by Nomer 7 » Wed Feb 07, 2007 9:08 pm
Cap шинийн баярт зориулсан vндэсний бєхийн барилдаан энэ сарын 17-нд буюу битvvний єдрийн 14 цагаас эхэлнэ-
Хамгийг номхотгогч хэмээх гал гахай жилийн хаврын тэргvvн сарын цагаан сарын баярт зориулсан уламжлалт барилдаан энэ сарын 17-н буюу битvvний єдєр болно. Cap шинийн барилдааны ємнє бєхчvvд нэгдсэн бэлтгэлд гардаг болоод хэдэн жил єнгєрч байгаа. Энэ жил ч бас уламжлал ёсоор Говь-Алтай, Сэлэнгэ аймгийн зарим бєхчvvд цагаан сарын барилдааны бэлтгэлээ базаахаар цугларалтад гарсан сурагтай.
Жил жилийн цагаан сарын барилдаанд хамгийн тvрvvн ирж бvртгvvлдэг байсан далай аварга А.Сvхбат "амласан ёсоор" энэ жилийн cap шинийн барилдаанд зодоглохгvй гэдгээ хэвлэлээр зарлаж, зодог тайлснаа "баталгаажуулав". Бусдынх нь хувьд, далай аварга Г.Єсєхбаяр, отгон аварга Д.Сумъяабазар, арслан Д.Азжаргал гээд томчууд vндсэндээ бvгд барилдах гэнэ. Єнгєрсєн жил cap шинийн барилдаанд тvрvvлснийхээ дараа хэвлэлээр нэлээд "чимхvvлсэн" дархан аварга Д.Бат-Эрдэнэ ч "мєчєєгєє єгєхгvй", cap шинээр зодог, шуудгаа ємсч хийморио сэргээхээр Бєхийн єргєєг зорих тухайгаа хэлэв.
Єнгєрсєн жилийн хэл ам, хардлага сэрдлэгийг аварга "Тэр яахав ээ, ард тvмнийхээ хvндэтгэж явдаг баярт зодоглолгvй яахав" гэсэн vгээр vзэгчдэд эргэлзээтэй байсан асуултын хариуг баталгаажууллаа. Тэгэхээр наадмаар ганц барааг нь олж хардаг болсон аварга, арслан, заануудын уран барилдааныг cap шинээр vзэх боломж нээлттэй байх нь. Тvvнээс гадна цол, чимгийг нь хураах тухай дуулианд дарагдаж, багагvй хугацаанд дэвжээнээсээ хєндийрєєд байгаа улсын заан Д.Рагчаа, улсын начин Г.Эрхэмбаяр нар cap шинийн барилдаанд зодоглох сураг байна. Д.Рагчаа зааны хувьд шvvх тvvний буруугvйг нотолсон тул одоо тайван барилдаж болох болсон. Харин Г.Эрхэмбаяр начингийн тухайд cap шинээр зодоглохыг яарч байгаагаа ярьсан ч тvvний асуудлыг хэлэлцэх шvvх хурал хойшлогдсон тул яг єнєєдрийн байдлаар цагаан сараар барилдах эсэх нь тодорхой бус байгаа ажээ.
Cap шинийн барилдаан хоёр єдєр vргэлжилдэг байсан ч єнгєрсєн жилээс ганц битvvний єдєр болдог болсныг сануулахад илvvдэхгvй байх. Энэ жилийн барилдаан 17-ны 14 цагаас эхлэх юм билээ. Харин ємнєх єдєр нь мєн cap шинийн баярт зориулсан "Дашчойлон" хийдийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу бєхчvvдийн барилдаан болох бєгєєд vvний ємнє залуу бєхчvvдийн барилдаан болох юм байна.
I'M BAAAAAAACK!!!!