Спорт хорооны дарга, хүргэн ах С.Бямба-Эрдэнэ, Л.Эрдэнэбат нар маань ивээн тэтгэсэн. Ах нартаа баярлалаа.

Ц.Баттуяа: Эх сурвалж: “Өглөөний сонин”
User avatar
Mike Bibby
Челси фен
Челси фен
 
Posts: 1733
Joined: Wed May 24, 2006 3:49 pm
Location: Мэргэжил: Эмч, Амжилт: ФС Сэкиваки, Байршил: Хайртынхаа хажууд

Re: Оюун ухааны спорт - ШАТАР

Postby Mike Bibby » Sun Jul 08, 2012 11:11 am

Жаахан хүүхдүүд гэхэд аль хэзээний туршлага суусан хүмүүс шиг ярьж байна шүү. Цаашдын сурлага хөдөлмөр, тэмцээнүүдэд нь амжилт хүсье!
User avatar
Mike Bibby
Челси фен
Челси фен
 
Posts: 1733
Joined: Wed May 24, 2006 3:49 pm
Location: Мэргэжил: Эмч, Амжилт: ФС Сэкиваки, Байршил: Хайртынхаа хажууд

Re: Оюун ухааны спорт - ШАТАР

Postby Mike Bibby » Tue Jul 10, 2012 1:20 pm

6 настай шатарчдыг "Спортын алдар" одонгоор шагнажээ.

Image

Ази тивийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн Шри Ланка улсын Хиккадово хотноо зургадугаар сарын 24-нөөс долдугаар сарын 2-ны өдөр болж манай өсвөрийн шатарчин зургаан настай Есөнтөмөрийн Төгстөмөр /хүү/ гурван алт, зургаан настай Галсандоржийн Энхчимэг /охин/ хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж Монгол Улсынхаа нэрийг шатрын ертөнцөд өндөрт мандуулсан билээ. Өнөөдөр БТСГ-ын дарга Ч.Наранбаатар хүлээн авч уулзан баяр хүргэж, БТСГ-ын шагнал "Спортын алдар" тэмдэгээр шагнаж амжилт хүслээ.

Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн 22 тамирчин долоон насны ангилалд оюуны чадлаа сорьсон юм. Тэмцээний эхний өдөр болсон рапид төрлийн тэмцээнд хөвгүүдийн зургаан насны ангилалд түрүүлсэн "Урамтай шатар" клубын тамирчин Е.Төгстөмөр стандарт төрөлд амжилттай тоглож дахин аваргалжээ. Тэрбээр нийт 10 өргөөс найм хожиж, нэг тэнцсэнээр 8,5 оноогоор тэргүүлсэн бөгөөд блиц төрөлд долоон өрөг тоглосноос долоо хожиж, алтан медаль авч Ази тивийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний рапид, стандарт болон блиц төрөлд нэг ч хожигдолгүй гурван алтан медалийн эзнээр тодорсон ховор амжилтын эзэн болжээ.

Азийн аваргад Монголын 22 шатарчин оюун ухаанаа сорьсноос стандарт төрөлд Г.Энхчимэг мөнгөн медаль хүртэж, О.Бат-Эрдэнэ, Г.Учрал, А.Энхтуул нар шагналт дөрөвдүгээр байрт, Б.Батзориг, Ё.Эрдэмдалай, Г.Сайханзаяа нар тавдугаар байрт тус тус шалгарчээ. Харин блиц төрөлд "Урамтай шатар" клубын тамирчин Г.Энхчимэг дөрвөн оноогоор мөнгө, Б.Оюунсувд /5 оноо/, Э.Баасансүрэн /5 оноо/, Г.Учрал /5 оноо/ нар хүрэл медаль хүртсэн байна.

Ийнхүү Монголын өсвөрийн шатарчид тивийн аваргад өнгөтэй байж, блиц буюу түргэн тоглолтын тэмцээнээс нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл, рапид буюу түргэвчилсэн төрлөөс нэг алт, хоёр хүрэл, стандарт төрлөөс алт, мөнгөн медаль хүртлээ. Өсвөрийн шатарчид долдугаар сарын 5-нд эх орондоо ирээд байсан юм.

Дашрамд сонирхуулахад, Е.Төгстөмөр нь манай улсын алдартай шатарчин гэр бүлээс төржээ. Тэрбээр, УИХ-ын гишүүн асан, шатрын спортын мастер Н.Түвшинтөгсийн зээ хүү юм. Түвшинтөгсийн аав нь манай нэрт зохиолч Батын Нямаа нь чамгүй сайн шатар тоглодог хүн байсан юм. Түүний хүү Н.Төрбат агсан шатрын спортын мастер, мөн хүү Н.Төвсанаа, Н.Батцэцэг нар нь Олон улсын шатрын холбооны мастер бол Н.Түвшинтөгсийн охин Т.Батчимэг нь эмэгтэйчүүдийн Олон улсын их мастер цолтой.

Эх сурвалж: www.hiimori.mn
User avatar
Mike Bibby
Челси фен
Челси фен
 
Posts: 1733
Joined: Wed May 24, 2006 3:49 pm
Location: Мэргэжил: Эмч, Амжилт: ФС Сэкиваки, Байршил: Хайртынхаа хажууд

Re: Оюун ухааны спорт - ШАТАР

Postby ТӨӨГӨӨ » Fri Sep 14, 2012 12:42 pm

Тэр Батчимэг гээд шатарчин бнаа. Намтар этэр нь бнуу?
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Оюун ухааны спорт - ШАТАР

Postby Өсөхбаяр » Fri Nov 29, 2013 4:29 pm

22 настай Норвегийн шатарчин Магнус Карлсэн Шинэ Шатрын хаан болсон байна шт. Нөгөө Энетхэгийн мундаг Анандыг 10 өрөг тоглоод хожиж.
Image
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10174
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: Оюун ухааны спорт - ШАТАР

Postby Takanohana_Nowitzki » Fri Nov 29, 2013 4:31 pm

Тийшд. Ананд овоо хэдэн жил босоо байсан, 1 вүүндеркинд гарч ирлээ дээ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Оюун ухааны спорт - ШАТАР

Postby Villa_Bayaraa » Fri Nov 29, 2013 4:51 pm

Шатрын ертөнцийн Жастин Биебер гээд байсан биз дээ... хагас цагаар загвар өмсдөг энтэр гээд байл уу хэхэ
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Оюун ухааны спорт - ШАТАР

Postby Takanohana_Nowitzki » Fri Nov 29, 2013 4:58 pm

хахаха, нээрээ муухай адилхан золиг бшд ккк.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Оюун ухааны спорт - ШАТАР

Postby Ганзо » Fri Nov 29, 2013 5:25 pm

Энэ чинь бүр 13-тай байхаасаа тодорсон гар биз дээ. Дэлхийн аварга болоогүй л болохоос рейтенгээрээ бол овоо удаан тэргүүлж байгаа байх. Анандыг бол юм болгоогүй байналээ ш дээ
User avatar
Ганзо
 
Posts: 1152
Joined: Sun Dec 04, 2005 11:26 pm

Re: Оюун ухааны спорт - ШАТАР

Postby El Payaso » Fri Nov 29, 2013 5:33 pm

тэххх... ер нь ойлгомжтой байсан доо Анандаг нухах нь...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Оюун ухааны спорт - ШАТАР

Postby Olzii » Thu Jan 08, 2015 6:12 pm

За манайхан ШАТАР тоглодог нь орж сонирхоорой... Манайх УДАМ сүлжээндээ ОНЛАЙН ШАТАР хийж бга юм...

Тест хувилбар шүү, алдаа оноотой зүйл байгаа л бх, сайжруулаад л явна...

http://www.udam.mn/games
User avatar
Olzii
 
Posts: 4466
Joined: Fri May 08, 2009 10:55 pm
Location: Улаанбаатар

Re: Оюун ухааны спорт - ШАТАР

Postby postiga » Sat Jan 10, 2015 3:15 pm

Unuudur ordond neg temceeb bolsiimaadaa sonirhogchdiin...erthen medsen bol temceend oroh neriidleer ordon ruuga orood uzdeg baij
Zieg Heil
User avatar
postiga
Argentina's fan
 
Posts: 1470
Joined: Fri Dec 02, 2005 2:02 pm

Re: Оюун ухааны спорт - ШАТАР

Postby turuue » Mon Mar 14, 2016 4:56 pm

1. Karjakin, Sergey gm RUS 2760 M * . . . . ½ . . . ½ . 1 . . 2
2. Anand, Vishy gm IND 2762 . . O * ½ . . . ½ . . . . . 1 . 2
3. Aronian, Levon gm ARM 2786 . . ½ . S * ½ . . . . . . . 1 . 2
4. Giri, Anish gm NED 2793 ½ . . . ½ . C * ½ . . . . . . . 1½
5. Caruana, Fabiano gm USA 2794 . . ½ . . . ½ . O * . . ½ . . 1½
6. Svidler, Peter gm RUS 2757 ½ . . . . . . . . . W * ½ . ½ . 1½
7. Nakamura, Hikaru gm USA 2790 0 . . . . . . . ½ . ½ . C * . 1
8. Topalov, Veselin gm BUL 2780 . . 0 . 0 . . . . . ½ . . . T ½

Кандидат16-н 3 дах тойрог дуусчхаж. Тойрог нэг буюу нийт гурван хожил гарсны хоёр нь Топаловын эсрэг. Өмнөх кандидатын тэмцээнд бас тааруу үзээд сүүлээр орж байсан.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: Оюун ухааны спорт - ШАТАР

Postby Nomer 10 » Tue Mar 15, 2016 10:59 am

Шатрын дэлхийн аваргатай хэн өрсөлдөх вэ?

Л.Олонбаяр | GoGo.mn
Өчигдөр /2016-03-14 14:20 GMT+8/

Энэ оны арваннэгдүгээр сарын 11-30-ны өдрүүдэд дэлхийн аваргын төлөөх тоглолт АНУ-ын Нью Йорк хотноо болох юм. 2013 оноос дэлхийн аварга цолыг эзэмшиж буй Магнус Карлсентай тоглох шатарчныг тодруулах Нэр дэвшигчийн тэмцээн эхлээд эхний 2 өргөө хийгээд байна.
Тэмцээнд нийт 8 шатарчин оролцож байгаа ба бүгд нэг зоонд тойргоор 2 удаа тоглох юм. Эхний 2 өргийн дараах байдлаар 1 хожил, 1 тэнцээ авсан Энэтхэгийн их мастер Вишванатан Ананд, Оросын их мастер Сергей Карьякин нар хүснэгтийг тэргүүлж явна.

Тэмцээн энэ сарын 10-30-ны хооронд ОХУ-ын Мосвка хотод зохиогдож байгаа. 8 оролцогчийг дараах байдлаар тодруулсан. Үүнд:
Вишванатан Ананд, Энэтхэг – 2014 онд дэлхийн аваргатай өрсөлдсөн шатарчин, 2762 Эло-оноотой.
Сергей Карьякин, ОХУ – Дэлхийн цом 2015-ын ялагч, 2760
Пётр Свидлер, ОХУ – Дэлхийн цом 2015-ын дэд байр, 2757
Фабиано Каруана, АНУ – Гран При-2014/2015-ын аварга, 2794
Хикару Накамура, АНУ - Гран При-2014/2015-ын дэд аварга, 2790
Весселин Топалов, Болгар – Хамгийн өндөр Эло-оноотой(Дээрх хэдээс бусад шатарчид дундаас)
Аниш Гири, Нидерланд – 2 дахь хамгийн өндөр Эло-оноотой шатарчин
Левон Аронян, Армен – Зохион байгуулагчийн сонгосон шатарчин

Эло-оноо гэдэг нь спортын олон төрөлд ашиглагддаг чансааны оноо бөгөөд унгар гаралт америк физикчийн нэрээр нэрлэгджээ. Арпад Эло 1960-аад онд Америкийн шатрын холбоонд зориулж шатарчдын оноо бодох аргачлалыг гаргаж ирсэн бөгөөд 1970-аад онд ФИДЕ(Олон улсын шатрын холбоо) үүнийг өөр дээрээ хэрэгжүүлж эхэлжээ.
Дэлхийн цом гэдэг нь 2 жил тутам явагддаг бөгөөд энэхүү Нэр дэвшигчийн тэмцээний сонгон шалгаруулах тэмцээн гэж болно. Гран При тэмцээний хувьд 2 он дамнан дэлхийн элит зэрэглэлийн шатарчид хуран чуулдаг томоохон тэмцээн ба эндээс шалгарсан эхний 2 тамирчин мөн Нэр дэвшигчийн тэмцээнд орох эрхээ авдаг.

Эло-оноогоор шалгарсан 2 шатарчны хувьд дээрх 2 тэмцээий аль нэгд нь заавал оролсон байх ёстой. Ароняныг харин Нэр дэвшигчийн тэмцээнийг зохион байгуулагчдаас 2725-аас дээш Эло-оноотой шатарчдын дундаас сонгож оролцуулж байгаа тамирчин юм.
Америкийн шатарчин Каруана хэдэн сарын өмнөөс иргэншлээ сольж, Америкийн иргэн болсон. Уг нь итали хүн. Накамура ч гэсэн Японд төрсөн япон ээжтэй шатарчин. Эдгээр 8 шатарчнаас 14 тойргийн дараа хамгийн өндөр оноотой нь Карлсентай аваргын төлөө тоглоно.
Карлсен 2013 оны хавар Нэр дэвшигчийн тэмцээнд түрүүлж улмаар намар нь дэлхийн аварга Анандыг хожсоноосоо хойш энэ сэнтий дээр заларч байгаа. Ер нь л нэг хэсэгтээ Каспаров шиг хаанчлах магадлал их өндөр.
Өдгөө 25 нас 4 сартай тэрээр шатрын дэлхийн хамгийн залуу аварга гэдэг алдрыг хүртэх өндөр магадлалаа харамсалтайгаар алдсан юм. Учир нь 2010 оны намар тэрээр яг энэхүү Нэр дэвшигчийн тэмцээнд оролцохоос татгалзсан мэдэгдлээ хийж дэлхийн шатрын ертөнцийг донсолгож байлаа.

Яагаад тэр дээр нэг хүн суугаад байдаг, бусад нь тэр хүнтэй зэрэгцэхийн тулд доороос мацах хэрэгтэй гэж хэмээн мэтгэлцэж, өөрийнхөө байр суурин дээр хатуу зогсохоо мэдэгдэж байлаа. Түүнийхээр бол аварга ч байсан, залуу шилдэг тамирчин ч байсан бүгд нэг гараанаас хөдөлж, дэлхийн аваргын төлөө өрсөлдөх нь шударга явдал байв.

ФИДЕ-ийн ерөнхийлөгч Кирсан Илюмжиновт хандаж бичсэн захидалдаа тэр дэлхийн аваргыг шалгаруулах процедур буруу байгаа тухай хэлсэн байдаг.

Хөлбөмбөгийн дэлхийн аварга болсон баг дараагийн тэмцээнийхээ шууд финалд зоогдоод бусад багууд нь үлдсэн ганц эрхийн төлөө тоглож байна гэж төсөөлөөд үз дээ гэж ирээд л тэр тун шүүмжлэлтэй хандаж байв.

Тухайн үед тэрээр 19 настай байсан бөгөөд Эло-оноогоор дэлхийн чансааг тэргүүлж байлаа. Каспаров 21 настайдаа чансааны тэргүүн байранд заларч байсан бол тэр бүтэн 2 жилийн өмнө энэ алдрыг хүртэж, шинэ рекорд тогтоогоод байсан юм.

Хэрэв тэр энэ тэмцээнд орсон бол 2012 оны намар дэлхийн аваргын төлөө тоглож , хамгийн залуу дэлхийн аварга болох өндөр магадлалтай байлаа. Каспаров 22 нас 5 сартайдаа дэлхийн аварга болсон гэдгээр энэ төрлийн рекордыг эзэмшдэг.

2013 оны хавар тэр эцэстээ бууж өгч, Нэр дэвшигчийн тэмцээнд оролцохоо мэдэгдсэн юм. Тэр жилээ тэр энэ тэмцээнд түрүүлж, дараа нь дэлхийн аварга болсон тухай дээр дурьдсан. Дэлхийн аварга болох үедээ тэр 22 нас 11 сартай байлаа.

Жилийн дараа буюу 2014 онд Нэр дэвшигчийн тэмцээнд Ананд түрүүлж, Карлсенаас даагаа нэхэх боломжтой болсон ч 2014 оны 11-р сард болсон халз тулаанд Карлсен дахиад илүүрхэж чадсан.

Энэ жил Ананд Нэр дэвшигчийн тэмцээнд өнгөлж чадвал өнөө цагийн 2 агуу шатарчны дэлхийн аваргын төлөөх 3 дахь тулаан энэ намар явагдах юм. Гэхдээ тэр хүртэл бас ч гэж хол байна. Энэ 8 шатарчны хоорондын өргийг хараад үзэхэд Анандыг хожсон тохиолдол бусад 7 шатарчид дунд нэлээд бий.

Хөлбөмбөгт том том тэмцээнд том багууд тактикийн тоглолт хийгээд хуурай тэнцээ хийх элбэг байдагтай адил энэхүү тэмцээнд тэнцээ маш их гардаг. Энэ байдлыг шатар сонирхогчид шүүмжилдэг болоод байгаа.

Хөлбөмбөгт гоол харахыг хүсдэг шиг шатрын фэнүүд уран довтолгоо, хүчирхэг хамгаалалттай шатрыг харахыг хүсдэг. Өмнөх тэмцээнд 30 өргийн дараа 27 тэнцээ гарсан нь үзэгчдийн ундууцлыг багагүй төрүүлж байлаа.

Ямартай ч энэ удаагийн тэмцээн шатрын хүрээнийхэн дунд дуулиантайхан эхэлж байна. Тэмцээний явцын тухай дахин мэдээлэх ба дараагийн удаад мөн эдгээр 8 оролцогчийн хэн нь хэн бэ гэдэг тухай хүргэх болно.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Оюун ухааны спорт - ШАТАР

Postby turuue » Tue Mar 15, 2016 12:19 pm

:eek:

Энэ Аниш Гири бас непал аавтай, орос ээжтэй, тэгсэн хэрнээ Нидерландын харьяат гэж явдаг гэсэн. Манай нэг непал найз л дажгүй таньдаг гээд байгаа.

Анандыг сүүлийн кандидатын тэмцээнд түрүүлэхэд нь л биширсэн шүү. Хүнд ялагдлын дараа залуу супер их мастеруудын эсрэг тоглоод гараад ирдэг. Карлсенд ч тэргүүллээ эрт алдсан ч маш зоригтой хувилбар яваад цувралаа дор нь тэнцүүлсэн. Дараахан нь цувралыг шийдэж ч болох алдаа Карлсен гаргахад Ананд тэрийг нь харалгүй бүр том алдаад гол шаансаа хийсгэчихсэн. Сэтгэл санааны маш их дарамтан дунд тэмцээн өрнөдгийн л баталгаа болсон доо. Хоёр супер амьтан яг дараалж тэгж алдаж таардаг нь. Нөгөө талаас нас явахаар тэр их нервийг дийлэхээ байдаг гэж үнэн юм шиг.

Одоо арай залуу хүн түрүүлбэл гоё байх, ххэ. Гири, Каруана эсвэл Каръяакин ч юм уу. Сүүлийн хоёр ДА тулаанаас арай өөр юм харуулах биз.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: Оюун ухааны спорт - ШАТАР

Postby Nomer 10 » Tue Mar 15, 2016 3:17 pm

:eek:
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Оюун ухааны спорт - ШАТАР

Postby turuue » Sat Mar 19, 2016 11:42 am

http://drishti.co/2016/03/15/black-white-insight-chess-fide-candidates-tournament-2016/

Энд түрүүлэх магадлалаар нь ингэж жагсаасан байна.
1. Hikaru Nakamura
2. Vishwanathan Anand
3. Anish Giri
4. Levon Aronian
5. Fabiano Caruana
6. Sergey Karjakin
7. Veselin Topalov
8. Peter Svidler
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: Оюун ухааны спорт - ШАТАР

Postby turuue » Tue Mar 29, 2016 12:13 am

Дөнгөж сая дууслаа. Эцсийн мөч хүртэл юу ч болж болохоор гоё тэмцээн боллоо. Ананд тэнцсэний дараа Каруана довтлоод Каръяакин "автус" зогсоож байгаад л хяргаад хаялаа.

Каръяакин Карлсентэй ДА-ын төлөө тоглохоор боллоо.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: Оюун ухааны спорт - ШАТАР

Postby Chin-T-Mac » Thu Jan 10, 2019 3:54 pm

Хуучин бууны хугарай хусч л байна шүү... гоё тоглолт болж байж...

Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8319
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Previous

Return to Бусад

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests
cron