Манай аймгийн наадам гэж мөн ч хүнд хэлэхэд ичмээр дамшиг болж байна, одоо юу ч гэмээр юм билээ дээ...
Соронзонболд зааныг манайхан бүгд танихгүй болчихсон юм байхдаа???...
цолныхоо үнэмлэхтэй ирээгүй гээд хасчихсан байх юм, одоо у.х Батболд хүртэл Соронзонг танихгүй байгаа юм байхдаа...
Тэгвэл Батболдын харцага цолных нь үнэмлэхийг шалгаж үзэж байж бүртгэх хэрэгтэй ш дээ... одоо хөгшин Шийрэв арслан, Болд арслан энэ тэр цолныхоо үнэмлэхийг өвөртөлж ирээд барилдаад байна гэдэгт би лав итгэхгүй байна
Сэлэнгэ Өсөхөө аваргыг мөнгө өгч барилдуулсан гээ биздээ, тэгвэл Соронзон зайлуул шороон замаар таваргаж таваргаж нутгийн ард олныг баярлуулж барилдах гээд ирж байхад одоо юу гэмээр ч юм билээ дээ... мэдээж хэдэн бөхчүүд мөн хэдэн бөхийн комиссын малнуудын хийж байгаа ажил л даа... тэрнээс ард олон бол тээ ганцхан Соронзон ирлээ гэжүү өөр олон бөх ирвэл гоёо л гэнэ ш дээ... одоо тэгээд БХР-т дахиж гоё наадам үзнэ гэж байхгүй байх даа, 99 онд үзсэн наадмаа энэ амьдрал туршаа мартахгүй, харин түүнээс хойш яаваа... уржнан түрүүлсэн бөхөө зодсон, энэ жил ирсэн бөхөө хөөчлөө, одоо дахиж сайхан бөх ирэх үү???
Уг нь бол Ганбат осолд ороход БХР-чууд ямар ч буруугүй ш дээ, тэр жолооч нар л буруутай, Ганбат өөрөө унаж явсан бол өөрөө л буруутай... Даваабаатар барилдаж байгаад гэмтэхэд БХР-чууд ямар ч буруугүй ш дээ, тэр цуг барилдаж байсан бөх Даваабаатар 2 өөрсдөө буруутай... харин Соронзонг хөөдөгт бол яах ч аргагүй БХР-ын зарим нэг хэсэг бүлэг хүмүүс буруутай л болж таараад байна л даа... нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргино гэдэг дээ...
тэгээд хамгийн инээдтэй нь 2-ын давааг 64 биш 66 бөх давчиж, яахав би хэлээд байдаг 100 бөхтэй байж Нямдоржийг 256 бөхтэй гэж хулхидах гэж байгаад л 2-ын давааны нөхөн барилдаанаа илүүдүүлээд тэр... 3-ын даваа шувтрах дөхөөд сүүлийн 8 бөх үлдэх үед бөх илүүдсэнээ сая л мэдэж ойрожин хэрэлдлээ... би бөхийн асрын хавиар тэнэж байж л олж мэдлээ, тэгсэн 8 залуугаа барилдуулаад давсан 4-ийг дахиж барилдуулаад 1-ийг хасах хэрэгтэй болсон чинь нөгөө давсан 4 мэдээж хэрэлдээд л зогсчихож таараа ... тойргоор барилдаж нэгийг нь хасах юм гэнүү... наадамичд харж байхад л 4 нөхөр тойрч барилдсаар л нэг нь 3-ын даваанаас хасагдах юм байна л даа, үнэн бүтэхгүй. Тэгсэн харин Батболд харцага "захирамж" гаргаж бүх бөхийг жагсааж бичээд хамгийн доодхыг нь хас гэв... бараг 9 цаг болгоод 4-ийн даваа эхлэв...
а.н Тамир хаанахын бөх билээ? Булганых байхаа даа, тэрийг зайлуул у.н Багахүүтэй тааруулах гэж оролдсон бүтсэнгүй бололтой, учраагаа дахиж солиод Тамир у.н Чулуунбаттай таарав. Багахүү харин өөртэй нь таарсан залууг босч ирэхгүй болтол нь савсан даа... хамгийн инээдтэй нь 4-ийн даваа дуусалгүй тарав.
а.а Энхбат а.х Бат-Орших 2-ын барилдаан маргаантай болсон тул хэрэлдсээр шөнө болоод наадамчид шахсаар 2 бөх барилдах зайгүй болсон... маргааш дараагийн даваа эхлэхийн өмнө л барилдах юм байлгүй дээ, том цолтой бөхчүүд жүдогийн Бат-Оршихыг "уна" л гэж үүрэгдэж байна лээ, нөхөр айхгүй ээ үзнээ л гээд уурлаад стадионоос өнөөдөртөө гарч одов, маргааш юу болохын би таашгүй ээ...