Олимпийн анхны алт, мөнгөн медальт Найдангийн Түвшинбаяр

Moderator: Бөхийн модууд

Re: Олимпийн анхны алтан медальт Найдангийн Түвшинбаяр

Postby God_Moon_Bloom » Sat Aug 14, 2010 3:36 pm

Манай аварга чимээгүй болчихлоо.
Гэхдээ одоо энэ удахгүй 9 сард болох дэлхийн аварга дээр барилдах сурагтай.
Цаашид үндэсний бөхөөр барилдахгүй гэж нэг сонин дээрээс уншсан.
Тэмүүлэн, Түвшинбаяр хоёр 100 кг жинд явж байгаа сурагтай.
Нэг медал зулгаана байгаа даа.
Ногоон ургамал
User avatar
God_Moon_Bloom
 
Posts: 322
Joined: Sat Feb 20, 2010 8:31 pm

Re: Олимпийн анхны алтан медальт Найдангийн Түвшинбаяр

Postby fond » Sat Aug 14, 2010 4:44 pm

Дахин шинэ дэлхийн аваргатай болно гэж найдаал байгаа.. Ер нь бүгд л медал хүртэх боломжтой тамирчид явж байгаан байна лээ..
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5478
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: Олимпийн анхны алтан медальт Найдангийн Түвшинбаяр

Postby Баясаа » Thu Sep 09, 2010 4:21 pm

За ямар ч байсан азаар аврага болоогүй гэдгээ харуулж байна.
You'll never walk alone
User avatar
Баясаа
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 2688
Joined: Thu Sep 03, 2009 5:44 pm
Location: UB, MGL

Re: Олимпийн анхны алтан медальт Найдангийн Түвшинбаяр

Postby chegevara » Wed Jul 13, 2011 6:16 pm

Наадамд зодоглож байгааг нь харсан сайхан байна шүү. Үсээ хусуулцан эвгүй харагдаж байна лээ.
Содномд унасан гэж сонссон. Ямар ч байсан сайн л бөхөд унаж.
User avatar
chegevara
 
Posts: 440
Joined: Tue Apr 14, 2009 7:33 pm

Re: Олимпийн анхны алтан медальт Найдангийн Түвшинбаяр

Postby Төрналдо » Thu Jul 14, 2011 6:48 pm

Содном ч милээн өргөж гаргаж шидсэндээ.
L.N.D.L.RONALDO #24
Төрналдо
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 2117
Joined: Tue Oct 27, 2009 4:51 pm
Location: УЛААНБААТАР

Re: Олимпийн анхны алтан медальт Найдангийн Түвшинбаяр

Postby bure » Sun Jul 17, 2011 6:35 pm

Түвшинбаяр ч бас л жин масс дутаж бна лээ гэxдээ яаxав бэ сайн барилдсаан...
bure
 
Posts: 804
Joined: Thu Sep 10, 2009 10:29 am

Re: Олимпийн анхны алтан медальт Найдангийн Түвшинбаяр

Postby Bulga » Mon Jul 18, 2011 7:56 pm

Дараа дараагийн наадмуудаас нэг начин авчхаасай билээ дараа жилийн олимпоор амжилт гаргах болвуу ЖҮдо бөхийн холбооноос тэрний Дархан мэхүүдийг хорьчдог одоо яаанаа
Real Madrid FC the best
User avatar
Bulga
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1097
Joined: Wed Apr 06, 2011 5:55 pm

Re: Олимпийн анхны алтан медальт Найдангийн Түвшинбаяр

Postby mugi19 » Mon Aug 01, 2011 7:08 pm

Дэлхийн аваргын өмнө тэр хоригийг нь цуцалж магадгүй гэсэн. Жүдогийнхон Самбогоор барилдаад хөлрүү нь хүн орсон чинь эвгүй байна гэсэн. Их л хурдан дүрмэндээ дассан юм шиг байгаан..,
Одоо Дэлхийн аваргаар харагдана даа, хэр байгаа нь..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Олимпийн анхны алтан медальт Найдангийн Түвшинбаяр

Postby erka2 » Mon Aug 01, 2011 8:20 pm

Сайн барилдсан шүү. би бас л найраа энэ тэр хийгээд балиартах байх гэсэн үгүй сайхан барилдсан. Шодоо Содном шодож хаяасан. өөрийн талаар таарсан бол яах ч байсан юм билээ.
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Re: Олимпийн анхны алтан медальт Найдангийн Түвшинбаяр

Postby mugi19 » Tue Aug 02, 2011 12:32 pm

Түвшибаяр угаасаа шодох хүртлээ барилдаан бараг хийгээгүй. Содномыг ч барилдуулаагүй. Хоёр мөрлүү нь түлхээ л юм яриад байсан. Янз бүрийн санал тависан байхаа.., Хэсэг ярьж байснаа у.х Г.Ганхуяг ирээд Содномд нэг юм хэлсэн, тэгээл Содном давсан. Хөндлөнгөөс харахад л янз бүрийн юм их харагдаж байгаа юм чинь бөхчүүдийн дунд суугаад үзвэл бүр ил цагаан их юм болдог байхоо. Ралдий ч их юм хэлнэ дээ, хэхэ.., дунд нь байсан хүн..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Олимпийн анхны алтан медальт Найдангийн Түвшинбаяр

Postby crusader » Tue Aug 02, 2011 12:34 pm

гэхдээ Түвшинбаяр ч бас сайн үзэж байна лээ шүү. Содномтой барилдсан гэхэд. Нэлээн тэсэж байгаал аргагүй Содномын талаар барьц сонгосон байсан учраас унасан.
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: Олимпийн анхны алтан медальт Найдангийн Түвшинбаяр

Postby erka2 » Tue Aug 02, 2011 12:50 pm

my.agapimu wrote:Түвшибаяр угаасаа шодох хүртлээ барилдаан бараг хийгээгүй. Содномыг ч барилдуулаагүй. Хоёр мөрлүү нь түлхээ л юм яриад байсан. Янз бүрийн санал тависан байхаа.., Хэсэг ярьж байснаа у.х Г.Ганхуяг ирээд Содномд нэг юм хэлсэн, тэгээл Содном давсан. Хөндлөнгөөс харахад л янз бүрийн юм их харагдаж байгаа юм чинь бөхчүүдийн дунд суугаад үзвэл бүр ил цагаан их юм болдог байхоо. Ралдий ч их юм хэлнэ дээ, хэхэ.., дунд нь байсан хүн..,



Үнэн үү. Шодоо Содном ч 3 дээр хүртэл шодсондоо.
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Re: Олимпийн анхны алтан медальт Найдангийн Түвшинбаяр

Postby Takanohana_Nowitzki » Mon Aug 08, 2011 1:22 pm

Содном нээрээ Бат-Эрдэнэ, Цацавшир эд нарыг бодвол олон талын барилдаан муутаймаа, золгоол, болохгүй бол шодно. шуудагнаас л мундаг юм.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Олимпийн анхны алтан медальт Найдангийн Түвшинбаяр

Postby naze » Mon Dec 05, 2011 9:38 pm

сайхан алт авлаа
naze
 
Posts: 4
Joined: Sun Apr 25, 2010 1:31 pm

Re: Олимпийн анхны алтан медальт Найдангийн Түвшинбаяр

Postby El Payaso » Tue Dec 13, 2011 3:14 pm

Спортын өнөр бүлийнхний дотор хамгийн нэр хүндтэй алдартан нь олимпийн аварга. Хүн төрөлхтөний спортын баяр наадмын дээд нь олимпийн наадам. Чингисийн монголчууд хэмээн бахархдаг манайхан тэртээх 1964 онд анх удаа олимпийн наадамд оролцсон түүхтэй. Тэр үед бид олимпод оролцлоо гэдгээрээ бахархаж, баярлаж суулаа. Дөрвөн жилийн дараа буюу 1968 онд Мексикийн Мехико хотноо болсон зуны олимпийн XX наадмаас чөлөөтийнхөн дөрвөн медаль авчирч, эх орон нэгтнүүдээ баярлуулахтай зэрэгцүүлээд нэгэн шинэ хүлээлт бий болгочихож билээ. Тэр нь олимпийн аваргын алтан медаль. Нэгэнт олимпийн их наадмаас мөнгө, хүрэл медаль аваад эхэлсэн болохоор төдхөн л хэн нэг нь тэгэх тусмаа чөлөөтийнхнөөс алтан медальтан тодрохыг бөхийн эх орон Монголын ард түмэн хүлээсээр XX зууныг үдсэн дээ.

Шинэ зууны анхны олимп домогт Афинд 2004 онд болоход манай авьяаслаг жүдоч Х.Цагаанбаатар хүрэл медалиар энгэрээ мялааж, бид бүхнийг баярлуулсан сан. Харин зуны олимпийн XXIX наадамд Монгол Улсаас 29 тамирчин оролцох боллоо. Тэртээх 1964 оных шиг оролцох хүсэл сонирхолтой, зардал мөнгөтэй нь биш, авьяас чадвар, хүч чадлаараа шалгаран олимпод жинхэнэ сайчууд медалийн төлөө өрсөлддөг шинэ журмын дагуу шалгарсан тамирчдынхаа хэн нэгийг олимпийн аварга болоосой гэж хүсч, ерөөж, хүлээж суусан монгол түмний хүсэл 2008 оны наймдугаар сарын 14-нд биелсэн мартагдашгүй түүхтэй. Тэр эрхэм үйлсийг Найдангийн Түвшинбаяр хүү бүтээсэн гавьяатай. Олимпийн анхны аваргатай уулзахсан гэж сэтгүүлч болгон мөрөөддөг байж магадгүй ээ. Чин үнэнийг хэлэхэд би түүний тухай бичнэ хэмээн бодсоор явсан мөртлөө 2011 он шувтрах дөхсөн үеэр жүдо барилдааны бэлтгэлийн танхимд нь анх нүүр тулж, хууч дэлгэлээ.

Зурагтаар өчнөөн төчнөөн харж байсан ч нүүр тулан ярилцахад хүний нүд нь хүртэл үг хэлдэг гэвэл үгүйсгэх нэгэн гарах л биз. За тэр ч яах вэ. Бүр нэг нүдэнд дулаахан сайхан залуу юм аа. Сайхан шүдтэй, яриа хөөрөөнийхөө завсар наргиа үг олоод хавчуулах нь донжтой. Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга, гавьяат алдар цолтой эл эрхмийн яриаг сонсож суухад хүүхэд шиг цайлган цагаан сэтгэл нь мэдэгдэж байв. Ийм цайлган цагаан сэтгэлтэй хүмүүс бусдаас илүү буян хишигтэй байдагт хэн ч эргэлзэхгүй биз ээ. Хоёр зуун дамнуулан монголчуудын хүлээсэн олимпийн анхны аварга бурхны хувь тохиолоор эзнээ олсон нь Булган хангайн малчны хүү Түвшинбаяр.

ХҮҮХЭД НАСНЫ НЬ ТУХАЙ ХЭДЭН ҮГ

Түвшинбаяр хүү мэдээ орсон цагаасаа л бөх, бөх болно гэсэн ярианд дасчээ. Сэтгэлзүйн хувьд бүр бэлтгэгдэж гүйцсэн гэсэн үг. Долоон хүүхэдтэй айлын отгон хүү эхээс гарахдаа 5,5 кг байж. Хүүхэд ийм жинтэй гарах нь цөөвтөр. Хүү болгон бөх болох ч элбэг биш. Булган аймгийн Сайхан сум бөхийн голомт нутаг. Тийм нутагт ийм жинтэй хүү гарсан болохоор Сайханыхан “Найдангийн бага юм дуулгана”, “Бөх болно” гэлцсээр жаахан хүүд янз бүрийн шижмээр сэтгэлд нь бөх шингэжээ. Зав зай л гарвал үеийнхэнтэйгээ ноцолдоно. Бөх болж явсан нь тэр. Өөрийн нь онцолж дурссанаар долоотойдоо өөрөөрөө бахархаж, эр зориг нь оволзож эхэлж. Тэр нь юу вэ гэвэл хурдан морины нуруун дээр салхи шуугин исгэрэхийг мэдэрч, морио ташуурдан гийнгоолж явахдаа би сайхан давхиж байна, чадаж байна хэмээн ухаарч, танин мэдэж, торниж эхэлсэн байна. Угийн унаган махтай хүү үеийнхэн дотроо арай содон байсан нь мэдээж, Сумын сургуульд сурч байхдаа нагац ах Дашзэвэгийндээ сууна.

Айлын отгон эрх хүүгийн эрхийг эдэлж зургадугаар ангийн сурагч байхдаа аав, ээж хоёроороо унадаг дугуй авахуулаад амжсан нь их спортоор амжилттай хичээллэж, амжилтад хүрэхийн суурь бэлтгэл болсныг аварга одоо ч үгүйсгэдэггүй юм билээ. Нагац ах нь ирээдүйн аваргын дугуйг сүрхий хадгална. Баасан гаригт эзэнд нь дугуйг өгнө. Тэднийх сумын төвөөс 40- өөд км зайтай. Зам дундаа бас нэг даваатай. Амралтын өдөр эхлэнгүүт дугуйгаар жирийлгэнэ ээ, гэр лүүгээ. Амарч хонож өнжчихөөд эргээд давхина, сум руугаа. Ирж очихын 80-аад км. Долоо хоног бүр давхина. Дугуйгаар давхиж байсан тэр жилүүдэд жингээ нэлээд хассанаа суурь бэлтгэл гэж тодотгосон шүү бас тэр. Нагацындаа суухдаа ус барьж, мод түлээ хагалж явсан нь бас л хүчний бэлтгэл.

Суурь бэлтгэлийн үе буюу дугуйгаар давхиж яваад намрын цаснаар хоёр чихээ хөлдөөж золигтсоноос өөр хохиролгүй явсан хүү Булган аймгийн төвд нээгдсэн спортын гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд суралцахаар аймагт шилжиж II сургуульд орлоо. Бөх болно гэсэн олны таамаг, өөрийн мөрөөдлөө биелүүлэх санаатай бүрэгхэн хүү хүн амьтнаас асуусаар спортын сургууль дээр очиж бэлтгэлийн танхимын хаалгаар шагайгаад бултганаж байтал бэлтгэл хийлгэж байсан жижгэвтэр биетэй хүн -Хөөе, яах гэж яваа хүүхэд вэ, ороод ир гэхээр нь баярлаж сандарсан жаал “Энд бэлтгэл хийж болох уу” гэж дуугарчээ. Бөхийн анхны багш, ЭрдэнэОчирын “Ороод ир ээ” гэсэн хоёрхон үг миний амьдрал, амжилтын эхлэл болсон юм.

Маргаашнаас нь эхлээд бэлтгэл хийсэн, одоо ч бэлтгэлээ хийж байгаа биз. За нэг иймэрхүү гээд инээж байснаа аварга жүдо барилдааныг онцлон сонирхох болсон маань 2001 онд Улаанбаатарт зохиогдсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнтэй холбоотой гэв. Сайхан бөхчүүдийн барилдааныг харж, ялалт амжилтын үнэ цэнийг аминдаа ойлгож, жүдо барилдааныг, жүдочдыг биширч эхэлсэн үе тэр. Ер нь жүдо барилдааныг буцалтгүй эрхэмлэх болтлоо аль ч төрөлд хамаагүй барилддаг л хүүхдийн нэг явлаа. Анхны медалиа Намхай аваргын ойн барилдаанд Сайхан сумандаа түрүүлж авахад нагац ах, цэргийн арслан Сандагбазар нь “Аав, ээжийнхээ хийлгэж өгсөн зодог шуудгийг сайхан мялаалаа, миний дүү. Улам хичээгээрэй” гэж урам өгснийг марталгүй Булгандаа аравдугаар анги дүүргэж байх хавар хэд хэдэн Биеийн тамирын дээд сургуулиас урилга авчихсан их санаатай явж байлаа. Тийнхүү сэтгэл өег явах болсон нь бага сага амжилттай нь холбоотой. Самбо, жүдо барилдаанаар өсвөрийн үеийнхэнтэйгээ улсын аварга болчихсон, насанд хүрэгчдийн тэмцээнээс бас медаль авчихсан, аймгийн начин цолтой хүүг “Авзага”-ын П.Мэндбаяр сар бүр 60 мянган төгрөгөөр цалинжуулж эхэлсэн зэрэг нь тухайн үедээ чамлалтгүй амжилт хүндэтгэлийн бодит илэрхийлэл. Тэгэхэд аймгийн дарга байсан, одоо ч буй Оюунбат бас л байнга анхаарал тавина.

НИЙСЛЭЛ ХҮҮ БОЛСОН НЬ

Найз Э.Энхбаттайгаа Б.БатЭрдэнэ аваргын “Аварга” дээд сургуульд суралцаж байхдаа Улаанбаатарынхантай сайхан барилдаж, удахгүй саваад саваад өгнө дөө гэсэн шүү юм бодож явснаа ч тэр нуусангүй. Төдөлгүй төөрөгдлөө ойлгож эхэлж. Нарийндаа жүдогийн хувцсыг зөв өмсөж сураагүйдээ “нийслэл хүү” болж. Жүдогоор хэд сайхан шидүүлснийхээ дараа бэлтгэл дасгал улам их хийх учиртайг ухаарч эхлэв. Бөхийн өргөөнд анх барилдаанд очоод аймгийн начин Н.Түвшинбаяр гэж бүртгүүлчихээд сууж байтал нэгийн давааны төгсгөл рүү мөн л аймгийн начин цолтой ГовьАлтайн Ш.Тогтохбаяртай таараад ойччихож. Нялх багаасаа бөх болно гэсэн итгэл батажсаар, зарим хичээлдээ орохгүй барилдсаар байдаг хэдэн оюутны нэг Түвшинбаяр 2004 онд самбын УАШТ-ий 90 кг-ын жинд Ц.Одбаярт ялагдан мөнгөн медаль, жүдогоор алтан медаль авахдаа мятарч шантралгүй бэлтгэл хийснийхээ үр шимийг мэдэрч баярласан нь мэдээж. “Аварга” дээд сургуулийнханд жүдогийн хичээлийг гавьяат Х.Болдбаатар заана. Хичээл нь ч сонирхолтой. 2005 онд хилийн дээс алхаж БНХАУ-ын Чиндаогийн тэмцээнээс мөнгөн медаль зүүгээд ирсэн хэдий ч бэлтгэл дасгал нь нэг л жигдэрч өгөхгүй байгааг нь яг харсан юм шиг улсын начин П.Ганбаяр нэг өдөр Э.Энхбат тэр хоёртой уулзаад,

-Та хоёр ер нь юу л хийгээд явна даа. Цаг алдаж болохгүй. Өөрсдөө хичээ. Бэлтгэлээ эрчимжүүл. Эрч нь харьсан дээс шиг ингэж явсны хэрэггүй. Маргааш 9.30-д цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа уулзацгаая. Бэлтгэл хийлгэнэ. Өдийд өглөө гарахгүй хэвтэж байх нас биш дээ гэжээ. Ямар ч төрөл садан биш мөртлөө нутгийнхаа, ер барилддаг залуусыг дэмжих эрхэм тэмүүлэлтэй тэр хүн ирээдүйн олимпийн аваргын бэлтгэл сургууль, сэтгэлзүйд шийдвэрлэх нөлөө өгчээ. Өвлийн ид хүйтэн эхэлсэн арванхоёрдугаар сард нөгөө начин чинь цан хүүрэг татуулчихсан гүйж ирээд бие халаалт хийлгэн, мэх давтуулаад эхэлжээ. Начин Түвшинбаярын хөл рүү орох мэхийг тэр хүйтэнд, хатуу газар хэдэнтээ давтуулсан нь олимпийн их наадмын шийдвэрлэх давааны үндсэн зэвсэг болсныг аварга тодотгосон. П.Ганбаярын санаачилсан тусгай бэлтгэлд зөвхөн Булган аймгийн хэдэн хүүхэд төдийгүй тэдний найз нар хамрагдан хоёр жил тасралтгүй үргэлжилсэн юм билээ.

2006 онд жүдогийн шигшээ баг байгуулагдсан нь бас түүний хувьд олзуурхууштай хэрэг болжээ. Эхэндээ түүнийг шигшээд зөвхөн бэлтгэл хангагчаар авсан юм билээ. Тэгж шигшээд багтаагүй бол би одоо хэн ч байх билээ. Багш нарын минь ач, олон сайхан хүний нөмөр нөөлөг миний амжилтын үндэс гэж тэр олон давтсан. Тохилог танхимд өдөрт гурван удаа бэлтгэл хийдэг болсон нь тамирчдад ихээхэн урам зориг өгснийг тоочих боломж алга. Х.Баттулгыг багад нь Намшир багш таньж, чөлөөтөөр биш самбоор барилдуулахаар явуулсан түүхийг гадарлахын хувьд Н.Түвшинбаярыг мөнөөх Х.Баттулга таньжээ. Самбо барилдааны дэлхийн аварга, гавьяат тамирчин, УИХ-ын эрхэм гишүүн Түвшинбаярыг жиндээ тасарч цойлоогүй 2006 оноос эхлэн гадаадын янз бүрийн тэмцээнд явуулаад байж. Бүр 2006 онд Дохагийн Азийн наадмын үнэмлэхүй жинд барилдуулахаар багийн бүрэлдэхүүнд багтаахад гайхаж байсан хүмүүс цөөнгүй. Гэтэл нөгөөх нь медалийн төлөө барилдаж, V байрт орох нь тэр. Дараа жил нь улсын аваргаас хүрэл медаль авсан байхад Европын цуврал тэмцээнд мөн л Түвшинбаярыг явуулах шийдвэр гаргажээ. Парисаас хүрэл медаль авчрахад нь Бразил руу дэлхийн аваргад дахиад илгээв.

-Үндсэн жиндээ эхний учраагаа амархан хусчихлаа. Хоёрын даваанд нэг украинтай таарч бариад авсан чинь тааруухан юм шиг санагдахаар нь жаахан бааварлаад, үүрээд шидчихье гэж довтлоод өөрөө цэвэр явчихлаа. Тэгэхэд Баттулга дарга “Олон л тэмцээнд оролцуулах юм. Туршлага суудаггүй юм уу” гэхэд өрсөлдөгчөө таниагүй, мэдэхгүй, бас бусдаас асууж лавлаагүйдээ өөрийгөө зэмлэж суусан даа. Гурав хоноод үнэмлэхүй жинд хүч үзэж, эхний даваанд Гүржийн бөхтэй учраа таарав. Тэр нөхөр жингийнхэн дундаа хамгийн том нь, харин би хамгийн жижиг нь. Тэмээ, ямаа хоёр шиг харагдаа биз. Дэвжээнд гарсан чинь үзэгчид инээлдээд л хошин шогийн үзүүлбэр үзэж суугаа аятай. Шийдсэн юмаа хийхээс яахав. Давхар хамаад зүтгэсэн чинь онолоо. Дараа нь Ираныг юүкогоор хожоод, гуравдугаар тойрогт Азербайжаны бөхийг торгуулиар ялж, медалийн төлөө Узбекийн тамирчинд дийлдэн V байр эзэлж, бас ч гэж хүнд хэлэх юмтай нэг оныг үдэв. Түвшинбаярын яриа нэг иймэрхүү, тэгсхийгээд л наргиантай завсарлах юм. Үл мартагдах 2008 оныг тэр амжилт арвинтайгаар үдсэн.

Францын Парис хотноо хоёрдугаар сард Супер цомын тэмцээнд 69 орны эрэгтэй, эмэгтэй 564 тамирчин оролцсоныг тухайн үед нь дэлхийн аваргын энтэй тулаан, олимпийн өмнөх хамгийн том сорилт гэхчлэн спортын тоймчид тэмдэглэж байсан. Тэнд эрэгтэйчүүдийн -100 кг-д 42 бөх барилдсан. Манай хүн нэгийн даваанд Бразилийн Лучиантай таарч цэвэр ялжээ. Дэлхийн аваргын алт, хүрэл медальтай бөхийг даваад дараа нь Румыний Даниель Братог 43 секундэд дуусгав. Гурвын даваанд түүнтэй таарсан Германы Дмитрий Питер хоёр вазарид унаж мөн л үзэгчдийн суудалд шилжлээ. Хэсгийн аваргын төлөө БНСУын Юу Кван Сүнтэй барилдахаар шалгарчээ. Тэр солонгос бөхийг Бразилийн татамид ялж байсан болохоор сэтгэлзүйн хувьд илт давуу барилдаж, мөн хугацаанаас өмнө буулган авав. Супер цомын төлөө олимпийн аварга, дэлхийн хошой мөнгөн медальтай Илиас Илиадис (Грек)-тай тулж цэвэр ялан, алтан медальтай ирж байхад спорт сонирхогчид төдийлэн баярлаж байсныг сайн санахгүй л байна.

Дөрөвдүгээр сард БНСУ-д болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Түвшинбаяр хүрэл медаль хүртэж, олимпод барилдах болзлоо баталгаажуулаад ирэв. Тивийн тэмцээнээс буцахын өмнөхөн нэг шөнө содон зүүд зүүдэлснээ тэр ярьсан юм. Юу вэ гэвэл талийгаач П.Ганбаяр багш нь утасдаад “Яаж барилдав” гэж байх юм. “Яах вэ, Казахстаны Житкеевт ялагдаад хүрэл медаль авчихлаа” гэхэд нь “Тэгээ юу, тэр казахыг дийлэхгүй бол ч олимпоос юм харалтгүй дээ” гэхэд сэрснээ ярьж, багшийгаа дурсаж, зөн совин, зүүд сэтгэлийн нарийн холбоосыг сонирхуулан өгүүллээ, аварга. Сонин байгаа биз. Бурхан болчихсон хүн зүүдэнд нь утасдах.

-Олимпийн аварга хэрхэн болсноо одоо ч ярихад болохгүй зүйл үгүй шүү дээ. Хожуу ч гэлээ аваргын амнаас нэг сонсъё доо?

-Тийм ээ. Багагүй хугацаа өнгөрчээ. Ингэхэд та шууд нэврүүлгийг үзсэн үү, тухайн өдөр нь.

-Үзэлгүй яах вэ. Дараагийн давталтуудыг нь ч бүгдийг...

-Таны үзэлгүй, бас сонсолгүй явж магадгүй ганц нэг зүйлийг энэ ялдамд ярья. Олимпийн нээлтийн маргаашнаас жүдогийн тэмцээн эхэлсэн шүү дээ. Сугалаа татсаны дараа Цагаанаа оноолт барьчихсан “Чи ч сайхан таарчээ” гээд ороод ирлээ. Чанга таараад ингэж байна гэдгийг нь гадарлалгүй яахав. Ер нь ч дотроо “Эхэндээ сайн хүнтэй таарах олон талын ашигтай” гэж бодоод байсан юм. Анхны учраа минь олимп, дэлхийн аварга К.Сүзүки. Барилдааных нь бичлэг надад нэлээд байсан тул хэд хоног түүнийг судалж, барилдаанаа төлөвлөөд завгүй байлаа. Наймдугаар сарын 9-13-нд барилдаан ерөнхийдөө шувтарч, гол ачаа надад ирж таарлаа. Манайхан надтай сугалааны дараа олон долоон юм ярихаа больчихлоо, дээр нь өөрсдийгөө анхаараад ч тэр биз. Нөгөө талаар намайг эхний даваанд лут хүнтэй таарсан учраас сэтгэлээр унаж яваа хэмээн өрөвдөөд дуугаа хураасан байх.

За тэгээд “Жүдочдын ажил үндсэндээ дууссан” гэх хүмүүс олшров. Гэхдээ надад, жүдочдын амжилтад итгэлтэй байсан цөөхөн хүний нэг нь манай Х.Баттулга ерөнхийлөгч. Барилдах өдөр маань бие халаалтын өрөөнд орж ирээд “За Түвшинбаяр аа, өөртөө итгэлтэй, тайван сайхан барилдаад байхад тав даваад л олимпийн аварга болчих боломж бий шүү дээ. Цагаар тооцох юм бол 25 минутын ажил. Түүнээс богино хугацаанд ч амжуулж болно. Парисын Супер цомд чи олимп, дэлхийн аваргуудыг цувуулан алт авсан биз дээ. Өнөөдөр тэр өдрийнх шигээ л барилдчих. Түүний дараа халаасны өрөө, зарим дутмаг зүйл чинь орвонгоороо өөрчлөгдөж, аж амьдралдаа санаа зовох зүйлгүй болно доо. 25 мин, тавхан барилдаан. Багаа ч бод.

Улс эх орноо ч бод. Өөрийгөө ч бод. Би ганц л юм мэдэж байна. Жинд чинь чамаас илүү бөх нэг ч алга. Ойролцоо бөхчүүд байна аа. Өнөөдөр ямар сайхан өдөр вэ” гээд гараад явчихсан.
Үнэнийг хэлэхэд Энхбат бид хоёр цахим бичлэгээ байнга үзэж, заримдаа олимпийн аварга болчихвол ингэнэ, тэгнэ гээд маазарч ярилцдаг болохоор Тулга даргын ярианд цочирдсонгүй. Харин надад итгэсээр яваа нь сайхан санагдаж, урам зориг ч орлоо. Ер нь сэтгэлийн дарамтгүй сайхан байсан л даа. Аав минь “Миний хүү, олимпийн наадамд оролцож байгаа чинь л сайхан шүү дээ” гэж хэлсэн. Тэгэхэд “Зүгээр нэг оролцохгүй ээ, оролцсон шиг оролцоно” гэж бодсон ч юу ч хэлээгүй. Бээжин рүү явахын өмнөхөн ээжээс минь нэг захиа ирсэн юм аа, бас. Захиандаа сургуулийн ойгоор болсон үйл явдал, нутаг орны зуншлага энэ тэрийг бичээд “Сайн яваад ирээрэй, хүүгээ үнсье. Олимпоос ирээд нутагтаа хурдан ирээрэй, эрх отгон хүүгээ ээж нь санаж сууна” гээд жирийн сайхан захиа явуулсан байлаа. Аав, ээж хоёр минь сайхан хүмүүс шүү дээ.

-За тэгээд барилдаанаа нэг сайхан ярина байгаа аварга аа?

-Хамгийн сайн судалсан бөхтэйгээ эхлээд таарч байгаа болохоор сугалаа надад сайхан санагдсан. Нөгөө домогт Кейжи Сүзүкийг давхар хамаад далаар нь буулгачихсан. Энхбаттайгаа, Ганбаяр ахынхаа батжуулсан мэхийг давтсаар байсны ач тэр. Хоёр минут хүрэхгүй нухсан шүү дээ. Бээжинд миний жинд 32 бөх цугларсан. Тэдний 12-той нь барилдаж үзсэн. Есийг нь ялж байсан юм билээ. Хоёрын даваанд таарсан Бежжелли Сгернам дэлхийн аваргын медальтай бөх. Тэр миний анхны ялалтыг хараад жаахан бэргэсэн байж магадгүй. Нэг л бодитой эсэргүүцэл үзүүлж чадалгүй салбаганаж байгаад хожигдсон.

-Түүний дараа БНСУ-ын Жан Сүнхог ялаад, хэсгийн тэргүүн байрын төлөө Азербайжаны Мовлуд Мириалиевтэй барилдсан тулаан чинь хүндхэн болсон. Зурагтаар харахад хүртэл түгшүүртэй байсан санагддаг юм билээ?

-Үнэндээ одоо ярихад амархан болохоос биш, тэр өдрийн хэдэн минутын барилдаан болгон, хором бүр түгшүүртэй өнгөрсөн л дөө. Хэсгийн тэргүүн байрыг алдчихвал медалийн төлөө дахиад нэг үзэлцэнэ. Тэр бүр ч амаргүй. Тиймээс хэсгийн сүүлчийн барилдаан тун чухал байлгүй яах вэ. Золоор барилдахын өмнө хэдэн минут сайхан унтчихсан байна лээ. Нөгөө азербайжан чинь түрүүн таарч байснаасаа илүү бяртай болчихсон байх юм. Ер нь хоёр гар нь лут л даа. Үндсэн таван минут өнгөрч, цаг сунгаж таарав. Их ядарч байгаагаа мэдсэн хэрнээ “Намайг ингэж ядарч байхад тэр бүр ядарсан нь мэдээж” гэж өөртөө зориг нэмсэн. Намайг нэг даралтад оруулах дөхөөд алдаад бүр ч илүү эцэж, цуцсан нь ойлгомжтой гээд өмсөөд зүтгэчихсэн чинь юүко үнэлгээ заалаа. Ингэж Бээжингийн олимпийн наадмаас Монголын жүдочид медальтай харих нь тодорхой болсон. Нуруун дээрээс бөөн ачаа аваад хаячих шиг санагдаад “Бэлтгэлийн танхимд бөөн баяр болж байгаа даа. Одоо надад бүгдээрээ л баяр хүргэнэ” гэж бодоод инээд алдсаар ороход хэн ч баяр хүргэсэнгүй, энд тэнд хэдүүлээ уруу царайтай сууцгаасан байх юм. Харин хэн нэг нь “Цаад казах чинь бараг хэвтээгээрээ байна шүү. Одоо сайхан сэвхийгээд ав” гэж л дуугарав.

Сүүлд нь мэдэхэд Тулга дарга нөгөөдүүлдээ “Цаадахдаа одоо баяр хүргэж хэрэггүй. Сэтгэл нь догдолж үймэрч магадгүй, тэгвэл шийдвэрлэх барилдаанд муугаар нөлөөлөх талтай” гээд тэгж жүжиглүүлсэн юм байна лээ.
За тэгээд олимпийн алтан медалийн төлөө өмнө нь тивийн дэвжээн дээр намайг хожиж байсан Казахстаны бөх Асхат Житкеевийг вазари, коко үнэлгээнүүд авч хожин, аварга цол, алтан медаль авч байлаа даа. Барилдааны тухай ярихад нэг иймэрхүү. Шагнал гардуулахын өмнө Баттулга ерөнхийлөгч намайг тэврээд уйлсан шүү. Хүн хүнийхээ төлөө баярлахын эрхэм дээд илэрхийлэл тэр шүү дээ. Миний энэ амжилт тэр хүнтэй салшгүй холбоотой учраас би ч бас түүнийг түшээд уйлах нь юуны буруу байх билээ, тийм үү. Монгол Улсыг, монгол түмнийг магнай тэнийтэл баярлуулсан Найдангийн Түвшинбаяр бид хоёрын яриа олимпийн сэдвээс хэсэгхэн хальж, аж байдал, эрүүл мэнд, үндэсний бөх, ирээдүй хойчийн талаар хөөрөлдөөд эргээд жүдо, олимпийн тухай үргэлжилж таарав.

Олимпийн анхны аваргатай болсны дараах их баяр хөөр, зүй ёсны шагнал урамшуулал, хөөрсөн сэтгэлээс ундарсан өгсөн, өгөөгүй амлалт, одоо нэгэнт түүх болжээ. Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр Бээжингийн олимпийн наадамд барилдахдаа гэмтэлтэй байсан ч өөрийгөө ч ялаад өрсөлдөгчдөө ч дийлээд аварга болсон алдартан. Хүний хувь тавилан, буян хишиг хэмээх эрхэм үйлийн эзэн болж төрснийхөө ачийг үзэхэд өөрийгөө ялсан ялалт нь олимпийн аваргын алтнаас илүү хойч үеийнхэнд үнэ цэнэтэй байж мэдэх юм. Олимпоос олимп хүртэл дөрвөн жил тамирчин хүний хувьд тун богинохон хугацаа аж. Анхдагч аварга азаар урт хугацааны эмчилгээний дараа танил дэвжээндээ гарч барилдаж эхэллээ. Хэдийгээр удаан хугацаагаар эмчлүүлж байнгын бэлтгэлээс хөндийрсөн боловч тамирчны хэмнэлдээ дөхөж яваа нь баярлууштай. Бас өөрийгөө ялахаас эхэлж, талийсан жингээ хассаар 100 кг овоо дөхүүлж, түүнээ бас тогтоосоор явна.

Нэлээд сүүлийн баримт гэхэд Арабын нэгдсэн Эмират улсын Абу-Даби хотноо энэ оны аравдугаар сард болсон гран-при тэмцээнээс медальтай ирлээ. АбуДабид Голланд, Азербайжан, ОХУын бөхчүүдийг ялсныг сонсоход жингийнхээ шилдэг бөхчүүдтэй одооноос дахин үзэлцэх боломж нөхцөл нь хуучин шигээ бүрдэж байх шиг. Бэртэл гэмтэл эдгэх сайхан л даа. Гэхдээ бэртээд эдгэнэ гэдэг байнгын бэлтгэлтэй, хүнд ачаалалтай тамирчны, бөхийн хувьд цоо эрүүл үеийнх шиг хүч тамир, зориг тэвчээр, хурц мэхээр өрсөлдөгчөө ноёлоход сэтгэлийн тэнхээ нь гол тулгуур болохыг олимпийн аварга андахгүй л дээ. Ер нь 2011 онд Түвшинбаяр үндэсний бөхөөр ч сайхан барилдлаа. Бөх сонирхогч олны мэдэх баримт ч гэлээ бид бичмээр байна.

Наадмаар 1024 бөхийн барилдаанд түүнийг зодоглоод гараад ирэхэд нь шөвгөрч, начин болоосой хэмээн хүсч суулаа. Гурвын даваанд аймгийн начин Э.Элбэгбаяртай таарахад нь олимпийн аваргын өмнөөс эмээж байсан хүмүүс бий байх. Тэр сайн залуу шүү дээ. Зогсолт сайтай, сэтгэлзүйн бэлтгэлтэй. Бас ч багагүй туршлагатай. Түүнийг давсныхаа дараа Хөвсгөлийн гэх тодотголтой, аймгийн арслан байтугай улсын арслангуудыг ширвээтүүлдэг Ц.Содномдоржтой оноолтоор таарч золигтов. Барилдаан сайхан болсон ч даваа нь улсын начингийнх. Сайхан сэтгэлтэй хүнийг давсан Содномдорж бүр зааны даваа дуустал наадамчдыг өндөлзүүлсэн түүх бүдгэрэх болоогүй. Наадмын дулааныг залгаад Төв цэнгэлдэхэд манай Монголын түүхэнд төдийгүй манай гаригийн түүхэнд нэг дор хамгийн олон буюу 6016 бөх барилдаж эхлэхэд Н.Түвшинбаяр олимпийн наадам шиг одтой, адтай барилдаж ес давсан нь содон сайхан амжилт мөн.

Олимпийн аварга энэ барилдааны 5-9-ийн даваанд сумын заан Т.Түмэнбаяр, аймгийн харцага Ц.Бямба-Очир, тээр жил Улаанбаатарт анх ирээд гар зөрж байсан өдгөөгийн улсын начин Ш.Тогтохбаяр, шинэ начин Б.Батмөнх, дархан аварга, хөдөлмөрийн баатар Б.БатЭрдэнэ нарыг даваад сүүлийн 12-т шалгараад үлдчихсэн байна лээ. Үндэсний бөхийн барилдаанд ес давсан амжилт нь олимпийн аваргын барилдааны түүхэнд бас л жин дарах баримт болсоор байх нь лавтай. Зуны олимпийн XXX наадам хоног хоногоор ойртсоор. Монголчуудаас олимпийн аваргын алдарт анх хүрсэн Н.Түвшинбаярын бэлтгэл чамбайрсаар буйг их наадмын өмнөх жилийн барилдаанууд нь илэрхийлсээр буй үед аваргатай уулзсандаа сэтгэл өег энэ хэдэн мөрийг тэрлэв.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Олимпийн анхны алтан медальт Найдангийн Түвшинбаяр

Postby El Payaso » Tue Dec 13, 2011 3:14 pm

их гоёо нийтлэл байна. Тулга сайдыг улам хүндлэвш...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Олимпийн анхны алтан медальт Найдангийн Түвшинбаяр

Postby El Payaso » Tue Dec 13, 2011 3:15 pm

тэр өнөөдөр ямар сайхан өдөр вэ гээд гараад явдаг үнэн гоёо... :eek:
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Олимпийн анхны алтан медальт Найдангийн Түвшинбаяр

Postby Адмирал » Tue Dec 13, 2011 3:41 pm

Сайхан ярилцлага байнаа....
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Олимпийн анхны алтан медальт Найдангийн Түвшинбаяр

Postby Цоомоо » Tue Dec 13, 2011 4:28 pm

Тэр сүүлд нь уйлсан хэсгийг уншхад огшоод л, нүд бүрэлзээд л явчихаж байна шүү.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Олимпийн анхны алтан медальт Найдангийн Түвшинбаяр

Postby munkhbayar_AC » Tue Jan 17, 2012 2:09 pm

Хэцүү нэрт хенк гролыг л ялахгүй юм даа. Олимпоос хойш лав л 2 ялагдчихлаа.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Олимпийн анхны алтан медальт Найдангийн Түвшинбаяр

Postby Оргил » Tue Jan 17, 2012 2:10 pm

олиимп манай хүнтэй таараагүй нөгөө казахд нь ялагдлуу.. наад голланд чинь..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16998
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Олимпийн анхны алтан медальт Найдангийн Түвшинбаяр

Postby Yes Man » Tue Jan 17, 2012 2:36 pm

Хенк Грол өндөр манай хүн намхан болохоор тэр талаар жаахан дутуудаад байна л даа..... Гэлээ гээд Олимп хүртэл үүнийгээ л сайн давтаж ялж чаддаг болтлоо л бэлтгэл хийх хэрэгтэй.... Одоо л ялагдах ч яахав.... Олимп дээрээ л нухахаар бэлтгэлтэй очих хэрэгтэй байна.... Манай жудо -гийн коуч нар энэ тал дээр судалгаа энэ тэр хийж байгаа л гэж найдаж байна шд.....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Олимпийн анхны алтан медальт Найдангийн Түвшинбаяр

Postby aaya_bt » Fri Apr 13, 2012 4:02 pm

одооо үнхээр хичээгээд сайхан барилдаж бгаа залууу чамайг дэмжиж байгаа шүүүү монголчуууд чамд итгэж байна чи дахиад чаднаааа чамд нөөөтс боломж байгаа
aaya_bt
 
Posts: 53
Joined: Sun May 08, 2011 3:02 pm
Location: mgl-ub

Re: Олимпийн анхны алтан медальт Найдангийн Түвшинбаяр

Postby Брон » Fri Jun 08, 2012 5:06 pm

Н.ТVВШИНБАЯР: ОНГИРЧ БАЙСАНГVЙ, БАХАРХАЖ БОЛ VЗСЭН ШVV
2008 оны Бээжингийн олимпод монголчууд анхны олимпын аваргаа єлгийдєн авсэн тэр vеэс л битїїхэндээ Н.Түвшинбаяртай ярилцлага хийх юмсан гэж боддог байлаа. Тухайн үед дєнгєж л сэтгүүлчийн хоёрдугаар курсийн оюутан надад ёстой л “харахын заяа байхаас хазахын тавилан” байсангүй. Хэдийгээр сургуулиа тєгсч анх удаа Монголд зохион байгуулагдсан “Чингис хаан” олон улсын тэмцээнийг сурвалжилж, түүнтэй ярилцах боломж олдсон ч ашиглаж чадаагүй. Аваргыг энэ тэмцээнд түрүүлэхэд сэтгэгдлийг нь сонсчихоод л яваад єгч билээ. Тэрхэн үед олимпын аварга гэдэг үг миний айдсыг түрүүлдэг байсан биз. Тэгвэл энэ удаад миний мєрєєдєл биеллээ. Тїїнтэй ярилцаж суухад ємнє нь олдсон боломжоо алдсандаа харамссан шүү. Учир нь, аварга маань их найрсаг, чин сэтгэлээсээ үїнийг сонсч ярилцаж чаддаг юм билээ. Түүнтэй ярилцсанаа уншигчдадаа сонирхуулж байна.

Ш.Эрдэнэ-Очир багшийн хэдхэн үг амьдралыг минь єєрчилсєн

-Тун удахгүй зуны 30 дугаар буюу Лондонгийн олимп болно. Аварга маань аль хэдийнэ олимпын эрхийн болзлоо хангасан байгаа. Баяр хүргэе?
-Баярлалаа.
-Олимп болоход 50 гаруй хоног үлджээ. Таны бэлтгэл сургуулилт хэр байна вэ?
-Бээжингийн олимпоос хойш дєрвєн жилийн хугацаанд хийсэн бэлтгэл сургуулилт, арга туршлагаа Лондонгийн олимпод л харуулахыг зорьж байна. Мєн єнгєрсєн хугацаанд чамгїй олон үйл явдалтай учирлаа. Бэлтгэл сургуулилтын хувьд ерєнхийдєє жигдхэн, сайн байгаа.
-Олимп дєхсєн энэ цаг їед спортод хайртай хүн бүр л цагийн зєрүү гээч том даваанаас эмээж байна. Бээжингийн олимпоос эрс ялгаатай шүү?
-Хүн хүний онцлог гэж байдаг л байх. Миний хувьд дасан зохицох чадвар єндєр. Гэхдээ Бээжингээс эрс ялгаатай нь үнэн. Наана нь тэнд очиж бэлтгэл сургуулилт хийх байх аа. Монголын жудо бєхийн холбоо болоод удирдах байгууллагууд анхаарч ажиллах байлгїй дээ.
-Єрсєлдєгч хүчтэнүүдээ хэр судалж байна вэ?
-Ємнєх олимпод нэлээн залуухан орж байлаа. Түүнийгээ бодвол илүү олон тэмцээн, уралдаанд орж туршлагажсан гэж ойлгож болно. Энэ тал дээр жудо бєхийн холбоо сайн ажилласны хүчинд олон ч тэмцээн уралдааныг алгасахгүй оролцлоо. Тиймээс бүх жингийн тамирчинтай барилдаад үзсэн байна. Дэлхийн жудо бєхийн холбоо тэмцээн уралдааны оноогоор эхний дєрвєн байрт бичигдсэн жудочдыг зоогоо толгойлуулдаг. Энэ дагуу хэнтэй барилдах вэ гэдгээ ч сайн судалсан.
-Хүмүүс аваргын сүүлийн олимп гэх юм?
-Тийм бодол байгаа. Спорт гэдэг єєрєє залуу нас шаарддаг. Тэр үүднээс л сүүлийн олимп гээд зорилго тавьж бэлтгэл сургуулилтаа базааж байна.
-Танд олимпын медалиа хос болгох боломж байгаа?
-Итгэж байна уу /Инээв/
-Тийм ээ, спорт сонирхогч Монголын мянга мянган иргэн миний адилаар бодож, залбирч байгаа байх?
-Тэмцээн уралдаан гэдэг наана нь ам гараад оролцдог зїйл биш шүү дээ. Мєн нєгєє талаараа тэр єдрийн тэнгэр мэдэг гээд хаячихаж болохгїй. Сайн барилдаж, Монголоороо овоглохыг хүсэхгүй тамирчин гэж үгүй. Ямартай ч амжилттай оролцохын тулд хичээх болно.
-Таны амьдралыг анхны багш Ш.Эрдэнэ-Очирын тань хэдхэн үг єєрчилсєн гэх яриаг сонсч байсан. Энэ талаар ярьж єгєєч?
-Долдугаар ангид байхдаа Булган аймгийн Сайхан сумаас аймгийн тєвд ирж байлаа. Тэнд спортын гүнзгийрүүлсэн сургалттай дунд сургууль байсан юм. Одоо хэр нь бий. Би эхэндээ бэлтгэл сургуулилт хийж байгаа хүүхдүүдийг очиж хардаг байлаа. Тиймдээ ч хичээллээд їзэх юмсан гэсэн бодол байсан. Тэгээд нэг єдєр хичээлээ тараад бэлтгэл хийж байгаа хүүхдүүдийн заал руу шагайтал Эрдэнэ-Очир багш маань “Яах гэж байгаа хүүхэд вэ” гэсэн. Би бэлтгэл хийе гэтэл “Ороод ир” гэдэг хэдхэн үг л хэлж билээ. Энэ нь миний амьдралыг єєрчилсєн хэдхэн үг байж хэмээн бодогддог юм. Спортод хєл тавьсан үе минь товчондоо нэг иймэрхүү. /Инээв/
-Анхны медалиа сумандаа болсон Намхай аваргын нэрэмжит тэмцээнд түрүүлээд хүртэж байсан гэдэг. Тэр үед ямар шагнал єгдєг байв?
-Шагнал гэхээсээ илүүтэй манай нагац ах, цэргийн арслан Сандагбазар маань “Аав, ээжийнхээ хийж єгсєн зодог шуудгийг сайхан мялаалаа миний дүү” гэдэг үг энэ спортоор хичээллэхэд илүү их дэм, урам єгч байлаа. Ингээд 10 дугаар анги тєгсєх жил хүртлээ тодорхой хэмжээний амжилт гаргаад эхэлчихсэн байв. Бүр хоёр, гурван ч Биеийн тамирын дээд сургуулийн урилга ирсэн болохоор хотод орж ирсэн.
-Ингэж л Булган нутгийн хүү хотод орж ирж ээ дээ?
-Тийм ээ. Гэхдээ 10 жилийн сурагч байхдаа єсвєрийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртэж байсан. Түүний дараа хотод ирж “Аварга” биеийн тамирын дээд сургуульд суралцаж улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож 2006 онд улсын шигшээ багт харьяалагдаж эхэлсэн.



Олимпын эрх хүртэх их хувь заяа

-Бээжингийн олимпын эрх хэрхэн хүртсэн талаархи дур­самжаасаа хуваалцахгүй юу?
-2004 оны намар БНХАУ-ын Чиндаогийн олон улсын тэмцээнээс мєнгєн медаль хүртсэн юм. Тїїний дараа 2005 оны улсын аварга шалгаруулах тэмцээнийг єнжиж 2006 онд нь орж ялагдсан. Тэр үед Азийн аварга шалгаруулах тэмцээнүүдийн нийлбэр дүнгээр олимпын эрх єгч байсан. 2006 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд Очирбат ахад дийлдээд Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож чадахааргүй болсон. Гэсэн ч Насаа багш +100 –д оролцох тамирчин алга чи явна шүү гэсэн. Ингээд ААШТ-д оролцож шагналт тавдугаар байрт шалгарсан. Харин Очироо ахын хувьд долдугаар байрт шалгарсан амжилт үзүүлсэн. Түүний дараа 2007 онд улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, цаашлаад Европын цуврал тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан. Тэр тэмцээний медаль маань ардаа багахан хэмжээний цол гуншин дагуулсан даа.
-Парисын “Их дуулга”-аас медаль хүртсэн анхны монгол тамирчин гээд л үү?
-Тийм ээ. Түүний дараа Европын Гран при тэмцээнээс хүрэл медаль хүртэж дэлхийн томчуудтай нэлээн гайгүй үзэж эхэлсэн. Мєн Азийн аварга шалгаруулах тэмцээнд ч амжилттай оролцож олимпын жилд дахин Азийн аварга шалгаруулах тэмцээнд мєн л амжилт гаргасан. Ингэж л Бээжинг зорих эрхтэй болсон юм.
-Олимпод оролцох оноогоо цуглуулчихсан хэрнээ тамирчдын нэрсийг зарлах тэр мєчийг хүлээх ямар байв?
-Тэр үед дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эхний таван байрт шалгарсан тамирчид шууд эрхээ хүртэж байсан. Харин Азиас таван орны тамирчинд амжилтыг нь үндэслэж эрх олгосон юм. Олимпын ємнєх Азийн аварга шалгаруулах тэмцээнд би хүрэл медаль хүртсэн. Тиймээс би цуглуулсан оноо, амжилтаараа таван орны тамирчнаас тавд орж олимпод орж байлаа.
-Олимпын эрхээ хүртсэний дараа єєртєє ямар зорилго тавьсан бэ?
-Үнэхээр их хувь заяа гэж ойлгож байсан. Нэг талаараа асар их хариуцлага ирсэн. Улс эх орноо тєлєєлж оролцож байгаа учир єєртєє хатуу шаардлага тавьж бэлтгэл сургуулилтдаа ч орсон. Ингээд л хүсч, хүлээж байсан Бээжингийн олимпод оролцсон доо.
-Та олимпын аварга болсон тэр үеийн сайхан дурсамжаа залхталаа ярьсан байх. Гэхдээ би єєрєєс тань сонсмоор байна?
-Хоёулаа ярилцлага эхлэхэд дэлгэрэнгїй ярина гэснээрээ л явж байна аа. /Инээв/
-Тийм ээ. Тэр єдрийн сайхан дурсамжийг хуваалцахгїй єнгєрч чадахгүй нь. Дараа нь ахиад л харамсана шүү дээ?
-/Инээв/ Нэгдүгээрт сэтгэл зүй их єндєр байсан. Олимпын нээлтийн маргаашаас жудо бєхийн тэмцээн эхэлсэн. Миний хувьд Монголын жудочдоос хамгийн сүүлд барилдсан. Сугалаа татсаны дараа Цагаанаа “Чи ч сайхан таарч дээ” гээд л инээгээд ороод ирсэн. Би ч гайгүй гэж бодохгүй хүндхэн сугалаа таарсныг мэдсэн л дээ. Тэгсэн эхний барилдаанд олимпын алтан медальт, дэлхийн аварга Сүзүкитэй таарсан. Барилдааныг нь судалсан болохоор надад илүү амар санагдсан. Тэгээд л тэмцээн эхэлж давхар хамаад, далаар нь буулгачихсан.
-Дараагийн учраа Бенжамин Берла хэмээх залуучуудын дэлхийн аваргын медальтай бөх таарсан. Тэр үед телевиз үзээд сууж байхад үндэсний телевизийн хєтлєгч Баярсайхан ах Түвшээгээс нэлээн бэргэчихлээ гэж байсан?
-Олимп, дэлхийн аваргыг євдєг сєхрүүлсэн болохоор тийм зүйл гарсан байх. Ялалт ч авч чадсан. Түүний дараа БНСУ-ын бєх Жан Сүн Хог ялж, хэсгийн тэргүүн байрын тєлєє Азербайжаны Мовлед Мириаливтай барилдсан.
-Азербайжаны бєхтэй нэлээн удаан барилдсан санагдаж байна?
-Ер нь, олимпын тоглолтын барилдаан бүр үнэтэй байсан. Үндсэн таван минут єнгєрч цаг сунгасан. Үнэхээр бяртай бєх. Бид ч цуцталаа барилдаж тэр намайг даралтад оруулах дєхєєд алдахад нь над шиг л цуцсан байгааг нь мэдсэн. Тэгээд л ємсєєд зүтгэчихсэн. Шүүгч юүко үнэлгээ зааснаар түрүүлсэн. Тэр үед нуруун дээрээс нэг их том ачаа аваад хаячих шиг санагдаж билээ. Энэ барилдааны ємнє жаахан унтчихсан байсан. Сэтгэл санаа ч нэлээн тайван байсан нь нєлєєлсєн байх. Харин аваргын тєлєє Казахстаны Асхат Житкеевийг вазари, кока үнэлгээгээр буулгаж авсан. Тухайн үед єєртєє ч нэг л итгэж єгєхгүй байлаа. Энэ тэмцээнд Тулга захирал намайг их хурцалж байсан. Одоо ч гэсэн их баярлаж явдаг. Аваргын тєлєє барилдах эрхээ авчихаад ороод ирэхэд манай хэдээс нэг нь ч баяр хүргэдэггүй. Гайхаад байсан Тулга ах маань сэтгэл санаа нь тогтворгүй болчихно цаадахдаа битгий баяр хүргээрэй хэмээн захьсан юм билээ. Тэгээд л нєгєє хэд нь жүжиглэж байсан нь тэр./Инээв/
-Бээжингийн тэнгэрт тєрийн дуулал эгшиглэх үед юу бодож байсан бэ?
-Аваргын тєлєєх барилдаандаа ялчихаад єєрийн эрхгүй уйлчихсан. Дараа нь Баттулга захирал надад медаль гардуулсан нь бүр ч их хувь тохиол болсон. Намайг үнсээд л уйлж байлаа. Спортод сэтгэлтэй, тамирчдынхаа тєлєє гэх сэтгэлийнх нь илрэл байх даа.
-УИХ-ын гишvvн Х.Баттулга маань тэмцээний ємнє нэг их сайхан хурцалсан хэдэн үгийг хэлээд гарсан гэсэн. Тэгэхэд юу гэж хэлсэн бэ?
-Аан. “За Түвшээ минь єєртєє итгэлтэй сайхан барилдана шүү. Тавхан даваад л олимпын аварга боллоо. Цагаар бол 25 минут шүү дээ. Парисын супер цомд чи тив, дэлхийн аваргуудыг яаж буулгаж авлаа. Энд ч гэсэн ялгаагүй. Ганц л юм хэлье. Чиний жинд чамаас илүү тамирчин алга. Эх орныхоо нэрийг бодсон ч чи амжилт үзүүлж чадна” гэсэн юм. Энэ ч надад их урам хайрласан.
-Бас халаасны єрєєнєєсєє салж, амьдралд чинь ч єєрчлєлт гарна гэж хэлсэн байсан?
-/Инээв/ Тийм ээ. За Бээжингийн олимпын талаар яриад ерєнхийдєє дууслаа. Сэтгэл чинь амарсан уу.
-Амарлаа. Ярилцлагаа эргээд Лондонгийн олимпод хандуулъя. Монголдоо таны жинд єрсєлдєгч олширч байна. Тэдний нэг нь Б.Тэмүүлэн?
-Єєрийн оронд єрсєлдєєн байх нь тамирчин бидэнд л хэрэгтэй. Манай Тэмүүлэн єсєх ирээдүйтэй сайн тамирчин. Олимпын оноо нь ч надтай их ойролцоо явж байгаа. Бие биенийгээ хурцлахаар илїї их амжилт гардаг нь үнэн. Манай Тэмүүлэн 2016 оны олимпод найдвартай амжилт їзїїлж чадна. Заримдаа боддог юм. Улсдаа жингийн єрсєлдєєн хурц байдаггїй бол тив, дэлхийд ч амжилт үзүүлэх нь ховор байх.

Би чадсан, гэхдээ анхны олимпын аварга гэж онгирч үзсэнгүй

-Багадаа их сайхан зурдаг хїїхэд байсан гэж сонссон. Одоо зурж байна уу?
-Жаахан байхдаа зурдаг л байлаа. Одоо бол тєсєєрчихсєн байна билээ. Эсрэгээрээ фото зураг сонирхдог болсон. /Инээв/

-Таныг айлын бага, их сахилгагүй жаал байсан гэж сонссон. Бас эрх?
-/Инээв/1991 онд сургуульд анх орж байлаа. Сургуульд сурна гэхээр бєєн баяр. Гэртээ түлээний модоор малын хашаа хийж тоглоно. Хажууд нь гэр хийгээд л. Тэр үед гэртээ ажил хийхгүй болохоор ээж “Наад хэдийг чинь шатаачихна шүү” гээд л загнана. Түүнийгээ түлүүлэхгүйн тулд урд єдєр нь нураагаад уутанд хийгээд бүгдийг нь нүхэнд булчихаад сургуульдаа явдаг байж билээ. Хичээл дээрээ нөгөөдөхөө бодоод салахгүй. Ээж модыг минь түлчихсэн байвал яана аа гээд л. Тэгсэн ээж минь гэрийн хажууд гаргаад тавьчихдаг байсан даа. /Инээв/ Ийм маягийн л сахилгагүй хүүхэд байсан. Тэрнээс муу хүүхэд бол байгаагүй шүү. Сургуульд анх ороход аав минь 40 км зайд явж сумын тєв орж хүргэж єгдєг байсан. Олон хүүхдийн дунд ч байж үзээгүй жаал орж байлаа.
-Айлын бага гэсэн. Дээрээ хэдэн ах, эгчтэй юм бэ?
-Долоон хүүхдийн бага нь шүү дээ.
-Та тамирчин, цаашлаад олимпын аварга болсноор амьдралд тань ямар єєрчлєлт гарсан бэ?
-Маш том єєрчлєлт гарсан. Ахуйн байдлаар ч тэр. Мєн тамирчин хүнийхээ хувьд хэрхэн хєдєлмєрлєж хичээвэл түүний ард ямар сайхан зүйл хүлээж байдгийг мэдэрсэн. Асар их нэр хүнд. Мєн нєгєє талаараа илүү их хариуцлагыг мэдэрч байгаа.
-Та энэ их нэр хүндийн дараа биеэ тоож үзсэн үү. Магадгүй санаандгүй байдлаар ч юм уу?
-Үгүй ээ. Єєрийгєє хянахгүй байсан ч, надаас тийм үйлдэл гарахгүй. Би чадсан, анхны олимпын аварга гэж онгирч үзсэнгүй. Аль болох хүнд тус хүргэхсэн гэж боддог. Миний туслалцаа хэрэгтэй хүнд аль болох туслахыг л боддог. Хүн аав, ээжийнхээ хэрхэн хүмүүжүүлсэн, түүнийхээ дагуу л явдаг юм байна.
-Ард түмнийхээ итгэлийг дааж амьдрах гэдгийг та хэрхэн ойлгодог вэ?
-Маш хариуцлагатай байх хэрэгтэй. Жудогийн зааланд бэлтгэл хийгээд жин хасахаас хүнд асуудал гэж ойлгодог шүү. Миний амьдралын нэгэн мєрдлєг болчихсон гэж хэлж болно.
-Аварга маань барилдахын хажуугаар зураг авах хоббитой гэж байгаа. Єєр ямар нэгэн сонирхол байна уу?
-/Инээв/ Айлын бага байсан болоод ч тэрүү, цагийг тун зугаатай єнгєрүүлэх дуртай. Найз нєхєдтэйгєє сайхан ярилцаад инээлдээд суух сайхан шүү.
-Тэмцээнд таныг ямар зүйл их хурцалдаг вэ?
-Олон талын л нєлєєлєл байгаа . Жудо бєхийн холбоо, тамирчид дасгалжуулагчид бүгд нєлєєлнє. Мєн гэр бүлийнхэн маань их тусалж хурцалдаг. Гэр бїлийн тухтай орчин ч их нєлєєлдєг юм.

Ардчилал сониноос туув... :ногоон:
LeBron James - 4 times NBA champion...
User avatar
Брон
The Kop
The Kop
 
Posts: 1686
Joined: Wed Oct 21, 2009 4:06 pm
Location: Wherever

Re: Олимпийн анхны алтан медальт Найдангийн Түвшинбаяр

Postby nmbileg » Wed Aug 01, 2012 1:23 pm

энэ жил түвшинбаярт л найдвар тавиж бнда... жудо дээр алт авах магагдлал бас бий шүү...
I Can Do All Things...
User avatar
nmbileg
 
Posts: 72
Joined: Mon Jul 26, 2010 4:50 am
Location: ub

PreviousNext

Return to Жүдо

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests