"Хантайшир" дэвжээ

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

"Хантайшир" дэвжээ

Postby Адмирал » Mon Jun 27, 2011 11:03 pm

За нутгийнхаа дэвжээний сэдвийг нээчие...

“Хантайшир” дэвжээ байгуулах санаачлагыг у/з Давааням, у/н Пүрэв нар анх сэдэж энэ дэвжээ байгуулагдсанаар хаана харъяалагдахаа мэдэхгүй явсан Говь-Алтайн хүүхэд залуучууд уг дэвжээнд хамрагдаж эхэлсэн. Энэ нь уул устайгаа Говь-Алтайн бөхчүүдийг холбон, тэдний хийморь лундааг сэргээж, сэтгэл зүйд нь нөлөөлсөн сайн үйлс болсон юм. “Хантайшир” 2005 оноос cap бүр аймгийн бөхчүүдийн барилдаан хийж эхэлсэн. Энэ нь бөхөө дагаж нутгийнхан бие биесээ ойлгоход ач тусаа өгсөн сайн үйлсийг эхлүүлсэн 2006-XII сард дэвжээг ахалсан нэр нөлөө бүхий хүн ертөнцийн мөнх бусыг үзүүлсэнтэй холбогдоод дэвжээний ажил орхигдон, барилдаан 2007 оны гурван cap хүртэл тасарсан. 3-р сард “Алтайн бөх сан” байгуулж дэвжээний үйл ажиллагааг үргэлжлүүлсэн. Алтайн бөх сан Говь-Алтай аймгаас бөх төрүүлэх бодлогыг барина. “Хантайшир” дэвжээ бөхийн өдөр дутмын бэлтгэлийг хариуцна, хамтарч ажиллана. Өнгөрсөн жил “Алтайн бөх” сан Халиун сумын уугуул залуу улс төрч Жадамбаагийн Экхбаярт хандсанаар тэр 10 сая төгрөг гаргаж, Алтайн бөхчүүд “Алтайн бөх сан”-гийн шууд удирдлагаар нэг дор бэлтгэлд гарч, маш сахилга баттай бэлтгэл хийж, маш сайн амжилт үзүүлсэн. Энэ бол бөхийн бодлогоо зөв явуулсных гэж ойлгож байна. Цаашид бөхийг улс төр, бизнесийн өгөөж болгохгүйгээр монголын ард түмний уламжлалт соёл бахархал талаас нь хөгжүүлэхэд анхаарах нь “Алтайн бөх сан”-гийн гол зорилго юм.


Нэг хэсэг Давааням заанаас өөр нэр гаргадаг бөх ховорхон байсан манай аймгийн хувьд Хантайшир дэвжээ байгуулагдаж бөхчүүд нь нэгдсэн журамд орсоноос хойш бөхийн хөгжил нь огцом сайжирсан билээ..
Дэвжээний тэргүүн нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
Image
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: "Хантайшир" дэвжээ

Postby Адмирал » Mon Jun 27, 2011 11:04 pm

Энэ сарын 24-ний өдөр Говь-Алтай аймгийн "Хантайшир" дэвжээний галаар орлоо. Тэднийх жил бүр Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших "Гео Мандал" жуулчны баазад наадмын бэлтгэлд гардаг уламжлалтай бөгөөд энэ жил ч мөн тэндээ төвхөнжээ. Хажуудаа голтой, ургамал ногоо тэгширсэн энэ сайхан газар Чингисийн цогцолборт “Цонжин болдог”-оос цааш 7 км зайд оршдог юм билээ. Энэ галыг ахалж улсын гарьд Н.Ганбаатар гарсан бол багшаар нь улсын начин Д.Бадрах , зөвлөхөөр Өвөрхангай аймгийн харъяат, Ардын багш, олимпийн хүрэл медальт Ч.Дамдиншарав ажиллаж байгаа юм байна. Улсын гарьд Н.Ганбаатар, улсын заан Б.Соронзонболд, улсын начин Ду.Батбаяр, Д.Лхагвадорж, Ш.Тогтохбаяр, Л.Гантулга, Ж.Бат-Эрдэнэ, аймгийн арслан С.Багахүү, Б.Суманчулуун, Ж.Алтаншагай тэргүүтэй 40 гаруй бөх энэ галд наадмын бэлтгэлээ базааж байна. Тэдний ихэнх нь биднийг очиход энд болох барилдаандаа зодоглохоор хотын зүг жолоо залсан байв. Мөн залуучууд нь эхнээсээ аймаг, сумынхаа баяр наадамд зодоглохоор бууж байгаа юм билээ. Уг галаас улсын цолны тааварт хамгийн их яригдаж байгаа аймгийн арслан Л.Цэрэнтогтох бэлтгэл хийж байгаад хөлдөө бэртэл авснаас энэ жилийн наадамд барилдахгүй болсон байна.
Говь-Алтайнхан энэ сарын 12-нд нэгдсэн бэлтгэлдээ гарсан бөгөөд нээлтэндээ зориулсан барилдаан зохиоход Эрдэнэ сумын харъяат улсын заан Б.Соронзонболд түрүүлж, Чандмань сумын харъяат улсын гарьд Н.Ганбаатар үзүүрлэжээ. www.undesniibukh.mn Б.Цолмон
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: "Хантайшир" дэвжээ

Postby J@x » Mon Jun 27, 2011 11:13 pm

Давааням заан, Эрхэмбаяр начин, Даваанасан а.а гэдэг байсан үеийг бодоход үнэхээр сайхн болсооон. Ганбаатар, Соронзон, Бат-Эрдэнэ, Батбаяр, Лхагвадорж гээд сайхан залуучуудтай. Дээр нь Цэрэнтогтох, Суманчулуун, Амартүвшин, Үржинбаатар, Тангад, Алтаншагай зэрэг а.а гуудтай. үнэхээр аль ч аймагт байхгүй хүчтэнгүүдтэй. Барс жилийн тэргүүн дэвжээ авсан гээд л. Сүүлийн 5 жил амжилтаар сагаж явна өө манай алтайчууд. 2 Баяраа ахтайгаа хамт ингээд явах ч сайхан байна
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13301
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: "Хантайшир" дэвжээ

Postby Адмирал » Mon Jun 27, 2011 11:15 pm

МҮБХ-ноос анх удаа зохиогдсон "Нутгаа дуурсгая" шилдэг дэвжээ шалгаруулах барилдаанд Хантайшир дэвжээ 100 хувийн амжилттай тасархай тэргүүлсэн билээ...

Image
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: "Хантайшир" дэвжээ

Postby Адмирал » Mon Jun 27, 2011 11:16 pm

Жакс нөгөө Баярааг чи танихуу... би танихуу кк
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: "Хантайшир" дэвжээ

Postby Адмирал » Mon Jun 27, 2011 11:20 pm

http://www.facebook.com/media/set/fbx/? ... comments=1

Нүүр ном дээр ийм албум байдым байна.. гэхдээ сүүлийн үед апдэйт хийгээгүй бололтой...


Миний хард дээр ч гаруудын хөдөөгүүр барилдаж байсан баахан зураг байна л даа кк.
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: "Хантайшир" дэвжээ

Postby J@x » Tue Jun 28, 2011 1:14 am

Адмирал wrote:Жакс нөгөө Баярааг чи танихуу... би танихуу кк

Манай авга ах бараг төрсөн ах шдээ ккк.
5 төгссөн бол танимаар л юм даа. Матиар улсаас медал авч байсан хүн шүү дээ.

Энэ жил бол том том найдлагууд байгаа л байгаа
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13301
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: "Хантайшир" дэвжээ

Postby ЦАГААН » Tue Jun 28, 2011 9:00 am

гоё сэдэв байна шүү :eek:

J@x wrote:Давааням заан, Эрхэмбаяр начин, Даваанасан а.а гэдэг байсан үеийг бодоход үнэхээр сайхн болсооон.


намайг бөх үзэж эхэлж байхад л Пүрэв гээд Хөх Морьт билүү сумын хүн байсан санагдана, улсад 3 удаа ч билүү 4 давж дандаа аваргуудад унаж байгаад сүүлд нь начин болсон. Манай хөрш Говь-Алтайн хүн 93 онд л лав 4 давчаад байхад нь өмнөх 2 жилд тэр тэр аваргад унаж байсан юм энэ жил Дамдин аварга аваад начин болгоод өгнө байхаа гээл яриад байсан тэгсэн бас Ба аварга байхаа даа аваал хусч байсан...
а.а Даваанасан бас 4 давж байсан тээ, Ба аваргад унасандаа... Завхан, БХР, Говь-Алтай 3ын бүсийн тэмцээн гээд манай энд нэг юм болж байсан, Говь-Алтайгаас Даваанасан тэргүүтэй хэдэн бөхчүүд, Завханыхан гэсэн чинь Сумъяабэйс а.а байсан гэхээр 98 99 оны байх шүү ирж барилдаж байсныг санаж байна...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: "Хантайшир" дэвжээ

Postby asa » Tue Jun 28, 2011 9:26 am

Сэдвээ сайхан авч яваарай Адмиралаа.

Нутгийнхаа цолтнуудын талаар мэдээлэл оруулах ёстой байх. Эхлээд аваргынхаа талаар:

Шаравын Батсуурь (1922 - 1986) нь Говь-Алтай аймгийн Жаргалан сум, хуучнаар Завхан аймгийн Жавхлант сумын харьяат, үндэсний бөхийн дархан аварга юм. /Завханыхан нэг хэсэг манай аварга гэж их булаацалддаг байсан юм гэсэн./

17 настайдаа нутгийнхаа Цахирын овооны наадамд тїрїїлж бєхийн гараагаа эхэлжээ. 1947 оны улсын наадамд Г.Цоодолоор ес давж тїрїїлэн арслан, 1948 онд мєн Г.Цоодолоор ес давж тїрїїлж аварга, 1957 онд Б.Тївдэндорж аваргаар найм давж їзїїрлэн даян аварга, 1963 онд Д.Жадамбаа начингаар зургаа давж дархан аварга цол хїртжээ. 1949,1953 онд їзїїрлэж, 1951 онд найм давж дєрєвт їлдэж, 1954онддолоо, 1952, 1961, 1962,1964 ондзургаа, 1958, 1959, 1966 онд тав давжээ. Тэрбээр нийтдээ 14 удаа улсад шөвгөрсөн энгүй хүчтэн, гол тєлєв сэрвїї барилдах дуртай байсан бєгєєд уран гоё барилдаанаараа ард олныхоо хайрыг татсан их аварга байжээ. 1986 онд таалал тєгссєн.

Түүнийг 1949 оны наадмаар, хамт бэлтгэл хийж байсан Пагмын Аюуш заантай үзүүр түрүүнд үлдээд бууж өгснөөс болоод бөхийн тэнгэр нь харьж, дахин наадамд түрүүлж чадаагүй гэж ярих нь бий. Уг цолыг нь Аюуш заанд тухайн үед нь Маршал Чойбалсан өгөөгүй, сүүлд нөхөн олгосон юм байна.
CHELSEA FC
үргэлжилсээр л ...
User avatar
asa
 
Posts: 1993
Joined: Mon Sep 01, 2008 1:51 pm

Re: "Хантайшир" дэвжээ

Postby asa » Tue Jun 28, 2011 9:45 am

ГовьАлтайд бөхчүүд эргэн төрсөн талаар нэг ийм яриа байдын. Зарим нэг нь сонссон л байлгүй.

Нэг үе хоёр Мөнхийн дараа хоёр Цэрэн гэж яригдаж эхэлсэн юм гэсэн. Тэрний нэг хар Цэрэндаш. Алтайн Халиуны харьяат. Даанч Цэрэндаш архи гээч идээнд шунаад начнаас хэтрээгүй л дээ. 90-ээд оны дундуур аймгийнхаа наадмаар зодоглодог байлаа. Гол нь найраанд ордог байсан байх. Манай найзынхаар нэг наадмаар орж ирчихээд аавд нь "Тэр хүү тэдийг өгье" гэсэн гээ л ярьж явсан гэдийн. Их ч уусан гэж ярьдаг ч бие хаа бол сайхан харагддаг байсөөн.

Цэрэндаш начныг өөд болоод ажил явдал нь болохын өмнөхөн гадны аймгийн хэдэн хүн ирээд бие цогцосноос нь бага хэмжээгээр өгөөч гэж гуйсан юм гэсэн. Тэгээд л нутгийнхан түргэн аваад шарилыг нь их нууцалсан гэж яриад байгаа. халиуны Гантөмөр гээд нэг гар байдаг даа. Тэр л гол зохион байгуулж нуусан гэж ярьдаг.

Удаа ч гүй нутгаас бөхчүүд төрж эхэлсэн дээ. Одоо ямар байгааг нь нөхдүүд надаар хэлүүлэлтгүй мэдэх биз.

Давааням зааны шарил ч бас их нууцлаг байдаг юм гэсэн. Гэр бүлийнхэн л мэддэг байх.
CHELSEA FC
үргэлжилсээр л ...
User avatar
asa
 
Posts: 1993
Joined: Mon Sep 01, 2008 1:51 pm

Re: "Хантайшир" дэвжээ

Postby uuganaa_2491 » Tue Jun 28, 2011 10:06 am

За даа тэр шарил хулгайлах тухай яриа бол монгол бөхийн домог л байх гэж би боддын. Монгол ёсонд угаасаа талийгаачийн булш хөндөх цээртэй, одоогын эрүүгийн хуулид ч бий.
uuganaa_2491
 
Posts: 317
Joined: Fri Nov 16, 2007 5:32 pm

Re: "Хантайшир" дэвжээ

Postby J@x » Tue Jun 28, 2011 10:57 am

2 Цэрэн гэж үнэхээр нэг хэсэг гарч ирсэн гэдэг. Алтайн мэнгэт хар начин гээ л. Манай аав ээж 2н нутгийн хүн. Аав ээж 2 той их сайн. Манайд жилдээ хэд хэдэн удаа ирдэг хүн байсан. Үнэхээр бие хаа сайтай гүндүүгүй хүн байдын. Надад их сайн бөх болох хүү мүү гээд :ногоон: . Даанч байнгын архи хусчихдаг байсан л даа. Архи л алсан гэдийн. Олимпод хүртэл оролцож байсан гэдэг юм байна лээ. Мөнхбат аварга л нутгаараа дагуулж явж архинд оруулсан гэж манай аймгийнхан ярьдын. :sad:
Амжилтандаа ханалгүй, архи хэрэглээгүй байсан бол аварга авах бөх байсан гэлцдэг.

Одоогоос 6 жилийн өмнө нас барсан байхаа. Тэгэхэд ховд тэргүүтэй аймгийнхан шарилийг нь хулгайлах гээд байна гээд маш нууцаар нутагт нь оршуулсан.
asa wrote:Цэрэндаш начныг өөд болоод ажил явдал нь болохын өмнөхөн гадны аймгийн хэдэн хүн ирээд бие цогцосноос нь бага хэмжээгээр өгөөч гэж гуйсан юм гэсэн. Тэгээд л нутгийнхан түргэн аваад шарилыг нь их нууцалсан гэж яриад байгаа. халиуны Гантөмөр гээд нэг гар байдаг даа. Тэр л гол зохион байгуулж нуусан гэж ярьдаг.

Энэ яалтачгүй үнэн. Гантөмөр гавьяат бүгдийг нь зохицуулсан гэсэн.

Манай аймаг БАтсуурь аваргын билүү дээ нэг сайн бөхийнхөө шарилийг алдаад нэгэн үе бөх төрөөгүй гэж ярьдаг байсан.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13301
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: "Хантайшир" дэвжээ

Postby Адмирал » Tue Jun 28, 2011 12:07 pm

ЦАГААН wrote:гоё сэдэв байна шүү :eek:

J@x wrote:Давааням заан, Эрхэмбаяр начин, Даваанасан а.а гэдэг байсан үеийг бодоход үнэхээр сайхн болсооон.


намайг бөх үзэж эхэлж байхад л Пүрэв гээд Хөх Морьт билүү сумын хүн байсан санагдана, улсад 3 удаа ч билүү 4 давж дандаа аваргуудад унаж байгаад сүүлд нь начин болсон. Манай хөрш Говь-Алтайн хүн 93 онд л лав 4 давчаад байхад нь өмнөх 2 жилд тэр тэр аваргад унаж байсан юм энэ жил Дамдин аварга аваад начин болгоод өгнө байхаа гээл яриад байсан тэгсэн бас Ба аварга байхаа даа аваал хусч байсан...
а.а Даваанасан бас 4 давж байсан тээ, Ба аваргад унасандаа... Завхан, БХР, Говь-Алтай 3ын бүсийн тэмцээн гээд манай энд нэг юм болж байсан, Говь-Алтайгаас Даваанасан тэргүүтэй хэдэн бөхчүүд, Завханыхан гэсэн чинь Сумъяабэйс а.а байсан гэхээр 98 99 оны байх шүү ирж барилдаж байсныг санаж байна...

Ундрахын улаан Пүрэвээ гээд яг манай нутгийн хүн дээ...Би чинь Хөхморьт сумд төрсөн хүн байгаам.. Маш сайн улсын заан байсан гэсэн... Улсын наадамд түрүүлэх боломж байхад Жамц арсланг хаясан мөртлөө нөгөөтөх нь чи залуу хүн дараа жилээс хүчрэгдэхгүй би энэ жил явчий гэсээр байгаад давж байсын гэсэн... тэгээл дараа жилээс нь 2 Мөнх гэж айхтар хүмүүс гараад ирсэн гээд байдым..
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: "Хантайшир" дэвжээ

Postby ЦАГААН » Tue Jun 28, 2011 1:27 pm

хүүеэ тэр бишээ :ногоон: би үзэж байсан гэхээр 93 94 оны үе ш дээ... улсын начин Пүрвээ гээд Дарви сумын хүн юм шиг байна, би сая Хиймориос харлаа...

тэр 60-оны бөхийг бол манай өвөө л үзэж эхэлж байсан байх... :ногоон:
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: "Хантайшир" дэвжээ

Postby ЦАГААН » Tue Jun 28, 2011 1:32 pm

94 онд Давааням заанаар начин болсон юм байна.

91 онд Баянмөнх аваргад
92 онд Ганбаатар арсланд
92 онд Бат-Эрдэнэ аваргад тус 5-ын даваанд унаж байжээ... улсад 4 жил ийм тогтмол амжилттай барилддаг аргагүй л сайн бөх байжэ...


Аан тийм бас Хантайшир дэвжээний үнэн гоё дуу байдаг даа...

Хантайшир уул минь алсын бараатай...
Хантайшир дэвжэээээ нь аваргыыын гараааатай...

гээл
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: "Хантайшир" дэвжээ

Postby Takanohana_Nowitzki » Tue Jun 28, 2011 2:01 pm

J@x wrote:2 Цэрэн гэж үнэхээр нэг хэсэг гарч ирсэн гэдэг. Алтайн мэнгэт хар начин гээ л. Манай аав ээж 2н нутгийн хүн. Аав ээж 2 той их сайн. Манайд жилдээ хэд хэдэн удаа ирдэг хүн байсан. Үнэхээр бие хаа сайтай гүндүүгүй хүн байдын. Надад их сайн бөх болох хүү мүү гээд :ногоон: . Даанч байнгын архи хусчихдаг байсан л даа. Архи л алсан гэдийн. Олимпод хүртэл оролцож байсан гэдэг юм байна лээ. Мөнхбат аварга л нутгаараа дагуулж явж архинд оруулсан гэж манай аймгийнхан ярьдын. :sad:
Амжилтандаа ханалгүй, архи хэрэглээгүй байсан бол аварга авах бөх байсан гэлцдэг.

Одоогоос 6 жилийн өмнө нас барсан байхаа. Тэгэхэд ховд тэргүүтэй аймгийнхан шарилийг нь хулгайлах гээд байна гээд маш нууцаар нутагт нь оршуулсан.
asa wrote:Цэрэндаш начныг өөд болоод ажил явдал нь болохын өмнөхөн гадны аймгийн хэдэн хүн ирээд бие цогцосноос нь бага хэмжээгээр өгөөч гэж гуйсан юм гэсэн. Тэгээд л нутгийнхан түргэн аваад шарилыг нь их нууцалсан гэж яриад байгаа. халиуны Гантөмөр гээд нэг гар байдаг даа. Тэр л гол зохион байгуулж нуусан гэж ярьдаг.

Энэ яалтачгүй үнэн. Гантөмөр гавьяат бүгдийг нь зохицуулсан гэсэн.

Манай аймаг БАтсуурь аваргын билүү дээ нэг сайн бөхийнхөө шарилийг алдаад нэгэн үе бөх төрөөгүй гэж ярьдаг байсан.

Тэгж хулгайлж яаадгийм бол?
У.Пүрэв гуай чинь у/з шдээ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: "Хантайшир" дэвжээ

Postby J@x » Tue Jun 28, 2011 2:19 pm

Takanohana_Nowitzki wrote:Тэгж хулгайлж яаадгийм бол?

Оршуулсан газраас нь сайн бөх төрдөг юм гэсэн. Тэгээ л алдартай бөхчүүд нас барахаар иймэрхүү асуудал их үүсдэг юм шиг байгаа юм
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13301
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: "Хантайшир" дэвжээ

Postby Адмирал » Tue Jun 28, 2011 3:40 pm

Цэрэндаш ч аймаар бөх байсын гэсээн... Даанч намайг 10 жилд байхад гудамжны архичин болцон байсан л даа... Гэхдээ л бие хаа нтр нь аймаар л байсан...
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: "Хантайшир" дэвжээ

Postby the kop__b_none » Tue Jun 28, 2011 7:16 pm

ДАМИРАЛ гоё сэдэв нээжээ.. МАНАЙ нутгийнхан ч энэ жил өнгөтэй байналэдээ..
OKC: We Rise Together
LFC: You'll Never Walk Alone
User avatar
the kop__b_none
 
Posts: 1276
Joined: Sat Jul 11, 2009 9:58 pm
Location: ub

Re: "Хантайшир" дэвжээ

Postby mugi19 » Wed Jun 29, 2011 5:35 am

Гоё сэдэв байна :eek:
Өнөө цагийн Монгол бөхийн том гал шүү..,

Адмирал wrote:Ундрахын улаан Пүрэвээ гээд яг манай нутгийн хүн дээ...Би чинь Хөхморьт сумд төрсөн хүн байгаам.. Маш сайн улсын заан байсан гэсэн... Улсын наадамд түрүүлэх боломж байхад Жамц арсланг хаясан мөртлөө нөгөөтөх нь чи залуу хүн дараа жилээс хүчрэгдэхгүй би энэ жил явчий гэсээр байгаад давж байсын гэсэн... тэгээл дараа жилээс нь 2 Мөнх гэж айхтар хүмүүс гараад ирсэн гээд байдым..


Ундрахын Пүрэв гэдэг нь Хөхморьтын хүн мөн л дөө. Ундрахын улаан суунаг гэж хочилдог байсан гэсэн. Манай аав Хөхмоьтын хүн, бага сургуульд нэг ангид байсан гэсэн. Нэг үе морьт Пүрэв гээд сайн байсан гэсэн. Тэр Жамц арслан тэгж хэлсэн гэж сонсож байсан, өөрөө ч бас сайн байсан болохоор тэгж бодож байсан байх..,

Цагааны ярьж байгаа нь бол улсын начин Пүрэвээ. Бараг л харьж явахдаа начин болсон, одоогоор бол Амартүвшин шиг болчоод начин болсон. 1997 оны наадмаар хажууд нь сууж бөх үзэж байсан юм. Их яриа, алиа марзан хүн байна лээ, усан буугаар ойр орчмынхоо хүмүүсийг шүршчихээд өөр тийшээ харж суугаад, нөгөөдүүл нь начныг биш над руу муухай хараад :ногоон:

Батсуурь аваргыг Завханыхан булаацалдаад байсан ч юм байхгүй байсан байхаа, 1954 онд Завханаас Жаргалан, Хөхморьт, Баянуул, Хасагжаргалан гээд дөрвөн сумыг Говь-Алтайд шилжүүлж өгсөн, тэрнээс өмнө Батсуурь аварга улсын аварга цолоо авчихсан байсан. Тэр утгаар нь ярьж болох ч, тэр үеэс хойш өнгөртлөө Говь-Алтайгаар овоглосон хүн.
Баянхонгорын П.Аюуш арслан чинь аваргын хүргэн ах нь байхаа. Тэгээд хүргэн ахдаа бууж өгсөн гэж ид барилдах үедээ 4 жил улсын наадам эрхээ хасуулж байсан гэсэн. Аюуш арсланд цолыг нь 1956 онд нэхэн олгосон байдаг байхаа..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: "Хантайшир" дэвжээ

Postby mugi19 » Wed Jun 29, 2011 5:38 am

Энэ жил наадмаар Ганбаатар гарьд, Ду.Батбаяр, Лхагвадорж, Бат-Эрдэнэ начингууд, а.а Багахүү, Суманчулуун, Тангад гээд харах хүн ч их байгаа даа..,
Цэрэнтогтох харамсалтай юмаа, уг нь хамгийн сайн үзэж байсан а.а шүү..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: "Хантайшир" дэвжээ

Postby asa » Wed Jun 29, 2011 2:51 pm

6, 7 жилийн өмнө Алтайн залуус ид гаарч байх үед 21 аймгийн 5, 6 -ийнх нь түрүүг авч байсан л гээд байгаа. энд тэндээс ухаад нээт ухаад баримт байвал гаргаж ирэх хүн байна уу. сонсосноос цаашгүй л дээ.
CHELSEA FC
үргэлжилсээр л ...
User avatar
asa
 
Posts: 1993
Joined: Mon Sep 01, 2008 1:51 pm

Re: "Хантайшир" дэвжээ

Postby Nok » Wed Jun 29, 2011 3:17 pm

Тэр шарилаас хэсэг авдаг чинь яасан эвгүй ёс вэ.
Говь алтайгаас Цахилгаан Мөнх гээд нэг бөх барилддаг байсан талаас сонссон. Нэлээд хурдтай хүн байсан юмуудаа. Энэ хүн хэдээс хэдэн оны хооронд барилдаж, ямар цол авсан, барилдааны онцлог энэ тэрийнх нь талаар тодруулаж өгөөч.
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: "Хантайшир" дэвжээ

Postby J@x » Wed Jun 29, 2011 3:28 pm

asa wrote:6, 7 жилийн өмнө Алтайн залуус ид гаарч байх үед 21 аймгийн 5, 6 -ийнх нь түрүүг авч байсан л гээд байгаа. энд тэндээс ухаад нээт ухаад баримт байвал гаргаж ирэх хүн байна уу. сонсосноос цаашгүй л дээ.

7.8 аймгийн түрүүг авсан байх шүү.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13301
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: "Хантайшир" дэвжээ

Postby asa » Thu Jun 30, 2011 10:57 am

Nok wrote:Говь алтайгаас Цахилгаан Мөнх гээд нэг бөх барилддаг байсан талаас сонссон. Нэлээд хурдтай хүн байсан юмуудаа. Энэ хүн хэдээс хэдэн оны хооронд барилдаж, ямар цол авсан, барилдааны онцлог энэ тэрийнх нь талаар тодруулаж өгөөч.


Аймгийн арслан цолтой хүн байсан яг хэдээс хэдэн оныг нь мэдэхгүй юм.
Намайг нилээн багад аавыг дагаад аймгийн наадам үзэж байхад л нэг бөхийг гарч ирээд дэвэхээр хүмүүс шуугилдаад л явчихдаг байсан. Сүүлд бодоход Цахилгаан Мөнхөө л бужигнуулдаг байсан юм билээ. Гэхдээ тэр үед нас нь нилээн дээр гарсан л хөгшин байсан байхаа.

Бал дарга нас нь нилээн дээр гарчихсан байхад улсад барилдуулаад өөрийн шагнал энэ тэрээ өгч байсан гэж сонсож байсан.
CHELSEA FC
үргэлжилсээр л ...
User avatar
asa
 
Posts: 1993
Joined: Mon Sep 01, 2008 1:51 pm

Next

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 7 guests