my.agapimu wrote:
Өнөөгийн байдал:
Цаашдын хандлага:
Ингээд нээлттэй орхиж байна. Та бүхэн санал бодлоо хуваалцах бизээ..,
Монгол бөхийн өнөөгийн байдал бол Монгол бөхийн хөгжлийн оргил үе. Олон талаас нь хэлж болно. Үүний ганцхан жишээ нь олон дэвжээд байна. Одоо бөхчүүд маань дэвжээ тойрч бэлтгэл хийдэг болсон байна. Бөхийг олон олон хувь хүмүүс, байгууллагууд дэмждэг болж. Цагаан сарын барилдаанд 3алуу бөх багтахгүй байна, сумын заануудын барилдаанд 400 гаруй залуучууд барилдаж байна гээд л..............
Харин нэг зүйлийг онцлоход, дүрэмтэйгээ холбогдоод ч тэрүү, бэлтгэл сургуулилалтаас үүдээд ч тэрүү, бөхчүүд их жин нэмсэн нь Монгол бөхийн тэрхүү мэхний гайхамшиг, сэтгэл ханамжийг л гаргах нь ихээр багасаж байна. Үндсэндээ Монгол бөх нэгнийгээ дарж унадаг л зүйл болох гээд байна гэхэд бас л хэлсдэхгүй, бодох л зүйл болсон байна.
Цаашдын хандлагын тухайд болбоос:Нийгмийн буюу нийтийн гэх шинжээ улам өргөтгөж Монгол бөх Монгол үндэстнээс хальж хавтгай болох хэрэгтэй. Үүний эхлэл нь Монгол туургатны үндэсний бөхийн наадам гэж ойлгож байна.
Угаас хэт уламжлалыг баримталсан бүхий л зүйлс зөвхөн түүх төдий болон үлддэг нь түүхийн үнэн. гэж оновчтой хэлсэн байна. Шинэчлэлд уламжлал хэрэгтэй, шинэчлэлд уламжлалыг эс тооцвол шинэчлэл бус сүйтгэл болно. Тиймээс дэвшилтэд уламжлалыг хадгалсан Монгол бөхийн шинэчэл хэрэгтэй. Нээлттэй олон талаас нь авч үзэх хэрэгтэй.
Монгол бөхийг хавтгай болгож чадаж гэмээнэ Монгол зон олны энэ цагт дэлхийн түүхэнд гүйцэтгэж байгаа томоохон хувь нэмрийн нэгэн болох буй заа.
Нөгөөнтэйгүүр их спортын суурь, МОНГОЛ БӨХ. Үүнийг улам илүүгээр нотлон гаргах хэрэгтэй.
МҮБХ Монгол бөхийн олон сайхан барилдааныг хийж байгаа нь сайшаалтай ч, энэ тал дээр бол тун муу ажиллаж байгаа.
2010-01-03-нд НАЧИН цолтой бөхчүүдийн хүндэтгэлийн барилдаан болсон юм. Барилдааны дараачаар бөх үзэгчидтэй уулзалт ярилцлага хийсэн юм. Тэр ярилцлаганд оролцсон хүмүүсээс 10 хүнийг дааачийн бөх үзэх эрхийн бичгээр шалгаруулна гэж билээ. Тэгсэн 50-60-аад хүн үлдсэн юм даг. Тэнд бөхийг байнга үздэг, миний эчнээ танилууд л байсан. Тэгэхэд МҮБХ-ны нөхдүүд дараагийн бөхийн билет өгнө гэхээр үлдэв үү гэж байсан юм даг. Уг нь тэнд Монгол бөхийг байнга үзэж түүнээс тайшаал, их цэнгэлийг авдаг, бөхийн үнэнч үзэгчид байсан даа... Тэгэхээр үзэгчээ тийн ойлгож байгаа нь хөгжил хаана байгааг нэг талаар илэрхийлж байгаа юм даа...
Нөгөөнтэйгүүр, Энэ мэт олон олон хүмүүсийн санаа бодлыг анханд авах хэрэгтэй. Дараа нь шат дараатайгаар хэлэлцүүлэх хэрэгтэй.
Монгол бөх МОНГОЛ түмний ӨМЧ. Тиймээс тэдний ОРОЛЦОО чухал. Оролцохгүй байх гэж бодох хэрэггүй. Тэд оролцоно...... За үүнийг өгүүлэх бус, цөөн өгүүлэх нь:
Монгол туургатны Үндэсний бөхийн ДАШТ-ээс л эхэлнэ ш дээ...