Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ...

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Монгол бөхийн ОЛИМП-д хэн түрүүлэх бэ?

Даян аварга Г.Өсөхбаяр
14
15%
Улсын арслан До.Ганхуяг
1
1%
Улсын арслан Б.Ганбат
16
17%
Улсын арслан Х.Мөнхбаатар
5
5%
Улсын заан Д.Рагчаа
4
4%
Улсын заан М.Өсөхбаяр
7
8%
Цэргийн арслан Ч.Санжаадамба
18
20%
өөр бөх
27
29%
 
Total votes : 92

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby ЦАГААН » Thu Aug 04, 2011 2:00 pm

нээрэн нэг гоё юм байнаа. Манай аймагт Чукаг маш их шагналаа... наадмын үеэр л лав увуулж цувуулаад 40-өөд сая төгрөг, 2 өрөө байр, машин, суурь адуу, суурь хонь... гээд л хөврөнө. Цаана миний нүдэнд үзэгдээгүй шагнал бол энэнээс хэд дахин л их байгаа. Гэхдээ шагнал өгсөн албан байгууллага, хүн бүр хамт Батболдыг шагнаж байсан, Чукагаас бараг л 2 дахин бага шахуу л байх шагнал туусан ...

нэмээд Батболд 470 уначихсан байна гэсээн, Баттулга гишүүн л өгсөн бололтой. Тэгээд одоо том ахын буурь сууж байгаа юм болов уу гэж бодлоо... Чука бэлтгэл дээр илт илүүрхээд байдаг болсон бололтой, тэгээд л би биш Чука цаашаа явах ёстой гэж бодоод байх шиг байна. Сая бол аймагт а.з Баасанбатыг түрүүлгэнэ гээд л шууд л түрүүлгэсэн сурагтай.
470-ыг өгсөн байх боломжтой өөр 2 хүн нь Занташатар, Элдэв-Очир гээд бас нэг дэвших гэж байгаа нөхөр бий. Тэгээд Баттулга Занданшатар 2 л лав үнэн сайн "найзууд" болсон бололтой, манай 2 сайдын хийсэн ажил гээд л энд хийсэн бүх юмаа цугтаа зарлуулж байгаа, 870 тэрбум төгрөгний ажил хийсэн гэсэн дээ...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby MANDAKHT » Thu Aug 04, 2011 2:18 pm

Хөдөлмөр хөлс хүчийг нь төр сайн үнэлж чадахгүйгээс хойш...болоошдээ хөөрхийг...
өнгөрсөн хойно шагнаж байхаар яг амжилт үзүүлж байгаа дээр нь шагнаж байхад юун буруудах вэ, ямар луйвар хийж байгаам биш.
MANDAKHT
 
Posts: 145
Joined: Tue Feb 24, 2009 11:55 am

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby J@x » Thu Aug 04, 2011 2:21 pm

Соронзонг шагнахгүй юм байх даа. :ногоон:
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby hosko » Thu Aug 04, 2011 2:35 pm

Говь-Алтайд чинь мөнгөтэй хүн юу билээ?
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby jugder_08 » Thu Aug 04, 2011 2:36 pm

J@x wrote:Соронзонг шагнахгүй юм байх даа. :ногоон:


:-o :-o :-o
ингэхээр спорт яаж шударга байхав
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby J@x » Thu Aug 04, 2011 2:40 pm

Энхбаяр гишүүн байгаа шдээ. Наадмаас өмнө начин авбал 30сая тэгээд тэрнээс дээш цол тутамд 10сая нэмж өгнө гэж байсан байхаа. Аймаг ороогүй болохоор сайн мэдэхгүй л байна. Хантайширыг өдий зэрэгтэй болоход голлох үүрэг гүйцэтгэсэн дээ.
Максын Ганбаатар л жаахан юм өгөх байлгүй. Өөр хүн алга байна шдээ ккк. Тамхи Со-гийн Дашдорж гишүүн байгаа. Даанч эхнэртээ компаниа алдаад гундуухан яваа гэсэн.
470 өгчих хүн тэгээд байхгүйм байна л даа. Бодоо байсан чинь бусад цолтонгуудаас бага л юм авах нь дээ. Арга ядаад шинэхэн гарьд сумын заанд унах вэ дээ ккк
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby jugder_08 » Thu Aug 04, 2011 2:42 pm

Гацууртын Чинбат, Алтай констракшн энтэр Говь Алтайн бизнесменүүд зөндөө байна аа байна.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Цоомоо » Thu Aug 04, 2011 2:43 pm

Энхбаяр гишүүн бол зүгээр цацдаг гэж байна лээ.
Хүмүүст зарлаж өгсөн нь бага болохоос зарлаагүй бол мангах их байгаа.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16716
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Raldii » Thu Aug 04, 2011 3:01 pm

Архангайнхан бас 1 их юм хум өгөөд байдаггүй ш дэ. ГХЯ-ийн дэд сайд Болор л жаахан тусалдаг юм шиг байгаа юм. Даанч өгсөн юмыг нь замаас нь будилаантуулдаг нөхдүүд олон л до. Тэрний хажууд бол энэ Энхбаяр цацдаг ш дэ. Өнгөрсөн жилийн Нутгаа дурсана барилдаанд түрүүлсэн дэвжээнийхээ бөхчүүдэд 6 сая төгрөг өгөөд Хайнань явуулж амрааж байсан.
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 923
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Гүртэн » Thu Aug 04, 2011 3:02 pm

Цоомоо wrote:Энхбаяр гишүүн бол зүгээр цацдаг гэж байна лээ.
Хүмүүст зарлаж өгсөн нь бага болохоос зарлаагүй бол мангах их байгаа.


2 жилийн өмнөөс наадмаар цол авсан хүмүүст
аймгийн арслан болвол 5 сая
улсын начин болвол 15 сая билүү
тэгээд тэрнээс дээш цол авсан хүмүүсийг мялааж байна гэж зарлаад тэрийгээ өгөөд явж байгаа ш дээ. Тухайн үедээ их мөнгө байсан ч энэ жилийн цолны үнэ, шагналын хэмжээ бүр тэнгэрт тулчихлаа л даа. Одоо харин яаж мялаах юм байгаа юм. 8 сарын 11, 12 нд болох Алтайн хурд наадмын үеэр Цолтонгуудаа мялаах байлгүй.
УС байхгүй бол амьдрал байхгүй. Усаа хайрлая!
User avatar
Гүртэн
 
Posts: 2555
Joined: Thu Jun 02, 2011 9:48 am

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby J@x » Thu Aug 04, 2011 3:10 pm

Алтайн бөхчүүд ингэж амжилт гаргаж байгаа нь Энхбаяраас л нилээдгүй ихээр хамааралтай л даа. Энд тэнд тархай бутархай байсан бөхчүүдээ нэгтгэж нэг дэвжээ үүсгээд амжилт гаргах бүх бололцоог нь хангаж өгч чадсан. Тиймдээ ч амжилт их гаргасан. Одоо тэгээд Хантайширын араас бүх аймагууд дэвжээтэй боллоо.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Цоомоо » Thu Aug 04, 2011 3:13 pm

Тийм байх гэж боддог.
Тэрнээс өмнө нь ГА-аас талийгч Давааням заан л ганцаараа байсан байх.
Тэгээд Ду.
Тэгээд л цуврах шив.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16716
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby MANDAKHT » Thu Aug 04, 2011 3:17 pm

Ду-д ер нь начин боллоо гэж юм өгч байсым боловуу??
MANDAKHT
 
Posts: 145
Joined: Tue Feb 24, 2009 11:55 am

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Барнаба » Thu Aug 04, 2011 3:19 pm

Сэлэнгэ бас бөхгүй шахуу байсан чинь одоо ингээд сэргээд ирлээшт.. энэ бол яалтчгүй нутгийнхны дэмжлэг сайн байгаагийн илрэл юмуу даа...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Цоомоо » Thu Aug 04, 2011 3:28 pm

Хишиг-Өндөрөөс сайн бөх төрөөгүй ч сайн бөх хүргэн гарлаашд.
Сумын удирдлага сайн л ажиллаж байнашд.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16716
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Гүртэн » Thu Aug 04, 2011 3:39 pm

Соронзонболд, Гантулга нарыг 6, 7-р ангид байх үед Алтайд болсон улсын аваргын үеэр Х.Баянмөнх аварга хэдэн жилийн дараа Алтайн бөхчүүд гарч ирэх юм байнаа гэж хэлж байсан гэнэ лээ. Тэдгээр залуучуудыг байнгын тогтмол бэлтгэл хийлгэх нөхцөл бололцоог хангаж өгсөн хүн бол Ж.Энхбаяр. Анх Давааням заан Хантайшир дэвжээг үүсгэн байгуулсан ч мөнгө төгрөг, заал танхимын хувьд асуудалтай байсныг шийдэж өгсөнөөр тогтмол үйл ажиллагаа явуулах болсон. Түүний үр дүн гарч бөх муутай гэж хэлүүлдэг байсан Говь-Алтай бөхийн чансаагаар эхний байруудад явдаг боллоо. Одоо улсын цол авсан байгаа нөхдүүдийн залгамж халааг авахаар аймаг сумын цолтой сайн сайн залуучууд төрөн гарсаар байна. Хантайшир дэвжээ тогтмол үйл ажиллагаа явуулж эхэлсэнээс бусад аймгууд өөр өөрийн дэвжээгээ зохион байгуулж байнгын үйл ажиллагаатай болсон билээ. Энэ бүхэн Ж.Энхбаяр хийсэн ажлын сайн үр дүн юм.
Харин улс төрчид бөхөд биш моринд мөнгө хаядаг байснаа Ж.Энхбаяр бөхчүүдтэй ажиллаж эхэлсэнээс хойш бөхөд мөнгө хаяж эхэлсэнээр найрааны асуудлыг бүр дэвэргэж өгсөн гэхэд буруудахгүй байх. Ямар сайндаа л 220 сая гэдэг ханш гарч ирэх вэ дээ. Зарим бөхчүүд энэ жил ийм өндөр ханштай байна гэж тооцоогүй 3-н даваанд 30, 40 сая гэхээр нь буугаад өгсөн чинь дөрвийн даваа 100 сая гараад явахаар сэтгэлээр унасан сурагтай байна лээ. Тэгэхээр бөхчүүд өөрсдөө тооцоолоогүй их мөнгө Монгол наадамд оруулсан хүн ч гэж бас хэлж болох байх. Наранхүү мэтийн баяр ёслолын үеэр шоуддаг хүмүүсийг оруулж ирсэн гэсэн үг л дээ.
УС байхгүй бол амьдрал байхгүй. Усаа хайрлая!
User avatar
Гүртэн
 
Posts: 2555
Joined: Thu Jun 02, 2011 9:48 am

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby hosko » Thu Aug 04, 2011 3:40 pm

Цоомоо wrote:Хишиг-Өндөрөөс сайн бөх төрөөгүй ч сайн бөх хүргэн гарлаашд.
Сумын удирдлага сайн л ажиллаж байнашд.


Хэн билээ? Санжаа гээд байлуу?
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Norman_Whiteside » Thu Aug 04, 2011 3:58 pm

ЦАГААН wrote:нээрэн нэг гоё юм байнаа. Манай аймагт Чукаг маш их шагналаа... наадмын үеэр л лав увуулж цувуулаад 40-өөд сая төгрөг, 2 өрөө байр, машин, суурь адуу, суурь хонь... гээд л хөврөнө. Цаана миний нүдэнд үзэгдээгүй шагнал бол энэнээс хэд дахин л их байгаа. Гэхдээ шагнал өгсөн албан байгууллага, хүн бүр хамт Батболдыг шагнаж байсан, Чукагаас бараг л 2 дахин бага шахуу л байх шагнал туусан ...

нэмээд Батболд 470 уначихсан байна гэсээн, Баттулга гишүүн л өгсөн бололтой. Тэгээд одоо том ахын буурь сууж байгаа юм болов уу гэж бодлоо... Чука бэлтгэл дээр илт илүүрхээд байдаг болсон бололтой, тэгээд л би биш Чука цаашаа явах ёстой гэж бодоод байх шиг байна. Сая бол аймагт а.з Баасанбатыг түрүүлгэнэ гээд л шууд л түрүүлгэсэн сурагтай.
470-ыг өгсөн байх боломжтой өөр 2 хүн нь Занташатар, Элдэв-Очир гээд бас нэг дэвших гэж байгаа нөхөр бий. Тэгээд Баттулга Занданшатар 2 л лав үнэн сайн "найзууд" болсон бололтой, манай 2 сайдын хийсэн ажил гээд л энд хийсэн бүх юмаа цугтаа зарлуулж байгаа, 870 тэрбум төгрөгний ажил хийсэн гэсэн дээ...

Баянхонгорт МонЛаагийн Энхсайхан бас нэлээн юм хийгээд байгаа.Лав буудлагын дэлхийн аварга болсон Цагаандалайн Хонгорзулд 90 сая төгрөгөөр ивээн тэтгэсэн байна лээ нөхөр Бөх энэ тэрээр ороогүй байгаан байнадаа
SAF: “We’ve had some great players at this club in my 20 years, but he’s(CR7) up with the best.”
Norman_Whiteside
DIE-HARD FAN
 
Posts: 3774
Joined: Thu May 07, 2009 3:20 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby J@x » Thu Aug 04, 2011 4:09 pm

Цоомоо wrote:Тийм байх гэж боддог.
Тэрнээс өмнө нь ГА-аас талийгч Давааням заан л ганцаараа байсан байх.
Тэгээд Ду.
Тэгээд л цуврах шив.

Эрхэмбаяр начин бас хөөрхөн үздэг байсан. Дуу гэж яваагүй бол бас л сайхан бие хаатай шүү.
MANDAKHT wrote:Ду-д ер нь начин боллоо гэж юм өгч байсым боловуу??

Энхбаяр тэр үед өгч байгаагүй. 2005-д оноос л компаниа өвлөж авсан гэдэг билүү дээ.
Ду-д бол манай аймгийнхан хангалттай өгсөн. 69 машин суурь суурь хонь гээд л. Улсын цолтон багатай байсан болохоор сайн өгдөг байсан л даа. Баярмагнай, Лхагвадорж нарыг начин болж байхад баахан юм өгөө л байдаг байсан. Одоо харин начин цолыг бас чамладаг болоод байх шиг байна шдээ ккк
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby munkhbayar_AC » Thu Aug 04, 2011 4:15 pm

Найрч байгаад ч гэсэн начин болчуул өрнөөсөө намар гэхэд л гарчих юм бишүү.Харин ч ашигтай байх шиг байгаан.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby jugder_08 » Thu Aug 04, 2011 4:16 pm

munkhbayar_AC wrote:Найрч байгаад ч гэсэн начин болчуул өрнөөсөө намар гэхэд л гарчих юм бишүү.Харин ч ашигтай байх шиг байгаан.


Тэгээл найрааны үнэ ахиа л өснө.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Цоомоо » Thu Aug 04, 2011 4:17 pm

Бадруул wrote:Өөрөө бол Эрхэмбаяр начныг хөөрхөн үздэг байсныг мэднэ биз? :ногоон:

Үхэж үл болно дээр дажгүй л дүр гаргасан байна лээ. :ногоон:
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16716
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby J@x » Thu Aug 04, 2011 4:18 pm

Бадруул wrote:Өөрөө бол Эрхэмбаяр начныг хөөрхөн үздэг байсныг мэднэ биз? :ногоон:

Саналгүй яахав дээ. Манай ахыг Эрхэмбаяр гэдэг болохоор манай гэрийнхэн их дэмждэг байсан. Наадмаар л барилдана бусад үед нэг их барилддаггүй байсан байх аа.
Аймгуудаас 2 2бөх оролцоод барилдаад, дуулах тэмцээн болсон юмаа. Тэрэнд Даваанасан арслан тэр 2 оролцоод бараг түрүүлсэн гэдэг билүү дээ.
Гэснээс уулзаж ч байлаа. Авгай нь алтайд жирэмсэн байхдаа нилээн хүндрэлтэй төрж байсан гэсэн. Манай ээжийг (Эмэгтэйчүүдийн эмч л дээ) хүнд хагалгаа хийж эх үрсийг аварч байсан гээд Алтайд очихоороо зорьж ирээд уулзаж байсан юм. Тэгэхэд л харахад их л сүрлэг том хүн байсан ккк
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Гүртэн » Thu Aug 04, 2011 4:38 pm

Эрхэмбаяр начин самбо жудо-р сайн барилддаг байсан. Үндэсний бөхөд айхтар амжилт гаргаж байгаагүй ч уран барилдаантай хийсэн мэхэндээ даацтай барилддаг. Тонгорч байгаа нь ч мөн ч урамтай харагддаг байж билээ. Эрхэмбаярын тонгороо гэж бөхчүүд ярьдаг байсан. Бөх тайлбарлагч нар ч түүний тонгорох мэхний талаар ярьдаг байсан одоо ч ярьх нь цөөрч байна даа.
УС байхгүй бол амьдрал байхгүй. Усаа хайрлая!
User avatar
Гүртэн
 
Posts: 2555
Joined: Thu Jun 02, 2011 9:48 am

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Цоомоо » Thu Aug 04, 2011 4:46 pm

J@x wrote:
Бадруул wrote:Өөрөө бол Эрхэмбаяр начныг хөөрхөн үздэг байсныг мэднэ биз? :ногоон:

Саналгүй яахав дээ. Манай ахыг Эрхэмбаяр гэдэг болохоор манай гэрийнхэн их дэмждэг байсан. Наадмаар л барилдана бусад үед нэг их барилддаггүй байсан байх аа.
Аймгуудаас 2 2бөх оролцоод барилдаад, дуулах тэмцээн болсон юмаа. Тэрэнд Даваанасан арслан тэр 2 оролцоод бараг түрүүлсэн гэдэг билүү дээ.

Д. Сүхбат начин түрүүлсэн санагдана.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16716
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest