::Манчестер Юнайтед 10/11:: CHAMP19NS

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: ::Манчестер Юнайтед 10/11:: CHAMP19NS

Postby Төрналдо » Wed Jul 20, 2011 9:42 pm

Ферги өнөө өглөө Македа, Велбэк, Клевэрли 3г дахиж зээлэхгүй гэждээ цаан чинь тэхээр Клевэрли од болноо гэсэн үг хэхэх

Бас Гансог авах талаар ерөнхийдөө тохирсон цалин гэрээний хугацаа энээ тэрээгээ ярьсан гэж байна. Өвлийн наймаагаар л авна гэж тохирч. Мөнгөө л олох үлдсэн гээд юк-д сонин хэвлэлээр гараад байгаа сурагтай.
L.N.D.L.RONALDO #24
Төрналдо
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 2117
Joined: Tue Oct 27, 2009 4:51 pm
Location: УЛААНБААТАР

Re: ::Манчестер Юнайтед 10/11:: CHAMP19NS

Postby Breathe! » Thu Jul 21, 2011 9:22 am

энэ Шнайдер ямар тамтай амьтан бэ

Dutch Correspondant Marcelle Van der Kraan on Talksport:

TS:what is the latest situation with Wesley Sneijder?

Van der kraan;"This is probably going to be a long winded transfer saga due to the amount of money involved'

TS;Has anything changed in the last 4 or 5 days does Wesley Sneijer have his heart set on a move to Manchester United?

Van der Kran :"Absolutely! Sneijder sees Manchester United as a massive opportunity in his career he sees United as a club constantly challenging for big trophies"

TS: The feeling seems to be that Wesley has to be on less money than Rooney at United is that true?

Van der Kran: Sneijder would be prepared to take a pay cut to he would be looking at a similar type of package to Rooney.

TS: Is there any truth in the rumours linking Sneijder to Manchester City or is that just media speculation?

Van Der Kran: I think the latter we don't believe he is interested in a move to City the thing that is attractive to him is that United are challenging for all the major trophies.

TS; any truth to the rumours of a deleted tweet declaring that he's on his way to England?

Van der kraan: no not that I am aware of. He is just keeping calm and letting his agent handle things. There's one more factor to consider and that is Sneijders wife she is like a dutch Cheryl Cole I'm sure as a couple they would be a big hit in England.

ирэх гээд ч байгаам шиг... :sup:
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Re: ::Манчестер Юнайтед 10/11:: CHAMP19NS

Postby deegii_man » Thu Jul 21, 2011 10:37 am

шнайдер очихгүй байхаа. өөрөө Италид дуртай дээрээс нь тактикт нь таарахгүй гээд байсан шинэ дасгалжуулагч Гасперинид их нийцэж байгаа гэсэн байсан. та нар мөнгөгүй биш өөр тоглогч ав л даа
User avatar
deegii_man
 
Posts: 235
Joined: Tue Sep 08, 2009 11:54 am

Re: ::Манчестер Юнайтед 10/11:: CHAMP19NS

Postby ManchesterReds » Thu Jul 21, 2011 10:42 am

цонх хаагдахаас өмнө 1 юм болох н болно
SIR
User avatar
ManchesterReds
 
Posts: 389
Joined: Sun Nov 07, 2010 1:22 am
Location: office

Re: ::Манчестер Юнайтед 10/11:: CHAMP19NS

Postby Заанаа » Thu Jul 21, 2011 12:52 pm

Манайхан Сеаттл Соундерсыг 7-0 -р хожсон байна.
There is only One United...
User avatar
Заанаа
 
Posts: 681
Joined: Sun Jun 05, 2011 12:52 pm

Re: ::Манчестер Юнайтед 10/11:: CHAMP19NS

Postby Mojul » Thu Jul 21, 2011 2:29 pm

Seattle Sounders 0 : 7 Man Utd
Owen (15), Diouf (59), Rooney (61, 69, 72), Park (71), Obertan (88)

United: Lindegaard (Amos 46); Rafael, Ferdinand, Vidic (Evans 56), Evra (Fabio 56); Nani (Obertan 56), Anderson, Giggs (Park 46), Young (Carrick 65); Owen (Diouf 46), Macheda (Rooney 46)

Subs not used: de Gea, Smalling, Jones, Cleverley, Welbeck
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14855
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: ::Манчестер Юнайтед 10/11:: CHAMP19NS

Postby tosiz_b » Thu Jul 21, 2011 2:56 pm

http://www.matchhighlight.com/latest-goals/friendly/seattle-sounders-0-1-manchester-united/
Манайхан ч алаад өгсөн байна. Ийм л тоглолтыг бид чинь хүсдэг шүү дээ. Диоф Рүүний Обертан :eek:
RED ARMY
User avatar
tosiz_b
 
Posts: 792
Joined: Wed Apr 15, 2009 10:50 am

Re: ::Манчестер Юнайтед 10/11:: CHAMP19NS

Postby ManchesterReds » Thu Jul 21, 2011 2:57 pm

Обэртан энэ жил олон тоглоосой мундаг залуу шуу их сайжирсан харагдаж бн
SIR
User avatar
ManchesterReds
 
Posts: 389
Joined: Sun Nov 07, 2010 1:22 am
Location: office

Re: ::Манчестер Юнайтед 10/11:: CHAMP19NS

Postby enkuna » Thu Jul 21, 2011 4:01 pm

Иймэрхүү хамгаалалттай багийг ингэж хожхоос яахав лээ. Рүүний, Пак 2 гарж ирээл гоолын бороо оруулсан бололтой юм. Обертан сүүлийн 3 гоолд тун үүрэгтэй харагдан лээ.

Одоо Клервэрли, Жонес, Смоллин нар багтайгаа нэгдсэн Чикагод тоглох юм гэсэн тэр тоглолт гоё болноо. Клеверли өнгөрсөн зуны тоглолтуудад гоё тоглож байсан одоо илүү сайжирсан гэдгээ харуулах ёстой.
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: ::Манчестер Юнайтед 10/11:: CHAMP19NS

Postby tosiz_b » Thu Jul 21, 2011 6:22 pm

Seattle Sounders-ийн хаалгачийн нэр бол бас л эвгүй байна лээ шд BOSS
RED ARMY
User avatar
tosiz_b
 
Posts: 792
Joined: Wed Apr 15, 2009 10:50 am

Re: ::Манчестер Юнайтед 10/11:: CHAMP19NS

Postby erdene_b7 » Thu Jul 21, 2011 10:57 pm

Рүүнигийн үс ямар алиа болцын эмчилгээ хийлгэж байгаа гэсэн хэхэ...
User avatar
erdene_b7
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 4608
Joined: Fri Aug 20, 2010 8:40 am
Location: UB, Mongolia

Re: ::Манчестер Юнайтед 10/11:: CHAMP19NS

Postby ManchesterReds » Fri Jul 22, 2011 5:06 pm

Пак 1жилээр сунгасан бн
SIR
User avatar
ManchesterReds
 
Posts: 389
Joined: Sun Nov 07, 2010 1:22 am
Location: office

Re: ::Манчестер Юнайтед 10/11:: CHAMP19NS

Postby kickman10 » Fri Jul 22, 2011 5:24 pm

:eek: болж болж. пак бол бас л хэрэгтэй л тоглогч шүү
үе үе сайхан ашиглаж байхад бол тэгээл хавааск
Total shot 4
On target 4
Goals scored 2
User avatar
kickman10
 
Posts: 398
Joined: Sun Oct 10, 2010 10:12 am
Location: CRM, CF

Re: ::Манчестер Юнайтед 10/11:: CHAMP19NS

Postby Mojul » Fri Jul 22, 2011 6:00 pm

Сэр Алекс Фергюсон: Бид ээлжит цус сэлбэлтээ хийж байна

- Та шинэ улирлыг хэрхэн төсөөлж байна вэ. Багт ямар нэгэн хүнд асуудал байна уу?

- Бид туршлагатай таван тоглогчоо алдлаа. Браун, О Ши, ван дер Сар, Пол Скоулз, Гари Невилл нар багаа орхисон. Өнгөц харахад манай багт энэ тоглогчдыг явснаар хүнд асуудал тулгарсан мэт харагдаж буй байх. Гэвч бид зээллэгээс Клеверли, Уэлбэк нарыг эргүүлэн авч, Эшли Янг, Фил Жонс, Давид Де Хеа нарыг худалдан авлаа. Ингэснээр манай баг 22-оос доош настай 11 тоглогчтой болоод байна. Энэ нь ээлжит цус сэлбэлт гэж хэлж болох юм. Гэхдээ бас туршлагатай тоглогчид үлдсэн. Неманья Видич, Патрис Эвра, Рио Фердинанд багтаа гол үүрэг гүйцэтгэж, залууст үлгэр дууриал болох учиртай. Үүн дээр, 37 настай хэрнээ гайхалтай тоглож буй Райан Гиггз, мөн Майкл Кэррик, Майкл Оуэн нар нэмэгдэнэ. Тэд бүгдээрээ туршлагатай тоглогчид. Тэгэхээр манай багийн уур амьсгал, насны тэнцвэржилт их зөв байна.

- 19 дэх удаагаа Английн аварга болно гэдэг багийн хамгийн том амжилт байх, тийм үү?

- Би энэ ялалтын үнэ цэнийн тухай огт бодоогүй байлаа. Аварга болоход ойрхон болчихоод байхад ч тэгтлээ тэгж бодоогүй. Гэхдээ гайхалтай ялалт байсан шүү. Бороотой ч гэсэн тэр өдөр бидний ялалтын жагсаалыг хөгжөөн дэмжигчид гайхалтай дэмжиж хүлээн авсан. Жагсаалыг лав 250 мянган хүн дэмжсэн байх шүү.

- Багтаа ахлах дасгалжуулагчаар ирснээс хойш 25 жил өнгөрөх гэж байна гэж бодохоор итгэхийн аргагүй байна уу?

- “Юнайтед”-д 10 жил болохдоо нэгэн тэмдэглэлт ойд хүрлээ гэж тэмдэглэж байж. Харин түүнээс хойш бүх зүйл их хурдан урсчихсан. Бид урагшаа харж тэмүүлэх ёстой болохоор би эргэж нэг их хардаггүй.

- Та энэ оны эцсээр 70 нас хүрэх нь. Ажлаа өгөх ямар нэгэн хугацаа дотроо товлосон уу?

- Үгүй ээ, ямар ч хугацаа товлоогүй. Энэ талаар огт боддоггүй.

- 25 жилийн өмнөх шигээ гоол бүрийг баярлан хүлээж авдаг нь гайхалтай санагддаг гэж Роберто Манчини таны тухай хэлсэн байсан. Та үнэхээр залуу үеийнх нь шигээ догдолдог уу?

- Тэгэлгүй яахав. Бид чухал гоол оруулахад би аль болох үзэгдэхгүй байхыг боддог. Сэтгэлийн хөдлөл илрээд байхад одоо яахав дээ. Хүн бүр сэтгэл хөдлөлөө янз бүрээр илэрхийлдэг. Би бол шотланд хүн. Манай үндэстэн сэтгэл хөдлөлөө барьдаггүй зантай. Шотландууд их сэтгэлийн хөөрөлтэй хүмүүс шүү дээ. Баг нь гоол оруулчихаад байхад “Гайхаад байхаар зүйл биш ээ, би мэдэж байсан юм” гээд зогсож байгаа дасгалжуулагчийг би хараагүй.

- Танай баг их өөрчлөгдөж, шинэчлэгдэж байгаа нь ирэх улиралд гэнэтийн асуудал гарахвий гэсэн түгшүүр төрүүлж байна уу?

- Үгүй. Нэг л түгшүүр төрүүлж буй байрлал нь хаалгач. Де Хеа их залуу, тэр Испанид хэдэн улирал тоглосон ч гэсэн Англи хөлбөмбөг их өөр. Миний бодлоор тэр энд дасахын тулд цаг хугацаа хэрэгтэй болно. Гэхдээ түүний авьяас чадвах бол үнэхээр сайн. Бараг хязгаараас давсан авьяастай залуу шүү. Тэр жил ирэх тусам л улам сайжирч байгаа. Надад бас Андерс Линдегаард байна. Энэ хоёр хоёулаа хаалганд зогсохын тулд өрсөлдөх болно. Гэхдээ хэсэг хугацааны дараа Де Хеа үндсэн хаалгач болно гэдэгт эргэлзээ алга.

- Ирэх улиралд аваргын төлөө өрсөлдөх баг олширно гэж та үнэхээр бодож байна уу. “Ливерпуль”, “Манчестер Сити” багаа бэхжүүлж, “Арсенал”-ыг ч бас тооцооноос хасч болохгүй байна уу?

- Таны нэрлэсэн багуудаас нэг нь л сүүлийн үед аваргын төлөө өрсөлдөх чадвартай болж нэмэгдсэн. “Арсенал”, “Челси”, “Ливерпуль”-тай бол бид жил бүр өрсөлддөг. Тиймээс эдгээр багуудын нэгтэй л бид өрсөлдөх нь тодорхой. Түүхийг өөрчлөх хэцүү, өөрчлөхийн тулд их зүйлийг давах хэрэгтэй болдог юм.

- Английн цомд түрүүлсэн нь “Манчестер Сити”-д дараагийн ялалтад хүрэхэд нь дэм болох болов уу?

- Тийм ээ. Том ялалт байгуулна гэдэг их дэм, урам өгнө. Дасгалжуулагч дээрх дарамт багасч, тоглогчид ч чөлөөтэй тоглож эхэлнэ. Тэд өөртөө итгэлтэй болж эхэлнэ. Тиймээс тэд үнэхээр аваргын төлөө өрсөлдөх байх.

- “Ливерпуль” ирэх улиралд танай багтай ширүүн өрсөлдөнө гэж бодож байна уу?

- Үнэндээ сайн хэлж мэдэхгүй байна. Тэд багаа бэхжүүлж буй нь үнэн. Гэхдээ лигийн аварга болно гэдэг үнэхээр хүнд шүү.

- Тэгвэл “Челси” тийм залуу дасгалжуулагчтай болсныг юу гэж бодож байна вэ?

- Тэр үнэхээр залуу болохоор гэнэтийн содон бэлэг болсон. Би 32 настай дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн. Гэхдээ тэр үед дасгалжуулагчийн албан маань ганцхан биеийн хүчний бэлтгэл хийлгэдэг дасгалжуулагч л надтай хамт байсан. Тэгэхээр нэг ялгаа байна. Тэр одоо хүссэн мэргэжилтнээ дасгалжуулагчийн багтаа авчихаж чадна. Тэр үнэхээр туршлагатай сайн мэргэжилтнийг туслахаар авчихаж болно. Тэгээд ч “Челси” лигийн хамгийн ахмад тоглогчидтой баг. Дрогба, Терри, Лампард, Чех, Коул гээд бүгдээрээ туршлагатай тоглогчид. Тэдп түүнд нөөлөг болно.

- Виллаш-Боашийн хувьд Моуриньотой зүйрлүүлэх нь хүнд тусах байх даа?

- Тэгэх л байх. Гэхдээ Моуриньо одоогийн нөхцөл байдалд хэрхэн ажиллах байсан нь сонин. Тэр хэн бэ гэдгэээ харуулсан. Гэвч ийм нөхцөл хэрхэх байсныг хэн ч мэдэхгүй.

- “Арсенал” одоогоор бүрэн бэлэн биш байна гэж хэлж болох уу?

- Та хар л даа, өнгөрсөн улиралд тэд аварга болоход ойрхон байсан. Улирлын төгсгөл хүртэл аваргын төлөө өрсөлдсөн. Гэхдээ үнэхээр лигийн аварга болох хүнд гэдгийг дахин хэлье. Манай баг хүртэл аварга болохын тулд 26 жил хүлээсэн түүх бий. Харин одоо “Ливерпуль” сүүлийн удаа аварга болсноос хойш 20 жил өнгөрөөд байна. Тэгэхээр иймэрхүү явдал үе үе тохиолддог хэрэг.

- Гэхдээ л “Арсенал” өмнөх шиг аюултай өрсөлдөгч биш болсон юм биш үү?

- Энэ бол таны л үзэл бодол. Жозе “Челси”-д ирээд зургаа дараалан хожсоныг санаж байна уу. Тэгэхэд бүгд л амаа ангайн гайхширсан. “Арсенал” ч одоо тэгэхийг үгүйсгэх аргагүй. Тэр цагт тэдний тухай өөрөөр ярьж эхэлнэ. 6-7 жил том ялалт байгуулахгүй байна гэдэг тэдэнд их дарамт өгч буй нь тодорхой. Гэхдээ баг бүрт ийм үе таардаг. “Барселона” ч ийм үетэй таарч байсан. Гэтэл тэд одоо гайхалтай амжилттай үетэйгээ золгоод байна. Энэ үе дахиад 2-3 жил үргэлжлэх байх.

- “Барселона” бусад багуудаас үнэхээр тийм их ялгаатай байгаа гэж үү?

- Бид тэднээс сайн баг болохын тулд хичээх болно. Гэхдээ одоогоор ирэх жил Мюнхенд болох Аваргуудын лигийн шигшээ тоглолтод хүрэх л бидний гол зорилго.

- Өнгөрсөн улирлын Аваргуудын лигийн тоглолтод дахиж бэлдэх боломж олговол та юуг өөрчлөх байсан бэ?

- Нэгэнт өнгөрсөн явдлыг ингэж ярих утгагүй. Бид тоглолтыг бараг сая удаа дахин үзэж, дүн шинжилгээ сайн хийсэн гэдгийг л хэлье.

- Англидаа 19 дэх удаагаа түрүүлчихээд Аваргуудын лигийн шигшээ тоглолтод хожигдсон болохоор ирэх улирлын гол зорилго нь Европын тавцанд түрүүлэх явдал гэж ойлгож болох уу?

- Европт ч, лигтээ ч түрүүлэхийг эрмэлзэх ёстой. Премьер лиг бол улсын өнцөг булан бүрийн багуудын уур амьсгалыг давж гарч, үргэлж ялалтын төлөө тэмцэхийг шаарддаг. Ийм тэмцээнийг нэг амьсгалаар ялчихна гэж байхгүй. Ер нь хөнгөн атлетикийн тэмцээнээс их өөр шүү дээ. 100 метрийн уралдаанд Ослогийн замд нэг гүйснээ дараа нь таван сарын дараа Штутгартын замд гүйхээс тэс өөр. Долоо хоног бүр тоглож, үргэлж анхаарлаа дээд түвшинд байлгах хэрэгтэй. “Реал” ирэх улиралд Аваргуудын лигийн аварга болохын тулд лигтээ хэд хэдэн тоглолтод сул бүрэлдэхүүн гаргах шаардлага ч гарч магадгүй би бодож байна. Европын тавцан дахь ялалт хамгаас чухал тул хааяа улсынхаа аваргад иймэрхүү алхам хйихээс аргагүйд хүрдэг. Гэхдээ манай баг тийм биш. Би өөр бодолтой. Бид Премьер лигт ч, Аваргуудын лигт бүх хүчээ шавхан, зөвхөн аварга болохын төлөө тоглоно. Би л гэхэд бүтэн амьдралынхаа турш Аваргуудын лигийн аваргын цомыг ердөө хоёрхон удаа хүртсэн байна шүү дээ. Энэ бол энэ цомыг хүртэх хичнээн хэцүүг илтгэж байна.

- Улирал дундуур олон томоохон наймаа яригдаж, хийгдэж байна. Энэ байдал цонх хаагдтал үргэлжлэх байх даа?

- Цонх хаагдахын өмнөхөн байдал улам хурц болно гэж би бодож байна. Үүнд их итгэлтэй байна.

- Хавьер Эрнандес гайхалтай улирлыг үдсэн. Ийм амжилттай улирлын дараагаар тэр хэрхэн тоглох бол?

- Тэр амжилтаасаа болж өөрчлөгдөнө гэж би бодохгүй байна. Хари тоглолтын арга барил, хурд, хөдөлгөөн, хурдан шийдвэр гаргах чадвар, торгуулийн талбайд тоглох чадвар зэрэг нь дахиад дээшилж, сайжирна. Торгуулийн талбайд түүн шиг тоглодог тоглогч байхгүй. Алтан цомын би түүнийг хамгаалагчидтэй яаж тоглож байгааг нь хараад бахархсан. Үнэхээр гайхалтай тоглож байна билээ. Тэр ирээдүйд улам сайн тоглох болно.

- Пол Скоулзын орлох хүнийг олох ажил хэр ахицтай байна вэ?

- Одоохондоо тийм тоглогч харагдахгүй байна. Тэгэхээр байгаа тоглогчдоос төстэй хүнийг хайна даа.

- Уэсли Снейдерийг авах гэж буй талаар шуугиан дэгдсэн. “Интер” түүнийг явуулахгүйн тулд их хориг саад хийж буй гэдэг үнэн үү?

- Одоогоор юу ч шийдэгдээгүй байгаа тул энэ талаар тодорхой яримааргүй байна. Ямар ч байсан түүнийг авахад тун хүнд гэдгийг хэлье.

- Шинэ хагас хамгаалагчгүйгээр улирлыг эхлэхэд та бэлэн үү?

- Би одоогоор хайж л байна. Тоглолтын чанарт мэдэгдэхүйц өөрчлөлт оруулах тоглогчийг олохыг хичээнэ. Гэхдээ манай багт хагас хамгаалалтад сайн тоглочихоор хөлбөмбөгчид цөөнгүй бий. Хэрвээ шинэ тоглогч олдохгүй бол байгаа багтайгаа ажиллах болно.

- Руни өөрийг нь талбайн төвд бүрэн орлож чадна гэж Скоулз хэлсэн байсан...

- Тэр урам өгөх гэж л тэгж хэлсэн байх. Скоулз багтаа ямар үүрэг гүйцэтгэж байснаа өөрөө ч сайн ойлгохгүй байх шиг. Руни үнэхээр талбайн төвд тоглож чадна. Гэхдээ Скоулз шиг тоглож чадахгүй. Тэр хоёр хэтэрхий өөр чиглэлийн тоглогчид. Руни талбайн төвд аль болох их хөдөлж, бүх орон зайг хаахыг хичээх нь тодорхой. Гэхдээ Пол шиг гайхалтай дамжуулалт өгч, тоглолтыг хөтлөхөд хүнд. Тиймээс түүнийг орлуулна гэдэгт тун амаргүй.

Орчуулсан Р.Гэгээ хийморь.мн
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14855
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: ::Манчестер Юнайтед 10/11:: CHAMP19NS

Postby Norman_Whiteside » Fri Jul 22, 2011 6:11 pm

:eek:
SAF: “We’ve had some great players at this club in my 20 years, but he’s(CR7) up with the best.”
Norman_Whiteside
DIE-HARD FAN
 
Posts: 3774
Joined: Thu May 07, 2009 3:20 pm

Re: ::Манчестер Юнайтед 10/11:: CHAMP19NS

Postby MrO » Fri Jul 22, 2011 6:42 pm

Тээрэмчинд талархъя
ONE UNITED
User avatar
MrO
 
Posts: 1489
Joined: Wed Jan 25, 2006 9:58 am
Location: OLD TRAFFORD

Re: ::Манчестер Юнайтед 10/11:: CHAMP19NS

Postby ManchesterReds » Fri Jul 22, 2011 6:51 pm

:-D :-D :-D
SIR
User avatar
ManchesterReds
 
Posts: 389
Joined: Sun Nov 07, 2010 1:22 am
Location: office

Re: ::Манчестер Юнайтед 10/11:: CHAMP19NS

Postby Realist » Fri Jul 22, 2011 10:06 pm

Англид Рунигийн өмсгөл хамгийн өндөр борлуулалттай

Өнгөрсөн хөлбөмбөгийн улиралд Англид “Манчестер Юнайтед”-ын довтлогч Уэйн Рунигийн өмсгөл хамгийн өндөр борлуулалттай байжээ. The Sun-ийн мэдээлснээр Рунигийн дараагаар Торрес, Жеррардын өмсгөл борлуулалтаараа удаалжээ. Рунигийн өмсгөл өмнөх жил нь борлуулалтаараа гурав бичигдэж байсан аж.

Хамгийн өндөр борлуулалттай өмсгөлүүд

1. Уэйн Руни “Манчестер Юнайтед”
2. Фернандо Торрес “Ливерпуль”/”Челси”
3. Стивен Жеррард “Ливерпуль”
4. Хавьер Эрнандес “Манчестер Юнайтед”
5. Робин Ван Перси “Арсенал”
6. Фрэнк Лампард “Челси”
7. Дидье Дрогба “Челси”
8. Луис Суарес “Ливерпуль”
9. Андрей Аршавин “Арсенал”
10. Райан Гиггз “Манчестер Юнайтед”

http://hiimori.mn/1sq гэнэ.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: ::Манчестер Юнайтед 10/11:: CHAMP19NS

Postby Mojul » Fri Jul 22, 2011 11:02 pm

”Дэвид Бекхэм: Манчестерт нэг л баг бий, энэ бол “Манчестер Юнайтед”

Английн “Манчестер Юнайтед”-ын хагас хамгаалагч асан Дэвид Бекхэм энэ сарын 28-нд унаган багийнхаа эсрэг тоглоно. “Улаан чөтгөрүүд” Америкийн дээд лигийн ододтой тоглолт хийх юм. Харин Дэвидийн тоглож буй “Лос-Анжелес Гэлакси” баг мөдхөн “Манчестер Сити”-тэй нөхөрсөг тоглолт хийх учиртай. Энэхүү тоглолтын өмнө Дэвид Бекхэм ийнгэж ярьжээ.

“Тийм ээ, “Манчестер Сити”-гийнхэн олон сайн тоглогчийг өндөр үнээр авсан. Гэлээ ч тэд хэзээ ч “Манчестер Юнайтед” шиг агуу баг болохгүй. Энэ улиралд тэд үнэхээр сайн тоглож, Премье лигийн аваргын төлөө ширүүн өрсөлдөхийг би үгүйсгэхгүй. Гэхдээ “Манчестер Юнайтед” бол түүх, амжилт, сүүлийн 20 жилийн ялалтуудаараа тэдэнтэй зүйрлэшгүй баг. Би “Манчестер Юнайтед”-ийн үнэнч хөгжөөн дэмжигч. Тиймээс би хэнд ч, хэзээ ч Манчестерт ганц л баг бий, тэр нь “Манчестер Юнайтед” гэж хэлэх болно” хэмээн Дэвид Бекхэм мэдэгдсэн байна.

хийморь.мн
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14855
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: ::Манчестер Юнайтед 10/11:: CHAMP19NS

Postby TRo... » Sat Jul 23, 2011 1:09 pm

Фил Жонс: Над руу шотланд аялгаар Сэр Алекс өөрөө залгана гэж зүүдлээ ч үгүй

Манчестер Юнайтед”-ын шинэ хамгаалагч Фил Жонс багтаа хэрхэн дасч буй талаар болон анх Сэр Алекстай утсаар ярилцсан талаар ийн ярьжээ.

“Багтаа дасах гэж хэсэг хугацаа өнгөрлөө. Гэхдээ энд байгаадаа би их баяртай байна. Үнэхээр агуу багийн нэг хэсэг болон гэдэг сайхан хэрэг. Босс /сэр Алекс/-ыг залгахад би найз бүсгүйтэйгээ амарч явсан юм. Тэр над руу залгаад тоглолтыг минь ажигладаг, багтаа авахыг хүсч байна гэж хэлснээс хойш бүх зүйл хурдан өрнөсөн. Харилцуурыг аваад шотланд аялгаар “Би Сэр Алекс байна” гэж хэлэхийг сонсоход үнэхээр итгэмээргүй байсан. Бүх хөлбөмбөгчид ийм хүн өөр рүү нь залгаасай гэж мөрөөддөг байх. Манай багийнхан маш сайн залуус. Намайг маш найрсаг хүлээн авсан. Би одоо дөнгөж 19 настай. Эцэг, эхтэйгээ хамт амьдардаг. Намайг залуу байгаа болохоор одоо ч гэр бүлийнхэн маань тусалдаг. Тэд намайг энэ бүх явдалд толгойгоо алдалгүй, зөвхөн хөлбөмбөгөө л сайн тоглоход тусалдаг. Одоо би Манчестерт байшин хайж байна. Дөнгөж 19 настай хэрнээ өөрийн гэсэн байшинтай болох нь байна шүү дээ. Итгэхийн аргагүй юм. Гэхдээ орчин үеийн хөлбөмбөгч ийм болчихсон хэрэг” гэж Фил Жонс ярьсан байна. /хийморь.мн/
CHAMPIONS 20/13
THANK YOU SIR ALEX FERGUSON..
User avatar
TRo...
 
Posts: 1213
Joined: Mon May 09, 2011 11:23 pm
Location: Улаанбаатар

Re: ::Манчестер Юнайтед 10/11:: CHAMP19NS

Postby Ggoal » Sat Jul 23, 2011 1:50 pm

Хэдээр авлаа энэ хүүхэдээ нөгөө мундаг акедимаасаа гаргахгүйдээ хайран мөнгө лол
User avatar
Ggoal
Челси фен
Челси фен
 
Posts: 1946
Joined: Thu Nov 23, 2006 2:44 am
Location: Цэнхэр гариг

Re: ::Манчестер Юнайтед 10/11:: CHAMP19NS

Postby manufan » Sat Jul 23, 2011 9:01 pm

шнайдэр хувийн зүгээс манайхаас явуулсан санал зөвшөөрцөн гэнэ. интэр үнэрхээд унасан гэнэ шнайдэр=20сая+нани гэсийн байх. нанигаа яалаа гэж тавиад туучих вэдэээ. бүтэхгүй бол нанигаа төвдөө тоглуулцан ч яадын. угаасаа wing биздэ
glory glory man united
User avatar
manufan
 
Posts: 419
Joined: Tue Aug 17, 2010 3:04 pm
Location: theatre of dreams

Re: ::Манчестер Юнайтед 10/11:: CHAMP19NS

Postby Ggoal » Sat Jul 23, 2011 11:42 pm

ямар админ бичлэг устгаад бнаа...
User avatar
Ggoal
Челси фен
Челси фен
 
Posts: 1946
Joined: Thu Nov 23, 2006 2:44 am
Location: Цэнхэр гариг

Re: ::Манчестер Юнайтед 10/11:: CHAMP19NS

Postby Төрналдо » Sun Jul 24, 2011 5:01 am

чикаготой хийх тоглолтны лив байна уу манайхаан !!!
L.N.D.L.RONALDO #24
Төрналдо
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 2117
Joined: Tue Oct 27, 2009 4:51 pm
Location: УЛААНБААТАР

Re: ::Манчестер Юнайтед 10/11:: CHAMP19NS

Postby Төрналдо » Sun Jul 24, 2011 5:07 am

http://www.firstrowsports.eu/webmaster/ ... nited.html үзээрэй манайхаан шууд явагдах гэж байшүү.
L.N.D.L.RONALDO #24
Төрналдо
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 2117
Joined: Tue Oct 27, 2009 4:51 pm
Location: УЛААНБААТАР

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: FaceBook [Linkcheck] and 2 guests