INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

NBA, FIBA, WNBA, NCAA гэх мэт..

Moderator: Сагсан бөмбөг модууд

INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

Postby rednasca » Tue Nov 21, 2006 10:01 am

ЗА, БИ БЭЭР НЭГЭН САГСАН БӨМБӨГ СОНИРХОГЧИЙН ХУВЬД ӨӨРИЙН ЧАДАЛ, ХЭМЖЭЭНИЙ ХЭРЭЭР ТА БҮХЭНД БИДНИЙ ҮЗЭХ ДУРТАЙ ҮНДЭСНИЙ САГСАН БӨМБӨГИЙН ЛИГИЙН ЭРГЭН ТОЙРОНД БОЛЖ БУЙ СОНИРХОЛТОЙ МЭДЭЭЛЛИЙГ АРАЙ ӨӨР ӨНЦГӨӨС НЬ ХҮРГЭХЭЭР ШИЙДЛЭЭ....ЗАВ ЗАЙ ГАРСАН ҮЕДЭЭ ТУХАЙН ӨДРИЙН ТОГЛОЛТЫН ТОЙМООС ХҮРГЭХИЙГ ХИЧЭЭНЭЭ...АНХААРАЛ ТАВЬСАНД ТАЛАРХАЯ....
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby rednasca » Tue Nov 21, 2006 10:03 am

ШИНЭ ДҮРМҮҮДИЙН ТУХАЙ - САЙН УУ, МУУ ЮУ? АЛЬ НЬ ВЭ? ХӨ.....

шинэ улирал эхлээд 3 долоо хоног болж, багууд 8-11 тоглолт хийгээд байна....энэ улирлын тоглолт шинэ бөмбөг, тоглогчдын зан авирын талаарх шинэ дүрэм гээд нилээн онцлогтой болж байгаа билээ....улирлын эхэнд шинэ бөмбөгийг нилээн тоглогчид шүүмжилж байсан бөгөөд лигийн удирдлага байдлыг харна гэж байсан....саяхан нэгэн судалгаа гарсан бөгөөд шидэлтийн хувь, торгуулийн хувь үл ялиг нэмэгдэж, харин бөмбөг алдалт буюу залж байгаад алдах үзүүлэлт мэдэгдэхүйцээр багассан байна....энэ байдлаас харахад шинэ бөмбөг цаашид үлдэх шинжтэй....гэхдээ шинэ бөмбөгний онцлог /сул тал уу? давуу тал уу?/-ийг баталсан нэг жишээ гарсан нь НЬЮ ЖЕРСИ багийн хамгаалагч Винс Картер цаг дуусч байхад 3 онооны шугамаас шидсэн бөмбөг цагирагны хүзүүнд "наалдаж", торонд орсон явдал байлаа....улмаар түүний баг нэмэлт цагт хожил авсан нь эсрэг багийнхан хуучин бөмбөгтэй байсан бол тэр бөмбөг шууд ойгоод явах байсан гэсэн "харуусал", "гомдол" хэлэхэд хүргэсэн байна....хэхэ....
зан авирын талаар гаргасан шинэ дүрэм буюу "Zero tolerance" бодлого нь бас л их маргааны сэдэв болоод байгаа билээ.....шүүгчийн аливаа шийдвэрийг эсэргүүцэх, маргалдах, бөмбөг шидэх зэргээр тоглогчийг зөв зохистой үйлдэл хийгээгүй үед өгдөг байсан техникийн алдааг бүүр чанга дүрэмтэй болгосон нь тоглогчдод өөрсдийн сэтгэл хөдлөлөө гаргах боломж олгохгүй байна, сагсан бөмбөг бол сэтгэл хөдлөлтэй зайлшгүй холбоотой, ингээд байвал үзэгчээ алдана зэргээр маргааныг өдөөж байна.... шүүгчтэй маргалдаж, техникийн алдаа их авдагаараа алдартай Рашид Уоллес "энэ бол надад зориулж гаргасан дүрэм" гэж хэлээд шуугиулсан.....үнэхээр ч тэрээр эхний хэдэн тоглолтод нилээн олныг авч, өөрийн хувийн анти-рекордоо эвдэх /жилд 41 техникийн алдаа/ магадлал өндөр явж байсан боловч сүүлийн үед байдал арай эерэгээр эргэж байна.... хэхэхэ.....үнэхээр ч техникийн алдаа аваад байвал нэгэнт ихэр цамхаг /Уоллесууд/ -ийн өрөөснийг явуулсан тэдний баг улам л хүнд байдалд орох нь дамжиггүй...тиймээс түүнийг өөрийн хариуцлагаа сайтар ухамсарлаж эхэллээ гэж сайшааж байна....
нийт лигийн хэмжээнд улирал эхлээд эхний 39 тоглолтод 50 техникийн алдаа гарсан бол сүүлийн 79 тоглолтод 56 алдаа гарсан байна...тоглогчид маань дасч эхэлж байх шиг....харин үр дүн нь цаашид яаж гарах нь сонирхол татаж байна..
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby rednasca » Tue Nov 21, 2006 6:11 pm

БАГУУДЫН РЕЙТИНГ: СЮРПРИЗ

1. ЮТА ЖАЗЗ /9-1/
мэлоун, стоктоны үе эргэн ирж байх шиг байна. Буузерын гайхалтай тоглолт, Окурын мэргэн шидэлтээс гадна Вильямс 2 дахь жилдээ тоглож буй залуучуудад тохиолддог "гай түтгэр"-ээс ангид шилдэг тоглолт үзүүлж байна..тэр дундаа бидний хайртай тоглогч АК-47 маань гэмтэлтэй байгаа шүү дээ....ЖАЗЗ ХӨГЖИМЧИД талбай дээрээ мөн хожигдолгүй явна...залуу тоглогч болох Миллсапп /энэ нэрийг сайн тогтоогоорой/ Слоуны итгэлийг нэгэнт олоод байна.
2. САН-АНТОНИО СПЭРЗ /8-2/
магадгүй тэд залуу, туршлагагүй баг болох Шарлоттад хожигдсон нь тэдэнд итгэдэг хүмүүст нэгийг бодуулсан байж магад....гэхдээ л Спэрз бол Спэрз....тэднийг энэ жил дахиад л өндөр амжилт үзүүлэхийг хэн ч үгүйсгэхгүй....нөгөө л хэд, нөгөө л гайхалтай тоглолт...
3. ЛОС-АНЖЕЛЕС КЛИППЕРС /6-2/
өнгөрсөн жилийн шуугианы эзэд Лос-Анжелес хотын шилдэг баг гэдгээ баталсаар.....муу мэдээ гэвэл 50 сая гаруй долларын өртөгтэй сэгсгэр шар залуугийн сэтгэл нь тайвширсан бололтой.....бас ливингстоны тоглолт нэг л орохгүй...."цоорох" жилийг нь дахиж нэг жил хүлээх бололтой...
4. КЛИВЛЭНД КАВАЛИЕРЗ /7-3/
ЛЕБРОН.......энэ хүн тоглож байгаа цагт энэ баг амжилт үзүүлэх нь тодорхой болоод байна....Гууден, "том" Зи нар нэг л сайн тусалж чадахгүй байгаа ч Дорнод бүсийн "мангас" гэсэн цолыг өгчихөд нэг их буруудахгүй болжээ....дээр нь Хьюз гэмтлээ эдгээгээд ороод ирнэ гэж байгаа....
5. ДАЛЛАС МАВЕРИКС /5-4/
улирлын эхэнд жаахан сандарсан ч яах аргагүй Өмнөд бүсийн аваргууд гэдгээ нотолж 5 дараалж хожлоо....3 толгойтой мангасуудын нэг "толгой" гэмтэлтэй байгаа ч тэд хожил авч чадаж байна....Новитцки 7 удаа дабл-дабл хийсэн гээд байгаа нь өнгөрсөн жилийн 11 дүгээр сартай харьцуулахад 2-оор илүү байна...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby rednasca » Tue Nov 21, 2006 6:27 pm

ҮРГЭЛЖЛЭЛ....

6. НЬЮ-ОРЛЕАНС ХОРНЕТС /7-3/
Полын ур чадвар цагаар өсч байна.....дээр нь шинээр авсан тоглогчид буюу Пежа, Чэндлэр нар хүссэн хэмжээнд тоглож байна.....өнгөрсөн жилийн амжилтаа /38 хожил/ эвдэх биз ээ....гэхдээ дараалан хожоод, дараалан хожигдоод байгаа нь тогтворгүй гэсэн нэр зүүхэд хүргэж магад....

7. ХЬЮСТОН РОКИТС /6-4/
багийнх нь анд ТиМакийн хэлсэнчлэн манай өмнөд хөршийн горзгор эр лигийн шилдэг төвийн тоглогч болсон гэдгээ баталж байна....ТиМакийн баг биш, Яаогийн баг гэж хэлэхэд буруудахгүй мэт....тэд энэ жил үнэхээр юм дуулгаж мэдэх байх шүү....тэгэхийн тулд тоглолтын төгсгөл хийж сурах хэрэгтэй....

8. ЛОС-АНЖЕЛЕС ЛЭЙКЭРС /7-3/
Байнюмийг хэн ингэж хурдан дасч, сайн тоглоно гэж бодож байсан бол? Браун, Мимийн гэмтлийн ачаар өөрт олдсон боломжоо 150 хувь ашиглаж чадаж байна....одоо тэгээд "24" дугаарын тоглогч формондоо орвол ч.....гэхдээ одоохондоо багийг Одом гэгч универсал тоглогч авч явж байна....

9. ОРЛАНДО МЭЙЖИК /7-3/
энэ баг өөрийн дивизионоо тэргүүлж байна....энэ дивизионд нь Майами, Вашингтон гээд багууд байдаг санагдаж байх чинь.....:smile:
Ховард гэдэг "мангас", "эрүүл" Хилл дээр багийн тоглолтой, үүргээ ухамсарласан ирээдүйтэй залуучууд......

10. ГОЛДЕН СТЭЙТ ВАРРИОРЗ /7-3/
дасгалжуулагч Нельсон энэ олон хожлыг өөрийн зөгнөлдөө харсан болов уу...баг нь яг өөрийнх нь хүссэнээр тоглож байна...түүнчлэн хэдий ур чадвар өндөртэй боловч үргэлж гэмтэл, бэртлээс салдаггүй Дэвис гайхалтай тоглож байна...../даанч гэмтчихлээ/....гэхдээ Бидрийнс, Эллис, Питрус гээд залуучууд шуугиулж байна....Данливи нөөцөд, Ричардсоны гэмтэл нь бүрэн эдгээгүй, Мэрфи одооноос л тоглож эхэлж байна....тэгээд энэ баг яаж хожоод байна вэ?
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby chukcha2002 » Tue Nov 21, 2006 6:36 pm

saihan bichleguud baina,
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby rednasca » Tue Nov 21, 2006 6:48 pm

11. НЬЮ-ЖЕРСИ НЕТС /5-4/
лигийн хамгийн шилдэг гурвал+Крстич гэж энэ багийг тодорхойлж байгаа.....дээр нь "хамгийн шилдэг холбон тоглогч" киддийг ирээдүйд орлох Вильямс өөрийгөө сайнаар харуулж байна....харин Жефферсон хэсэг хугацаанд гэмтсэн нь тэдний амжилтад сөргөөр нөлөөллөө....гэхдээ л тэд хавар ихэнх багууд амарч байх үед тоглож л байх бий вий....

12. ДЕТРОЙТ ПИСТОНС /5-5/
өнгөрсөн жил энэ баг 70 ялалт байгуулах магадлалтай явж байсан....6 дахь хожигдлоо нэгдүгээр сарын 31-нд авч байжээ....одоо тэгтэл нөгөөх нь өнөө маргаашгүй тэдэнд ирэх гээд байж байдаг....Мохамед хэдийгээр "том" Бенийг дажгүй орлож байгаа ч /статын хувьд/ тэдний хамгаалалт биш болжээ....гэхдээ л туршлага энэ лигид амжилт гаргахад их том хүчин зүйл болдог шүү дээ....

13. САКРАМЕНТО КИНГЗ /5-4/
хэдийгээр Мартины гайхалтай тоглолт тэд-Бонзи Велсийг-үгүйлэхгүй-байна гэсэн сэтгэгдлийг төрүүлж байгаа ч тэдэнд Бонзи Велс илүүдэхгүй байх байсан гэдэг нь мөн харагдаж л байна....Миллэр нь гэмтсэн....орлогчид нь болох Томас, Абдур нар сэтгэлд хүрэхгүй л байна....сайн мэдээ гэвэл Артестын зан аашаа бүрэн хянахаас гадна багийн жинхэнэ лидэр болж чаджээ.....

14. ДЕНВЕР НАГГЕТС /4-4/
Антони 6 тоглолт дараалж 30-аас дээш оноо аваад л....аймаар юм....хэдий Мартин энэ жил /магадгүй бүүр/ тоглохгүй болж байгаа ч өнгөрсөн жил тэд түүнгүйгээр 19-6 харьцаатай тоглож байжээ....шинээр ирсэн Смитүүд дажгүй тоглож байна...ялангуяа жижиг нь тэдэнд өнгөрсөн жил их үгүйлэгдэж байсан 3 онооны шидэлтийг сайн хийж байна....

15. ФИНИКС САНС /3-6/
тиймээ.....тэдний хожигдол нь хожлоосоо илүү байна....гэхдээ л тэд шилдэг тоглолтоо үзүүлж байгаа...дандаа л илүү байж байгаад сүүлд бариулаад байна....энэ муу зуршлаа арилгаж чадвал боломж бололцоо дүүрэн баг....Стаудемайр одооноос л хуучин хэвэндээ орж эхэлж байх шиг....нэгэнт 100 хувь болчихвол хэн түүнийг зогсоох вэ? би лав мэдэхгүй....
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby a_odko » Fri Nov 24, 2006 12:50 am

:-D:-D:-D Эрчээрээ байгаарай...
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby spain man » Fri Nov 24, 2006 6:46 pm

Сайхан болжээ. :-D Спэрзийн Шарлоттод хожигддог нь Паркер гэмтээд гарснаас болсон ш дээ. Нэгдүгээр үед гэмтчихлүү дээ. Удрих явцгүй тоглоо л тэгээд л гусуулцан.
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13566
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby Цоомоо » Sun Nov 26, 2006 4:53 pm

Сайхан анализ байна.
Энэ эрчээ алдахгүй байхыг хүсье.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby Gray » Mon Nov 27, 2006 9:27 pm

ih taalagdlaa ... tuhailsan Analiz hiigeech ... ig sain bichje ... :-D
Эрүүл хүн 100 зорилготой,
Өвчтэй хүн нэг л зорилготой
Gray
Player of the game
 
Posts: 1374
Joined: Fri Dec 02, 2005 8:17 pm
Location: Ulaanbaatar

Postby rednasca » Tue Nov 28, 2006 1:31 pm

УРАМ ӨГСӨН ТА НАРТАА ТАЛАРХАЖ БАЙНА....АЖЛАА ЗОХИЦУУЛЖ АМЖВАЛ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН БИЧИХ ХҮСЭЛ ЭРМЭЛЗЭЛ ДҮҮРЭН Л БАЙНА...ЗА ИНГЭЭД НБА-ГИЙН БАГУУДЫН ШИНЭ РЕЙТИНГИЙГ ТОЛИЛУУЛЖ БАЙНА....
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby rednasca » Tue Nov 28, 2006 2:10 pm

БАГУУДЫН РЕЙТИНГ: ТУЛАЛДААНД ЗӨВХӨН ХАШРУУД Л НИСДЭГ:
/хаалтад өнгөрсөн долоо хоногийн рейтингийг харуулав/

1. /5/ ДАЛЛАС МАВЕРИКС /10-4/
тэд 10 дараалан ялж чадлаа...хэдийгээр энэ ялалтын цувралд өртсөн 10 багаас зөвхөн 3 нь 50-иас дээш хувийн хожилтой явж байгаа ч тэд гарцаагүй формондоо орсон нь илт....ялангуяа улирлын нээлтийн тоглолтод хожигдсон Спэрзийг талбай дээр нь ялсан нь энэ 2 багийн өрсөлдөөнийг улам буцалгаж байгаа нь лавтай....гараанд өөрчлөлт орж, Харрис, Дампиэр нар сайн тоглож байгаа бол "мангасын 3 дахь толгой" нь эргэн ирлээ...

2. /1/ ЮТА ЖАЗЗ /12-3/
улирлын гол сюрприз болж буй баг гайхамшигт тоглолтуудаа үргэлжлүүлсээр байгаа ч сүүлийн 2 тоглолтод хол зөрүүгээр хожигдсон нь тэднийг рейтинг буурахад нөлөөллөө....харин сайн мэдээ нь хамгаалалтын "мангас" АК-47 гэмтлээ илааршуулан иргэн ирсэн байна....хачирхалтай нь баг нь түүнгүйгээр 5-0 гэсэн үзүүлэлттэй байна....ирээдүй гэгээлэг хэвээр....

3. /2/ САН-АНТОНИО СПЭРЗ /11-4/
заналт дайсандаа талбай дээрээ хожигдсон, чухал тоглогч Ману нь гэмтсэн ч гэлээ Спэрз зайгаа тавих болоогүй байна...айлын талбайд ганц ч хожигдоогүй 8 дараалж ялж, түүхэнд орох хүслийг нь жагсаалтын 10-т бичигдэж буй баг зогсоолоо...Данкан 15000 онооны босгыг давсан төдийгүй 3 жилийн өмнөх шигээ сайн тоглож байна...

4. /15/ ФИНИКС САНС /7-6/
Амаре албан ёсоор эргэн иржээ....Нетстэй хийсэн тоглолтод 7 блок хийж олны эргэлзээг тайллаа....түүнтэй хамт Бэлл, Диау нарын тоглолт ч орж эхэлж байна...хамгийн үнэ цэнэтэй тоглогчийн эрч хүч саарах болоогүй байгаагийн дээр "хамгийн бага үнэлэгддэг" тоглогч Мэрион яг хэвээрээ... дараалсан 4 ялалт....нарны температур улам халсаар....

5. /7/ ХЬЮСТОН РОКИТС /9-4/
Яао багаа оноо /26,4/, самбар /10,4/, шидэлтийн хувь /53,2/, торгуулийн шидэлтийн хувь /84,9/, блок /1,9/ үзүүлэлтүүдээр тэргүүлж байна....сонирхолтой нөгөө лидер МакГрейди оновчтой дамжуулалт буюу 6,7 гэсэн ганцхан үзүүлэлтээр тэргүүлж байна...гэсэн хэдий энэ 2 тоглогчийн хослол одоогоор хамгийн хүчтэй гэдгээ баталсаар...яг л боксчины зүүн, баруун гар шиг....
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby El Payaso » Tue Nov 28, 2006 2:15 pm

Марион асар муу л байна лээ ш дээ... Амар хөөрхий фэнтэзидээ авцан гээд боож үхэх гээд л байна лээ... хэхэхэ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Khosoo » Tue Nov 28, 2006 2:26 pm

T-Mac bol LeBron shig l togloj bgaa. 19 onoo, almost 7 rebs, almost 6 asst
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby spain man » Tue Nov 28, 2006 2:32 pm

нээрээ Мэрион онцгүй байна лээ. Яахав их олон талтай тоглогч гээ л байдгийм надаа таалагддагүй юмаа. мөрөө унжуулчихаад гурваас шидэж байгаа энэ тэр нь
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13566
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby El Payaso » Tue Nov 28, 2006 2:42 pm

41 FG, 66 FTP, 3.2 TO not good!
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby El Payaso » Tue Nov 28, 2006 2:48 pm

нэмж хэлхэд статийг нь харвал ассистээс бусад бүх стат нь карерийнхаа дундажаас буурсан байгаа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby rednasca » Tue Nov 28, 2006 2:49 pm

ҮРГЭЛЖЛЭЛ...

6. /12/ ДЕТРОЙТ ПИСТОНС /9-5/
өнгөрсөн долоо хоногт ялагдал амссангүй...гэхдээ өөлөх хүнд дандаа сул багуудыг хожсон мэт санагдах байх...магадгүй тэд 6 дугаар байр эзлэх эрхгүй ч байж мэднэ...гэхдээ Дорнод бүсийг төлөөлүүлж эхний 10-т ядаж 1-2 баг оруулья даа....Рашид Уоллес "Том" Бений эзгүйд самбарт сайн ажиллаж байна...түүний самбар, блокний статистик эрс нэмэгджээ...

7. /14/ ДЕНВЕР НАГГЕТС /8-4/
дээшээ огцом "үсэрсэн" багийн нэг....Энтони энэ жил гуйж биш, гуядаж Бүх Оддын тоглолтод оролцох бололтой....түүнчлэн "шинэ" Смитүүдийн "бага" нь өнгөрсөн жил дутагдаж байсан 2 дахь "оноо түүгч"-ийн үүргийг тун давгүй биелүүлж байна...дараалан хувийн амжилтаа ахиулаад л....сүүлийн 5 тоглолтод дунджаар 24 оноо авсан бол "хуурай ах" нь лигийг 31,1 оноогоор тэргүүлж байна...харин баг нь лигийг оноогоор ТЭРГҮҮЛЖ байна..../110,5/

8. /9/ ОРЛАНДО МЭЙЖИК /11-4/
ганцхан ОД тоглогч.....түүнийг тойрсон "үүргээ ухамсарласан" залуус....өмнөх долоо хоногт тэднийг ингэж тодорхойлж байсан....үнэхээр ч өөрөөр тодорхойлох арга алга...."хашир бурхи" Хилл 16,6 оноогоор /хачирхалтай бага тоо/ багаа тэргүүлж байгаа бол түүний араас 4 тоглогч 10-аас дээш оноо авсан үзүүлэлтээр нэхэж явна...том амжилт гаргахад туршлага л дутаж магад....бусдаар бол ярих юм алга...

9. /8/ ЛОС-АНЖЕЛЕС ЛЕЙКЭРС /9-4/
хэдийгээр жагсаалтад байр ухарсан хэдий ч шилдэг 10-т багтана гэдэг амжилттай байгаагийн шинж...24 номерийн өвдөг нь 100 хувь болжээ....хэдийгээр өнгөрсөн жилийн лигийн мэргэн буучны дундаж оноо эрс буусан ч /35,4-23,8/ дамжуулалт нь нэмэгдэж, хамгийн гол нь баг нь хожсоор байна...
багийн төвийн тоглогч Браун гэмтлээс эргэн ирсэнээс гадна Уолтон лигийг 3 онооны шидэлтийн хувиар тэргүүлж байгаа нь гайхал төрүүлж байна....

10. /10/ ГОЛДЕН-СТЭЙТ ВАРРИОРЗ /9-6/
Дэвисээс сураг алга...түүнчлэн Денверт 2 дараалан ойрхон хожигдов...харин сайн мэдээ гэвэл тэд жагсаалтын 2, 3 дугаар багуудыг ээлж дараалан хожлоо...энэ багийн амжилтын шалтгааныг би лав бодоод олохгүй нь....статистик харахаар самбар, блокоос бусад үзүүлэлтээр сүүл мушгиж байх юм....магадгүй....БИЙДРИЙНС....БАРНЕС.....ЭЛЛИС.....эдгээр залуусаас асуувал хариулт олдох байх....
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby rednasca » Thu Nov 30, 2006 4:52 pm

МАНАЙХАН ОЙРДОО ХӨЛБӨМБӨГ, ЗАРИМ НЬ БҮҮР ГЕОПОЛИТИКИЙН СЭДВЭЭР МАРГАЛДААД САГСАН БӨМБӨГИЙН СЭДВИЙГ АНЗААРАХТАЙ МАНАТАЙ БАЙГАА ЭНЭ ҮЕД НИЛЭЭН ДЭЭР АВСАН УРАМ ЗОРИГООРОО СЭДЭВТЭЭ НЭГЭН НИЙТЛЭЛ НЭМЬЕ...

УРИЛГАГҮЙ ЗОЧИД БУЮУ ТААЛАМЖТАЙ СЮРПРИЗҮҮД
улирал эхлээд багууд учраа олж эхэлж байгаа энэ үед бидний гайхшралыг төрүүлж, урамтай сайхан тоглолт үзүүлж, багтаа ихээхэн нэмэр болж байгаа залуучуудыг дурдъя..

1. АНДРИС БИЙДРИЙНС /АЛТАН МУЖИЙН ДАЙЧИН/

Латвийн 20 настай энэ залуу эдүгээ 3 дахь жилдээ тоглож байна...Дон Нельсон энэ багийн дасгалжуулагч болохдоо залуу тоглогчдын бичлэг үзэж байхдаа Данливи, Эллисийг үнэлсэн бөгөөд "манай" залуугийн талаар эргэлзэж байсан гэдэг...Өнгөрсөн 2 жилд дөнгөж дунджаар 4 оноо, 4 самбар авдаг байсан хүнийг яах вэ? гэж бодож л дээ...гэтэл түүний эргэлзээг туслах дасгалжуулагч Кийт Смарт "тэр шидэлтийн мэдрэмжтэй, идэвхтэй, урт, хурдан" гэж тайлсан байна....Гэхдээ хэн ч түүнийг ийм сайн тоглоно гэдэгт итгээгүй байх....улирлын эхэнд 20 орчим минут л тоглож байсан бол одоо тогтмол гараанд гарч 30 гаруй минут тоглож, дабл-дабл хийж /11 оноо, 10 самбар, 3 блок/ байна...ялангуяа сүүлд Тим Данканы эсрэг тун гайхалтай тоглож, тоглолтын төгсгөлд 3 дараалан блокджээ... :-D
тэрээр Нельсоны нэвтрүүлж буй Финикс маягийн тоглолтод тун сайн нийцэж байгаа бөгөөд улирал үргэлжлэхийн хэрээр Андрис улам их шуугиан дэгдээх биз ээ...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby rednasca » Thu Nov 30, 2006 5:31 pm

2. ЖЕЙ. ААР. СМИТ /ДЕНВЕРИЙН ШИЖИР АЛТ/
энэ залуугийн тухай багуудын рейтинг дээр дурдсан билээ...үнэхээр ч багийнх нь өндөр амжилт лидер Энтонигийн шилдэг тоглолттой холбоотой боловч чухамдаа "бага" Смит /энэ багт Жо Смит гэж "том" тоглогч бий/-ийн 3 онооны шидэлт хийх чадвар эсрэг багийнх хамгаалалтыг задалж, тэр нь Энтониг лигийг авсан оноогоороо тэргүүлэхэд нөлөөлж байна гэж үзэж байна...Денвер өнгөрсөн улиралд 3 онооны шугамаас хамгийн муу довтолж байсан бол энэ жил хэвээрээ байгаа хэдий ч /:-o/ нэг тоглолтод оруулах тоогоо нэмсэн харагдана....тэр ганцаараа 35 удаа 3 онооны шугамаас амжилттай довтолсон бол багийнх бусад гишүүд нийлээд дөнгөж 29 удаа оруулжээ....гайхалтай....Чэндлэр/Пи.Жей.Браун нарын наймааны хэсэг болж Чикагод очсон ч түүний байрлалд олон шилдэг тоглогчтой байсан тул Денвер түүнийг 2 раундын 2 эрхээр буюу тун хямдхан олж авсан юм...тэрбээр ч олдсон боломжийг бүрэн дүүрэн ашиглаж "хямдхан" биш гэдгээ баталж байна, цаашид ч батлах биз ээ....
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby rednasca » Thu Nov 30, 2006 6:01 pm

3. ЭМЕКА ОКАФОР /ШАРЛОТТЫН ЗЭРЛЭГ МУУЖГАЙ/

энэ залуу өнгөрсөн жил 56 тоглолтыг гэмтлээс болж өнжиж, өөрийнхөө ур чадварыг батлах бололцоо олдоогүй билээ....улирал эхлэхийн өмнө Эмекаг гэмтлээс ангид байж, багтаа нэмэр болох эсэх дээр олон хүн эргэлзэж байсан...тэр ч нилээн жин хасч, гэмтлээ ч эдгээгээд 2 жилийн өмнө анх лигид орж ирж байхад нь хүлээж байсан амжилтыг тоглогчийнхоо хувьд хангалттай харуулж чадаж байна...хэдий баг нь олон хожил авч чадахгүй байгаа ч залуусаас бүрдсэн энэ багийг их ирээдүй хүлээж байгаа гэдэг нь тодорхой билээ....түүний хамгаалалт аль хэдийн шилдэгүүдийн хэмжээнд очсон гэж Дорнод бүсийн нэгэн скаут саяхан хэлсэн байна...блок, самбараар лидерүүдийн эгнээнд баттай байр эзэлсээр....Довтолгооны хувьд ч муугүй....17 оноо авч байна...гол нь торгуулийн шидэлтээ л сайжруулах хэрэгтэй дээ....
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby rednasca » Thu Nov 30, 2006 6:11 pm

4. ЛЬЮК УОЛТОН /ЛОС-АНЖЕЛЕСИЙН НУУРЫН ИРГЭН/

Уолтон энэ багт тоглож байх хугацаандаа үргэлж "гурвалжин" довтолгоог амжилттай явуулдаг, шилдэг дамжуулагч байсан билээ....гэвч шидэлтийн хувьд тогтмол бус байсан нь түүнд итгэл найдвар хүлээлгэхэд саад болдог байлаа...гэвч энэ бүгд энэ жилээс өөрчлөгдөж байх шиг байна...тэрээр одоо багийнхаа гарааны бүрэлдэхүүнд багтаж, лигийг 3 онооны шидэлтийн хувиар тэргүүлж байна. /62,5 хувь :-D/ тоглох минут нь нэмэгдсэний адилаар үзүүлэлтүүд ч бараг 2 дахин нэмэгджээ....агуу Фил Жэксоны итгэлийг дааж, "аминч" Кобегийн гараас бөмбөг авна гэдэг их л сайн тоглож байгаагийн илрэл биш гэж үү....
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby spain man » Thu Nov 30, 2006 7:29 pm

Сайхан болжээ. ЖР Смит лайтай байна лээ дээ
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13566
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby Gray » Thu Nov 30, 2006 8:12 pm

Oo laitai zahtnasan gazar maijijlaa ... goyo bichej :-D... unshkhiin zaya l bh yum daa ... :mrgreen:
Эрүүл хүн 100 зорилготой,
Өвчтэй хүн нэг л зорилготой
Gray
Player of the game
 
Posts: 1374
Joined: Fri Dec 02, 2005 8:17 pm
Location: Ulaanbaatar

Postby rednasca » Fri Dec 01, 2006 5:16 pm

ФОРУМЫНХАА "НЭГ" ЖИЛИЙН ТӨРСӨН ӨДӨРТ ЗОРИУЛЖ БАС НЭГ НИЙТЛЭЛ НЭМЭРЛЭЕ....ӨӨРӨӨР ОДОО ЯМАР ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХАА САЙН МЭДЭХГҮЙ Л БАЙНА....:help:

МАНАЙ МАНДАН БАДРАХ ЗАЯАТАЙ ФОРУМ ТҮМ ТҮМ НАСЛАХ БОЛТУГАЙ....
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Next

Return to Сагсан бөмбөгийн ертөнцөөр, тамирчдын тухай

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest