Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby jal » Tue Mar 22, 2011 7:59 pm

Өөрсдөө зохицох хэрэгтэй, зүгээр тахимаа өгөх нэг байна өгөхгүй нэг байна, хөлийн цэц дээр очоод энэ алсын сүвээ тавингуутаа цааш мэх хийсэн гэх юм бол давсан хүний л буруу болох байлгүй дээ. Яахуу дээр нь тусахын алдад задарсан бол хамаагүй байдаг байлгүй дээ.
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Nomer 10 » Tue Mar 22, 2011 10:33 pm

Нөхдөө энэ чинь том жижиг 2 аваргын тухай маргалдах сэдэв биш шүү. Ууганаа2491, Эрка 2, жал гэсэн нөхдүүд тэр бүдүүлэг үг хэллэгээ зогсоох хэрэгтэй. Форумын дүрэм зөвхөн хөлбөмбөгийн топикуудаар үйлчилдэг гэж бүү бод. Дүрмэндээ захирагдаж форумдана шүү. Цагаанаа наадуулыгаа бүгдийг нь эхнээс нь сайхан цэвэрлэчихөө. Шинэ гишүүд нь аяндаа тэгээд жаахан дасахаараа хуучирна биз. Энэ Цагаанаа ч гэсэн анх орж ирчихээд Барсагаас болж надтай нэлээн бүдүүлэг байдлаар нэг удаа харьцаж байсан даг. Тэгээд яваандаа форумын уур амьсгалд дасах шиг болсон хэхэ. Ер нь тэгээд хууччуул нь шинэковууддаа үлгэр үзүүлээд л явдаг байх хэрэгтэй. Яахав тэр муу хаа холын Английн 2 баг хамаа алга гэж бодий. Бидний дундын өмч болсон монгол бөх дээр нэгнээ янз бүрээр дуудаад байх хэрэггүй. Зүгээр л сэдвийн агуулга нь юу билээ гэдгээ бодоод явцгаая. Хэдүүлээ 6 бөхийнхөө намтрыг, барилдааныг эхэлж дурсаад дараа нь анх гарч ирсэн үеэс нь эхлээд хоорондын болон бусад гол барилдааны талаар ярилцаад явбал энэ сэдэв нээсний гол хэрэг бүтэх гээд байна. Бас энэ 6 бөхтэй ойр байдаг, ойр байдаг найз нөхөдтэй хүмүүс нь тэдний талаар янз бүрийн юм хумыг нь хамж шимээд бичиж болно. Мэдээж хар буруу талаас нь бус. Энэ 6 чинь монголдоо жинхэнэ од шүү дээ. Юун тэр Сарантуяа, Ариунаа. Жишээ нь Пунцагаа ЖМ Драфтын дээж гарч ирэх үед том поошктой пяавыг өргөж шидсэн гэнэ лээ гэх мэт. Пунцагаа ер нь сумогоор бол Кайо шиг л бөх дөө. Кайо алимыг бяц атгадаг гээ биз дээ. Пунцагаагийн талаар ер нь олон домог яриа байдаг. Тэр бүхнийг нь сэргээгээд явбал хойч үедээ өвлөгдөх өв үлдэж байгаа нь энэ шүү дээ. Энэ 6-ийн бага насны талаар дурсвал хөгжилтэй сонин юм их гарна даа. Миний нэг таньдаг ах Сумьяагийн багын найз. Хорооллын эцэст 13-р байрны найзууд. Тэр ахаас хөгжилтэй юм их сонсож байсан. Тэр ах Сумьяаг мундаг үнэлдэг юм. Тэгээд л бүгд янз бүрийн сонссон дуулснаа гэхдээ бодитойгоор нь бичиж үлдээж байх хэрэгтэй. Яг өөрийнхөө дэмждэг бөхийг дэмжээд бусдыг нь үгүйсгээд явий гэвэл хэн ч чадна. Би гэхэд л жижгийн фэн. Гэхдээ бусдыг нь тэгж муухай хэлэхийг хүсэхгүй. Адилхан л аавын хүүхдүүд, монголын сайхан бөхчүүд. Би хувьдаа тэр Мөнх-Эрдэнэ арсланг хавсардаг барилдаан дээр одоо хүртэл харамсдаг юм. Жижиг тэгээд нэг маргаж үзээд удалгүй тахимаа өгсөн. Энэ мэтчилэн бүр нэг ширхэг барилдааныг хүртэл дурсаад явцгаая. За тэгээд баахан юм нуршлаа. Гол санааг нь бүгд ойсон буй заа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby slo mo jones » Tue Mar 22, 2011 10:51 pm

ийшээ орж ирээд ирээд 6-н сайхан заанаа нэг эргэн дурсан саная гэтэл байдаггүйээ.

Монгол бөхийн маань сэдэв нь ч тэр эвтэй, хийморьлог байвал зүгээршүүдээ. залуусаа. нэг бөхөө магтавч нөгөөг муулаад хэрэггүйшдээ. Тэр бөхийг чинь ч бас хайрлаж хүндэлдэг олон бөх сонирхогчид байгаа.
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Nomer 10 » Tue Mar 22, 2011 11:00 pm

Хүүе чи чинь бөхдөө мундаг юм байлаа шд. Сайхан арвин мэдлэгээсээ хуваалцаж биднийхээ мэлмийг мялааж хайрлаач. Би хувьдаа Бат-Эрдэнэ аваргын заан аваад Хадаа аваргад унадаг жилээс хойш бөхөд уусчихсан байж байгаад арваад жилийн өмнө гадаад явж бөхөөс олон жил хөндийрөөд тэгээд одоо бол таг паг шд. Над мэтийн хүмүүст та нөхдийн бичсэн бичлэг бүхэн чинь алт шиг санагдана даа. Энэ хэдийг яг алалцаад эхэлж байтал бөхөөс холдчихсон юм, золиг гэж. Гэхдээ ерээд оны галзуу барилдаанууд ч бас бий шүү. Пунцагааг Ганбатыг авахад Дамбадаржаад таг ганцаараа нүд дээр орой дээр гаран байж бөх үзэж байсан мартагддаггүй юм хэхэ. Ганцаараа үзсэн цор ганц наадам тэгээд хэн ч санаагүй ам гээд их сонин байсан даа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby slo mo jones » Tue Mar 22, 2011 11:16 pm

Намайг хэлж байна уу. Өө баярлалаа хө. Би Цагаанаа Жүгдэр гээд бөх сониорхогчдын түвшинд хүрэх бол хаач байсын. Багаасаа л бөх үзэж бөхөөр амьсгалж өссөн. Тиймдээ ч үндэсний бөхдөө чин сэтгэлээсээ хайртай. Миний бөхийн талаар бүдэг бадаг дурсамжуудыг сонирхож байгаа бол дараа цаг гаргаж бичиеээ.
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Хашка » Tue Mar 22, 2011 11:57 pm

Миний муу Пунцагаа шиг хээгүй, гүндүүгүй, хэзээ ч хэнтэй ч сайхан барилдчихдаг, айж эмээдэггүй, лут бизнесмэн ч улстөрд орж жонхуурдаггүй жинхэнэ Монгол эр хүний, Монгол бөх хүний характер наа 5-д чинь, тэр Ба аваргад чинь байна уу кэлээтэх
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby mugi19 » Wed Mar 23, 2011 12:12 am

Энэ 6-гийн хамгийн гоё барилдаануудыг ярилцвал зүгээр юмуу, миний бодлоор:
Цэрэнпунцагийн хувьд Сүхбатыг хавирдаг.., 1998 оны наадам
Сүхбатын хувьд Сумъяаг гар ачдаг.., 2000 оны наадам
Өсөхбаярын хувьд Сумъяаг өргөж гаргаж ирээд давуулж гуяддаг.., 2005 оны наадам
Сумъяабазарын хувьд Цэрэнпунцагийг хутгаж давсан барилдаан.., 1996 оны наадам
Гантогтохын хувьд том Сүхбатыг давдаг.., 1994 оны наадам..,
Ганбатын хувьд Сүхбатыг хий татдаг.., Бөхийн өргөөнд нэг барилдааны үзүүр түрүүнд барилдсан, яг хэзээ гэдгий нь санадгүй ээ одоо..,
За тэгээд энэнээс цааш олон байгаадаа.., :smile:
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Цоомоо » Wed Mar 23, 2011 10:07 am

Пунцаг гарьдын сэнжигнээс дугтарч татаад бүтэн эргүүлээд давдаг барилдаанууд ч бас л үзэхэд урамтай, аатай шүү. Тэр шууны бяр нь гэж аймаар юм байсын гэсэн...
Гантогтох гарьд 94 онд П.Сүхбатыг, 2004 онд Мягмарсүрэнг сайхан давж байсан, гоё техниктэй, авьяастай. Бас 2004 онд Сумъяа аваргыг давсан барилдаан байна. Өмнө нь Сумъяад дандаа л бярдуулаад унаад байдаг байсан, тэр жил ч хамаагүй илүүрхэж хаяж байж билээ.
Өсөхөө аваргын хувьд 2000 онд Ганбатыг дайраад давсан, 2003 онд Доржсамбууг тахимдаад давсан 2 барилдаан бас байна.
Сум пад бол доогуур даваануудад бол зүгээр дайраад дайраад эдлээд эдлээд давдаг, өөртөө итгэлтэй, эрэмгий барилдаантай. Ааг омог ч их. Ямар сайндаа 800 жилээр Ганбатыг авахав дээ...Ганболд заан нтр Ганбат 7 давангуут нь Гарьд болчихлоо нтр гээд Баяр хүргэж мүргээд их байсын гэсэн, тэгээд авсан гэлцэх юм билээ...Пунцаг гарьдаар Заан болохдоо хутгасаар байгаад л суулгаж байлаа.
Сүхбатын нэг цагаан сараар, Магалжавт унадаг жил нь байх. Батзоригийг хавирдаг санаанаас гарьдгүйн, барьцаа тавиад л тас гээл хавирсан. Би үзэж байгаад яг барьцаа тавих үед нь хавирах нь гэж бодож дуусаагүй шахуу байтал л хавирсан...
Ганбатын сайхан барилдаан гэвэл Сүхбатыг Үндсэн хуулийн барилдаанаар нэг сэнсрүүлээд татдаг байна, а.а байхдаа янзтай хавирдаг байсан.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Чуугий » Wed Mar 23, 2011 1:11 pm

hashka_et wrote:Миний муу Пунцагаа шиг хээгүй, гүндүүгүй, хэзээ ч хэнтэй ч сайхан барилдчихдаг, айж эмээдэггүй, лут бизнесмэн ч улстөрд орж жонхуурдаггүй жинхэнэ Монгол эр хүний, Монгол бөх хүний характер наа 5-д чинь, тэр Ба аваргад чинь байна уу кэлээтэх

Лайк хийлээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby uuganaa_2491 » Wed Mar 23, 2011 3:15 pm

Өсөхбаяр вс Сумьяабазар 11-6
1995 - Улсын наадам 6 даваа тунаж - у/н Сумьяабазар - + а/а Өсөхбаяр 0-1
1997 - Улсын наадам 5 даваа тунаж - у/з Өсөхбаяр + - у/з Сумьяабазар 2-0
1999 - Улсын наадам 8 даваа тунаж - у/з Өсөхбаяр - + у/з Сумьяабазар 2-1
2000 - Улс тунхагласны ой 6 даваа тунаж - У/з Өсөхбаяр - + у/з Сумьяабазар 2-2
2001 - Улсын наадам 7 даваа тунаж - у/з Өсөхбаяр + - у/з Сумьяабазар 3-2
2002 - Цагаан сар 6 даваа тунаж - у/з Өсөхбаяр - + у/з Сумьяабазар 3-3
2002 - Улсын наадам 7 даваа тунаж - у/з Өсөхбаяр + - у/з Сумьяабазар 4-3
2003 - Улсын наадам т/ү - у/ар Өсөхбаяр + - у/з Сумьяабазар 5-3
2004 - У/ар Д.Данзангийн 110 жил шөвгийн 4 тойргоор - У/ав Өсөхбаяр - + у/г Сумьяабазар 5-4
2004 - Ардчилсан хувьсгалын ой т/ү - у/ав Өсөхбаяр + - у/г Сумьяабазар 6-4
2005 - Цагаан сар т/ү - у/ав Өсөхбаяр + - у/г Сумьяабазар 7-4
2005 - МАХН-ын ой т/ү - у/ав Өсөхбаяр + - у/г Сумьяабазар 8-4
2005 - Улсын наадам т/ү - у/ав Өсөхбаяр + - у/г Сумьяабазар 9-4
2006 - Улсын наадам 9 даваа тунаж - Дал/ав Өсөхбаяр - + у/г Сумьяабазар 9-5
2006 - Нийслэлийн ой т/ү - Дал/ав Өсөхбаяр - + у/ав Сумьяабазар 9-6
2007 - Цагаан сар т/ү - Дал/ав Өсөхбаяр + - у/ав сумьяабазар 10-6
2007 - Аваргуудын нэрэмжит барилдаан т/ү - дал/ав Өсөхбаяр + - у/ав Сумьяабазар 11-6
uuganaa_2491
 
Posts: 317
Joined: Fri Nov 16, 2007 5:32 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Makaveli » Wed Mar 23, 2011 4:09 pm

hashka_et wrote:Миний муу Пунцагаа шиг хээгүй, гүндүүгүй, хэзээ ч хэнтэй ч сайхан барилдчихдаг, айж эмээдэггүй, лут бизнесмэн ч улстөрд орж жонхуурдаггүй жинхэнэ Монгол эр хүний, Монгол бөх хүний характер наа 5-д чинь, тэр Ба аваргад чинь байна уу кэлээтэх

:eek:
Үнэхээр сайн бөх шүү. Одоо ч Сэм авгынхруу яваад нэлээд удлаа. Тэндээс л компаниудаа удирдаад явж байгаа.
Ахаасаа болж амжилт нь буурч, гэр бүлээ тэжээх чухал үүрэг ноогдсоноор алдаагүй байх. Харин түүний барилдааныг шимтэн үзэгч бид хэдэд л хэцүү байсан. Ах нь одоо овоо архи уухгүй хүмүүжээд охин компани болох Жемнэт-ийн санхүүгийн албаны дарга хийгээд явж байгаа.
Сүүлд наадмаар Жижиг аваргад амлуулаад их л шатаж барилдаад унасан. Дараа нь өгсөн ярилцлагыг нь уншсан хүмүүс мэдэж байгаа байхдаа. Жижиг аваргыг магтсан байсан. Үнэхээр дайчин бөх шүү.
User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 3092
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Чуугий » Wed Mar 23, 2011 4:12 pm

Makaveli wrote:Сүүлд наадмаар Жижиг аваргад амлуулаад их л шатаж барилдаад унасан. Дараа нь өгсөн ярилцлагыг нь уншсан хүмүүс мэдэж байгаа байхдаа. Жижиг аваргыг магтсан байсан. Үнэхээр дайчин бөх шүү.

Завханы аймгийн заан Батсайхан 4 даваад гараад ирсэн байсан.Пунцаг начин болгох хор найруулчихсан байсан чинь Сүхбат амлаад хаячихсан тэрнээс болоод л тэгж их шатаж барилдсан гэлцдэг юм билээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Makaveli » Wed Mar 23, 2011 4:27 pm

Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан сэдэв нээчихээд муудалцаад яах нь вэ бөх сонирхогчид минь. Ядаж Бөхийнхөө сэдэвт хэрүүлгүй байцгаая. :beer
User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 3092
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Penny_deegii » Wed Mar 23, 2011 6:06 pm

uuganaa_2491 wrote:Өсөхбаяр вс Сумьяабазар 11-6
1995 - Улсын наадам 6 даваа тунаж - у/н Сумьяабазар - + а/а Өсөхбаяр 0-1
1997 - Улсын наадам 5 даваа тунаж - у/з Өсөхбаяр + - у/з Сумьяабазар 2-0
1999 - Улсын наадам 8 даваа тунаж - у/з Өсөхбаяр - + у/з Сумьяабазар 2-1
2000 - Улс тунхагласны ой 6 даваа тунаж - У/з Өсөхбаяр - + у/з Сумьяабазар 2-2
2001 - Улсын наадам 7 даваа тунаж - у/з Өсөхбаяр + - у/з Сумьяабазар 3-2
2002 - Цагаан сар 6 даваа тунаж - у/з Өсөхбаяр - + у/з Сумьяабазар 3-3
2002 - Улсын наадам 7 даваа тунаж - у/з Өсөхбаяр + - у/з Сумьяабазар 4-3
2003 - Улсын наадам т/ү - у/ар Өсөхбаяр + - у/з Сумьяабазар 5-3
2004 - У/ар Д.Данзангийн 110 жил шөвгийн 4 тойргоор - У/ав Өсөхбаяр - + у/г Сумьяабазар 5-4
2004 - Ардчилсан хувьсгалын ой т/ү - у/ав Өсөхбаяр + - у/г Сумьяабазар 6-4
2005 - Цагаан сар т/ү - у/ав Өсөхбаяр + - у/г Сумьяабазар 7-4
2005 - МАХН-ын ой т/ү - у/ав Өсөхбаяр + - у/г Сумьяабазар 8-4
2005 - Улсын наадам т/ү - у/ав Өсөхбаяр + - у/г Сумьяабазар 9-4
2006 - Улсын наадам 9 даваа тунаж - Дал/ав Өсөхбаяр - + у/г Сумьяабазар 9-5
2006 - Нийслэлийн ой т/ү - Дал/ав Өсөхбаяр - + у/ав Сумьяабазар 9-6
2007 - Цагаан сар т/ү - Дал/ав Өсөхбаяр + - у/ав сумьяабазар 10-6
2007 - Аваргуудын нэрэмжит барилдаан т/ү - дал/ав Өсөхбаяр + - у/ав Сумьяабазар 11-6


2 заан цолтой бөх 5 болон 7-гийн даваанд тунасан гэж үү? :smile:
2001 онд 1024 бөх барилдсан гэхээр 7-гийн даваанд 16 бөх үлджээ...
Penny_deegii
 
Posts: 540
Joined: Thu Sep 03, 2009 1:24 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby ЦАГААН » Wed Mar 23, 2011 6:18 pm

Penny_deegii wrote:2 заан цолтой бөх 5 болон 7-гийн даваанд тунасан гэж үү? :smile:
2001 онд 1024 бөх барилдсан гэхээр 7-гийн даваанд 16 бөх үлджээ...


тэхх... 2 заан 5-ын даваанд тунасан нь бараг түүхэнд ганц байлгүй дээ. Яахав тэр жил чинь Оргилбод энэ тэр гэсэн 7 начин төрсөн юм, одоо энэ Адъяахүү, Балжинням, Хатансайхан, Элбэг, Чулуунбаатар нэг нь хэн билээ дээ... тэгээд Гантогтох 4 бөхөөс ам авч А.Сүхбат начинг аваад отгон 2 заан тунаж билээ.
Их ч гоё барилдсан, 2 хөөрөхн чөрийсөн нарийхан юмнууд, Сумъяа сугадаж хутгаад хутгаагаа хөмрөө болгох гэж зүтгээд арай л баралгүй доорно орсон, Сумъяа улсад шөвгөрч чадаагүй ганцхан наадам нь энэ... үүний дараагийн 2 жил гэхэд л үзүүрлэсэн юм ш дээ...

1024-д тунадаг бол бас харамсалтай. 4 заан бөөндөж төрүүлэх компаньт ажлын золиос болсон. Пунцагаа Баяржавхланг аваад, Ганаа Бумбаярыг аваад энэ 2 тунасан. Харин барилдаан их хурдан шийдэгдсэнд Сумъяа харамсаад уйлаад тахимаа өгч байсан нь олон хүний санаанаас гардаггүй байх...

1999 онд ч бас том л тунаа үүссэн, 6 дээр. Пунцаг Сэржбүдээг авсны дараа, Ганаа бас л ам авах болж энэ удаад Өсөхөөг авчихсан юм, миний ганц гайхаж явдаг ам л энэ дээ. Тэгээд Сумъяа жижиг 2 тунасан галзуу барилдаан болж билээ. Уг нь том Сүхбат 5 дээр Ганболд зааныг хуссан бол шилдэг 6 маань хоорондоо үзэж Пунцаг мэдээж Ганбатыг авна, бүүр алаантай юм болох байлаа... Гэхдээ 2000 онд Пунцаг Ганбатыг аваагүйг бас санах хэрэгтэй, 99 оны наадмын үе бол Ганбат хамгийн оргил үе нь байсан байж магадгүй шүү...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Цоомоо » Wed Mar 23, 2011 7:01 pm

ЦАГААН wrote:Ганаа бас л ам авах болж энэ удаад Өсөхөөг авчихсан юм, миний ганц гайхаж явдаг ам л энэ дээ. Тэгээд Сумъяа жижиг 2 тунасан галзуу барилдаан болж билээ.

Би лав тодорхой л ам гэж боддог.
Өсөхөө тэр үед сул нь байсан.
Сүхбатыг өмнө нь 97 онд амалж байсан, иймэрхүү нөхцөл байдлаас. 2-уулаа ч унаж магадгүй, тэрний оронд хэн нэг нь дээшээ явъя гэж тооцсон байх.
Тэгээд л Өсөхөөг авсан биз.
Сумъяа бол тэр үедээ хамгийн чанга нь л байсан. Өмнөх жил нь үзүүрлэцэн.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Цоомоо » Wed Mar 23, 2011 7:10 pm

95 онд амлаагүй тунасан л даа.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Penny_deegii » Wed Mar 23, 2011 7:21 pm

Гантогтох гарьд болон Сумьяа аварга хоёрын хоорондын барилдаанууд?
Миний санаж байгаагаар 2004 онд 8 дээр таараад Гантогтох давсан. Харин дараа жил нь Сумьяа давсан. Давахдаа наадмын асрын гадсыг толгойгоороо шаагаад уначихаж билээ...
Бусад заал танхимын барилдаануудад Сумьяа илүү байсан санагдах юм. Худалч хүнд бол Сумьяабазар 2004 онд бэлтгэл бараг хийгээгүй юм гэсэн. Наадмын өмнө Японд хэсэг хүчний бэлтгэл хийж байгаад ирсэн гэлүү дээ. Тэр наадам уг нь мань хүний хувьд их боломжтой байсан даа. Хүчтэй өрсөлдөгч нь 4-ийн даваанд үсрээд өгсөн. Шөвгийн 4-т Пунцаг, Сүхбат, Гантогтох гээд ер нь хаяхаар л бөхүүд байсан даа...
Гэснээс Пунцаг гарьд Сүхбат аварга хоёрын барилдаан айхтар ширүүн болсон шүү... 5-ын даваанд Сүхбат Завханы Нямсүрэнг амласнаас болоод тэгж уурласан гэсэн үү? Эсвэл 8-д өөрийг нь авчихаар уурласан юм болов уу?
Penny_deegii
 
Posts: 540
Joined: Thu Sep 03, 2009 1:24 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Чуугий » Wed Mar 23, 2011 7:24 pm

Penny_deegii wrote:Гэснээс Пунцаг гарьд Сүхбат аварга хоёрын барилдаан айхтар ширүүн болсон шүү... 5-ын даваанд Сүхбат Завханы Нямсүрэнг амласнаас болоод тэгж уурласан гэсэн үү? Эсвэл 8-д өөрийг нь авчихаар уурласан юм болов уу?

Чуугий wrote:
Makaveli wrote:Сүүлд наадмаар Жижиг аваргад амлуулаад их л шатаж барилдаад унасан. Дараа нь өгсөн ярилцлагыг нь уншсан хүмүүс мэдэж байгаа байхдаа. Жижиг аваргыг магтсан байсан. Үнэхээр дайчин бөх шүү.

Завханы аймгийн заан Батсайхан 4 даваад гараад ирсэн байсан.Пунцаг начин болгох хор найруулчихсан байсан чинь Сүхбат амлаад хаячихсан тэрнээс болоод л тэгж их шатаж барилдсан гэлцдэг юм билээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby ЦАГААН » Wed Mar 23, 2011 7:37 pm

Цоомоо wrote:
ЦАГААН wrote:Ганаа бас л ам авах болж энэ удаад Өсөхөөг авчихсан юм, миний ганц гайхаж явдаг ам л энэ дээ. Тэгээд Сумъяа жижиг 2 тунасан галзуу барилдаан болж билээ.

Би лав тодорхой л ам гэж боддог.
Өсөхөө тэр үед сул нь байсан.
Сүхбатыг өмнө нь 97 онд амалж байсан, иймэрхүү нөхцөл байдлаас. 2-уулаа ч унаж магадгүй, тэрний оронд хэн нэг нь дээшээ явъя гэж тооцсон байх.
Тэгээд л Өсөхөөг авсан биз.
Сумъяа бол тэр үедээ хамгийн чанга нь л байсан. Өмнөх жил нь үзүүрлэцэн.


аан, миний санаа болохоор Гантогтох унасан ч яадаг юм Сумъяаг аваад зүгээр л зуураад зогсож байхад болно, Сүхбат аварга Өсөхөөг гялс хусчихаар нь дараагийн даваанд Сумъяаг сулхаан болгоод жижгээд өгчих боломжтой л гэж тухайн үед бодож байсан юм.

Penny_deegii wrote: Шөвгийн 4-т Пунцаг, Сүхбат, Гантогтох гээд ер нь хаяхаар л бөхүүд байсан даа...
Гэснээс Пунцаг гарьд Сүхбат аварга хоёрын барилдаан айхтар ширүүн болсон шүү... 5-ын даваанд Сүхбат Завханы Нямсүрэнг амласнаас болоод тэгж уурласан гэсэн үү? Эсвэл 8-д өөрийг нь авчихаар уурласан юм болов уу?


Энэ 3-ыг л хаячихдаг бол улсад түрүүлэх асуудалгүй бусуу... энэ 3ын аль ч байсан Сумъяаг улсад хаяжил явсан хүмүүс...

Нямсүрэн бишээ Заханы Яруугийн а.з Батсайхан гэж бөх, улсад 2 дахиа 4 давчаад байхад нь Сүхбат аварга аваад хаячихсан юм. Жижиг аварга тооцсон байх л даа...
Өсөхөө уначлаа, Ганбат уначлаа... одоо нөгөө 3 нь үлдсэн. Би ам авна, 4-д энэ 3 байж байвал Цэрэнпунцагийг авна, харин 4-д Ба аварга ам аваад Цэрэнпунцаг үзүүрт хүрээд би түүнтэй үлдэж болох бариант байна. Иймд энэ наадамд Пунцагтай барилдах нь тодорхой боллоо. За жаахан шатаанаа... гээд л Батсайханг авсан байж магадгүй, эсвэл зүгээр л хамгийн сул нь Батсайхан байсан биз. Уг нь тэр жил хүртэл Сүхбат аварга 5 дээр улсын цолгүй хүн аваагүй байсан санагдана, тэгэхээр нь л сэжиглээд байгаа юм л даа.

Харин Пунцагаагийн хувьд бол жижиг аваргаас амаа солихыг хүсээд бүтэхгүй болохоор нь тэр жил жижиг аваргыг дагаж галд гарсан а.а Өсөх-Ирээдүйг авсан гэж Сэлэнгийн манай нэг хуурай ах надад харамсангуй хэлж байсан.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Цоомоо » Wed Mar 23, 2011 8:02 pm

ЦАГААН wrote:Жижиг аварга тооцсон байх л даа...
Өсөхөө уначлаа, Ганбат уначлаа... одоо нөгөө 3 нь үлдсэн. Би ам авна, 4-д энэ 3 байж байвал Цэрэнпунцагийг авна, харин 4-д Ба аварга ам аваад Цэрэнпунцаг үзүүрт хүрээд би түүнтэй үлдэж болох бариант байна. Иймд энэ наадамд Пунцагтай барилдах нь тодорхой боллоо. За жаахан шатаанаа... гээд л Батсайханг авсан байж магадгүй, эсвэл зүгээр л хамгийн сул нь Батсайхан байсан биз. Уг нь тэр жил хүртэл Сүхбат аварга 5 дээр улсын цолгүй хүн аваагүй байсан санагдана, тэгэхээр нь л сэжиглээд байгаа юм л даа.

За тийм аймаар тооцно ч гэж юу байхав.
Ганбат чинь Уламбаярт 5 дээр л унасан, Сүхбат Батсайханыг дараа нь амлаагүй л байлгүй.
Тэгээд ч ер нь 2004 онд бол Пунцаг гарьд Сүхбатыг бараахааргүй болсон үе нь л дээ, бөхөд нэг их цаг гаргахаа больсон ч байсан. Яахав эрэмбээрээ 6 даваад, Бат-Эрдэнэ аварга нэг дэмжсэн болж байгаа юм. Тэрнээс 7 дээр Мягмарсүрэнг амлаад барилдсан ч унахаар шахуу л байх.
Тэгээд ер нь Пунцаг Сүхбаттай барилдахаараа л шатаад байхгүй болчдог хүн...
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Penny_deegii » Wed Mar 23, 2011 8:07 pm

2003 онд Сумьяа Сүхбатыг дэлбэртэл нь чулууддаг барилдааны бичлэг байхгүй биз?
Бас тэр барилдаан дээр хэдийн даваанд билээ Пунцаг гарьд нэг нөхрийг их дээр гаргаж ирээд хаяж байсан. Ер нь 2003 оны цагаан сарын барилдааныг бүтнээр нь олж үзэх юмсан. Мартагдахааргүй барилдаанууд ч их болсон доо...
Penny_deegii
 
Posts: 540
Joined: Thu Sep 03, 2009 1:24 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Чуугий » Wed Mar 23, 2011 8:17 pm

Penny_deegii wrote:Бас тэр барилдаан дээр хэдийн даваанд билээ Пунцаг гарьд нэг нөхрийг их дээр гаргаж ирээд хаяж байсан.

Бадам-Очир начинг 5н даваанд байхаа.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Yes Man » Wed Mar 23, 2011 8:27 pm

Сүүлд сонин дээр намайг битгий амлаач гэж гуйгаагүй болохоор нь Батсайханыг авсан гээд биччихсэн байсан шд...... Сүхбат зальтай хүн.... Ямар нэг тооцоо хийгээд л шатаагаа биз.... Тэрнээс Пунцагаа бэлтгэлээ хийхгүй болоод хүч суларчихсан байсан үе..... Тэгээд өөрийг нь авсанд яаж давахаа л бодохоос биш амлаллаа гэж уурлаагүй биз.....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby J@x » Wed Mar 23, 2011 8:29 pm

Бадруул wrote:
Цоомоо wrote:95 онд амлаагүй тунасан л даа.

Юу билээ? Тэглүү?

Аймар юм өө 2011-1995=16 23-16=7 7настайдаа арай ингэж сайн санамааргүй юм.
Би ч чамаас 1 дүү юм байна лээ. Гэхдээ 1995 он нтрийн ам мамыг бол санах ч үгүй байна. 1999 хавьцаагаас эхэлж ам нтрийг нь ойлгодог болсон. Гэхдээ багаасаа бөх үздэг байсан. Мөнх-Эрдэнэ арсланг дэмждэг байсан.
Жаахан залаад байна уу даа хө :ногоон:
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13301
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests