За зүгээр суухаар нэг сонирхолтой байж мэдэх статистик оруулий..
Бундэслигийн 2011-2012 оны улиралд хийгдсэн торгуулын цохилтууд /Пэналти/Энэ улиралын одоогоор явагдаад байгаа 19 тойргийн бүх тоглолтуудад нийт 41 пэналтийг шүүгч заасан бөгөөд үүнээс 6-гаас бусад нь хаалганд орсон байна..Энэ улиралын ахны пэналтиг нэгдүгээр тойргийн Ханновер96 Хоффэнхаймын эсрэг тоглох үед 18 дахь минутад заасан бөгөөд уг цохилтыг Сэяад Салихович амжилттай гүйцэтгэж гоол болгосон байна.. Түүний эсрэг мэдээж Ханноверын залуу хаалгач Рон Робэрт Циелэр байсан бөгөөд цохилтыг чигийг буруу тааж үсэрсэн байна.. Гэвч энэ тоглолтод Ханновэр 2:1-ийн харьцаатайгаар хожсон тул уг цохилт тийм ч шийдвэрлэх ач холбогдолтой байсангүй.. Ханновер одоо хүснэгтийн 7-р байранд 27 оноотойгоор бичигдэж байгаа..
Тэр тоглолтод дахин нэг пэналтийг шүүгч заасан бөгөөд энэ удаа 30 дахь минутад Ханновэрын талд заасан юм.. түүнийг Ханноверын довтлогч Моххамед Абдуллое Хоффэнхаймын хаалгач Том Стронгийн эсрэг амжилттай гүйцэтгэж тооны харьцааг 2:1 болгосноор багтаа хэрэгтэй гурван оноог авчирсан.. Хоффэнхайм одоо хүснэгтэд 23 оноотойгоор Ханновэрийн ард Наймдугаар байранд бичигдэж байгаа.. Нэгдүгээр тойрогт өөр Пэналти заагдаагүй..
Хамгийн анхны пэналтигаа алдсан хүн бол Аугсбургын Саша Молдэрс бөгөөд тэрбээр гуравдугаар тойрогт Хоффэнхаймын эсрэг тоглолтын 59 дэх минутад торгуулын цохилтыг алджээ.. Хоффэнхаймын хаалгач Том Стронг уг цохилтыг барьж авч багтаа том тус хүргэсэн байна.. учир нь энэ үед тооны харьцаа 1:0-ээр Хоффэнхайм хожиж явсан бөгөөд уг цохилтыг алдсан тохиолдолд тооны харьцаа тэнцэх байж.. Хоффэнхаймчууд уг тоглолтыг энэ эрчээрээ үргэлжлүүлж дахин нэг гоол хийснээр 2:0 харьцаатайгаар Аугсбургыг буулган авсан юм.. Одоо Аугсбург 16 оноотойгоор хүснэгтийн 17 дугаар байранд явж байна..
Нийт тойргын тоглолтуудаас Хамгийн олон Пэналти заагдсан тоглолт бол 9 дүгээр тойрог бөгөөд нийт 7 пэналтийг шүүгчид үлээсэн бол уг долоон Пэналтиас 8 нь амжилттай болсон байна.. Энэ долоон пэналти бүгдээрээ өөр өөр тоглолтод заагдсан байна..
Харин хамгийн цөөхөн буюу нэг ч пэналти заагдаагүй тойрогууд бол 6, 13, 16, 17 дугаар тойргууд.. харин 14 дүгээр тойрогт ганц пэналти заасан боловч түүнийг алдчихсан.. Уг пэналтийг Херта Берлин, Баерн Ливеркүзэн багуудын тоглолтод заасан боловч Хертагийн Лэван Кобшвили алдсан.. Хаалгач нь Бернд Лено бөмбөгний чиглэлийг зөв тааж үсэрнээр бөмбөгийг төвөггүй барьж авсан байна.. Энэ үед тоглолтын 5 дахь минут болж байсан бөгөөд аль ч баг нь бөмбөг оруулж амжаагүй байсан байна... гэвч Уг тоглолт 3:3-аар өндөрлөж багууд нэг нэг оноог авчээ..
Мөн 7, 18 дугаар тойргуудад ганц Пэналтийг заасан боловч амжилттай гүйцэтгэгдсэн байна.. эдгээр Пэналтиуд бол 7-р тойрогт Гладбах Нюрэнбэргийн эсрэг, 18 дугаар тойрогт Дортмунд Хамбургийн эсрэг тоглолтууд юм.. Гладбахын Флипп Даэмс, Дортмундын Яакуб Бласчиковский нар цохилт хийсэн бол хаалган дээр Нюрэнбэргийн Александр Стефан, Хамбургийн Ярослав Дробний нар зогсож байжээ..
Хамгийн хурдан пэналти бол 8 дугаар тойргийн Ханновэр96 клуб Вэрдэр Брэмэн клубуудын тоглолтод болсон бөгөөд уг цохилтыг тоглолтын 2 дахь минутад Моххамед Абдуллое гүйцэтгэж тооны харьцааг нээж байжээ.. Хаалган дээр Себистян Миэлиц зогсож байсан байна.. Уг тоглолт 3:2-ийн харьцаатайгаар Ханновэр клубын ялалтаар өндөрлөсөн.. Одоо Вэрдэр клуб 31 оноотойгоор хүснэгтийн 5 дугаар байранд бичигдэж байгаа.. Наймдугаар тойрогт өөр нэг пэналтиг заасан боловч уг цохилтийг алдсан байна.. энэ нь Аугсбург Дортмундын тоглолтод болсон явдал юм байна.. Энэхүү цохилтыг Аугсбургийн Жибрил Санкох алдсан бөгөөд Дортмундын Вэйдинфэллэр бөмбөгийн чиглэлийг тааснаар хааж чаджээ..
Хамгийн азгүй баг бол мэдээж Аугсбург.. Аугсбургийн талд 3 пэналти заасан боловч үүнээс хоёрыг нь алдсан.. тэр тухай дээр өгүүлсэн байгаа.. харин ганц амжилттай гүйцэтгэсэн пэналти бол 9 дүгээр тойрогт Майнцын эсрэг тоглолтын 88 дахь минутад Jan-ginger-Callsen Bracker гэгч этгээд гүйцэтгэжээ.. хаалган дээр Хэинз Мюллэр байсан байна.. Харин Аугсбургийн эсрэг 2 пэналтиг заасан бөгөөд хоёуулаа амжилттай гүйцэтгэгдсэн.. Хоффэнхаймын Сэяад Салихович, Көлний Подольский нар уг пэналтиудыг 3, 11 дүгээр тойргуудад гүйцэтгэсэн байна.. Хаалган дээр хоёууланд нь Simon Jentzsch зогсож байжээ..
Хоффэнхаймын Том стронг 4 цохилтын эсрэг зогсож 3-ыг алдсан.. Көлнийн Michael Rensing 5 цохилтын эсрэг зогсож бүгдийг нь алдсан.. Фрэйбургийн Oliver Baumann мөн 4 цохилтын эсрэг зогсож 3-ыг алдсан.. Көлнийн тоглолтод нийт 8 пэналти зааснаас хоёрыг нь Көлний талд.. 6-г нь эсрэг багийнх нь талд зааж байжээ.. эдгээр Пэналтиуд цөмөөрөө амжилттай гүйцэтгэгдсэн.. Көлнийн Довтлогч Подольский хоёр цохилтийг хоёууланг нь хийсэн бол.. Көлнийн алдсан 6 пэналтийг цохих үед Michael Rensing 5-нх нь, Miro Varvodic 1-нх нь хаалган дээр зогсож байжээ.. эдгээрээс хэнийг нь хамгийн азгүй гэх билээ.. ккк..
Довтлогчдийн хувьд Хунтэнлаар 4 удаа зогссоноос 4үүлэнг нь амжилттай гүйцэтгэсэн.. Баерны Марио Гомез 4 удаа пэналти цохихоор зогссоноос 3-ыг нь амжилттай гүйцэтгэсэн.. Ханновэрийн Абдуллое, Гладбахын Флипп Даэмс нар 3 удаа зогссоноос 3-ууланг нь амжилттай гүйцэтгэсэн.. Көлний Лукас Подольский, Баерны ареэн Роббэн, Хамбургийн Младэн Пэтрич, Майнцийн Андрэй Иваншиц нар 2 удаа зогссоноос 2-ууланг нь амжилттай гүйцэтгэсэн байна... Фрэйбургийн Papiss Demba Cissé, Кайзэрслаутэрний Christian Tiffert, Херта Берлины Levan Kobiashvili нар тус бүр 2 удаа зогссоноос нэгийг нь алдаж нэгийн нь амжилттай гүйцэтгэсэн..