Legends Of Kop..........

Будант Албионы хөлбөмбөгийн лигээр аялах булан

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Legends Of Kop..........

Postby Барнаба » Tue Aug 10, 2010 8:36 pm

Эмлин Хюгес
Image
Эмлин Хюгес 1947 оны 8 сарын 28нд Английн Барроу хэмээх газар төржээ. Түүний хөлбөмбөгийн карьеер нь орон нутгийн клуб болох Барроу-д эхэлсэн ч удалгүй Блакпүүл клубт орсон байна. Тухайн үед Эмлин 16 настай байв. Тэрээр Блакпүүлд анхны тоглолтоо 1964 онд хийсэн байна. Анх тэрээр довтлогчоор тоглодог байсан ч түүнийг хагас хамгаалалтанд гаргаж эхэлсэн байна. Улмаар Блакпүүл, Ливерпүүл зэрэг багт нилээдгүй хугацаанд төвийн хагасийн байрлалд тоглосон байна.
Эмлин бүхнээс илүү дайчин, зоригтой мөн талбайд байхдаа айхтар догшин, хүчтэй, цуцашгүй их тамир тэнхээтэй, хүчтэй цохилттой, маш хүчирхэг төв байсан байна. Шанкли түүний Блакпүүлд хийсэн анхны тоглолтыг нь хараад л нэн даруй 25,000-н паунд-н санал явуулж байсан байна. Харин дараа улирал Эмлин Блакпүүл-д 28 тоглолтонд оролцсон байлаа. Тэр үер буюу 1967 оны 2 сард Шанкли клубт 65,000-н паундын маш өндөр үнэ хэлж 19тэй байсан Эмлин хүүг худалдан авсан байна. Шанкли түүнтэй хамт Ливерпүүл рүү явж байсан ба Хюгес-р машинаа бариулж явахад цагдаа зогсоосон байна. Гэтэл Шанкли цагдаад хандан “Энэ машинд хэн байгааг чи мэдэхгүй байна уу, энэ бол Английн ахлагч” гэхэд цагдаа машины цонхоор түүнийг харснаа “Үгүй ээ, гэхдээ чи болно” гэсэн байна.
Эмлин Ливерпүүлд ирсэн улиралдаа 1-р дивизионд 10 тоглолт хийгээд амжив. Дараа улирал тэрээр лиг-т 39 нийтдээ 56 тоглолт хийсэн байлаа. Тэр үед Эмлин 20 настай байсан ч аль хэдийнээ гарааны тоглогч болсон байлаа. Копуудын дунд тэрээр маш хурданаар өөрийн гэсэн хочтой болсон ба лиг-т Неүкастл-н эсрэг хийсэн тоглолтонд эсрэг багийн жигүүр Алберт Беннетт-д регби-н такл хийснээс хойш түүнийг “галзуу адуу” /crazy horse/ гэж нэрлэх болжээ. 1968-1969 оны улирал дуусахад тэрээр 49 тоглолтонд хийгээд байсан ба улирлын сүүлээр шалгаруулсан “Хөлбөмбөгийн лиг-н хамгийн дур булаам залуугаар шалгарч нийт 36000 н хувийн санал авч 2-т орсон тоглогчоос даруй 5000-р илүү санал авсан байсан байна. Ливерпүүлийн фенүүд гэлтгүй Англи даяар бүсгүйчүүд түүнд дурлаж байв.
1970 онд ФА кап-д 2-р дивизионы Ватфорд клуб-т харамсалтайгаар ялагдлаа. Шанкли үүний дараагаар клубт багагүй шинэчлэл хийж, Эмлин шиг залуусыг эрж хайж багаа илүү залуухан, илүү эрч хүч, зориг тэмүүлэлтэй болгон бүрдүүлсэн байна. 1971 онд финалд гарсан ч Арсеналд 2-1 р хожидлоо. Эмлин ч гараанд байнгын гарч нийтдээ 59 тоглолт хийснээр улирлыг дуусгалаа. Харин 1972-1973 оны улирал багийн хувьд ч тэр Эмлин-н хувьд ч тэр гайхалтай байж Лиг-н аваргыг мөн Уефа кап-д анх удаагаа түрүүлсэн байна. Эмлин улиралд 41 тоглолтонд 7 гоал, нийт 65 тоглолтонд 12 гоал хийсэн карьеерийнхаа хамгийн их гоал хийсэн улирлыг үдсэн ба мэргэжлийн хөлбөмбөгчин болсноос хойш 7 жилийн дараа анхны цом, лиг-н аваргаа авлаа.
Image
1973-1974 оны улирал тэрээр төвийн хагасийн байрлалаа орхисон ба төвийн хамгаалалтанд Фил Томпсонтой цуг гарах болов. Мөн хэрэг гарвал зүүн ар дээр хүртэл тоглодог байв. Эмлин мөн энэ улирал багийн ахлагч Томми Смит-с ахлагчийн туузыг залгамжлан авсан байна. Эмлин-г төвийн хамгаалалтанд тавьсан ч багийн тактикт маш сайн зохицож байсан ба сөрөг довтолгоог ч чамгүй сайн найруулж байлаа. Энэ улиралд ФА кап-д түрүүлэв.
Image
Харин 1975-1976 онд Уефа кап, Лиг 2-т дахин даблдлаа. Эмлин-ий хувьд 1967-1976 он хүртэл нийтдээ 367 тоглолт хийгээд байсан ба бүгдэд нь гараанд гарч тоглож ердөө 3 хан удаа сэлгэгдсэн нь түүнийг хэр стамина сайтай байсныг илтгэж байна. 1976-1977 оны улирал клуб Европ, Англи-г эзэрхийлэв. ФА кап-н финалд хүрсэн ч хожигдсон болно. Тэр жилийн сүүлээр Эмлин-д "Football Writers' Association Footballer of the Year" шагналыг олгосон ба түүнийг хөлбөмбөгийн тайлбарлагч , мэргэжилтнүүд маш олон талын авьяастай, жинхэнэ багийн лидер байдаг г.м-р магтаалын үгээр булж байлаа. Дараа улирал Европ-д дахин түрүүлсэн ба Эмлин мөн багийн ахлагч, багийн лидерийн үүргийг гайхалтай биелүүлж байлаа.
Image
Пейсли тухайн үед Европын цомын финалын тоглолтонд Фил Томпсон-г шинэ залуу Алан Хансен-тай төвд гаргаж харин Эмлин-г илүү хамгаалах чиглэлийн хагасийн байрлалд тоглуулсан байна. Энэ улиралд Эмлин мөн л тоглолт бүрт багаа ахлан нийт 59 тоглолт хийж улирлыг дуусгалаа. 1978-1979 оны улирал тэрээр харин багийн залуу ирээдүй болсон Алан Хансен-д байраа алдсан ба улиралд нийтдээ 28 удаа тоглосон ч улирлын эцэст лиг-н аваргыг авсан ч түүний Ливерпүүл дэх карьеер төгсгөл болж байв.
1979 оны 8 сард Волверхамптон Вандерес баг түүнийг £90,000-н үнээр худалдан авав. Волверхамптонд 58 тоглолт хийгээд тэрнээс хойш Rotherham United, Hull City, Mansfield Town, Swansea City зэрэг багуудад тоглож байгаад 1984 онд зодог тайлсан байна.

Шигшээ
Шигшээн дебютээ 1969 оны 11 сарын 5нд Амсдердам-д Холланд-н эсрэг хийсэн ба тэр үед шигшээд зүүн арын байрлалд тоглосон байна. 1970 оны ДА-н урьдчилсан шигшээн 27 хүний тоонд багтаж Мексик ниссэн ба нөхөрсөгүүдэд тоглож байсан ч тухайн үед Английг дасгалжуулж байсан Алф Рамсей эцсийн байдлаар 22 хүний тоонд түүнийг оруулалгүй Ливерпүүл рүү нь буцаасан байна. Рамсей түүнийг арай туршлагагүй, залуу байна гэсэн шалтгаанаар түүнийг буцаасан аж.
Эмлин шигшээдээ нийт 62 тоглолтонд оролцож 1 гоал хийсэн ба 23 тоглолтонд нь Английн шигшээн ахлагчаар тоглосон байна. 1977 оны улирлыг гайхалтай дуусгасны дараа түүнд Английн шигшээн ахлагчийн туузыг өгсөн байна. 1978 оны ДА-н урьдчилсан шатанд Итали-тай Ром-д тоглоход ахлагчийн туузыг зүүж тоглож байсан ч Англи 2-0 р хожигдож Эмлин-н ДА-д тоглох хүслийг үгүй хийсэн байна. Тэрээр шигшээдээ хийсэн ганц гоалаа 1972 онд Уэльс-н эсрэг хийжээ.

Менежер
Эмлин хөлбөмбөгчнийхээ карьеер-г дуусгасны дараагаар 1981 онд 3-р дивизионы Rotherham багийг дасгалжуулж эхлэв. Улирлын дунд 1 сараас дасгалжуулж эхэлсэн хэдий ч Rotherhaм клуб 9 дараалсан ялалт хийж улирал дуусахад лиг-тээ 3-т бичигдсэн байв. Улмаар клуб 2-р дивизионд дэвшиж улирлын эхэн үед хүснэгтэд 9-т бичигдэж байлаа. Гэвч улирлын дундуур клуб хүснэгтийн сүүл рүү огцом унасан ба 1983 оны 3 сарын 20ны өглөө Эмлин клубын менежерийн ажлаа орхих шийдвэрийг гаргажээ. Түүнээс хойш тэрээр өөр клуб дасгалжуулаагүй байна.

Эмлин нь Барбара хэмээх бүсгүйтэй гэрлэсэн ба 1 хүү 1 охинтой байна. Хүүг нь бага Эмлин гэдэг бол охин нь Эмма гэдэг байна.
Эхнэр, охины хамт
Image
Эмлин 2004 оны 11 сарын 9нд Английн Шеффиелд-д 57н насандаа нас баржээ. Төрөлх нутагт нь түүний нэрээр нэрлэсэн барилга барьсан ба барилгын гадаах талбайд түүний энэхүү хөшөөг барьж босгосон байна.
Image

Стат:
- Ливерпүүл дэх дебют: 1967 оны 3 сарын 4. Анфиелд. Ливерпүүл 2 - 1 Стоук Сити.
- Ливерпүүл дэх анхны гоал: 1967 оны 8 сарын 26. Анфиелд. Ливерпүүл 6-0 Неүкастл Юнайтед.
- Ливерпүүл дэх сүүлийн тоглолт: 1979 оны 4 сарын 4. Гүүдисон Парк. Ливерпүүл 0-1 Манчестер Юнайтед.
- Ливерпүүл дэх сүүлийн гоал: 1978 оны 12 сарын 19. Анфиелд. Ливерпүүл 2-1 Андерлехт.
- Ливерпүүлийн төлөө нийт 665 тоглолт хийснээс 474-г Лиг-т, 62-г ФА кап-д, 46-г Лиг-н цомд, 89-г Европын тавцанд, 4-г Чарити Шиелд-д тус тус хийсэн байна.
- 665 удаа тоглохдоо бүгдэд нь гараанд гарч 5 удаад л сэлгэгдсэн байна.
- Тоттенхэм, Лийдс юнайдед зэрэг багийн эсрэг 29-30 тоглолтуудыг хийсэн байна.
- Ливерпүүлийн өмсгөлтэйгээр нийт 49 гоал хийснээс 35-г Лиг-т, 3-г ФА кап-д, 3-г Лиг-н цомд, 5-г Европын тавцанд хийсэн байна.
- 49 гоалаа бүгдийг нь гараанд гарахдаа хийсэн байна.

Ливерпүүлийн өмсгөлтэйгээр авсан цом:
- 4 Division 1 championship winners medals (1973, 1976, 1977 and 1979)
- FA Cup winners medal (1974)
- 2 European Cup winners medals (1977 and 1978)
- 2 UEFA Cup winners medals (1973 and 1976)
- European Super Cup winners medal (1977)
- 3 Charity Shield winners medals (1974, 1976 and 1977)

Хувийн шагнал:
- Football Writers Footballer of the Year (1977)

- 2006 онд Liverpoolfc.tv –с гаргасан “100 Players Who Shook The Kop” –н жагсаалтанд Эмлин Хюгес 10 дээр бичигдсэн байна.
Image
Татахаар: http://www.megaupload.com/?d=UMQDGCU0
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Legends Of Kop..........

Postby Барнаба » Sun Aug 22, 2010 6:22 pm

Title returns to Anfield
14 April 1906
Image

Дөнгөж 1-р лиг-т дэвшсэн баг лиг-н аваргад ялж чадах уу? Энэ нь өнөө үед боломжгүй юм.

Гэвч "зуун"-аас илүү жилийн өмнө Томми Уатсон гэж менежер үүнийг хийж чадсан ба 2 жилд дараалаад Дивизион 2 болон Дивизион 1-д аваргалж чадсан байна.

Жое Хевитт тэр улирлын баатар ба лиг-т 25 гоалыг хийсэн бол мөн тэр жил £340-н үнээр нэгдсэн хаалгач Сэм Хардли хамгаалалтанд тун сайн байж Ливерпүүл Английн хөлбөмбөгийн ноёдыг нухчин дарж, Анфиелдэд лиг-н аваргын цомыг эргүүлэн авчирч лиг-т 2 дах удаагаа аваргалав.

Долоо хоног тутамд Улаануудын талбайд тэднийг 18000 орчим хүн шахцалдан байж үздэг байсан ба Волвес, Бури, Ноттс Форест, Неүкастл, Брентфорд зэрэг багууд дээр үзэгчид арай илүү чөлөөтэй байсан байна. Миддлесборо-той хийсэн тоглолтонд хамгийн их үзэгчид байсан ба өмнө нь 5-1, талбайдаа 6-1 гэсэн харьцаагаар тус тус ялсан байна.

Улирлын эхлэл тийм ч таатай байсангүй. Итгэмээргүй, Ливерпүүл лиг-н эхний 3-н тоглолтонд ялагдал амссан ба Вилла Паркад зочлон тоглохдоо 5-0 р ичгүүртэй ялагдлыг амссан байна.

Аажмаар Улаанууд хүснэгтийн 1-т бичигдэж эргэн ирсэн ба баруун хойд зүгийн ривал Престон-с 4 оноогоор өмнө бичигдсэн байна.

Энэ улирлын төгсгөлд "Craven Cottage"-д болсон "Sheriff of London Charity Shield"-д Коринтианс клубтэй таарч тоглон 5-1 р ялалт байгуулсан байна.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Legends Of Kop..........

Postby haka » Fri Sep 03, 2010 1:22 pm

Ian St John
Image
Ливерпүүл клубын түүхэнд дэх анхны FA Cup-ыг авахад голлох үүргийг гүйцэтгэсэн, Bill Shankly-ийн эриний эхэн үеийн багийн довтлогч Ian St John Шотландын Motherwell-дэд 1938 оны 6-р сарын 7нд төржээ.
Хөлбөмбөгчин болох анхны гараагаа нутгийн Motherwell-ийн хүүхдийн багт эхлүүлэв. Тухайн үед тус багийг Bobby Ancell дасгалжуулж байсан бөгөөд тус багийг 'The Ancell Babes' хэмээн нэрлэж байв.
1959 оны 8-р сарын 15нд Шотландын лигийн цомын тэмцээнд Hibernian багийн эсрэг хийсэн тоглолтын 2 минут 20 секундын дотор 3 гоол хийн Шотландын хөлбөмбөгийн түүхэнд хамгийн хурдан хеттрикийн эзэн гэгдэх болсон юм.
1961 онд хуучин багт туслах дасгалжуулагч байсан Reuben Bennett болон домогт Bill Shankly-ийн багт £37,500 -р Anfield-д ирсэн өмнөх наймааны рекордыг 2 нугалсан үнэ байлаа.
Image
Ливерпүүл дэх анхны тоглолтоо Liverpool Senior Cup Final-д Евертоны эсрэг хийж 3 гоол хийсэн ч баг нь 3-4 хожигджээ. Баг нь хожигдсон ч Ian St John хувьд гайхалтай эхлэл болсон юм.
Түүний албан ёсны анхны тоглолт 1961 оны 8-р сарын 19нд 2-р дивизионд Bristol Rovers багийн эсрэг тоглоход болсон юм. 11 хоногийн дараа Sunderland-н эсрэг 2 гоол оруулснаас түүний гоолын цуврал эхэлсэн билээ. Ливерпүүл дэх эхний 3 улиралдаа 18, 19, 21 гоол оруулан ямархуу довтлогч болохоо Копуудад харуулах нь тэр.
Ст Жон
Ливерпүүл эргэн ирлээ
Бүтэн 8 улирлын турш багаа доод дивизионд тоглохыг харна гэдэг коп цус хэнд ч сайхан санагдахгүй нь лавтай. Энэ бүхэн эцэс болж 1962 онд Билл Шанклийн удирдсан Ливерпүүл 2-р Дивизионд 1961-62 улиралд 8 оноогоор тасарч түрүүлэхэд довтлогооны бүсийг Рожер Хант, Ст Жон нар бүрдүүлж байлаа. Жон 40 тоглолтонд оролцож 18 гоол оруулсан бөгөөд түүний хамтрагч Рожер Хант 42 гоол оруулсан юм.
Дараагийн улирал 1-р Дивизионд тийм ч сайн байж чадалгүй 8-д орсон боловч Жон 40 тоглолт 19 гоол оруулсан бол Хант 26 гоол оруулсан байна.
Ливерпүүл 1963-64 улиралд гайхалтай байж түрүүлсэн билээ.
Анхны FA Cup
Image
Лигдээ 7-д орж аваргаа хамгаалж чадаагүй ч Биллийн цэргүүд Вемблейд 100,000 үзэгчийн өмнө FA Cup-ын финалд тоглохоор Лийдстэй таараад байлаа.
Тоглолтын үндсэн цаг 0-0р өндөрлөж нэмэлт цаг сунгалаа. 93 дахь минутад Томсон гоолдож улаанууд тэргүүлж эхэлсэн ч Bremner 9 минутын дараа Лийдсийн төлөө гоолдож тэнцүүлэх нь тэр.
Лийдсийн хаалганд нэмэлт цагийн 112 минуд Callaghan-ы кросыг Ст Жон мөргөж гоол оруулснаар 73 жил хүлээсэн FA Cup-ын анхны түрүүгээ авлаа.

Image
Жоны гайхалтай гоол
Image
Хожлын гоол оруулсан баатар

1961-71 онуудад Ливерпүүлийн төлөө 10 жил хүчин зүтгэж, 425 тоглолтонд оролцож 118 гоол оруулсан юм. 1971 оны 8-р сард Coventry City руу зарагдаж очин 18 тоглож 3 гоол оруулсан ч дараа улирал нь Tranmere Rovers очиж тэр улирлаа дуусгаад зодог тайлсан юм.
Копын шилдэг 100 тоглогчийн 21нд түүнийг нэрлэсэн юм.
Ст Жоны үзүүлэлт
* Motherwell F.C - (1957–1961) - 113 appearances 80 goals
* Liverpool F.C - (1961–1971) - 425 appearances 118 goals

* 2 First Division (level 1) championship winners medals (1964 and 1966)
* FA Cup winners medal (1965)
* Second Division (level 2) winners medal (1962)
* 3 Charity Shield winners medals (1964,1965 (shared) and 1966)
* First Division runner-ups medal (1969)
* European Cup winners Cup runner-up medal (1966)
* Scotland Scotland - (1959–1965) 21 caps, 9 goals

1973-77 оны хооронд анхны баг Motherwell болон Portsmouth багуудыг дасгалжуулсан ч төдийлөн амжилт олоогүй юм.
Харин ТВ болон хэвлэл мэдээллийн салбарт амжилттай ажилласан юм.
Одоо Ливерпүүлийн Radio City 96.7 радиод хагас сайн болгоны 12:00-14:00 хүртэл хөлбөмбөгийн Terrace Talk нэвтрүүлгийг хөтөлж байна.
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: Legends Of Kop..........

Postby che » Tue Sep 14, 2010 4:40 pm

Пэпэ хамгийн шилдэг нь үү? Бүтэн сайн дахь ворлд класс сэйв хийсэн тоглолтоос болон олон хүмүүс энэ тухай маргалдаж эхлэв...
Image

Пэпэ Рэйна Ливэрпүүлийн түүхэн дэхь хамгийн шилдэг хаалгач уу?
Энэ асуулт бол олон хэрүүл маргаан гаргах бөгөөд олон хариулт гаргах асуулт. Өнгөрсөн бүх Анфиэлд-д тоглож байсан хаалгач нарыг бүгдийг нь яг харьцуулах мөн боломжгүй зүйл.
Зарим нэг хүмүүс түүнийг цомоороо Elsiha Scott, Rey Clemence, Bruce Grobelaar ойртож чадахгүй гэж хэлж магад гэхдэ түүний пасс болон баг аварч байсан олон хаалтуудыг санах юм бол тэдгээр цомыг хэд ч үржих билээ.

Өнгөрсөн жил ч тэрээр улиралын шилдэг тоглогч болж чадсан. Хэдий баг муу тоглосон ч, түүний хэр сайн байсанг нь түүний алтан бээлий болон улиралын шилдэг тоглогч болсонг нь харахад л мэдрэгдэнэ. Анх ирсэнээсээ хойш бараг л алдаагүй тоглосон гэж хэлэхэд болно. Түүний ур чадварыг тоологдошгүй, үнэхээр сайн цохилт зогсоогч, мөн булангаас ирсэн бөмбөгийг тоглогч ойрхон байна уу хамаагүй гарч ирэн цохиод л холдуулна, мөн өнгөрсөн улиралуудад сөрөг довтолгоонд хэд хэдэн оновчтой дамжуулалт өгч байсан, мөн түүний пэналти хаах чадварыг мартаж болошгүй. Тэр үргэлж багийн анд нартайгаа холбоотой тоглодог.

Түүний чадвараас гадна түүний зан чанар ямар ч фэний сэтгэлийг сэргээмээр байдаг. Тэр шигшээ багтайгаа цом авахад яаж баярладагийг харуулж байсан. Хэдий Ливэрпүүлд цом аваагүй ч тэр Ливэрпүүлээс холдохыг хүссэнгүй. Харин ч жилийн эхэнд тэр гэрээгээ сунгаж лоялти гэдэг зүйлийг харуулаад амжсан. Тийм ч болохлоор Ливэрпүүлийн домогууд болох Ж Карра 2 түүнийг ирээдүйн багийн ахлагч болно гэж ч хэлээд амжсан. Шинээр ирэгсэд 2-р хаалгач нар хэзээ ч түүний өмнө гишгэж чадалгүй удахгүй л баг орхиод явж байгаа билээ.

Тэрээр Арсэнал дээр, мөн Испани Аргентиний шигшээ багийн тоглолтууд дээр асар том алдаанууд хийсэн ч тийм алдаа хийх нь үнэхээр ховор. Гэхдэ Арсэналын тоглолт дээр том алдаа хийж баг тэнцсэн ч тэр Росиски-гийн цохилтыг сайн хаасан. Түүний Ливэрпүүлийн карийр-ийн том алдаанууд нь 06 онд Эвэртөны эсрэг мөн хэдэн сарын өмнөх ФА кап финал дээр алдаанууд гаргасан ч удалгүй Кардифф сити багийн эсрэг класс сэйв-үүд хийсэнээр өөрийнхөө байрыг жинхэлж чадсан юм.

Image

Түүний Прэмиэр лиг дэхь статус бол шилдэг хаалгач гээд бараг л зөвшөөрөгдчихсөн. Жо Харт болон Шэй Гивэн магадгүй араас нь орж болох юм, сонин мэдээллүүдийн нэрийг нь гаргах дуртай Чэх-ийн нэр хэдий алга болжээ.

Нэгэн харамсалтай зүйл бол тэр Испаний шигшээн 1-р хаалгач болж чадахгүй байсаар л. Касиллас бол үнэхээр сайн хаалгач ч тэр бараг л Испаний шигшээн нүүрэн хуудас хүүхэд байхаасаа л болсон билээ. Хэдий Рэйна маань 1-р хаалгач болж чадахгүй байгаа ч тэр өөр шигшээд очвол шууд л 1-р хаалгач болох нь тодорхой. Испаний шигшээ арай л баян юмдаа гэж.

Рэйна-г жаахан доош нь чирэх зүйл бол медал болон цомын асуудал. Агуу Клэмэнсэ гуай нийт 5 лигийн аварга, 3-н Европын аварга, 2 УЭФА капын аварга, мөн 1 ФА кап авсан байна.
Мөн бас л шилдэг хаалгачуудын нэг Bruce Grobelaar Ром дахь пэналт хааж байсан Шпагетти хөлөөрөө алдартай билээ, тэрээр 6 лигийн аварга авч байжээ. Эндээс харахад Рэйна хамгийн шилдэг биш ч тэрээр шилдэг яалтчгүй мөн юм. Гэхдэ түүнийг цомоор хариуцалах нэг бодлоор мөн өрөөсгөл болох мэт учир нь Ливэрпүүл баг маань ид сайн тоглож байхад үед муу байрлал гэсэн юм байхгүй байсан бөгөөд тэр тусмаа довтолгоо хэзээ ч гоалоор дуусдаггүй байсан нь цом авах асар том шалтгаан билээ.

Энэ бүтэн сайнд түүний хүчээр л 1 оноо авсан гэхэд болно. Тэр тоглолтоос харахад Хожсон-д бага зэрэг цаг бөгөөд дэмжлэг хэрэгтэй нь харагдсан, жаахан хүлээгээд давгүй үр дүн гаргаад байвал түүнд удалгүй эдийн засгийн дэмжлэг ойрхон байгаа билээ. Мөн Рафа болон Хожсоны тактик бараг л тольнд өөрийгөө харахад мэт асар төстэй нь харагдаж байсан. Тактикаас харахад оноо алдахгүйн тулд л тоглож байгаа харагдсан, хааяа ч гэсэн тактикаа формэшинөө солиод л аз туршвал фэнүүдэд сайхан санагдмаар. Магадгүй бид тэгж тогловол оноо алдах байх гэхдэ алдахаасаа илүү оноо авах юм, ингэж 2-ын хооронд 1 онооны төлөө тоглосоны оронд тэр нь яаж бодсон дээр байх юм.

Наймааны цонхны өмнө довтлогч авчирна гэсэн асуудал дахиад л далд оров. Робби Кийн-г явуулаад 18 сар явуулсан ч ганц ч довтлогч авчраагүй гэдэг бол асар том асуудал тэр тусмаа Торрес бэртэл авах боломж байгаа мөн Нгог одоогоор бэртэлтэй байгаа асуудал нь удалгүй биднийг бүр доош нь чирэж ч болох юм.

Гэхдэ сайн зүйл ч мөн болоод өнгөрсөөн Раул Мэйрэлэс 15 минут тоглосон ч хангалттай сайн харагдаж байсан. Мөн ирэх тоглолтоос Жо одоо улаан кардны бан-аас буцаж ирнэ. Энэ 2 тоглогч бол яалтчгүй Ливэрпүүлийн төлөө олон оноо авчирч чадах тоглогч мөн манай таамаглагдах нь амархан болоод байгаа тактик-г энэ 2 өөрчилж чадна гэж итгэж байна.

За тэгээд эхэлж бичэж байсан тоглогч Пэпэ Рэйна маань 5 жил одоогоор Ливэрпүүлд тоглоод байгаа тэрээр арай хамгийн шилдэг болох болоогүй байгаа, гэхдэ түүнд тоглох олон жил байгаа тиймээс тэр хамгийн шилдэг нь болж чадна.

http://www.thisisanfield.com/blog/2010/ ... -greatest/
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: Legends Of Kop..........

Postby Ladykop » Tue Sep 14, 2010 4:47 pm

Баярлалаа. Че. Яг орчуулж эхлээд сууж байсан юм. Шатах шахлаа. Манай халзан хаалгач Энфильдийн домог удахгүй болноо. :eek:
Ladykop
Lady Kop
Lady Kop
 
Posts: 4308
Joined: Tue Sep 16, 2008 3:27 pm

Re: Legends Of Kop..........

Postby boboZ » Thu Sep 16, 2010 2:26 pm

You'll never walk alone-ooс гадна Энфилд-д болон манай фенүүдийн дунд хамгийн их дуулагддаг классик чантууд..


Оhh Campione

Зарим нэг нь энийг яг сонсож үзээгүй ч аяаар бүгд мэдээд байдаг. Учир нь данда Энфилд-д дуулагддаг болохоор.. :ногоон:



Ooohhh Campione
The One And Only
We're Liverpool
They say our days are numbered
we're not famous anymore
But Scousers rule the country
like we've always done before


Field of Anfield Road

Энэ бол жинхэнэ класс дуу европын үдшээр байнга дуулагддаг ялангуяа бид Энфилд-д сайн тоглоод хожиж явахад энэ дуу үргэлж цангинаж байдаг үг ая нь ч тасархай.. :eek:


All 'round the fields of Anfield Road
Where once we watched the King Kenny play (and could he play!),
Stevie Heighway on the wing
We had dreams and songs to sing
Of the glory 'round the fields of Anfield Road

Fernando Torres Liverpool's no 9

Одоо энэ дууг ч мэдэхгүй хүн байхгүй болсон байх. Торрес бараг энэ дуугаар урам ороод л гоолдоод байдаг байх хэхэ.. Дагаад дуулахад яах аргагүй л доороо үсрээд байгаамдаа..
Энэ их гоё бичлэг байна:



His Armband proved he was a red,
Torres! Torres!
You'll Never Walk Alone it said,
Torres! Torres!
We bought the lad from sunny Spain,
He gets the ball he scores again,
Fernando Torres!
Liverpool's number 9!
Нанананананана...


Ste Gerrard Gerraard!

Aхлагчын дуу бас байнга дуулагдана.. Хэмнэл нь жоохон удаан ч сонсголонтой.. :eek:



Steve Gerrard, Gerrard,
He'll pass the ball 40 yards,
He's big and he's f***ing hard,
Steve Gerrard, Gerrard...


We won it 5 time!

Өөрсдөө ойлгож байгаа биздээ лол..



..We've won it five times
We've won it five ti-i-imes
In Istanbul, we won it five times..


Дээрхи чантууд бол Ливерпүүлийн фен 5 настай хүү ч дагаад дуулдаг нийтлэг дуу нар.. Долоо хоног бүр Энфилд болон Ливерпүүл хаана тэнд дуулагдаж байдаг.. Мөн зарим нэг цаг үеийн шаардлагаар жишээ нь Челси, Чөөгий н тэр тэй тоглоход бас заавал дуулагддаг хэдэн дуу бий гэхдээ яахав ингээд дуусгий..

Proud to be RED
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: Legends Of Kop..........

Postby Spectre » Sat Feb 12, 2011 12:40 pm

Энд байгаа бүх бичлэгийг хэд хэд уншлаа унших болгонд нулмис гоожих шахах юм гайхалтай сэдэв шүү
User avatar
Spectre
 
Posts: 3782
Joined: Thu Jan 07, 2010 12:46 pm

Re: Legends Of Kop..........

Postby nick » Tue May 10, 2011 10:46 pm

одооний шутээн бол тэгээл луйс албэрт суарэз л болж бндааа
nick
 
Posts: 293
Joined: Mon May 09, 2011 9:27 pm

Re: Legends Of Kop..........

Postby LFCSukhee » Tue May 31, 2011 11:13 am

миний мэдэх жинхэнэ домог гэвэл ганц биш л дээ.

мэдээж Жеррард, Каррагер, Кенни гээд л ...

ирээдүйд мэдээж Суарез гээд л цааш хөвөрч өгөх байхдаа...
You'll never walk alone
LFCSukhee
 
Posts: 353
Joined: Wed Apr 27, 2011 11:55 am
Location: Mongolia

Re: Legends Of Kop..........

Postby Ladykop » Mon Jun 06, 2011 9:00 pm

Сэтгэл зүрх минь Ливерпүүлд

Image
Клубын телеюизд өгсөн дэлгэрэнгүй ярилцлагадаа копуудын дунд домог болсон испани хагас хамгаалагч маань Энфильдэд өнгөрүүлсэн өдрүүд, Мерсисайдаас явсан шалтгаан, Мартахын аргагүй Аваргуудын лигийн финалын талаар сэтгэл хөдлөн ярьсан байна.
Алонсо өнөөдрийг хүртэл 2008 оны 8-р сар, улирлын өмнөх Лациотой тоглосон тоглолт, тэр үед магадгүй амьдралынхаа хамгийн хариуцлагатай шийдвэрийг гаргасан үеэ санаж байдаг гэжээ. Мөн түүнчлэн үүнээс сарын өмнө Азийн аялан тоглолтын үеэр энд тэндгүй түүний нэртэй баннер, фэнүүдийн зүгээс түүнийг үлдэхийг гуйж байсныг испани тоглонч маань хэзээ ч мартахгүй биз ээ.
Тэр үед Энфильдийг орхисноороо олон мянган улаануудын зүрхийг шархлуулах болно гэдгийг ч ойлгож байв
Шаби: “Лациотой тоглосон тоглолтыг би байнга санаж явах болно. Учир нь тэр үед миний ирээдүй тодорхойгүй байлаа. Арилжаа наймааны цонх хаагдаагүй, цаашид юу болохыг, үлдэх эсэхээ би хэлж мэдэхгүй байв. Толгой эргэж гүйцсэн, заримдаа юу болж байгааг ч ойлгохгүй байсан”
“Чамайг жинхэнээсээ үнэлж хүндэлдэг, хайрладаг, тодорхой байр суурь эзэлсэн газрыг орхиж явна гэдэг ямагт хэцүү байдаг. Фэнүүд маань намайг үлдэхийг хүсэн гуйж байсан. Тэр зөвхөн нөхөрсөг тоглолт байсан хэдий ч миний хувьд хамгийн онцгой өдрүүдийн нэг байлаа. “
Маш хэцүү байсан. Ливерпүүл миний хувьд үргэлж онцгой байр суурийг эзэлж олон сайхан дурсамжуудтай минь холбоотой байсан болохоор миний сэтгэл зүрх энд байв. Шийдвэрээ фэнүүдэд хэлнэ гэдэг хэцүү байсан боловч тэр үед би өөрийнхөө мэдэрч байгаа зүйлээ даган Английг орхин явахаар шийдсэн байсан юм.
Анх ирснээс хойш эцсийн өдрийг хүртэл тэд намайг хайрлан, гайхалтай дэмжлэгийг үзүүлж байсан бөгөөд энэ тал дээр надад гомдоллох зүйл огт байхгүй.
Энфильдийг орхиж явах нь тодорхой болж, Реал Мадрид руу шилжих гэрээнд гарын үсэг зуран, бүх зүйл дууссаны дараа шинэ сорилт, шинэ газарт очихоор баярлаж байсан хэдий ч өөрийг нь домог болгон шүтэж байсан дэмжигчидтэйгээ зохих ёсоор салах ёс хийж чадаагүйдээ харамсаж, бас гуниглаж байжээ.
“Тэр бол их урт зун байсан. Баахан уулзалт, ярилцлага, гэрээ хэлэлцээр, цуу яриа... Энэ бүгдийн эцэст би их ядарсан байсан. Багаас явсан бусад тоглогчдын адилаар олигтойхон шиг “Баяртай” гэж хэлмээр байсан ч тухайн үеийн нөхцөл байдалд боломж олдоогүй юм.”
14 дугаарт хагас хамгаалагч маань Ливерпүүлийн төлөө 210 удаа тоглож 19 гоол хийсэн бөгөөд тоймгүй олон удаа Man of the match болж байснаараа Копуудын дунд домог нэрийг олсон юм. Талбайн гадна ч тэр уулзахыг хүсч болох хамгийн сайн залуу, талбай дээр бол гайхалтай пасслагч байснаараа хөгжөөн дэмжигчдийнхээ хайрыг татсан юм.
“Би Ливерпүүлийг санаж байна. Залуусаа, Мелвууд дахь уур амьсгал, дахин давтагдашгүй Энфильдийг санаж байна. Миний санаад үлдсэн гайхалтай мөчүүд, өөр юутай ч зүйрлэшгүй тэр газрыг би хэзээ ч мартахгүй.”
Image
“Ливерпүүлд ирснээрээ Кенни, Хансен, Сунесс, Фаулер, Стиви, Карра гэсэн домог болсон хүмүүстэй танилцасан. Мөн мэдээжийн хэрэг Сами. Сами Хьюпия бол жинхэнэ үлгэр дууриал болохоор хүн, түүнээс олон ч зүйлийг сурсан. Түүнийг надтай зүйрлэшгүй ээ, би түүнээс нэг шат доогуур байгаа гэвэл энэ нь миний хувьд маш том зүйл. ”
“Стиви, Карра 2 бол маш сайн найзууд, сайн ч нэг багийн хамтрагч нар. Анх ирсэн өдрөөсөө л тэдний ачаар би зөв газраа ирсэн гэдгээ мэдэрч чадсан. Хувцас солих өрөөнд тэд их чухал хүмүүс шүү. Клубын сэтгэл зүрхээр хүмүүжсэн, Ливерпүүлээс гаралтай тэдэнтэй хамт эхний жилдээ Аваргуудын лигийн аварга авсан маань бидний харилцааг улам дотно болгож өгсөн юм. Тэд одоо ч миний сайн найз нар. ”
“Англид ирэхээсээ өмнө ч гэсэн би Ливерпүүлийг маш их хүндэлдэг, олон удаа энэ клубын түүх, уламжлалын талаар олонтаа сонсч байсан. Гэвч үүний нэг хэсэг болсныхоо дараа, хөлбөмбөгийг нь, фэнүүдийнх нь хайрыг мэдэрсний дараа Ливерпүүлийг жинхэнээрээ хайрлах болно. ”
“Жинхэнэ хөлбөмбөгийг үнэлдэг, багаа эцсийн мөч хүртэл дэмждэг энэ энэ клуб бол дэлхийн хамгийн сайхан газар гэдгийг ойлгоход удаан хугацаа шаардагдахгүй. ”
Шаби хэдийгээр одоо улаан өмсгөл өмсөхгүй байгаа ч интернэт, twitterийн ачаар Энфильд дэх үйл явдал, дэлхий даяарх Копуудтай одоо болтол харилцаатай байдаг.
Түүнийг интернэтэд 700 000 орчим хүн “дагадаг /follow/”-ийн нилээн хэсэг нь Ливерпүүлийн фэнүүд бөгөөд тэд бүгд Алонсог буцаж ирэхийг хүсч байдаг юм.
“Ийм харилцаатай байдаг нь сайхан зүйл шүү. Хааяа намайн Ливерпүүлийн талаар юм бичихэд хэрхэн хөгжөөн дэмжигчид миний үйлдлийг харж байдаг нь мдэрэгддэг юм. ”
“Би байнга Ливерпүүлтэй холбоотой бүх зүйлсийг анхааралтай ажиглан, судалж байдаг. Намайг буцаад улаан өмсгөлтэй харахыг хүсч байна гэж тэд байнга бичдэг. ”
1-р сард Кенни Далглишийг томилогдмогц Шаби Твиттерээр дамжуулан түүнд амжилт хүссэн.
“Кенни Далглишийг бага зэрэг мэдэж авах аз надад тохиосон. Тэр бол агуу хүн, клубын домогт тоглогч, тийм болохоор амжилт хүсэх нь зүйн хэрэг. Стив Кларкын хамтаар хийсэн ажилд нь би баяртай байна. ”
“Улирлын эхэнд тоглогчид хэцүүхэн байсан нь мэдрэгдэж байсан. Тэдэнд итгэл байхгүй байсан. Гэвч шинэ эзэд ирснээр бүх зүйл өөрчлөгдсөн. Кенни ирсний дараа хамт олны доторх уур амьсгал зөв тал руугаа эргэсэн. ”
“Би дараагийн улирлыг тэсэн ядан хүлээж байна.”
Алонсогийн Испани дахь Жозе моуриньогийн удирдлаганд Реал Мадридийн карьер хэр байна?
“Энэ бол миний карьер дараагийн үе, би маш сэтгэл хангалуун байна. Бидэнд хангалттай өдөөлт, шалтгаан байгаа бөгөөд амжилтын төлөө зүтгэж байна. Бид Барселона гэсэн агуу багийн эсрэг тэмцэлдэж байгаа нь жишээлбэл Ла лигийг илүү хүнд сорилт болгон хувиргаж байгаа.
“Миний хувьд Ла лигийг авахыг хүсч байна. Миний авч байгаагүй ганц цом. Харамсалтай нь Ливерпүүлд лигийн аваргыг авч байгаагүй боловч Мадридад авна гэж найдаж байна. Аваргуудын лиг гэдэг Аваргуудын лиг боловч миний хувьд Ла Лиг илүү чухал.”
“Би энд жаргалтай байна. Реал бол гайхалтай менежр удирдаж байгаа, сайн багтай агуу баг. Өнгөрдөг улирал бидний хувьд хүнд байсныг нуухгүй. Эзэн хааны цомын финалд Барселоны эсрэг тоглосон нь том сорил байсан. Нэмээд Аваргуудын лигийн хагас финал. Бид тэмцсээр байсан боловч харамсалтай нь амжилтанд хүрч чадсангүй. ”
“Дараагийн дараа улиралд Шаби ямар төлөвлөгөөтэй байна? Цээжин дээрээ Лайвербердтэй байхыг нь дахин харах болов уу? ”
“Яагаад үгүй гэж? Хөлбөмбөгт бүх зүйл боломжтой.Хэзээ ч гэж хэзээ ч бүү хэл.”
“Миний хүү Ион бол скаузер. Тэр Ливерпүүлд төрсөн, хэд хэдэн янзын Ливерпүүлийн бүрэн өмсгөлтэй. Тэр “Улаанууд”-ын фэн болох болно. Охин Ани маань 1 настай болохоор бид байнга л араас нь гүйлдэж байна.”
“Би Ливерпүүлд 5 улирлыг үдсэн. Энэ бол миний хувьд нэр төрийн хэрэг. Би нэгэн том гэр бүлийн нэг хэсэг байсан.”
“Би зүгээр л та бүгдэд “Маш их баярлалаа” гэж хэлмээр байна.”
Liverpoolfc.tv
Ladykop
Lady Kop
Lady Kop
 
Posts: 4308
Joined: Tue Sep 16, 2008 3:27 pm

Re: Legends Of Kop..........

Postby Ladykop » Tue Aug 16, 2011 11:50 am

Энэ сэдэв дээр чатлахгүй байхыг хүсье. Буцаагаад наачихлаа.
Ladykop
Lady Kop
Lady Kop
 
Posts: 4308
Joined: Tue Sep 16, 2008 3:27 pm

Re: Legends Of Kop..........

Postby saraul » Tue Aug 16, 2011 6:30 pm

Сайхан бичжээ :eek: бүгдийг ерөнхийд нь харлаа. Дараачийн удаад Хамман юмуу Шмицерын тухай бичиж өгөөч. Станбулын финалын баатрууд шүүдээ
User avatar
saraul
 
Posts: 258
Joined: Tue Nov 03, 2009 4:27 am

Re: Legends Of Kop..........

Postby LFCSukhee » Wed Aug 17, 2011 10:29 am

гоё гоё мэдээ оруулсан хүмүүст маш их талархаж байна.
You'll never walk alone
LFCSukhee
 
Posts: 353
Joined: Wed Apr 27, 2011 11:55 am
Location: Mongolia

Re: Legends Of Kop..........

Postby d_koplord » Thu Aug 18, 2011 1:30 pm

морь барианд орж байгаамшиг л огшуулах юмаа энэ сэдэврүү орохоор
Ямар ч ертөнцөд амьдраад түүнийгээ амьдрал гэж бодоод яваа хүн бэ дээ, би...
User avatar
d_koplord
 
Posts: 208
Joined: Thu Nov 05, 2009 12:37 pm
Location: enterprise architect

Re: Legends Of Kop..........

Postby ПепсиАвая » Thu Sep 29, 2011 2:28 pm

пэпэ шилдэг хаалгачын түүхэнд үлдэнээ
.
User avatar
ПепсиАвая
 
Posts: 74
Joined: Tue Jul 26, 2011 1:17 pm

Re: Legends Of Kop..........

Postby Suarez_0608 » Sun Nov 06, 2011 1:51 pm

Гайхалтай тэсрэлттэй хаадаг хүн шүүдээ.
Suarez_0608
 
Posts: 6
Joined: Fri Aug 19, 2011 6:56 pm

Re: Legends Of Kop..........

Postby nyamaa.lfc » Fri Jun 22, 2012 4:17 pm

би Ливерпүүлийг ямар ч багтай харьцуулж чадахгүй. хожсон ч хожигдсон ч үргэлж дэмжинэ. Алансо Пепе Ж Карра бүгд л домог шүү дэ дээр нь Каут нэмэгдэж байх шиг байна. ийм хүмүүс байхад хайрлахгүй байхын аргагүй шүүдээ. YNWA!
Аваргууд дэвжээн дээр биш, бэлтгэлийн танхимд төрдөг...
User avatar
nyamaa.lfc
 
Posts: 530
Joined: Fri Jun 22, 2012 3:02 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Legends Of Kop..........

Postby Ganbi » Wed Jul 04, 2012 11:59 am

гоё бичлэгнүүд байна. Ливерпүүлд дуртай аав минь Жи-ийн улаан пен байсан. Ливерпүүл бол гайхалтай түүхтэй гайхалтай баг би үргэлж дэмжинэ
Inner Peace
User avatar
Ganbi
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1506
Joined: Tue Aug 17, 2010 5:20 pm
Location: Баншны кафед

Re: Legends Of Kop..........

Postby АЖИГЛАГЧ » Mon Aug 27, 2012 10:06 am

..
User avatar
АЖИГЛАГЧ
 
Posts: 1010
Joined: Mon Apr 30, 2012 8:14 am

Re: Legends Of Kop..........

Postby santos leite kaka » Mon Feb 18, 2013 5:44 pm

https://www.facebook.com/photo.php?fbid ... ed&theater


Залуусаа нэг нэгэндээ тус болооч :)


Image

Бид JET-ийн уралдаанд орж байгаа юм аа. Үүнийг SHARE & LIKE хийгээд өгөөч. Маргааш дуусах юм. Оюундаа хөрөнгө оруулах шагналтай уралдаан учраас маш их хэрэгтэй байнаа :D
Үргэлж Монголтойгоо, бас Милантайгаа
User avatar
santos leite kaka
 
Posts: 263
Joined: Fri Mar 23, 2007 12:38 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Legends Of Kop..........

Postby chuluu » Thu Aug 15, 2013 12:23 pm

Image
Сайхан сэтгэлт Монгол түмний өлмий бат оршиг...
User avatar
chuluu
 
Posts: 1628
Joined: Wed Mar 13, 2013 11:07 am
Location: @Цэнхэр гариг

Re: Legends Of Kop..........

Postby meesh » Thu Apr 17, 2014 6:08 pm

Энд байх ёстой зураг байх оруулчихая.

Image
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Legends Of Kop..........

Postby MJ » Thu Apr 17, 2014 6:45 pm

Бид нар цугаараа КОПУУДЫН ДОМОГ гэсэн үг үү? ккк
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: Legends Of Kop..........

Postby Tdi » Thu Apr 17, 2014 7:01 pm

Haha
User avatar
Tdi
 
Posts: 1510
Joined: Thu Sep 23, 2010 4:24 pm

Re: Legends Of Kop..........

Postby meesh » Fri Apr 18, 2014 10:33 am

Монгол копуудын домог биш юм уу :ногоон:
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

PreviousNext

Return to Английн Премьер Лиг

Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests