Пелегийн тухай 5 баримт.Хөл бөмбөгийн түүхэн дэхь агуа тамирчин, цорын ганц зэрэг олон нэрээрээ танигдсан хөл бөмбөгийн домогт тамирчин бол Пеле билээ. Одоо 71 насыг зооглож буй бурхан маань ойрын үед олон үгтэйгээрээ олны дургүйг нилээн хүргэж байгаа. Мөн энэ үеэс түүний домог болсон амжилт, өөрийх нь бахдан ярих дуртай амжилтууд нь хэр ортой болох талаар хөл бөмбөг сонирхогчид шүүж эхэлжээ. Ингээд Пелегийн тухай 5 сонирхолтой баримтыг хүргэж байна.
1. Пеле албан ёсоор 1283 гоал хийгээгүй.Пеле яг үнэндээ бол 1283 гоал оруулсан нь үнэн гэхдээ энэ тооноос түүний албан ёсны бус нөхөрсөг болон үзүүлэн тоглолтын 526 гоалыг хасах нь зүйтэй юм. Эдгээр тоглолтоос гадна тэрбээр сонирхогчдын ангилалд ч багтаж чадахгүй жижиг тэмцээнд билэгдэлийн багт тоглон оруулсан гоалоо 1000 давсан том тоон дээрээ тоолуулжээ.
Тэрээр албан ёсны 818 тоглолтонд оролцож 757 гоал оруулсан.
Тэр өөрийгөө бүх цаг үеийн хамгийн шилдэг гоалын харьцаатай тамирчин гэдэг боловч алдарт Фернандо Пеиротиогийн 1,7 тоглолт 1.6 гоал гэсэн харьцаанд хүрдэггүй.
Мэдээж хэрэг Пеле, Фернандо Пеиротиог байнга үгүйсгэдэг.
Сантос 11-0 Батофого Рибеиро Прето, Пеле 8 гоал
Сантос 11-1 Маринга ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, Пеле 5 гоал
г.м жагсаалт түүний рекорд дунд байдаг. Гэхдээ энэ Батофого нь бидний мэдэх хүчирхэг Батафого биш бөгөөд харин нутгийн нэгэн жижиг клуб бөгөөд мэргэжилийн статусгүй клуб юм. Орчин үеийн хөл бөмбөгтэй харьцуулах юм бол, Барса 4р лигийн багийн эсрэг тоглоод Месси 8 гоал хийсэнтэй адилхан үзүүлэлт юм.
Гэхдээ Пелегийн гоалдох чадвар гоц нэгэн бөгөөд шигшээ багийхаа төлөө 92 тоглолтонд 77 гоал оруулсан бөгөөд нэг тоглолтонд 4 дээш гоал хэзээ ч оруулж байгаагүй юм байна.
2. Дэлхийн аваргын баримтууд.Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний рекордуудыг дахин нэг харах ёстой байх.
Дэлхийн аваргын мөрөөдлийн багт хамгийн олон нэрлэгдсэн тамирчид: Жалма Сантос, Франц Бекенбаур 3н удаа.
Дэлхийн аваргад хамгийн олон гоал оруулсан тамирчин: Роналдо 15 гоал
Нэг финалд хамгийн олон гоал оруулсан тамирчин: Жоефф Херст 3 гоал
Нэг дэлхийн аваргад хамгийн олон гоал оруулсан тамирчин: Жус Фонтеин 13 гоал
Нэг тоглолтонд хамгийн олон гоал оруулсан тамирчин: Олег Саленко 5 гоал
Дэлхийн аваргын хамгийн олон тоглолтонд оролцсон тамирчин: Лотар Матиус 25 тоглолт
Дэлхийн аваргын хамгийн олон тоглолтонд ялсан тамирчин: Кафу 16
Хамгийн олон удаа дэлхийн аваргад оролцсон тамирчин: Антонио Карбажал, Лотар Матиус 5 дэлхийн аварга.
Пеле хаана байна?3. Пеле нэг ч дэлхийн аваргад топ тоглолтоо гаргаагүй.Пеле шигшээ багийнхаа өмсгөлтэй нийт 4 дэлхийн аваргын тоглолтонд оролцсон харамсалтай энэ тэмцээнүүдэд тэр алинд нь ч өөрийн домог мэт ярьдаг шилдэг тоглолтоо үзүүлээгүй юм. Бас тэр хэзээ ч өөрийгөө ФИФАгийн мөнгөн гутал авж байснаа ярьдаггүй.
Түүний тоглож байсан ДА тэмцээн болон алтан гуталын эзэд.
1958 он Жус Фонтайн 13 гоалтойгоор алтан гутал хүртсэн харин Пеле 6н гоалтой тэмцээнийг дуусгасан.
1962 он 6 тоглогч 4 гоалтойгоор тэнцсэн харин Пеле 1 гоалтой тэмцээнийг дуусгасан.
1966 он Ексебио 9 гоалтойгоор алтан гутал хүртсэн харин Пеле 1 гоалтой тэмцээнийг дуусгасан.
1970 он Герд Мюллер 10 гоалтойгоор алтан гутал хүртсэн харин Пеле 4 гоалтой тэмцээнийг дуусгасан.
Гэхдээ 1962 болон 1966 оны дэлхийн аваргад Пеле бага зэргийн бэртэлтэйгээр оролцсоны онцлох хэрэгтэй. Мөн тэр 1970 онд багийнхаа мэргэн бууч ч болж чадаагүй юм түүний өмнүүр багийн анд Жайрзинио 7 гоалтойгоор орсон билээ.
4. Пеле 3 биш 2 дэлхийн аваргын цомыг өргөсөн.Пеле үргэлж л Мессиг ямар нэгэн байдлаар өөлдөг.
-Хүмүүс надаас хэзээ дахин шинэ Пеле төрөх болоо гэж асуудаг. Хэзээ дахин төрөхгүй, миний аав, ээж 2 өөрсдийн үйлдвэрээ хаасан. Магадгүй Месси над шиг 1283 гоал оруулаад, мөн 3 дэлхийн аваргад түрүүлэн цомыг өргөх юм бол харин яахав ярьж болно. Пеле 3н дэлхийн аваргад түрүүлсэн багт тоглож байсан бөгөөд 1962 онд Бразилыг түрүүлэхэд тэрээр харамсалтай нь багтаа бараг тус хүргэж чадаагүй бөгөөд нээлтийн тоглолтоос бусад бүх тоглолтыг сэлгээний сандал дээр өнгөрүүлсэн бөгөөд. Дэлхийн аваргын турш Гарринчагийн гайхамшигт тоглолт Бразилд чухал ялалтуудыг авчран Гарринча Алтан дагиныг өргөж байжээ.
5. Пеле түүхэн тамирчидтай хамт тоглож байсан.Түүний 2004 онд гаргасан дэлхийн шилдэг 125 хөл бөмбөгчиний жагсаалт байдаг. Харин харамсалтай тэр энэ жагсаалтандаа өөртэй нь мөр зэрэгцэн нэг багт хүчин зүтгэж байсан агуу хөл бөмбөгчидөө нэрлээгүй билээ. Тэр энэхүү жагсаалтандаа өөртэй хамт тоглож байсан тамирчидаас бүх цаг үеийн шилдэг баруун аруудын нэг болох Карлос Алберто, Жалма сантос мөн шигшээ багийн Нилтон сантос нарыг л багтаасан байдаг.
Түүний энэхүү жагсаалтанд огт дурдагдаагүй түүнтэй хамт тоглож байсан шилдэг тамирчид. Гарринча 1962 оны дэлхийн аваргын Бразилын супер од, Вава Дэлхийн аваргын 2 финалд оролцож 3 гоал оруулсан, Диди 1958 оны Алтан бөмбөгийн эзэн.
Эдгээр тоглогчдоос гадна түүний мартсан бас нэг од бол Герсон юм 1970 оны дэлхийн аваргын түлхүүр тоглогч болж тоглолт бүрд 100 оновчтой дамжуулалт хийн 1970 оны дэлхийн аваргад Бразилчуудын оруулсан нийт гоалын талаас илүү дамжуулалтыг өгж байжээ.
Пеле гайхалтай хөл бөмбөгчин байсан, бас түүнтэй хамт гайхамшигтай тамирчид ч тоглож байсан. Тэр дан ганцаараа Бразилын од байгаагүй бөгөөд 1962 онд түүнгүйгээр түрүүлж чадах хэмжээний баг бразилд байжээ.