Хала Мадрид :::2009-2010:::

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby spain man » Sun Jul 25, 2010 7:04 pm

Клубт шинэ үе ирж байна даа... Раулын эрин үе гэгдэх бүхэл бүтэн үе дууслаа... Өөр өмсгөлтэйг нь үнэхээр хармааргүй байна... Зодог тайлчихгүйм байх даа... Хажуугаар нь манай хүндэт ерөнхийлөгчийн бие тааруухан байна... Эмнэлгээс гараад тун удаагүй байсан буцаад хэвтсэн байна... 84 нас сүүдэр зооглоод байгаа хөгшин аргагүй л дээ...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13566
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Mr S » Sun Jul 25, 2010 7:29 pm

legendee yavuulaal..........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Miro Klose » Sun Jul 25, 2010 8:25 pm

Раул, Гути 2 гоо явуулж байгаа нь үнэхээр харамсалтай л байна гэхдээ одоо яахав үнэхээр явахыг хүсэж байвал манай хүндэт ерөнхийлөгч бие нь мууддаг нь бас л муу мэдээ байна шүү. Цоо шинэ эра эхэлж байна даа. Бид нар энэ улиралдаа бүх цомыг авч Өвөө, Раул, Гути 3 таа бэлэг барих хэрэгтэй.
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby N1te » Sun Jul 25, 2010 8:26 pm

За бүр сэтгэл тавгүй болчлоо.. Гути явах гэж байна гэхээр л нэг л цаанаа л нэг итгэмээргүй байх юм. Хэдий бараг явандаа гэж бодож байсан ч одоо ингээд явна гэхээр нэг л бишээ. Гути маань өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж багаас явах болсоноо албан ёсооор зарласан байна. тэрээр манай багтай амьдралынхаа 24жилийг хамт үдсэн ба 15жилд нь тэрээр 1дүгээр багынхантай хамт байсан. Тэрээр Миний сэтгэл зүрх үүрд Реалтай хамт гэсэн байна. Мөн тэрээр албан ёсоор хаашаа явахаа хэлээгүй ч бараг Бешикташ явах биздээ. Түүнийг үүрд дурсан сананадааа.....Түүний гайхамшигтай дамжуулалтууд, гайхамшигтай ур ухаан, гайхамшигтай багаа гэсэн сэтгэлийг бид үүрд дурсан санах болно...Үнэхээр агуу тоглогч Испанийн шигшээдээ дуудагддаг байсан бол алж байх байсан байхдаа..

ХАЛА МАДРИД
Гути = Мадридиста, Реал Мадридын түүх
Раул = Реал Мадрид
User avatar
N1te
 
Posts: 248
Joined: Mon Jul 19, 2010 8:43 pm

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby N1te » Sun Jul 25, 2010 8:27 pm

Одоо Гутидээ сайхан үдэлт хийгээд өгчих хэрэгтэйдээ. Раул маань ч бараг явна гээд байдаг яаанадаа энэ 2эрхэмгүйгээр энэ багыг төсөөлөхгүйнээ..... :sad::
Гути = Мадридиста, Реал Мадридын түүх
Раул = Реал Мадрид
User avatar
N1te
 
Posts: 248
Joined: Mon Jul 19, 2010 8:43 pm

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby soccer » Sun Jul 25, 2010 8:30 pm

Баярлалаа Гүти...

Image

2001-2002 он

Image

2009-2010 он

Image

Райзор-н талбайд 19-н жил ялалт байгуулаагүй байсныг зогсоосон алтан үе... түүний уран гоё дамжуулалт тоглолтыг чимэж байлаа..

Image

2000-2001 он ЧЛ-т гоолын баяраа тэмдэглэж байна залуу тоглогч Гүти...

Image

Капитан...2009-2010 он

Image

Чикако-д нэг үеийн 3н домог тоглогч нар...

Image

ингээд багаасаа явчихлаа гэж :sad:
Raul Madrid
User avatar
soccer
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3799
Joined: Fri Jan 05, 2007 10:00 am

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Miro Klose » Sun Jul 25, 2010 8:40 pm

Манай 2 ч нэлээн хямарч байгаа даа насаараа тоглосон багаасаа явж байгаа болохоор би бараг уйлчих гээд байна шд сэтгэл нээх сонин болоод байна манайхаан та нарынх яаж байна аа. :sad::

Гюти ч бид нарыг заримдаа хагартал бярлуулж дэлбэртэл уурлуулж байсан даа гэхдээ үнэхээр трү леженд багтаа үргэлж хэрэгтэй л байх болно. Спортын албаны захиралаар эсвэл Кантерраг дасгалжуулах бүр Мэнэжер ээр ч хамаагүй заавал буцаж ирээрэй.
Last edited by Miro Klose on Sun Jul 25, 2010 8:42 pm, edited 1 time in total.
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby jtrex » Sun Jul 25, 2010 8:42 pm

Одоо яаая гэx вэ дээ. Hierro-гийн араас орлоо доо. Моуриньо тэгээд АЛ-н аварга болгоосой доо Реалыг.
"Forecasting is the art of saying what will happen, and then explaining why it didn't!"
User avatar
jtrex
 
Posts: 347
Joined: Sun Jul 11, 2010 8:09 pm
Location: УБ

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Realist » Sun Jul 25, 2010 8:59 pm

Image

Баярлалаа Гути Реал Мадридын төлөө хоёргүй сэтгэлээр
зүтгэсэн 15 жилийн чинь төлөө баярлалаа.
:sad:: :sad:: :sad::

Реалын төлөө хийсэн 74 гоал, үүнээс ч олон уран гоё дамжуулалтуудыг чинь мартахгүй.
Цаашдын чинь карьерт амжилт хүсье, Бешикташт мадридиста Шустер хүлээж байгаа.
Очоод бужигнуулаад өгөөрэй. Эргээд Мадридад клубтээ амжилт дүүрэн ирээрэй.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby N1te » Sun Jul 25, 2010 10:09 pm

Баяртай эрхэм ГУТИ (#14).!!!
Image
Image


"Мадридиста" энэ үг бол Гути(Хосе Мариа Гутиеррез) гэх хүнийг төгс илэрхийлэх цор ганц үг. Тэрээр Реалын төлөө амьдралынхаа ихэнхи хугацааг зарцуулсан бөгөөд манай багаас төрсөн үлгэр жишээ тамирчин. Тэрээр анх Реалд 9настайдаа ирж байсан ба түүнийг дасгалжуулж байсан бүх дасгалжуулaгчид түүнийг зүгээр л онцгой тоглогч гэдэг. Түүний хамгийн оргил үеийг 20с доош насныханы багт байхдаа довтлогч биш байж жилд дундажаар 30гоол хийсэн үе гэж хэлж болно. Тэрээр багачуудын багаас 95/96оны улиралд Реалын Б баг буюу одооны Кастилла багт дэвшсэн ба гайхамшигтай дамжуулалт, А зэрэглэлийн чадвараараа Валданогын хараанд өртөж 1дүгээр баг дахь анхны тоглолтоо хийж боломжтой болсон юм. Энэ цаг үе бол 95оны 12сарын 2ны өдөр буюу Бид Севияаг 4-1ээр хожсон тоглолт байсан юм. Үүний дараа жилээс тэрээр албан ёсоор дээд багын тамирчин болсон бөгөөд Мориентосыг бэртэлтэй байх хойгуур түүнийг орлож Раултай хамтран довтлогчын байрлалд тоглож 14гоол хийж багын 20дох Лигийн цомыг авахад маш том гавьяа байгуулсан юм. Дасгалжуулагч бүр түүнтэй ажиллахдаа дуртай учир нь тэрээр аль ч байрлалд дасан зохицож тоглох чадвартай тоглогч, түүний үндсэн байрлал довтлох хагас ч тэрээр 2дах довтлогч, зүүн жигүүр, хамгаалах чиглэлийн хагаст тоглох чадвартай гэдгээ харуулсан. Тэрээр Реал Мадридын дээд багтай 15жилийг үдэхдээ багын ахлагч нарын нэг болж Дэлхийн хамгийн чадварлаг тоглогч нарын нэг гэдгээ харуулсан. Тоон статистакаар яривал 542 тоглолтод оролцож 77 гоол хийсэн.
Image
Тэрээр багын тамирчид болон дасгалжуулагч нараасаа үргэлж онц гэсэн үнэлгээг авдаг. Үүнийг нь Реалд байхад нь түүнтэй хамтарч ажиллаж байсан 14дасгалжуулагч бүгд баталсан. Түүнд Реал Мадрид асар их өртэй. түүний байгуулсан гавьяаг юугаар ч үнэлэшгүй. Тэрээр Реалд олон цомыг авчиралцаж Реалын түүхэндэх хамгийн их тоглолтонд оролцсон 10тоглогч нарын нэг болсон.
Image

Гути бол Реал Мадридын түүх.
Түүний гавьяа шагналуудаас дурьдвал :
* Тэрээр багын 500дах гоолыг хийсэн,
* Риацор цэнгэлдэхэд гайхамшигтай өсгийлдсөн гоолын дамжуулалт хаяж 18жилийн турш хожиж үзээгүй хар дарсан цувралыг зогсоосон
* мөн 5удаагын Испанийн Лигийн цом(96/97, 00/01, 02/03, 06/07, 07/08)
* 4удаагын Испанийн супер цом(1997, 2001, 2003, 2008)
* 3удаагын А.Лигийн цом(97/98, 99/00, 01/02)
* 1удаагын УЕФА-н супер цом(2002)
* 2удаагын тивхоорондын цом (1998, 2002)
* 1удаагын 21доош насныханы тэмцээний аварга(1998)
* 1удаагын 18доош насныханы тэмцээний аварга (1995)

Түүнийг би өөрийнхөөорөө дүгнэвэл азгүй, бас авьяаслаг гайхамшигт тоглогч гэж хэлнэ. яaгаад гэвэл хэдий тэрээр маш чадварлаг ухаалаг тоглогч ч шигшээ багтаа энэхүү гайхамшигт тоглолтуудаа харуулах боломж олдоогүйд одоо ч харамсдаг.

Түүний Реалтай хамт байх үеийн дурсгалт мөчүүд :
Image
Image
Image
Image
Энэ эрхэмтэй их гар нийлж ажилласан одоо бараг түүнтэй Туркын Бешикташд дахин ажиллахад тун ойрхон байнадаа.
Гути = Мадридиста, Реал Мадридын түүх
Раул = Реал Мадрид
User avatar
N1te
 
Posts: 248
Joined: Mon Jul 19, 2010 8:43 pm

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby El Payaso » Sun Jul 25, 2010 10:39 pm

Realist wrote:Чи бүр манай фэн болчихжээ хэхэ,
Хедира бол надад тоглолт нь таалагдаж байгаа дажгүй сонголт.
Тэр Тевезээс бөмбөг салгадаг нь одоо хүртэл нүдэнд харагдаад байхиймаа.
Энэ формоороо байвал чулуу л гэсэн үг.

Германууд ч нутгаасаа гархаарааа мяардаг нэг уламжлалтай...

Рауль Гүти хоёр явж байгаа юм биз дээ... Рауль ч тодорхой домог... Гүти ч бас л гоёо тоглогч шүү...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Finalist » Sun Jul 25, 2010 11:03 pm

Image
Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Finalist » Sun Jul 25, 2010 11:05 pm

Image

Өнөөдөр дөнгөж гаднаас ирээд ийм юм дууллаа :sad: Бүхэл бүтэн нэг үеийг бичилцсэн гайхалтай гоё тоглогч
Ёстой юу ч гэхээ мэдэхгүй байна, хаашаа ч явлаа гэсэн амжилт хүсье дээ
Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Тэгшээ » Sun Jul 25, 2010 11:29 pm

Guti Haz :eek: :-D :-D :-D :-D
YNWA!!!
User avatar
Тэгшээ
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5413
Joined: Fri Nov 02, 2007 8:16 pm
Location: UB

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Finalist » Sun Jul 25, 2010 11:29 pm

Заавал орчуулах гэсэнгүй...

Guti: Thank you all. I leave knowing Real Madrid will always be my home. Part of my heart stays here today. I would like to return after retiring as a player.

I would like to thank Real Madrid for being so good to me. I’ve been at the Club 24 years and I achieved something very important to me: to play for the best team in the world and grow both as a player and as a person at Real Madrid. I owe half my life to Club because it’s been like a family to me. The values this shirt represents have all been instilled in me. I’ve had good and bad moments here, but the fans have always been there for me and I am very grateful. The fans are great and I’ve had a great connection with them over the years.

I know Madridismo loves me. The fans have given me a lot and we’ve shared many joys together. If they miss me then I’ve done a good job. I am about to begin a new and exciting stage in my career and I wish to enjoy being in a new country to the fullest. This has been a beautiful and glorious experience, but these things happen in football all the time. Younger players need to be given way and I feel proud and happy for having played here.

I’d like people to remember me for my passes and for having been a Madridista that gave his all for the team. I always wished to play for Real Madrid and I did my best to stay, refusing very tempting offers to play elsewhere. One of the best things I’ve experienced is the great mixture of star players and youth teamers on the team. I am proud of that.

I wouldnt have been able to achieve all this without my team-mates. My best relationships on the squad were with Raul and Alvaro Benito, who were also from the academy. Real Madrid have to promote players from the youth system. I know the Club is working hard on that. I’m sure new Gutis will come out of the academy.
Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Г.Баяраа » Sun Jul 25, 2010 11:48 pm

танай домгийн farewell -д зориуллаа
Эзэн хааны үнэнч албат Гути
Image
Реал Мадридийн өнгөрсөн 16 жилийн түүхийг бичилцсэн агуу тоглогч Раул Гонзалез багаа орхиход ойрхон байгаа билээ. Үүнтэй зэрэгцээд Эзэн хааны багийн бас нэгэн чухал тоглогч болох Гути салах ёс гүйцэтгэж байна. Яг мэргэжлийн тоглогч болсноосоо Гути 15 жилийг Реалд өнгөрүүлсэн бөгөөд Реал Мадридийн академд анх элсэн орсон жилээс нь эхлэн тоолох юм бол 26 жил болох болно. Мадридиста гэсэн үг бол Гутиг тодорхойлоход хамгийн тохирсон үг гэхэд хилсдэхгүй. Учир нь тэр Мадридад төрж өсөн, Реалын дэмжигч болон хүмүүжсэн бөгөөд амьдралынхаа туршид Реал Мадрид гэсэн багийн төлөө л зүрх сэтгэлээ зориулж ирсэн. Тэр хэзээ ч клубтээ гомдол тавьж, үймээн дэгдээж байгаагүй бөгөөд оногдсон үүргээ чанартай биелүүлж багийнхаа амжилт ялалтаас урам зориг эрч хүч авдаг нэгэн. Жозе Мариа Гутьеррез 1976 оны 10 сарын 31-нд Мадридийн төв хэсэг болох Торрехон-де-Ардосд Мадридиста гэр бүлд мэндэлжээ.
Иймээс түүний 8 настайдаа Реалын кантерад (академи) элсэн орсон нь санамсаргүй биш нь ойлгомжтой. Эхэндээ Гути довтлогчын байрлалд тоглодог байсан ч дамжуулах чадварыг нь үнэлсэн дасгалжуулагч нь хагас хамгаалалт руу шилжүүлсэн байна. Залуу хүүгийн карьер гайхалтай хурдан дэвжиж 1994–1995 оны улиралд Реалын С багт багтсан бол дараа жил нь Б багт дэвшсэн. Өсвөрийн багт байхдаа Гути хагас хамгаалалтад тоглодог байсан боловч улиралд дунджаар 30 гоол оруулдаг байлаа. Улмаар түүний авьяасыг үнэлсэн Хорхе Валдано 1995 оны 12 сард үндсэн багт дуудаж Севильягийн эсрэг хийсэн тоглолтонд оролцуулсан байна. 1996 – 2000 оны хооронд Эзэн хааны баг халгаа сэлгээ ихтэй байсан. Энэ 4 жилд 5 дасгалжуулагч солигдсон нь залуу тоглогчид байр сууриа эзлэхэд хүндрэл учруулж байв. Харин 1999 онд Виценте дель Боске ирснээс хойш Гути гарааны үндсэн тоглогч болж багтаа жинхэнэ утгаар тус болж эхэллээ. Үүнээс өмнө Реал аваргуудын лиг, Ла лигт аль алинд нь түрүүлсэн ч Гутигийн оролцоо нэг их байгаагүй юм. Тэр жилдээ Гути Испаний шигшээ багийн анхны дуудлагыг хүлээн авлаа. Харамсалтай нь түүний олон улсын карьер тийм ч дардан байгаагүй бөгөөд ердөө 14 удаа л испанийг төлөөлөн талбайд гарч байсан юм.
2000–01 оны улирал бол Гутигийн хамгийн амжилт арвинтай байсан жил. Фернандо Морьентес бэртэлтэй байсан учраас Гути ихэнхидээ түүний байрлалд довтлогчоор тоглож тэр улиралдаа 44 тоглолтонд 18 гоол оруулсан байна. Харин Раул тэр улиралд 24 гоолтойгоор Ла лигийн мэргэн бууч болж байсан юм. 2002 онд Роналдо Реалд ирснээр Гути үндсэн байрлал хагас хамгаалалтадаа шилжиж гоолын тоо нь ч ”хэвийн” хэмжээндээ очлоо. Дараагийн хоёр улиралд Гути лигийн 63 тоглолтонд 8 гоол оруулсан байдаг. Гутигийн үндсэн байрлал довтолгооны хагас хамгаалагч боловч зүүн жигүүр, хамгаалалтын хагас, туслах довтлогчоор хүртэл тоглож чаддаг учраас Реалд ирсэн дасгалжуулагч бүр түүнийг өндрөөр үнэлдэг байв.
Image
Флорентино Перезийн ”Галактико” төлөвлөгөөний үеэр олон шилдэг одод Эзэн хааны багт ирсэн ч Гути үргэлж гараанд гарч багийн гол тоглогчдын нэг хэвээр байсан. 2004–05 онд Гути карьертаа анх удаа гоолгүй улирлыг өндөрлүүллээ. 2005 оны 2 сард Испанийд шигшээтэй хамт Сан Мариногийн эсрэг хийсэн нөхөрсөг тоглолтонд гоол оруулсныг эс тооцвол тэр өөр гоол оруулаагүй.
2006 онд Роман Калдерон Реалын ерөнхийлөгч болсныхоо дараа Какаг авчирна гэж хэсэг шуугисан. Энэ нь Гути багаас явна гэсэн ярианы эс үүсвэр болсон бөгөөд нэг хотын Атлетикод очиж магадгүй байсан. Гэвч клубын фенүүд түүнийг үлдээхийг шаардаж байсан учраас Гути Сантьягодоо үлдсэн. Тэгээд ч Кака Миландаа үлдсэн учраас Гутигийн ирээдүй тодорхой болсон юм. Ер нь карьерийнхаа туршид Гути Реалаас явах тухай хэл ам үүнээс өөр гаргаж байгаагүй гэхэд болно.
2006 оны ДАШТ-ий дараа Реалын найруулагч Зинедин Зидан зодог тайлсан учраас Гути энэ албаанд томилогдлоо. Шинэ байрлалдаа тэрээр хурдан дассан бөгөөд тоглолтыг гайхалтай уншиж, ухаалаг дамжуулалтуудаараа багтаа маш их тус болж байсан. Мадридчууд тэр улиралд 30 дахь лигийн түрүүгээ хүртснээс гадна Барсаг 2 : 0-ээр ялахад Гути бүх ”хорыг” найруулж тоглолтыг шилдгээр тодорч байлаа. 2006 оны 11 сард Гути багтайгаа шинэ гэрээ байгуулж 2010 оны 6 сар хүртэл үлдэхээр болсон.
Дараагийн улиралд нь ч Реал лигтээ түрүүлж Гутигийн шагналыг цуглуулга нэгээр нэмэгдсэн. Тэр улиралд Гути Реал дэх 5000 дахь гоол оруулсан тоглогчоор тодорч клубын түүхэнд өөрийнхөө нэрийг дахин нэг удаа бичүүлээд амжсан. 2009–10 оны улирал эхлэж байхад Кака Реалын эгнээнд шилжсэн байлаа. Гэсэн хэдий ч Гути гараанд гарч муугүй тоглолтыг үзүүлж байсан. Харин Эзэн хааны цомын тэмцээнд доод лигийн Алкоркон багт ялагдсаны дараа Гути багийн дасгалжуулагч Пеллегринитэй ам мурийж багийн бүрэлдэхүүнээс хэсэг хугацаанд хасагдсан юм. Мөн бэртэл гэмтэлд ороогдож байлаа. Гэхдээ тэр улиралд Кака бас сайн формтой байж чадаагүй учраас Гути улирал дуустал 30 тоглолтонд оролцоод амжсан байна.
ДАШТ-ий дараа Гутиг Туркийн Бешикташ багт шилжиж магадгүй гэсэн яриа гарах болсон нь оргүй зүйл биш байв. Ингээд 7 сарын 25-ны өдөр Гути багийнхантайгаа салах ёс гүйцэтгэж төрөлх Мадрид хотоо орхин Турк луу ниссэн билээ
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Tmshinoda » Sun Jul 25, 2010 11:51 pm

гайхалтай Гути :eek:
үргэлж гараанд эсвэл алтан сэлгээ буюу сэлгээнээс гарж ирдэг хамгийн түрүүний тоглогч гэж Балжинням хэлж байсныг санаж байна
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4653
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Lucifer » Mon Jul 26, 2010 4:53 am

за ингээд гути явдаг юм байжээ. худлаа миро шиг уйлж муйлаад яах вэ.
миний гутигийн талаарх хамгийн эвгүй дурсамж бол манай талбай дээр
2-0 хожиход эхний гоолыг хийсэн тэр мөч байж билээ.
манайх камп ноудаа 18 жилийн турш ялагдаагүй явсан тэр цуврал тасрахад
гол үүрэг гүйцэтгэсэн дээ. тэр үед жинхэнэ шоконд орж билээ. тэрнээс хойш
харахаар л нүд хорсоод байдаг болсон доо. бас би тэр солдадод их дургүй байж
билээ.

одоо ч хуучны нөхдүүд нэг нэгээрээ багаа орхиж байна даа.

та нар бол гутиг явсанд баярлах хэрэгтэй. хувцас солих өрөөний жинхэнэ
хор найруулагч явлаа даа.
Don’t argue with idiots. They drag you down to their level and beat you with experience
Lucifer
Culé
Culé
 
Posts: 2004
Joined: Tue Mar 06, 2007 11:10 am
Location: D@RK S!DE

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Finalist » Mon Jul 26, 2010 7:58 am

Өчигдөр Гути...харин өнөөдөр Раул :sad::
Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby spain man » Mon Jul 26, 2010 8:41 am

Энэ люси матар олон юм донгосохоо ер мартахгүймаа... Гутид бүгд л харамсч байхад чи л олон юм ярьж явах юм...


За Гути албан ёсоор явлаа, явна гэдгийг мэдсээр байсан ч яг оффишл болонгуут эвгүй мэдрэмж төрж байна... Баг дотор баахан л гаднаас цугласан нөхдүүд, сэтгэл, багийн төлөө зүрх дутах вий дээ... Үнэхээр харамсалтай байна... Манайхан Гутигийн нэгдсэн нэг аватартай болох уу, тус бүрдээ өөр өөрийг зүүх үү? юу гэж бодож байна?... Өнөөдөр мөн Раулынх болно... Гутигийн дараа, Раулынхыг зүүцгээе..
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13566
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby SAVAGE » Mon Jul 26, 2010 8:54 am

Раулыг явна гэдэгт итгэж өгөхгүй л байна...
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby N1te » Mon Jul 26, 2010 9:32 am

spain man wrote:Манайхан Гутигийн нэгдсэн нэг аватартай болох уу, тус бүрдээ өөр өөрийг зүүх үү? юу гэж бодож байна?... Өнөөдөр мөн Раулынх болно... Гутигийн дараа, Раулынхыг зүүцгээе..


Дэмжиж байна.
Гути = Мадридиста, Реал Мадридын түүх
Раул = Реал Мадрид
User avatar
N1te
 
Posts: 248
Joined: Mon Jul 19, 2010 8:43 pm

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Gooner » Mon Jul 26, 2010 9:43 am

Раул тодорхой болчихсон юм биш үү
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22487
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby spain man » Mon Jul 26, 2010 9:44 am

Тодорхой болчихсон... Өнөөдөр хэвлэлийн бага хурлаар зарлана, хүндэтгэлийн арга хэмжээ болно...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13566
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby SAVAGE » Mon Jul 26, 2010 9:47 am

Тэгсэн ч гэсэн...
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 7 guests