Оюун ухааны спорт - ШАТАР

Буудлага, бодибилдинг, усан спорт, уулын спорт...

Moderator: Их спортын модууд

Postby avarga » Fri Mar 02, 2007 2:44 pm

Шилдгүүдийн өрсөлдөөн эхэллээ
(2007.03.01)
Эх орончдын өдөрт зориулсан өндөр зэрэгтэй шатарчдын “MCS гранпри” тэмцээн өчигдөр (II.28) “Шихихутаг” ХЗДС дээр эхэллээ. УИХ-ын дэд дарга Д.Лүндээжанцан уг тэмцээнийг санаачлан зохион явуулж буй бөгөөд Монголын рейтингээрээ тэргүүлэгч ес, ОХУ-ын Буриадын нэг, нийт арван шатарчин тойргоор өрсөлдөж байна.

Цаашдаа уламжлал болон зохиогдох өндөр зэрэгтэй шатарчдын тэмцээнийг долдугаар сард Ардын хувьсгалын ялалтын ой, арваннэгдүгээр сард Улс тунхагласны ойн нэрэмжит болгон, жилд гурван удаа зохиохоор төлөвлөж буй аж.

“MCS гранпри” тэмцээнд түрүүлсэн шатарчин нэг сая төгрөгийн шагнал хүртэх бол хоёрдугаар байрт орвол 800 мянга, гуравт шалгарвал 600 мянга гэх зэргээр буурсаар долдугаар байр эзэлсэн тамирчин зуун мянгыг халааслах аж. Тэмцээнд эхний долоон байр эзэлсэн буюу мөнгөн шагнал хүртсэн тамирчид дараагийн тэмцээнд оролцох эрхээ хадгалж, хасагдсаныг рейтингээр ойрхон яваа шатарчид нөхөх юм. Тэмцээн энэ ням гаригт өндөрлөнө.

Нэгдүгээр тавилын дүн
ИМ Б.Хатанбаатар-ОУМ С.Намжилов 1:0
ФДМ Б.Гүндаваа-ФМ З.Бямбаа 1:0
ФМ Ц.Батчулуун-ФМ Г.Алтан-Оч 1:0
СМ М.Гүнбаяр-ФМ Н.Төвсанаа 1:0
СМ Н.Баттулга-ФМ Д.Эрхэмбаяр 1:0

Таван цагариг
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Шатрын тэмцээн зохион талаар

Postby chessmaniac » Sat Mar 24, 2007 9:48 am

Шатрын тэмцээнийг бидний тоглодог http://www.chessmaniac.com
сайтад орон зохион байгуулбал ямар вэ

Дэлгэрэнгvй мэдээллийг:
http://www.mongolchess.com/chessmaniac.htm
User avatar
chessmaniac
 
Posts: 5
Joined: Sat Mar 24, 2007 9:40 am

MongolChessCom

Postby chessmaniac » Sat Mar 24, 2007 9:53 am

http://www.mongolchess.com хуудас гайгүй ажиллаж байгаа шүү.
Ойрын 2 сарын хугацаанд нилээд өргөжүүлэн ажиллах бодолтой байгаа гэсэн
User avatar
chessmaniac
 
Posts: 5
Joined: Sat Mar 24, 2007 9:40 am

Mongolian Warriors team

Postby chessmaniac » Sat Mar 24, 2007 10:00 am

Онлайн шатар тоглох

Олон орны хэдэн зуун багаас эхний 10-т орж байгаа манай шатар сонирхогчдын Mongolian Warriors багт нэгдэн тулалдахыг Та бvхэнд уриалж байна, Ямартаа ч одоохондоо Орос, Америк 2 улсын багийн дунд яваа шvv.

дэлгэрэнгvй мэдээллийг:
http://www.mongolchess.com/chessmaniac.htm

Бvртгvvлэх:
http://www.chessmaniac.com/webchess/new ... ge=english

Mongolian Warriors team
User avatar
chessmaniac
 
Posts: 5
Joined: Sat Mar 24, 2007 9:40 am

Postby chukcha2002 » Sat Mar 24, 2007 6:08 pm

энэ чинь харин гоё сайт байдаг юм байна, сая л орж vзлээ
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Nomer 10 » Sat Mar 24, 2007 10:03 pm

болж л байна, холбоотой ажиллий л даа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby kayo » Thu Apr 05, 2007 11:17 am

Zaluusaa nasand huregchdiin ulsiin avarga bolj baigaa gesen medeelel alga uu?
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Postby kayo » Thu Apr 05, 2007 11:18 am

Bi gants l medee olloo.


Нүүр » Өнөөдөр сонин » 2007.04.01 » Спорт »
Б.Анхчимэг эрчүүдтэй өрсөлдөж байна
Р.МАНЛАЙ (2007.04.01)

Шатрын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 47, эмэгтэйчүүдийн 39 дэх удаагийн тэмцээн өнгөрсөн пүрэв гаригт “Идэр” дээд сургууль дээр эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй 16, эмэгтэй 14 тамирчин тойргийн журмаар өрсөлдөж аваргаа тодруулна.

Сонирхуулахад, ОУМ Б.Анхчимэг энэ жил эрэгтэйчүүдтэй өрсөлдөж байгаа юм.
Өчигдөр болсон дөрөвдүгээр тавилд Н.Төвсанаа Т.Алтанг, Д.Эрхэмбаяр Г.Алтан-Очийг, Д.Баярмандах Н.Баттулгыг, Ч.Адъяатөмөр Г.Эрдэнийг, З.Бямбаа Б.Анхчимэгийг, Ц.Батчулуун П.Батжанцанг, Б.Гүндаваа М.Мөнгөнхүүг тус тус хожиж, Б.Хатанбаатар М.Гүнбаяр нар тэнцлээ.
Эрэгтэйчүүдээс дөрвөн тавилын дараах байдлаар ФМ Д.Эрхэмбаяр, ФДМ Д.Баярмандах нар 3,5 оноотой тэмцээнийг хошуучилж явна.

Харин эмэгтэйчүүдээс гурван өргийн дараахь байдлаар ФМ Д.Янжиндулам, С.Отгонжаргал, СМ Ж.Дагийсүрэн нар 2,5 оноотой тэмцээнийг тэргүүлж байна.
Улсын аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэйчүүдээс Монгол Улсын гавьяат тамирчин Б.Хатанбаатар найм, ФМ Ж.Лхагваа зургаа, эмэгтэйчүүдээс ОУМ Ц.Батцэцэг долоо, ФМ Ж.Хулганаа зургаан удаа түрүүлж байжээ. Тэмцээн дөрөвдүгээр сарын 7-нд өндөрлөнө.
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Postby Cornerback » Fri Apr 27, 2007 2:38 pm

er ni shatar toglohiin tuld bol baigalias zayasan avyastai biah shaardlagatai baih, tehgui bol amjiltand hurne gej baihgui

er ni hezee ch Fischer/Spassky nar shig togloj chadahguigees hoish shatar toglood demii yum shig sanagddiin hehe
User avatar
Cornerback
 
Posts: 400
Joined: Thu Dec 01, 2005 3:32 am
Location: Монгол

Postby chukcha2002 » Fri Apr 27, 2007 5:31 pm

Хэхэ, хэзээ ч Жордан шиг болохгvй юм чинь энэ хар мянган залуучууд сагс тоглохоо больсон нь дээр гэх гээд байна уу.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Cornerback » Sat Apr 28, 2007 1:53 am

sags bol oor l doo Amerik, Evropiin league-iin toglogchid tsalin ondortei shd, harin shatar bol odoo barag mohoj baigaa togloom (Kasparov-oos hoish)

shatariin neg ontsgui tal ni ihenh oroonii ehnii 40 nuudel ni barag todorhoi baidag, tegeed 10 togloltiin 8-9 ni nichee
jishee ni 2 uneheer sain toglogch hoorondoo toglohod ur dun ni nichee nichee nichee nichee geh met hehe
Fischer random shatar bol harin sonirholtoi, classic shatar bol ner hundee aldsan l daa. Orosuud hoorondoo huivaldsaar baigaad ontsgui bolgotson gej yarigddag shd
Shatriig delhiin deed tuvshind toglodog humuusiin yaria l daa, tuunees zugeer hobby mayagaar toglohod shatar zugeer shd, Mongoliin buh shatarchid shatriig hobby mayagaar toglodog gehed hilsdehgui baih. (may except Mongontuul).
User avatar
Cornerback
 
Posts: 400
Joined: Thu Dec 01, 2005 3:32 am
Location: Монгол

Postby csc » Sat Aug 04, 2007 6:07 pm

Шатрын сонин хачин гэвэл олон улсын шатрын холбооны мастэр Тєвшинтєгсийн Батчимэг, амэрикын их сургуулиудын аварга шалгаруулах тэмцээнд 4 т оров Марилэндийн Товсоны их сургуулыг тєлєєж оролцсон байна.. Кэнтакигаас Янжиндуламыг оролцох байх гэж бодож байсан ч энэ удаадаа амжаагvй бололтой....

Батчимэг 2002 оны улсын аваргаар Мєнгєнтyyлтай тэнцэж Анхчимэгийг хожоод 3 т орж байсан .... тэхэд Анхчимэг тvрvvлээд Мєнгєнтyyл 2т орж байсын тэр vед харахад их хєєрхєн жоохон хvvхэд байсан тэгээд NY д тэмцээн нь болж байгаа гэхээр нь очоод харсан чинь шаал єєр болцон .....

Энэтхэгийн Hunery Kompey гээд дэлхийн 2 ноймрын шатарчин охин /бараг л нэг гэсэн bг Юдитыг эрэгтэйд тоглодог гэж bзээд/ М.И.Т аас дараа жил тэмцээнд оролцох юм байна... Hunery Kompey урд нь 02 онд болсон охидын дэлхийн аваргад манай Мєнгєнтyyлыг хожиж аваргалж байжээ...
csc
Peyton Manning
 
Posts: 717
Joined: Mon Oct 30, 2006 4:02 pm
Location: Colts, we are the champions

Postby Khosoo » Sat Aug 04, 2007 8:42 pm

Massachusets хавьцаа манай З.Баяраа гэдэг охин байгаа сурагтай. :smile:
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re:

Postby Чуугий » Tue Sep 02, 2008 5:06 pm

ОХУ-ын Кабардин Балкарын Нальчик хотноо болж буй дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд таван тивээс шалгарсан 64 эмэгтэй оюунаа сорьж байна. Манай улсаас Б.Мөнгөнтуул энэхүү тэмцээнд оролцож буй бөгөөд анхны өргийн тоглолтоо амжилттай хийж, хожжээ. Тэрбээр Польшийн иргэн Ивета Размичийг буулгаж авсан юм байна. Б.Мөнгөнтуул дараагийн өрөгтөө БНХАУ-ын их мастер Хоу Юфантай тоглох аж. Сонирхуулахад, дээрх тэмцээний хожил бүрээс шатарчин 3750 ам.долларын шагнал авах юм байна.

Image
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Оюун ухааны спорт - ШАТАР

Postby chessmaniac » Fri Jan 30, 2009 5:12 pm

User avatar
chessmaniac
 
Posts: 5
Joined: Sat Mar 24, 2007 9:40 am

Re: Оюун ухааны спорт - ШАТАР

Postby hosko » Thu Feb 12, 2009 6:06 pm

Виктор Корчной: Карпов, Фишер, Каспаровын тухай

-Цаг үе, өөрийнхөө тухай-

Нэрт их мастеруудын ярьсан олон зүйлийг зөвшөөрөхгүй байж болно. Гэхдээ түүний авьяас билэг, өөрийнхөө тухай, амьдралынхаа зарчмын тухай чин сэтгэлээсээ ярьсныг үнэлэхгүй байж болохгүй.

-Дрезденд болсон дэлхийн шатрын олимпиадад оросын шатарчид тавд орсон ч манай баг урагшилж байна, учир нь хоёр жилийн өмнө зургаад байсан гэж хошигносон. Харин Армены шигшээ баг байрандаа байх юм. Туринд нэгдүгээрт байсан, Дрезденд дахиад л нэгдүгээрт байна гэж Корчной онигоо гэмээр зүйл ярив.

Түүний үед бүх зүйл өөр байв. Эхний байр л биш бол ямар ч байрыг огт авч үздэггүй байв. Нэрт шатарчины бодлоор, Гарри Каспаров тоглоомоос гарсан нь оросын болон дэлхийн шатарт аугаа их ололтын эринийг эцэслэжээ.

Ленинградыг бүслэлтээс чөлөөлсний 65 жилийн ойг саяхан Санкт-Петербург хотод тэмдэглэх өдрүүдэд Виктор Корчной дайнд оролцогчдын Баруун хойд холбоо, Оросын шатрын холбооны дэд ерөнхийлөгч Борис Хроповын урилгаар төрөлх хотдоо иржээ. Иймээс сэтгүүлчид болон хотын шатрын олон нийтийн төлөөлөгчдөд зориулсан хэвлэлийн бага хурал дээр Виктор Львович зөвхөн шатрын тухай яриагүй нь гайхмаар биш ээ. Бүслэлтэд байсан бүх хүн хатуу ширүүн, хайр найргүй өдөр шөнийг хэзээ ч мартахгүй.

Шархагдагсдад шүлэг уншиж өгдөг байв
-1941 оны арваннэгдүгээр сард намайг арван настай байхад аав сайн дурынхантай хамт фронт руу явсан. Түүнээс хойш би түүний барааг хараагүй. 1942 оны өвөл хамгийн хүнд байсан. Хот тэр аяараа цас,мөсөөр хучигдсан, хүмүүс эцэж туйлдсан байв... Түүгээр ч барахгүй радио хэсэг хугацаагаар ажиллахгүй байв. Манайх Дотоод хэргийн ардын комиссариатын газар байрладаг байсан Литейный өргөн чөлөөнд байсан. Германчууд түүнийг бөмбөгдөхийг хэдэн удаа оролдсон. Нэг бөмбөг манай байшин дээр унасан. Азаар дэлбэрээгүй, харин цохилтоос болж хана нь цуурсан. Тэр үед би тураалын улмаас эмнэлэгт хэвтсэн. Гэвч манай хойд ээж Микояны нэрэмжит чихэр боовны үйлдвэрт ажиллахаар шилжиж, заримдаа намайг тийшээгээ аваачиж, мөөхий өгдөг байсан. Миний сурч байсан сургууль Литейный өргөн чөлөө, Чайковскийн гудамжны уулзварт байсан цэргийн эмнэлэгтэй дайны эхний өдрүүдээс шефийн холбоо тогтоосон юм. Бид тэнд ангиараа очдог байв. Тэгэхэд би шатар тоглож сураагүй байсан. Тэгээд шархадсан цэргүүдэд шүлэг уншиж өгдөг байлаа. Дараа нь шатар тоглодог болж, бүр бүслэлтэд байхдаа пионерын ордонд шатрын дугуйланд явах болсон. Бүслэлтээс гарсаны дараа шатрыг буурьтай сонирхож, хуучин номын дэлгүүрээр явж, бүр дайн эхлэхээс өмнө хэвлэгдсэн шатрын ном худалдаж авдаг байв.

-Та 1943-1944 онд пионерын ордны тэмцээнд гуравдугаар байр эзэлсэн байх аа...
-Би тэр тэмцээнийг санаж байна. Тэр тэмцээн Ленинградын өсвөрийн шатарчдын аврага шалгаруулах тэмцээн байсан. Эхлээд би хэдэн өрөгт хожигдсон, гэхдээ дараа нь алдснаа нөхөж чадсан. Гуравдугаар байранд орсон маань том амжилт байлаа! Дашрамд дурдахад, би «Шатарт өршөөдөггүй» гэсэн намтрын номондоо би гоц авьяастай байгаагүй, амьдралд тохиолдсон саад бүрийг ганц далайлтаар биш, харин хоёр юмуу гурав дахь оролдлогоор л давдаг байснаа бичсэн. Би найм дахь удаагаа оролдож байж л ЗХУ-ын аврага болж байв. Түүний өмнө хагас финалд долоон удаа орж байв. Улсын аврага шалгаруулах 1954-1955 оны тэмцээнд бүр сүүлээсээ хоёрт орж байв. Тэгэхээр өөртөө хандахдаа бүрэн бодитой байх хэрэгтэй.

Найз нар болгон зангаа өөрчилдөггүй
-Та Швейцарид суудаг, гэхдээ та бүслэлтээс чөлөөлсний ойг тэнд тэмдэглэж чадсан уу?
-Тэнд бүслэлтэд байгсад байсан бол тэмдэглэлгүй яахав... Заримдаа би юутай ч болов тийм баярыг дуртай тэмдэглэдэг хүмүүсийг олж чаддаг. Харин үүнийг Швейцарид Оросынхоос нилээд өөрөөр хардаг. Харин гэр бүлдээ тэмдэглэж чаддаггүй. Миний одоогийн эхнэр Австри, Германд өсч, хүмүүжсэн. Дайны жилүүдэд жаахан байсан тэр «гитлерюгенд»-ийн отрядад байжээ. Гэсэн ч тийм төрлийн баяртай холбоотой арга хэмжээнд намайг үг хэлэхэд эхнэр маань дургүйцдэггүй. Гэхдээ элдвийн юм тохиолдоно. Нэг удаа Смоленскт очиход тэндхийн шатарчид надад аугаа их ялалтын 55 жилийн ойд зориулж хийсэн цом бэлэглэсэн. Түүнийг гэртээ авчирсан чинь эхнэр маань их гайхсан. Тэгээд тэр шатрыг хэсэг хугацааны дараа нэг танилдаа бэлэглэсэн.

-Сүүлийн үед та Санкт-Петербургт үе үе ирэх юм. Зөвлөлтийн үетэй харьцуулбал хот өөр болж байгааг анзаарч байна уу?
-Та надаас ямар нэг магтсан үг хүлээж байгаа. Тэгэхээр би яаж муулах вэ? Би нэг их тал засдаггүй хүн. Түүний дээр би энд олон газраар яваагүй. Миний буусан зочид буудал /Невийн өргөн чөлөөн дэх нэг зочид буудал/ гэхэд олон зүйл барууны маягтай байна. Үүний сацуу бас олон зүйлийг барууны маягаар засаагүй байна. Гудамж талбай ямар өөр болсон, аж ахуйн үйл ажиллагааны хэлбэр өөр болж байгааг би анзаарч байгаа л даа... Нэг талаас үүнд баяр хүргэх хэрэгтэй. Нөгөө талаас энэ нь ... Хичнээн сая хүн ерөөс ямар нэг зүйл худалдаж авах боломжоо алдсныг бод л доо. Би энэ тухай бас бодож байна. Дашрамд дурдахад, би ЗХУ-аас зугтаж гараагүй бол өөрчлөн байгуулалт ерөөс эхлэхгүй байсан гэж зарим хүн үздэг. Тэгэхээр улс оронд ядуучууд байгаад би буруутай болж таарч байна. Би энэ тухай ч боддог. Би олон юмны тухай боддог. Харамсалтай нь, шатрын үйл ажиллагаа үүнд нэмэр болдог.

-Манай хотод таныг сайн мэддэг, санаж байдаг...
-Саналгүй яахав. Таксинд суугаад нэрээ хэлэхэд жолооч нь «Та амьд байгаа юмуу?» гэж гайхдаг /инээнэ/.

-Та 1999 онд Санкт-Петербургт Борис Спасскийтай халз тоглосныг санаж байна. Арван жилийн дараа Борис Васильевичтэй дахиад нэг тоглохыг та хүсэхгүй байна уу?
-Та Спасскийг надтай дахиад тоглохыг хүсч байгаа гэж итгэж байна уу? Та яагаад түүний өмнөөс ярина вэ? Тэр амьдралдаа сэтгэл хангалуун байгаа, шатар дахиад тоглохыг хүсэхгүй байгаа.
Түүнээс гадна миний оролцсон тоглолт Санкт-Петербургийн хувьд сонирхолтой гэж та үзэж байгаа бол надтай тоглохыг хүссэн хүмүүсийг та түвэггүй олно. Тэд заавал миний үеийн хүн байх албагүй. Залуу, бүр залуу байж болно. Арван жилийн өмнө Спасскийтай тоглосон тэр тоглолтын тухайд бол үнэхээр сонирхолтой болсон. Хоёулангийнх нь чансаа тийм ч өндөр байгаагүй ч бид хоёрын тоглолт шатрын түвшингийн хувьд тун дажгүй болсон. Энэ бол хотын шатрын хувьд, түүнийг харж байсан залуу шатарчдын хувьд амжилт байв. Түүнийг яагаад давтаж болохгүй гэж?

-Та ер нь амьдралд, тухайлж хэлбэл шатарт юунд харамсдаг вэ?
-Хүн бүрийн хувьд харамсах юм зөндөө гаралгүй яахав. Харин миний хувьд бол энэ асуулт нилээд оройтсон шинжтэй нь илэрхий. Урьд би дэлхийн аварга болоогүйдээ харамсаж байсан. Дараа нь энэ титмийг аваагүйд хэн ч буруугүй юм байна гэж бодсон. Миний араншин л буруутай. Тодруулж хэлбэл, би засч чадаагүй араншингийн маань сул тал. Үүний улмаас би дээд оргилд хүрч чадаагүй юм.

Тель-Авив, Нью-Йоркт Оросоор ярьдаг олон шатарчинтай
-Урьд өмнө ялагдашгүй байсан эх орны шатрын байдлыг та хэрхэн үнэлнэ вэ? Таны бодлоор, манай их мастерууд Дэлхийн шатрын гуравдугаар олимпиадад яагаад дараалан ялагдав аа?
-Оросын их мастерууд Дрезденд /Германы энэ хотод шатрын сүүлчийн олимпиад болсон юм. - Ред/ яагаад муу тоглосон бэ? Та өөрөө бодоод үз л дээ. Олимпиадын эхний өдөр Орос-Швейцарын багийн тоглох өдөр нэгдүгээр ширээнд надтай тоглохоос Крамник татгалзсан. Түүний оронд Свидлер тоглож, бид хоёр хайнцсан. Крамник надаас айсан байх гэж би ярихгүй, зүгээр л оросын шатарчид нэг их хичээлгүй хожиж дасчээ. Энд эхний өдрөөсөө л хичээх хэрэгтэй болсон. Тэгээд яасан билээ. Нэг нь татгалзсан, бас нөгөөх нь татгалзсан... Багийнхан тийм байх ёстой гэж үү? Эцсийн дүнд оросын шатарчид тавдугаар байранд орсон. Дараа нь манай баг урагшилж байна, хоёр жилийн өмнө зургаад байсан шүү дээ. Гэтэл Армены шигшээ баг байрандаа байх юм. Туринд нэгдүгээрт байсан, Дрезденд дахиад л нэгдүгээрт байна гэж хошигносон.

-Хямралаас гарах арга байна уу?
-Илэн далангүй ярихад, бий болсон нөхцөл байдал сүүлийн хэдэн арван жилд Оросын шатрын ертөнцөд болж өнгөрсөн тэр үйл явцыг бодитой тусгаж байна. Өнгөрсөн жилүүдэд манай олон шилдэг их мастер харьяаллаа сольж, одоо Оросын төлөөлөгчид дэлхийн олон арван оронд тоглож байгааг та анзаарч байгаа байх. Жишээ нь, 1992 онд Манилд болсон олимпиадад 150 багийн 120-д нь ЗХУ-аас гаралтай хүмүүс тоглож байсан. Дрезденд ч иймэрхүү байв. Урнаар өгүүлбэл, Тель-Авивын өмнөөс тоглодог «Москва-2» баг байхад Нью-Йоркийн өмнөөс тоглох «Москва-3» баг байна. Тэнд бас англиар орос аялгатай ярина.

Шатарчдаа дэлхийгээр нэг тараачихаад урьдын адил давамгайлж, шатрын олимпиадад түрүүлэхийг хүсээ юу? Тийм байдаггүй юм. Тэр тусмаа шатрын хамаг мэдлэгээ олон зуун оронд түгээсэн. Тэгэхээр бидний эсрэг сайн тоглодог хүмүүс ЗХУ бутрахаас өмнөх үеийнхээс хавьгүй хүчтэй болжээ.

-Харин та одоо залуучуудад мэдлэгээ эзэмшүүлж байна. Та авьяаслаг залуу их мастер Никита Витюговт хичээл заахаар нэг бус удаа ирж байгаа.
-Би арай ахиу мэддэг байж магадгүй. Би дөчин жилийн өмнө ЗХУ-ын дөрвөн удаагийн аварга байхдаа шатраар хэрхэн хичээллэдэг байсан шигээ Никитаг тэгж ажиллахыг сургаж байгаа. Одоо би өөрөө тэгж ажиллах чадал хүрэхгүй байна. Харин тэр ингэж ажиллах хэрэгтэй. Би тийм ч олон шавьгүй. Над дээр хүмүүс ирдэг, олон хүн өөрийгөө миний шавь гэдэг. Жишээ нь,Василий Иванчук, Борис Гельфанд хоёр над дээр нэг бус удаа ирж байсан ч би энэ гарамгай шатарчдыг шавиа гэж хэлж чадахгүй. Тэр хоёр одоо тун сайн тоглож байгаа. Зарим хүн өсч дэвжилгүй, ерөөс шатрыг орхисон. Жишээ нь, Жоэль Лотье байна.
Үүний өмнө тэр манай улсын эмэгтэйтэй гэрлэж, Москвад нүүж очсон.

-Та шавь нараа бэлтгэж, тэмцээнд байнга тоглож амжих юм.
-Өнгөрсөн оны сүүлийн саруудад би тун муу тоглосон. Юуны өмнө бие тааруугаас болсон. Даралт хөдлөөд. Биеэ бүр дордуулчихгүйн тулд олон эм уудаг. Тийм олон эм ууж байхад шатар тоглох боломжгүй. Ер нь би өөрийн биш, харин шавь нарынхаа амжилтаар бахархах болж байна.

Карповтай дипломат харилцаатай
-Дэлхийн шатрын аваргын тэмцээн одоо ямар журмаар болох нь огт ойлгомжгүй байгаа. Өнгөрсөн оны эцсээр ФИДЕ-гийн санал болгосон шинэ хэлбэрийг олон их мастер зад эсэргүүцсэн. Өнөөгийн нөхцөлд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ямар хэлбэр хамгийн зохистой вэ? Ер нь төгс сайн хэлбэр гэж бий юу? Та хэрхэн үзэж байна вэ?
-Би алдар нэр хүсч дэлхийн аваргын төлөө тэмцэх бодолгүй гэдгээ нэг бус удаа хэлж байсан. Тийм болохоор шатрын дээд хүрээлэнд юу болж байгааг төдий л анхааралтай авч үздэггүй. Тэр тусмаа Олон улсын шатрын холбоонд болж байгаа үйл явдлыг төдий л анхаардаггүй. Ноён Кампоманес ФИДЕ-гийн хүндэт ерөнхийлөгч байж, Дрезденд шатрын олимпиад явуулахыг удирдаж байхад ФИДЕ-д болж байгаа үйл явдлыг хэрхэн буурьтай харж болох билээ?! Би яагаад Кампоманесыг эсэргүүцдэг вэ? Филиппинд Карпов бид хоёрын тоглолтыг зохион байгуулж байсан болохоор түүнд дургүй байх хувийн шалтгаан надад байсан юм.

-Анатолий Карпов та хоёрын харилцаа сайнгүй байсан. Гэхдээ та хоёр жилийн өмнө Одесст болсон тэмцээнд хамтдаа нэг биш, хэдэн өрөг тоглосон. Харилцаа муу байсныг цаг хугацаа эмчлээ юу?
-Би Карповыг ойлгодоггүй. Би Борис Спасскийтай олон зүйлээр зөрчилддөг. Бүр эвэлхээргүй маргадаг ч түүнийг ойлгодог. Харин Карповыг ойлгодоггүй. Бид өөр өөр үеийнх болоод тэр үү, нэг л таардаггүй юм. Бид нийтийн өрөг задлан шинжилж чадна. Гэвч ингэж задлан шинжлэхэд хүртэл тэр бүх зүйлд өөрийгөө давуу гэж үздэг. Урьдын сэхүүн санаагаа орхидоггүй байж магадгүй... Гэхдээ бид хоёр ерөнхийдөө дипломат харилцаатай. Түүгээр ч барахгүй Анатолий Карпов бид хоёр дэлхийн клубын аварга шалгаруулах тэмцээнд нэг багт тоглож байлаа...

-Та бас Михаил Тальтай ч зөрчилддөг байсан.
-Намайг Филиппинд Карповтай тоглоход Таль туслах нь байсан юм. Түүнээс гадна тэр үед Михаил энэ тоглолтын явцыг «Советский спорт» сонинд бичдэг байсан. Тэр бичсэн сурвалжлагадаа үйл явдлыг буруу тайлбарлаж, намайг л муулдаг байв. Би энэ нийтлэлүүдийн тухай мэдээд, энэ талаар юу бодож байгаа бүхнээ түүнд оросоор ч, англиар ч хэлсэн. Их мастер хүн миний талаар тийм балай юм бичиж яахин болох вэ? Михаил Таль бид хоёр олон арван жил үерхсэн улс шүү дээ. Гэтэл тийм юм бичиж байдаг... Гэвч хүн мөнгө олох болохоор тэгдэгийг ойлгох хэрэгтэй.

-Та ЗХУ-аас бүрмөсөн явсан гэж ярьдаг. Эргэж ирэх хүсэл хэзээ ч төрж байгаагүй юу?
-Хүсч байгаагүй ээ. Гэхдээ нөхцөл байдлыг таамаглан бодож байсан үе бий. Гэвч цаг хугацаа улирах дутам энд найз нөхөд маань цөөрсөөр байна. Тэгэхээр чин сэтгэлээсээ ярилцах хүнгүй болохоор эргэж ирж яах вэ дээ?

-Оросын харьяат болгохыг танд Горбачев санал болгож байхад та яагаад татгалзсан юм бэ?
-Энэ бас нарийн учиртай. Тэр үед би үнэн хэрэгтээ зөвхөн Швейцарын харьяат болохын төлөө л тэмцэж байсныг ойлгоорой. Чухамыг өгүүлбэл, би татгалзаагүй бол Швейцарын ч харьяат болж чадахгүй байсан юм.

-Таны хувьд хамгийн «эвгүй» учраа хэн байсан бэ?
-Пауль Керес. Би түүнд цагаанаар ч, хараар ч хэд хожигдсон. Би лав л дөрвөн өрөгт хожигдсон. Түүнийг нас барахаас хагас жилийн өмнө л ганц хожсон. Би нилээд залуу байхдаа аварга шалгаруулах нэг тэмцээн дээр дараалан хэд хожоод, гойд урамтай тоглож байлаа. Би ганц хожигдсон нь мөн Перес байсан. Тэгэхдээ огт тэмцэлдэж чадаагүй. Түүнээс гадна түүний арга барил надад их таалагддаг байсан.

-Шатрын бүх түүхэнд хамгийн хүчтэй шатарчин гэж та хэнийг үздэг вэ? Эхний гурвыг нэрлэнэ үү?
-Хамгийн зөвөөр хэлбэл, Каспаров, Каспаров, бас дахин Каспаров. Хэдэн жилийн өмнө ийм санал асуулга явуулахад ихэнх их мастер Фишерийг ХХ зууны хамгийн хүчтэй шатарчин гэсэн байсан. Харин би Каспаровын төлөө байсан. Ер нь эхний гуравт би Фишерийг ч, Каспаровыг ч, магадгүй Ласкерыг оруулах байна.

-Та шатраас өөр юу сонирхдог вэ?
-Урьд би төгөлдөр хуур тоглож, шүлэг унших дуртай байсан... Би шүлэг, адал явдалтай зохиол унших дуртай. Адал сэдэвтэй кино үзэх дуртай. Нэг үе би машин барих дуртай байв /Би энэ тухай намтрын номондоо бичнэ/ Гэвч нэг удаа Васильевскийн арлын өргөн чөлөөнд би Замын цагдаагийн газрын машиныг мөргөсөн. Миний жолоочийн үнэмлэхийг хурааж аваагүй /нэр хүндтэй хүн байна гэж бодсон байх/, гэвч би шоконд орж, машин жолоодохоо больж, одоо явгаар их явж байна. Хэдэн арван жилийн өмнө надад илүү олон талтай хөтөлбөр байсан байж болох юм.

Шатрын сургуулийг Корчнойн нэрэмжит болгосонгүй
Вологда хотын шатрын дунд сургуулийг тэнд ирсэн В .Л. Корчнойн нэрэмжит болгох ёстой байжээ. Энэ үйл явдалд зориулан тусгай самбар бэлтгэж, түүнийгээ Виктор Львовичийг оролцуулан нээхээр төлөвлөж байжээ. Гэвч байгууллагыг нэрэмжит болгох гэвэл тухайн хүн нас барсаны дараа л нэрэмжит болгох хуультай учир энэ санаанаасаа эцсийн мөчид татгалзав. Корчной шиг хүний талаар л хууль мөрдөх ёстой нь илэрхий. Орос Улсад А.Карповын нэрэмжит хэдэн клуб бий. Бас Пойковскийд түүний нэрэмжит тэмцээн явуулдаг. Петербургийн Москвагийн районд Б.Спасскийн нэрэмжит хүүхдийн клуб ажилласаар олон жил болж байна.
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Оюун ухааны спорт - ШАТАР

Postby chessmaniac » Fri Nov 13, 2009 11:50 am

2009 оны 11 р сарын 11-23 нд Туркийн Анталиа хотод Өсвөрийн шатарчдын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн явагдаж байна. Монголоос 17 шатарчин хүүхдүүд ур ухаанаа уралдуулан өрсөлдөж байгаа болно.

http://www.mongolchess.com/index.php?op ... id=53:2009
User avatar
chessmaniac
 
Posts: 5
Joined: Sat Mar 24, 2007 9:40 am

Re: Оюун ухааны спорт - ШАТАР

Postby OhMyGosh » Wed Jun 30, 2010 8:40 pm

хаха санаандгүй өөрийнхөө Ай-Диг бичсэн чинь орчихдог байшд.

Тэгэхээр ийм байнаа...

Дэлхийн Шатарын Холбооны
Эмэгтэйчүүдийн Гран при – 2010 тэмцээн
(2010.07.29-12.08 Улаанбаатар)

Дэлхийн Шатрын Холбооноос 2010 оны Дэлхийн Шатрын Холбооны Эмэгтэйчүүдийн Гран При тэмцээнийг зохион байгуулах эрхийг Монгол улсад олгосон юм. 2009 оны 6 сард үзэглэсэн албан ёсны гэрээний дагуу шатрын спортын төрлөөр манай оронд зохиогдох анхны дэлхийн чанартай, олон улсын нэр хүндтэй энэхүү томоохон тэмцээнийг 2010 оны 7 дугаар сарын 29-нөөс 8 дугаар сарын 12-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотноо зохион явуулахаар төлөвлөөд байна.
Монгол улсын Засгийн газар 2009 оны 8 сарын 18-ны өдрийн 252 тоот тогтоолоороо 2010 оны Дэлхийн Шатрын Холбооны Эмэгтэйчүүдийн Гран При тэмцээнийг өөрийн оронд амжилттай зохион явуулах, санхүүжилтийн дэмжлэг туслалцаа үзүүлэх үүргийг Эрүүл мэндийн сайдад үүрэг болгосон нь тэмцээний ач холбогдол, нэр хүндийг өндрөөр үнэлэж буй тод илрэл болсон билээ.
Монголчуудын хувьд их спортын энэ төрлөөр анхны олон улсын нэр хүндтэй тэмцээнийг зохион явуулах эрх олдож байгаа юм. Хүн төрлөхтний оюуны спортын “хаан” шатрын гарал үүслийн гал голомт бохын хувьд монголчууд бид энэхүү арга хэмжээг өндөр түвшинд, амжилттай зохион байгуулах хүндтэй үүргийг хүлээж байна.
Тэмцээнд дэлхийд чансаагаараа тэргүүлэгч 12 эмэгтэй шатарчин “Эмэгтэйчүүдийн ОУ-ын шатарын тэмцээний журам”-ын дагуу тоглох болно.Тэмцээн нээлт, хаалтын арга хэмжээг оролцуулаад 15 хоног үргэлжлэн явагдана. Тэмцээнийг зохион байгуулагч орон хамгийн өндөр чансаатай эмэгтэй шатарчнаа оролцуулах эрхтэй болж байна. ДШХ-ны их мастер Батхуягийн Мөнгөнтуул эх орноо төлөөлөн энэхүү тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна.
Тэмцээнийг өөрийн оронд зохион байгуулснаар дэлхийн шатарын спортын хөгжилд монголчууд бид өөрсдийн бодит хувь нэмрийг оруулахын зэрэгцээ монгол шатарчдын төдийгүй Монгол орны нэр хүнд олон улсын тавцанд өндрөөр үнэлэгдэх ач холбогдолтой.
Монголын шатарын спортын тамирчид, шатар сонирхогчдийн хувьд дэлхийд чансаагаараа тэргүүлж байгаа өндөр зэрэглэлийн тамирчдийн тоглолтыг эх орондоо үзэж сонирхох, тэднээс туршлага хуримтлуулах өргөн боломж нээгдэх болно.
Энэ удаагийн тэмцээнийг амжилттай зохион байгуулснаар ДШХ-ноос буцалтгүй тусламжаар баригдах Шатрын ордоны баригдах хугацаа, санхүүжилтийн асуудлыг нааштайгаар шийдвэрлэхэд томоохон түлхэц болох нь дамжиггүй.

МОНГОЛЫН ШАТАРЫН ХОЛБОО
OhMyGosh
 
Posts: 1
Joined: Fri Jun 13, 2008 3:04 pm

Re: Оюун ухааны спорт - ШАТАР

Postby El Payaso » Mon Sep 13, 2010 3:38 pm

оюутны шатрын баг оюутны дэлхийн аваргад түрүүлжээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Оюун ухааны спорт - ШАТАР

Postby 21Grams » Tue Sep 14, 2010 4:40 am

Мөнгөнтуул алт авсан байна лээ.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Оюун ухааны спорт - ШАТАР

Postby eNk » Fri May 27, 2011 5:37 pm

Аварга хэр шатар тоглодог юм бол 1 халзагнах уу?
User avatar
eNk
 
Posts: 279
Joined: Sat Jan 26, 2008 5:02 pm
Location: Дэлхийн гадарга дээр, далайн төвшнөөс дээш 2000

Re: Оюун ухааны спорт - ШАТАР

Postby MANunited » Fri May 27, 2011 6:32 pm

chesscube.com дээр тоглодог хүн байна уу шатрын том сайт би тэнд тоглодог
MANunited
 
Posts: 3
Joined: Thu May 19, 2011 7:35 pm
Location: UB

Re: Оюун ухааны спорт - ШАТАР

Postby Цоомоо » Tue May 22, 2012 12:37 pm

ДА-ын төлөө тоглож байгаа 2-ын оноо тэнцлээ.
Ананд хожсон байна, сүүлийн өрөгт.
Ингээд 4:4.

Ананд — Гельфанд 1:0

1.d4 Nf6 2.c4 g6 3.f3 c5 4.d5 d6 5.e4 Bg7 6.Ne2 0-0 7.Nec3 Nh5 8.Bg5 Bf6 9.Bxf6 exf6 10.Qd2 f5 11.exf5 Bxf5 12.g4 Re8 13.Kd1 Bxb1 14.Rxb1 Qf6 15.gxh5 Qxf3 16.Kc2 Qxh1 17.Qf2
гээд л аваад хаячиж
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Оюун ухааны спорт - ШАТАР

Postby Mike Bibby » Wed Jul 04, 2012 10:25 am

Зургаан настай хүү гурван алтан медаль хүртэв

Image

Шри Ланка улсын Хиккадово хотноо зургадугаар сарын 26-нд эхэлсэн Азийн шатрын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө. Тэмцээний эхний өдөр болсон рапид төрлийн тэмцээнд хөвгүүдийн 6 насны ангилалд түрүүлсэн “Урамтай шатар” клубын тамирчин Е.Төгстөмөр стандарт төрөлд мөн амжилттай тоглож, аваргалсан байна. Тэрбээр нийт 10 өргөөс найм хожиж, нэг тэнцсэнээр 8,5 оноогоор тэргүүлжээ. Мөн тэрбээр блиц төрөлд долоон өрөг тоглосноос долоо хожиж, алтан медаль хүртсэн бөгөөд Азийн аваргын рапид, стандарт болон блиц төрөлд нэгч хожигдолгүй гурван алтан медалийн эзэн болсон ховор амжилтын эзэн болжээ.

Азийн аваргад Монголын 22 шатарчин оюун ухаанаа сорьсноос стандарт төрөлд Г.Энхчимэг мөнгөн медаль хүртэж, О.Бат-Эрдэнэ, Г.Учрал, А.Энхтуул нар шагналт дөрөвдүгээр байрт, Б.Батзориг, Ё.Эрдэмдалай, Г.Сайханзаяа нар тавдугаар байрт тус тус шалгарчээ.

Харин блиц төрөлд “Урамтай шатар” клубын тамирчин Г.Энхчимэг дөрвөн оноогоор мөнгө, Б.Оюунсувд /5 оноо/, Э.Баасансүрэн /5 оноо/, Г.Учрал /5 оноо/ нар хүрэл медаль хүртсэн байна.

Ийнхүү Монголын өсвөрийн шатарчид тивийн аваргад өнгөтэй байж, блиц буюу түргэн тоглолтын тэмцээнээс нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл, рапид буюу түргэвчилсэн төрлөөс нэг алт, хоёр хүрэл, стандарт төрлөөс алт, мөнгөн медаль хүртлээ.

Өсвөрийн шатарчид долдугаар сарын 5-нд эх орондоо ирэх юм байна.

www.news.mn
User avatar
Mike Bibby
Челси фен
Челси фен
 
Posts: 1733
Joined: Wed May 24, 2006 3:49 pm
Location: Мэргэжил: Эмч, Амжилт: ФС Сэкиваки, Байршил: Хайртынхаа хажууд

Re: Оюун ухааны спорт - ШАТАР

Postby Mike Bibby » Wed Jul 04, 2012 10:27 am

Шатрын удмын хүү маргааш эх орондоо ирнэ

Image

Шри Ланка улсын Хиккадово хотноо өндөрлөсөн өсвөрийн шатарчдын Азийн аварга шалгаруулах тэмцээнд үнэмлэхүй амжилт үзүүлсэн зургаан настай шатарчин Е.Төгстөмөр тэргүүтэй Монголын шатрын баг маргааш эх орондоо ирнэ. Түүний хувьд блиц, рапид, стандарт төрөлд бүгдэд нь алтан медаль хүртэж, төрийнхөө дууллыг гурвантаа эгшиглүүлсэн билээ. Энэ удаагийн тэмцээнд Е.Төгстөмөр нэр шигээ төгс байж чадсан. Түүнийг олон улсын мастер Т.Батцэцэгийн хүү гэдгийг шатрын спортод дуртай хүн бүр мэдэх билээ. Гэр бүлээрээ шатрын спорттой амьдралаа холбосон энэ удмаас Е.Төгстөмөр хэмээх ирээдүйн их мастер цойлж гарч ирэв. Үүнээс гадна охидын зургаа хүртэлх насны ангилалд өрсөлдсөн Г.Энхчимэг Азийн аваргаас хошой мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн бахдам амжилт үзүүллээ.

Мөн 15-16 насны хөвгүүдийн ангилалд Ц.Лхагвасүрэн, 11-12 насны охидын ангилалд Г.Учирал /төрсний гэрчилгээнд ингэж бичдэг/, 9-10 насны хөвгүүдийн ангилалд Э.Баасансүрэн, 9-10 насны охидын ангилалд Б.Оюунсувд нар хүрэл медалиар энгэрээ мялаажээ. Ингээд нийтдээ Монголын шатарчид Азийн аваргаас 10 медаль хүртсэн юм.

www.news.mn
User avatar
Mike Bibby
Челси фен
Челси фен
 
Posts: 1733
Joined: Wed May 24, 2006 3:49 pm
Location: Мэргэжил: Эмч, Амжилт: ФС Сэкиваки, Байршил: Хайртынхаа хажууд

PreviousNext

Return to Бусад

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests
cron