![Image](http://i1207.photobucket.com/albums/bb478/sodoo_0219/pink_rose01-1.jpg)
За форумынхаа бүх гишүүдийн халамжит хань, хайртай бүсгүйчүүдэд нь болон төрүүлж өсгөсөн сайхан эхчүүдэд нь Март-8-ны мэнд хүргэе!
Мөн цонход байдаг цөөхөн хэдэн эмэгтэй гишүүддээ баярын мэнд хүргэе...
Нулимсаа хүртэл биднээс нууж явдаг ээжийнхээ
Нуурын ус шиг тунгалаг хайрыг нь дээдэлж яваарай
Нуур хүртэл шувуудаа хүлээн эзгүйрхдэг энэ хорвоод
Нүглийн дундах ганц бурхан ээжийгээ хайрлаж яваарай..
Бурхад ч хараад дурлам Монголын минь сайхан бүсгүйчүүд
Булиглах зүрхийг минь эзэмдэгч Монголын минь үзэсгэлэнт эмэгтэйчүүд
Үрийнхээ өмнөөс үхэхэд ч бэлэн Монголын минь зоригт ээжүүд
Үнэнчээр нэгнийг дурлаж хайрладаг Монголын минь халамжит эхнэрүүд
Хамаг монголын хатад
Халуун сэтгэлийн шүтээн та бүхэндээ Мартын 8 мэнд хүргэе!!!