by Nomer 7 » Wed Feb 28, 2007 10:03 pm
Монголын сагсан бємбєгийн лигийн тэмцээний нэгдvгээр тойрог дуусахад хоёр єдрийн тоглолт vлдлээ. Єчигдєр болсон зургаа дахь єдрийн тоглолтын байдлыг харахад нийт оролцож буй долоон
багаас “Ёлууд” баг нэг ч хожигдолгvй, хошуучилж байгаа аж. “Хvлэгvvд” баг гурван хожил, хоёр хожигдолтой байгаа бол ШУТИС-ийн “Акулууд” баг хоёр хожигдол, хоёр хожилтой, “Хараагийн харцагууд” баг гурван хожил, хоёр хожигдолтой эхний дєрвєн байранд явж байна. Харин “Уурхайчин” баг нэг хожил, гурван хожигдолтой, “Лидер” баг хоёр хожил, хоёр хожигдолтой байгаа ажээ. Хоёрдугаар тойргийн тоглолт гуравдугаар сарын зургаанаас эхлэн явагдах гэнэ. Нийт гурван тойргийн тоглолт болж, багууд хоорондоо гурав гурван удаа тоглох бєгєєд ирэх сарын хоёрны єдєр “Хvvхдийн урлаг спортын наадам” болж байгаатай холбогдуулаад лиг хойшиллоо. Гуравдугаар тойргийн тоглолтоос дєрвєн баг шалгарч, хожсон хоёр нь аваргын тєлєє, хожигдсон хоёр нь хvрэл медалийн тєлєє тоглох ажээ. Тамирчдын бэлтгэл сургуулилт ємнєх жилvvдийг бодвол хангалт сайтай байгаа бололтой. Тоглолтын vеэр нэгдvгээр тойргийн тэмцээнийг хошуучилж байгаа “Елууд” багийн дасгалжуулагч Спортын мастер Ц.Цэвэрбалтай уулзаж, тоглолтын талаар сонирхлоо.
Дасгалжуулагч Ц.Цэвэрбал: Зарим багийн бэлтгэл тааруу харагдлаа
-Танай баг эхний тойргийн тоглолтоор тэргvvлж явна. Багийн бэлтгэл хэр байна вэ?
-Манай баг хоёр жил гаруй хамт бvх бололцоогоо дайчлан бэлтгэл сургуулилт хийлээ. Харин бусад дєрєв, таван багийн бэлтгэл тааруу байгаа нь харагдлаа. Тоглолтын явцад жигдрэх байх.
-Танай багаас хамгийн сайн тоглогч нь хэн байна вэ?
-Vнэндээ бvгд залуу хvvхдvvд учраас одоохондоо тийм лидер гэж онцлоод хэлэх хvн байхгvй. Ер нь баг дєрвєн жилийн дараа тогтсон манлайлагчтай болдог. Манай багийн тоглогчдын чадвар нь цаашид улам ахих боломжтой байгаа.
-Тэмцээн дээр багуудтай тоглож байгааг нь та харж байна. Эндээс харахад танай багт цаашид анхаарах хэрэгтэй зvйл байгаа байх?
-Манай баг єндєр чадвартай баг биш. Тэгэхээр хурд довтолгоо, гурвын шидэлт, тvvнчлэн хамгаалалтын тактик, арга барилуудыг сайн эзэмших хэрэгтэй.
-Яг одоо танай багтай тоглож байгаа ШУТИС-ийн баг мєн хvчтэй багуудын нэг. Ялна гэж бодож байна уу?
-ШУТИС-ийн баг олон жил тоглож байгаа, харьцангуй туршлага ихтэй. Манай багийг бодвол нуруу туруу ч арай илvv. Бид ємнє нь бэлтгэл хийгээд хамт тоглож байсан. Харин лигт анх удаа єрсєлдєж байна. Гэхдээ єнєєдрийн тоглолтонд ялна, дийлнэ гэж тоглож байна. Одоо тоглолтын байдлыг харахад хvч тэнцvv л харагдаж байна даа.
I'M BAAAAAAACK!!!!