Хала Мадрид :::2009-2010:::

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby spain man » Tue Jul 27, 2010 10:41 am

Раулын таван торгон мөч... Үүнийг мэдээж өөрөө нэрлэсэн...

Image

Дэбют ... 1994 10-р сарын 29 ... Ла Ромерада цэнгэлдэх...
Реал мадрид багийн дасгалжуулагч Хорхе Вальдано 17 хон настай хүүг лигийн тоглолтод гарааны 11т багтаасан байлаа... Гэвч үүнд гайхах хэн ч байгаагүй юм... Залуучуудын багт 7 хон тоглолтод 13 гоол хийсэн Раул 90 минутын турш талбайд хэдийгээр гоолдоогүй ч маш сайн тоглож мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авсан билээ...




Анхны гоол... 1994 оны 11 сарын 5... Сантьяго Бернабуэ

Дэбютээ долоохон хоногийн өмнө хийсэн Раул энэ тоглолтод анхны гоолоо хийсэн юм... Баруун булангаас Лаудрапын дамжуулсан бөмбөгийг зүүн хөлөөр цохин анхны гоолоо хийжээ... Энэхүү тоглолтод Мадрид 4-2 оор өрсөлдөгчөө буулган авсан юм...
1998 оны 12 сарын 1 THE AGUANIS
THE AGUANIS Энэ өдрөөс хойш түүнийг ингэж нэрлэх болсон юм... Энэ нь Токиод Intercontinental Trophy буюу одоогийн клубын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Васко Да Гамагийн эсрэг хийсэн гайхамшигт гоолоос болсон билээ... Роберто Карлос Мадрид багт тэргүүлэл авчирсан боловч Васко Да Гамагийн лидер Жуниньо тэнцүүлж дөнгөв... Тоглолт тэнцүүхэн өрнөж байсан Зийдорфийн холын дамжуулалтыг Раул хүлээн авч бараг тавын шугамд тулж очин хажуугаас нь хурдтай орж ирсэн хамгаалагчийг баруун даран цохих боломжтой болсон ч хоёр дахь хамгаалагч түүн дээр ирэх үед дахин баруундаа даран хаалгачийг унагаж тайван гэгч нь өнхрүүлж гоолдсон юм... Тэр финалд биш яг л бэлтгэл дээр байгаа эсрэг багийн торгуулийн шугам дотор гайхалтай тайван хэрнээ уран тансаг гоол оруулсан билээ...
1999 оны 12 сарын 13 Чимээгүй бай...
Камп Ноу... Эль Классико... Энэ үеийн эль классико одоогийнхийг бодвол маш ширүүн уур амьсгал дор явагддаг байсныг дурдах нь зүйтэй... Фигугийн гоолоор хоёрдугаар хагаст барса 2-1 ээр цаг өндөрлөх дөхөж байв.. Гэвч бүх зүйл дуусаагүй байлаа... Төвөөс уралдуулсан пассыг хоёр хамгаалагчийн дунд байсан раул гэнэт тэднээс сугаран гарч хаалгачийг давуулан гоолдоод маш өндөр атмосфертэй байсан ноу кампыг хуруугаа аман дээрээ аваачин чимээгүй бол гэсэн сэлэбрэшн үзүүлэн ноу кампыг үнэхээр дуугаа хураахад хүргэсэн юм... Энэ хөлбөмбөгийн түүхэн дэх гайхалтай сэлэбрэшний нэг болон тэмдэглэгдэн үлдсэн билээ...
2000 оны 4 сарын 19 Олд Траффорд дахь гайхамшиг...
Аваргуудын лигийн хасагдах шатны тоглолт... Реал Мадрид талбайдаа Ман Юг хүлээн авч гоолгүй тэнцсэний дараа Олд Траффордод зочлон ирээд байлаа... Тоглолт эхлээд л Рой Кийн авто гоол хийн өөрсдийгөө хүнд байдалд оруулсан бол Раул хоёрхон минутын зайтай дабль хийн бүх найдварыг нь тасдан хаясан юм... Үүнээс хойш улаан чөтгөрүүд хоёр гоол хийсэн ч бүх зүйл оройтсон билээ... Чухам энэ тоглолтоос хойш Сэр Алекс Раулыг миний мэдэх хамгийн мэдрэмжтэй довтлогч хэмээн үнэлэн багтаа элсүүлэхийг хэд хэдэн удаа оролдож байсан удаатай... Ингээд тоглолт 3-2 оор өндөрлөн Раул цаашаагаа финалд Валенсиягийн эсрэг 60 метр гаруй бөмбөгтэй гүйн хаалгачийг хууран гоолдож багтаа 8 дахь удаагийн, өөрийнхөө хоёр дахь аваргуудын лигийн аваргыг авч байсан билээ...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13352
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Буучин » Tue Jul 27, 2010 11:02 am

Раул бол амьд домог шүү... Реал гэхээр эдгээр одууд л үргэлж санаанд буудаг даа...
Image
Think do be Positive
KEEP CALM AND ALWAYS SMILE
User avatar
Буучин
Буучин
Буучин
 
Posts: 3527
Joined: Fri Jun 25, 2010 5:59 pm
Location: Yokohama,Japan

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Chinbaa » Tue Jul 27, 2010 11:18 am

Ямар харамсалтай юм бээ. Раул Реалийн хамгийн өндөр Royality-тай нөхөр мөн биздээ. Яаах аргагүй домог. Тэгж байхад энийгээ явуулж байдаг яаацан Реал вээ?? Уур хүрч үхлээ. Гути ч гэсэн Реал-д олон жил тусаллаа. Тэгээд үлдэх эрхгүй юмуу энэ 2. МАНЮ шиг домогууд ни домог шиг байдаг баг цөөхөн юмдаа. Уул ни Реал-г нилээн элит баг гэж бодоод байсан чин. Раул-аа явуулчихаар чин хэлэх үг ч алга. Түй чорт.
I Love SUNS
User avatar
Chinbaa
Suns
 
Posts: 1568
Joined: Sat Jan 06, 2007 2:28 pm
Location: Fantasy NBA

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Seikoni » Tue Jul 27, 2010 11:27 am

энэ хүмүүс нэг юм ойлгохгүй байх шиг байна. тайлбар хийе. явуулж байдаг гээд хөөгөөд явуулж байгаа юм шиг юм ярих юм. Моу, Пэрэз Раулд хэлсэн Реалд байя гэвэл банзнаас тогло гэсэн манай хүн үгүй гэсэн. тэгээд явж байна, тэгснээс Роббэн, Снайдэрыг хөөж явуулж байгаа юм шиг юм болоогүй. өөрийнх нь ярилцлага, Пэрэзийн хэлсэн үг ч тийм байгаа биз дээ.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Seikoni » Tue Jul 27, 2010 11:31 am

Мэтцэлдэр, Раул, Гюти нар явж 1-р багт одоогийн байдлаар 23 тоглогч байна. Моу дахиад 2 ч хүн авах эрхтэй. Пэдро Лион, Ди Мария нар ирсэн. Ваарт, Дрэнтэ явж магадгүй юм. Ваартад тоглох боломж улам л багасаад байна.

Рамос-Пэпэ-шинэ хүн-Марсэло/шинэ хүн

Алонзо-М.Диарра

Ди Мария-Кака

Рон-Игуайн гэж үзмээр юм уу даа.

тэгээд Пэдро Лион Ди Мариягийн солилцоо, Какагийнх Каналес эсвэл Гранэро
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Seikoni » Tue Jul 27, 2010 11:56 am

бас сонин л юм 16 жилийн өмнө Ла Ромаредад дэбютээ хийж байсан нөхөр энэ стадионд Реал дахь хамгийн сүүлийн гоолоо хийсэн байна шд.

одоо ингээд гурван довтлогчтой үлдлээ. Нэгрэдогийн бая бэк опшнийг хэрэгжүүлээд буцаагаад авчихмаар байгаа юм. Рон юм уу Пипита гэмтэхэд Бэнзэд найдна гэхээр нэг л сонин. хамгийн гол нь кантера юм.
хамгийн гол нь Кантерагийн 4-хөн тоглогч 1-р багт үлдлээ. одоо тэр зүүн жигүүрийн хамгаалагч Маркос Алонзо гэх мэт нөхдүүдийг татах маягаар дараагийн домогт кантера төрүүлэх ажлаа хиймээр байгаам даа.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Realist » Tue Jul 27, 2010 12:05 pm

Баяртай Рауль минь, домогт ахлагчаа дахин хунгийн цагаан өмсгөлтэй нь 7 дугаартай нь харахгүй болохоор харамсалтай байна. Гэхдээ клубын хувьд түр баяртай гэж хэлийдээ, ахлагчдаа амжилт хүсье...
Домогт ахлагчтайгаа нэгэн цагт өөрийн биеэр заавал уулзах болноо. Талбай дээр ч талбайн гадна ч тэр жинхэнэ эр хүн шиг байдаг. Жинхэнэ багийн ахлагч лидер нь.

1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15741
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Seikoni » Tue Jul 27, 2010 12:07 pm

Image

Чибэлэс усан оргилуур.. олон ч ялалтыг тэр минь авчирч байж дээ.

Image

1999 оны 10 сарын 13-ны өдөр. энэ өдрийг уг нь бүх Мадридиста нар байтугай бүх Күлэ нар мартахгүй.

Image

Ла Ромаредагаар эхэлсэн тэрүүгээр дуусах ёстой юм байж.

Image

2 жил дарааллан ЧЛ-ын мэргэн бууч болсон үе. 2000-2001, 2001-2002

Image

Оуэн Европын шилдэг болоход олон Мадридиста дургүйцсэн гэсэн. Раулд уг нь өгөх ёстой байсан гэж ярьдаг л юм билээ.
Last edited by Seikoni on Tue Jul 27, 2010 12:14 pm, edited 1 time in total.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Realist » Tue Jul 27, 2010 12:09 pm

Раулын үдэлтийн тоглолт хэзээ билээ?
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15741
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby N1te » Tue Jul 27, 2010 12:22 pm

Баярлалаа, Баяртай Раул Мадрид #7


Image


Дэлхийн хамгийн шилдэг хөлбөгбөгчидийн нэг Испани залуу Раул Гонзалез бол Реал Мадридын домогт хүн. Төрөлхийн ялагч, маргаангашгүй удирдагч дүрэлзсэн Мадридиста, Реал Мадридын 7 дугаарт бол үүрд энэ багын билэг тэмдэг байх болно. 1977оны 6сарын 27нд Мадридад төрсөн тэрээр үргэлж хөлбөмбөг тоглох сонирхолтой байсан. Тоглогч нартай картаар тоглож байсан тэрхүү хар балчир байх үеээсээ л тэрээр хөлбөмбөгийг тоглож эхэлсэн. 1992/1993онд тэрээр Атлетико Мадридын академиас Реал Мадридад ирээд маш хурдан гайхамшигт амжилтыг үзүүлж 1994 онд 7тоглолтонд 13гоол хийснээр тухайн үед багын дасгалжуулагч байсан Валданогын хараанд өртөж дээд багтаа дэмшин тоглох болсон юм. Тэрээр мөн оныхоо 10сарын 29ний өдөр Реалын анхны гарааны 11тээ Зарагозагын эсрэг Ла Ромареда цэнгэлдэхэд гарч 3-2оор хожигдсон ч яг долоо хоногын дараа Реал Мадридын өрсөлдөгч, Раулын төрөлх баг Атлетико Мадридынхаа эсрэг тэрээр тоглож дээд баг дахь анхныхаа гоолыг гайхамшигт зүүн хөлийн цохилтоор 90-н буланд гоолдсоноор Мадридын дерби болох Атлетиког 4-2р хожих замд хөтөлсөн юм. Мөн манайхан тэр жилдээ лигийн цомын эзэд болсон юм. Раулын энэ цаг үеээс багын үндсэн болоод зогсохгүй багын түхиг тулгуур гол тоглогч болж чадсан юм. Тэрээр Испанийн дээд лигт 3дах жилдээ тоглож байхдаа улиралыг 21гоолтой өндөрлүүлж лигийн мэргэн буучаар тодорч авч байсан 2 Пичичи шагналынхаа анхныхыг авсан юм. Удалгүй тэрээр Европыг байлдан дагуулж эхэллээ. 18настайдаа А.Лигт Ферензварос багын эсрэг хат-трикыг толилуулж байсан түүний хамгийн чухал уеүүд нь 1998оны 5сарын 20нд Ювентусыг хожиж багын 7дах А.лигийн цомыг авч цаашлаад тэрээр 2000оны 5сарын24, 2002оны 5сарын14нд А.Лигийн шигшээ тоглолтод оролцож багын 8, 9дэх Европ тивийн хамгийн нэр хүндтэй тэмцээний шагналыг авахад маш том гавьяаг байгуулж тус 2шигшээд гоолдсон үе байлаа. Лиг, цомын тэмцээнүүд, А.Лиг гээд маш олон олон амжилт цом рекордуудыг тэрээр Реал Мадридтай хамт дахин шинэээр бичэлцэж байлаа. Тэрээр Реалын хамгийн их гоол оруулсан тоглогч, А.Лигийн хамгийн их гоолтой мэргэн бууч болж, бусад Мадридиста нараасаа илүү олон тоглолтонд Реалтайгаа хамт оролцож, Испанийн шигшээн түүхэнд хамгийн их гоол оруулсан тоглогч болсон зэрэг маш олон рекорд амжилтуудыг тогтоосон юм. Энэ бүгд нь Манай багын 7 дугаартаныг Испанийн хамгийн шилдэг хөлбөмбөгчин болгосон юм. Би түүнтэй нэгэн цаг үед амьдарч түүний тэр агуу агуу рекордуудыг эвдлэн хэрхэн өөрийн нэрийг түүхэнд мөнхөлж байгааг харж байгаадаа хамгаас азтай фанат, Мадридиста.

Image
Реал Мадридтай хамт сүүлийн гоолоо хийгээд баяраа тэмдэглэж байгаа нь


Испанийн шигшээ буюу La Roja-д тэрээр :
Image
Раул Реалд ямархуу амжилт гаргаж байсан түүнийгээ ч шигшээдээ үзүүлж байлаа. Шигшээдээ 100дээш тоглолтонд оролцсон цөөхөн хэдхэн тоглогч нарын нэг болж 3удаа ДАШТ-д, 2удаа Европын аваргад, 1удаа Олимпод Испанийн шигшээн бүрэлдэхүүнд багтаж багаа ахалж байсан юм. Тэрээр шигшээ дэх анхны тоглолтоо 1996оны 10сарын 10нд Чехийн эсрэг хийж байсан юм. 10жил шигшээнхээ өмсгөлийг өмсөхдөө 102тоглолтонд оролцосон гайхам амжилт үзүүлсэн юм. түүний дээр зөвхөн 2хон тоглогч байдаг нь шигшээн хаалгачид болох Кассилас, Зубизаретта нар юм. Тэрээр Реалд хийдэг байсан олон гоолуудаа ч шигшээдээ хийдэг байлаа. Үүгээрээ тэрээр нийт 44гоол хийсэн нь түүнийг шигшээ багын хамгийн их гоол оруулсан тамирчин болгосон юм. Мөн тэрээр 3өөр ДАШТ-д гоол хийсэн гэх амжилт гаргасан бөгөөд үүгээрээ тэрээр Испанидаа зөвхөн ганц Хулио Салинас гэх тамирчинтай энэ тэнцдэг.

Раул #7-н салах ёслол :
Image
Раул маань Перез, Валдано, Моуринио болон багын удирдахын зөвлөлийн гишүүдийн өмнө Сантиаго Бернабүэгын Ерөнхийлөгчийн тагтан дээр салах ёсоо хийж мэдэгдэл хийсэн ба хэдэн зуун фанатууд РАУЛ РАУЛ хэмээн хашгирч байсан юм. Перез эхлээд түүнд хандан Бидний төлөө хийсэн бүхэнд чин маш их баярлалаа. Энэ ёслол бол үүрд сална гэсэн үг бишээ удахгүй уулзая ягаад гэхлээр энэ цагаан өмсгөл үргэлж чиний өмсгөл байх болно, энэ багын лого, энэ цэнгэлдэх үүрд шиний гэр орон байх болно. Бидний төлөө хийсэн гайхамшигт бүхний төлөө бид өөрийг чинь хэзээ ч мартахгүй. хэмээн хэлсэний дараа Раул өөрийн үгээ хэлсэн бөгэоөд Энэ өдөр миний кариерийн хамгийн хүнд өдөр байна. Би талбай дээр тоглолт бүрт, цохилт бэурт, хууралт бүрт, сэтгэл хөдлөл бүрт өөрийнхөө байдаг бүхнийг зориулахыг хичээж байсан хэмээн хэлээд энэ багын төлөө дээд лигт анхны тоглолтонд оролцох боломж олгосон Валданод талархал илэрхийлээд эмнэлэгт хэвтэж буй Алфредо Ди Стефанод хурдан идгэхийг хүссэн байна. Үүний дараачаар тэрээр гарч өөрийн фанатуудтай мэндчилэн салах ёс хийсэн юм. Цэнгэлдэхэд 500с ч олон фанатууд түүнтэй салах ёсоо хийж зураг авхуулж гарын үсэг зуруулж байсан юм.
Image
Image
Image
Image
Image


Хэвлэлийн бага хурал :
Image
Image
Image
Сантиагод Бернабүд салах ёслол хийснийхээ дараа тэрээр бага хугацааний хэвлэлийн бага хурал хийсэн юм. Шийдвэр гаргах цаг л боллоо. Би энэхүү Дэлхийн хамгийн шилдэг багын өмсгөлийг 15жил өмслөө.Одоо би 33настай эр, энэ миний Испаниас гарч шинэ орчинд тоглох сүүлийн боломж минь, энэ шийдвэр бол маш удаан бодсон хүнд шийдвэр байлаа гэхдээ энэ бол салах ёс биш би эргэж ирнээ. Би үргэлж хаана ч байсан Реал Мадридыг дэмжих болно. Би Реал Мадридад энэхүү шийдвэрийг гаргахад хүлцэнгүй хүлээж байсанд нь баярлалаа гэж хэлмээр байна. Би гэр бүл болоод багынхаа талаар удаан тайван бодсон. Ялангуя шинэ дасгалжуулагч надад найдаж түүнд миний туслалцаа хэрэгтэй байгаад дуулсаны дараа энэ шийдвэрийг гаргах улам хүнд болсон. Гэсэн ч би шийдвэрээ гаргасан энэ шийдвэр маань зовлонтой шийдвэр ч бас оносон шийдвэр гэж би бодож байна. Надаа олон сайхан дурсамж байдаг ч хамгийн биелэшгүй мэт нь ганц л байдаг. Энэхүү агшин бол 10сарын 28ны 5дах өдөр гэртээ ирэхэд ээж маань надад маргааш нь үндсэн багтай Зарагоза явж тоглох болно гэдгийг хэлсэн тэр мөч байсан. тухайн үед ээж минь баярласан сэтгэлээ барьж чадалгүй хичээн их баяр хөөртэй баярлаж байсан нь миний амьдралдаа харж байсан хамгийн сайхан зүйл. энэ бол миний анхных учир энэ миний хамгийн үнэ цэнэтэй гэхдээ өшөө олон сайхан дурсамж байгаа нь мэдээж. 7дугаар бол Реалд маш үнэ цэнэтэй маш их утга учиртай дугаар байдаг. Энэ дугаарыг авсан тамирчид хийх ёстой зүйлээ маш сайн хийх хэрэгтэй. Гэхдээ дугаар гэхээсээ илүү энэ багын лого хамгийн чухал, энэ л миний хамгийн их ойлгож ухаарсан чухал зүйл. Жосе Моуринио миний шийдвэрийг улам удаан бодоход хүргэсэн. Тэр бол маш сайн дасгалжуулагч би үргэлж түүнийг бахдадаг. Би түүнтэй ярилцахад тэрээр надаж найдаж байгаа мөн надтай хамт бэлтгэл хийхийг хүсч байгаагаа ч хэлсэн. Гэхдээ би шийдвэрээ гарсан.


Багынхан болон алдартангууд Раулын талаар санал бодлоо хуваалцаж түүнтэй салах ёс хийж байна(Заавал орчуулах гэсэнгүй, хэрэгтэй гэвэл орчуулаад өгөе).
Image

Michel Salgado:
"Raul is the soul of Real Madrid."

Zinedine Zidane:
"He is a role model for anyone who sets foot on the field of play."

Ronaldo:
"It is an honor to play alongside someone like Raul."

Alfredo di Stefano:
"Raul does something that few players dare to try: he walks into a stadium with 100,000 people watching him and he plays as if he was in his neighborhood."

Pele:
"He has the same talent that Brazilian players have."

Maradona:
"Raul is a genius who has managed to maintain the same level of play for so many years."

Guus Hiddink:
"He is the kind of player that every coach wants on his team."

Fabio Capello:
"He is my favorite forward. He has the instinct of an assassin."

--------

Iker Casillas:
"Raul is a symbol of Real Madrid. A great captain is defined by ups and downs, knowing how to always make the best of any situation. Raul is an example of professionalism and he helped me grow as a player and person. The incredible histories of clubs are written by great footballers, and Raul is one of them."

Cristiano Ronaldo:
"Playing by Raul's side has been an honor. I always dreamed of doing so as a kid. It was an honor to share the same dressing room and I wish him all the best."

Xabi Alonso:
"Raul represents the values of Real Madrid. He is a symbol and a part of this club's history. It isn't easy to play for Real Madrid for 15 years, but he did because is a magnificent player."

Kaka:
"Raul is an amazing player and an important member of this club. Raul will forever be a part of Madridismo and his leaving is a sad day for fans and teammates."

Drenthe:
"Raul is a genteman of football and a wonderful captain. He was always very nice to me and looked after me."

Pepe:
"The 16 years that he played here speak words about his talent. He holds a special place in my heart because he always followed my progress when I was injured. He got off from the bench and accompanied me to the dressing room, which was an incredible gesture that I will never forget. He is a huge piece of Real Madrid history."

Lass:
"I am very happy to have played with him. I remember watching him play when I was a little boy. He has helped me a lot since I came to Madrid. I will always say that I had the privilege to play with Raul at Real Madrid."

Dudek:
"Raul is an incredible professional and an example for everyone on and off the pitch. He is a great person. It was a pleasure having played by his side."

Benzema:
"Raul is a role model for all football players, especially the youngest ones. He is a great person and a symbol of Real Madrid and Spanish football. He is a fantastic forward and a very effective player."

Adan:
"A piece of Real Madrid's history is leaving. He is an icon and great captain. He is role model for all players who rose up through the academy. His is an example of excitement, hard work and professionalism. It was a pleasure to share a dressing room with Raul and I wish him all the best in the future."

Marcelo:
"Raul won't forget us and we won't forget him. He is a symbol of everything Real Madrid."

Gago:
"An emblem of Real Madrid is leaving; one of those players that all fans identify with. It was a pleasure to play with Raul and to share a dressing room with him. I wish him all the best on both a personal and sporting level."



Сонирхолтой ч гэмээр юмуу нэг юм дуулгахад 2003онд Челси түүнийг авахын тулд Раулд жилийн 8.4сая фунтыг, Реалд 71сая фунтыф өгөх санал тавьсан ч Раул Мадрид маань өөрөө зөвшөөрөөгүй аж Эль Капитанаа гэж
Гути = Мадридиста, Реал Мадридын түүх
Раул = Реал Мадрид
User avatar
N1te
 
Posts: 248
Joined: Mon Jul 19, 2010 8:43 pm

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Realist » Tue Jul 27, 2010 12:30 pm

N1te :eek:
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15741
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Seikoni » Tue Jul 27, 2010 12:35 pm

Мадридын зарим фэнүүд хэлж л байна. өөр багт тоглож байхаар зодог тайлчихаасай гэж байгаа буруу. тэгж фэнүүд бид аминчхан бодож болохгүй. домог тэртэй тэргүй эргээд Бэрнабэудээ ирнэ. хөлбөмбөгчин хүн юм чинь хөлбөмбөг л тоглохыг хүснэ. тийм учраас сайн сайхныг хүсээд эргэж ирэхийг нь хүлээж суух хэрэгтэй гэж. боддог л бодол.

Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Breathe! » Tue Jul 27, 2010 1:33 pm

манай нэг фений энэ тухай бичсэн нь:
Миний бодлоор зарим хүмүүс нэг л буруу бодоод байх юм (түүнийг Реалдээ кареераа дуусгах ёстой байсан гэж яригчдыг хэлж байна) Энэ Моурино ч юмуу Клубын ч юм уу эсвэл Раул өөрийх нь хувиа бодсон шийдвэр байгаагүй ээ. Моурино түүнд тэр багтаа маш чухал хэвээрээ байгаа ялангуяа залуу тоглогчдод чухал үлгэр дуурайлал үзүүлэх тал дээрээ гэдгийг ойлгуулсан. Харин нөхцөл байдал түүний талбай дээр гарч тоглох цаг улирал явах тусам маш бага гэхдээ өөрөөс нь л шалтгаална гэдгийг ойлгуулсан. Багийн хувьд ч түүний форм ямар байгааг үл харгалзан өндөр цалинг түүнийг retire болохоор шийдтэл нь өгч байхад мэдээж асуудал байгаагүй. Гэвч Раул үүний эсрэг шийдвэр гаргасан.

Раул хичнээн багтаа хайртай ч одоогийн өөрийхөө талбай дээр бага тоглох нөхцөл байдлаа сайн ойлгоод бас кариерихаа төгсгөлд хөлбөмбөг хангалттай тоглож өндөрлөхийг хүссэн. Харин түүний Schalke г сонгосон шалтгаан нь миний бодлоор тэд их залуухан баг. Westermann(26), Farfan(25), Neuer(24), Rafinha(24), Howedes(22), Rakitic(22), Schmitz(21), Moritz(20) and Matip(18) бүгд өнгөрсөн улирал гарааны 11т тоглосон. бас тэд улам л сайжирсаар байгаа. АЛ ийн эрхтэй амжилт ч үзүүлэх магадлалтай энэ багт түүний агуу туршлага үнэхээр хэрэг болно тэр хүндлэгдэж, хэрэгтэй хүн байна гэдгээ мэдээд сонгосон.
гэжээ хэхэ.

http://www.redcafe.net/f9/raul-signs-schalke-303164/
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby FCB GOAL!!! » Tue Jul 27, 2010 1:39 pm

Раул,Гути нар ч сайн тоглогчид шүү.чин сэтгэлээсээ танайхыг гх хүн танайд үлдэхгүй нь дээ.
УРАГШАА ЗАЛУУСАА
User avatar
FCB GOAL!!!
 
Posts: 24
Joined: Wed Jul 14, 2010 12:04 pm

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Чуугий » Tue Jul 27, 2010 1:45 pm

Раул,Гути 2гүй Реал мадрид сэтгэлд нэг л буухгүй байна шүү.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18529
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Breathe! » Tue Jul 27, 2010 1:47 pm

Its like we losing Giggs and Scholes... cant imagine :p
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Breathe! » Tue Jul 27, 2010 2:00 pm

19:46 Hold the phone, looks like Raul's deal with Schalke isn't quite sealed. Speaking after an emotional farewell ceremony in Madrid, the Real legend said: "What is clear is that my future lies in Germany or Spain." That leaves the door slightly ajar on a move to United, while Liverpool, Tottenham and Blackburn are all credited with an interest in the 33-year-old.

лол аваад АЛ дээр Реалын эсрэг гоолдуулах юмсан хаха
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby El Payaso » Tue Jul 27, 2010 2:26 pm

домог гэдэг үгний жинхэнэ үлгэр жишээ тайлбар нь юм болов уу даа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 39737
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Цээгий » Tue Jul 27, 2010 2:57 pm

Багийн маань 2 шилдэг тоглогч ингээд явдаг юм байжээ..Энэ багийг дэмждэг болсноос
хойш нэг зүйлийг үнэхээр мэдэрсэн..Раул гэдэг хүн хүндлэхгүй байхын аргагүй, багийн ноён нуруу
болсон гайхамшигтай хүн, гайхамшигтай тоглогч үнэхээр л домог гэхээс өөр юу гэх ч билээ..
Багтаа зодог тайлаасай гэж мөн ч их хүссэн дээ..Хийсэн бүхэнд чинь баярлалаа..Хала Мадрид
:eek:
Kabreal
User avatar
Цээгий
Мадридиста
Мадридиста
 
Posts: 622
Joined: Mon Jun 15, 2009 12:50 pm
Location: Tres metros sobre el cielo...

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Miro Klose » Tue Jul 27, 2010 3:13 pm

3 хоног гүн шокын байдалтай байна аа
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby soccer » Tue Jul 27, 2010 3:17 pm

Image

Дрэнтэ... фасебүүк дээрээ ЛИВ очиж тоглох хүсэлтэйгээ бичэж :ногоон:
Raul Madrid
User avatar
soccer
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3799
Joined: Fri Jan 05, 2007 10:00 am

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Miro Klose » Tue Jul 27, 2010 3:21 pm

явыг явыг сайн л биз тэр Диараануудаа дагуулаад яваарай
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby attilla » Tue Jul 27, 2010 4:34 pm

Ласс байж байг ээ
User avatar
attilla
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1403
Joined: Sat Nov 07, 2009 12:25 am

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby a_odko » Tue Jul 27, 2010 4:55 pm

Breathe!-н Раулын талаар бичсэнтэй санал нэг байна...

Ваарт өөрөө багтаа үлдэнэ..Английн хэвлэлүүд миний талаар зохиож бичсэн байна гэсэн байна лэ...

Ваарт байж байсан нь дээрээ... Түүнд тоглох боломж хангалттай олдоно...
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5368
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby a_odko » Tue Jul 27, 2010 5:13 pm

28 сая+бонус гээд Майконы үнэн дээр Интертэй тохиролцчихсон гэж Италийн хэвлэлүүд бичээд л байна...
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5368
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests