by tosiz_b » Mon Feb 06, 2012 9:54 am
Монголын бүх ард түмний XIII их наадам өнгөрөгч сарын 31-нд боксын тэмцээнээр эхэлсэн билээ.
Тэмцээнд 25 байгууллагын 240 гаруй тамирчин эрэгтэй ес (49, 52, 56, 60, 64, 69, 75, 81, -91 ба +91 кг), эмэгтэй гурван (51, 60, 75 кг) жингийн ангилалд өрсөлдсөн юм.
Тус тэмцээний хамгийн сонирхолтой нь хагас шигшээ болон аваргын төлөөх тоглолтууд байсан. Ийнхүү зургаан өдөр үргэлжилсэн тэмцээний жин жингийн аварга болон аварга багууд тодорсон юм.
Эрэгтэйчүүдээс жингийн дарааллаар Төв аймгийн Г.Ган-Эрдэнэ, МУ-ын гавьяат тамирчин Орхон аймгийн Н.Төгсцогт, "Хилчин" спорт хорооны Д.Отгондалай, "Сүлд"-ийн Г.Энхзориг, "Алдар"-ын Б.Чинзориг, "Хүч"-ийн Б.Түвшинбат, " Сүлд"-ийн Н.Шинэбаяр, Орхоны С.Эрдэнэбаяр, "Алдар"-ын Т.Эрбулат, СХД-ийн Н.Нандинтүшиг нар аваргалсан. Харин эмэгтэйчүүдээс "Аврагч" спорт хорооны Э.Нандинцэцэг, мөн хорооны О.Сувд-Эрдэнэ, Э.Ундрам нар тэргүүн байрт шалгарсан юм.
Монголын бүх ард түмний XIII их наадам нь сүүлчийн шалгаруулалтад аль аймаг, дүүрэг, хаанаас хамгийн олон тамирчин оролцсоныг ч шалгаруулах тул тэмцээн тус бүрд аваргуудаас гадна аварга багуудыг тодруулна.
Их наадмын эхний тэмцээний аварга багаар Орхон аймгийн Биеийн тамир спортын хороо шалгарч "Алдар", "Сүлд" спорт хороод удаалсан.
Мөн тус тэмцээний "Өсөх ирээдүйтэй тамирчин"-аар Г.Энхдэлгэр, "Шилдэг дасгалжуулагч"-аар н.Эрдэнэбаяр, "Шилдэг шүүгч"-ээр н.Хас-Эрдэнэ, "Шилдэг эмэгтэй тамирчин"-аар Э.Нандинцэцэг нар шалгарсан юм.
Өнөөдөр байна уу маргаашнаас цана эхэлнэ
RED ARMY