Монгол улсын арслан Цэдэвийн Содномдорж

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

МУ-н начин Ц.Содномдорж үндэсний бөхөөр цаашид ямар амжилт гаргах вэ?

1. Улсын аварга
14
24%
2. Улсын арслан
9
15%
3. Улсын гарьд
6
10%
4. Улсын заан
13
22%
5. Улсын харцага
3
5%
6. Улсын начинтайгаа үлдэнэ.
3
5%
7.Одоохондоо хэлж мэдэхгүй юм байна.
11
19%
 
Total votes : 59

Re: Монгол улсын залуу харцага Цэдэвийн Содномдорж

Postby suldees » Fri Jul 29, 2011 3:31 pm

suldees wrote:
Цоомоо wrote:
Нөхцөл байдалд яаж ч тохируулж хэрэглэж болохоор заалт байна даа.
Ер нь энэ шахааны барьцнаас болж л байнга маргаан гарч байгаам доо.

Содном энэ 2-ын эхний барилдаан дээр бол энэ дүрмээр тайлбарлаад Санжаа зөв болж болох л юм байна.
Гэхдээ бас талбайгаас гарсан бол, ширээ тулсан бол тэгнэ ингэнэ гэсэн дүрэм байдгийн болов уу.

байдаг ширээ тулсан бол барьц барьсан хүн биш дараагийн хүн барьц барьна гэдэг дүрэм байдгийн байналээ .энэн дээр л содном унаж явсан байж новшироод одоо би барих ёстой гэж үзсэн тэрнээс биш унаж байсан. азтай нь аргагүй ширээ таарсан болохоос Японы сумод ч гэсэн дэвжээний гадаа түрүүлж хүрсэн нь унадаг гэдэг боловч биеийнх нь дийлэнх нь гадаа гэснээр сүүлд гишгэсэн хүнийг нь унасанд тооцдог тэрэн шиг шийдсэн байх яалтчгүй нисэж явсан хүн ширээ таарсанд баярлаад одоо миний ээлж гэж заваарсанлдаа .дүрмэндээ нисэлттэй унаж явсан хүн ширээ таарсан ч унасанд тооцно гэдэгч юмуу эсүүл текник хэрэглэнэ гэж заамаар байгаамдаа .
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7227
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: Монгол улсын залуу харцага Цэдэвийн Содномдорж

Postby Барнаба » Fri Jul 29, 2011 3:55 pm

jugder_08 wrote:
Барнаба wrote:Дүрмийн хувьд бол Санжаагийн буруу... Ерөөс нөгөө барьц сонгооны 2 барьц нь 2уулаа байхгүй болцон байсан нь тод харагдаж байна...барилдааны өрнөл ч тийм яах ийхийн зуургүй болоогүй...


Мэх үргэлжилж байх үед барьц задрахад хамаагүй лдээ.


Яг дээрх энэ зурган дээр мушгаж байгаа мэхний өмнө наад 2 чинь бас хэсэгхэн зуур саатсан юм... ер нь тэгээд ч Өсөхбаяр, Мөнбаатар 2-н барилдааныг юу гэж тайлбарлах вэ... Өсөхөө бараг л унаж явсан шт... тухайн үед бүгд дүрэм гээл ярьж байсан...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Монгол улсын залуу харцага Цэдэвийн Содномдорж

Postby jugder_08 » Fri Jul 29, 2011 4:05 pm

Бөхийн холбооны бантангууд балай юм.
Ер нь дахиж шодоод энэ шодооны барилдааныг хүчингүй болгочихсон л доо. Дараагийнх дээр бол Санжаа бүр задарчаад байхад дайрсаар байгаад давсан. Аль алинд л буруу шийдвэр гаргасан
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Монгол улсын залуу харцага Цэдэвийн Содномдорж

Postby Барнаба » Fri Jul 29, 2011 4:07 pm

Гэхдээ би хувьдаа Содном Санжаагаас барьц сонгоод хаяж чадахгүй байсан байх гэж бодоод байгаа шт... хэхэ
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Монгол улсын залуу харцага Цэдэвийн Содномдорж

Postby jugder_08 » Fri Jul 29, 2011 4:16 pm

Бас хэцүү шүү. Хөвсгөлийн 80 дээр Мөнхбаатар шиг цээжээ дараад бөгсөө шидээд байхад
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Монгол улсын залуу харцага Цэдэвийн Содномдорж

Postby El Payaso » Fri Jul 29, 2011 5:48 pm

Цагаан наад хоёрын барилдааны чинь талаар нэг бичсэн байсан ш дээ тэр л хамгийн үнэн дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Монгол улсын залуу харцага Цэдэвийн Содномдорж

Postby Цоомоо » Fri Jul 29, 2011 6:01 pm

Барнаба wrote:
jugder_08 wrote:
Барнаба wrote:Дүрмийн хувьд бол Санжаагийн буруу... Ерөөс нөгөө барьц сонгооны 2 барьц нь 2уулаа байхгүй болцон байсан нь тод харагдаж байна...барилдааны өрнөл ч тийм яах ийхийн зуургүй болоогүй...


Мэх үргэлжилж байх үед барьц задрахад хамаагүй лдээ.


Яг дээрх энэ зурган дээр мушгаж байгаа мэхний өмнө наад 2 чинь бас хэсэгхэн зуур саатсан юм... ер нь тэгээд ч Өсөхбаяр, Мөнбаатар 2-н барилдааныг юу гэж тайлбарлах вэ... Өсөхөө бараг л унаж явсан шт... тухайн үед бүгд дүрэм гээл ярьж байсан...

Дүрмийн дагуу бол зогсоох л ёстой байсан гэж бодож байгаа.
Засуул, хөлийн цэцийн л арчаагүй байдал.
Тэд сайн ажилласан бол ийм дуусахгүй маргаан гарахгүй л дээ.

Аа тэр Өсөхөө - Мөнхбаатар 2 дээр унаж явахад нь салгасан нтр гэсэн юм байхгүй л санагддаг, онцын юм болоогүй.
Мөнхбаатар арслан хутгаж л байсан, тэрэнд тэнцвэр алдсан юм ч харагдаагүй.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Монгол улсын залуу харцага Цэдэвийн Содномдорж

Postby jugder_08 » Fri Jul 29, 2011 6:25 pm

Өмнө нь заалны барилдаануудад хэд хэдэн дохиолдлуудад алсын сүвээний барьцаа алдсан ч шуудагны барьцаа тавиагүй гээд барилдааныг зогсоолгүй үргэлжлүүлж байсныг санаж байна. тэгэхээр
Яг тэр үед Санжаадамба алсын сүвээгээ алдаад далбааны араас барьсан байсан нөгөө гар шуудагтай байсан байдлаас мордохчоо яадаж зангаад тохсон тохох үедээ шуудагдсан гараа тавиад сугадсан давсан. /ширээ тулах бол асуудал биш угаасаа унаж явсан Баяржавхлан, Баасандорж 2-ыг зэрэг унасан гээд дахиулсан. энэ удаа Санжаа давж байсан шал өөр лдөө./

Барилдааныг шуурхайлах гэж барьц сонгуулж байгаа хэн нэг нь илт давуу байдалтай болчихсон зөвхөн алсын сүвээнээс болж барьцыг тавиулдаггүй лдээ. Жишээ нь: ард нь гараад тэврээд шидэх барилдаан нилээн харж л байсан. тэгээд яах уу ард нь гарсан байхад алсын сүвээгээ тавьсан гээд болиулах уу? давж яваа хүн барьцаа тавихад зогсоох уу?

гээл нэг талаас нь үзээд байвал маргаан дуусахгүй лдээ. Дүрмийн тодорхойгүй байдал байх аа
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Монгол улсын залуу харцага Цэдэвийн Содномдорж

Postby Барнаба » Fri Jul 29, 2011 6:37 pm

Ер нь тэгээд Санжаа бас цэлийсэн том талбай дээр барьц сонгочихоод очиж очиж ширээ тулуулж дарж маргаан үүсгэсэн нь өөрийнх нь арчаагүйнх... хэл амны бай болж байгаам... Содном болохоор нэг л ар түмний баатар маягтай дүрд үлдэж байгаам даа...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Монгол улсын залуу харцага Цэдэвийн Содномдорж

Postby Бээгий » Fri Jul 29, 2011 6:39 pm

Наадмаар тултал нь дэмжсэн шдээ :(
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Монгол улсын залуу харцага Цэдэвийн Содномдорж

Postby 1220 » Wed Aug 03, 2011 7:28 pm

Гурван аваргын нутаг гэгдэх Хөвсгөл аймаг бөх сайтайгаараа алдартай. Уялган голын гурван аварга
Д.Дамдин, Г.Цэвээнравдан, Ч.Бээжин, улсын хурц арслан Ц.Бадамсэрээжид нарын хойчийг залгамжилсан олон хүчтэн сүүлийн жилүүдэд тус аймгаас төрөн гарч буй. Тэдний нэг энэ жилийн улсын баяр наадмаар улсын харцага болсон Ц.Содномдорж юм. Түүний тухай бяцхан хөрөг ярилцлага хийсэн юм.

-Сайн байна уу. Харцага цол хүртсэнд чинь баяр хүргэе.
-Баярлалаа. Намайг дэмждэг бөх сонирхогч олон түмэндээ баярлалаа гэдгээ хэлье. Бас том ойнуудын жил болохоор баярын мэнд хүргэе.

-Хөвсгөл нутагтаа очиж наадаад ирэв үү. Наян жилийн ойн наадам сайхан болсон уу?
-Тэглээ. Их өргөн сайхан наадам боллоо. 512 бөх барилдлаа. Миний Хөвсгөл бөхийн орон юм шүү дээ. Би үзүүрлэж сайхан л наадлаа.

Хөвсгөл аймгийн 80 жилийн ойн наадамд улсын баяр наадмаар барилддаг тооны 512 бөх зодоглож хүч үзэв. Ц.Содномдорж харцага аймгийнхаа наадмын үзүүр түрүүнд дөрөв дэхиэ үлдсэн байна. 2007, 2008 онд аймагтаа түрүүлсэн бол ноднин шадар ван Чингүнжавын мэндэлсний 200 жилийн ойг тэмдэглэх наадмаар улсын арслан Х.Мөнхбаатартай үлдэж даваад түрүүлсэн юм. Тэгвэл энэ жил аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн наадмаар мөн л арслантай хоёул үлдэж. Харин энэ удаа арсланг барсангүй үзүүрлэсэн байна.

-Та Х.Мөнхбаатар арслантай хоёр дахь удаагаа үзүүр, түрүүнд үлдлээ. Түүнийг үнэхээр барсангүй юу. Түрүүг ээлжлэх бодолтой байв уу?
-Манай Х.Мөнхбаатар арслан үнэхээр хүчтэй, аргагүй л барилдаанч хүн шүү дээ. Цээжний бяр гэж
аймаар. Үнэхээр бараагүй дээ. Түүнээс би шударга биш барилдаантай эвлэрдэггүй л дээ. Хэн хэн нь цуцсаныг олон түмэн гэдэг мэргэн шүүгчид хараа байхаа.

-Өөрийг чинь харцага цол хүртсэнд нутгийнхан чинь баярлаж хүндэтгэл үзүүлж байгааг харлаа. Баярыг чинь хуваалцаж суулаа. Нутгийн зөвлөл чинь 30 сая төгрөг, аймгийн ЗДТТ зургаан сая гээд их л өглөгч хандлаа даа?
-Тийм ээ. Нутгийн олон түмний минь хайр хүндэтгэл сайхан л байлаа. Хойшид хичээн барилдаж тэр хайр хүндэтгэлийг хариулах л үлдлээ.

-Хоёул улсын баяр наадмын талаар ярилцъя л даа. Зааны даваа хүртэл учраа хэр чанга байв даа?
-Ер нь учраа бүхэн чанга байдаг шүү дээ. Тийм болохоор наадмын дэнж хатуу, цолны босго өндөр гэж ярьдаг байх.

-Дөрвийн давааны нугалаанд аймгийн арслан Н.Түвшинбаяртай таарч бас ч нэлээд хүч үзэх шиг болсон?
-Тэгсээн. Аймгийн сайн арслан юм байна лээ шүү. Олимпийн аварга том бөх л дөө. Барилдааны мэдрэмж тун сайтай, ойр зуурын мэхэнд сөхөрчих шинжгүй л байсан даа.

-Долоогийн даваанд Ч.Санжаадамбатай жаахан будилсан. Үнэхээр цэцийнхэн буруу шийдвэр гаргасан гэж наадамчид хэлэлцэж байх нь сонсогдсон шүү?
-Тийм ээ. Нэгэнт болоод өнгөрсөн явдлын талаар одоо нэг их гомдоллож яриад яахав. Ч.Санжаадамбын талаар хоёр удаа барьц сонгосон ч барилдаан төгс болоогүйг олон түмэн харж л байсан байх. Гэтэл Санжаадамбыг давуулчихсан. Үндэсний бөхийн дүрэм зөрчигдсөн л дөө. Барьц задарсан тохиолдол барилдааныг зогсоох учиртай. Тэгээгүй. Учраа маань ч барьц задарсныг мэдсээр байж барилдаанаа үргэлжлүүлж булхайцсан.

-Тэгэхлээр өөрөө өрсөлдөгчийнхөө буруу их байсан гэж гомдсон уу. Уйлаад байсан?
-Ч.Санжаадамбын буруу гэж юу байхав. Тэр шийдвэр гаргасан нөхдөд л би гомдсон. Цэцэд ажиллагсдын олонхи Санжаадамбын талд үйлчилж байгаа нь ажиглагдсан.

-Зааны даваа өрсөлдөөн ихтэй нь мэдээж. Гэхдээ Санжаадамбын барилдаан нэг л биш юм шиг харагдсан?
-Надад бүр тод мэдрэгдсэн. Ардаас өшиглөж ч байх шиг. Унасан хойно цохиод ч байх шиг. Түүний яагаад тэгснийг би ойлгоогүй. Тухайн хүний зан араншингийн илрэл л тэр байсан байх.

-Наадмаас хойш Ч.Санжаадамбатай холбоо барьсан уу?
-Үгүй л байна. Би холбоо барина, эв эетэй байя гэж хэлнээ. Эр улс бөх хүмүүс бие биендээ муу санаж хялалзаж цэхэлзэж явах муухай. Би ч түүнийг муу санадаггүй шүү. Сайхан л бөх.

-Бөхийн цэцийнхнийг барилдаан шийдвэрлэхдээ муу гэж их шүүмжлэх юм. Энэ нь та хоёрын барилдааныг шийдснээс улам тодорч байна гэж үзэж болох нь ээ дээ?
-Тэгж болноо. Ч.Санжаадамба би давсан гээд дэвж давхиагүй. Цэц л хуудуутай шийдсэн. Гайхмаар нь та нар шийдэхдээ ТВ-ийн бичлэг үзээч гэсэн чинь "Тийм дүрэм байхгүй" гэж байна лээ. Бүх зүйлд техникийн дэвшлийг ашиглах болсон цагт юу гэсэн үг вэ гэж гайхаад өнгөрсөндөө.

Харцага Ц.Содномдорж энэ жил 25-тай. Мориор юм бол яг л соёолон насандаа явна. Энэ залууд асар сайхан ирээдүй бий. Олон талын барилдаантай, бөхийн хийц сайтай гэж ярьдаг тийм л бөх. Хутгана, хуурна, суйлна. Тэр дотроос нэг гаргуун сайн хийдэг мэх нь тойгдох. Ц.Содномдоржийн бяр чадал, бие бялдар нь жинхэнэ тэгширчээ. Харцага цолоо ахиулах гэдэг түүний хувьд тун ойрхон. Бүр том цолд хүрнэ гэж бөхийн мэргэжилтнүүд хэлж байгаа. Бас гундуугүй сайхан сэтгэлтэй нэгэн.

-Найраа гэдгийг юу гэж боддог вэ гэж түүнээс асуухад:
-Надад тэгж найрч налигнаж цолоо ахиулах сонирхол огт төрдөггүй гэсэн юм. Энэ нь би цолыг гуйж авахгүй ээ гэсэнтэй адил сонсогдож байсан юм.

Д.Надмид

Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Монгол улсын залуу харцага Цэдэвийн Содномдорж

Postby Тошилоо » Wed Aug 10, 2011 5:40 pm

тэмдэг
дараа нь орж ирж сайтар унших болноо :smile:
Last edited by Тошилоо on Wed Aug 10, 2011 9:12 pm, edited 1 time in total.
Монгол бөхийн босоо цагаан хийморь
User avatar
Тошилоо
 
Posts: 721
Joined: Mon Jun 20, 2011 1:56 am
Location: ...

Re: Монгол улсын залуу харцага Цэдэвийн Содномдорж

Postby Takanohana_Nowitzki » Wed Aug 10, 2011 6:03 pm

Тошилоо wrote:тэмдэг

Энэ юу гэсэн үгийн?
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Монгол улсын залуу харцага Цэдэвийн Содномдорж

Postby zak » Fri Aug 12, 2011 3:46 pm

спам гэсэн үг
Arsenal fc and Sacramento Kings
User avatar
zak
 
Posts: 802
Joined: Sun Sep 16, 2007 8:20 pm
Location: Golden One center

Re: Монгол улсын залуу харцага Цэдэвийн Содномдорж

Postby zak » Mon Sep 26, 2011 2:22 am

Санжаад ингэж унана гэж бодсонгуй дээ.......хичээгээрэй ........
Arsenal fc and Sacramento Kings
User avatar
zak
 
Posts: 802
Joined: Sun Sep 16, 2007 8:20 pm
Location: Golden One center

Re: Монгол улсын залуу харцага Цэдэвийн Содномдорж

Postby jugder_08 » Mon Nov 07, 2011 2:51 pm

УЛСЫН ХАРЦАГА Ц.СОДНОМДОРЖ: ХҮНД БЯРДУУЛААД БАЙХААРГҮЙ БОЛСОН

Image

Нэгэн үе зургаан залуу заан хоорондоо ана мана өрсөлдөж, бөхийн ертөнцийг доргиож байлаа. Одоо бөхийн хорхойтнууд тэдний гайхамшигт өрсөлдөөнийг дурсан ярьж, үгүйлж байдаг. Гэхдээ одоо тэднийг залгах нэгэн үе хүч түрэн гарч ирж, эхнээсээ цолоо ахиулах боллоо. Энэхүү шинэ үеийн төлөөлөл болсон бөхчүүдийн нэг, улсын харцага Цэдэвийн Содномдоржийг “ТЦ-ийн бөхийн өргөө” буландаа урьсан юм. Энэ жил 25 нас хүрсэн түүнийг бөхийн хорхойтнууд илүү дээшээ барилдаж, том цол авах бөх хэмээн үнэлдэг билээ.

-Харцага маань бэлтгэлдээ хэзээнээс оров? Одоо бэлтгэл сургуулилт ханаж байна уу?

-Бэлтгэлээ хийгээд эхэлсээн. Гэхдээ одоохондоо бэлтгэл сайн ханаагүй л байна. Ер нь долоо хоногийн зургаан өдөр нь бэлтгэл хийж, бүтэн сайнд амардаг. Хоёр өдөр нь хүчний бэлтгэл хийнэ.

-Та хүнд гэмтлээс болоод нэг хэсэг зүлэг ногоон дэвжээндээ харагдаагүй. Хэзээ авсан гэмтэл юм бэ? Одоо бүрэн эдгэрсэн үү?

-Өнгөрсөн жилийн наадмын дараа өвдөгтөө авсан бэртэл. Зөөлөн эдийн бэртэл болохоор их удаан эдгэлээ. Энэ бэртлээс болоод өнгөрсөн жил ерөөсөө барилдаагүй. Арван сар шахуу гам барьж байгаад хавраас бэлтгэл хийгээд дөрөвдүгээр сараас барилдаж эхэлсэн. Солонгост очиж дурангийн хагалгаанд орсон юм. Эмч маань эмчилгээ маш үр дүнтэй боллоо гэсэн. Одоо элдэв зовиур мэдэгдэхгүй сайхан л байна. Тиймээс бэлтгэлээ урьдын адил хийж, сайхан барилдах санаа байна.

-Наадмын бэлтгэлээ санасан хэмжээнд хийж чадсан уу?

-Наадмынхаа бэлтгэлийг би “Сүүж” уулын амралтад базаасан. Ер нь бэлтгэл сайхан ханасаан.

-Энэ жилийн наадмаар ямар хүсэл мөрөөдөл, зорилготой барилдсан бэ? Ямар цол авчих юмсан гэж дотроо бодож байв?

-Би хувьдаа тийм цол авна, тэд давна гэж элдвийн юм бодоогүй. Зөвхөн өмнөх барилдаандаа л анхаарлаа хандуулж байлаа. Дөрвөн тэгш ой тохиосон наадмаар улсын харцага гэсэн ийм сайхан цол авсандаа сэтгэл өндөр байгаа. Цаашдаа цолоо хамгаалж, цолныхоо хэмжээнд барилдах зорилготой доо.

-Гэхдээ зааны даваанд унасандаа харамссан байх?

-Нэг их харамсаад, сэтгэлээр унасан юм байхгүй ээ. Болох ёстой юм болдгоороо л болсон. Миний хувьд нас залуу байна. Наадам нэгээр дуусах биш. Дараа жил бид нар дахиад л барилдана. Харцага гэдэг сайхан цол. Үүнийг дагаад маш том үүрэг хариуцлага ирж байгаа гэж ойлгож байна.

Image

-Ч.Санжаадамба та хоёрын барилдаан бага зэрэг будлиантай болсон. Наадмаас хойш та хоёр уулзалдаж, учраа олсон уу?

-Адилхан залуу хүмүүс сая зааны даваанд тунаад уналаа. Тэрэн дээр элдэв юм бодоогүй ээ. Наадмаас хойш тухтай уулзалдаагүй л байна.

-Шинэ харцагаа нутгийн ард олон сайхан хүлээж авсан байх?

-Наадмаар харцага цол аваад очиход нутгийн ард олон сайхан хүлээж авч, маш сайхан урам зориг хайрласан.

-Наадмаас хойш хаана, хаана барилдсан бэ?

-Нутгийнхаа ойд барилдаж үзүүрлэсэн. Мөн Ховд аймгийн ойгоор зодоглосон. Сая 6002 бөхийн барилдаанд зодоглолоо. Өөр нэг их олон барилдаанд гарсангүй.

-Гиннесийн номонд бүртгүүлэх 6002 бөхийн барилдаан сайхан болсон шүү?

-Өө, ярих юмгүй сайхан барилдаан болсон. Монгол үндэсний бөх дэлхийн хэмжээний юманд бичигдэнэ гэдэг бол түүхэн үйл явдал. Энэ үйл явдлын нэг хэсэг болж өөрөө барилдсандаа сэтгэл хангалуун байна.

-Тэр барилдаанд Ч.Санжаадамба та хоёр бас л тунасан. Ер нь та хоёрын даваа, унааны харьцаа хэд болоод байгаа бол?

-Нарийн тоолж байгаагүй юм байна. Гэхдээ би арай олон унасан.

-Өөрийг чинь хэзээ амлуулсныг би лав санахгүй байна. Ер нь хэзээ хамгийн сүүлд амлуулж барилдсан бол?


-Тэрийг сайн санахгүй байна. Ихэвчлэн тунаж юм уу оноолтоор л барилддаг шүү. Аймгийн арслан байхдаа ч гэсэн голдуу тунадаг байлаа.

-Бөх барилдаж эхэлж байхад хамгийн их зөвлөж, нөлөөлсөн бөх хэн бэ?

-Х.Мөнхбаатар арслан, Г.Ганхуяг харцага гээд нутгийн сайхан ах нар зөвлөгөө өгнө өө. Би ч өөрөө А.Сүхбат аварга зэрэг бөхчүүдээс яаж барилдвал дээр вэ гэх мэтээр асуудаг байсан.

-Та жилийн өмнөхөөс эрс зузаарсан харагдана. Хүчний бэлтгэл нэлээн хийгээ юү?

-Бэртэлтэй байх үедээ хүчний бэлтгэл их хийсэн. Барилдааны бэлтгэл хийж болохгүй болохоор төмөртэй их ноцолдсон доо. Би начин цол авч байхдаа 105, 106 кг-тай байсан. Дараа нь нэг, хоёр кг нэмэгдсэн байх. Харин одоо бол 117, 118 кг болчихоод байна. Бараг арваад кг нэмэгдсэн. Одоо энэ жингээ нэг их нэмэхгүй, бас хасахгүй байх бодолтой.

-Жин нэмэгдээд ирэхээр бярдуулах тал дээр гайгүй болно биз?

-Тийм шүү. Харин хөдөлгөөн жаахан удаашрах талтай болсон байна лээ. Бусад талаараа бол гайгүй ээ.

-Өөрийг чинь харахад энгийн амьдрал дээр их тайван юм шиг байдаг. Харин барилдаан дээр зан авир өөрчлөгдөх үү?

-Хүн болгон давна гэж барилдаж байгаа болохоор зөөлөн байж болохгүй. Гарч ирээд нэг хүн шилдээд авахаар уур хүрээд зөрүүлж шилдэх гээд үзчихнэ.

-Бөхийн замд хэрхэн орж байснаа одоо дахиад дурсвал ямар вэ?

-Би 1999 оны хавар ээж, аав, дүү нартайгаа хамт хотод орж ирсэн. Харин яг бэлтгэл хийж эхэлсэн үе гэвэл 2003 он. Намайг бөхийн замд ороход хамгийн их нөлөөлсөн хүн бол Дундговь аймгийн харьяат аймгийн заан Мөнхтөр гэж хүн. Энэ хүн намайг анх бөхийн спортод хөтлөн оруулж байлаа. Тэр үед “Монгол газар” гэж спорт клуб байсан. Тэр клубийн заалыг хариуцдаг хүн нь манай аймгийн арслан Мөнхтөр. Энэ хүний дэмжлэгтэйгээр “Монгол газар” клубт хичээллэх болсон. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл бэлтгэл сургуулилтаа тасралтгүй хийж, бөхийн үр шимийг хүртээд явж байна даа.

-Таныг аймгийн хурц арслан болсноос хойш чинь хүмүүс илүү мэддэг болсон. Үүнээс өмнө заал танхимд барилддаггүй байсан юм уу, эсвэл барилдаад доогуур уначихдаг байв уу?

-Барилдаад доогуур унахгүй юу (инээв). Би 2006 онд аймгийн арслан, 2007 он хурц арслан болсон. Тэр үеийг хүртэл энд тэндхийн барилдаануудад зодоглодог л байсан. Улсын наадмын хувьд 2008 онд анх барилдаад хоёрын даваанд Төв аймгийн заан Бямбадоржид унасан. 2009 онд начин болоод өнгөрсөн жил тавын даваанд Т.Өсөх-Ирээдүй ахтай тунаж унасан. Тэгээд энэ жил харцага цол авлаа.

-Аваргуудаас хэн, хэнтэй нь гар зөрүүлж байв?

-Энэ жил аварга болсон С.Мөнхбаттайгаа ганц нэг таарч байсан. Сумын заан байхдаа аманд гараад Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр аваргатай таарч, унаж байсан. Сүүлд аймгийн арслан болсныхоо дараа Өсөхөө аваргад хоёр, гурав унасан. Мөнхбатад бас сүүлийн хоёр, гурван барилдаанд унасан.

-С.Мөнхбатыг ингэж дээгүүр барилдан түрүүлнэ гэж бодож байв уу?

-Бид нар адилхан нэг үеийн бөхчүүд. Бидний хэнд нь ч боломж байгаа. Би Мөнхбатыг нэг юмаар биднээс илүү юм уу гэж боддог. Тэр нь ямар ч барилдаанд өөрийгөө дайчилж, өөрийнхөө бүх юмыг гаргаж чаддаг чанар. Тэр чанараараа ийм сайхан цол авч чадсан.

-Бөх сонирхогчид өөрийг чинь улсын наадмын үзүүр, түрүүнд хүрч барилдах бөх гэж үнэлдэг. Би ч үүнтэй санал нэг байна. Харин танд тэр хүртэлх даваа хэр хол санагддаг вэ?

-Хүн хэдий чинээ хөлс хөдөлмөр гаргана, тэр чинээгээр авах юмаа хүртдэг. Тууштай хичээллэвэл болохгүй, бүтэхгүй зүйл байхгүй. Гэхдээ тэр өндөрлөгт хүрэхийн тулд зөвхөн хөлс хөдөлмөр зарцуулж, бэлтгэл сургуулилтаа хийх биш, хувь хүн өөрийгөө зөв авч явах ёстой. Юм юм нь сайхан бүрдэж байж л тэр том цолыг авдаг юм болов уу гэж боддог.

-Өөрийн чинь хэлсэн шиг сайн барилдахаас гадна хүн чанар, жудагаараа олны хайрыг татсан бөх олон. Энэ дундаас хэнийг харж, үлгэр дууриал авахыг хүсдэг вэ?

-Би залуу бөх байхын л Д.Ганхуяг арсланг хүндэлж явдаг. Бөх дээр, амьдрал дээр ч биеэ маш сайхан авч явж, залууст үлгэр дууриал үзүүлж чаддаг юм.

-Аав, ээж, гэр бүлийнхнийхээ талаар ярьж өгөөч?

-Манай аав залуудаа барилдаж ноцолдож явсан сумын заан цолтой хүн. Манайх эхээс арвуулаа. Би дээрээ таван эгч, хоёр ахтай, доороо хоёр эмэгтэй дүүтэй. Олуулаа айлын хүүхэд гоё өсдөг. Би ч олны дунд бужигнаж өссөн. Манай том ах бас сумын заан. Тиймээс би багаасаа л бөхийн хүрээлэл дунд өссөн гэж болно.

-Дээд үед чинь өөр барилддаг хүмүүс байсан уу?

-Манай өвөө сум, орон нутагтаа нэлээн барилддаг, сумын заан цолтой бөх байсан. Аав ч бас залу байхдаа сумандаа нэлээн хэд түрүүлж, хэд шөвгөрсөн. Би өөрөө тэр хүрээлэлд өссөн болохоор бөх болсондоо баярладаг юм. Бөх надад бүх л зүйлийг өгсөн. Бөхийн буянаар би амьдралаа залгуулж явна. Өөрийн сонирхолтой юмаараа хичээллэж, амьдралаа болгож явна гэдэг сайхан.

-Одоо Содномдорж гэдэг айлынх өрх тусгаарласан уу?

-Өрх тусгаарласан. Эхнэр, хүүхэдтэйгээ амьдарч байна даа. Манай хүүхэд одоо дөрвөн настай. Манай гэр бүлийн хүн Ховд аймгийнх. Бид 2005 онд анх танилцаж байлаа.

-Та өөрийнхөө барилдаанд ямар дүгнэлт хийж байна вэ? Аль талаа илүү сайжруулмаар байна?

-Жингээ сайхан нэмж, хүнд бярдуулаад байхааргүй болсон. Одоо өөрийнхөө барилдаан дээр жаахан ажиллая гэж бодож байгаа. Ноднин хөл бэртэлтэй болохоор явж барилдаж чадахгүй хэцүү л байлаа. Хүн ер нь бэртэлтэй болчихоор тэгдэг юм билээ. Харин одоо урагшаа явж барилдана гэж бодож байна. Бас том цолтой бөхчүүдээс сургамж зөвлөгөө авч, өөрт байгаа бүхнээ дайчилж барилдана даа.

-Цаг, зав гарган ярилцсанд баярлалаа. Ирэх жил цолоо ахиулахын ерөөлийг уншигчдынхаа өмнөөс дэвшүүлье.

-За баярлалаа. Танай сониноор дамжуулаад Монголынхоо нийт ард түмэнд болон намайг дэмждэг бүх хүмүүст баярлаж явдаг шүү гэж хэлье. Миний авсан энэ сайхан цолонд Та бүхний хөлс хөдөлмөр, сэтгэл шингэсэн байгаа шүү.

Г.БАЯРСАЙХАН, Фотог Г.ЭРДЭНЭТУЯА
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Монгол улсын залуу харцага Цэдэвийн Содномдорж

Postby hosko » Mon Nov 07, 2011 3:18 pm

Сайхан ярилцлага болжээ... Харин тэр нэг бэртлээс болоод жаахан барилдаагүй удсан нь ч бас нөлөөлсөн байж болох талтай... Энэ жил бол тэгээд л аль болох барилдаан алгасахгүй үзээд л Мөнхбат, Санжаа 2-той л үзээд баймаар байна...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Монгол улсын залуу харцага Цэдэвийн Содномдорж

Postby Цоомоо » Mon Nov 07, 2011 3:37 pm

Содном бол Мөнхбатыг нухах л байх.
8-д Өсөхөө аварга ам аваад Мөнхбат, Мөнхбаатар арслан, аягүй бол Эрхэмбаяр арслан, Рагчаа заан, Санжаадамба, Өсөхбаяр заан, Содномдорж гээд үлдэхэд Мөнхбат аваргад ам авахад ч бас л явдалтай л байх.
Эрхэмбаяр арслан бол Мөнхбатыг хүлээж байгаад няхуур үзэхэд хаямаар л бөх дөө.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Монгол улсын залуу харцага Цэдэвийн Содномдорж

Postby mugi19 » Mon Nov 07, 2011 4:02 pm

Сайхан ярилцлага байна. Нэг үе бөхчүүд гэхээр ярьж чаддаггүй, жоохон мангардуу гэж ярьдаг байсан. Одоо ч бүгд л мундаг ярьдаг болж дээ. Яаж бусдын хайрыг татах уу гэдгээ сайн мэддэг болж, хэхэ..,
Содном одоо л барилдаанаа сайжруулахгүй бол үеийнхнээсээ хоцорчихож магадгүй л болчоод байгаан. А.а байсан шигээ гоё хурц барилдаан хийж харагдахгүй байгаа шүү сүүлийн үед..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Монгол улсын залуу харцага Цэдэвийн Содномдорж

Postby uuganaa_2491 » Tue Nov 08, 2011 1:23 am

Өсөхөө аврага дахиж 8-д үлдэхгүй байх өө.
uuganaa_2491
 
Posts: 317
Joined: Fri Nov 16, 2007 5:32 pm

Re: Монгол улсын залуу харцага Цэдэвийн Содномдорж

Postby ЦАГААН » Tue Nov 08, 2011 1:47 pm

uuganaa_2491 wrote:Өсөхөө аврага дахиж 8-д үлдэхгүй байх өө.


4 5 дээр гомборчихгүй бол 6 давах ч гаагүй л дээ, 5 дээр үлдээгээрээ гэж гуйсан нэг найрагчийг л авчина.
Миний ажигласнаар бол 5 дээр залуучууд Өсөхөө аваргын өмнөөс бүүр аймаар шазруун үзээд байдаг...
Бадамдоржоос болсон уу яасан бүү мэд... нэг л тийм аймаар үзээд байдаг, бусад том цолтонд авахуулсан залучууд бол тэгээл шийрэгнэж байгаад унаж байдаг.
Чадахгүй байж тэр Энхтуяа, Булганхүү... гээл нөхдүү бол аймаар сарвагаж байсан даа...

Тэгээд цаашаа бас хэцүү л байна, 7 дээрээ Рагчаадаа өгөхүү Рагчаа байхгүй бол Санжаадаа өгөх үү? өөрөө шодох уу?... гээл

Тэгээд удахгүй барилдахаа болино биздээ, болохгүй бол ингээд хаяад явчдаг байна гэдэгтэй бөхчүүд болон үзэгчид нэгэнт "эвлэрчихсэн" түүнийг ойлгох чадартай болсон.
Ёс юм шиг л наадмаар зодоглоод хэн нэгний гарыг амраадаг үйл явдал бол одоо "сөнөнө", сөнөсөн л гэж бодоод байгаа...
начны найраа хийж мөнгө хийх гэж байгаа хүмүүс бол шал өөр л дөө...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Монгол улсын залуу харцага Цэдэвийн Содномдорж

Postby Цоомоо » Tue Nov 08, 2011 2:02 pm

4 дээр аргалчих боломжтой.
5 дээр яахав, ам авч байгаа юм байна, учиртай.
Одоо бас сайн тооцож байж ам авах байлгүй.
Тэгээд ч бүүр яадгаа алдчихсан хүн байгаа биш.
Ид барилдаж байгаа бөхчүүдээс Өсөхөө аваргыг найдвартай хаячихна гэсэн хүн Санжаадамба л байх.
Өөрөө л сарваганаж байж унахгүй бол бас хэрийн хүн юу юугүй шидчихгүй.
Хаячихгүй тэгээд 1-2 жилдээ гарчихад бол, өөрөө түрүүлж чаддагүйн гэхэд наадам удирдчихна л даа.

За тэгээд мөнгө дутсан биш начин нтр дээр найраа хийж хүний дургүй хүргэхгүй байлгүй л гэж найдах юм.

Одоо ид барилдаж байгаа нэг бөхөөс хамгийн бяртай бөх хэн бэ гэсэн, - За Өсөхөө аваргыг тооцохгүй бол ... гэж байгаад хариулсан гэсэн. Азжаргал арслан, Рагчаа заан нтр гээд нэр дурдсан байна лээ...2 гар нь зүгээр л юу юм бэ гэсэн хатуу юм байдаг гэхийн байна.
Хөл нь бол угаасаа сайншд. Өндөр бөхчүүдийн хөл муу байдаг, Өсөхөө аваргынх бол өөр. Яах аргагүй л мундаг ген байгаам...

2 түрүүлсэн дархан аварга, 1 түрүүлсэн аваргууд байхад 4 түрүүлсэн даян аварга гээд бас жоохон явцуу л даа.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Монгол улсын залуу харцага Цэдэвийн Содномдорж

Postby El Payaso » Tue Nov 08, 2011 2:39 pm

Өсхөө тэгээд бас бүтэлгүй тэр доор унаж байж нэг хоёр түрүү алдсан даа... ер нь бол 5-6 түрүүлэх боломж бүрэн л байсан...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Монгол улсын залуу харцага Цэдэвийн Содномдорж

Postby jal » Tue Nov 08, 2011 2:41 pm

Өөрөөс нь л шалтгаалах байх даа, Сүүлийн удаа үзээд алды гэвэл 8д хангалттай үлдэнэ, Бүр аргаа барахад 5 давсан / Пүрэвдагва, Амарзаяа/, нэг бол даваа нь ханасан найрааны начинг аваад хусчихна, бүр больёоо гэхэд 5 дээр Мягаа, Батзориг гм-ийг авна гэхэд нөгөөдүүл нь би 5 дээр найрах хэрэгтэй байнаа, харин дараа нь та тэрийг ав л гэнэ.
8д үлдчихвэл ч хэцүү дээ, өнгөрсөн жил төрсөн цолтонгууд давамгайлж 8д үлдэх байх, эднээс аль болох хөгшин, өөрт нь тулагтай хүнтэй л үзэх байх........
За за тэгээд энэ өвөл бэлтгэлтэй байгаасаа л гэж бодох юм, бэлтгэлээ таслахгүй байвал ч түрүүлэх боломж байгаа л юмсан.
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Монгол улсын залуу харцага Цэдэвийн Содномдорж

Postby Цоомоо » Tue Nov 08, 2011 2:46 pm

Яг улайраад зүтгэх юм бол явах л байх.
6-ын даваа бол амархаан.
Угийн 6 дээр тэгээд гайгүй л явчихдаг.
8 дээр Эрхэмбаяр арслан гараад ирвэл авчихна.
4-т үлдээд л хэцүүдэх байх даа.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests