Монгол улсын арслан Цэдэвийн Содномдорж

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

МУ-н начин Ц.Содномдорж үндэсний бөхөөр цаашид ямар амжилт гаргах вэ?

1. Улсын аварга
14
24%
2. Улсын арслан
9
15%
3. Улсын гарьд
6
10%
4. Улсын заан
13
22%
5. Улсын харцага
3
5%
6. Улсын начинтайгаа үлдэнэ.
3
5%
7.Одоохондоо хэлж мэдэхгүй юм байна.
11
19%
 
Total votes : 59

Re: Монгол улсын начин терминатор буюу Цэдэвийн Содномдорж

Postby munkhbayar_AC » Thu Mar 31, 2011 10:18 am

Ганхуяг Мөнхбаатар 2 зодсон гэж сураг байсан.Гэхдээ тэгтлээ зодох нь ч юу юм.Аваарт орсон нь гол бэртэл байх.Ах арслан харин ганц нэг ширүүн үг хэлж ганц нэг шанаа өгсөн байхыг үгүйсгэхгүй лдээ. Тмрхүү л юмыг дэвэргээд байгаа байх.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Монгол улсын начин терминатор буюу Цэдэвийн Содномдорж

Postby Rooney » Thu Mar 31, 2011 9:46 pm

Ерөнхийдөө Хөвсгөлийнхэнтэйгээ хамтрахгүй Сүхбат аваргыг дагаад бэлтгэл хийж байгаа тэгээд нөгөөдүүл нь их дургуйцэж байгаа юм билээ. Зодсон энэ тэрийг нь бол сайн мэдэхгүй юм. Ямар ч байсан бэртэл нь гайгүй эдгээд бэлтгэлдээ гарсан гэсэн сайхан мэдээ байна. ойрын ирээдүйд юм дуулгах л бөхчүүдийн нэг дэ.
Every man dies. Not every man really lives.
Rooney
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 1659
Joined: Fri Mar 09, 2007 10:45 am
Location: THEATRE OF DREAMS

Re: Монгол улсын начин терминатор буюу Цэдэвийн Содномдорж

Postby jalkhanz » Sun Apr 10, 2011 9:41 pm

“Сонгинохайрхны хишиг барилдаан”-ы тэргүүн бөх, уран барилдаант залуу начин Содномдорж маань өнгөрсөн жилийн наадмаас хойш бэртэл, гэмтлийн улмаас шалтгаалаад МБӨ-нд барилдаагүй байж байгаад өнөөдөр “Сонгинохайрхны хишиг барилдаан-4”-д анх удаагаа ирж зодоглов. Энэ нь түүнийг дэмжигчдийн хувьд сайхан зүйл байлаа...

Залуу начин маань нэг даваад хоёрын даваанд а.з Хашбатад тахим буулгав...

Энэ сарын 24-нд: Монгол циркийн 70 жил, МУГЖ, Хөдөлмөрийн баатар, дархан аварга Д.Дамдин агсныг хүндэтгэн дурсах барилдаан МБӨ-нд болно. Энэхүү барилдаанаас эхлээд начин маань сайн барилдаад эхлэх байхаа гэж бодож байна. ИЛҮҮ ИХ АМЖИЛТЫГ ХҮЛЭЭЖ БАЙГАА ШҮҮ...
http://jalkhanz.blogspot.com/
Та Миний блогт зочлоорой...
User avatar
jalkhanz
 
Posts: 137
Joined: Mon Feb 14, 2011 2:56 pm

Re: Монгол улсын начин терминатор буюу Цэдэвийн Содномдорж

Postby jalkhanz » Sun Apr 24, 2011 9:48 pm

Сайхан барилдаан боллоо. Дэмждэг залуу начин, харцага нар маань хоёулаа барилдлаа... Начны хувьд гурвын даваанд өөрийн хүргэн а.х О.Гантулгыг амалсан. Дөрвийн нугараа болоод тэргүүн байрын төлөөх барилдаанд бас нэг их хүч зараагүй болов уу гэж бодож байна. Их шөвөгт начин, харцага хоёр сайхан барилдлаа...
А.Отгонбаатар Өсөхбаяр зааныг дархан мэхээрээ сайхан газардуулсан ч их шөвөгт барилдалгүй тахим буулгав...
За, ойрд үзээгүй сайхан л барилдаан боллоо доо...
http://jalkhanz.blogspot.com/
Та Миний блогт зочлоорой...
User avatar
jalkhanz
 
Posts: 137
Joined: Mon Feb 14, 2011 2:56 pm

Re: Монгол улсын начин терминатор буюу Цэдэвийн Содномдорж

Postby jalkhanz » Tue Apr 26, 2011 10:44 am

НЭГЭН ЗҮЙЛ: Монгол бөхийг шимтэн үзэгч, бөхийг сонирхон судлагч, бөх судлаач, бөхчүүд, бөхийн хүрээнийхэн та бүхэн viewtopic.php?f=15&t=4599
http://jalkhanz.blogspot.com/2011/04/blog-post_25.html
эдгээр холбоосонд орж “ЦЭРГИЙН” ХЭМЭЭХ ШАГЖ АВАРГА... гэсэн нийтлэлийг уншаад өөрсдийн санаа бодлоо үлдээнэ үү. Таны санаа, бодол хамгаас чухал болно. Танд баярлалаа.
ХҮНДЭТГЭСЭН: Бөхийг шимтэн үзэгч буюу сонирхон судлагч Г.Мягмарсүрэн
http://jalkhanz.blogspot.com/
Та Миний блогт зочлоорой...
User avatar
jalkhanz
 
Posts: 137
Joined: Mon Feb 14, 2011 2:56 pm

Re: Монгол улсын начин терминатор буюу Цэдэвийн Содномдорж

Postby Toba's » Tue Apr 26, 2011 5:02 pm

Энэ залуу онцгүй барилдсан, түрүү нь ямар ч амтгүй зүгээр түрүүлсэн л болсондоо.
User avatar
Toba's
 
Posts: 1359
Joined: Tue Sep 22, 2009 11:39 am

Re: Монгол улсын начин терминатор буюу Цэдэвийн Содномдорж

Postby chegevara » Fri May 13, 2011 2:20 pm

сая харцага цолтнуудын барилдаан дээр содном даваабаатараас зугтаад барилдахгүй сүүлдээ дүрмийнх нь дагуу унасанд тооцоход тахимаа өгөхгүй нэлээн хүмүүсийн дургүйг хүргэсэн юм шиг байна уул нь гайгүй л хүн юу болсон юм болдоо. нүдээрээ харсан хүмүүс байвал юу болсон талаар тодорхой мэдээлэл өгнө үү
User avatar
chegevara
 
Posts: 440
Joined: Tue Apr 14, 2009 7:33 pm

Re: Монгол улсын начин терминатор буюу Цэдэвийн Содномдорж

Postby horidol » Mon Jun 06, 2011 1:57 pm

дараа нь гарж ирж тахимаа өгсөн шүү дээ
Image
User avatar
horidol
Golden Player
 
Posts: 541
Joined: Sat Dec 10, 2005 1:44 pm
Location: Mongoldoo

Re: Монгол улсын начин терминатор буюу Цэдэвийн Содномдорж

Postby zak » Fri Jul 08, 2011 8:06 pm

Энэ жил түрүүлнэ гээд л хараад байгаа шүү.
Arsenal fc and Sacramento Kings
User avatar
zak
 
Posts: 802
Joined: Sun Sep 16, 2007 8:20 pm
Location: Golden One center

Re: Монгол улсын начин терминатор буюу Цэдэвийн Содномдорж

Postby jugder_08 » Tue Jul 26, 2011 1:05 pm

zak wrote:Энэ жил түрүүлнэ гээд л хараад байгаа шүү.


Сэдвийн нэр буруу байх шиг байнаа. Залуу харцага гэхээр 1 л удаа 6 давсан амжилттай бөхийг хэлэх байхаа.

Урьд нь 5 давж байсан болохоор чимэгтэй харцага байх ёстой байх.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Монгол улсын залуу харцага Цэдэвийн Содномдорж

Postby Makaveli » Tue Jul 26, 2011 1:22 pm

“Хатуухан боорцог” буюу харцага Ц.Содномдорж

Гурван аваргын нутаг гэгдэх Хөвсгөл аймаг бөх сайтайгаараа алдартай. Уялган голын гурван аварга
Д.Дамдин, Г.Цэвээнравдан, Ч.Бээжин, улсын хурц арслан Ц.Бадамсэрээжид нарын хойчийг залгамжилсан олон хүчтэн сүүлийн жилүүдэд тус аймгаас төрөн гарч буй. Тэдний нэг энэ жилийн улсын баяр наадмаар улсын харцага болсон Ц.Содномдорж юм. Түүний тухай бяцхан хөрөг ярилцлага хийсэн юм.

-Сайн байна уу. Харцага цол хүртсэнд чинь баяр хүргэе.
-Баярлалаа. Намайг дэмждэг бөх сонирхогч олон түмэндээ баярлалаа гэдгээ хэлье. Бас том ойнуудын жил болохоор баярын мэнд хүргэе.

-Хөвсгөл нутагтаа очиж наадаад ирэв үү. Наян жилийн ойн наадам сайхан болсон уу?
-Тэглээ. Их өргөн сайхан наадам боллоо. 512 бөх барилдлаа. Миний Хөвсгөл бөхийн орон юм шүү дээ. Би үзүүрлэж сайхан л наадлаа.

Хөвсгөл аймгийн 80 жилийн ойн наадамд улсын баяр наадмаар барилддаг тооны 512 бөх зодоглож хүч үзэв. Ц.Содномдорж харцага аймгийнхаа наадмын үзүүр түрүүнд дөрөв дэхиэ үлдсэн байна. 2007, 2008 онд аймагтаа түрүүлсэн бол ноднин шадар ван Чингүнжавын мэндэлсний 200 жилийн ойг тэмдэглэх наадмаар улсын арслан Х.Мөнхбаатартай үлдэж даваад түрүүлсэн юм. Тэгвэл энэ жил аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн наадмаар мөн л арслантай хоёул үлдэж. Харин энэ удаа арсланг барсангүй үзүүрлэсэн байна.

-Та Х.Мөнхбаатар арслантай хоёр дахь удаагаа үзүүр, түрүүнд үлдлээ. Түүнийг үнэхээр барсангүй юу. Түрүүг ээлжлэх бодолтой байв уу?
-Манай Х.Мөнхбаатар арслан үнэхээр хүчтэй, аргагүй л барилдаанч хүн шүү дээ. Цээжний бяр гэж
аймаар. Үнэхээр бараагүй дээ. Түүнээс би шударга биш барилдаантай эвлэрдэггүй л дээ. Хэн хэн нь цуцсаныг олон түмэн гэдэг мэргэн шүүгчид хараа байхаа.

-Өөрийг чинь харцага цол хүртсэнд нутгийнхан чинь баярлаж хүндэтгэл үзүүлж байгааг харлаа. Баярыг чинь хуваалцаж суулаа. Нутгийн зөвлөл чинь 30 сая төгрөг, аймгийн ЗДТТ зургаан сая гээд их л өглөгч хандлаа даа?
-Тийм ээ. Нутгийн олон түмний минь хайр хүндэтгэл сайхан л байлаа. Хойшид хичээн барилдаж тэр хайр хүндэтгэлийг хариулах л үлдлээ.

-Хоёул улсын баяр наадмын талаар ярилцъя л даа. Зааны даваа хүртэл учраа хэр чанга байв даа?
-Ер нь учраа бүхэн чанга байдаг шүү дээ. Тийм болохоор наадмын дэнж хатуу, цолны босго өндөр гэж ярьдаг байх.

-Дөрвийн давааны нугалаанд аймгийн арслан Н.Түвшинбаяртай таарч бас ч нэлээд хүч үзэх шиг болсон?
-Тэгсээн. Аймгийн сайн арслан юм байна лээ шүү. Олимпийн аварга том бөх л дөө. Барилдааны мэдрэмж тун сайтай, ойр зуурын мэхэнд сөхөрчих шинжгүй л байсан даа.

-Долоогийн даваанд Ч.Санжаадамбатай жаахан будилсан. Үнэхээр цэцийнхэн буруу шийдвэр гаргасан гэж наадамчид хэлэлцэж байх нь сонсогдсон шүү?
-Тийм ээ. Нэгэнт болоод өнгөрсөн явдлын талаар одоо нэг их гомдоллож яриад яахав. Ч.Санжаадамбын талаар хоёр удаа барьц сонгосон ч барилдаан төгс болоогүйг олон түмэн харж л байсан байх. Гэтэл Санжаадамбыг давуулчихсан. Үндэсний бөхийн дүрэм зөрчигдсөн л дөө. Барьц задарсан тохиолдол барилдааныг зогсоох учиртай. Тэгээгүй. Учраа маань ч барьц задарсныг мэдсээр байж барилдаанаа үргэлжлүүлж булхайцсан.

-Тэгэхлээр өөрөө өрсөлдөгчийнхөө буруу их байсан гэж гомдсон уу. Уйлаад байсан?
-Ч.Санжаадамбын буруу гэж юу байхав. Тэр шийдвэр гаргасан нөхдөд л би гомдсон. Цэцэд ажиллагсдын олонхи Санжаадамбын талд үйлчилж байгаа нь ажиглагдсан.

-Зааны даваа өрсөлдөөн ихтэй нь мэдээж. Гэхдээ Санжаадамбын барилдаан нэг л биш юм шиг харагдсан?
-Надад бүр тод мэдрэгдсэн. Ардаас өшиглөж ч байх шиг. Унасан хойно цохиод ч байх шиг. Түүний яагаад тэгснийг би ойлгоогүй. Тухайн хүний зан араншингийн илрэл л тэр байсан байх.

-Наадмаас хойш Ч.Санжаадамбатай холбоо барьсан уу?
-Үгүй л байна. Би холбоо барина, эв эетэй байя гэж хэлнээ. Эр улс бөх хүмүүс бие биендээ муу санаж хялалзаж цэхэлзэж явах муухай. Би ч түүнийг муу санадаггүй шүү. Сайхан л бөх.

-Бөхийн цэцийнхнийг барилдаан шийдвэрлэхдээ муу гэж их шүүмжлэх юм. Энэ нь та хоёрын барилдааныг шийдснээс улам тодорч байна гэж үзэж болох нь ээ дээ?
-Тэгж болноо. Ч.Санжаадамба би давсан гээд дэвж давхиагүй. Цэц л хуудуутай шийдсэн. Гайхмаар нь та нар шийдэхдээ ТВ-ийн бичлэг үзээч гэсэн чинь "Тийм дүрэм байхгүй" гэж байна лээ. Бүх зүйлд техникийн дэвшлийг ашиглах болсон цагт юу гэсэн үг вэ гэж гайхаад өнгөрсөндөө.

Харцага Ц.Содномдорж энэ жил 25-тай. Мориор юм бол яг л соёолон насандаа явна. Энэ залууд асар сайхан ирээдүй бий. Олон талын барилдаантай, бөхийн хийц сайтай гэж ярьдаг тийм л бөх. Хутгана, хуурна, суйлна. Тэр дотроос нэг гаргуун сайн хийдэг мэх нь тойгдох. Ц.Содномдоржийн бяр чадал, бие бялдар нь жинхэнэ тэгширчээ. Харцага цолоо ахиулах гэдэг түүний хувьд тун ойрхон. Бүр том цолд хүрнэ гэж бөхийн мэргэжилтнүүд хэлж байгаа. Бас гундуугүй сайхан сэтгэлтэй нэгэн.

-Найраа гэдгийг юу гэж боддог вэ гэж түүнээс асуухад:
-Надад тэгж найрч налигнаж цолоо ахиулах сонирхол огт төрдөггүй гэсэн юм. Энэ нь би цолыг гуйж авахгүй ээ гэсэнтэй адил сонсогдож байсан юм.

http://news.gogo.mn/r/91159
User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 3092
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

Re: Монгол улсын залуу харцага Цэдэвийн Содномдорж

Postby robinhood » Tue Jul 26, 2011 2:37 pm

үнэxээр сайxан ярилцлага байна...
би ч Санжааг буруутгаxаасаа илүү засуул,цэц л буруутай гэж бодож байгаа тийм xариуцлагатай даваанд олдож байгаа боломжоо алдкуу гээд Санжаа улайраад буруутсан тэxдээ Содномд иx ирээдүй байгаа
би Монголоороо омогшино...
User avatar
robinhood
 
Posts: 1890
Joined: Wed Apr 06, 2011 6:41 pm
Location: Челси фен шдээ

Re: Монгол улсын залуу харцага Цэдэвийн Содномдорж

Postby jugder_08 » Tue Jul 26, 2011 3:29 pm

Сайхан ярилцлага байна.

Ганцхан дараахь өгүүлбэр нь жоохон гайхшрууллаа. Улсын цолуудыг өөрийн хүчээр авч байсан ч. Цэргийн наадам, аймгуудын наадмаар жоохон худлаа барилдаад байсан тал бий шүү.

Makaveli wrote:“Хатуухан боорцог” буюу харцага Ц.Содномдорж

-Та Х.Мөнхбаатар арслантай хоёр дахь удаагаа үзүүр, түрүүнд үлдлээ. Түүнийг үнэхээр барсангүй юу. Түрүүг ээлжлэх бодолтой байв уу?
-Манай Х.Мөнхбаатар арслан үнэхээр хүчтэй, аргагүй л барилдаанч хүн шүү дээ. Цээжний бяр гэж
аймаар. Үнэхээр бараагүй дээ. Түүнээс би шударга биш барилдаантай эвлэрдэггүй л дээ. Хэн хэн нь цуцсаныг олон түмэн гэдэг мэргэн шүүгчид хараа байхаа.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Монгол улсын залуу харцага Цэдэвийн Содномдорж

Postby El Payaso » Wed Jul 27, 2011 11:35 am

Санжаа энэ хоёр одоо таарч барилдах барилдаан ч гоёо болно доо...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Монгол улсын залуу харцага Цэдэвийн Содномдорж

Postby jugder_08 » Wed Jul 27, 2011 11:41 am

El Payaso wrote:Санжаа энэ хоёр одоо таарч барилдах барилдаан ч гоёо болно доо...


Мөнхбат аварга Санжаа заан 2-ын хооронд тэмцэл яваад байгаа юм уудаа.

Наадмын өмнө харьцаа тааруу байсан Мөнхбат амлаж аваад унагаана энтэр гэж хэлж байсан сураг байсан үнэн худалыг мэдэхгүй юм.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Монгол улсын залуу харцага Цэдэвийн Содномдорж

Postby Барнаба » Wed Jul 27, 2011 12:05 pm

Нээх харьцаа бүр муутаад байгаа юм байхгүй байхөө... Мөнхбат чинь бүр 5-н даваанд Санжааг авч өгөх талаар ч хоорондоо тохиролцож байсан гэлцэх юм билээ.... Тэгээд магадгүй Бат-Орших бэлтгэл муу, дээшээ явахгүйгээ мэдээд -би авий- гэсийм болуу гэж бодоод байгаа...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Монгол улсын залуу харцага Цэдэвийн Содномдорж

Postby El Payaso » Wed Jul 27, 2011 1:44 pm

Мөнхбат лав 8д санжааг амлаад алаад алаад өгий гээд гарсым биш үү тэгээд л машиндаад ирсэн гэгэгэ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Монгол улсын залуу харцага Цэдэвийн Содномдорж

Postby J@x » Wed Jul 27, 2011 1:46 pm

El Payaso wrote:Мөнхбат лав 8д санжааг амлаад алаад алаад өгий гээд гарсым биш үү тэгээд л машиндаад ирсэн гэгэгэ...

Тунасан биз дээ
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13301
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Монгол улсын залуу харцага Цэдэвийн Содномдорж

Postby Takanohana_Nowitzki » Wed Jul 27, 2011 4:41 pm

J@x wrote:
El Payaso wrote:Мөнхбат лав 8д санжааг амлаад алаад алаад өгий гээд гарсым биш үү тэгээд л машиндаад ирсэн гэгэгэ...

Тунасан биз дээ

Тийн, тунаснаа сонсоод гарахдаа л машиндаад өгье гэсийм биш үү?
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Монгол улсын залуу харцага Цэдэвийн Содномдорж

Postby hosko » Fri Jul 29, 2011 1:16 am

Image

За энэ чинь л нөгө сүрхий ширээнд тулахын өмнөхөн шүү дээ...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Монгол улсын залуу харцага Цэдэвийн Содномдорж

Postby zak » Fri Jul 29, 2011 3:08 pm

hosko wrote:Image

За энэ чинь л нөгө сүрхий ширээнд тулахын өмнөхөн шүү дээ...

Ингээл бөөн хэрүүл, талцаан эхэлсэн дээ. Гэснээс Содном аль ойд нь барилдаж байна вэ? Өвөрхангай, Дундговь, Увс?
Arsenal fc and Sacramento Kings
User avatar
zak
 
Posts: 802
Joined: Sun Sep 16, 2007 8:20 pm
Location: Golden One center

Re: Монгол улсын залуу харцага Цэдэвийн Содномдорж

Postby Чуугий » Fri Jul 29, 2011 3:10 pm

Өвөрхангай,Дундговь 2т лав байхгүй байна лээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Монгол улсын залуу харцага Цэдэвийн Содномдорж

Postby suldees » Fri Jul 29, 2011 3:23 pm

hosko wrote:Image

За энэ чинь л нөгө сүрхий ширээнд тулахын өмнөхөн шүү дээ...

ингээдл мушгиад нисэлттэй шахуу явж байсан шүүдээ .
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7227
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: Монгол улсын залуу харцага Цэдэвийн Содномдорж

Postby Барнаба » Fri Jul 29, 2011 3:27 pm

Дүрмийн хувьд бол Санжаагийн буруу... Ерөөс нөгөө барьц сонгооны 2 барьц нь 2уулаа байхгүй болцон байсан нь тод харагдаж байна...барилдааны өрнөл ч тийм яах ийхийн зуургүй болоогүй...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Монгол улсын залуу харцага Цэдэвийн Содномдорж

Postby jugder_08 » Fri Jul 29, 2011 3:31 pm

Барнаба wrote:Дүрмийн хувьд бол Санжаагийн буруу... Ерөөс нөгөө барьц сонгооны 2 барьц нь 2уулаа байхгүй болцон байсан нь тод харагдаж байна...барилдааны өрнөл ч тийм яах ийхийн зуургүй болоогүй...


Мэх үргэлжилж байх үед барьц задрахад хамаагүй лдээ.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests