Монгол Улсын гарьд Б. Гантогтох

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Монгол Улсын гарьд Б. Гантогтох

Postby Тошилоо » Wed Jun 29, 2011 12:57 pm

Үлэмж даруу гарьдынхаа тухай, барилдааны амжилтынх нь талаар дурсамж хөөрөлдөнө үү.
Монгол бөхийн босоо цагаан хийморь
User avatar
Тошилоо
 
Posts: 721
Joined: Mon Jun 20, 2011 1:56 am
Location: ...

Re: Монгол Улсын гарьд Б. Гантогтох

Postby uuganaa_2491 » Wed Jun 29, 2011 1:10 pm

1999 онд манай аймагт Алтайн унага-99 даншиг наадам болж байлаа. Баянхонгорийн ламын гэгээний ойн дараахан болсон юм. Нилээд олон том цолтнууд ирсэн том наадам болсондоо. Бүх аваргуудад урилга өгсөн боловч Дамдин, Мөхнбат, Балжаа 3 авраг ирж байлаа. 2 ахмад аврага маани согтуу байсаар байгаад л буцсандаа. Дөрөвт балжаа аврага ганаа ганбат батзориг үлдэж байлаа. Ганаа гарди түрүүлээд пажеро жийпээр шагнуулж байлаа. Тухайн үедээ бөхөд өгсөн хамгийн том бай байсандаа. Үзүүрлэсэн Батзориг 69-өөр шагнуулж байлаа.
uuganaa_2491
 
Posts: 317
Joined: Fri Nov 16, 2007 5:32 pm

Re: Монгол Улсын гарьд Б. Гантогтох

Postby Наагий » Thu Jun 30, 2011 5:41 pm

тэр НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД-д байгаа ярилцлагыг нь зөөчөөч
You"ll Never Walk Alone..
User avatar
Наагий
 
Posts: 2207
Joined: Sun Dec 21, 2008 6:29 pm
Location: Darkhan

Re: Монгол Улсын гарьд Б. Гантогтох

Postby Suugii » Fri Jul 01, 2011 8:00 am

Сумъяагаа гаргаадаггүй мөртөлөө Өсөхөөг бардаггүй байсан даа....
Томыг хаядаг барилдаан тас тас....

1996 оны Олимпоор шагайдаа бэртэлт аваагүй бол сайн үзэх байсан даа....
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Re: Монгол Улсын гарьд Б. Гантогтох

Postby Nok » Fri Jul 01, 2011 8:52 am

Сумьяа, Өсөхөө, Сүхбат гурваасаа түрүүлж задарсан даа. Тэр үедээ Өсөхөө аваргыг нэг заалны барилдаанд шуудагдаж татаад зүтгэтэл дэвжээний хашлагыг даваад үзэгчдийн дунд орчихсон. Тэгээд жаахан маргаж байгаад Өсөхөө тахимаа өгснийг санаж байна. Сумьяаг задарснаас хойш энэ 2 ана мана бараг Сумьяа нь дийлэх талруугаа болсон байх шүү.
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: Монгол Улсын гарьд Б. Гантогтох

Postby Цоомоо » Fri Jul 01, 2011 11:40 am

Сумъяа байнга давдаг байсан ш дээ.
2004 оны наадмаар л харин нухсан.
Тэр жил ч сайн байсан.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Монгол Улсын гарьд Б. Гантогтох

Postby uuganaa_2491 » Fri Jul 01, 2011 11:43 am

Эхлээд бол Ганаа давдаг байсан л даа. шинэ зуунаас өмнө. Сүүлдээ бол яалтчгүй Сумяа бараг 2004 оний наадмаас бусадад н бүгдэд н давсан байх
uuganaa_2491
 
Posts: 317
Joined: Fri Nov 16, 2007 5:32 pm

Re: Монгол Улсын гарьд Б. Гантогтох

Postby Наагий » Tue Jul 05, 2011 10:33 pm

за гарьдын маань талаар. ( Увсын цэнxэр хязгаарын домог түүxтэй бөxчүүд номноос, 2008он)

Сосорбарам арслан:
Гантогтоx бол одоо үеийн бөxчүүдэд байxгүй иx олон давуу чанартай хүүxэд байгаа юм.и Иx сайxан дарууxан xүү. Ууц нуруу бяр иx сайxантай, боловсрол өндөртэй ийм xүүxэд байгаа юм. Улсад нэг ч болтугай түрүүлээсэй гэж бодож явдаг юм. Гэxдээ одоо ч гэсэн түрүүлэx хугацаа бий л дээ.

Монгол улсын төрийн шагналт зоxиолч Догмид:
Баянмөнx аваргын xүү Гантогтоxыг би иx ажилгладаг юм. Би бол зүгээр нэг бөx үзээд сууж байдаг xүн биш, Бөxийн иx хурлууд болоод, Үндэсний бөxийн xолбооны цэцдийн xуралд ч сууж байлаа. Нутаг нуга цол зэрэг гэдэг сайн муу олон юманд талцаж оролцдог бөxчүүдийн дунд олон жил хамт явж байна. Тэр дунд Гантогтоx нэг бодлоороо байдаг xангайн нуруу шиг эр байна лээ. Цагийн салxинд бөxөлзөж доxилзож, аашаа эвдэж, уймарч ээдрэн нааш цаашаа гүйдэг зан байдаггүй. Өөрөөр хэлбэл хэнийч хараат бус төв эрxэмсэг оршиж чаддаг өөрийн гэсэн бодолтой сайxан xүү гэж үнэлж явдаг юм. Гантогтоx үнэxээр сайн бөx ш дээ. Улсад 3 үзүүрлэлээ. Түрүүлбэл түрүүлэx л байсан ш дээ. Туxайн өдрийн од нь гүйxгүй л байxгүй юу даа. Ямар ч юман дээр тийм юм байдаг ш дээ. 7 сарын 12-ны өдөр Гантогтоxын хувьд таагүй өдөр байж болно. Xүн гэдэг амьтан чинь тэнгэр бурxан, од эрxэсийн эрxшээл дор энэxэн богино насаа элээx жамтай амьтан. Гантогтоx бол жинxэнэ сайxан эр хүн, сайн xүн, сайн бөx. Монгол эрийн бие бялдар, зан төрx гээд сайн талын бүx шижийг төлөөлж чадаx хүнийг олоод ир гэвэл би Гантогтоxыг хөтлөөд очиxод болно доо гэж боддог шүү.

Мягмарсүрэн заан:
Гантогтоx зааныг би Баянмөнx аваргын бөx xүү байдаг гэж бүр нутагтаа байxдаа радиогоор сонсож эчнээ танил болж байсан л даа. Xотод ирээд бөxийн чөлөөт барилдаанаар нэг жинд барилддаг болоод хамт бэлтгэл xийж, уралдаан тэмцээнд xоорондоо барилдаж байсан. Тэр үеэс xоорондоо нилээн найзалж нөxөрлөсөн. Манай Гантогтоx бол хэзээд нэг зангаараа байдаг дарууxан сайxан бөx, бас хэзээ ч хэдийд нэгэн хэвийн тогтмол сайн барилддаг өвөрмөц сайн бөx юм. Гэxдээ түүний иx спорт болоод, үндэсний бөxөд үзүүлсэн амжилт нь өөрийx нь потенциалаас иx доогуур шүү. Бөxийн чөлөөт барилдаанаар бол дэлxийн аваргаас медаль, бүр аваргын медаль ч авчиx боломж байсан. Үндэсний бөxөөр бол улсад хэд хэдэн удаа түрүүлчиx, аварга цол аваад аваргын xүү аварга гэж дуудуулж бүрэн болоx байсан. Тэгээд нэг л болоогүй юм даа.
You"ll Never Walk Alone..
User avatar
Наагий
 
Posts: 2207
Joined: Sun Dec 21, 2008 6:29 pm
Location: Darkhan

Re: Монгол Улсын гарьд Б. Гантогтох

Postby J@x » Tue Jul 05, 2011 10:43 pm

Сайхан бөх шүү. Гүндүүгүй монгол эр хүн гэдэг л Ганаа гарьд байх даа. За яахав болох биз дээ гэж яваад л түрүү авч чадаагүй байх даа. Бусад шигээ хор шартай байсан бол ч.....
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13301
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Монгол Улсын гарьд Б. Гантогтох

Postby Тошилоо » Wed Jul 06, 2011 3:05 pm

Арслан цол аваагүй яваа Баянмөнхийн Гантогтох

Гурван үзүүр нэгээс үнэгүй гэж үү?

Монгол бөхийн цол хаана ч давтагдашгүй, хосгүй эрхэмсэг чанартай. Цол л үндэсний бөхийн амь нь болж, түүний төлөө л бөхчүүд хурд хүчээ шавхан залуу насаа зориулдаг. Өдөр бүр бэлтгэл хийж, идэж уухаа цэнэж, наргиж цэнгэхээ хойш тавьж яваа бөхчүүд олон бий. Гэтэл тэдний ирээдүйдээ итгэх итгэл, шударга өрсөлдөөнд найдах сэтгэлийг үгүй хийхүйц түүх монгол бөхөд чамгүй. Тэдний хамгийн ойрын жишээ нь Монгол Улсын гарьд Б.Гантогтоход одоог хүртэл арслан цол олгоогүй байгаа явдал. Үндэсний бөхийн түүхэнд наадмын үзүүрт хүрч үзээгүй бөхөд арслан цол олгосон тохиолдол цөөнгүй. Мөн сүүлийн жишээнээс дурьдахад улсын их баяр наадамд 1024 бөх барилдахад үзүүрлэсэн Д.Азжаргалд арслан цол олгосон билээ. Гэтэл Б.Гантогтох гурван удаа үзүүрлэсэн. Гурван удаа найм давж үзүүрлэнэ гэдэг нэг удаа ес давж үзүүрлэхээс үнэндээ чанартай юу гэхээс дордохгүйг бөхийг арьсгүй мэдэрдэг монгол түмэн андахгүй билээ. Гэтэл хууль, дүрэм л ийм гээд бахдам амжилт гаргасан бөхөө одоог хүртэл айлын хүүхэд алаг үзсэн мэт явах нь зохисгүй. “Х.Баянмөнх аваргын хүү болохоор минь л намайг ингэж байгаа юм” гэсэн үгсийг Б.Гантогтох хаа нэг ярилцлагадаа дурьдсан нь бий. Арай ч хувийн харилцааг санан занаж хүүд нь цол олгохгүй гэж гүрийдэггүй биз. Гэхдээ л ид сайхан барилдах насан дээрээ яваа бөхдөө арслан цол олгохоос яагаад татгалзаад байдаг юм бол.

Үзүүр түрүүнд дөрвөн цаг барилдах ёстой байв уу?

Д.Мөнх-Эрдэнэ арслан хоёр түрүүлчихээд гурав дахиа наадмын түрүүнд хүрэхийн төлөө Б.Бат-Эрдэнэ аваргатай дөрвөн цаг гаруй барилдсан түүх байдаг. Тэр барилдааны үеэр харанхуй болж, төв цэнгэлдэхийн гэрэлтүүлэг хэчнээн ядмаг болохыг түмэнд таниулсны зэрэгцээ нэгэн явдал болсон юм. Энэ бол төр засгийн удирдлагууд барилдааныг хурдан дуусгахыг шавдуулахад Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж хоёр бөх дээр өөрийн биеэр очиж “Хурдан барилд. Мөнх-Эрдэнэд үзүүрлэсэн ч гэсэн арслан цол олгож болох тухай ярьж болох юм” гэх утгатай үг хэлснийг батлах хүн олон. Энэ үгийг сонссон Д.Мөнх-Эрдэнэ “Үнэхээр тийм юм бол би ингээд уяад удаад зогсоод байх сонирхол алга. Хурдхан барилдчихья” гэж хэлээд төдөлгүй унасан. Үнэхээр үүнээс хойш нэг их удалгүй түүнд арслан цол олгож, харин О.Балжиннямд аварга цол олгосон билээ. Тухайн үед бөхийн дүрэмд улсын баяр наадамд түрүүлсэн бөхөд л арслан цол олгоно гэж хатуу заасан байсан хэрнээ Д.Мөнх-Эрдэнийг хоёр удаа үзүүрлэсэн байхад нь ийнхүү арслан цол амласан байдаг. Ердөө наадам удаасны төлөө л бөхийн дүрэмд өөрчлөлт оруулах шалтгаан гарсан гэж эндээс ойлгох уу? Тэгвэл Б.Гантогтох ч удаад зогсоод, уяад байж чадахаар л бөх. Гэхдээ хаялцах хэмээх барьц түүнд Д.Мөнх-Эрдэнэ арслангийн түүхийг давтаж, тийм аргаар цол авах боломжийг нь хаачихсан хэрэг. Д.Мөнх-Эрдэнийн гурван удаа үзүүрлэсэн амжилтад арслан цол олгосон хэрнээ Б.Гантогтохыг гурав үзүүрлэчихээд байхад яагаад бас дүрмээсээ гажаад арслан цол олгохоос татгалзаад байгаа юм бол гэсэн яриа бөх сонирхогчдын дунд жил ирэх тусам газар авсаар.

Аавын хүүг алаг үзэв үү?


“Том” Сүхбат 70 жилийн ойн их баяр наадамд Б.Бат-Эрдэнэд аваргыг давж үзүүрлэхдээ арслангийн үнэмлэх алган дээрээ аваад буцаан хураалгаж байсан удаатай. Энэ гомдол хэчнээн жил үргэлжилснийг бөхөө мэддэг монголчууд андахгүй. Төрийн их баяр наадамд арван удаа түрүүлж, 44 насандаа улсын наадмын манлай бөхөөр тодорсон Хорлоогийн Баянмөнх аваргын бага хүү Гантогтох зөвхөн үндэсний бөхөөс гадна сумо, чөлөөт бөхөөр Монголынхоо нэрийг тахалж явсан нь саяхан. Гэтэл түүнээс цол, шагнал зугатаах нь элбэг. Мэргэжлийн сумогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медалийг анх хүртсэн хэрнээ одоо хүртэл гавьяат тамирчин цол ч үгүй яваа. Аавын хүүг ялгаж, аяганы алаг үзэх үзэл бөхийн хүрээнд газар авч, дургүйд хүчгүйн үлгэр хүчээ авсан юм биш биз дээ.

Босоо аваргын шороогүй тахим нөлөөлдөг үү?

Улсын их баяр наадамд түрүүлэхийн төлөө 1988 оны баяр наадмын шөвгийн дөрөвт өөрийгөө авахыг Х.Баянмөнх аваргаас гуйсандаа Б.Бат-Эрдэнэ тэр жил түрүүлсэн. Гэтэл үүнийхээ хариуг 12 жилийн дараа мөн их шөвөгт Х.Баянмөнх аваргын хүү Б.Гантогтохыг амлаж, өвдөг шороогүй хэрнээ шууд тахимаа өгсөн нь тэнгэрлэг гэхээсээ монгол бөхөө үл хүндэлсэн явдал болсон. Монгол бөхийн дэвжээ бол хоёр хүний хоорондын авлага өглөгийн газар биш. Бас бөх хүн заавал өвдөг, тохой шороодож байж унасанд тооцогддог дүрэм бий. Гэтэл ид ирэн дээрээ ирээд, хэн нь эхэлж түрүүлэх вэ гэж догдолж зогсоо залуусын нэгийг нь урьдын өрөө дарах журмаар авч, шударга өрсөлдөөнд нь саад хийсэн гэм Б.Бат-Эрдэнэд аваргад бий. Ингэж Б.Гантогтох шөвгийн дөрөвт нэг удаа үнэн хүчийг үзэх хүсэлгүй аваргатай таарсныхаа төлөө шууд давсан билээ. Өөрөө элэг бүсээ тайлаад өгчихсөн аваргаас нэрэлхэн цэрвэж барилдах гэж дайрах хэрэг байгаагүй нь лавтай. Шөвгийн дөрөвт Б.Бат-Эрдэнэ аварга ам авах гэж очихдоо асрын өмнө удаан зогсож, Баянаа аваргын дэргэд очин “Миний даваа ханачихлаа” гэж хэлэхэд нь хар аварга “Тэгвэл би миний хүүг ав” гэж хэлснээ өөрөө дурсан ярьсан удаатай.

Монгол бөхийн түүхэнд зургаан залуу заан хэмээн үе үе дамжин яригдах гайхамшигт үеийг бүтээгчдийн нэг, амжилт, ааш авир, ёс жудгаараа монгол түмний бахдлыг төрүүлэгч Баянмөнхийн Гантогтоход арслан цол олгож, үндэсний бөхийн түүхэн дэх нэгэн шударга бус явдлыг богино хугацаанд арилгаасай.



хиймори.мн Р.Гэгээ
Монгол бөхийн босоо цагаан хийморь
User avatar
Тошилоо
 
Posts: 721
Joined: Mon Jun 20, 2011 1:56 am
Location: ...

Re: Монгол Улсын гарьд Б. Гантогтох

Postby Cule » Thu Jul 07, 2011 11:09 am

Ингэж гуйж аваад яах ч юм билээ... Сайхан гарьдаараа үлдсэн нь дээр...
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: Монгол Улсын гарьд Б. Гантогтох

Postby Барнаба » Thu Jul 07, 2011 11:36 am

Тхх... Гантогтох өөрөө бол гуйхгүй хүн... гуйж авсан арслангаас илүү сайхан Гарьд магнайгаараа л үлдсэн нь дээр...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Монгол Улсын гарьд Б. Гантогтох

Postby Тошилоо » Fri Oct 21, 2011 4:52 pm

Гарьдын хүүг хараач
аавтайгаа ямар адилхан юм бэ.

Image
цэнхэр өмсгөлтэй нь
Монгол бөхийн босоо цагаан хийморь
User avatar
Тошилоо
 
Posts: 721
Joined: Mon Jun 20, 2011 1:56 am
Location: ...

Re: Монгол Улсын гарьд Б. Гантогтох

Postby Баясаа » Fri Oct 21, 2011 4:58 pm

Аавтайгаа гэхээсээ илүү өвөө юм биш үү
You'll never walk alone
User avatar
Баясаа
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 2688
Joined: Thu Sep 03, 2009 5:44 pm
Location: UB, MGL

Re: Монгол Улсын гарьд Б. Гантогтох

Postby uuganaa_2491 » Fri Oct 21, 2011 6:51 pm

хэдэн настай юм бэ
uuganaa_2491
 
Posts: 317
Joined: Fri Nov 16, 2007 5:32 pm

Re: Монгол Улсын гарьд Б. Гантогтох

Postby jal » Fri Oct 21, 2011 6:52 pm

uuganaa_2491 wrote:хэдэн настай юм бэ

http://garid.hiimori.mn/buh/index/view/id/3757
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Монгол Улсын гарьд Б. Гантогтох

Postby Наагий » Thu Mar 01, 2012 4:13 pm

гарьд маани Гавьяат болсон байна лээ.. аль эрт л аваx байсан юм шдээ.. залуучуудын дэлxийн аваргын анxны мөнгө авч байсан юм гэсэн тэxэд л өгдөг газар.. за гэxдээ оройтож авсан шд гэсэн дээ маш иxэд баярлаж байна ээ
You"ll Never Walk Alone..
User avatar
Наагий
 
Posts: 2207
Joined: Sun Dec 21, 2008 6:29 pm
Location: Darkhan

Re: Монгол Улсын гарьд Б. Гантогтох

Postby 1220 » Thu Mar 01, 2012 10:05 pm


Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Монгол Улсын гарьд Б. Гантогтох

Postby El Payaso » Fri Mar 02, 2012 12:19 pm

Хүмүүс нэг их арслан болгохгүй байна энэ тэр гэж ярих юм. Гурван үзүүр нэг түрүүнээс үнэгүй юу гээд л. Жишээ нь Голландын шигшээ дэлхийн аваргын хошой мөнгөтэй ч алтан дагина аваагүй л бол аваагүй биз дээ... арслан гэдэг чинь бас л том цол л доо... нэгэнт түрүүлээгүй хүнд өгөөд байх утгагүй ш дээ... Тэгээд ч хоёр үзүүр нь бро тахим аваад л хүрсэн дээ...
Last edited by El Payaso on Fri Mar 02, 2012 12:20 pm, edited 1 time in total.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Монгол Улсын гарьд Б. Гантогтох

Postby El Payaso » Fri Mar 02, 2012 12:19 pm

Магадгүй гарьд гэж цол гараагүй байсан бол Ганаад арслан өгөх байсан байх. Гурав үзүүрлэчихээд заан байлтай биш гээд.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Монгол Улсын гарьд Б. Гантогтох

Postby J@x » Fri Mar 02, 2012 12:24 pm

1 үзүүрлээд арслан авсан хүмүүс зөндөө л байгаа л даа 512д шдээ.
Үзүүлсэн амжилтаараа арслан цолтой бөхчүүд дотроо нилээн дээгүүр бичигдэнэ гэж Баянаа аварга ярьж байсан.

Мөнх-Эрдэнэг 3 үзүүрлэхэд арслан өгсөн болохоор барьцдаг л байх.
Гэхдээ Ганаа гарьд гэхээр нэг л чихэнд чимэгтэй сонсогддог шдээ. Улсын наадмын үзүүр түрүүнд 3 удаа зогссон гээ л...
Ер нь цолондоо томдсон байх тусмаа дуурсагдах нь илүү байдаг боловуу гэж бодогдоод байгаа шдээ. Одоо арслангаар ч яах юм билээ.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13301
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Монгол Улсын гарьд Б. Гантогтох

Postby jugder_08 » Fri Mar 02, 2012 12:27 pm

Цол дүйцүүлж олгодгийг нэг тийш нь шийдмээр юм дөө. Заавал түрүүлсэн байх цол аварга л даа.

3 удаа 6 давсан харцагууд ч хэд хэд бий шүү. Жавхлантөгс, Элбэг гэх мэт энэ нөхдүүд тэгээд заан цол авна гээд явахгүй юм.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Монгол Улсын гарьд Б. Гантогтох

Postby kayo » Fri Mar 02, 2012 12:34 pm

Чөлөөтөөр бол үнэхээр сайн байсым шиг байгаан. Гэм нь ёстой хашир нь дэндсэн нөхөр, ямар ч учираагаа 3-0 болгочихоод л хамгаалчихдаг байсан гэсэн.

Сумьяа ч ярилцлагандаа Гантогтохыг магтсан байсан. Хамгийн сүүлд оноо авалцаагүй салсан гэж байгаа улсын аваргад бол Ганааг Өсөхөөтэй нийлээд хийчихсэн л дээ.

Өсөхөө Гантогтох, Ганхуягт ялагдсан байхад Өсөхөөдөө Сумьяа өөрөө цэвэр ялагдаж өгөөд Ганхуяг алт, Өсөхөө мөнгө, Гантогтох тухайн үеийн оноо тоолдог дүрмээс болж ганц ч ялагдаагүй мөртлөө хүрэл авж байсан санагдаж байна. Тэрнээс хойш дахиж улсын аваргад ороогүй байх шүү. Уг нь энэ хэд хамтдаа бэлтгэл хийгээд эв нэгдэлтэый байсан бол дэлхий олимпоос юм зулгаах л байсан даа.

ЧӨЛӨӨТ БӨХӨӨР БИДНИЙ ҮЕИЙН ТОЛГОЙ НЬ Б.ГАНТОГТОХ БАЙСАН



-Тэр олимпод монголчуудын чөлөөт бөхийн гол найдвар нь Б.Гантогтох байсан уу?

-Тэр чөлөөт бөхөөр бидний үеийн толгой нь байсан. Барилдааны арга техник, тактик, ачаалал даах чадвараар илүү. 1994 онд Туркийн Стамбулд болсон ДАШТ-д ОХУ-ын Махарбек Хадарцевтай барилдаж тавдугаар байрт орсон. Би хувьдаа Ганааг 1995 оны Атлантын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн л гэж боддог. АНУ-ын Мелвин Дугласыг ялсан ч оноог нь өгөөгүй юм. 1996 оны Сяошанийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Ираны Расул Хадемтай хийсэн барилдааныг хүн болгон л харж байсан. Би тэр барилдааныг дэргэдээс нь харсан. Манай Ганаа шагайгаар уран авдаг. Тэгж хоёр авч 2:0-ээр ялж явсан. Расул өөрөө болих гээд байхад дэвжээнд авч гарсан ах Амир Хадем нь шахсаар байгаад барилдуулсан. Хадем хөл авдаг үндсэн мэхээ хийгээд Ганаагийн шагайг жаахан хөшчихсөн юм. Тэгэхэд Баянаа аварга (Дархан аварга Х.Баянмөнх) барилдуулаагүй. Миний бодлоор барилдуулчих л байсан юм.

-Х.Баянмөнх аварга Хадемийн алдааг олж харж, түүнийг нь Б.Гантогтох яг хэрэгжүүлж оноо авсан гэдэг. Тэр барилдаан юм биш биз?

-Яг мөн.

-Б.Гантогтох чөлөөт бөхөд үе­ийнхнээсээ түрүүлж сайжирсан. Та түүнийг хөөгөөд л яваад байлаа. Та хоёрын ур чадвар яг хэзээ нэг хэмжээнд ирсэн бэ?

-Намайг 1987 онд дөнгөж секцэнд орж байхад Ганаа өсвөр үеийн улсын аварга болчихсон, Австрид өсвөрийн ДАШТ-д барилдахаар явж байсан. Бөхийн эрдмийг надаас хоёр гурван жилийн өмнө ойлгочихсон, барилдааны арга техникүүдээ эзэмшсэн байсан. Надаас хоёр насаар ч ах. Аливаа юм цаг хугацаанаас хамаарна. Бид Ганаагийн араас хөөж, хугацаа хожихын төлөө явж байсан. Пионерийн байгууллагын нэрэмжит өсвөрийн том тэмцээн болдог байлаа. 1990 оны тэмцээнд Ганаа “А”, би “В” зооноос гарч ирж, аваргын төлөө барилдсан. Би ялж явсан ч 7:10-аар ялагдсан юм. Түүнтэй анх барилдсан нь энэ. Би нэг сонин юм ярих уу?

-Тэг л дээ?

-Тэр тэмцээний эхний тойрогт Өсөхөөтөй анх таарсан. Нөгөө булангаас их өндөр залуу гарч ирэхэд нь цочсон шүү. Хаанаас, хэн гээч, том лут хүүхэд гараад ирэв. Насаа дарчихсан юм биш биз гэж хүртэл бодогдож байлаа (инээв). Өсөхөө надад гурван торгуулиар ялагдсан юм. Тэр тэмцээнд эхлээд Өсөхөөтэй, сүүлд Ганаатай таарсан гэхээр сонин байгаа биз.

-Тэгээд Б.Гантогтох та хоёрын ур чадвар хэдэн онд тэнцэж ирэв?

-1997 онд ойролцоо байсан ч би яалт ч үгүй ялагдсан. 1998 онд л тэнцэж ирсэн. Барилдаад оноо авалцахгүй салж байлаа.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Монгол Улсын гарьд Б. Гантогтох

Postby kayo » Fri Mar 02, 2012 12:37 pm

Азжаргалд л арслан өгсөн нь бүүр утгагүй болгочихож байгаам л даа, ганц ойн жилээр л үзүүрлэсэн хүн шүү дээ.

Ер нь анхнаасаа цол дүйцүүлж өгөхгүй, гарьд, харцага энэ тэр гаргаагүй байхдаа гоё байсын.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Монгол Улсын гарьд Б. Гантогтох

Postby Yes Man » Fri Mar 02, 2012 12:47 pm

Хамгийн гол нь дүрэм нь өөрөө их сонин байгаам.... Хүн ямарч амжилттай байж болно л доо.....
Азжаргал, Эрхэмбаяр хоёрт арслан өгсөн... Чанар нь бол угаасаа нээх ялгаа гарахгүй шдээ.. Нэг жил л онцгой, азтай байсаныхаа төлөө л нэг шат илүү цолоор шагнуулж байгаам.... Тэгэхэд Ганаа гарьд бол гурван жил үзүүрт хүрсэн.... Гурван жил үзүүрт хүрэх хэмжээний түвшинд барилдана гэдэг ямар хэцүү болох нь угаасаа ойлгомжтой шдээ.....
Нэг даваа л дутуу болохоос ялгаагүй л нэг хүний ард орж байгаа хэрэг..... Тэр нэг даваа ч гэж дээ..... 1000 гаран бөх барилдуулахын тулд үндсэндээ нэгийн даваанд цэрэгүүд л очиж байгаа..... Энэ л том ялгаа болж байгаам...... Том цолтой мэргэлжлийн хэмжээнд барилддаг бөхчүүдийн хувьд нэг цэрэг илүү хаяна гэдэг ёстой хөх инээд хүрмээр л дээ...
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Next

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests