МУ-ын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа

Moderator: Бөхийн модууд

Re: МУ-ын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа

Postby Yes Man » Sun May 29, 2011 12:05 am

Юка Нишидаг цэвэр ялаагүй..... Хөлбөмбөгөөр бол алтан гоол буюу нэмэлт цагийн алтан оноогоор хожсон..... Үнэндээ энэ хоёр Японоос өөр зогсоох хүн жинд нь байхгүй болж дээ.....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: МУ-ын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа

Postby mugi19 » Sun May 29, 2011 12:07 am

За ёстой хэлэх ч үг алга даа.., Үнэхээр их баярлаж байна. Энэ Японыг ялахыг их хүлээсэн шүү.., Гэхдээ Олимпод нөгөө Япон нь ирнэ. Тэрий нь ч бас нэг ялчих хэрэгтэй дээ, Олимпоос өмнө. Одоо Дэлхийн аваргад тэрэнтэй үзнэ байх даа.., :mongol: :mongol: :mongol: :gold :gold :gold
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: МУ-ын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа

Postby mugi19 » Sun May 29, 2011 12:20 am

Yes Man wrote:Юка Нишидаг цэвэр ялаагүй..... Хөлбөмбөгөөр бол алтан гоол буюу нэмэлт цагийн алтан оноогоор хожсон..... Үнэндээ энэ хоёр Японоос өөр зогсоох хүн жинд нь байхгүй болж дээ.....

:eek:
Энэ ч үнэн шүү. Дэлхийн чансааны 3 гэсэн байраа үнэхээр хамгаалж байна даа. Манай хүнд энэ хоёр Японоос гадна тэр барилдаж үзээгүй байгаа нэг Испанийг яриад байсан. Гэхдээ тэр нь нэг их сайн биш юм шиг байна.
Олимп, Дэлхийн аварга болоорой л гэж ерөөе дөө.., :-D
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: МУ-ын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа

Postby mugi19 » Mon May 30, 2011 2:59 am

Image
Image
Image
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: МУ-ын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа

Postby mugi19 » Mon May 30, 2011 3:15 am

Олон улсын жүдо бөхийн холбооны цахим хуудсанд ингэж бичсэн байна:

Gold again for GRAND SLAM duo Sobirov and Munkhbaatar

29th May 2011.

Rishod Sobirov’s UZB domination of the -60kg continues unabated. He retained his Moscow Grand Slam title in emphatic style with only Yamamoto Hirofumi taking him the distance in the semi-final.

His measured and controlled performances are deceptive as he invariably explodes with incredible speed to devastating effect. Sobirov faced 2010 European champion Sofiane Milous FRA in the final the latter providing a stiff test taking the reigning world champion to golden score. But Sobirov’s “explosive” moment was an unstoppable ippon seoi nage that brought Milous crashing to the tatami for ippon. He is now on a 25 fight winning streak since losing to Hiraoka Hiroaki JPN in the final of the Rio Grand Slam last May. Sobirov, having won gold at the Paris Grand Slam earlier this year, was not the only fighter to display consistency here. Munkhbaatar Bundmaa MGL -52kg followed her own success in Paris by taking gold against opposition of the highest quality with wins over Natalia Kuzuytina RUS, He Hongmei CHN, and, in the final, current world champion and number 1 seed Nishida Yuka JPN.
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: МУ-ын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа

Postby Yes Man » Mon May 30, 2011 6:12 am

наадахь чинь тэгээд юу гэж байгаам? орчуулж тавиач....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: МУ-ын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа

Postby Odgerel » Mon May 30, 2011 3:35 pm

Бундмаагийн хэдэн барилдааныг харсан, урдынхаас ер нь хамаагүй сайжирсан, шинэ дүрмэндээ нэлээн дассан харагдсан, тэр хужаа харин эвгүй нөхөр байна лээ дээ, 2 ханцуй авбал шууд л үүрдэг, манай хүн ч тэрийг нь мэддэг бололтой, сайн хамгаалж байсан, сүүлд харин нэг эвгүй унаад шүүгч хужаа-д юко заасан боловч, хажуугийн шүүгч нар тооцоогүй байх ... Японыг харин яаж хусав хараагүй,
Манайхан тэгээд л болж байгаа бүх тэмцээнд орохын заримыг өнжиж болдоггүйн байх даа, хамаг барилдааныг нь гарууд судаллаа ш дээ ...

Бундаа-д амжилт ...
Үндэсний үзэлтэй байцгаая Залуусаа...
Odgerel
 
Posts: 91
Joined: Thu Sep 20, 2007 10:29 am
Location: Гуулин Улс

Re: МУ-ын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа

Postby enhe » Tue May 31, 2011 4:17 am

my.agapimu wrote:Munkhbaatar Bundmaa MGL -52kg followed her own success in Paris by taking gold against opposition of the highest quality with wins over Natalia Kuzuytina RUS, He Hongmei CHN, and, in the final, current world champion and number 1 seed Nishida Yuka JPN.

миний ойлгосноор
Бундмаа Парис дахь амжилтаа бататгаж өрсөлдөгч нараа их өндөр зэргийн (чанартай) барилдаан үзүүлэн ялж дахин алтан медал хүртлээ. Тэрээр Орос Хятад болон одоогын дэлхийн аварга номер 1 Япон бөхчүүдийг ялваа.
judo - more than sport!
User avatar
enhe
 
Posts: 133
Joined: Tue Sep 14, 2010 8:43 pm

Re: МУ-ын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа

Postby mugi19 » Wed Jun 01, 2011 3:36 am

enhe wrote:
my.agapimu wrote:Munkhbaatar Bundmaa MGL -52kg followed her own success in Paris by taking gold against opposition of the highest quality with wins over Natalia Kuzyutina RUS, He Hongmei CHN, and, in the final, current world champion and number 1 seed Nishida Yuka JPN.

миний ойлгосноор
Бундмаа Парис дахь амжилтаа бататгаж өрсөлдөгч нараа их өндөр зэргийн (чанартай) барилдаан үзүүлэн ялж дахин алтан медал хүртлээ. Тэрээр Орос Хятад болон одоогын дэлхийн аварга номер 1 Япон бөхчүүдийг ялваа.

:eek:
Natalia Kuzyutina гэж Орос нөхөр манай хүнтэй хүчтэй өрсөлдөгч гарч ирж байгаа бололтой. Энэ жил 22 настай. Дэлхийн аваргын хүрлийг түрүү жил манай хүнтэй цуг авсан, бас Европод сүүлийн хоёр жил дарааллан түрүүлчихээд байгаа. Жүдогийн сайт-д энэ барилдааныг онцолсон байна лээ. Бундмааг их сайн барилдсан гэж. Сүүлийн буюу финалийн барилдаан нь уйтгартай болсон гэх маягийн бичсэн байна лээ.
Нишидатай тактикийн барилдаан хийсэн юм шиг байна. Хоёулаа л хий гаргахгүй барилдах гэж их хичээсэн, бас идэвхгүй байдал гаргахгүй, торгуулах зорилготой хуурмаг хөдөлгөөнүүд хийж барилдсан. Гол нь ялдаг юм байна гэсэн сэтгэлзүй суусан нь чухал. Энд барилдсан Хятадад сүүлийн хэдэн барилдаанд ялагдаагүй байнга ялж байгаа ч бас анхаарах ёстой хүн шиг байгаан. Барилдаан нь улам л сайжраад байгаа.
Одоо манай хүний бүх юмаа шавхаж үзэх хоёр том тэмцээн нь 8 сард Парист болох Дэлхийн аварга, хойтон болох Лондонгийн Олимп. Дээрх хэдэн өрсөлдөгч нараас өөр хүчтэй өрсөлдөх хүн Олимп болтол хараахан гарч ирэхгүй л болов уу. Энэ хэдийгээ сайн судлаад л үзнэ дээ..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: МУ-ын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа

Postby mugi19 » Fri Jun 03, 2011 12:33 am

М.Бундмаагийн Олон улсад хийсэн барилдааны томоохон амжилтууд
/он дарааллаар/

Энд зөвхөн Жүдо барилдааны, түүн дотроо ОУЖБХолбооны чансаа тооцдог барилдаануудыг орууллаа. Үүнд: Олимп, Дэлхийн аварга, Мастерс, Их дуулга, Гранпри, Дэлхийн цом, Азийн наадам болон Азийн аварга шалгаруулах тэмцээнүүд.

2005 он.

2005.5.14. Азийн аварга. Ташкент, Узбекстан. Энэ тэмцээнээс Хүрэл медаль хүртсэн нь Азийн аваргаас авсан анхны медаль нь юм.
2005.9.28. Дэлхийн аварга. Каир, Египт. Нэгдүгээр тойрогт Киприйн жүдочийг ялж, хоёрдугаар тойрогт Румыны жүдочид ялагдсанаар дагах барилдаанд Герман, Францын жүдочдыг ялснаар шагналт 7-р байранд шалгарсан.

2006 он.

2006.9.2. Зүүн Азийн аварга. Улаанбаатар, Монгол. Энэ тэмцээнээс Хүрэл медаль хүртсэн.
2006.12.2. Азийн наадам. Доха, Катар. Азийн наадамд анх удаа зодоглон БНАСАУ-ын жүдочид ялагдсанаар Мөнгөн медаль хүртсэн /Азийн аварга болон Азийн наадмын амжилтыг адил түвшинд авч үздэг, нөгөөтэйгүүр Азийн наадам болох жил Азийн аварга шалгаруулах тэмцээн болдоггүйгээрээ онцлог/-ээр Азийн Мөнгө, Хүрэл медальтай болсон.

2007 он.

2007.2.17. Дэлхийн цом. Вена, Австри. Эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Германы жүдочид ялагдсанаар дагах барилдаанд ОХУ, Унгар, Испаний жүдочдыг ялснаар Хүрэл медаль хүртэв.
2007.8.13. Универсиад их наадам. Бангкок, Тайланд. Эхний тойргийн барилдаануудад өрсөлдөгчидөө ялснаар Аваргын төлөө БНСУ-ын жүдочийг ялж томоохон тэмцээний анхны түрүүгээ авлаа.
2007.11.15. Бээжингийн Олимпын сорил, нээлттэй тэмцээн. Бээжин, БНХАУ. Дэлхийн шилдэг жүдочид оролцсон уг нээлттэй тэмцээнд шагналт 5-р байр эзлэв.
2007.11.17. Багийн Дэлхийн аварга. Бээжин, БНХАУ. Уг тэмцээнд Монголын баг БНХАУ, Японы багуудын араас Хүрэл медалийн эзэн болсон. Үүнд жингийн дарааллаар: Уранчимэг, Бундмаа, Баттөгс – Эрдэнэт-Од, Мөнхзаяа, Батхишиг, Лхамдэгд, Цэрэнханд нар Хүрэл медаль хүртэв.

2008 он.

2008.4.27. Азийн аварга. Чэжү, БНСУ. Энэ азийн аваргаас хоёр дахь мөнгөн медалиа хүртсэн бөгөөд, Аваргын төлөө БНАСАУ-ын жүдочид ялагдсан.
2008.5.23. Дэлхийн супер цом. Москва, ОХУ. Эхний тойргуудад ОХУ, Украйны жүдочдыг ялж, Францын жүдочид ялагдсанаар дагах барилдаанд Люксембургийн жүдочийг ялснаар хүрэл медалийн эзэн болсон.

2009 он

2009.2.28. Дэлхийн цом. Праг, БНЧУ. Эхний тойрогт хийлж, дараагийн тойргуудад Япон, Казакстаны жүдочдыг ялж, 4-р тойрогт ОХУ-ын жүдочид ялагдсанаар дагах барилдаанд Португаль, Словений жүдочдыг дарааллан ялснаар шагналт 5-р байранд шалгарав.
2009.5.23. Азийн аварга. Тайпэй, Тайвань. Эхний тойрогт хийлж, дараагийн тойргуудад БНАСАУ, Узбекстаны жүдочдыг ялснаар Аваргын төлөөх барилдаанд БНХАУ-ын жүдочид ялагдаж мөнгөн медаль хүртлээ. Азийн аваргын 4-дэх медаль, 3-дахь мөнгөн медаль нь.
2009.8.26. Дэлхийн аварга. Роттердам, Голланд. Эхний тойрогт хийлж, дараагийн тойргуудад ОХУ, Финляндын жүдочдыг ялж, 4-р тойрогт Кубын жүдочид ялагдаж дагах барилдаанд Испаний жүдочид ялагдсанаар Дэлхийн аваргын шагналт 7-р байранд шалгарсан.
2009.10.31. Чингис хаан Дэлхийн цом. Улаанбаатар, Монгол. Эхний тойрогт хийлж , Малайз, БНСУ-ын жүдочдыг ялж аваргын төлөө нутаг нэгт жүдоч Б.Бат-Эрдэнийг ялснаар Дэлхийн цомын анхны алтан медлиа хүртсэн.
2009.12.4. Корэа Опэн Дэлхийн цом. Сувон, БНСУ. Эхний тойрогт хийлж, дараагийн тойргуудад Франц, БНСУ-ын жүдочдыг ялснаар аваргын төлөө Францын жүдочийг ялж хоёр дахь удаагаа Дэлхийн цомд аваргалсан.
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: МУ-ын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа

Postby mugi19 » Fri Jun 03, 2011 12:35 am

/үргэлжлэл/

2010 он

2010.5.29. Дэлхийн цом. Сао Паоло, Бразил. Эхний тойрогт хийлж, улмаар Норвеги, Испани, БНХАУ-ын жүдочныг дарааллуулан ялж аваргын төлөө ОХУ-ын жүдочид ялагдсанаар мөнгөн медалийн эзэн болсон.
2010.7.24. Чингис хаан Дэлхийн цом. Улаанбаатар, Монгол. Эхний тойрогт хийлж , БНХАУ, БНАСАУ-ын жүдочдыг ялж, аваргын төлөөх барилдаанд Японы Юүка Нишидад ялагдсанаар мөнгөн медаль хүртсэн.
2010.9.9. Дэлхийн аварга. Токио, Япон. Эхний тойрогт хийлж, Испани, Итали, Бразилын жүдочдыг дарааллуулан ялж, 5-р тойрогт Японы Мисато Накамурад ялагдсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Германы жүдочийг ялж Хүрэл медалийн эзэн болсноор Дэлхийн аваргаас анхны медалиа хүртсэн.
2010.11.13. Азийн наадам. Гуанжоу, БНХАУ. Энэхүү тэмцээнд Иран, Казакстан, БНХАУ-ын тамирчдыг ялснаар аваргын төлөөх барилдаанд мөн Японы М.Накамурад ялагдсанаар мөнгөн медалийн эзэн болов. Ингэснээр Азийн аваргын 4-дэх мөнгөн медалиа хүртсэн.

2011 он

2011.1.15. Мастерс. Баку, Азербайжин. Дэлхийн шилдэг 16 жүдоч урилгаар оролцдог уг тэмцээнд Бундмаа эх орноо төлөөлөн урилгаар оролцож Герман, Испаний жүдочдыг ялснаар мөнгөн медөлийн төлөөх барилдаанд Японы Юүка Нишидад ялагдсанаар Хүрэл медалийн эзэн болсон.
2011.2.5. Их дуулга. Парис, Франц. Эхний тойрогт хийлж, дараагийн тойргуудад Итали, Финлянд, Францын жүдочдыг ялж, хагас шигшээд мөн Франц, аваргын төлөөх барилдаанд Алжирын жүдочийг ялснаар Их дуулгын анхны алтан медалиа хүртсэн.
2011.2.19. Гранпри. Дюсселдорф, Герман. Эхний тойрогт Словак, ОХУ-ын жүдочдыг ялж, 3-р тойрогт Албаний жүдочтой барилдахдаа хориотой мэх хийсэн гэж харамсалтайгаар хасагдсан. Энэ тэмцээнд шагналт 5-р байрт шалгарсан.
2011.4.5. Азийн аварга. Абу Даби, АНЭУ. Эхний тойргуудад Макао, Энэтхэг, БНАСАУ-ын жүдочдыг ялж аваргын төлөө Японы Юүка Нишидад ахин ялагдсанаар Азийн аваргын 5-дахь Мөнгөн медалиа хүртсэн. Ингэснээр Азийн аваргаас 6 жил дарааллан медаль хүртсэн.
2011.5.28. Их дуулга. Москва, ОХУ. Эхний тойрогт хийлж, 2-р тойрогт Румын, 3-р тойрогт Финлянд, 4-р тойрогт БНХАУ, 5-р тойрогт ОХУ-ын жүдочдыг ялснаар аваргын төлөөх барилдаанд мөнхийн өрсөлдөгч Японы Юүко Нишидаг нэмэлт цагт алтан оноогоор анх удаагаа ялснаар Их дуулгын хошой аварга боллоо.
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: МУ-ын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа

Postby mugi19 » Fri Jun 03, 2011 12:52 am

Одоогийн байдлаар:

Дэлхийн аварга: Нэг хүрэл, хоёр шагналт байр

Их дуулга, Гранпри, Дэлхийн цомын аварга: 4 алт, 2 мөнгө, 2 хүрэл

Ази тивийн аварга: Таван мөнгө, нэг хүрэл

Универсиад их наадам: Нэг алт гэсэн амжилттайгаар барилдаж байна.

Чансаа өндөр тэмцээнд нийт 82 барилдаж 56 ялж, 26 ялагдсанаар 68,3%-ийн амжилттай барилдаж байна.
Үүнээс 2011 он гарсаар 21 барилдаж 17 ялж, 4 ялагдсанаар 81%-ийн амжилттайгаар Дэлхийн дэвжээнд барилдаж байна. :mongol:
Өнгөрсөн жилийн Дэлхийн аваргаас хойш Бундаагийн амжилтууд эрс өсч байгаа бөгөөд одоо түүнээс оргил амжилтуудыг нь хүлээх цаг нь ирснийг сүүлийн барилдаанууд харуулж байна. :mongol:

Одоогоор 1292 оноотойгоор Дэлхийн чансааны 3-дугаарт эрэмбэлэгдэн Японы Юүка Нишида болон Мисато Накамура нарын араас нэхэж явна. :-D
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: МУ-ын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа

Postby Lenin » Fri Jun 03, 2011 11:35 am

Бундмаа одоо хэдтэй вэ?
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: МУ-ын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа

Postby mugi19 » Fri Jun 03, 2011 12:11 pm

Lenin wrote:Бундмаа одоо хэдтэй вэ?

Энэ жил 26 хүрч байгаа, 1985 оных..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: МУ-ын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа

Postby Yago » Fri Jun 03, 2011 12:29 pm

my.agapimu wrote:
Lenin wrote:Бундмаа одоо хэдтэй вэ?

Энэ жил 26 хүрч байгаа, 1985 оных..,


Ирэх жил яг олимпийн аварга авах насан дээрээ байх нь... :D
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: МУ-ын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа

Postby mugi19 » Fri Jun 03, 2011 3:13 pm

Хэлээд юүхэв, Энэ жилийн Дэлхийн аварга, ирэх жилийн Олимп байна даа.., сайн үзэж боломж өндөр байгаа, Дэлхийн аваргаас хүрэл, Олимпоос мөнгө бол зоолттой л гэж төсөөлөөд байгаашд, юу болохийн байгаан..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: МУ-ын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа

Postby mugi19 » Fri Jun 03, 2011 10:04 pm

Бундаа улсын аваргад -52 кг-ын жинд 9 удаа /2002, 2003, 2005, 2006, 2007, 2008, 2009, 2010, 2011 онуудад/ түрүүлж , нэг хүрэл /2004 он/ авсан. 2005 оноос хойш дотоодын тэмцээнд нэг ч ялагдаагүй байгаа.
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: МУ-ын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бунhttp://www.sportn

Postby mugi19 » Tue Jun 07, 2011 6:16 am

Бундаагийн гол өрсөлдөгчидтөйгөө хэрхэн барилдсан талаар


Одоогийн байдлаар Олимпод орох хамгийн өндөр боломжтой дараах жүдочид байна. Дараах жүдочид буюу жингийхээ гол хүчтэй өрсөлдөгчидтэй хэрхэн барилдаж байсан талаар тоймловол:

Олон Улсын Жүдо Бөхийн Холбоо /IJF/-ны чансааны дарааллаар:

1. NISHIDA Yuka JPN – 3-1: 2010 оны Улаанбаатрын Дэлхийн цом, 2011 оны Бакугийн мастерс, Абу Дабигийн Азийн аваргад тус тус ялагдаж, 2011 оны Москвагийн Их дуулгад ялсан.

2. NAKAMURA Misato JPN – 4-0: 2008 оны Парисын Их дуулга, 2010 оны Сувоны Мастерс, Токиогийн Дэлхийн аварга, Гуанжоугийн Азийн наадамд тус тус ялагдсан.

3. МUNKHBAATAR Bundmaa MGL

4. GOMEZ Laura ESP – Барилдаж байгаагүй.

5. RAMOS Joana POR - Барилдаж байгаагүй.

6. CARRASCOSA Ana ESP – 2-3: 2008 оны Бээжингийн Олимп, 2009 оны Роттэрдамын Дэлхийн аваргад тус тус ялагдаж, 2010 оны Сао-Паулогийн Дэлхийн цом, Токиогийн Дэлхийн аварга, 2011 оны Бакугийн Мастерс-т тус тус ялсан.

7. KUZYUTINA Natalia RUS – 1-3: 2009 оны Прагийн Дэлхийн цомд ялагдаж, 2009 оны Роттэрдамын Дэлхийн аварга, 2010 оны Сао-Паулогийн Дэлхийн цом, 2011 оны Москвагийн Их дуулгад тус тус ялсан.

8. BERMOY ACOSTA Yanet CUB 2-0: 2008 оны Токиогийн Их дуулга, 2009 оны Роттэрдамын Дэлхийн аваргад тус тус ялагдсан.

9. HE Hongmei CHN 2-3: 2009 оны Тайпэйн Азийн аварга, 2010 оны Рио Дэ Жанэирогийн Их дуулгад тус тус ялагдаж, 2010 оны Сао-Паулогийн Далхийн цом, Гуанжоугийн Азийн наадам, 2011 оны Москвагийн Их дуулгад тус тус ялсан.

10. MIRANDA Erika BRA - 0-1: 2010 оны Токиогийн Дэлхийн аваргад ялсан.

11. BONNA Penelope FRA – 0-2: 2009 оны Сувоны Дэлхийн цом, 2011 оны Парисын Их дуулгад тус тус ялсан.

12. TARANGUL Romy GER – 1-2: 2007 оны Венийн Дэлхийн цомд ялагдаж, 2010 оны Токиогийн Дэлхийн аварга, 2011 оны Бакугийн Мастерс-т тус тус ялсан.

13. HADDAD Soraya ALG – 0-1: 2011 оны Парисын Их дуулгад ялсан.

14. MULLER Marie LUX – 0-1: Москвагийн Супер Дэлхийн цомд ялсан.

15. GNETO Priscilla FRA – 0-1: Парисийн Их дуулгад ялсан.

16. HEYLEN Ilse BEL - Барилдаж байгаагүй.

17. KELMENDI Majlinda IJF – 0-1: Дюсселпорфын Гранприд ялагдсан. /Хөлд орсон буюу хориотой мэх хийсэн гэж хасагдсан/

18. SAMAT Aynur TUR - Барилдаж байгаагүй.

19. SUNDBERG Jaana FIN – 1-3:2010 оны Токиогийн Их дуулгад ялагдаж, 2009 оны Роттэрдамын Дэлхийн аварга, 2011 оны Парисын Их дуулга, Москвагийн Их дуулгад тус тус ялсан.

20. KIM Kyung-Ok KOR – 1-1: 2007 оны Хамбургийн Супер Дэлхийн цомд ялагдаж, 2009 оны Сувоны Дэлхийн цомд ялсан.

21. KRAEH Mareen GER - Барилдаж байгаагүй.

22. BRAVIK Kitty NED - Барилдаж байгаагүй.
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: МУ-ын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бунhttp://www.sportn

Postby mugi19 » Tue Jun 07, 2011 2:50 pm

my.agapimu wrote:Бундаагийн гол өрсөлдөгчидтөйгөө хэрхэн барилдсан талаар


Одоогийн байдлаар Олимпод орох хамгийн өндөр боломжтой дараах жүдочид байна. Дараах жүдочид буюу жингийхээ гол хүчтэй өрсөлдөгчидтэй хэрхэн барилдаж байсан талаар тоймловол:

Олон Улсын Жүдо Бөхийн Холбоо /IJF/-ны чансааны дарааллаар:

1. NISHIDA Yuka JPN – 3-1: 2010 оны Улаанбаатрын Дэлхийн цом, 2011 оны Бакугийн мастерс, Абу Дабигийн Азийн аваргад тус тус ялагдаж, 2011 оны Москвагийн Их дуулгад ялсан.

2. NAKAMURA Misato JPN – 4-0: 2008 оны Парисын Их дуулга, 2010 оны Сувоны Мастерс, Токиогийн Дэлхийн аварга, Гуанжоугийн Азийн наадамд тус тус ялагдсан.



8. BERMOY ACOSTA Yanet CUB 2-0: 2008 оны Токиогийн Их дуулга, 2009 оны Роттэрдамын Дэлхийн аваргад тус тус ялагдсан.


Энэ гурав л манай хүний хувьд гол өрсөлдөгч байна даа. Хоёр Японыг бол хангалттай судалж, бас барилдаж үзэж байгаа. Кубууд харин тэмцээнд орохгүй их нууцлаг байгаад байна.
Энэ Куба Цөөхөн тэмцээнд ордог хэрнээ орсон тэмцээндээ чанартай барилддаг юм байна лээ.
Нишидаг одоо нэг аргалаад байж чадах боловуу гэж бодож байна. Накамура харин хэцүү байх шиг байна даа манай хүнд.
Накамура, дээрх Куба хоёр хоёулаа манай хүнээс дүү болохоор барилдаан нь улам л өсч яваа.., Гэхдээ олон тэмцээнд зодоглохгүй байна гэдэг манай хүнд давуу байдал үүсгэж ч болох талтай.

Бундаагийн барилдаанууд сүүлийн хэдэн жил улам нягт сайн болоод байгаа, Одоо яг ид нас нь ирж байгаа. Урьд нь ялагдаж байсан бөхчүүдээ ялж явсаар /Наталъя Кузютина, Хө Хонгмэй, Нишида Юүка г.м/, одоо Дэлхийн дэвжээнд ялж үзээгүй хоёрхон жүдока л үлдсэн байна..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: МУ-ын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа

Postby Yes Man » Tue Jun 07, 2011 3:41 pm

Олимп дэлхий гэдэг бол тэгээд бид нар энд мянга бичиж судлаад нээх ялгаагүй дээ... Жирийн нэг тэмцээнээс ялгаа өөр бүх тамирчид тодорхой маш сайн бэлтгэгдэж улс улсаас шигшигдсэн тамирчид нь явна.... Тэгээд бүгд чадлынхаа хэрээр өрсөлдөгчидөө судлана... Хариу мэх бэлтгэнэ, тактек боловсруулна гэх мэт...... Манай Бундмаа тэмцээн бүрт алгасахгүй ордогоо багасгаад одоо Олимп болтол бага тэмцээнд орж мөн Олимпын дэвжээн дээр одоо барилдаж байгаа тактекаа 100% өөрчилж барилдах хэрэгтэй дээ..... Олимпид одоо гуравт байгаа тэгэхээр мөнгө авна гэж бодож болохгүй л дээ.... Жудо өөрөө их амаргүй спорт.... Нэг л алдаа гаргаад нөгөө хүнийхээ мэхэнд уначихвал тэмцээнээ дуусгах магадлал чөлөөт бөхөөс хамаагүй илүү..... Тиймээс эхнээсээ л хашир хянамгай үзэх хэрэгтэй дээ........
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: МУ-ын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа

Postby mugi19 » Thu Jun 09, 2011 8:18 pm

Дээр бичсэн жүдочид улс улсдаа одоогийн байдлаар байгаа шилдгүүд нь, дээрх бөхчүүдээс өөр шилдэг бөхчүүд нь нуугдаад байгаа гэж бодохгүй байна :smile:
Нөгөө талаар спортыг зөвхөн үзэхээс гадна, өмнө нь ямар амжилт гаргаж байсан, өнгөрсөн тэмцээнүүдэд яаж байсан гэдгийг харьцуулж үзээд ирээдүйн үр дүнг түрүүлж төсөөлж, тэр төсөөллөө хүлээлт болгож, тэрнээсээ сэтгэлийн таашаал авч шимтэн сонирхдог биздээ.
Yes Man wrote:Олимп дэлхий гэдэг бол тэгээд бид нар энд мянга бичиж судлаад нээх ялгаагүй дээ...

Энд бичсэнээр Бундаа ялаад түрүүлээд байна гэдэг ч юмуу тийм үг өгүүлбэр нэгээхэн ч үгүй :grin:
Ялаасай түрүүлээсэй гэсэн хүслийн үүднээс санал бодлоо хуваалцаж буй минь энэ..,
Мэдээж бүх улсын тамирчид хичээж сайн бэлтгэгдэж ирдэг, гэхдээ Монголчуудын хувьд бодит үр дүн хүлээж байгаа цөөхөн тамирчдын нэг бол яах аргагүй Бундмаа мөн. Үүнийг л дээр баримтаар харуулсан хэрэг.
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: МУ-ын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа

Postby Yes Man » Thu Jun 09, 2011 9:05 pm

my.agapimu wrote:Хэлээд юүхэв, Энэ жилийн Дэлхийн аварга, ирэх жилийн Олимп байна даа.., сайн үзэж боломж өндөр байгаа, Дэлхийн аваргаас хүрэл, Олимпоос мөнгө бол зоолттой л гэж төсөөлөөд байгаашд, юу болохийн байгаан..,

Би өөрийнхөө бодлыг бичсэн болохоос биш чиний бичсэнд эмзэглээд явсан юм алга.... Юун сүрхий хүлээж авдаг юм.... Хүмүүс нөгөө талаас нь бодох хэрэгтэй гэдэг үүднээс л бичсэн юм..... Тэрнээс Бундмааг үгүйсгэх гээд байгаа юм байхгүй.... Олимпын дэвжээн дээр тамирчид тусгай тактек бэлдэж бэлдэж ирдэг учраас манай улсын олон шилдэг тамирчид медалгүй хоцорч байсийм шүү...... Яг дээрх бичлэгт чинь ерөнхийдөө зориулж бичсэн..... Олимп, дэлхий гэдэг жирийн нэг тэмцээн шиг байдгүй юм..... Гэснээрээ бас Бундмааг үгүйсгээд байгаа ч юм биш.... Манай гол найдваруудын нэг мөн боловч шууд мөнгөн медал тийм медал эхний даваагаа бол тэр тамирчинг хожно ч гэдэг юм уу тиймэрхүү юм бодож болохгүй л гээд байгаа юм......
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: МУ-ын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа

Postby LeMoN » Thu Jun 09, 2011 11:48 pm

Yes Man wrote:
my.agapimu wrote:Хэлээд юүхэв, Энэ жилийн Дэлхийн аварга, ирэх жилийн Олимп байна даа.., сайн үзэж боломж өндөр байгаа, Дэлхийн аваргаас хүрэл, Олимпоос мөнгө бол зоолттой л гэж төсөөлөөд байгаашд, юу болохийн байгаан..,

Би өөрийнхөө бодлыг бичсэн болохоос биш чиний бичсэнд эмзэглээд явсан юм алга.... Юун сүрхий хүлээж авдаг юм.... Хүмүүс нөгөө талаас нь бодох хэрэгтэй гэдэг үүднээс л бичсэн юм..... Тэрнээс Бундмааг үгүйсгэх гээд байгаа юм байхгүй.... Олимпын дэвжээн дээр тамирчид тусгай тактек бэлдэж бэлдэж ирдэг учраас манай улсын олон шилдэг тамирчид медалгүй хоцорч байсийм шүү...... Яг дээрх бичлэгт чинь ерөнхийдөө зориулж бичсэн..... Олимп, дэлхий гэдэг жирийн нэг тэмцээн шиг байдгүй юм..... Гэснээрээ бас Бундмааг үгүйсгээд байгаа ч юм биш.... Манай гол найдваруудын нэг мөн боловч шууд мөнгөн медал тийм медал эхний даваагаа бол тэр тамирчинг хожно ч гэдэг юм уу тиймэрхүү юм бодож болохгүй л гээд байгаа юм......


Ер нь бол том тэмцээнүүдэд орох нь зөв л дөө гэхдээ бүх тэмцээнүүдэд ороол тоглолтоо судлуулаад байх нь дэмий.

Сэрдамбыг хараа биздээ.Азийн наадамд Казак-с бараг л нэг ч оноо авалгүй нүдүүлсэн.

Өөрөө сайн судалжээ л гээд үнэнээ хэлсэн.Тэрнээс биш жин их хассан барьсан гээд худлаа шалтаг тоочоогүй.

Энэ бол маш том жишээ шд нөгөө Казак нь бараг битүү морь шахуу хүүхэд сайн судлаад гараад ирэхэд

Азийн наадамд ч Олимп дэлхийн аваргыг нүдэж болдогийг харуулсаншд.

Бас Бадар-Ууган том тэмцээнд орохгүй байгаа нь ер нь л тактикны байх гэж бодоод байгаан.

Бадар-Ууган том амбицтай Дэлхий аварга болно бас Олимпийн аваргаа хамгаална л гэж бодож байгаа байх.
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: GB

Re: МУ-ын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа

Postby mugi19 » Fri Jun 10, 2011 2:54 am

LeMoN wrote:Ер нь бол том тэмцээнүүдэд орох нь зөв л дөө гэхдээ бүх тэмцээнүүдэд ороол тоглолтоо судлуулаад байх нь дэмий.


Жүдогийн холбооноос баримтлаад байгаа гол зарчим нь гаргаж буй чансааныхаа дарааллаар хэсэг толгойлуулаад, барилдах бөхчүүдийг сугалаагаар биш чансаагаар нь байрлуулж байгаад гол учир нь байгаа.
Олон тэмцээнд орж барилдсаныхаа үрээр одоо чансааны 3-т орж ирсэн нь дараагийн тэмцээнүүдэд ороход сул өрсөлдөгчидтэй таарах боломж, цаашлаад медаль авах өндөр боломж гаргаж өгч байгаа учир бүгдэд нь биш ч Дэлхийн цомоос дээш чансаатай тэмцээнүүдэд ороод байгаа байх..,
Манай жүдогийн баг ихэвчлэн жин бүрт ганц хүнтэй болохоор хэцүү байгаад байгаан.
Одоо уг нь -66 кг-д Цагаанаа Мияарагчаа хоёрынхоо алийг нь Олимпод оруулахаа шийдчээд, нөгөөхийг нь бүх тэмцээнд оруулаад байх боломж байгаа. -100-д мөн адил ийм боломж бий. Бусад жинд бол хэцүү..,

Yes Man wrote:Манай гол найдваруудын нэг мөн боловч шууд мөнгөн медал тийм медал эхний даваагаа бол тэр тамирчинг хожно ч гэдэг юм уу тиймэрхүү юм бодож болохгүй л гээд байгаа юм......

Тэр Олимпийн мөнгө, Дэлхийн аваргын хүрэл гэсний тухайд:
Дэлхийн аваргад хоёр Япон хоёулаа орно, тэр хоёр нэг хэсэг, Бундмаа нэг хэсэг тэргүүлж барилдана.
Олимпод аль нэг Япон нь орно, Бундмаа чансааныхаа эрэмбээр 3-р хэсгийг тэргүүлнэ.
Одоогоор дээрх хоёроос өөр Бундмааг яаран ялчихаар хүн байхгүй учир тийм боломжинд тулгуурлаж төсөөллөө бичсэн нь тэр л дээ..,
Тэрэнд заавал тэгж болохгүй, болно ч гэх юмуу, чи, би гэж үг хаялцах хэрэггүй л болов уу :eek:
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: МУ-ын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа

Postby hosko » Tue Jun 14, 2011 6:21 pm

Ер нь бол Тийм залуугийн хэлдэг ортой л доо... Олон тэмцээнд орох нь туршлага хэдий ч бас судлуулах сөрөг тал бол яах аргагүй байдаг... Тийм ч учраас том бөхчүүд тэмцээн бүрийд төдийлөн ордоггүй байсан... Олимпийн эрх олгох нэг тэмцээнд гайгүй үзэж эрхээ авчиаад л болоо... Гэтэл одоо Жүдөгийн холбоо бүх тэмцээнээ чанаржуулах зорилгоор энэ чансааны байдлаар олимпийн эрхээ өгөөд эхлэлээ... Тэгэхээр одоо барилдахаас л биш яахав... Гэтэл зарим нэг бөх бол заавал тэр чансаанд өндөр байр эзлэж хэсэг тэргүүлээд байх албагүйгээр тэр хэсэг тэргүүлэх боломжтой нөхдүүдийг судлаад л хэвтэж байгаа нь нууц биш... Нэг ёсондоо бол нэг төрлийн хавх л даа... Тэр Куба энэ тэр бол нэг тиймэрхүү нөхдүүд нь...

За Бундмаа чансааны хойхнуур гараад Японтой ч юмуу нэг хэсэгт орчихлоо гэж... Гэтэл хусуулбал яахав.. Дагах барилдаан, хүрлийн төлөө энэ тэр гээд л аль нэгэнд нь хусуулж гай болно аягүй л бол...Аан Японоо хусчихлаа гэхэд алт авах замаа дардан болгочихож байгаа шахуу хэрэг...

Одоо тэгээд аль нь дээр юм байгаан ёстой бүү мэд...

Ер нь одооноос жаахан тактикийн барилдаанууд хийж эхлэж байгаа биз дээ манай хүн...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

PreviousNext

Return to Жүдо

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests