Хала Мадрид :::2009-2010:::

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Finalist » Sun Jul 18, 2010 3:24 pm

Раул ч Нью Йорк-оос дээр ирцэн л дээ, одоо Меноркад л байгаа байх.
Image


Марка дээр Моуриногын баримтлуулах 5 дүрмийг гаргасан байна.

1. Хоцорч ирсэн хүн багийнхантай бэлтгэл хийх эрхгүй.
Бэлтгэл өглөө 9.30-д эхлэх бөгөөд нэг минут ч гэсэн хоцорвол багийн бэлтгэлээс хасагдана. Харин өөрсдөө бие даан бэлтгэл хийж болно.

Дренте ер нь их хоцордог гэнэ. Үлдвэл эхний дүрмийг зөрчих хүн нь тэр байх бололтой.

2. Хоцорч ирсэн хүн автобусанд суухгүй.
Автобус зачид буудлын үүднээс товлосон цагтаа хөдлөх бөгөөд хоцорч ирсэн хэн ч гэсэн тэндээ үлдэнэ.

Энийг зөрчих магадлалтай хүн нь Роналду. Мань хүн толины өмнө үсээ гелдэж их удаан зогсдог гэнэ.

3. Бэлтгэлийг 90 минут хийнэ.
Бүх бэлтгэлийг 90 минутын турш эрчимтэй хийх бөгөөд ихэнх нь бөмбөгтэй дасгал байна.

Марсело 90 минут эрчимтэй гүйж харайж чадахгүй л болов уу гэж.

4. Бэртэлтэй байгаа тоглогч нэг цагийн өмнө ирсэн байх.
Цагийн өмнө ирж эмчид үзүүлээд бэлтгэлд оролцох боломжтой эсэхээ дасгалжуулагчид мэдэгдэж байх.

Зөрчих магадлалтай хүн нь Гути, мэдээж үлдвэл.

5. Автобусан дотор гар утаснуудаа silent-mode дээр тавьж байх.
Утасаа хэрэглэж болно, гэхдээ дуугаргахгүй. Дуу сонсвол чихэвч хэрэглэх ёстой.

Зөрчих магадлалтай хүн-Рамос. Дэлхийн аваргын турш автобусанд Вака Вака-г орилуулсан гэнэ.

Энэ мэтийг нь гэхдээ мөрдөөд байх байлгүй дээ. Моу мэдээж иймэрхүү дүрэм олныг гаргах байх.
Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby soccer » Sun Jul 18, 2010 5:11 pm

Дрэтнэ Ювэнтусрүү лоан гэнэ..том Диарра шаазгайнуудрүү... Видич-г л хусах гээд байна даа...
Raul Madrid
User avatar
soccer
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3799
Joined: Fri Jan 05, 2007 10:00 am

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby ND » Sun Jul 18, 2010 9:00 pm

.
Форза Барса....
User avatar
ND
Culé
Culé
 
Posts: 980
Joined: Sun Oct 11, 2009 11:54 pm
Location: Камп Ноу-д багаа дэмжээд сууж байна

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Генерал » Sun Jul 18, 2010 9:05 pm

soccer wrote: Видич-г л хусах гээд байна даа...

Наад чинь харин яасан гоё мэдээ вэ... Видичийг гусаал Варгас гээл чичэрчүүл Коле бол дэмий биздээ нас нь талийчлаашд...Нөгөө хуучины хурд мурд нь жил ирэх тусам муудаад байгаа харагдсан..
Миний зүрхний цагаан өнгө
User avatar
Генерал
Мадридиста
Мадридиста
 
Posts: 420
Joined: Sat Aug 30, 2008 8:32 pm
Location: Хар зүрхний хөх нуур

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Makaveli » Mon Jul 19, 2010 9:52 am

Швайнштайгер Реалд очихыг хүсч байна

Германы шигшээ баг болон Бүндеслигийн гигант Байерн Мюнхен багийн түлхүүр тоглогч Бастейн Швайнштайгер өөрийн клүбийн удирдлагуудаас Реал Мадридаас тавьж буй саналд нааштай хариу өгөхийг хүсчээ.

“AS”-д мэдээлснээр Бастейны агент Роберт Шнайдер Байерны албаны хүмүүст Швайнштайгер Сантьяго Бэрнабауд тоглох хүсэлтэй байгааг хэлжээ.

Швайнштайгерын Байернтай байгуулсан гэрээ 2012 онд дуусах бөгөөд Испанийн Эзэн хааны клүб Шваниг багтаа авахын тулд 55 сая евро зарлагадахад бэлэн байгаа аж. Реалынхан энэ зундаа багтаж Швайнштайгерыг авахаар оролдож байгаа юм.

Мөн Прьемер лигийн аварга Челси клүб Баллакын үлдээсэн орон зайг нөхүүлэхээр Шваниг эрчимтэй сонирхож байгаа боловч Бастейн өөрөө Реалд тоглох хүсэлтэй байгаа нь түүнийг Реал Мадридад очих боломжийг улам өндөрсгөж байна.
Нээрээ ирчихээсэй билээ дээ. :)
User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 3092
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Seikoni » Mon Jul 19, 2010 10:46 am

ямар ч байсан нэг төвийн хамгаалагч эхний ээлжинд авах бололтой. Давид Луйц, Бруно Алвэс, Тияго Нэвэс, Видич гэсэн нэрнүүд яваад байна. Рамосыг баруундаа гаргаад дээрх хэдээс нэгийг хусахад дажгүй юм.
харин зүүн жигүүрээ уг нь шийдэх хэрэгтэй байна даа.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Realist » Mon Jul 19, 2010 12:21 pm

К.Рональдугийн хүүгийн ээж нь америк зөөгч бүсгүй гэнэ

Дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч Криштиан Рональду саяхан эцэг болж, шуугиан тарьсан билээ. Харин хүүгийн ээж нууц хэвээр байсан бол өдгөө тэрбээр Америкийн нэгэн зөөгч бүсгүйтэй ганц шөнийг хамт өнгөрүүлээд эцэг болсон тухай мэдээлэл хэвлэл мэдээлийн хэрэгслийн бай болж байна.
Португалийн нэрт хөлбөмбөгч Рональду санхүүгийн асуудалтай зөөгч бүсгүйгээс хүүгээ авч, дээр нь түүний “амыг хамхих”-ын тулд 15 сая ам.доллар өгсөн гэх мэдээлэл дэлхий нийтийн чихийг дэлдийлгэж байгаа юм. Өдгөө 25 настай Рональду өнгөрсөн зун амралтаараа Америкт аялах үеэрээ Лос-Анжелес хотын ресторанд зөөгч бүсгүйтэй танилцаж, түүний чихэнд “Чи, би ...” хэмээн шивнэснээр тэр хоёрын нэг шөнийн цэнгэлийн эхлэл тавигдсан гэнэ. Анх зөөгч бүсгүй нэрт хөлбөмбөгчийн санааг ойлголгүй гайхсанд Рональду цантсан цонхон дээр зүрх зурж, “Чи, би, үнсэлт” хэмээн хэлсэн аж.
Шинэхэн танилцсан хосууд тэр шөнөдөө зочид буудалд хамт хоносон бөгөөд удалгүй зөөгч бүсгүй өөрийгөө жирэмсэн болсныг мэдээд Рональдугийн бие төлөөлөгч Хорге Мендесээр дамжуулан нэрт хөлбөмбөгчид энэ тухайгаа дуулгасан байна. Харин хожим нь Рональду ДНК-гийн шинжилгээ хийлгэхийг зөвшөөрсөн бөгөөд шинжилгээний хариу түүнийг Өмнөд Африкт дэлхийн цомын тэмцээнд оролцож байх үеэр гарчээ.
Криштиан Рональдугийн дотны найз энэ хэргийн талаар “Тэд бол католик шашинтай гэр бүл. Харин ганц шөнийн зугаа цэнгэлээс болоод эцэг болсон Ронни хүүгээ өөр дээрээ авсан нь ёс зүйн хувьд зөв алхам” хэмээн ярьжээ.
Долоо хоногт 300 мянган ам.долларын цалин авдаг Рональду энэ сарын 3-нд Facebook болон Twitter дэх блогтоо шуугиан дэгдээсэн “зарлал” бичиж, өөрийгөө аав болсон тухайгаа мэдэгдсэн билээ. Удалгүй Рональдугийн гэр бүлийнхэн хүүг өөрсдөдөө авсан бөгөөд Cristian Ronaldo junior гэх нэр хайрлажээ. Бяцхан Рональду зургадугаар сарын 17-нд 4,4 кг жинтэй, Америкт төрсөн талаар түүний гэр бүлийнхэн мэдэгдсэн юм. Гэхдээ Рональду өнгөрсөн жилийн зургадугаар сард Америкт амарсан учир бяцхан хүү энэ оны гуравдугаар сард төрсөн байх учиртай. Гэрэл зургаас харахад ч хүү гурав, дөрвөн сартай хүүхэд шиг харагдаж байгаа учир Рональдугийн гэр бүлийнхний өгсөн мэдээлэл “санамсаргүй алдаа” бололтой.
“Реал Мадрид”-ын од Рональду өдгөө Нью-Йоркт сүйт бүсгүй Ирина Шейкийн хамт амарч байгаа бөгөөд түүний бяцхан хүүг Роннигийн ээж Долорес болон хоёр эгч нь асарч байгаа ажээ.
ньюс.мн
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby spain man » Mon Jul 19, 2010 3:08 pm

http://www.4shared.com/file/chY1V01g/Matabarsa.html за манайхан тоглоцгоогоорой... :beer
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13566
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Seikoni » Mon Jul 19, 2010 4:58 pm

Каналес, Пэдро Лион гэх мэт залуучууд тэгээд 2012 онд шигшээгийн банзанд багтана гэж зорих хэрэгтэй байна даа.

гэснээс Сэлтагаас авсан нэг вингер Хосэлу гээд бацааны сураг алдарчээ. яасан юм бол?
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Генерал » Mon Jul 19, 2010 5:18 pm

spain man wrote:http://www.4shared.com/file/chY1V01g/Matabarsa.html за манайхан тоглоцгоогоорой... :beer

Хахаха гоё тоглоом байна...
Миний зүрхний цагаан өнгө
User avatar
Генерал
Мадридиста
Мадридиста
 
Posts: 420
Joined: Sat Aug 30, 2008 8:32 pm
Location: Хар зүрхний хөх нуур

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby hosko » Mon Jul 19, 2010 8:17 pm

Раул маань ер нь л Шальке явчлаа шүү... Энэ бүтэхгүй тоглоом байна... Хэзээ ч дуусдаг юм...ккк
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby N1te » Tue Jul 20, 2010 1:30 am

Манайхан 48цагын дотор Майконыг авна эсвэл өөр тоглогч хайх талаар Марса мэдээлэж байна. Манайхан Интерт 25сая ервог санал болгоод байгаа ч Интерийнхэн 35сая-г хүсээд байгаа аж. Магадгүй энэ наймаа 30саяаар эцэслэн шийдвэрлэгдэж болох ч 48цагт л багтахгүй бол Майконыг Онцгой нэгэн дахин авах талаар дахин бодохгүй бололтой. Мөн манайхан Миланы Тиаго Силваг эрчимтэй сонирхож байгаа бөгөөд Интерт байхдаа л Моу түүнийг анхааралдаа авсан байна. Энэ талаарх яриаг Силва-н агент ч баталж байгаа юм байна.
Гути = Мадридиста, Реал Мадридын түүх
Раул = Реал Мадрид
User avatar
N1te
 
Posts: 248
Joined: Mon Jul 19, 2010 8:43 pm

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby N1te » Tue Jul 20, 2010 1:42 am

Раул-н тал дээрх асуудалд Шалке04 багын дасгалжуулагч Магат өөрийн санаа бодлоо илэрхийлж Раулыг нилээн ятгаад амжсан байна. Магат : “Раул Шалкед ирэх болно. Учир нь тэр Аваргуудын лигт дахин оролцох боломжтой болно. Тэр Аваргуудын лигт тоглохыг, гоол оруулахыг хүсч байгаагаас биш сэлгээнд суугаад мөнгө олохыг хүсэхгүй байгаа. Бид Аваргуудын лигт оролцох боломжтой болсон нь түүнийг бидэнтэй нэгтгэхэд хялбар байх болно гэж тооцож байна. Энэ сайхан боломжийг алдахгүй байх хэрэгтэй.” гэжээ.

Image
Гути = Мадридиста, Реал Мадридын түүх
Раул = Реал Мадрид
User avatar
N1te
 
Posts: 248
Joined: Mon Jul 19, 2010 8:43 pm

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby N1te » Tue Jul 20, 2010 2:40 am

За ямартаа ч клубын удирдлагууд Гути болон Раул нарт ирээдүйгээ шийдэх хугацаа олгосон юм байна энэ хугацаа 7сарын 26хүртэл ба энэ хооронд тэд 1 бол багаас явна үгүй бол багтаа үлдэх аж. Моуринио Раулыг багт үлдэхэд татгалзах зүйлгүй гэсэн ч Гути-н тал дээр бол нааштай хариу хэлээгүй. Раулд одоогоор Шалке04, Нью-Иорк Рэдбүллс, Лос-Анжелес Галакси болон Блакбурн багуудаас санал ирээд байгаа бололтой харин Гутигийн хувьд Туркын томоохон багууд болох Бешиктас, Галатасарай болон мөн ОХУ-н Зенит багууд санал тавиад байгаам байна
Гути = Мадридиста, Реал Мадридын түүх
Раул = Реал Мадрид
User avatar
N1te
 
Posts: 248
Joined: Mon Jul 19, 2010 8:43 pm

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Тэгшээ » Tue Jul 20, 2010 5:06 am

Муу Раул маань Германлуу явах нь зөвч юм шиг бурууч юм шиг. Яамаарч юм дээ. Тэгээд энэ Шалке04-д гараанд яг баталгаатай гарах болвуу? Манай хүн хүчний тоглолт муу дээрээс энэ Германчуудын бакийг яанаа. :smile:
Аргагүй л нас нь явж бгаадаа залуудаа нээрээ бужигнуулж бсан шүү. Хүн хөгшрөх балай юмоо ялангуяа хөлбөмбөгчдөд бол бүүр шүдний өвчин болдог бхдаа.
YNWA!!!
User avatar
Тэгшээ
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5413
Joined: Fri Nov 02, 2007 8:16 pm
Location: UB

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Seikoni » Tue Jul 20, 2010 10:15 am

[quote="N1te"][/quote]

N1te асуултад байсан билүү? энэ чигээрээ идэвхтэй байгаарай. :beer
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby boldbayar » Tue Jul 20, 2010 12:06 pm

Tegshzaya wrote:Муу Раул маань Германлуу явах нь зөвч юм шиг бурууч юм шиг. Яамаарч юм дээ. Тэгээд энэ Шалке04-д гараанд яг баталгаатай гарах болвуу? Манай хүн хүчний тоглолт муу дээрээс энэ Германчуудын бакийг яанаа. :smile:
Аргагүй л нас нь явж бгаадаа залуудаа нээрээ бужигнуулж бсан шүү. Хүн хөгшрөх балай юмоо ялангуяа хөлбөмбөгчдөд бол бүүр шүдний өвчин болдог бхдаа.

күэ уул нь эндээ л зодог тайлчуул тэ
Image
User avatar
boldbayar
 
Posts: 220
Joined: Sun Aug 19, 2007 9:32 pm
Location: Монгол

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Буучин » Tue Jul 20, 2010 12:10 pm

boldbayar wrote:
Tegshzaya wrote:Муу Раул маань Германлуу явах нь зөвч юм шиг бурууч юм шиг. Яамаарч юм дээ. Тэгээд энэ Шалке04-д гараанд яг баталгаатай гарах болвуу? Манай хүн хүчний тоглолт муу дээрээс энэ Германчуудын бакийг яанаа. :smile:
Аргагүй л нас нь явж бгаадаа залуудаа нээрээ бужигнуулж бсан шүү. Хүн хөгшрөх балай юмоо ялангуяа хөлбөмбөгчдөд бол бүүр шүдний өвчин болдог бхдаа.

күэ уул нь эндээ л зодог тайлчуул тэ

Ирэх улиралд Ав.лигт тоглохыг нь хармаар байнаа.... Рүүд Хамбүргт сайн л байгаа биз дээ... Заавал домог болсон багтаа зодог тайлах ёстой гэж үү..
Шалке 04-т очоосой. Онцгой нэгэн гараанд гаргахгүй нь тодорхой шүү дээ
User avatar
Буучин
Буучин
Буучин
 
Posts: 3532
Joined: Fri Jun 25, 2010 5:59 pm
Location: SF

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby N1te » Tue Jul 20, 2010 12:21 pm

Seikoni wrote:N1te асуултад байсан билүү? энэ чигээрээ идэвхтэй байгаарай. :beer


Тэхх одоо байдаг тэнд ганцаардаад байх юмөө хэхэ. Энд манайхан хамаагүй идэвхитэй байх юм тэгээл орж ирж байнадаа. :beer
Гути = Мадридиста, Реал Мадридын түүх
Раул = Реал Мадрид
User avatar
N1te
 
Posts: 248
Joined: Mon Jul 19, 2010 8:43 pm

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby hosko » Tue Jul 20, 2010 1:02 pm

Barcelona v Valencia
Mallorca v Real Sociedad
Villarreal v Racing Santander
Zaragoza v Athletic Bilbao
Espanyol v Osasuna
Deportivo la Coruna v Almeria
Atletico Madrid v Sporting Gijon
Getafe v Malaga
Sevilla v Hercules
Levante v Real Madrid

Ла лига 8 сарын 29-нд эхлэнэ... Эхний тойргийн оноолт нь дээр байдлаар гарч....Барса оноо алдаж эхлээд ль манайх тэр чигээрээ тэргүүлсээр байгаад л дуусах нь дээ... :ногоон:
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby suldees » Tue Jul 20, 2010 1:04 pm

тэгээдл ингэдгийн сонин шүү энэ Реалынхан тэгээд л тэр нь өөр дээр нь биелэдэг гэж байгаа
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7227
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Realist » Tue Jul 20, 2010 1:10 pm

N1te wrote:Тэхх одоо байдаг тэнд ганцаардаад байх юмөө хэхэ. Энд манайхан хамаагүй идэвхитэй байх юм тэгээл орж ирж байнадаа.
:beer :beer Асуултаас хамаагүй дээр шүүдээ, гайгүй гишүүдээ татаад авчираарай.
9н сард Цонхын хөлбөмбөгийн тэмцээн болно. Манай баг түрүү жилийн аварга баг нь, энэ жил цомоо хамгаална.
Хүн хүч их хэрэгтэй байгаа шүү.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Seikoni » Tue Jul 20, 2010 1:48 pm

Хэдираг авах талаар бүр албан ёсоор ярилцаж эхэлсэн сурагтай. зөрүүлээд Ваартыг Баерн авах бололтой. одоо ч Ваартад бүр зай үлдэхгүй л дээ.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby spain man » Tue Jul 20, 2010 2:07 pm

Хэдира тэгээд шууд гараанд зоогдож чадах уу?.... Уг нь шууд Швайниг авчруул... Даанч Моу одоо биг нэйм биш, багийн балансийг тэнцвэржүүлэх тийм хар ажилчин маркын нөхөр авчирна гсн юм яригдаад л байна...

Гэснээс ийм юм оллоо... Гаго сайхан гар юмаа ккк ...

Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13566
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Хала Мадрид :::2009-2010:::

Postby Realist » Tue Jul 20, 2010 2:26 pm

Хэхэ, Гэснээс одоо тэгээд Гагог яах болжийнаа, хэдэн жил тэжээчихээд ашиглаж чадахгүй юмаа.
Шинэ ДМ ирэхээр Гаго дахиад л банзруу шидэгдэхнээ.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests
cron